Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч Г.*******,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 159 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******, *******, *******, *******, *******, , , , , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 *******гийн ******* /РД:/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.******* нь 2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэх амралтын газрын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.*******ийг өөрийн Э.тэй хардсаны улмаас түүний нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөж, толгойн дагз хэсэгт гар цүнхээр 4-5 удаа цохиж биед нь тархи доргилт, нүүр, баруун зүүн шуунд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Болсон хэргийг хүлээн зөвшөөрч байна. Манай ах Туркээс ирсэн бөгөөд 3 хүүхдийг нь Хөвсгөлөөс аваад бид хэд амралтад цуг явсан. Би энэ охинтой фейсбүүкээр найзууд гэхдээ харьцдаггүй. Энэ охин бид хэд Туркэд олон жил хуурай эгч дүүсийн холбоотой байсан хүмүүс. Ахыгаа Туркэд 5 жил болоод ирэхэд нь 3 хүүхэдтэй нь хамт салхилуулах зорилгоор бид нар Тэрэлж явъя гээд авч явсан. Би энэ охинтой яриагүй. Гэтэл манай тэй утсаар ярьж, манай хоёр дүүтэй уулзаж хамт ирсэн байсан. Би энэ охины утасны дугаарыг мэдэхгүй. Олон хоногийн өмнө энэ хэд явъя гэж ярьж байсан боловч би явъя гэж хэлээгүй. Тэгээд би очсон. Том хүн гэвэл 6 хүн байсан. 0.75 литрийн вискиг 3 эрэгтэй хүн хувааж уугаад 12 шил пивыг 4-5 хүн хувааж уусан. Би тодорхой хэмжээнд л уусан, тасартлаа согтоогүй. Нялх 2 сартай хүүхэдтэйгээ хамт явсан тул би өөрөө эрүүл байсан. Манай тэй энэ охин яриад ирсэн. Очсоноосоо хойш энэ хүний ярьж хэлж байгаа зүйлүүд нь надад таалагдаагүй. Би хараад л байсан. Манай ч хүлээн зөвшөөрдөг.  Гэр бүлийн найзууд ч гэсэн “2 сар намайг Монголд байхад манай намайг хардахгүй байна. Би бэлгийн харьцааны дутагдалд орсон байгаа. Намайг энэ тэнд юу хийж байгааг ч мэддэггүй” гээд нөхрөөсөө өөр эрэгтэй хүмүүстэй тийм юм яриад суугаад байсан. Тэр нь надад таалагдаагүй. Тэгж байгаад бид нар унтахаар гэрт орсон. Манай бол ороход унтаж байсан. Тэр гэр шалнаасаа доороосоо халаалттай тул нэлээд манарсан байж магадгүй. Би доогуур урдуураа ор засаад адель тавиад энэ хүнийг хэвтүүлсэн, гэр үнэхээр дулаахан байсан. Гэтэл орны цаад талаас манай шууд гүйж ирээд энэ хүүхний хажуугаар ороод хэвтсэн. Гэрэл унтраагаад 5-10 минут би энэ хоёр хүнийг ажигласан. Энэ хүн болохоор би тасарсан байсан гэж яриад байгаа. Гэтэл манай өөрөө хүлээн зөвшөөрдөг. Цээжин биеэс дооших хэсэг нь надад харагдаж байсан. Би хүүхэдтэйгээ хараад хэвтэж байсан. Гэтэл манай хоёр удаа босож ирж намайг унтсан уу үгүй юу гэж харсан. Хөл гар нь бие биеэ ороогоод энэ хүүхний салтаагаар нь нөхрийн гар яваад байсан. Би тийм юмыг хараад хэвтэж байсан. Цаад талын орон дээр хэвтэж байсан ах ор нь шажигнаад орноосоо босоод ирэхэд нь “энэ үед л би зогсоох ёстой юм байна” гээд ахыг гэрлээ асаагаадах гэж хэлсэн. ах гэрэл асаасны дараа би энэ хоёрын нөмөр ч байсан давууг татаад авсан. Гэтэл энэ хүний салтаан дундуур нь манай нөхрийн гар байсан. Би хоёуланг нь босгоод сэрээсэн. Одоо юу ч мэдэхгүй, юу ч болоогүй гээд яриад байна. Би нөхрийгөө цохиод сэрээхэд “уучлаарай хайраа би чамтай андуурсан байна” гэсэн. Гэтэл тэрийгээ хүртэл хоёулаа мэдүүлэгтээ өгөөгүй. Энэ хоёрыг тийм зүйл хийхийг нялх биетэй 3 сартай хүүхэдтэйгээ би хараад хэвтэж байх ёстой байсан юм уу, би харамсаж байна. Энэ хоёрыг сонин хачин болоод байхаар нь утсаараа бичлэг хийгээд авъя гэтэл миний утас эргэн тойронд байгаагүй. Тэгээд зодоон цохион болсны дараа энэ хоёрын толгойн доороос миний утас гарч ирсэн. Ийм зүйл болсон. Одоо болохоор хоёулаа “тэр гэр доороосоо халаалттай байсан, манаралттай байсан, согтуу байсан” гэж яриад байгаа. Үнэхээр согтолттой байсан ч гэсэн хүний эр чиний хажуугаар ороод хэвтэхэд “яагаад чи босоод явчхаж болоогүй юм бэ, ахаа яагаад юм бэ” гээд босоогүй юм бэ, яагаад өөрийгөө тэр үед тасарсан, согтуу байсан гэж хэлээд одоо өөрийгөө хамгаалаад байгаа юм бэ” гэв.

Хохирогч Г.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тэр өдөр , а гээд манай хоёр найз над руу залгаад “ ах, ах, ******* эгч нар Тэрэлж явах гээд бид хоёр луу залгаж байна. Ойрын хэдэн жил уулзаагүй байгаа юм чинь уулзацгаая, явцгаая” гэхээр нь “би 07 дугаар сарын 26-ны өдөр Турк явах гэж байсан тул Тэрэлж яваад сууж байгаад ирье гэж бодоод цуг явсан. Очоод 2 гэр авсан. Нэг гэрт нь ах, ******* эгч, ах хүүхдүүдтэйгээ унтана гэж байсан. Би найзуудтайгаа эсрэг талын гэрт нь орж унтах байсан. Ууж идэж сууж байгаад үүрээр манай гээд найзын эхнэр нь хажуу талын гэрт ороод дотроосоо цоожлоод унтчихсан. Хамгаалагч дээр нь очоод гаднаас нь түлхүүрдэх гээд болоогүй. Тэгээд хажуу талын ах, эгч нар орсон байсан гэр лүү ороод унтахаар болсон. ******* эгч орны урдуур ор засаж өгсөн. Их халаалттай гэр байсан. Гадаа гарч салхинд цохиулаад, халуун гэрт ороод хэсэгхэн хугацаанд нам унтсан байсан. Нөхөр нь намайг оролдож ийм тийм юм болж байсныг мэдээгүй. Гэтэл нүдэнд оч манараад сэрээд хартал дээрээс цохиж нүдээд, “босооч яагаад байгаа юм” гэж байсан. Би босоод эргэж хараад цуваа нөмөрсөн. Цүнхээ хайхад байгаагүй, гэтэл миний цүнхээр дагз руу цохисон. Би цүнхээ булааж аваад гараад явсан. Сүүлд хүүхэн, залуу хоёртой намайг ирсэн гэж байна. Би гараад эхлээд лүүгээ залгаад “******* эгч намайг тэйгөө хардаад зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд найз руугаа залгаад “намайг ирээд аваадах, би зодуулчихлаа” гэсэн. Гэтэл манай найз дүүтэйгээ ирж авсан. Тэр үед ах, ******* эгч хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгээд манай найз руу хараад “танай дүү чинь ингэлээ, одоо дүүгээ авах гэж ирж байна уу, яах гэж байгаа юм” гэж хэрэлдэж байгаад явсан. Тухайн өдрөө гэртээ ирээд ах руугаа хэлтэл “чиний наад нүд чинь аймар болсон байна. чамайг яаж ингэж явуулах юм чадахгүй, тэр хүмүүс надтай яриад уулзаад учраа олсонгүй. Өргөдөл өгөөд хохирлоо тодорхойлуулахгүй бол болохгүй” гэж хэлсэн. ******* эгч рүү манай ах залгаж ярьсан байсан. Гэтэл ******* эгч “та нарыг яахыг харъя, шүүхээр яваад барж идэхийг чинь харъя” гэхээр нь өргөдөл өгсөн. Уг нь өргөдөл өгье гэж бодоогүй байж байсан. Тэгээд өргөдөл гомдол өгөөд одоо ийм байдалтай байж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Г.*******ийн мэдүүлэг /хх 5/, хохирогчоос дахин авсан мэдүүлэг /хх 9/, гэрч Э.ийн мэдүүлэг /хх 11-12/, шинжээчийн 363 дугаартай дүгнэлт /хх 16-17/, хохирлын баримтууд /хх /, нислэгийн билетийн баримт /хх 44/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  Хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлын тухайд хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмнэлэг, эмийн эмчилгээний холбоотой баримтууд байгаа. Үүнд “Метрома” эмнэлгийн үзлэгийн хуудас, компьютер томограф хийлгэсэн 140.000 төгрөгийн баримт, эмийн эмчилгээний 11.400 төгрөг, 6.100 төгрөгийн баримтууд. Энэ нь үндсэндээ нийт дүнгээрээ 157.500 төгрөгийн бодит хохирол болж байна. Үүнийг шүүгдэгч Ц.*******аас гаргуулж хохирогч Г.*******т олгох нь зүйтэй. Хавтаст хэрэгт авагдсан 1.480.000 төгрөгийн онгоцны тийзтэй холбоотой баримт, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Яагаад гэвэл энэ үнийн дүн, энэ үйлчилгээ нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол хор уршигт хамаарахгүй байна гэж үзэж байна. Энэ нь эцэслэн тогтоогдохгүй байна.

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар нотлогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм буруугийн хуралдаанаас тогтоосон, хохирол төлбөрийг учруулсан хохирлын хэмжээнд төлж барагдуулсан эдгээр байдлууд тогтоогдсон. Харин эсрэгээрээ  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн гурван төрлийн ялтай. Эдгээрээс шүүгдэгчийн хувийн байдал, 3 хүүхэдтэй, *******, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа үнэн зөвөөр нь мэдүүлж байсан зэрэг байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэл, хохирол төлбөртэй холбоотой асуудал гэм буруугийн шүүх хуралдаан дээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул нэмэлт тайлбаргүй. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй. Шүүх хуралдааны явцад завсарлага авч хохирогчид хохирол төлсөн зэргийг дурдах нь зүйтэй.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэх амралтын газрын гэрт Г.*******ийг өөрийн Э.тэй хардсаны улмаас түүний нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөж, толгойн дагз хэсэгт нь гар цүнхээр 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун зүүн шуунд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.*******ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр болон нөхрийн ах 3 хүүхдийн хамт хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх амралтын газар амрахаар болсон юм. Бид нар Улаанбаатар хотын төвөөс 19 цагийн орчим гараад гийн орох үед хоёр дүү ******* нар хүрч ирсэн. Тэгээд бид нар хороо амралтын газар очоод авчирсан. Архи ууж байгаад 04 цагийн орчим унтахаар болсон. Тэгээд бид нарын нэг гэрт найз нь хажуу гэрт ороод дотор талаас нь цоожлоод унтаад өгсөн. Тэгэхээр нь бид нар нэг үлдсэн гэртээ орж унтах үед манай , ******* нар хамт газар унтсан. Тэгээд тухайн үед тэр хоёр газар хэвтээд айлгүйтэйд байхаар нь би уурлаад босож ирээд *******ийг үсдэж босгож ирээд хажууд нь байсан гар цүнхийг аваад гарандаа ороож байгаад нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Өөр зүйл бол болоогүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31 дүгээр тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.*******ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 24 минут орчмын үед Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “” гэх амралтын газарт найз , түүний эхнэр *******, нялх хүүхэд нарын хамт ирсэн. Ирээд хоол унд идэж сууж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Найз , хуурай ах ,   нар “Chivas” нэртэй 0.75 литрийн виски ууж, , ******* бид гурав “Kivinichiban” нэртэй 0.5 литрийн лаазтай пиво арван тавыг хувааж уусан. Би пивоноос гурван 3 лааз уусан. Бусад нь хэн нь хэдийг уусныг мэдэхгүй байна...би газарт орны бүтээлэг дэвсээд хувцастайгаа унтахаар хэвтсэн. Намайг унтаж байхад ******* эгч миний зүүн талын нүүрэн дээр хөлөөрөө дэвсэж сэрээсэн. Би нүүрээ бариад эргэж харж хэвтэх үед нуруу руу өшиглөсөн. Би босоод цуваа аваад гарах гэх үед миний өөрийн цэнхэр өнгийн “Тommy” гэх бичигтэй жижиг цүнхээр 4-5 удаа дагз хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Турк улсаас ирсэн ах 3 хүүхдийн хамт манай эхнэр Ц.*******, манай бага хүүхэд болон бид нар Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж орж амрах гэж байх үед Г.******* над руу залгаад ах эгч хоёртой уулзмаар байна хамт явья гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хэд хамт явсан. 2022 оны 07 дугаар сарын 22-ны оройн 22 цаг өнгөрч байх үед “” гэх амралтын газар очсон. Бид нар очоод 0.75 литрийн хэмжээтэй Виски болон 0,5 литрийн хэмжээтэй пиво ууж идэж байгаад би түрүүлээд 03 цагийн үед унтах гээд гэрт ороод унтсан. Тэгээд удалгүй Ц.******* болон Г.******* нар амрах гээд орж ирсэн. Тэгэх үед тухайн гэр нь 3 ортой 1 орон дээр нь ахын 3 хүүхэд нөгөө орон дээр нь ах өөрөө, нэг сул орон дээр манай эхнэр хүүхэд хоёр ор засаад унтсан. Тэгэхээр нь би газар унтаж байхад намайг
сэрээгээд манай эхнэрийн орны хажууд ор засчихлаа энд хүрч ирээд унтчих гэж
дуудсан
. Тэгээд намайг очих тухайн юм дэвэсчихсэн байсан шалан дээр Г.******* сууж байсан. Тэгээд би очоод хамт хэвтээд тэгээд хоёр хүн хэвтэх үед голд нь бараг зай гарахгүй хэмжээний жижиг газар байсан. Тэгээд унтаад удаагүй байж байтал манай эхнэр Ц.******* босож ирээд шууд намайг алгадаад чи хэнтэй хамт хэвтэж байгаа юм гэж орилоод Г.*******ийн нүүр, хацар хэсэг рүү 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан. Тэгсэн Г.******* та одоо яаж байгаа юм гээд босоод ирэх үед Ц.******* хаанаас ямар цүнх авсан талаар бол мэдэхгүй байна ямар ч байсан цүнхээр цохисон. Тэгээд би дахиад салгах үед Г.******* гараад явчихсан...” гэх мэдүүлэг,

           4. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/363 дугаар: “Г.*******ийн биед тархи доргилт, нүүр, баруун зүүн шуунд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...  ” гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар тал/

5. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 18-19 дүгээр тал/

 

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 32 дугаар тал/

7. Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 34-41 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь хохирогч Г.*******ийн нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөж, толгойн дагз хэсэгт нь гар цүнхээр 4-5 удаа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/363 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ц.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Г.*******ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар нийт 157.500 төгрөг нэхэмжилснийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд завсарлага авч шүүгдэгч нь төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогчийн нэхэмжилсэн онгоцны билетын 1.480.000 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т  заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ