Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/644

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Мөнхсайхан, Д.Азжаргал;

 

Улсын яллагч: Н.Булганчимэг;

 

Иргэдийн төлөөлөгч: Б.О;

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Б;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Э, Г.Г;

 

Шүүгдэгч: Г.Б;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

  Шүүгдэгч Г.Б: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд:

 -Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 -Төв аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Г.Б нь 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ““ орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ч.Мын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан ““ дугаартай “Соната-2” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ч.М нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан,

 

үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Д.Л нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор “Хьюндай Соната-6” маркийн ““ дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө ““ үйл ажиллагаа явуулдаг ““ ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат 2 ширхэг монетан ээмэг, 3 ширхэг монетан кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг нийт 11.946.450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

 

2018    оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ““ байрлах Алт мөнгөний дарханы газрын хаалганы цоожийг эвдэн 10 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, 8 лан мөнгө, 7 лан хар мөнгө, 5 грамм алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 5 ширхэг мөнгөн гинж, 29 ширхэг бөгж, 6 ширхэг эрэгтэй бөгж, 8 ширхэг мөнгөн зүүлт, 7 ширхэг мөнгөн бөг, 52 ширхэг мөнгөн бөгж, 32 ширхэг мөнгөн хослол, 12 ширхэг мөнгөн ээмэг, 48 ширхэг тогтоогч суурь, төмөр сейф, монетан бугуйвч, сийлбэртэй мэлхий, 700 гр мөнгө зэрэг нийт 14.008.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч хулгайлан авсан,

 

ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Якут годон якут годон” гэх фейсбүүк сайтад “Зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталдаа 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн дугаараар мэдээлэл авна уу” гэсэн мэдээлэл оруулан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С. Таас 650.000 төгрөг, М.Боос 80.000 төгрөг, П.Гээс 40.000 төгрөг нийт 770.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5064817965 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

 

2019    оны 02 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк зарын группт ““ гэсэн хаягаас ““Ай фоне икс” гар утас хямд захиалж өгнө” гэх зарыг байршуулж улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Н.Бт “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэхэд захиалсан гар утас ирнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Н.Б нь ““ хаягаас интернэт банкаар 500.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлсэн буюу бусдад нийт 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Бгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Прокуророос 3 удаа яллах дүгнэлт үйлдсэн. Би хүн амины хэрэг хийгээгүй. Прокуророос намайг яллаж байгаа хүн амины хэрэг нь 2012 онд шалгагдаад намайг цагаатгасан. Би хүн амины хэргийг гэрчилж байгаа гэрчүүдийг танихгүй. Миний хийгээгүй хүн амины хэрэгт буруутгаж 2 жил 7 сар хорьсонд гомдолтой байна. Миний хувьд хулгай болон залилангийн хэрэгт маргах зүйл байхгүй. Харин хүн амины хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгал мэдүүлэхдээ: “Би өөрөө нүдээрээ хараагүй учир мэдэхгүй байна. Энэ хэрэг болсноос хойш миний ээж бас нас барсан. Энэ хүн миний ахыг алсан хүн мөн эсэхийг мэдэхгүй байна. Миний ахыг алсан хүнийг үнэн зөвөөр нь олж өгнө үү” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-14/, эд зүйл хураан авах тогтоол /1хх-ийн 16/, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-22/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-31/, машин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 33/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б /1хх-ийн 35-36, 2хх-ийн 17-19, 187-189, 5хх-ийн 171-172, 7хх-ийн 198-203/, гэрч Ц.Г /1хх-ийн 37, 205/, гэрч Ч.Б /1хх-ийн 38-39, 46/, гэрч Б.М /1хх-ийн 40-42/, гэрч Д.Г /1хх-ийн 43/, гэрч Т.Г /1хх-ийн 44/, гэрч А.Э /1хх-ийн 45/, гэрч Д.Ж /1хх-ийн 47/, гэрч Ч.М /1хх-ийн 48-49, 2хх-ийн 190/, гэрч Ю.О /1хх-ийн 50-51/, гэрч Г.Н /1хх-ийн 53/, гэрч Н.М /1хх-ийн 54, 3хх-ийн 120-121/, гэрч Ю.Х /1хх-ийн 55/, гэрч Л.Д /1хх-ийн 56/, гэрч Ц.Б /1хх-ийн 57/, гэрч О.Б /1хх-ийн 58/, гэрч С.Э /1хх-ийн 59/, гэрч Р.Г /1хх-ийн 60-61, 200-201/, гэрч М.Н /1хх-ийн 65-66, 2хх-ийн 34-35, 7хх-ийн 215-217, 10хх-ийн 182-183/, гэрч Э.О /1хх-ийн 69-70/, гэрч О.Б /1хх-ийн 71-72, 196-197, 202, 2хх-ийн 22-25, 191, 5хх-ийн 163, 7хх-ийн 205-207, 10хх-ийн 89-90/, гэрч М.Ч /1хх-ийн 73/, гэрч Э.У /1хх-ийн 74/, гэрч Д.С /1хх-ийн 75/, гэрч Н.А /7хх-ийн 209/, гэрч Г.Д /7хх-ийн 212-213/, гэрч Ч.У /7хх-ийн 220-221/, гэрч Б.Ч /10хх-ийн 188/ нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 52, 5хх-ийн 231/, Р.Г-оор зураг таньж олуулсан тэмдэглэл /1хх-ийн 62-64/, хүн таньж олуулсан тэмдэглэл /1хх-ийн 226-229/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ч.Мын биед үзлэг хийсэн 2970 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79-80/,  Ч.Мт задлан шинжилгээ хийсэн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 82-89/, Ч.Мын цусанд шинжилгээ хийсэн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2223 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 91/, сэжигтэн Г.Н /1хх-ийн 94, 156/, сэжигтэн О.Б /1хх-ийн 106, 225/ нарын мэдүүлэг, О.Б-ийн мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 107-108/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 126-129/, гэрч Т.М /1хх-ийн 152/, гэрч Т.Б /1хх-ийн 153/, гэрч Н.М /1хх-ийн 154, 2хх-ийн 36-37/, шинжээч Н.Б /1хх-ийн 155/, сэжигтэн Г.Б /1хх-ийн 158-159, 161-163/, сэжигтэн Т.Б /1хх-ийн 164/, гэрч Г.Ц /1хх-ийн 194-195/, гэрч М.Т /1хх-ийн 204/, гэрч Д.С /1хх-ийн 206, 2хх-ийн 26-27, 192/ нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 192-193, 5хх-ийн 230/, эд зүйл, гарын мөрөнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 208-218, 238-239, 241-242, 2хх-ийн 8, 11-12, 3хх-ийн 132-133, 5хх-ийн 193-196, 6хх-ийн 155-158/, зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол /1хх-ийн 233/, гэрч Т.Б /2хх-ийн 20-21/, гэрч Б.Т /2хх-ийн 38-39/, гэрч Б.А /2хх-ийн 48-49/, гэрч Б.Б /2хх-ийн 50-51/, гэрч Э.Х /2хх-ийн 52-53/, шинжээч Б.У /2хх-ийн 193-194, 10хх-ийн 100-101/ нарын мэдүүлэг, гэрч Д.С хүлээн авсан тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 29-33/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 40-47/, Г.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 155-158/, Т.Б таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 182-186/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /2хх-ийн 207-208, 4хх-ийн 245-246, 5хх-ийн 244, 9хх-ийн 111-112/, эрүүгийн хэргийг тусгаарлах прокурорын тогтоол /2хх-ийн 219-222, 8хх-ийн 83-86, 9хх-ийн 100-101/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар схем зураг /2хх-ийн 229-235, 8хх-ийн 91-93/, ““ ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /2хх-ийн 241-250, 3хх-ийн 1-11/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 16-17, 20, 23, 8хх-ийн 112-113/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-ийн 25-27, 8хх-ийн 114/, хохирогч Д.О /3хх-ийн 30/, хохирогч Ш.Л /3хх-ийн 37, 4хх-ийн 173-174/, хохирогч М.Б /3хх-ийн 43/, хохирогч Б.Д /3хх-ийн 49/, хохирогч Ж.Э /3хх-ийн 55/, хохирогч  З.О /3хх-ийн 61, 62-63/, хохирогч Ч.Ж /3хх-ийн 69/, хохирогч Д.Д /3хх-ийн 75/, хохирогч Н.И /3хх-ийн 81, 82-83/, хохирогч Ж.У /3хх-ийн 90-91, 4хх-ийн 175-176/, хохирогч Б.Б /3хх-ийн 97/, хохирогч Т.Т /3хх-ийн 105-106/, иргэний нэхэмжлэгч Ч.Х /3хх-ийн 112-113/, гэрч Б.Б /3хх-ийн 116-117/, гэрч Д.Л /3хх-ийн 118-119, 129/, гэрч Д.И /3хх-ийн 123, 8хх-ийн 140-141/, гэрч С.Ж /3хх-ийн 124/, гэрч П.Ц /3хх-ийн 125-126/, гэрч Ж.Н /3хх-ийн 127-128/ нарын мэдүүлэг, “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34, 40, 46, 52, 58, 66, 78, 94, 100, 108/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 71-72, 86-87/, Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 203, 208-209, 4хх-ийн 111-113, 114-115/, Т.Оын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх-ийн 27/, хохирогч С.Т /5хх-ийн 35-36/, хохирогч М.Б /5хх-ийн 38-39, 40/, хохирогч П.Г /5хх-ийн 42-43/, хохирогч Ш.Н /5хх-ийн 45-46, 47/, гэрч Т.О /5хх-ийн 48, 49/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б /6хх-ийн 21/, гэрч Д.Б /6хх-ийн 27-28/, шинжээч эмч Ш.П /6хх-ийн 96-97/, гэрч Б.Б /6хх-ийн 115-117/, гэрч Г.С /6хх-ийн 120-112/, гэрч Б.М /6хх-ийн 150-151/, хохирогч Ц.Э /8хх-ийн 117-120, 182-184/, иргэний нэхэмжлэгч Ц.У /8хх-ийн 128-130/, иргэний нэхэмжлэгч Л.О /8хх-ийн 132-133/, гэрч Ч.Б /8хх-ийн 144-148/, гэрч Х.О /10хх-ийн 92-93/, гэрч Б.А /10хх-ийн 95/, гэрч Ш.Б /10хх-ийн 97-98/ нарын мэдүүлэг, Д.Эын хөрөнгийн үнэлгээ /8хх-ийн 124-125/, Д.Эт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8хх-ийн 187/, Н.Бын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-ийн 51/, Г.Бгийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх-ийн 51-61, 6хх-ийн 49-50, 53-60/, Г.Бг эрэн сурвалжилсан мэдээлэл /5хх-ийн 101, 110, 113, 6хх-ийн 62/, амь хохирогчтой холбоотой хохирлын баримтууд /5хх-ийн 173-190/, залилан, хулгайн хэргийн хохирлын тооцоо /10хх-ийн 247-248/, автомашинд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 199/, гар утсанд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 202-203/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөл оруулах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 245-247, 9хх-ийн 123-125, 10хх-ийн 225-227/, Юнител ХХК-иас ирүүлсэн албан тоот, хавсралт /6хх-ийн 40-41/, Ч.Мын өвчний түүх /10хх-ийн 111-175/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6хх-ийн 118-119, 133-134/, хохирол төлсөн баримт /7хх-ийн 43-44/, Б.Б-ийн ялагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /8хх-ийн 154-156, 194-196/, Д.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10хх-ийн 197-199/, Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 172-178, 3хх-ийн 204, 5хх-ийн 248-250, 6хх-ийн 74-77, 8хх-ийн 80-82/, Г.Бгийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /7хх-ийн 235-236/, Г.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 65-66, 86-87, 92-99, 101, 103-108, 110-111, 115-121, 4хх-ийн 1-15, 22-24, 163/, Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол /10хх-ийн 190/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь Б.Б, Д.Л нартай бүлэглэн “Хьюндай Соната-6” маркийн ““ дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө ““ үйл ажиллагаа явуулдаг ““ ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, 2 ширхэг монетан ээмэг, 3 ширхэг монетан кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг нийт 11.946.450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ““ байрлах Алт мөнгөний дарханы газрын хаалганы цоожийг эвдэн 10 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, 8 лан мөнгө, 7 лан хар мөнгө, 5 грамм алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 5 ширхэг мөнгөн гинж, 29 ширхэг бөгж, 6 ширхэг эрэгтэй бөгж, 8 ширхэг мөнгөн зүүлт, 7 ширхэг мөнгөн бөгж, 52 ширхэг мөнгөн бөгж, 32 ширхэг мөнгөн хослол, 12 ширхэг мөнгөн ээмэг, 48 ширхэг тогтоогч суурь, төмөр сейф, монетан бугуйвч, сийлбэртэй мэлхий, 700 грамм мөнгө зэрэг нийт 14.008.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан авсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу “Якут годон якут годон” гэх фейсбүүк сайтад “Зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталаа 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн хуурамч мэдээлэл оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулж иргэн С. Таас 650.000 төгрөг, М.Боос 80.000 төгрөг, П.Гээс 40.000 төгрөг нийт 770.000 төгрөгийг өөрийн ХААН банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 02 дугаар сарын 28-ний өдөр фейсбүүк сайтад ““ гэсэн хаягаар ““Айфоне икс” гар утас хямд захиалж өгнө” гэх хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Н.Бт “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэхэд захиалсан гар утас чинь ирнэ...” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан интернэт банкаар 500.000 төгрөгийг ХААН банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Д.Оийн /3хх-ийн 30/: “... ““ ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 12 сарын сүүлээр эрэгтэй хүний мөнгөн бүсээ 70.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 01 сарын сүүлээр бүсээ авах гээд очтол уг ломбарданд хулгай орсон гэж ярьж байсан. Миний мөнгөн бүс алга болсон байсан. ...4-5 жилийн өмнө Зоос гоёлын үйлдвэрийн Мөнгөн завьяагаас 380.000 төгрөгөөр авч байсан. Одоо бүсээ 380.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /3хх-ийн 34/,

 

хохирогч Ш.Лгийн /3хх-ийн 40/: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 3 ширхэг мөнгөн аягийг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...цагаан сарын өмнөхөн аягаа авах гээд очтол уг ломбарданд “хулгай орж аяганууд маань алга болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 40/,

 

 хохирогч М.Бын /3хх-ийн 43/: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаагаар өөрийн 1 ширхэг их гарын мөнгөн аягаа 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгалт хийлгэсэн. Уг ломбардад “хулгай орсон” гэж ярьж байсан. Миний мөнгөн аяга алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 46/,

 

хохирогч Б.Дийн /3хх-ийн 55/: “...аппаратыг 2016 оны 09 дүгээр сард “Компьютер ланд”-аас 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо хуучин зах зээлийн ханшаараа 1.100.000 төгрөг гэж байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 52/,

 

хохирогч Ж.Эын /3хх-ийн 55/: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аягаа авах гээд ломбард руу очсон чинь “хулгай ороод хулгайд алдагдсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 58/,

 

хохирогч З.О-ийн /3хх-ийн 61-63/: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ломбарднаасаа 18 цаг 45 минутын үед бүх хаалгаа цоожлоод гарсан. ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө ломбард дээрээ иртэл хаалга үүд онгорхой хулгайч орсон байсан. Тулгалт хийгээд үзтэл 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, монетон ээмэг 2 ширхэг, монетон кулон 3 ширхэг, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж 1 ширхэг,мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн аяга 25 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн халбага 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 66/,

 

хохирогч Ч.Жгийн /3хх-ийн 69/: “...1 ширхэг мөнгөн аягийг 40.000
төгрөгийн барьцаанд тавьсан. Би цагаан сарын өмнө аягаа авах гээд очтол
уг ломбардад “хулгай орж аяга маань алга болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 71-72/,

хохирогч Д.Дгийн /3хх-ийн 75/: “....2 ширхэг мөнгөн аягийг 140.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очтол ломбардад хулгай орж аяганууд маань алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 78/,

 

хохирогч Н.Игийн /3хх-ийн 81-82/: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1 ширхэг 21.5 см диаметртэй мөнгөн аягаа 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 86-87/,

 

хохирогч Ж.Угийн /3хх-ийн 91, 4хх-ийн 175-176/: “...3 ширхэг мөнгөн аягаа нийлүүлээд 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...хулгай орж мөнгөн аяганууд алга болсон гэж хэлсэн. ... ““ барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан мөнгөн аягануудыг сүүлд захирал нь гэх эмэгтэй өөр мөнгөн аяганууд орлуулж өгч миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 94/,

 

хохирогч Б.Бийн /3хх-ийн 97/: “...нийт 9 ширхэг шинэ цагийн мөнгөн аягануудаа нийлүүлээд 580.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...уг ломбардад
хулгай орж манай аяганууд алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 100/,

 

хохирогч Т.Тын /3хх-ийн 106/: “...2018 оны 02 дугаар сарын эхээр уг аягаа авах гээд ломбардан дээр очсон чинь “хулгай орж аягийг чинь алдчихсан, “цагдаа дээр уг хэрэг нь шалгагдаж байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /Зхх-ийн 108/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар схем зУр /2хх-ийн 229-235/,

 

гэрч М. Мийн /3хх-ийн 120-121/: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ““ Л гэх хүн үйлчлүүлсэн байх. Циркон шигтгээтэй монетон гинж, кулон, цулгуй монет бөгж зэрэг зүйлийг 240.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч Ч.Х-ийн /3хх-ийн 113/: “... ““ ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт нягтлан бодогчоор 2010 оноос ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  Л гэдэг хүн өөрийнхөө энэ нэрээр эмэгтэй 3.6 гр монетон гинж кулоны хос, 1.4 гр монетон бөгж зэргийг 240.000 төгрөгийн барьцаанд 30 хоногоор хугацаатай барьцаанд тавиад явсан. ...одоо манай компанид 240.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ц.Эын /8хх-ийн 117-120, 182-184/: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө өөрийн ажлын байрандаа ирээд ажлын байрны гадаах үүдээ нээх гээд цоож руу нь түлхүүрээ хийтэл гол нь байхгүй сул, онгорхой байсан. Тэгээд дотогш ортол хаалга онгорхой байсан, ороод гэрлээ асаагаад хартал лангуу хоосон наашаа татагдсан байдалтай байсан. Араар нь ороод хартал төмөр сейф байхгүй байсан. Ажлын ширээн дээр очтол дээр нь байдаг мөнгөн эдлэлүүдийг хоослоод тавьчихсан байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ 21 цаг өнгөртөл ажиллаж байгаад гэрлээ унтраагаад, байраа цоожлоод гарсан. Манай ажлын байранд байсан төмөр сейф, сейфэн дотор байсан алтан нуухтай мөнгөн хаж халбагатай цагаан шүрэн хөөрөг 2 ширхэг, алтан нуухтай, мөнгөн халбага хажтай, даваа толгойтой манан хөөрөг 1, их гарын болор хөөрөг, даваа толгойтой их гарын манан хөөрөг, даваа толгойтой дунд гарын манан хөөрөг, шүрэн толгойтой эрэгтэй хүний хуучны гартааман хөөрөг, хуучны Хятад хөөрөг, эмэгтэй хүний гонзгой хэлбэртэй манан хөөрөг, цагаан саарал өнгөтэй дунд гарын хөөрөг тус бүр нэг, 2.5 лан мөнгө орсон үндсэн тагштай мөнгөн аяга 6 лангийн орцтой үндсэн тагштай аяга / дутуу хйигдсэн/ 2 ширхэг жижиг сэржимний аяга, 5 грамм цэвэр алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 2 ширхэг эрэгтэй хүний мөнгөн бугуйвч, цул цутгасан мөнгө 500 грамм, нарийн цутгасан мөнгө 200 грамм, 5 ширхэг эрэгтэй мөнгөн гинж, эрэгтэй бөгж 29 ширхэг, эрэгтэй цул мөнгөн бөгж 6 ширхэг, эрэгтэй хүзүүний мөнгөн зүүлт 8 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж нарийн 7 ширхэг, эмэгтэй өргөн шигтгээтэй мөнгөн бөгж 52 ширхэг эрэгтэй ээмэг, бөгжний мөнгөн хослол 32 ширхэг, хүүхдийн мөнгөн ээмэг 12 ширхэг, бөгжний тогтоогч суурь 48 ширхэг алдсан. ... Би нийт 11 ширхэг хөөрөг болон хөөрөгний бэлдэц алдаад 10 ширхэгийг нь хүлээн авсан. Одоо Хятад хөөрөг олдоогүй. Мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад тагшийг нь хураалгасан байсныг хүлээж авсан. Улаанбаатар талаасаа 285 км гэж бичсэн тэмдэгтийн орчим ус зайлуулах хоолой дотор сейфийг цөмлөж эвдэх үед 2 ширхэг үндсэн тагшийг хаглаад хэрэггүй болохоор нь орхисон байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлийн үнэлгээгээр /8хх-ийн 124-125/,

 

гэрч Д.И-ын /8хх-ийн 140-141/: “...30 гаран насны залуу орж ирээд “алт авах уу” гэхээр нь “алт авна” гээд тэр залуугийн авч ирсэн алтыг граммлаж үзэхэд 2.6 грамм болж байхаар нь 1 граммыг 85.000 төгрөгөөр бодож нийт 220.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр залуу гарахынхаа өмнө “цагаан мөнгө худалдаж авах уу” гэхээр нь “бид нар цагаан мөнгийг 1 граммыг нь 1000 төгрөгөөр авна” гэсэн чинь тэр залуу нэг хүн рүү яриад л “хаана байна” гэж асуугаад гадагшаа гарсан. “Брийш” төвийн зогсоол дээр зогсож байсан “Соната-6” маркийн машин дээр очоод арын хаалгыг нээгээд суусан чинь уг автомашины арын суудал дээр цагаан саарал өнгийн торонд хийсэн 2 ширхэг үндсэн тагш, манлайг нь босгосон дутуу хийсэн мөнгөн аяга 1 ширхэг, бурханы жижиг мөнгөн гуу, ганц нэг газраа шаргал өнгийн түрхэцтэй, бусад нь мөнгөн ээмэг, бөгж болон 2 ширхэг цул мөнгө байхаар нь “ийм юм авахгүй” гэж хэлээд машинаас нь буусан чинь тэр хоёр залуу шууд машинтайгаа хөдлөөд явсан. ...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Ч.Б-ийн /8хх-ийн 144-148/: “...Б машинаасаа буухаар нь би араас нь буусан чинь орон сууцны подвулоос нэг их хүнд бололтой төмөр сейф Б, Б, Л нар өргөж гаргаж ирээд машиныхаа хойд талын багажны саванд хийчихээд бүгдээрээ машиндаа суугаад Улаанбаатар хот руу явна гээд Сайншанд сумаас гарсан. Тэгээд би замдаа халуураад байсан болохоор унтчихсан байсан. Замдаа явж байгаад машин зогсохоор нь буугаад бие засаж байсан чинь Б, Л, Б нар машинаас буугаад багаж савнаас төмөр сейфийг буулгаж замын ус зайлуулах хоолой руу оруулж байсныг би харсан. Луужинг нь машинд орж ирэхдээ улаан том тортой юм авч орж ирээд явцгаасан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Лын гэрчээр мэдүүлсэн /3хх-ийн 118-119, 129/: “...Б.Б юу ч хэлэлгүй ганцаараа машинаас буугаад явсан. Тэгээд утас тавьсан ломбардны орц руу орсон. Удалгүй араас нь Г.Б ороод тэр 2 буцаж гарч ирэхдээ хар өнгийн цүнхтэй юм, цэнхэр өнгийн тортой зүйл барьж гарч ирсэн. ...тэр хоёрыг хулгай хийснийг мэдээгүй. ...явах замдаа Б надад монетон хүзүүний гинж, кулон, бөгж зэрэг зүйлс өгөөд “бичиг баримт байхгүй байна, чи бичиг баримтаараа ломбардад тавиад өгчих” гэхээр нь би Налайх дүүрэг рүү оронгуутаа ““ гэх ломбардад уг эд зүйлсийг 210.000 төгрөгөнд барьцаанд тавьсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /8хх-ийн 194-196/: “...Л, Г.Б нартай Багануур дүүргийн ломбарднаас хулгай хийгээд гурвуулаа цуг яваад Налайх дүүргийн ломбардад Л-аар ээмэг, бөгж тавиулаад мөнгөтэй болж Замын-Үүд яваад тэнд нэг айлаас нөүтбүүк, пүүз хулгайлсан. Буцаж хот руу явахдаа Сайншандаар дайрч алт, мөнгөний дарханаас хулгай хийгээд сейфийг нь авч яваад замдаа үерийн усны хоолойд сейфийг  эвдсэн. ...Г.Б бид хоёрыг хулгай хийж байна гэж мэдэж байсан. Сайншандад алт мөнгөний дарханы хаалгыг эвдэж дотогш Г.Б, Л бид гурав ороод лангуун дотор байсан эдлэлүүдийг аваад сейфийг нь аваад гарсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 248-250/: “...би явсан нь үнэн боловч Б.Б намайг таксины журмаар хөлсөлж авч явсан. Би Б.Бэс 80.000 төгрөг авч Багануур явсан. Д.Лтай Багануур дүүрэгт очоод ...уулзсан. ...15-16 цагийн үед гар утсаа тавьсан. Тэгээд гарч ирээд овоон дээр очсон, буцаад Багануурын төв очиж өдөр утас тавьсан ломбардны урд оч гээд Б.Б хэлсэн. Би гадаа нь очиход Б.Б, Д.Л хоёр юм ярьж байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С. Тын /5хх-ийн 35-36/: “...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “” байрлах гэртээ ...фейсбүүк рүү орж байгаад Увс аймгийн нэгдсэн групп рүү ороход “Якут годон якут годон” гэх фейсбүүк хаягнаас “якут годон гутал худалдаа зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталнуудаа 30% лизингээр худалдаалж байна, та бүхэн чатаар болон ... дугаараар мэдээлэл авна уу” гэсэн нийтлэл оруулсан байсан. ... дугаарын утсаар залгаж ярихад үл таних эрэгтэй хүн уг утсыг авч “чатаар холбогдоорой, гутлынхаа зургийг явуулъя” гэсэн. Нилээн хэдэн гутлын зураг миний Сүхбаатар Т гэсэн фейсбүүкийн чатаар ирүүлсний дараа би өөртөө болон нөхөртөө 2 гутал сонгосон. Би сонголтоо хийгээд дахиад уг утас руу залгахад “та 2 гутал авах гэж байгаа бол 1 гутлын үнийг хийсний дараа таны захиалга идэвхждэг, түүний дараа таны байгаа газарт гутлаа хүргэж үлдсэн мөнгөө авдаг” гэж ярьсан. Чатаар ... тоот дансны дугаар ирсэн. Би өөрийн нөхөр рүүгээ утсаар яриад уг данс руу 650.000 төгрөг шилжүүлчихсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Оын /5хх-ийн 48-49/: “...эхнэр С.Т 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкнаас миний “ХААН” банкны ... тоот данс руу гуталны үнэ 600.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөн ...50.000 төгрөгийг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Т.Оын дансны хуулгаар /5хх-ийн 27/,

 

хохирогч М.Бын /5хх-ийн 38-40/:  “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 өдөр ...фейсбүүк рүү орж байгаад “Увс аймгийн нэгдсэн групп рүү ороход “Якут годон якут годон” гэх фейсбүүк хаягнаас “якут годон гутал худалдаа зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталнуудаа 30% лизингээр худалдаалж байна, та бүхэн чатаар болон ... дугаараар мэдээлэл авна уу” гэсэн нийтлэл оруулсан байсан. ...би түүнд итгээд 200.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад “та нар ирж байгаад урьдчилгаагаа авч болохгүй юм уу” гэж асуухад “таны захиалгыг заавал баталгаажуулах шаардлагатай учраас та 40.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй тэгэхгүй бол таны захиалга баталгаажихгүй” гэж хэлсэн. Би ажлын газрын сэтгэл зүйч Гтэй ярилцаж байгаад хоёулаа тус бүрдээ гутал захиалахаар болж тус бүрдээ 40.000 төгрөгийг нийлүүлэн миний данснаас 80.000 төгрөгийг 2018   оны   12   дугаар   сарын   10-ны   өдөр   ...   тоот   данс   руу шилжүүлсэн. ...Н   бид   хоёрыг   гутал   захиалж   байгааг   мэдээд Гийн  фейсбүүкнээс годон  гуталны  зургийг хараад “би  бас годон  гутал захиалахаар боллоо, чи 40.000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлчих, би чамд цалин орохоор өгье” гэж хэлээд миний данснаас ... тоот данс руу дахин мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

М.Бын дансны хуулгаар /5хх-ийн 31/,

 

           хохирогч П.Гийн /5хх-ийн 42-43/:  “...би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Бд гутал захиалахдаа зээлдсэн 40.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо хүртэл захиалсан гутал ирээгүй тухайн хүний утас нь холбогдохгүй фейсбүүкийн хаяг хуурамч хаяг байж байгаад устчихсан...” гэх мэдүүлгээр,

 

           Г.Бгийн ... дугаартай дансны хуулгаар /2хх-ийн 91-99, 5хх-ийн 51-61/,

 

           фейсбүүк хаягт байршуулсан байсан зарын зУр /5хх 26/,

 

               Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 177, 5хх-ийн 124-125/: “...фейсбүүкээр өөрийнхөө годон гутлыг 650.000 төгрөгөөр зарна гээд өөрийнхөө
ашигладаг “ХААН” банкны дансаар 650.000 төгрөг авсан. ...Би гутлаа Увс
аймаг руу өгч явуулаагүй залилсан үйлдэл байгаа. ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...дансаараа авсан хөдлөшгүй баримттай болохоор дахиад хэлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Н.Бын /6хх-ийн 21/: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед ““ гэртээ интернэт фейсбүүкээр ““ гэсэн хаягнаас ““Ай фоне X” гар утсыг хямд захиалж өгнө” гэсэн зарын дагуу ...хүнтэй чатаар холбогдоод урьдчилгаа 500.000 төгрөгийг ... дугаарын данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн үед ““ гэсэн хаягнаас “2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэхэд таны захиалсан утас Солонгос Улсаас ирнэ, та ... дугаарын утсанд холбогдоод 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ хийгээрэй” гээд паспортныхоо зургийг явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

  Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /6хх-ийн 76-77/: “...2019 оны 02 дугаар сарны 28-ны өдөр Багануур дүүрэгт гэртээ байхдаа интернэт зар дээр ““Айфоне X” гар утас зарна” гэж зар байршуулаад ... дугаарын өөрийн эзэмшлийн данс руу 500.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Г.Бгийн “ХААН” банкны ... дугаартай дансны хуулга /6хх-ийн 48-50/, хохирогч Н.Бын “ХААН” банкны ... 3 дугаартай дансны хуулга /6хх-ийн 51/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар шүүгдэгчийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг хохирогч нарын дансны хуулгаар тогтоосон, шүүгдэгч Г.Б нь бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин мехнанизм ашиглаж иргэдийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хохирогч, шүүгдэгч, гэрч нар болон бусад яллагдагч нар илчилж мэдүүлсэн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.Б нь ганцаараа нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг, мөн бусадтай бүлэглэж хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Г.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад

шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээ, эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Г.Б нь хулгай, залилангийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн бөгөөд шүүх уг дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г.Бгийн гэм буруугийн санаатай үйлдлүүд буюу шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан нь “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах”, цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан нь “залилах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

 

Харин прокуророос 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ““ орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ч.Мын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан ““ дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ч.М нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан буюу хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах гэмт хэргийг Г.Б үйлдсэн гэж яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэвч дээрх гэмт хэргийг Г.Б үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

Прокурорын зүгээс Г.Бг буруутгах болсон дүгнэлт, саналын үндэслэл болгосон нотлох баримтууд, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх дараах байдлаар няцаан үгүйсгэж байна.

Ч.Мын амь насыг хохироосон гэх үйлдлийг гэрч Б.М, Р.Г, Т.Б, О.Б, Д.С, М.Н нарын мэдүүлгээр тогтоосон гэсэн боловч эдгээр гэрч нарын 2012 онд өгсөн мэдүүлгүүдээр Г.Бг уг хэрэгт холбогдолгүй гэж үзэж мөрдөн байцаагчийн зүгээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьж байсан атал 2019 онд гэрч нарын дахин өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдээр Г.Бг энэ гэмт хэрэгт буруутгах болсон нь эргэлзээтэй.

Тухайлбал, гэрч Т.Б нь 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр анх өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 162 хуудас/ “...намайг уг гар утас авсан болохыг гэрчлэх хүн байхгүй, би ганцаараа зогсож байгаад хүнээс авсан. Эрэгтэй эмэгтэй ямар хүнээс авснаа санахгүй байна” гэж,

гэрч О.Б нь анх 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 71-72 / “...2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Г.Б ээжийн утас руу залгаад гараад ир гээд түүнтэй хамт Налайх явсан” гэж,

мөн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 106 хуудас/ “...2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад ээжийн ... гэсэн дураар руу 9995-тай дугаараас залгаад гараад ир гэж хэлсэн”, “...Г.Бгийн хамт суутал шар хадны тэнд байдаг 805 дугаар сангийн тэнд очоод нэг дотуур байранд орж, би энд байр хөлсөлж байгаа хааяа ирж хонодог гэж хэлсэн. Тэгээд байранд орсны дараа Г.Бгийн хамт буцаж гараад гудамжны үзүүрт байдаг хүнсний дэлгүүрт ороод уут боов, ундаа, ширхэгийн тамхи авч буцаад тэр байранд ороод буцаж гараагүй тэндээ хоноод өглөө 14 цаг өнгөрч байхад цуг гараад...”, “...тэгээд Г.Бг баригдсаныг мэдээд би одоо үнэн зөв мэдүүлж байна” гэж,

мөн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /2хх-ийн 22-25/: “...Г.Б надтай утсаар яриад “цагдаа чамтай уулзвал би чамайг очиж аваад 805 дугаар ангийн тэнд нийтийн байранд хоносон, өдрийг нь 02 дугаар сарын 14-ний өдөр гэж хэлээрэй, тэгэхдээ Налайх руу явсан хэд хэдэн машин сольж явсан гэж хэлээрэй, намайг таксины жолооч хутгалж алсан хэрэгт сэжиглээд байна, би тийм хэрэг хийгээгүй чамтай хамт байсан гэвэл итгэнэ, хэрвээ тэгж хэлэхгүй бол танай аав чинь таксинд явдаг биз дээ дэл сул явж байх үед нь янз бүрийн болгочихож чадна шүү, чамайг шоронгоос гарсан хулгайч нараар хүчиндүүлнэ шүү” гэж дарамталсан зүйл ярьж байсан. Тэгээд тун удалгүй цагдаагаас намайг дуудаж мэдүүлэг авахад нь “Налайх руу явсан хэд хэдэн машин сольж байсан, хамт хоносон талаар” хэлсэн. ...Г.Б “02 дугаар сарын 14 шүү” гээд заналхийлээд байхаар нь ямар ч байсан тэр үеэр яалтчгүй хамт хоносон болохоор өмнөх мэдүүлгүүд дээрээ “02 дугаар сарын 14” гээд хэлсэн. ....Тухайн үед Г.Бгийн дарамтанд хэцүү байсан болохоор цагдаа ээжээс мэдүүлэг авахаас өмнө нь “ээж 14-ний өдөр намайг Г.Бтэй хоносон гэж хэлээрэй” гээд хэлчихсэн байсан. ...Ер нь ажиглаад байхад тогтвортой хүн биш огцом ууртай, зүрхний бронктой юм шиг, догшин ширүүн, уурлахаараа зүрх нь савлаад байгаа юм шиг болчихдог байсан. ...хамт хонох үед нүдний шил зүүчихсэн, хар бараан өнгийн өмдтэй байсан. Харин биедээ ямар нэгэн эд зүйлс гээд байхаар зүйл байхгүй, нэг гар утастай л байсан. Өөрийнхөө барьдаг гар утаснаас өөр гар утас барьчихсан байсан. Миний санаж байгаагаар 2 сим уншдаг Хятад төмөр гэртэй гар утас барьж байсан. ...дээшээ сөхөгддөг нэг ёсондоо гүйдэг замтай, шар өнгийн төмөр корпустай 2 сим уншдаг Хятад утас байсан...” гэж,

 

гэрч Д.С нь 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 206 / “...2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байх Валентины өдөр гэж байсан. Гэртээ орой 18 цагийн үед хүүхдүүдийн хамт хоолоо хийж байхад миний утас руу танихгүй дугаараас дуудлага орж ирээд авахад О.Б-тай ярья гэж эрэгтэй хүний дуу гарахаар нь О.Б-д утсаа өгч яриулсан.”, “...гадуур хувцсаа өмсөөд хүнтэй хамт юманд яваад ирье удахгүй гээд гарсан. Тэр шөнөдөө ирээгүй”, “...тэгээд хаашаа явсан юм бэ гэхэд Сансрын хойшоо байшин хөлсөлж байсан. Тэнд очсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би лавлаж асуугаагүй” гэж ,

гэрч Т.Б 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ /2хх-ийн 21/: “...2012 оны 02 дугаар сарын 15 шиг санагдаад байна. Тэр өглөөний 08-10 цагийн орчимд намайг “Монтел” гар утасны худалдааны төвийн гадна гар утас худалдаж авахаар зогсож байхад үл таних 25-30 орчим насны шаравтар царайтай, өтгөн хөмсөгтэй, туранхай ч биш тарган ч биш дунд зэрэг биетэй залуу надад энэ гар утсыг бас нэг скайтелын нилээн дээр үеийн дэлгэдэг гар утас хамт зарсан. ...надад гар утас зарсан залууг зүс мэддэг байсан. ...Монтел дээр байнга утас зардаг ченж биш. ...тэр залуугийн гадна харагдах байдал нь содон гээд байхаар шинж тэмдэг ажиглагдаагүй. Тэгэхдээ өтгөн хөмсөгтэй, шар царайтай, жоохон монхордуу хамартай, 2 чих нь соотондуу байсан нь содон харагдсан. ...одоо харвал энэ шинж тэмдгээр нь танина...”  гэж тус тус мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг нягтлан үзэхэд гэрч О.Б нь шүүгдэгчийн дарамт шахалтад орсон тул өмнө худал мэдүүлсэн талаар дурдсан байх боловч  амь хохирогчийн гар утсыг 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т.Б худалдан авсан гэсээр атал уг гар утсыг Т. Бад Блуулж алга хийсэн гэх өдрийн дараа буюу 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г.Бд байхыг О.Б харсан гэсэн нь цаг хугацааны хувьд ч  тохирохгүй төдийгүй бусад нэр бүхий гэрч нар нь анх өгсөн мэдүүлэгтээ хэрэг учрал болсон гэх үеийн нөхцөл байдлуудыг дурдаагүй атлаа 2019 онд дахин мэдүүлэг өгөхдөө 7 жилийн өмнөх үйл явдлыг нарийвчлан санаж өмнө өгсөн мэдүүлгүүдээ тодорхой цаг хугацааны дараа эрс үгүйсгэсэн мэдүүлгийг өгсөн байх тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд урьдаас хөдөлбөргүй үнэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Хэдийгээр хувь хүний нас, оюун ухаан, сэтгэц, санах ой тогтоолт зэргээс шалтгаалан урьд өмнө болж өнгөрсөн үйл явдлыг хэсэг хугацааны дараа нэг бүрчлэн эргэн санахыг үгүйсгэхгүй боловч Г.Бгийн эсрэг ашиг сонирхолтой байж болзошгүй энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан зарим гэрч болон цагдан хоригдож байсан нэр бүхий гэрчүүдийн хожим өгсөн мэдүүлгүүдийг хөдөлбөргүй үнэн зөв гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн, Шүүгдэгч Г.Б, гэрч Т. Б нар нь энэ гэмт хэрэгт хоёул яллагдагчаар татагдан өөрсдийн тайлбар, мэдүүлгийг гарган өөрийгөө гэм буруугүй гэж, харин 2019 онд Т. Бын дахин өгсөн мэдүүлгээр Г.Бг энэ гэмт хэрэгт буруутгах нэг үндэслэл болжээ.

 

Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг анхаарах учиртай.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байсан нь Г.Б, Т. Б нарыг эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд гэж үзэхэд хүргэж байна.

 

Хүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ялангуяа хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцоход дан нотлох баримтаар, ялангуяа тухайн нэг гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө.

 

Мөн 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн зураг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлээр /1хх 62-64/ тухайн хэрэг болсон шөнө амь хохирогч Ч.Мын автомашиныг жолоодон явж гэрлийн шон мөргөж осол гаргасан, осолд өртсөн автомашинаас бууж ирсэн хүн нь Г.Б мөн болохыг гэрч Р.Г эргэлзээгүйгээр таньж олж зааж гэрчилсэн нь Г.Бг буруутгах гол нотлох баримт болсон гэж үзжээ. Гэтэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар “Ч.Мын амь насыг хохироосон гэх хэргийг Г.Б үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна” хэмээн мөрдөн байцаагчаас 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлж байжээ. Мөн “Ч.М нас барсан хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдохгүй байна” гэж үзэж 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын тогтоолоор “Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн” байна.

 

Энэ нөхцөл байдалд хэрэв гэрч Р. Г Г.Бг  тухайн үед зааж байсан юм бол таньж олуулах ажиллагаа хийснээс хойш 11 хоногийн дараа “Ч.Мын амь насыг хохироосон гэх хэргийг Г.Б үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна” хэмээн уг ажиллагааг гардан хийсэн мөрдөн байцаагч санал гаргаж,  “Ч.М нас барсан хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдохгүй байна” гэж үзэж 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн прокурор тогтоол гаргаж буй нь Г.Б Ч.Мыг  гарцаагүй алсан гэсэн прокурорын дүгнэлт ч бодитой байж чадахгүйгээс гадна хүнийг алсан гэмт хэрэгт Г.Б гэм буруутай талаар хөдөлбөргүй барим сэлт, мэдээлэл байхгүй тул түүнийг энэ хэрэгт буруутгах үндэслэл сул байна гэж шүүх үзэв.

 

Мөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн бусад гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Бг уг гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг бус харин талийгаач нас барахынхаа өмнө хэнтэй юу хийсэн, дараа нь ямар байдалтайгаар олдсон талаарх үйл явдлыг болон талийгаачийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааныг тогтоосон баримтууд юм. Эдгээр баримтууд нь мөн л шүүгдэгч Г.Бг “Ч.Мыг алсан” гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох боломжгүй, тодруулбал Г.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотлох баримтын хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц байдлаар цуглуулсан боловч, шүүгдэгчийг гэм буруутайг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосон хангалттай баримтууд байхгүй байна.

 

Ийм учраас 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ... тоотын орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ч.Мын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан ““ дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ч.М нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан буюу хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах гэмт хэргийг Г.Б үйлдсэн нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэгэнт шүүгдэгч Г.Бг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзсэн тул түүнийг энэ хэрэгт ялласан холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, ... дугаартай эрүүгийн хэргийг залилах, хулгайлах гэмт хэргээс нь тусгаарлан прокурорт буцаах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зУн сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зУн сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөлд хамаарах ба шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д  заасан төрөл, хэмжээний дотор 3 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Бд оногдуулсан дээрх нэг төрлийн ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Бгийн бусадтай бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос түүний төлөх хэмжээг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хамтран үйлдсэн шүүгдэгч нарт хуваах байдлаар тогтоож[1], биет байдлаар хураалгасан эд хөрөнгийн үнийг төлөх хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй.

Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон хулгайн гэмт хэргийн хохирогч З.О-ийн 2.861.483 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Х-гийн 80.000 төгрөг, хохирогч Ц.Эын 2.599.333 төгрөгийн хохирлыг, залилах гэмт хэргийн хохирогч С. Тын 650.000 төгрөг, Н.Бын 500.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Бгээс гаргуулах, шүүгдэгч нь хохирогч М.Б, П.Г нарт төлөх төлбөргүй болно.  

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч С. Тын 650.000 төгрөг, Н.Бын 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хохирогч С. Т, Н.Б нарт төлөх төлбөргүй,  

харин хохирогч З.О-ийн хохирлоос 1.385.000 төгрөг, хохирогч Ц.Эын хохирлоос 1.385.000 төгрөг тус тус нөхөн төлсөн тул үлдэх хохирол төлбөр болох хохирогч З.О-ийн 1.476.483 төгрөг,  хохирогч Ц.Эын 1.214.333 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Бгээс гаргуулан тэдэнд олгохоор тогтов. 

Мөн шүүгдэгч Г.Б (Б.Б, Д.Л) нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Соната-6” маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Г.Бгээс  3.166.666 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Г.Бд холбогдох хэргээс Ч.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгалийн нэхэмжилсэн 8.942.010 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.Бгийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 962 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, 00-н цаас 4 ширхэг, кофены уут 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, 0.7 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, 0.33 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, машины заалны толь 1 ширхэг, машины хаалганы удирдлага 1 ширхэг, арааны речак 1 ширхэг, хаалганы бариулын дотор 3 ширхэг, саарал мөнгөлөг наалт 1 ширхэг, 6 хэсэг бүхий зурагтай наалт 1 ширхэг, Бооны хаалт 1 ширхэг, АЗА төлбөр 500 гэх баримт 1 ширхэг, Скайтелын 500 төгрөгийн нэгжийн карт 1 ширхэг, торгуулийн хуудас 3 ширхэг, номын зарлагын баримт 1 ширхэг, улаан шонхор тамхины хайрцагны тасархай 1 ширхэг, чихрийн цаас 1 ширхэг, 99031088 дугаар бүхий цаас 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, УБ төв буудал 20-тын гэсэн тасалбар 1 ширхэг зэргийг ... дугаартай эрүүгийн хэргийн хамт Сүхбаатар дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлийн 4, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Прокуророос Г.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Г.Бг цагаатгаж, 201201040254 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

“хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Г.Бг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 (гурав) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн урьд цагдан хоригдсон 962 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Г.Бгээс 1.476.483 төгрөгийг гаргуулж хохирогч З.Од, 1.214.333 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эт олгож, шүүгдэгч нь хохирогч С. Т, Н.Б, М.Б, П.Г, иргэний нэхэмжлэгч Ч.Хулан нарт төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос 3.166.666 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, 00-н цаас 4 ширхэг, кофены уут 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, 0.7 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, 0.33 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, машины заалны толь 1 ширхэг, машины хаалганы удирдлага 1 ширхэг, арааны речак 1 ширхэг, хаалганы бариулын дотор 3 ширхэг, саарал мөнгөлөг наалт 1 ширхэг, 6 хэсэг бүхий зурагтай наалт 1 ширхэг, борооны хаалт 1 ширхэг, АЗА төлбөр 500 гэх баримт 1 ширхэг, Скайтелын 500 төгрөгийн нэгжийн карт 1 ширхэг, торгуулийн хуудас 3 ширхэг, номын зарлагын баримт 1 ширхэг, улаан шонхор тамхины хайрцагны тасархай 1 ширхэг, чихрийн цаас 1 ширхэг, 99031088 дугаар бүхий цаас 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, УБ төв буудал 20-тын гэсэн тасалбар 1 ширхэг зэргийг 201201040254 дугаартай эрүүгийн хэргийн хамт Сүхбаатар дүүргийн прокурорт буцаасугай.  

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгалийн 8.942.010 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч

Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                       

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧИД                         Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                 А.МӨНХСАЙХАН

 

[1] ЧДЭХАШШ-ийн 2021.04.02-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоол