Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 122

 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Соёлхүүгийн Мягмарбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр бүлэглэн булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг дангаараа болон бүлэглэж хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар С.Мягмарбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1,  151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар С.Мягмарбаатарт 3 /гурав/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 /арван гурван/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан С.Мягмарбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан С.Мягмарбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 13 /арван гурав/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сар хорих ялын зарим болох 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, нийт 15 /арван тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Мягмарбаатарын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар С.Мягмарбаатарын цагдан хоригдсон нийт 1290 /нэг мянга хоёр зуун ер/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

8. С.Мягмарбаатар нь нийт 7.419.000 /долоон сая дөрвөн зуун арван есөн мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мягмарбаатараас нийт 118.715.000 /нэг зуун арван найман сая долоон зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралт1 хүснэгтэд зааснаар нэр бүхий хохирогч нарт хохирлын үлдэгдэлийг төлүүлэхээр тооцсон хэмжээгээр тус тус хохирогч нарт олгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын дүрэмт хувцас, 82-56 УНЛ, 93-79 УБК тээврийн хэрэгслийн улсын дугаар, П.Гантулга, Г.Чулуунхүү, М.Мөнхзалгамж нарын жолооны үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд шилжүүлэн устгуулж,

Мобикомын дугаарын 3 ширхэг үүр, Н.Мягмархүүгийн хаан банкны виза карт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар шар өнгийн оосортой автомашины түлхүүр 1 ширхэг, 94-90 УНП дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан сиди 2 ширхэгийг хэрэгт нь хавсаргаж.

Мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нокиа гар утас 1 ширхэг, Hisense /Gmobile/, TSKS100 маркийн гар утас 2 ширхэг,  LG маркийн гар утас 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц нэмэгдэл ял болон хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

11. Энэ хэрэгт 94-90 УНП улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн Пүрэвдорж овогтой Пүрэвдуламын эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн /7хх-ийн 107х/ тогтоолыг хүчингүй болгосугай.

 

12. С.Мягмарбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялын хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

13. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Мягмарбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ

 

                                        ШҮҮГЧИД                                     Н.БАЯРМАА

 

                                                                                                  Б.ХАЛИУН