Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1129/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1182 |
Огноо | 2022-09-23 |
Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1182
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.А-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.А согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн автомашины зогсоол дээр байсан *** УАР улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын тээврийн хэрэгслээс хохирогч С.Э-ын эзэмшлийн “Оппо А96” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
мөн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны тоглоомын талбай дээр хохирогч Б.Д-ийн гар утас, түрийвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 349,500 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хөдөөнөөс ажлаар ирээд “Драгон” дээр машин онгорхой, урд дээр нь гар утас байхаар нь аваад 100,000 төгрөгөөр зараад архи уусан. Бусад болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн автомашины зогсоол дээр байсан *** УАР улсын дугаартай “Тоёоmа Приус-41” загварын тээврийн хэрэгслээс хохирогч С.Э-ын эзэмшлийн “Оппо А96” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийн талаар:
Хохирогч С.Э-ын: “2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 07 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв дээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын автобусанд суух гэж очсон. Тухайн үед цагаан өнгийн***УАР улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын автомашины голын хайрцаг дээр гар утсаа орхиод автобусанд тээшээ хийгээд ирэхэд миний “Оппо А96” загварын гар утас алдагдсан байсан. Жолооч талын цонх бүтэн онгорхой байсан. Би гар утсаа олж авсан тул надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.08.11-ний өдрийн Ц-1274 дугаар тайланд: “Оппо А96 загварын гар утас 1 ширхэг 1,300,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 118-119 дэх тал),
Иргэний нэхэмжлэгч Д.Е-гийн: “...Тухайн үед дунд зэргийн нуруутай, архи уудаг бололтой хүн ирээд “гар утас авах уу?” гээд хар өнгийн “Оппо а96” маркын гар утас гаргаж ирээд “манай хүүгийн утас байгаа юм” гэж үзүүлсэн. Гар утасны шил хагарсан байсан. Би 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 100,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, тэр хүн ажил төрөл хийдэггүй юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал),
Гэрч Э.Н-ийн: “...Би цагаан өнгийн ***УАР улсын дугаартай “Тоёота Приус 41” загварын автомашины арын сандал дээр сууж байхад Э ах Цогтцэцийн автобусны тээшинд ачаагаа хийх гээд явсан. Намайг автомашин дотор сууж байхад жолооч талын цонхоор хүн тонгойх шиг болсон. Би Э ахын хүүхдийн гар утсыг аваад явчихлаа гэж бодоод Энхбаяр ахын хүүхэд дээр очиход гар утсаа бариад явж байсан болохоор “эд зүйл хулгайд алдлаа” гэж бодоогүй. Удаагүй байтал Э ах миний гар утас автомашины голын хайрцаг дээр байсан байхгүй болсон байна гээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дахь тал),
Гэрч И.Э-ын: “...2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ...танил дүү Б.А-той таараад 0,75 литрийн архи хувааж уугаад “Драгон” төв рүү алхсан. “Драгон” төвийн авто зогсоол дээр явж байтал Б.А миний ард талд явж байгаад “явъя ах аа, гүйгээрэй” гээд урд гараад гүйгээд явсан. “Юу болоод гүйгээд байгаа” талаар асуухад “миний таньдаг хүн явж байна” гэж хэлсэн. Би А-ыг гар утас хулгайлсан талаар мэдээгүй. Хархорин захын үүдэнд гар утас зарах үед нь асуухад “миний хүүгийн гар утас байгаа юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал),
Шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 02-ны өглөө ...Э ах бид хоёр орцноос гараад “Драгон” үйлчилгээний төвийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр явж байхдаа цонх нь онгорхой байсан тээврийн хэрэгслийн урд талын хайрцаг дээр хар өнгийн андройд гар утас байхаар нь би аваад зугтаасан. Тэр үед Э ах хөл муу учир надаас нэлээд хойно явж байсан ба намайг утас авсныг мэдээгүй. Хархорин худалдааны төвийн автобусны буудал дээр тухайн гар утсыг ченжид 70 билүү 80 мянган төгрөгөөр зарсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал),
Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн: “...2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 07 цаг 18 минут 31 секундэд “Драгон” төвийн автозогсоол дээр байсан ** УАР улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус 41” загварын автомашины жолоочийн хаалган дээр улаан куртиктай эрэгтэй ирж цонхоор тонгойж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-86-92),
2. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны тоглоомын талбай дээр хохирогч Б.Д-ийн гар утас, түрийвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 349,500 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийн талаар:
Хохирогч Б.Д-ийн: “2022 оны 8 дугаар сарын 02-ны орой 32 дугаар байрны тоглоомын талбай дээр эхнэр Ц-нгийн хамт салхилж байтал архи уусан байдалтай эрэгтэй хүн ирээд тамхи асуухаар нь хоёр ширхэг тамхи өгсөн. Миний хажууд сандал дээр сууж байгаад гар утас, түрийвч аваад зугтаасан. Би гар утсаа гартаа барьж байсан. Түрүүвч өмдний зүүн талын халаасанд байсан. Тэгтэл утас шүүрч авангуутаа шууд халаасанд байсан түрийвчийг аваад зугтахаар нь хөөгөөд барьсан. Биед нь үзэхэд байхгүй байсан. Тэр залуу би сая шидчихсэн гэхээр нь тэр хавиар хайх гээд дагуулаад алхаж байтал гэнэт зугтаасан. Хөөж байтал 32-ын автобусны буудлын хойд талын зам дээр машинд мөргүүлээд унасан. Миний А20 маркын бор саарал өнгөтэй гар утас, бор өнгийн түрийвч, түрийвчин дотор иргэний үнэмлэх, банкны виза картууд, нүүрсний карт, Мобикомын сим карт болон бэлэн 70,000 төгрөг байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.08.04-ний өдрийн Ц-1255 дугаар тайланд: “Самсунг А20 маркын гар утас 250,000 төгрөг, арьсан түрийвч 20,000 төгрөг, банкны 3 ширхэг карт нийт 13,000 төгрөг, иргэний үнэмлэх 63,000 төгрөг, Мобикомын дугаар 3500 төгрөг, нийт 349,500 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Гэрч Т.Ц-ийн: “2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг өнгөрч байхад 32 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай дээр нөхөр Б.Д, хүүхдийн хамт ирсэн. Манай нөхрийн хажууд үл таних 50 орчим насны эрэгтэй хүн ирээд суусан. Тэр хүн нөхөрт хандаж “Тамхи байна уу” гэж асуусан чинь 2 ширхгийг өгсөн. Тэгтэл нөхрийн хажууд сууж байсан эрэгтэй халааснаас нь гар утас, түрийвчийг шүүрч аваад зугтаасан. Нөхөр хөөж байхад тэр залуу автомашины зам гарч байгаад машинд мөргүүлсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Шүүгдэгч А.А-ын яллагдагчаар өгсөн: “...Улаанбаатар хот руу орж ирээд Гааяа гэх ахтай нэг шил архи уусан. Тэрнээс цааш юу болсон талаар зарим зүйлийг санахгүй байна. Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сааданд байхдаа эмэгтэй билүү эрэгтэй билүү нэг хүнтэй юм ярьж байгаад халаасанд нь түрийвч харагдахаар аваад зугтаасан. Хөөхөөр нь би түрийвчийг замдаа нэг газар луу шидсэн. Тэгээд зам гарч байгаад машинд мөргүүлж унасан. Гар утас авч зугтсанаа санахгүй байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-64), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-59), иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-65), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-66), жолоочийн лавлагаа (хх-67), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-68) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.А согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн автомашины зогсоол дээр байсан ** УАР улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын тээврийн хэрэгслээс хохирогч С.Э-ын эзэмшлийн “Оппо А96” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ** дугаар байрны тоглоомын талбай дээр хохирогч Б.Д-йн гар утас, түрийвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн 349,500 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Д-ийн “...архи уусан байдалтай эрэгтэй хүн ирээд ...миний хажууд сандал дээр сууж байгаад миний гар утас, түрүүвчийг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-8-9), “Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Самсунг А20 маркын гар утас 250,000 төгрөг, арьсан түрүүвч 20,000 төгрөг, банкны карт 13,000 төгрөг, иргэний үнэмлэх 63,000 төгрөг, Мобикомын дугаар 3500 төгрөг, нийт 349,500 төгрөг” гэх тайлан (хх-27-28), гэрч Т.Ц-гийн “...манай нөхрийн хажууд сууж байсан эрэгтэй халааснаас нь гар утас, түрийвчийг шүүрч аваад зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-14), хохирогч С.Э-ын “...эргээд ирэхэд миний “Оппо А96” загварын гар утсаа хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-97-98), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Оппо А96 загварын гар утас 1 ширхэг 1,300,000 төгрөг” гэх тайлан (хх-118-119), гэрч И.Э-ын “...“Драгон” төвийн авто зогсоол дээр Б.А миний ард явж байгаад “явъя ах аа гүйгээрэй” гээд урд гараад гүйгээд явсан. ...Би А-ыг гар утас хулгайлсан талаар мэдээгүй, Хархорин захын үүдэнд гар утас зарах үед нь асуухад “миний хүүгийн гар утас байгаа юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-115-116), иргэний нэхэмжлэгч Д.Е-гийн “...архи уудаг бололтой хүн ирээд хар өнгийн “Оппо а96” маркын гар утас гаргаж ирээд “манай хүүгийн утас байгаа юм” гэж үзүүлсэн. Би 100,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хх-100-101), шүүгдэгч А.А-ын “...сааданд байхдаа эмэгтэй билүү эрэгтэй билүү нэг хүнтэй юм ярьж байгаад халаасанд нь түрийвч харагдахаар нь аваад зугтаасан... “Драгон” үйлчилгээний төвийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр цонх нь онгорхой байсан тээврийн хэрэгслийн урд хайрцаг дээр хар өнгийн андройд гар утас байхаар нь аваад зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-56-57, 137-138) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.А-ын хохирогч С.Э-ын тээврийн хэрэгслийн онгорхой цонхоор дотор байсан “Оппо А96” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй,
мөн хохирогч Б.Д-ийн эзэмшлийн гар утас, түрийвчийг булааж зугтсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-т 1,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогчийн “Гар утсаа олж авсан, гомдол саналгүй” гэх мэдүүлэг (хх-97-98), иргэний нэхэмжлэгч Д.Есөнтогоод 100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр “100,000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хх-101),
дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-т нийт 349,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Надад 500,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-12)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлуудыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ариунболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.А нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны тоглоомын талбай дээр хохирогч Б.Д-ийн гар утас, цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 349,500 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн автомашины зогсоол дээр байсан*** УАР улсын дугаартай “Тоёота Приүс-41” загварын тээврийн хэрэгслээс хохирогч С.Э-ын эзэмшлийн “Оппо А96” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял тус тус оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 10 сараар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хөнгөн ял өгнө үү. Хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн тээврийн хэрэгсэлд байсан эд хөрөнгө хулгайлсан, бусдын эд хөрөнгийн эрхэд халдан гар утас, түрийвчийг булааж зугтсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Б.Д-т 349,500 төгрөгийн, С.Э-т 1,300,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Е-д 100,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан, хохирогч С.Э-ын хохирол биет байдлаар төлөгдсөн, Б.Д-т 500,000 төгрөг төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Д.Е “хохирлоо авахгүй” гэх, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тодорхой оршин суух хаяггүй, хувийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял тус тус шийтгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жилээр тогтоож, уг ялыг дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А-ын 2022.08.03-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, 2022.08.05-ны өдрөөс 2022.09.23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоног, нийт 51 (тавин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жилээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР