Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/811

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

  2022        08          12                                  2022/ШЦТ/811

                                                                                                                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,           

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ны Ч-д холбогдох эрүүгийн ... дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “.................” их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх дүүгийн хамтаар .............. дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ы Ч /РД:НН00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э Ч нь үргэлжилсэн үйлдлээр бусдын цахим хэрэгслийн мэдээллийг өөрчлөн хуурах аргаар цахим хаягийн найзууд руу “мөнгө зээлээч явуулсан мөнгийг чинь өсгөөд өгнө, апликейшныхаа төлбөрийг төлөх гэсэн юмаа, хөдөө сүлжээ муу болохоор мөнгө явуулж болохгүй байна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон мөнгийг чинь богино хугацаанд өсгөөд өгнө хэмээн хуурах аргаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний оройн 22 цагийн үед хохирогч Н.Х-аас удаа дараагийн гүйлгээгээр нийт 400.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаарын дансаар, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогч М.Д-өөс 200.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаарын дансаар, 2021 оны 06 дугар сарын 19-ний өдөр хохирогч Н.Б-с 100.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаарын дансаар, 2022 оны 02 дугаар сарын 27-н өдөр хохирогч Э.Х-аас 120.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаартай бусдын дансыг ашиглан авсан, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Д.Т-аас 120.000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот дансаар тус тус шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч нийт 940.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “... Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан...” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Чингүн нь үргэлжилсэн үйлдлээр бусдын цахим хэрэгслийн мэдээллийг өөрчлөн хуурах аргаар цахим хаягийн найзууд руу “мөнгө зээлээч явуулсан мөнгийг чинь өсгөөд өгнө, апликейшныхаа төлбөрийг төлөх гэсэн юмаа, хөдөө сүлжээ муу болохоор мөнгө явуулж болохгүй байна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон мөнгийг чинь богино хугацаанд өсгөөд өгнө хэмээн хуурах аргаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний оройн 22 цагийн үед хохирогч Н.Х-аас удаа дараагийн гүйлгээгээр нийт 400.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаарын дансаар, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогч М.Д-өөс 200.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаарын дансаар, 2021 оны 06 дугар сарын 19-ний өдөр хохирогч Н.Б-аас 100.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаарын дансаар, 2022 оны 02 дугаар сарын 27-н өдөр хохирогч Э.Х-с 120.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаартай бусдын дансыг ашиглан авсан, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Д.Т-аас 120.000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот дансаар тус тус шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч нийт 940.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Х өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 09-ний оройн 22 цаг 51 минутад найз н.Э-ийн фэйсбүүк хаягаас мөнгө зээлээч апликейкшний зээлээ төлөх гэсэн юм гэсэн, тэгээд 120.000 төгрөг байвал өгөөч 200.000 болгоод өгье, хөдөө сүлжээ муу болохоор мөнгө явуулж чадахгүй байна гэсэн, би дансаа явуулчих гэсэн, над руу 00000000 дугаартай хаан банкны данс явуулсан, өөрийнхөө дансыг өгчих гэсэн чинь найзынх нь мобайл болохгүй байна ш дээ, чамаас гүйж байна гэхээр нь 0000000 дугаартай хаан банкны данс руу нь 120.000 төгрөг явуулсны дараа, дахиад 200.000 байвал сайн байна, яг маргааш 300.000 төгрөг болгоод өгье гэсэн, би дахиад 100.000 төгрөг шилжүүлчихсэн,дахиад одоо 200.000 төгрөг хийчих, тэгээд маргааш 500.000 төгрөг болгоод өгье гэхээр би дахиад 180.000 төгрөг шилжүүлсэн.

Тэгсэн чинь хүүе найзаа нэг мөсөн 300.000 төгрөг хийчих найз нь нэг мөсөн апликейкшний зээлээ дарчихъя, энэний хүү нь аймар болчихсон байна гэсэн, тэгэхээр нь чатыг нь харчхаад за ярья гэж бичсэн, тэгсэн чинь юу ярих вэ дээ аймагт сүлжээ муу байгаа шүүдээ мэдэж байгаа биз дээ гэж над руу бичсэн.

Одоо нийт 400.000 төгрөг болчихлоо ш дээ дахиад шилжүүлэх юм уу гэсэн, одоо хэдийн боломжтой байгаа юм бэ найз нь нэг мөсөн дарчихвал амар байна гэсэн, тэгсэн чинь манай их сургуулийн ангийн групп чатаас фейсбүүк хаягаа алдсан шүү гэж ирсэн. Манай их сургуулийн ангийн хүүхэд А.Э-гийн фейсбүүк чатаар харилцаж хаягаас мөнгө зээлээч апликейкшний зээлээ төлөх гэсэн юм гэсэн, өсгөж өгье гэсний дагуу 400.000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто плазагийн зүүн урд байрлах Даймонд караокед байхдаа Т.С гэсэн нэртэй хаан банкны 00000000 данс руу эхний удаа 120.000, тэгээд 100.000, тэгээд 180,000 нийт 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 220.000 төгрөгийг өөрийн хаан банкны 00000000 дугаарын данснаас, 180.000 төгрөгийг Хас банкны 00000000 дугаартай данснуудаас тус тус шилжүүлэн. Өөрийн гар утасны байршуулсан интернэт банкнаас шилжүүлсэн байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний данс руу Ч хохирол барагдуулав” гэсэн утгаар 400.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг / | хавтас хавтасны 12-13, 15/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Т-ын  өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед миний T гэх нэртэй цахим хаяг руу дээд түвшингийн эгчийн цахим хаяг болох  T гэх нэртэй цахим хаягаас “аниагийн дүүд мобайл банк байна уу, түр зээлэх мөнгө байна уу, миний мобайл банк болдоггүй” гэж хэлсэн би хэдэн төгрөг гэж хэлсэн, нийт 120.000 төгрөг хэрэгтэй байна, орой буцааж өгнө гэж хэлсэн, 00000000 дугаарын Ш.А гэх хүний дансны дугаарыг өгсөн, өөрийн хаан банкнаас 120.000 төгрөг шилжүүлсэн, маргааш нь инстеграмм хаягаар тухайн эгчээс асуухад фейсбүүкээ алдсан гэж хэлсэн, мөнгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 96-97/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б  “...2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн гэртээ Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байр, 04 тоотод байхад манай багийн найз Ш-ын цахим фэйсбүүк хаяг болох Ш,Ш гэх хаягаа “сайн уу түр мөнгө зээлээч” гэсэн чатын дагуу би зөвшөөрөөд дансыг нь асуутал 000000000 дугаартай дансыг явуулахаар нь би данс руу 100.000 төгрөгийг түүний хэлсэнчлэн Purewater гэсэн утгатайгаар шилжүүлсэн, тэгээд 23 цагийн орчимд Ш  фэйсбүүк дээрээ хаягаа алдсан талаараа мэдээлэл оруулсан байсан, тэр үед залилуулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Д “...2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн үед миний фейсбүүкийн найз Ш-аас асуулгүй түүний явуулсан 0000000000 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй манай найз Ш өөр фейсбүүкээс хакердуулсан гэж пост бичсэн байсан. Тэгээд найзтайгаа холбогдож хүнд залилуулсан талаар мэдсэн. Миний хувьд өөрийн 200.000 төгрөгийг олж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Х-ийн өгсөн “...Би өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар 27-ны өдөр гэртээ байж байхад манай нөхрийн үеэл эгч Б нь өөрийнхөө “B. Cherry ” гэсэн фейсбүүк хаягаас над руу “миний мобайл болдоггүй, юм захиалах хэрэгтэй байна, 120.000 төгрөг шилжүүлчих, орой өгье” гэсэн утгатай чат ирсэн. Тэгэхээр нь би итгээд түүний явуулсан дансны дугаар болох 000000000 гэсэн хаан банкны данс руу түүний чатаар хэлсэнчлэн “Guilgee2” гэсэн утга бичиж 120.000 төгрөг шилжүүлсэн. Ингэж мөнгө шилжүүлснээс 1 цаг орчмын дараа Б нь фейсбүүк цахим орчинд “ миний хаягаар өөр хүн мөнгө зээлээ ч гээд байна. Би биш шүү, пассаа алдсан байна” гэж зар тавих үед би залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” ...Би гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11 дүгээр хороолол 10-311 тоот хаягт байхдаа өөрийн мобайл банкаар 120.000 төгрөг шилжүүлсэн..., ...00000000 тоот данс эзэмшигч нь Б.О гэсэн нэртэй бөгөөд миний хувьд уг хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 11-12/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Э өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд өөрийн утсаараа фейсбүүк рүүгээ орох гэтэл миний фейсбүүк шууд гарчихсан, фейсбүүкээ алдчихлаа гэж бодоод жи мэйлээ шалгатал миний фейсбүүкийг өөр дугаар дээр бүртгүүлж, нууц үгийг нь сольсон байсан бөгөөд тухайн төхөөрөмж нь Ай фоне 8 плас загварын гар утас нэвтэрч орж ирсэн мэдэгдэл ирсэн.

Ингээд ангынхандаа фейсбүүкээ алдсан талаар хэлтэл “чиний чатаар сая мөнгө асуугаад байсан” гэж хэлхээр нь за ер нь залилах гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм байна гэж бодоод ангынхандаа зар тараасан, ангийн найз болох Х миний фейсбүүк хаягтай чаталж байгаад 100.000 нэг удаа, 180.000, 120.000, дараалан шилжүүлж нийт 400.000 төгрөг шилжүүлж залилуулсан.

Миний фейсбүүк хаяг нь А.Э гэсэн хар цагаан зурагтай хаяг байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зар харж байтал 40.000 цалинтай судалгааны байгаа газраасаа шууд хийх ажил байна шүү гэсэн утгатай зарын дагуу. А.Э гэсэн фейсбүүк рүү ямар ажил вэ мэдээлэл авъя гээд холбогдсон. Тэгтэл тухайн хүн 2022 оны 02 дугаар сарын 09-ны 17 цагийн орчимд хариу бичсэн. Хэрбо лайфийн судалгааны ажил байгаа юм хураамж 5000 төгрөг шилжүүлээрэй гээд 00000000 данс өгсөн. Уг дансанд 5000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд утга дээр нь зарлага 55 гэж хийсэн. Тэгтэл фейсбүүкийг чинь холбоно, утасны дугаараа өгнө, мөн кодоо явуулаарай гэж хэлэхээр нь явуулчихсан. Ингээд фейсбүүкээ алдсан. Миний фэйсбүүк хаягт нэвтэрч орсон төхөөрөмж нь Ай фоне 8 плас загварын гар утас байсан.” Гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Н-ийн  өгсөн “...2022оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн N хаягаараа орж байхад гэнэт фэйсбүүкээс гарсан, орох гэсэн чинь болохгүй байсан, инстаграмаар дотны найзууддаа хэлсэн, Т-д хэлээгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 101/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б-ы өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 27-ний өдөр би хадмындаа буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хороололд байж байсан ба оройн 18 цагийн орчимд миний хажууд байсан дүү охин А та яагаад хажууд байгаа байж хаая гээд байгаа юм гэж хэлэхээр нь би гайхаад өөрийн гар утас болох Самсунг Нөт 10 загварын утсаа аваад фейсбүүк рүүгээ орох гэтэл орж болохгүй байсан юм. Тэгээд би Ж-майл хаягаараа нууц үгээ сэргээгээд ороод чатаа шалгаад байж байтал дахиад гараад байсан. Тэгээд би 2-3 удаа дахин нууц үгээ сэргээгээд орсон.Тэгээд фейсбүүкээ шалгаж үзтэл 2 хүнээс нийт 270.000 төгрөг шилжүүлж авсан байсан ба зөндөө хүмүүс рүү мөнгө гуйж чат бичсэн байсан...”  C   гэсэн хаягтай...” ... Нэвтрэх нэр, нууц үгийг бол мэдэхгүй, зөвхөн би өөрөө мэддэг..., ...Надаас асуугаагүй гэж  бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/-р тал,

Баримт бичигт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн “...Хаан банкнаас ирүүлсэн Т-ын С-ын 000000000 дугаартай дансанд 2022.01.01-2022.02.10-ны өдрийн байдлаар гаргасан дансны хуулганд үзлэг хийхэд нийт 43720 удаагийн гүйлгээ хийгдсэн зарлага, орлого, хураамжийн шимтгэлийн гүйлгээ байх ба тухайн данс нь 708.906.750.00 төгрөгийн зарлагын гүйлгээ, 709.247.395.71 орлогын гүйлгээ, үлдэгдэл 340.645.71 төгрөг байгаа тухай бичмэл баримт байна. Тухайн дансанд үзлэгийг хийхэд 000000000 дугаартай данс руу жагсаалтад дурдсан үнийн дүнтэй 58 удаагийн давтамжтайгаар Т.С-ын данснаас мөнгө шилжиж орсон байх ба гүйлгээ байхгүй байна” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 28-31/-р тал,

Баримт бичигт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн “...Хаан банкнаас авсан Э овогтой Ч-ын 000000000 дугаартай дансны хуулганд үзлэгийг хийхэд тухайн дансанд 2021 оны 08 дугаар сарын 31-ээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд нийт 1484 удаагийн гүйлгээний баримт жагсаалтаар байх ба тухайн гүйлгээний жагсаалтыг үзэж байх явцад 902 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 00000000 тоот данснаас “P” гэсэн утгатайгаар 25.000.00 төгрөгийн орлогын гүйлгээ, мөн өдрийн 23:5 минутад “P” гэсэн утгатайгаар 40.000.00 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус орсон байна.

Мөн 1115 дугаартай гүйлгээнд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04:37 минутад “P” гэсэн утгатайгаар 00000000 дугаартай данс руу 20.000.00 төгрөгийн зарлагын гүйлгээ, 04:37 минутад 00000000 дугаартай данс руу 20.000.00 зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20:52 минутад Т овогтой С-ын 00000000 тоот данснаас 200.000 төгрөгийн орлогын гүйлгээ,мөн өдрийн 23:33 минутад 300.000.00 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдсэн байна” гэсэн тэмдэглэл,

Гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн “...үзлэг хийж буй гар утас нь ногоон өнгийн гадартай, хар өнгийн нүүртэй, ар талдаа Iphone, Designed be Apple in California Assembled гэсэн бичиглэлтэй Ай фоне 8 плас маркийн гар утас байв. Уг гар утасны “Home Button” товчин дээр дарж идэвхжүүлэхэд өнөөдрийн он сар өдөр цагийг зааж байх ба тухайн гар утас нь ямар нэгэн кодгүй онгойж байв.

Цэсэнд байх Photos рүү ороход 245 зураг байх ба тухайн зураг нь янз бүрийн зургууд мөн онлайн покерын T, R гэсэн аккоунт нэртэйгээр тоглож буй зураг байв. Мөн messenger гэх апликейшин руу орж Archive гэсэн товч дээр дарахад цахим хэрэглэгч нартай чаталсан чатнууд байх ба *******-оос “hen chamaig ogsniig medej baina uu, yarih zaw baina uu” гэх чат ирсэн ба “luiwardtsiimaa ter hvniig ni “ гэх ба *******“ Gue tgeed butsaagaad ogj boldoggumu,Heden tugrug bolgoj awsiin,300k bolgoj awsimu” гэх ба ******* “400, butsaagaad uguh gehleer hen urgudul ugsuniig ni medsengvi agaa” гэх ба ******* “400, butsaagaad uguh gehleer hen urgudul ugsniig ni medsengvi agaa” гэх ба *******инзориг “Ter  120.000 tugrug ugsun hunshde, Teriig bas medeh bolomjguimu”гэх ба ******* “bi luiwar hiitsnmaa fbig ni hackerdaad8 tegeed bolo, P dansru mungiig ni awaad, uurinhu dans ruu tattsan, daraa ni ter hvn ni urgudul ugsun” гэх утгатай чатнууд байв. Мөн facebook-руу нь нэвтэрч ороход Y G гэх цахим хаяг байв. Мөн гар утсыг үргэлжлүүлэн шалгаж үзэхэд VPN гэх сүлжээ сольдог программ байв. Мөн gmail гэх апликейшн рүү ороход H гэсэн нэртэй c.com гэх хаяг байв. Үзлэгийг үргэлжлүүлэн гар утасны бусад зургийн болон видео файлууд, дуудлага, мессежний цэс рүү нэвтрэн явуулахад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 42 /-р тал,

Үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн “...Megamon.site хуудсанд хандав, чат гэсэн цэсэнд дарж үзэхэд ADMIN-D:ЦЭНЭГЛЭЛТ ХИЙХ ШИНЭ ДАНС 00000000 А /ЦЭНЭГ ДООД ХЭМЖЭЭ 5К ТАТАЛТ ДООД ХЭМЖЭЭ 20К ДАНС ХЭЗЭЭ Ч СОЛИГДОЖ БОЛОХ ТУЛ ТА САЙТАР НЯГТАЛЖ БАЙЖ ХИЙГЭЭРЭЙ.”гэсэн зүйл бичсэн байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 127-131/-р тал,

Хаан банкны 00000000 тоот дансыг Б.Э эзэмшдэг” гэсэн албан тоот / | дүгээр хавтасны 202 дугаар тал/

14.Дансны хуулгад  үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн “...Б-ийн Э-ын нэр дээрх 00000000 дугаарын дансны хуулга 2021 оны07 дугаар сарын 24-ны өдөр хуулгад үзлэг хийв, үзлэгээр 202 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7.285.200.819.77 төгрөгний орлого, 7.285.248.717.39 төгрөгийн зарлага хийгдсэн байна, үзлэгээр Б.Э-ын нэр дээрх 00000000 дугаарын дансанд 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 00000000 дугаарын данснаас 200.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн тогтоогдож байна” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 206-207/-р тал,  

Баримт бичигт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн “...Megamon хаягтай хэрэглэгч нь Megamon гэх нэртэй цахим покер тоглоомын албан ёсны админ бөгөөд тухайн хэрэглэгчээс Guilgee2 гэсэн утгатай 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 120.000 төгрөгийн орлогын талаар асуухад Guilgee22 гэсэн утгаар солиулж цэнэглүүлсэн байх бөгөөд мөнгийг буцаагаад 00000000 дансаар татаж авсан байна, хэрхэн авсан талаар асуухад 100.000,100.000,30.000 гэсэн гүйлгээнүүдээр татаж авсан байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 39-44/-р тал,  

Баримт бичиг хүлээн авсан талаарх мөрдөгчийн “..., хэрэгт *******ы ээж А.Т-аас 6 ширхэг 20.000 төгрөгийг 2022 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авав, хохирогч Д.Төгсжаргалд хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 136-137/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ы “...Фэйсбүүк-д “ажил олгон” гэсэн зарыг оруулж Э гэх охинтой чатлаж байгаад нууц үг болон нэвтрэх нэрийг нь ажилд ороход хэрэгтэй гэж худал хэлж авсан, найзууд дундаас Х гэх охин руу чат бичиж “мөнгө хэрэгтэй байна” гээд 400.000 төгрөг авсан,

...2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “ажилд авна” гэсэн зарыг оруулж Ш гэх хүн надтай холбогдонгуут худал хэлж цахим хаягын нууц үгийн авч нэвтрээд түүний найз Б гэх хүнтэй чаталж 100.000 төгрөг залилан авсан, бусад бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 66, 172-173/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч *******ий тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд, шүүгдэгч *******ийг цахим хэрэгсэл ашиглан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч *******ий зүгээс хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх саналыг гаргажээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан бол,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Залилах гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 17 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 04 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч *******ий хувийн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Гурав. Бусад

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-ны Ч-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 04 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жил, 04 сар, 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР