Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 123

 

                   Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч З.Энхжаргал,

иргэдийн төлөөлөгч Д.Отгонбаатар,

хохирогч Ж.Энхтөр,

шүүгдэгч О.Амгаланжаргалын өмгөөлөгч Б.Тэнгис /¹0518/,

шүүгдэгч Д.Мөнхбадрахын өмгөөлөгч Б.Цолмон /№1704/,

шүүгдэгч М.Лхагвадоржийн өмгөөлөгч Ж.Цэрэндолгор /№0652/,

шүүгдэгч О.Насанбуянгийн өмгөөлөгч М.Ичинхорлоо /№0155/,

шүүгдэгч Н.Гантулгын өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/,

нарийн бичгийн даргаар О.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюунцэцэгийн Амгаланжаргал, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхбаярын Лхагвадорж, Оюунцэцэгийн Насанбуян, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваахүүгийн Мөнхбадрах, Намсрайн Гантулга нарт холбогдох эрүүгийн 201425008390 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитын задгайд оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 cap 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 cap 3 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Оюунцэцэгийн Амгаланжаргал /РД:МР89060711/

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 1-09 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2009 оны 6 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 -т зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Даваахүүгийн Мөнхбадрах /РД:ХЖ86073035/

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 1-15 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Сутай овогт Мөнхбаярын Лхагвадорж /РД:ЧБ87062431/

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлтийн дэнжийн 2-54 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Саарал Адуу овогт Оюунцэцэгийн Насанбуян /РД:РФ85062373/

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 64-6 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Луузан овогт Намсрайн Гантулга /РД:УУ89061034/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч О.Амгаланжаргал нь давтан үйлдлээр

-Д.Мөнхбадрах, О.Насанбуян, М.Лхагвадорж нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1112 тоотод хохирогч Ж.Энхтөрийн байшинд вакум цонхны шилийг хагалан нэвтэрч 120кг үхрийн мах хулгайлж, 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Д.Мөнхбадрах, М.Лхагвадорж, О.Насанбуян нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 81-1138 тоотод хохирогч У.Халиуны байшинд хаалгыг эвдэн нэвтэрч иж бүрэн зөөврийн компьютер, Ранасоник маркийн 42 инчийн зурагт, зэрэг эд зүйлийг хулгайлж, 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Д.Мөнхбадрах, М.Лхагвадорж, Гантулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сурагчийн 62-1184 тоотод оршин суух хохирогч Ц.Аззаяагийн байшинд цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн шарф маркийн зурагт, сансарын антенн зэрэг эд зүйл хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Д.Мөнхбадрах, М.Лхагвадорж, Гантулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 34-0603 тоотод хохирогч Б.Чулуунхүүгийн байшинд цонхыг хагалан нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, 1 ширхэг ган аяга, ЛСД зурагт зэрэг эд зүйлийг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Д.Мөнхбадрах, М.Лхагвадорж нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-340 тоотод хохирогч Д.Ганбаатарын гэрт хаалгыг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, 14 инчийн компьютерийн дэлгэц, Улаанбаатар хивс зэрэг эд зүйлийг хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Ганцаараа 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо хамбын 1-31 а тоотод хохирогч Л.Гүндэгмаагийн гэрт цоожийг нь эвдэн нэвтэрч ТЛС брендийн зурагт, хүзүүний зүүлт, 2 симтэй хятад гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 854.500 төгрөгийн хохирол учруулсан,

-2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 4-2 тоотод хохирогч Э.Сүхчулууны гэрт цоожийг эвдэн нэвтэрч 1 ширхэг нөүтбүүк хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-449 тоотод хохирогч Б.Баасан-Очирын гэрт хаалгыг эвдэн нэвтэрч 2 ширхэг 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 6-67 тоотод хохирогч Т.Бямбадолгорын гэрт цоожийг эвдэн нэвтэрч Самсунг брендийн 32 инчийн ЛСД зурагт, мөнгөн хослол /хүзүүний зүүлт кулонтой, ээмэг/, бугуйн цаг зэрэг эд зүйлийг хулгайлж 345.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Яллагдагч М.Лхагвадорж, О.Насанбуян нартай бүлэглэн хулгайн хэргийн хамтран оролцогч Д.Мөнхбадрахыг суллаж авах зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1112 тоотод хохирогч Ж.Энхтөрийг толгойн тус газар нь чулуугаар цохин, зодож танхайрах явцдаа бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

2. Яллагдагч М.Лхагвадорж нь давтан үйлдлээр

-О.Амгаланжаргал, Д.Мөнхбадрах, О.Насанбуян нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1112 тоотод хохирогч Ж.Энхтөрийн байшинд вакум цонхны шилийг хагалан нэвтэрч 120кг үхрийн мах хулгайлж 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Д.Мөнхбадрах, О.Амгаланжаргал, О.Насанбуян нартай бүлэглэн 2014 бны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 81-1138 тоотод хохирогч У.Халиуны байшинд хаалгыг эвдэн нэвтэрч иж бүрэн зөөврийн компьютер, Ранасоник маркийн 42 инчийн зурагт зэрэг эд зүйлийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Д.Мөнхбадрах, О.Амгаланжаргал, Н.Гантулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сурагчийн 62-1184 тоотод оршин суух хохирогч Ц.Аззаяагийн байшинд цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн шарф маркийн зурагт, сансарын антенн зэрэг эд зүйлийг хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

  • Д.Мөнхбадрах О.Амгаланжаргал, Н.Гантулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 34-0603 тоотод хохирогч Б.Чулуунхүүгийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, ЛСД зурагт зэрэг эд зүйлийг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Д.Мөнхбадрах, О.Амгаланжаргал нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-340 тоотод хохирогч Д.Ганбаатарын гэрт хаалгыг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, 14 инчийн компьютерийн дэлгэц, Улаанбаатар хивс зэрэг эд зүйлийг хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Яллагдагч О.Амгаланжаргал, яллагдагч О.Насанбуян нартай бүлэглэн хулгайн хэргийн хамтран оролцогч Д.Мөнхбадрахыг суллаж авах зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1112 тоотод хохирогч Ж.Энхтөр лүү чулуу шидэж зодож танхайрах явцдаа бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

З.Яллагдагч О.Насанбуян нь давтан үйлдлээр

-Д.Мөнхбадрах, О.Амгаланжаргал, М.Лхагвадорж нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1112 тоотод хохирогч Ж.Энхтөрийн байшинд вакум цонхны шилийг хагалан нэвтэрч 120кг үхрийн мах хулгайлж 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Д.Мөнхбадрах, О.Амгаланжаргал, М.Лхагвадорж нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 81-1138 тоотод хохирогч У.Халиуны байшинд хаалгыг эвдэн нэвтэрч иж бүрэн зөөврийн компьютер, Ранасоник маркийн 42 инчийн зурагт зэрэг эд зүйлийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Яллагдагч О.Амгаланжаргал, яллагдагч М.Лхагвадорж нартай бүлэглэн хулгайн хэргийн хамтран оролцогч Д.Мөнхбадрахыг суллаж авах зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1112 тоотод хохирогч Ж.Энхтөр лүү чулуу шидэж зодож танхайрах явцдаа бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

4.Яллагдагч Д.Мөнхбадрах нь давтан үйлдлээр

-О.Амгаланжаргал, О.Насанбуян, М.Лхагвадорж нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1112 тоотод хохирогч Ж.Энхтөрийн байшинд вакум цонхны шилийг хагалан нэвтэрч 120кг үхрийн мах хулгайлж 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

-О.Амгаланжаргал, О.Насанбуян, М.Лхагвадорж нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 81-1138 тоотод хохирогч У.Халиуны байшинд хаалгыг эвдэн нэвтэрч иж бүрэн зөөврийн компьютер, Ранасоник маркийн 42 инчийн зурагт, зэрэг эд зүйлийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

-О.Амгаланжаргал, М.Лхагвадорж, Гантулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сурагчийн 62-1184 тоотод оршин суух хохирогч Ц.Аззаяагийн байшинд цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн шарф маркийн зурагт, сансарын антенн зэрэг эд зүйлийг хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

-  О.Амгаланжаргал, М.Лхагвадорж, Н.Гантулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 34-0603 тоотод хохирогч Б.Чулуунхүүгийн байшинд цонхыг хагалан нэвтэрч 9 ширхэг мөнгөн аяга, ЛСД зурагт зэрэг эд зүйл хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

-О.Амгаланжаргал, М.Лхагвадорж нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-340 тоотод хохирогч Д.Ганбаатарын гэрт хаалгыг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, 14 инчийн компьютерийн дэлгэц, Улаанбаатар хивс зэрэг эд зүйлийг хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

б.Яллагдагч Н.Гантулга нь давтан үйлдлээр

Д.Мөнхбадрах, О.Амгаланжаргал, М.Лхагвадорж нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сурагчийн 62-1184 тоотод оршин суух хохирогч Ц.Аззаяагийн байшинд цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн шарф маркийн зурагт, сансарын антенн зэрэг эд зүйлийг хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Д.Мөнхбадрах О.Амгаланжаргал, М.Лхагвадорж нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 34-0603 тоотод хохиропч Б.Чулуунхүүгийн байшинд цонхыг хагалан нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, ЛСД зурагт зэрэг эд зүйлийг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Амгаланжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайн гэмт хэрэгт маргах зүйлгүй. 96.2.1, 96.2.5 дугаар зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хохирогчийг чулуугаар цохисон нь миний буруу гэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч М.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч О.Насанбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайн гэмт хэрэгт маргах зүйлгүй. Би хохирогчийг зодож цохиогүй гэв.

 

Шүүгдэгч Н.Гантулган шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Ж.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр ажлаа тараад гэртээ байж байтал манай хүүхэд гэрээсээ гараад орж ирэхдээ ааваа хойд байшингаас хүмүүс юм зөөгөөд байна гэж хэлсэн. Гараад хартал хоёр хүн явж байсан. Тэгээд Д.Мөнхбадрахыг барьж аваад гэртээ оруулаад эхнэртээ цагдаа дууд гэж хэлээд гараад байшиндаа ороод махаа янзалсан. Миний гэртээ бариж оруулсан хүн би явуулын хүн байна гэж хэлээд байсан. Тэгээд гаднаас 3 залуу орж ирээд наад залуугаа тавь ална шүү гэж хэлсэн. Миний хажууд байсан хоёр залуу яваад өгсөн. Би нэг чулуунд оногдоод ухаан балартаад байж байхад Д.Мөнхбадрах чирээд гарсан. Би хүрмийг нь авч үлдээд эд нар гараад зугтсан. Удаагүй байтал цагдаа ирээд түргэн ирсэн. Маргааш нь эмнэлэгт хэвтсэн. Одоо гомдол санал байхгүй. Цаашдаа биеэ зөв авч яваарай гэж хэлье гэв.

 

Хохирогч Ж.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орой 20:00 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирээд байж байтал манай охин Болорчимэг гадагшаа бие засах гээд гарч яваад удаагүй орж ирээд ааваа урд талын байшингаас хүн юм зөөгөөд байна гэхээр нь би гараад хашааны үүдэнд очоод хартал цагаан өнгийн жижиг машин дотор 2 залуу суучихсан араас нь 1 залуу гүйж байсан манай хашааны хажууд хар өнгийн куртиктэй, 20-25 орчим насны бор царайтай бас нэг залуу зогсож байхаар нь тэр залууг би бариад авсан чинь   Ахаа би бишээ би явуулын хүн байна   гэж хэлэхээр нь би дагуулаад гэртээ орж ирээд Миний дүү ах нь цагдаа дуудахгүй, манайхаас хулгайлсан эд зүйлээ авчраад өгчих гээд тэр залууг дагуулаад гэртээ ороход   Би бишээ явуулын хүн байна   гэж хэлсэн. Манай эхнэр Цэндсүрэн нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй 10-15 минутын дараа би тэр залууг дагуулаад гэрээсээ гартал хамт явж байсан бололтой 3 залуу гаднаас   наад залуугаа тавь гээд орилоод чулуу шидэн манай хашаанд ороод ирсэн, тэгээд над руу 1 чулуу шидээд миний толгойд цохисон. Тэгээд би манараад Мөнхбадрахын нуруунд нь толгойгоо наагаад түүнийг тавихгүй гээд өмдний тэлээнээс нь зуураад байсан. Тэгэхэд намайг гаднаас орж ирсэн үл таних 3 залуу нь тал бүрээс зодоод байсан. Тэгээд Мөнхбадрах намайг чирээд би Мөнхбадрахыг тавихгүй гээд зуураад нөгөө гурав нь намайг зодоод бид нар хашааны хаалгаар гарсан. Тэгээд би хашааны гадна талд гараад аргагүй эрхэнд Мөнхбадрахыг барьж байсан гараа тавьсан. Би босоод иртэл толгойн баруун дээд хэсэгт буюу духнаас цус гарчихсан бие маань өвдөөд босч ирж чадахгүй хэвтэж байтал цагдаа ирээд тэгээд 103-т дуудлага өгсөн. Тэгээд би тэр өдөртөө эмнэлэгт хүргэгдэж маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Манай хашаан дотор байсан 1 давхар тоосгон байшинд бид нар ойр зуурын гэр ахуйн бараа, даавуун материал, мах зэрэг хүсний бүтээгдэхүүнээ хадгалдаг байсан тэгсэн хэрэг гардаг өдөр ертөнцийн зүгээр баруун тийшээ харчихсан хоёр ширхэг вакум цонхыг хөшиж онгойлгоод тухайн байшингийн дотор байсан 120 кг үхрийн мах хулгайлаад ачиж явсан байсан. Тэгээд би хэд хоногийн дараа Батдорж байцаагчаас алдсан махаа хүлээж авсан. Өөр манайхаас ямар нэгэн эд зүйл алдагдаагүй.

Тухайн өдөртөө би Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд тархины цус харвалт, чамархайн дунд хэсэгтээ цууралттай гэх оноштойгоор 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би яг 9 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэхдээ хавтас хэрэгт бүрдүүлж өгсөн эм тариа, толгойн компьютер томографикийн мөнгө, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний мөнгө, гаднаас эм тариа авсан зэрэг баримтаар 1.115.137 төгрөг болж байгаа.

...Би зодуулснаасаа хойш толгой байнга өвддөг, даралт байнга 140-100 болчихсон мөн гар хөл маань зөөлөн эдийн гэмтэл надад хүнд эд зүйл өргөхөөр байнга мэдрэгдэж байгаа тиймээс намайг зодож миний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан нөхдөөс цаашид миний эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөг нэхэмжилж байна./1хх-ийн 41-43х

Хохирогч Ж.Энхтөрийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: Би Мөнхбадрах гэдгийг нь мэднэ. Хэрэг гардаг өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Мөнхбадрах гэгч нь надад баригдсан тэгээд бичиг баримтыг нь үзэж байсан болохоор сайн санаж байна. Харин хамт явж байсан гэх найзууд нь болох 3 залуу гаднаас   наад залуугаа тавь гээд орилоод чулуу шидэн манай хашаанд ороод ирсэн, тэгээд над руу 1 чулуу шидээд миний толгойд цохисон. Тэгээд би манараад Мөнхбадрахын нуруунд нь толгойгоо наагаад түүнийг тавихгүй гээд өмдний тэлээнээс нь зуураад байсан. Тэгэхэд намайг гаднаас орж ирсэн үл таних 3 залуу нь тал бүрээс зодоод байсан. Тэгээд Мөнхбадрах намайг чирээд би Мөнхбадрахыг тавихгүй гээд зуураад нөгөө гурав нь намайг зодоод бид нар хашааны хаалгаар гарсан. Тэгээд би хашааны гадна талд гараад аргагүй эрхэнд Мөнхбадрахыг барьж байсан гараа тавьсан. Тэгээд би Мөнхбадрахыг куртикыг аваад үлдсэн. Тэр Мөнхбадрах гэдэг залуу надад гар хүрч чадаагүй. Харин миний биед гэмтэл учруулсан гэх нөгөө 3 залууг би зургийг нь харвал танина. Харин нэрийг нь би хэлж мэдэхгүй байна   гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45х/

Ж.Энхтөрийн өргөдөл /1хх-ийн 1- 4х/

Ж.Энхтөрийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан байдлыг харуулсан гэрэл зургууд /1хх-ийн 5-6х/, Ж.Энхтөрийн тайлбар /1хх-ийн 7-8х/

М.Лхагвадоржоос эд зүйл хураан авч хохирогч Ж.Энхтөрд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 13-14х/

О.Насанбуянгаас эд зүйл хураан авч хохирогч Ж.Энхтөрд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 16х/

Хохирогч Ж.Энхтөрд учруулсан хохирлын 500.000 төгрөгийг Д.Мөнхбадрахаас дансаар шилжүүлж төлсөн баримт /1хх-ийн 17-18х/

Хохирогч Ж.Энхтөрд учруулсан хохирлын 659.000.000 төгрөгийг Д.Мөнхбадрахын эгч Д.Өнөрмаагаас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 21х/

Хохирогч Ж.Энхтөрийн эмчилгээ, оношлогоо хийлгэсэн баримтууд /1хх-ийн 22-36х/

Хохирогч Ж.Энхтөрийн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүх /1хх-ийн 67-73х/

Хохирогч Ж.Энхтөрийн байшингаас алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн49-50х/

Гэрч Б.Цогтсайханы мэдүүлэг /Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер /1хх-ийн 59-60х/

Гэрч Ц.Мөнх-Алдарын мэдүүлэг /Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч /1хх-ийн 61-62х/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 63-65х/

/яллагдагч нарыг хохирогч Ж.Энхтөрөөр таниулах ажиллагаа/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: 1.Энхтөрийн биед дух ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн болон хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хана, ухархайн доод ханын хугарал, баруун шанаа, зүүн нүд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралтууд, духны язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /1хх-ийн 52х/

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /1хх-ийн 53-56х/

Ж.Энхтөрийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэг хийсэн. Хохирогч Ж.Энхтөрийн биед учирсан дух ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн болон хатуу хальсан дээрхи цусан хураа нь хүнд зэрэгт хамаарах гэмтэлдээ орно.

Баруун нүдний ухархайн дотор хана, ухархайн доод ханын хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаарна. Харин баруун шанаа, зүүн нүд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралтууд, духны язарсан шарх бүхий гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.

 

Гэрч Ж.Чаминчулууны мөрдөн байцаалтад өгсөн: ...Би нөхөр Мөнхбадрахыг гэмт хэрэгт холбогдсон гэж цагдаад баригдсан хойно нь мэдсэн... Манай нөхөр Мөнхбадрах 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой харанхуй болсон байхад Лхагвадоржтой хамт манай гэрт 42 инчийн зурагт, компьютерийн дэлгэц, процессор, принтер авч ирсэн. Тэр хоёр авчирсан эд зүйлээ манай гэрт оруулж тавьчихаад буцаад гарах гэхээр нь би нөхөр Мөнхбадрахаас хаачих гэж байгаа юм бэ гэхэд Амгаланжаргалыг хүргэж өгчихөөд ирье гэж хэлсэн. Лхагвадорж манай нөхөртэй хамт гэрээс гараад явсан. 1 цаг орчмын дараа Амгаланжаргал орж ирсэн. Араас нь Лхагвадорж, Насанбуян нар орж ирсэн. Тэд нараас Мөнхбадрах хаачсан юм гэхэд хэлэхгүй байсан. Амгаланжаргал, Лхагвадорж, Насанбуян нар манай гэрт байсан зурагт, компьютер, принтерээ аваад гарсан. Би хашаагаа даваад Лхагвадоржийн гэрт орсон. Тэгэхэд Лхагвадорж, Амгаланжаргал нар манайхаас авч гарсан зурагт, компьютер, принтерээ Лхагвадоржийн амбаарт хийж байсан. Лхагвадоржийн гэрт ороход Лхагвадоржийн эхнэр, Баяртуул 2 хүүхэдтэйгээ байсан. хашаанаас Баяртуул, Амгаланжаргал, Лхагвадорж нартай хамт гарахад хашааны гадна талд Насанбуян, Мөнхбадрах нар цагаан өнгийн машинтай жолоочийнх нь хамт байсан. Амгаланжаргал 2 ширхэг шуудайтай юм. 2 ширхэг зурагт, Лхагвадоржийн амбаарт хийж байсан. тэгэхэд Мөнхбадрах, Амгаланжаргал, Насанбуян нар манай нөхөр Мөнхбадрахын куртикыг хайна гээд дэнжийн 1000-руу явган явсан. ...Манай гэрт оруулж ирсэн зурагт нь 42 инчийн хар өнгийн корпустай байсан. Компьютер нь хар өнгийн корпустай байсан. Принтер нь хар саарал өнгийнх байсан. 2014 оны 09-10 сарын орчимд Лхагвадоржийн гэрт 42 инчийн зурагт, жижиг компьютер авчирсан байсан тэгэхэд нь би Мөнхбадрахаас энэ ямар учиртай зурагт, компьютер вэ гэхэд Амгаланжаргал Лхагвадоржид өгсөн гэж хэлж байсан. тэгээд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу сая энэ хэрэг дээрээ цагдаад баригдсаныхаа өдөр Лхагвадорж гэртээ ороод гурван аяга байсныг хаяна гэж байсан. тэгэхээр нь би Лхагвадоржоос мөнгөн аяга юм уу гэхэд зэс аяга гэж хэлсэн. 42 инчийн зурагтыг би найз Насанбуянтай хамт Лхагвадоржийн амбаарт байж байхад нь аваад таксигаар яваад хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчимд байдаг ломбарданд 200000 төгрөгөөр тавьсан. Би нөхөр Мөнхбадрахыг хулгай хийж байсныг мэдээгүй. Би зурагт барьцаанд тавихдаа өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. 300000 төгрөгнөөсөө Лхагвадоржийн эхнэр Баяртуулд 40000 төгрөг өгсөн. Амгаланжаргалыг хайгаад 100000 орчим нь үрэгдсэн. Үлдсэн мөнгөөр нь хүүхэддээ памперс аваад үрсэн.   гэх мэдүүлэг /2хх-ийн 115-118х/

 

Гэрч Т.Баяртуулын мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Лхагвадорж гэртээ байж байхад түүний найз нь болох Мөнхбадрах орж ирээд хоёулаа хамт юманд явчихаад ирье гээд дагуулаад гарсан. Орой нь би нөхрийн найз Ариунболдын гэрт Мөнхбадрахын эхнэр Чаминчулуун нарын хамт байж байхад 23:00 цаг орчимд гаднаас манай нөхөр Лхагвадорж, Мөнхбадрах, Амгаланжаргал нар орж ирсэн. Тухайн үед Лхагвадорж архи уусан бага зэрэг согтолттой байсан. Мөнхбадрах, Амгаланжаргал нар архи уусан эсэхийг мэдэхгүй. Мөнхбадрахын зүүн талын шанаа нь шалбарсан байсан.   гэх мэдүүлэг /2хх-ийн 122-123х/

 

Гэрч Ж.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой бид нар гэртээ байхад манай охин Э.Болорчимэг гэрээс хог асгах гэж гараад буцаж орж ирээд манай урд байшингаас хүмүүс ууттай юм аваад явж байна гэж хэлсэн. Намайг харчихаад харцан шүү зугтаарай гэж ярьж байна гэж хэлсэн. Энхтөр яарч хурдан гарсан. Гэртээ байж байхад манай нөхөр Энхтөр нэг залуу дагуулаад гэртээ орж ирсэн, мах авсан юм шиг байна хүмүүс нь зугтаачихлаа, би гадаа байгаа махаа янзлаадахъя наад залуутайгаа яриад цагдаа дууд гэж хэлсэн. Нөгөө залуугаа үлдээгээд өөрөө гараад явсан. Би тэр залуугаас юу болоод байгаа юм гэж асуухад хүмүүс юм аваад явчих шиг боллоо, тэгээд энэ ах намайг авсан гээд оруулаад ирлээ би ахындаа ирчихээд явж байхад танай нөхөр намайг бариад авчихлаа гээд намайг оруулаад ирчихлээ, та миний бичиг баримтыг харчихаад явуулчих гээд иргэний үнэмлэхээ гаргаад ирсэн Бичиг баримтыг үзчихээд буцаагаад өгчихсөн. Тэгээд чи байж бай цагдаа дуудаад тодруулна гэж тэр залуугаас гуйсан. 20 цаг орчимд цагдаад дуудлага өгсөн. Энхтөрийг орж ирэхээр нь цагдаад дуудлага өгчихсөн, одоо орж ирэх болж байгаа байх гэж гэрээс Энхтөр, нөгөө залуу, манай дүү болох Сономдагва бид гурав гарсан. Тэгэхэд манай хашаан дотор хажуу айлын залуу зогсож байсан. хашаан дсггор хулгай орсон байшингийн урд бид нар бөөнөөрөө зогсож байсан. тэгэхэд хашааны хаалга онгорхой байхад гаднаас үл таних 3 залуу наад хүнээ суллахгүй бол ална шүү, гээд бид нарлуу чулуу шидээд орж ирсэн. Энхтөр намайг цагдаа дуудаарай гэж хэлсэн. Цагдаа дуудах гээд дуудлага өгөөд зогсож байхад тэр хүмүүс манай нөхөр Энхтөрийг чирээд гаргасан. Дуудлага өгчихөөд хашааны гадна гарч ирэхэд Энхтөр толгойгоо дараад нүүрээ дараад сөхөрчихсөн сууж байсан. харахад манай гудамж өгсөөд 2 хүн гүйж байсан. Энхтөрийн барьж үлдсэн хар өнгийн куртикны халаасанд байсан бичиг баримтыг нь цагдаад авч өгсөн. Түргэн ирээд Энхтөрийн толгойноос гоожиж байсан цусыг нь тогтоож боолт хийж өгсөн. Гэмтлийн эмнэлэг яв гэж хэлээд явсан   гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58х/

 

Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд шууд хэвт гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Манай нөхрийн баруун гар нь хавдсан байсан.

 

Гэрч Ч.Долгорын мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой 22 цаг орчимд ... Лхагвадорж үл таних Мөнхбадрах, Амгаланжаргал нарын хамт орж ирсэн. Тэгэхэд Мөнхбадрах гэдэг залуугийнх нь нүүр шалбарчихсан орж ирсэн. Нүүр чинь яачихсан юм гэхэд тэр доор таньдаг хүнтэй тааралдаад жаахан маргалдаад гэж ярьж байсан. Манай гэрт ирэхэд Амгаланжаргал. Мөнхбадрах, Лхагвадорж нар эрүүл байх шиг байсан   гэх мэдүүлэг. /3хх-ийн 77-78х/

 

Гэрч Д.Мартын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 12 дугаар сарын 10-ны өглөө замын -Үүдээс эхнэрийн хамт ирээд буусан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой миний 62-42 УНТ улсын дугаартай Верна аксент маркийн машиныг манай найз Адъяабаатар унаж байсан. Би Адъяабаатараас машинаа Замын-Үүдээс ирсэнээсээ хойш 4-5 хоногийн дараа авсан   гэх мэдүүлэг /4хх-ийн 121х/

 

Гэрч Г.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай хүү Лхагвадорж Мөнхбадрах нар найз нөхдийн харьцаатай. Лхагвадорж 2014 оны 12 дугаар сарын эхэн үед манай гэрт шаргал өнгийн металлан аяга, цагаан өнгийн металлан аяга зэргийг оруулж ирээд   ээжээ та энэ 2 аягыг авдарандаа далд хийчих, манай эхнэр Баяртуул мэдээгүй шүү, түүнд битгий хэлээрэй гэж хэлж өгсөн. Тэгээд би аягыг нь далд хийсэн, өөр ямар нэгэн эд зүйл хадгалуулаагүй. Лхагвадорж уг хоёр аягаа ямар учиртай аягыг хэлээгүй. /3хх-ийн 83х/

 

Гэрч Д.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ төрсөн эгч Нарантуяатай хамт байсан. Тэр өдөр Амгаланжаргал гэртээ ирээгүй. Амгаланжаргал гэртээ ямар нэгэн зурагт авч ирээгүй. /2хх-ийн 219-222х/

 

Гэрч Д.Содсонсголонгийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай ах Лхагвадоржийн эхнэр болох Баяртуул нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16:00 цаг орчим надруу утасаар яриад манай гэрийн түлхүүр танай гэрт байгаа, түлхүүр аваад манай гэрт ороод процессор, дэлгэц хоёрыг Лхагвадоржийн байцаагчид аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ороод процессорыг Лхагвадорж ахын гэрийн баруун талын орон доороос нь авсан. Уг процессорын урдуур нь багажны хайрцаг хийсэн байсан. Компьютерийн дэлгэц, гар хоёр нь гэрийнх нь хойморт байдаг зурагтын мөлхөө тавилганы хаалгатай шүүгээнд хийгээд урдуур нь памперсны уутаар хаасан байсан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны орой 22:00 цаг орчимд би Лхагвадорж ахын гэрт ороход тэдний гэрт Мөнхбадрах, Амгаланжаргал, Лхагвадорж ахын эхнэр, Баяртуул нар байсан   гэх мэдүүлэг /3хх-ийн 79х/

 

Гэрч Б.Даваа-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: ...Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Б Батдорж залгаад Даваахүүгийн Мөнхбадрах гэгчийн талаар мэдүүлэг өгөх шаардлагатай гэж дуудсан. Надаас Даваахүүгийн Мөнхбадрах гэж авга талын хамаатан залуугийн талаар мэдүүлэг авсан. Уг байцаалтанд Д.Мөнхбадрах гэгчтэй уулзсан уу гэж асуухаар нь би сандарсандаа уулзсан өдрөө хооронд нь хольж солиод буруу мэдүүлэг өгсөн байна. Яг үнэндээ уулзсан гэж мэдүүлсэн. 2014 оны 12 сарын 10-ны өдөр бид уулзалдсан эсэхийг сайн санахгүй байна. Намайг байцаасан өдөр нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байсан бөгөөд өмнө болсон асуудал, мөн дээр нь бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас буруу ташаа мэдүүлсэн байна. /3хх-ийн 227-230х/

 

Хохирогч У.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: Би хэрэг гардаг өдөр 18:30 минутын үед гэрээсээ гараад орой 21:00 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалганы хроб эвдэгдсэн, мөн цоожийг хөшиж онгойлгосон байдалтай байсан. Гэртээ ортол Панасоник брендийн 42 инчийн зурагт, Асер маркййн зөөврийн нөүтбүк, хар өнгийн савхин бээлий зэрэг эд зүйл алдагдсан байсан. Зурагтыг 2011 онд 3, 4 дүгээр хорооллын Некст дэлгүүрээс 900000 төгрөгөөр, зөөврийн нөтбүкийг 2010 онд Kyber худалдааны төвөөс 1200000 төгрөгөөр, хар өнгийн савхин бээлийг 25000 төгрөгөөр, 2008 онд 100 айлаас худалдаж авч байсан орос цоожийг 20000 төгрөгөөр, модон савхаар бүрсэн хаалгаа 200000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Зурагт зөөврийн нөтбүк хоёрыг ахмад Д.Батдорж буцаан өгсөн, Хаалга цоожны хохирлыг барагдуулаагүй   гэх мэдүүлэг /1хх-ийн 96-102х/

 

У.Халиуны тайлбар /1хх-ийн 82-83х/,  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 89-93/, Үнэлгээ/1хх-ийн 103х/

 

Хохирогч Ц.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ 11 цагийн үед гарсан орой 22 цаг өнгөрч байхад гэртээ харихад манай өвлийн байшингийн ертөнцийн зүгээр урд цонхыг хагалж хулгай орсон байсан. цагдаад дуудлага өгөөд үзүүлж тэмдэглүүлсэн. Эд зүйлээ бүртгэж үзэхэд цонхны доор байсан 32 инчийн Шарф маркийн телевизор, Сансар кабелийн телевизорын хүлээн авагч зэрэг эд зүйл алдагсан. Телевизор онцлог содон шинж тэмдэг байхгүй, 2010 онд Next-c 870000 төгрөгөөр худалдан авч байсан. сансар кабелийн хүлээн авагч нь саарал өнгийн карт уншдаг, 70000 төгрөгөөр 2 жилийн өмнө худалдан авч байсан Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулж авмаар байна. Улсын комиссоор үнэлэгдсэн үнэлгээтэй танилцлаа   гэх мэдүүлэг /1хх-ийн 112-119х/

 

Яллагдагч Д.Мөнхбадрахын эгч Д.Өнөрмаагаас 314.000 төгрөгийг хохирогч Ц.Аззаяад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 109-110х/, Үнэлгээ/1хх-ийн 111х/

 

Хохирогч Б.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 06-ны орой 18:50 минутын үед хүү Тэргэлийн хамт эхнэрээ авах гэж яваад 21:10 минутын үед гэртээ ирэхэд том өрөөний вакум цонхыг хөшиж онгойлгосон байдалтай байсан. Гэртээ ортол гэрийн бүх эд зүйл эмх замбараагүй болчихсон, манай гэрээс том өрөөнд 42 инчийн Тривиер маркийн зурагт, ааваас өвлөгдөн ирсэн их гарын 1 ширхэг мөнгөн аяга, хээ угалзгүй цулгуй дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, хээ угалзгүй жижиг гарын мөнгөн аяга 4 ширхэг, хүүхдийн ган аяга 1 ширхэг, том гарын зэс аяга 1 ширхэг хулгайд алдагдсан байсныг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс алдагдсан эд зүйлээс үнэлэгдээгүй орхигдсон эд зүйлс байхгүй. Харин том өрөөний вакум цонх ашиглаж болохооргүй болсон байгаа. Шинээр вакум цонх худалдаж авсан. 42 инчийн Тривиер зурагтаа 2010 онд Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа 980 мянган воноор худалдаж авч байсан. Монгол мөнгөөр 1763000 төгрөг болж байсан. тиймээс уг үнээр нь үнэлнэ. Манай зурагт удаж байгаа боловч үзүүлэлт, ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй шинээрээ байсан. Ааваас өвлөгдөн ирсэн их гарын аягыг 500000 төгрөгөөр үнэлнэ. 2014 оны 03 сарын 16-ны өдөр манай байрны найранд уригдан ирсэн найз нөхөд ах дүү нараас дунд гарын мөнгөн аягыг бэлгэнд өгч байсан. хэрэглэж байгаагүй, шинээрээ байсан аяга юм. 200000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга нийт 800000 төгрөг болж байна. Дунд гарын мөнгөн аягыг бүгдийг нь 800000 төгрөгөөр үнэлнэ. Хээ угалзгүй цулгай жижиг гарын 4 ширхэг мөнгөн аягыг 2014 оны 06 дугаар сард Мөнгөн заяа дэлгүүрээс 1 ширхэгийг нь 150000 төгрөгөөр авч байсан. Бүгд нийлээд 600000 төгрөг болж байна. Жижиг гарын мөнгөн аягыг 600000 төгрөгөөр үнэлнэ. 2014 оны 03 дугаар сард байх манай хадам ээж хүүхдийн зэс аягыг мөнгөн заяа дэлгүүрээс надтай хамт явж байгаад 50000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хүүхдийн зэс аягыг 30000 төгрөгөөр үнэлнэ. Манайх байрандаа 2014 онд засвар хийсэн, тэгэхдээ би хүнээр вакум цонхоо хийлгэхэд 200000 төгрөг болж байсан. 200000 төгрөгөөр үнэлнэ. Хохирол барагдуулсан асуудал байхгүй   гэх мэдүүлэг /1хх-ийн 140-145х/

 

Б.Чулуунхүүгийн тайлбар /1хх-ийн 136х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 128-134х/, Үнэлгээ /1хх-ийн 146-147х/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-ийн 139х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 153-155х/

 

Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би 12:00 цагийн үед гэрээсээ хаалгаа түгжээд гараад явсан. Орой 18:00 цагийн үед манай хүү Баасанцацрал надруу яриад   гэрт хулгай орсон байна, та яаралтай хүрээд ир   гэж хэлээд гэртээ ирэхэд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч нар ирчихсэн байсан. Манайхаас 42 инчийн Самсунг маркийн зурагт, жижиг хар өнгийн компьютерийн дэлгэц, 2x1,5 метрийн Улаанбаатар хивс 2 ширхэг алдагдсан. Тухайн үед эд зүйл хулгайлахдаа гэрийн хаалгыг эвдэлсэн байсан, тэрний үнэлгээ гараагүй байна. Бусад эд зүйлийг бүгдийг үнэн зөв үнэлүүлсэн байна. Архангай аймгийн Чулуут сумын мужаан Гунгаабуу гэдэг хүнээр 180.000 төгрөгөөр хийлгэж байсан, 180000 төгрөгөөр үнэлнэ. шар цэнхэр өнгөөр алаглуулж будсан монгол гэрийн 6 ястай хаалга байсан   гэх мэдүүлэг. /1хх-ийн 165-167х/

 

Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: Телевизор нь доод талдаа 2 ширхэг зураас гарсан, хар өнгийн хуучин, 2 хивс нь улаан шаргал өнгийн хуучин байсан. Телевизорыг НЕХТ дэлгүүрээс 4 жилийн өмнө 850.000 төгрөгөөр, дэлгэцийг 5 жилийн өмнө компьютерийн иж бүрдлийн хамт 400.000 төгрөгөөр авсан. 2 хивсийг 10 гаран жилийн өмнө авсан   гэх мэдүүлэг /1хх-ийн 168-172х/

 

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 174-175х/, Д.Ганбаатарын тайлбар /1хх-ийн 164х/, Ломбард барьцаат зээлийн гэрээ үйлчлүүлэгч Т.Баяртуул /1хх-ийн 156-160х/, /Барыдаанд Самсунг LED зурагт/, Б.Гэрэлмаагийн тодорхойлолт /Т.Баяртуулаас Зээл, зээлийн хүүнд 272.000 төгрөгийг хүлээн авсан/, Б.Гэрэлмаагаас Самсунг маркийн 42 инчийн хар өнгийн корпустай, гар удирдлага байхгүй зурагт 1 ширхэгийг хураан авч хохирогч Д.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 159х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /Д.Ганбаатарт 14 инчийн хар өнгийн бичиггүй, компьютерийн дэлгэц 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн/ /1хх-ийн 160х/, Д.Мөнхбадрахын эгч Д.Өнөрмаагаас 165.000 төгрөг хураан авч хохирогч Д.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 161-162х/

 

Гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би ЧД-н 4 дүгээр хорооны 18-р байрны 36 тоотод барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар ажиллуулдаг юм. Баяртуул гэдэг эмэгтэй нэг эрэгтэй хүний хамт манай барьцаалан зээлдүүлэх газар 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орж ирээд 42 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт барьцаанд тавья гээд орж ирсэн. Уг зурагт нь асаж байсан. Би Туяа овогтой Баяртуул гэдэг хүний бичиг үндэслээд уг зурагтыг 250000 төгрөгөөр барьцаанд авсан. Баяртуул гэх эмэгтэй 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирж зурагтын хүү болох 22.500 төгрөгийг төлөөд сунгуулсан. Би уг эмэгтэйгийн иргэний үнэмлэхийг үзэж авсан. Гэрийн хаяг нь ЧД 15 дугаар хороо жаргалантын 1 дүгээр гудамж, 0015 тоотод оршин суудаг гэсэн үнэмлэхтэй байсан. Регистрийн дугаар нь ОЮ89071146 байсан. Гар удирдлага байхгүй байсан. Баяртуул гэдэг эмэгтэй нь нэг эрэгтэйтэй хамт явж байсан. Би түүнийг нөхөр нь юм уу гэж бодож байсан. 30-35 орчим насны хүн байсан. Намхандуу нуруутай, жижигдүү биетэй бордуу царайтай эрэгтэй байсан. Би тэр эмэгтэйг харвал танина. Эрэгтэйг харвал таньж магадгүй. Манай ломбарданд 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үл таних Н.Гантулга гэх хүн надад 6 ширхэг мөнгөн аяга авчирч нийт 400000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр хүн аягануудаа 14 хоногийн хугацаатай барьцаалаад хугацаа нь дуусаад зарагдсан. 6 мөнгөн аягыг нэрийг нь мэдэхгүй, ломбардуудаар орж ирээд зарах юм байна уу гэж асуугаад юм авдаг ченж залуу 2015 оны 01 дүгээр сарын эхэн үеэр орж ирээд зарах юм байна уу гэж асуугаад надаас 6 мөнгөн аягыг би барьцаанд тавьсан үнээрээ хүүгээ тооцолгүйгээр зарчихсан юм. Би тэр хүнд гар утаснууд, зөөврийн компьютер зарсан. Бүгдийг нь нийлүүлээд өгсөн болохоор хүү тооцоогүй юм.   гэх мэдүүлэг /4хх-ийн 10-11х/

 

Хохирогч Т.Бямбадолгорын мөрдөн байцаалтад өгсөн:  Би 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд ЧД-ийн 8 дугаар хороо Зүүн тасганы 6-67 тоотод ирэхэд манай гэрийн цоожийг эвдэлж ороод гэрийн бүх эд хогшлыг эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Ил харагдаж байгаагаар 32 инчийн Самсунг телевизор суурин дээрээ байхгүй байсан. Мөн мөнгөн ээмэг, зүүлт, кулон, бугуйн цаг алга болсон байсан. Хар өнгийн нимгэн дэлгэцтэй, ямар ч зураасгүй 32 инчийн лэд телевизор, хүзүүний зүүлт нь зүрхэн хэлбэртэй кулон, мөнгөн хослол нь хар хөх шигтгээтэй, бугуйн цаг нэг нь төмөр, хоёр нь улаан хүрэн өнгийн оосортой байсан. хохирлоо барагдуулж авбал ямар нэгэн санал хүсэлт байхгүй.   гэх мэдүүлэг /2хх-ийн 54-60х/

 

Хохирогч Т.Бямбадолгорын мөрдөн байцаалтад өгсөн: ...манай гэрийн хаалганы цоожийг төмөр металл бүхий эд зүйл ашиглан эвдсэн байна. гэхдээ би гэрийн хаалганы цоожийг үнэлүүлэхгүй. Би комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 45-47х/, Үнэлгээ /2хх-ийн 62х/, Барьцаат зээлийн баримт /2хх-ийн 61х/ Т.Бямбадолгорын тайлбар /2хх-ийн 48/,

Гэрч Ц.Баярбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн хэрэг гардаг өдрийн өглөө 06:00 цагийн орчим гэрээсээ гараад явахад гэрт охин Т.Бямбадолгор үлдсэн. Өдөр 13:00 цагийн үед охин маань яриад хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би охиндоо цагдаад дуудлага өг гэж хэлээд орой 21:00 цагийн үед гэртээ харихад Самсунг брендийн 32 инчийн зурагт, мөнгөн ээмэг, зүүлт, бугуйн цаг, кулон зэрэг эд зүйл алдагдсан байсан. Охины маань хэрэглэдэг эд зүйл байсан.   гэх мэдүүлэг /2хх-ийн 63х/

 

Хохирогч Б.Баасан-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 7 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ 09-н цагийн үед гарсан, намайг гарахад гэрт ямар нэг хүн үлдээгүй. 16-н цагийн үед манай дүү Отгонзул залгаад хаалга онгорхой байна, та зурагтаа аваад явчихсан юм уу гэж асуусан. Би дүү Даваажаргалтай хамт гэртээ очсон, дуудлага өгсөн цагдаа нар хамт ирсэн.

Намайг ирэхэд амбаарын хаалга болон гэрийн хаалга онгорхой, гэрийн хойморт байсан 2 ширхэг зурагт байхгүй болсон байсан. ...Би хамгийн сүүлд гэрээсээ гарахад гэрийн хаалгаа амбаарын хаалгатай давхар түгжээд гарсан. ...алдсан 2 ширхэг зурагтыг олж өгөхийг хүсч байна.

Тухайн гарсан хэрэгт ямар нэгэн санал гомдол байхгүй. Учир нь зурагтнууд нь хуучин зурагт байсан бөгөөд би өөр ажил ихтэй учир цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтгүй байна.

...Манай гэрийн амбаарын хаалгыг эвдсэн байсан. Гэхдээ би гэрийн амбаарын хаалгыг үнэлүүлэхгүй. Би улсын комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.   гэх мэдүүлэг /2хх-ийн 18-19х/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 10-13х/, Б.Баасан-Очирын тайлбар /2хх-ийн 14х/,

Б.Отгонзулын мөрдөн байцаалтад өгсөн:... 2014 оны 7 дугаар сарын 03-ны өглөө гараад 16 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь гэрийн амбаарын хаалга, гэрийн хаалга онгорхой байсан, гэрт орсон чинь 2 ширхэг телевизор байгүй байсан. Эгчдээ хэлсэн, цагдаа дуудсан.   гэх тайлбар /2хх-ийн 15х/

.

Гэрч Л.Хуягбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...үеэл эгч болох Баасан-Очир 13-н цагийн үед миний утасруу залгаад хулгай орсон байна гэсэн бөгөөд 17-н цагт Улаанбаатар хот руу төв аймгаас хөдөлсөн. ...Чингэлтэй дүүргийн 7-р хороо ХГ499-Н тоотод очсон. Тэгээд намайг гэрт ирэхэд үүдний амбаарны цоож, дотор талын гэрийн цоожийг суга татсан байсан, гэрлүү ороод харахад 32 инчийн Самсунг гэсэн нэртэй хоёр зурагт алдагдсан байсан. гэх мэдүүлэг /2хх-ийн 30-31х/

 

Хохирогч Э.Сүхчулууны мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 07 дугаар сарын 18-21-ний хооронд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо баруун тасганы 4-26 тоотод байдаг хадам Маахуузын хашаанд байсан гэрээс зөөврийн компьютер хулгайд алдсан. 2015 оны 02 дугаар сард цагдаа ирээд танайхаас эд зүйл хулгайлсан хүн баригдсан байгаа гэж хэлсэн, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Улаан өнгийн гадартай хятад улсад үйлдвэрлэсэн 2014 онд 500000 төгрөгөөр авсан шинэ шахуу хэрэглээд удаагүй байсан. Алдсан эд зүйлээ олж авмаар байна.   гэх мэдүүлэг/1хх-ийн 245-246х/

 

Үнэлгээ /1хх-ийн 247х/, Э.Сүхчулууны өргөдөл /1хх-ийн 241х/,

 

Э.Сүхчулууны мөрдөн байцаалтад өгсөн:  2014 оны 7 дугаар сарын 18-21-ний хооронд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо баруун тасганы 4-26 тоотод байдаг хадам Маахуузын хашаанд байсан гэрээс зөөврийн компьютер хулгайд алдсан. 2015 оны 02 дугаар сард цагдаа ирээд танайхаас эд зүйл хулгайлсан хүн баригдсан гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Улаан өнгийн гадартай хятад улсад үйлдвэрлэсэн, 2014 онд 500.000 төгрөгөөр авсан шинэ шахуу байсан. Уг хашаанд хадам Маахуузынх байсан Алдсан эд зүйл цэнхэр өнгийн цүнхтэй байсан.

Улаан өнгийн гадартай, 17 инчийн дэлгэцтэй, Сони гэсэн бичигтэй, корь-2 маркийн 250 хард дисктэй, зөөврийн компьютер байсан. гэх тайлбар /1хх-ийн 243х/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 189-193х/, Л.Гүндэгмаагийн тайлбар /1хх-ийн 194х/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 196х/, Үнэлгээ /1хх-ийн 213-215х/

 

Хохирогч Л.Гүндэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 8 дугаар сарын 11-ний өглөө би 07:20 цагийн орчим ажилдаа явсан. Гэрт хүн үлдээгүй. Орой ажлаа тараад гэртээ очтол гэрийн хаалганы цоожийг хөшчихсөн байсан. гэртээ ороод хартал хамаг хувцас хунар сандаачаад хаячихсан байсан. гэртээ хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 40 инчийн TCL маркийн LED зурагт /2014 оны 07 сард 750000 төгрөгөөр худалдан авч байсан/, Самсунг маркийн 2 сим карт ордог хятад гар утас 12 жилийн өмнө 70000 төгрөгөөр худалдан авч байсан, Сваровски хүзүүний зүүлт /2014 оны 05 дугаар сард 70000 төгрөгөө авч байсан алдагдсан байсан. Манай гэрээс хулгай хийсэн хулгайч нар манай гэрийн хойд ханыг гаднаас нь өшиглөчихсөн юм шиг байсан. Хананы нэг шийр модтойгоо хугарчихсан юм шиг байсан. Хаалганы цоож эвдэлсэн байсан. Надад хохирол нөхөн төлсөн асуудал байхгүй.   гэх мэдүүлэг /1хх-ийн 200-204х/

 

Яллагдагч Д.Мөнхбадрахын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 107-114х/, Яллагдагч Д.Мөнхбадрах нь эд зүйл хулгайлсан доорхи нэр бүхий хохирогч Ж.Энхтөр, Б.Чулуунхүү, Д.Ганбаатар, У.Халиун, Ц.Аззаяа нарын хаягийг зааж байгааг гэрэл зургаар бэхжүүлсэн байдал,  Яллагдагч О.Амгаланжаргалын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 214-218х/, Яллагдагч О.Амгаланжаргал нь эд зүйл хулгайлсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 34-0603 тоот хохирогч Б.Чулуунхүүгийн хашаа байшинг зааж байгааг гэрэл зургаар бэхжүүлсэн байдал,

 

Сэжигтэн, яллагдагч О.Амгаланжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: Би урьд өгсөн байцаалтууд дээрээ хэргийн талаар үнэн зөв  ярьсан байгаа. Урьд өмнө сонсгосон 145-р зүйлд заасан хэрэг үйлдсэнээ бол хүлээн зөвшөөрч байна. Урьд хэргийн талаар байцаалтаа үнэн зөв өгсөн учраас одоо шинээр сонсгож байгаа зүйл ангийн талаар байцаалт өгөхийг хүсэж байна. Бид нар хулгай хийгээд махаа авчихаад дуусаад зугтаж явхад манай найз Мөнхбадрах гэрийн эзэнд баригдаад үлдсэн. Тэгээд бид нар зугтаж явахад манай найз Мөнхбадрах гэрийн эзэнд баригдчихлаа яах вэ гээд бөөнөөрөө ярилцсан. Тэгээд ярилцаж байхад Лхагвадорж, Мөнхбадрахыг очиж авахгүй бол болохгүй ээ очиж авъя гэсэн. Тэгээд бид нар Лхагвадоржийн гэрт очиж махаа тавьчихаад эргэж ирээд хашааны завсараар нь харсан чинь тэр айлын хашаа дотор Мөнхбадрах нэг эмэгтэй, 3 эрэгтэй хүний хамтаар зогсож байсан. Тухайн үед харанхуй байсан хашааны завсараар хархад Мөнхбадрах хүмүүсийн голд зогсож байсан. Тэгээд Лхагвадорж, Насанбуян  бид хоёрт хандаад гурвуулаа зэрэг хашааны хаалгаар нь оръё гэсэн. тэгээд бид гурав орилдоод хашаагаар нь орсон. Тухайн үед би гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй, Насанбуян, Лхагвадорж хоёр гартаа ямар нэгэн зүйл ярьсан  эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд бид гурав орилолдоод орсон чинь нөгөө хоёр эрэгтэй цаашаа гүйгээд явсан. Тэгээд өөдөөс буцаад ирэхдээ мод бариад хүрээд ирсэн. Тэгээд би хөөе гээд орилж ороход нөгөө хоёр залуу нь цаашаа гүйх хооронд Мөнхбадрах зугтааж байгаа харагдсан. Тэгээд би буцаад хашаанаас гарахад миний урд Лхагвадорж хашаанаас гарсан. Тэгээд би хашаанаас гарчихаад эргээд харсан чинь Мөнхбадрах, Насанбуян хоёр нэг эрэгтэйтэй зууралдаж байгаад хамт хашаанаас ноцолдоод гараад ирсэн. Цаанаас нь нөгөө хоёр эрэгтэй нь ирж байгаа харагдсан. Тэгээд байж байхад Лхагвадорж, Насанбуян хоёрын нэг нь салчихлаа зугтаагаараа гэсэн. Тэгээд би тэр айлын ар талын гудамжаар зугтаасан. Намайг зугтааж байхад Лхагвадорж гүйж байсан. Тэгээд Лхагвадорж миний урд гүйж байгаад түрүүлээд алга болчихсон. Тэгээд би Лхагвадоржийн гэрт нь очсон чинь Лхагвадоржийн эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд би гэрт ороод сууж байхад нөгөө гурав орж ирсэн. Тэгээд харсан чинь Мөнхбадрахын нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би чи яасан юм гээд асуусан чинь Насанбуян би цохчихсон юм гэж байсан. Тэгсэн чинь Мөнхбадрах надруу чи юу хийгээд яагаад байгаа юм гээд дайраад байсан. Учир нь Мөнхбадрах юу болоод байсныг ойлгоогүй байсан тэгээд би айлаас мах хулгайлж байсан юмаа гэж хэлсэн тэгээд Мөнхбадрах чи яагаад мах хулгайлж байгаагаа надад хэлээгүй юм гэхэд нь би зүгээр л хулгайлсан юм гэсэн. Би тэр хүнийг зодоогүй, тэр хүнийг хэн зодсоныг ч би мэдэхгүй. Намайг харж байхад тэр хүнтэй Насанбуян, Мөнхбадрах хоёр ноцолдоод хашаанаас гарч ирсэн. Тухайн үед гадаа иргэн тойрны орчин харагдаж байсан. Намайг тэр хүнд гар хүрээгүйг Лхагваа болон хохирогч мэднэ. Би хохирогч гэх хүний царайг хараагүй. Одоо ямар хүн гэмтсэн талаар ч сайн мэдэхгүй байна. Би хэн зодоон хийснийг мэдэхгүй. Намайг харахад Насанбуян, Мөнхбадрах хоёр л нэг эрэгтэйтэй зууралдаад гарч ирж байсан. Тэр хүн өндөр нуруутай биедээ таарсан махтай, гадуур хувцасгүй, 30-35 орчим насны хүн байсан. Тэр хүн Мөнхбадрахын тэлээнээс  нь барьчихсан байсан. Насанбуян, Мөнхбадрах 2 тэр хүнээс салах гээд ноцолдож байсан. Би хэн учруулсаныг нь мэдэхгүй сүүлд нь Насанбуян би андуураад Мөнхбадрахыг цохичихлоо гэж ярьж байсан би бусдын эд зүйлсийг хулгайлж авсан нь үнэн харин одоо бүлэглэж хүний биед гэмтэл учруулаагүй учир хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлгүүд /3хх-ийн 32-60х/

Сэжигтэн, яллагдагч Д.Мөнхбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би 15:00 цагийн орчимд найз Лхагвадоржийн хамт түүний найз Эрдэнэсайхнаас мөнгө авах гэж Нарантуул худалдааны төв орсон тэгээд бид 2 Эрдэнэсайхнаас мөнгө авчихаад микро автобусанд суух гэж байгаад танил Амгаланжаргалтай таарсан тэгээд бид 3 юм ярьж байгаад Хайлааст орж архи уухаар болсон тэгээд бид 3 Нарантуул захаас гараад такси бариад Лхагвадоржийн найз болох Батмөнхийн гэрт очсон тэндээ Амгаланжаргал, Лхагвадорж, Батмөнх, Ариунболд бид нар 2 шил Улаанбаатар нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд Амгаланжаргал, Лхагвадорж, бид 3 тэндээсээ гараад хамаатны ах болох Даваа-Очироос зээлүүлсэн 60.000 төгрөгөө авах гээд Дэнжийн 1000-руу такси бариад явсан тэгээд явж байгаад Лхагвадоржийн найз Насанбуянтай таарсан тэгээд дэнжийн 1000-д Даваа-Очир ахын гэрийн ойролцоо очиод Даваа-Очир ахруу утсаар ярьсан. Тэгэхэд Даваа очир ах Дэнжийн 1000-н зүүн талд найзтайгаа байна гээд намайг хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Лхагвадорж, Насанбуян, Амгаланжаргал 3-г такси дотроо байж бай гэж хэлээд зам дээр үлдээчихээд явсан. Тэгээд би ах Даваа-Очиртой гудамжинд машин дотор уулзахад Даваа-Очир цалин ороогүй байна. Надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би ахтайгаа юм ярьж байгаад 40,50 минут юм ярьж байгаад буцаад ирэхэд Лхагвадорж, Насанбуян, Амгаланжаргал нарын хэн нь мэдэгдэхгүй намайг   гүй, гүй   гэж хэлсэн тэгээд би тэд нар луу дөхөж очиод яасан бэ гэхэд гялс гэчихээд машинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд би тэр газраа гайхаад зогсож байхад үл таних ах намайг бариад авсан тэгэхэд машин зам дээрээс нэг залуу бууж ирж байсан тэр ирж байсан залуу наадах чинь хамт явж байгаа гэсэн тэгэхээр нь би тэр ахаас яасан юм юу болсон юм гэж асуухад тэр ах намайг хулгай хийчихээд пизда минь гэж хэлээд өөрийнхөө гэрлүү орсон. Тэгэхэд нь би гэрлүү нь ороод би юу болсоныг сайн мэдэхгүй байна миний иргэний үнэмлэх энд байна гээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлсэн. Тэгэхэд тэр ах надад цагдаа дуудсан ирэхээр нь учрыг нь олно гэж хэлсэн. Тэгээд байж байтал одоо цагдаа ирж байгаа гаръя гээд дагуулж гараад хашаан дотор нь нэг эгч бас нэг ахтай хамт зогсож байсан. Тэгэхэд надаас дүү боловуу гэмээр 2 залуу хамт байсан. Тэгтэл хашааны хаалга онгойгоод Насанбуян, Амгаланжаргал, Лхагвадорж нар гүйж орж ирсэн тэгээд би тэр 3-г хараад өөдөөс нь зүтгэсэн тэгээд хохирогч болох ах надаас тавихгүй миний куртик, өмдний тэлээ хоёроос барьчихсан байсан тэгээд би хохирогч болох ахыг чирээд хашааны үүдрүү зүтгэсэн. Тэгээд тэр ахыг чирээд хашааны хаалгаар гарсан. Тэгээд би хохирогч болох ахтай хашааны үүдэнд унасан тэгэхэд Амгаланжаргал, Насанбуян, Лхагвадорж нарын хэн нь мэдэгдэхгүй нэг гараагаа цохиж байсан. Тэгээд би эргээд харахад уг айлын хашааны хаалгыг Амгаланжаргал дарчихсан байсан тэгээд би тэр ахаас мултрах гээд зүтгэхэд миний өмсөж байсан куртик тайлагдсан тэгээд би газраас босоод тэр чигтэй зугтаасан. Тэгээд би зугтаасаар байгаад гэртээ ирсэн. Тэгэхэд манай эхнэр уурлаад наад нүүр ам чинь яасан юм бэ? гэсэн тэгэхээр нь би буцаж гараад гудамжинд явж байсан зүс таних хүний утсаар Лхагвадоржийн утсаар залгасан тэгээд би түүнийг хаана байна гэж асуухад тэр намайг гэрийн үүдэнд байна хүрээд ир гэж хэлсэн тэгээд би Лхагвадоржийн гэрийн үүдэнд очсон тэгэхэд тэнд Амгаланжаргал, Насанбуян, Лхагвадорж 3 зогсож байсан. Тэгээд би очоод Амгаланжаргалд юу хийчихэж байгаа юм бэ та 3 гэж хэлсэн. Амгаланжаргал намайг чамд хамаагүй гэж хэлсэн тэгэхээр нь би тэд нарт миний иргэний үнэмлэх тэр айлд байгаа шүү гэж хэлэхэд Амгаланжаргал би түүнийг чинь аваад зугтаасан тэгээд хол хаясан. Асуудал гарвал би өөрөө араа даана гэж хэлсэн. Тэгээд Амгаланжаргал, Лхагвадорж бид 3 манай эхнэр Чаминчулуун, Лхагвадоржийн эхнэр Баяртуул бид нар Ариунболд гэж найзындаа орж бид 3 Ариунболдтой нийлээд нэг савтай пиво уучихаад гэрлүүгээ явсан тэгэхэд Амгаланжаргал, Лхагвадоржийнд хононо гээд үлдсэн тэгээд маргааш өглөө нь 09:00 цаг орчимд манай гэрт цагдаа нар ирж намайг барьж авсан. Би тухайн үед дунд зэргийн согтолттой  байсан тухайн үед Лхагвадорж, Амгаланжаргал нар дунд зэргийн согтолттой Насанбуян эрүүл байсан. Айлаас мах хулгайлахыг хэн санаачилсаныг би мэдэхгүй. Амгаланжаргал, Насанбуян, Лхагвадорж нарыг айлаас мах хулгайлж байхад би ах Даваа-Очиртой хамт хэрэг болдог гудамжинд аксент маркийн машин дотор түүнтэй хамт байсан би Амгаланжаргал, Насанбуян, Лхагвадорж нарыг айлаас эд зүйл хулгайлсан гэдгийг мэдээгүй. Би Даваа-Очир ахтай юм ярьж байгаад ирэхэд манай найзууд болох Амгаланжаргал, Лхагвадорж нар цагаан өнгийн машинд шуудайтай юм ачиж байсан болохоор би тэд нарыг өмөөрөөд тэд нарыг танихгүй мэдэхгүй гэж хэлсэн миний буруу. Би Хайлаастаас ирсэн таксигаар Даваа-Очир ахын байсан гудамжны харалдаа хар зам дээр үлдээсэн байсан тэгэхэд манай найзууд таксигаар эд зүйл хулгайлан авч байсан айлынхаа үүдэнд авчирсан байсан. Тэгэхэд намайг ирэхэд Амгаланжаргал, Лхагвадорж нар цагаан өнгийн шуудайтай зүйл машин ачиж байсан. Намайг ирэхэд Насанбуян машинд ороод сууж байсан таксины жолооч  жолоо дээрээ байсан. Тэгээд Амгаланжаргал машин суугаад Лхагвадорж тэр машины араас гүйж байгаад нилээн цаана очиж байгаад машинд сууж байсан намайг ирэхэд тэр айлын хашааны гадна ил мах хаягдсан байсан. Үхрийн гуяны мах байх шиг байсан өөр нэг мах байсан юуны мах байсны мэдээгүй намайг хашаан дотор хохирогчтой хамт зогсож байхад Амгаланжаргал, Лхагвадорж, Насанбуян нар орж ирэхдээ чулуу шидсэн. Насанбуян, Амгаланжаргал нар чулуу шидэж байсан Лхагвадоржийг чулуу шидсэн эсэхийг мэдээгүй тэд нар орж ирэхдээ   Аааааа   гээд орилоод орж ирсэн манай найзыг тавь гээд Насанбуян орилоод орж ирсэн тэр шидсэн нэг чулуу нь миний зүүн шанаанд цохисон хохирогч ах бид 2той хамт байсан 2 залуу болон эгч нь  Насанбуян, Амгаланжаргал, Лхагвадорж нарыг чулуу шидсэн болохоор зугтаасан хашааны хаалганы гадна хохирогчийг унасан байхад Насанбуян гараараа түүнийг цохисон. Амгаланжаргал хаалга дарж байсан Лхагвадоржийг тухайн үед хаана байсныг анзаараагүй гэх мэдүүлгүүд /2хх-ийн 181-200х/

Сэжигтэн яллагдагч М.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найз болох Мөнхбадрахтай хамт Нарантуул захруу явсан тэгээд явж байгаад Нарантуул захаас гарч яваад хуучны танил Амгаланжаргалтай таарсан тэгээд Амгаланжаргал Мөнхбадрах бид 3 Нарантуул захаас такси бариад Хайлааст явсан тэгээд таксиндаа явж байхад манай найз Батмөнх надтай утсаар яриад өнөөдөр бид нар нийлж байна. Манай гэрт хүрээд ир гэж хэлсэн тэгээд бид 3 Хайлаастад очоод дэлгүүрээс 1 том пиво аваад орсон шууд л манай найз Батмөнхийн гэрт очсон тэгээд тэнд бид нар пиво ууж дуусгаад манай найз Батмөнх, Ариунболд нар дэлгүүр орж архи авчирсан тэгээд буцаж орж ирээд Батмөнх, Ариунболд, Мөнхбадрах нар архиа уугаад Амгаланжаргал бид 2 пиво уусан тэгээд архи пиво ууж дуусчихаад Амгаланжаргал, Мөнхбадрах бид 3 тэндээс гараад зам дээрээс такси бариад дэнжийн 1000 орж Даваа-Очироос мөнгө авах гээд явж байгаад 84-р буудал дээр Насанбуянтай тааралдсан тэгээд Насанбуянтай юм ярьж байгаад Амгаланжаргал 1 шил 0.33 литрийн архи авч ирээд Насанбуянг суулгаад бид нар дэнжийн 1000 явсан тэгээд дэнжийн 1000-д очиод Мөнхбадрах машинаас буугаад Даваа-Oчироос мөнгө авчирна гээд явсан. Тэгээд Амгаланжаргал машины мөнгө өгөөд машинаа явуулчихаад Насанбуян, Амгаланжаргал бид 3 гудамжинд Мөнхбадрахыг хүлээж байсан. Тэгэхэд Амгаланжаргал гэдэс базаллаад байна энэ айлын 00-д ороод бие засна гээд айлын хашаа руу орсон тэгэх үед Насанбуян биед 2 юм яриад байж байхад 20-30 минутын дараа Амгаланжаргал хөөе гээд орилсон тэгээд би хашааны завсраар Амгаланжаргалыг харсан тэр намайг такси олоод ир гэж хэлсэн тэгээд би машин зам дээрээс цагаан өнгийн суудлын машин олж ирсэн тэгээд Амгаланжаргалын орсон айлын орсон айлын урд машинаа зогсоосон тэгэхэд Амгаланжаргал тэр хашаа дотор байсан байшингын урд талд 2-3 шуудайтай зүйл гаргасан байсан. тэгээд би юу юм бэ гэхэд Амгаланжаргал надад мах байх шиг байна гэж хэлсэн тэгээд намайг энийг машин руу зөөгөөд хийчихье гэж хэлсэн тэгээд би хашаанд ороод нэг шуудайтай махыг нь өргөж гаргасан нөгөө 2 шуудайтайг Амгаланжаргал өргөсөн тэгээд бид 2 авсан юмаа өргөөд явж байтал тэр айлын эзэн гарч ирсэн тэгээд би тэр хүнийг харчихаад хүн гарч ирж байна зугтаагаараа гэж Амгаланжаргалд хэлсэн тэгээд хаалгаар нь гарах гэж байхад Мөнхбадрах тэр айлын гадаа ирчихсэн байсан тэгээд Амгаланжаргал бид 2 махаа аваад машины багажинд хийсэн. Тэгэхэд Мөнхбадрах Амгаланжаргал бид 2оос юу зөөгөөд байгаа юм бэ гэж асуусан тэгэхэд хүн хүн зугтаагаагайрай гэж хэлсэн. Тэгээд намайг машин сууж амжаагүй байхад машин хөдлөөд явсан тэгээд би машиныхаа араас  гүйсэн тэгээд гүйж байхад эргээд харахад Мөнхбадрах айлын эзэнд баригдаж байсан. Тэгээд би машины араас гүйж байгаад машин эргэхэд нь би машинд суугаад зугтаасан тэгээд машинд суухад Насанбуян Амгаланжаргал нар жолоочийн хамт машинд байсан тэгээд би суугаад Мөнхбадрах баригдчихлаа яах вэ гэж хэлсэн тэгэхэд Амгаланжаргал ямарч байсан энэ махыг аваачиад тавъя тэгээд цагдаа цэрэг ирэхээс өмнө Мөнхбадрахыг очиж авъя гэж хэлсэн тэгээд би Амгаланжаргалд энэ махыг манай амбаарт аваачиад тавъя гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн гадна машинтайгаа очиод махаа Насанбуян, Амгаланжаргал бид 3 буулгасан тэгээд бид 3 буцаад таксиндаа суугаад дэнжийн 1000 дөхөөд бууя гэж хэлээд явсан  тэгээд дэнжийн 1000 ойролцоо машинаасаа буугаад нөгөө айлын хашааны ойролцоо очсон. Тэгээд тэр айлын гадна очиход хашааны завсараар харахад тэр айлын эзэн нь нэг эмэгтэй бас өөр 2 залуугийн хамт Мөнхбадрахтай хамт зогсож байсан тэгээд би буцаж Насанбуян, Амгаланжаргал 2т Мөнхбадрах 4 хүнтэй хамт байна гэж хэлсэн тэгэхэд Амгаланжаргал оръё гэж хэлсэн тэгээд Амгаланжаргал, Насанбуян 2 тэр айлын хашаа руу орсон тэгээд би хашааны завсраар харчихаад араас нь орох гээд алхаад хашааны хаалган дээр очиход тэд нар хашааны хаалган дээр бөөнөөрөө гараад ирсэн  тэгэх үед хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд гарч ирээд бид нар зугтацгаасан тэгээд бүгдээрэй манай гэрт уулзацгаасан тэгээд манай гэрт уулзацгаагаад Мөнхбадрах уурлаад Амгаланжаргалд чи юунд орооцолдуулчихваа гэж хэлсэн тэгэхэд би Амгаланжаргал би баригдах юм бол хэргээ өөрөө даана гэж хэлсэн. Тэгэхээр нь би Насанбуян, Амгаланжаргал, Мөнхбадрах 3аас тэр айлын эзнийг цохиж зодоогүй биздээ гэж асуусан тэгтэл цохиж зодсон хүн байхгүй гэж тэр 3 хэлсэн. Тэгэхэд Насанбуян би Мөнхбадрахыг андуураад цохисон тэгээд тэр айлын эзнийг чулуугаар цохисон гэж хэлж байсан тэгээд Насанбуян гэрлүүгээ орсон Мөнхбадрах Амгаланжаргал бид 3 манай найз Ариунболдынд орсон тэгээд тэндээ байж байгаад бид нар тарцгаасан. Айлаас хулгай хийх санаа гаргаагүй Амгаланжаргал бие засна гэж ороод айлын байшингаас юм гаргасан байсан. Би Амгаланжаргалтай хамт айлын байшинд орж юм хулгайлаагүй Амгаланжаргалыг юм хулгайлж байхад би хашааны гадна юм яриад зогсож байсан түүнийг юм хулгайлж байна гэж мэдээгүй би тэр айлын хүнийг зодоогүй түүнийг хэн зодсоныг мэдэхгүй би тэр айлын хашааруу ороогүй би чулуу аваагүй Амгаланжаргал хөөе манай найзыг тавь гээд орилоод тэр айлын хашааруу орж байсан хэн чулуу шидсэнийг мэдэхгүй хэн хаанаас чулуу авсаныг хараагүй Амгаланжаргал Насанбуян бид 3 жалганаас чулуу аваагүй би тэр айлын хашаа дотор юу болсоныг мэдээгүй намайг хашааруу орох гэхэд тэд нар миний урдаас гарч ирсэн хашааны гадна гарч ирээгүй зодоон цохион болоогүй айлаас мах хулгайлж байхад Насанбуян хашааны гадна машин дотор сууцчихсан байсан надад нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлгүүд /3хх-ийн 103-135х/

Сэжигтэн, яллагдагч О.Насанбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хайлаастад эгчийндээ байж байхад манай найз Мөнхбадрах над руу утсаар залгаад намайг хаана байна гэхээр нь би эгчийндээ байна гэхэд Мөнхбадрах надад машин хэрэгтэй байна чамд машин олдох уу гэж хэлсэн. Тэгээд би найз Адъяабаатар руу яриад хаана байна гэж асуухад Адъяабаатар Баянбүрд дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд надаас ямар хэрэг болсон бэ гэхээр нь би түүнд эмийн сан явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь танай гэрт очъё гэж хэлсэн. Тэгээд Адъяабаатар 20.00 цаг орчимд Хайлаастад манай эгчийн гадаа ирээд би Адъяабаатартай уулзаад байж байхад Мөнхбадрах Лхагвадорж нар над руу утсаар залгаад 84-н хойшоо хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Адъяабаатар бид хоёр 84-н хойшоо очсон. Амгаланжаргал, Лхагвадорж, Мөнхбадрах гурав зам дээр зогсож байгаад машинд суусан. Тэгээд Амгаланжаргал надад хойшооноо айлд очоодохоё гээд Хайлааст руу яваад эцсийн буудлын орчимд гудамжинд ороод энд зогсож бай гэж хэлчихээд Мөнхбадрах, Амгаланжаргал хоёр машинаас буугаад явсан. Тэгээд тэр хоёр удалгүй ширхэг том зурагт, процессор хоёр авч ирсэн. Тэгээд Дэнжийн 1000 руу явъя би тэндээс мөнгө авах ёстой гэж Мөнхбадрах хэлсэн. Тэгэхэд Адъяабаатар би тэгж явж чадахгүй бинзенгүй боллоо хүний машин аваачиж өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхбадрах, Адъяабаатарт 20.000 төгрөгөнд бинзен хийж өгье Дэнжийн 1000 орчихоод буцаагаад Хайлааст оруулаад өг гэж хэлсэн. Тэгээд 32-н тойргоос машиндаа бинзен аваад Дэнжийн 1000 руу явсан. Тэгээд замын гүүрийн баазаас хойшоогоо өгсөж явж байгаад засмал замаасаа буугаад эхний айлын хашааны орчимд бүтэн эргээд зогсчих гэж Амгаланжаргал хэлсэн. Тэгээд машинд Лхагвадорж, Адъяабаатар бид гурав үлдээд Амгаланжаргал Мөнхбадрах хоёр машинаас буугаад явсан. Тэгээд удалгүй Мөнхбадрах ирээд багажаа онгойлго юм хиймээр байна гэж хэлсэн. Тэгээд багажаа онгойлгож өгөхөд хоёр шуудайтай мах машины багажинд хийсэн. Тэгээд Амгаланжаргал хөдлөөрэй зугтаарай гэж хэлсэн. Тэгсэнээ Мөнхбадрах баригдчихлаа гэж хэлсэн. Тэгээд хөдлөөд уруудаад явж байгаад Адъяабаатар Амгаланжаргал, Лхагвадорж хоёр руу уурлаад та нар хулгай хийгээд байна юмаа аваад бууцгаа гэж уурласан. Тэгээд Хайлааст руу давах гэж явж байгаад Амгаланжаргал Адъяабаатарт энд бид гурав бууя Мөнхбадрах дээр очьё гэж хэлэхэд Адъяабаатар машинаа зогсоогоод бид гурав машинаас буусан тэгээд Амгаланжаргал, Лхагвадорж бид 3 мах хулгайлсан айлынхаа гадна очсон. Тэгээд Амгаланжаргал ,Лхагвадоржийг хашааных нь гадна гараад хараад хэдэн хүн байна гэж хэлсэн. Тэгээд Лхагвадорж уг айлын хашааны завсараар хараад буцаж ирээд 5-6 хүн байна гэж хэлсэн. Тэгээд Амгаланжаргал одоо цагдаа ирэх юм байна Лхагваа та 2 гэмт хэрэгт орооцолдлоо нэг нэг чулуу аваад намайг дагаад орчих ороод айлгаж байгаад Мөнхбадрахыг аваад гар гэж хэлсэн тэгээд 3 уулаа орсон хамгийн түрүүнд Амгаланжаргал ороод араас нь би ороод миний араас Лхагвадорж орсон тэгээд хашааруу орохдоо миний найзыг тавь гэж Амгаланжаргал орилоод орсон. Тэгээд бид 3-н урдаас Мөнхбадрах зүтгэсэн. Тэгээд Мөнхбадрахын куртикнээс нь татсан. Тэгэхэд цаанаас нь Мөнхбадрахыг хохирогч татаад байсан. Тэгээд би хохирогч Мөнхбадрахыг бариад байхаар би түүний гарыг тавиулах гэж байгаад Мөнхбадрахын зүүн шанаанд нь байсан чулуугаар нь цохисон тэгээд хашааны үүдэнд зүтгэж ирээд Мөнхбадрах хохирогч ахтай газар унасан тэгээд би Мөнхбадрахыг татаж босгоход хохирогч хамт татаж босож ирсэн. Тэгээд Мөнхбадрахын куртик сугарч үлдсэн тэгээд уул өөдөө зугтааж гүйсэн. Тэгээд би Адъяабаатарлуу утсаар яриад хаана байна гэж асуухад Адъяабаатар буусан газраасаа холгүй зогсож байсан. Тэгээд Адъяабаатар бид 2 Хайлааструу давсан тэгээд Амгаланжаргал ирээд араас нь Лхагвадорж ирсэн. Тэгээд Мөнхбадрах ирсэн тэгээд бид нар Лхагвадоржийн хашаанд очиж авсан юм болох 2 шуудайтай мах, зурагт, процессорыг Амгаланжаргал, Мөнхбадрах, Лхагвадорж бид нар буулгасан. Тэгээд Мөнхбадрах, Амгаланжаргал 2 маргалдсан Мөнхбадрах миний куртикны халаасанд иргэний үнэмлэх байсан авсан уу? гэж хэлээд маргалдсан. Тэгээд л салцгаасан. Би тухайн үед жижиг аяганы дундуур нэг удаа архи уусан, би айлаас орж эд зүйл хулгайлаагүй би тухайн үед Адъяабаатар Лхагвадорж нартай хамт машинд байсан. Амгаланжаргал, Мөнхбадрах нар тэр айлруу орсон. Би айлын хашаанаас эд зүйл зөөгөөгүй Амгаланжаргал, Мөнхбадрах, Лхагвадорж нар зөөсөн тэд нар гаргаж ирсэн зүйлүүдээ зөөж машины багажинд хийсэн. Би айлын хүмүүсийг чулуугаар цохиогүй хэн цохисоныг би хараагүй. Тэр айлын хүмүүсийг сүрдүүлэх зорилготой орсон тэр айлын хүнийг Амгаланжаргал, Лхагвадорж, Мөнхбадрах нар цохиж зодсон эсэхийг мэдэхгүй. Би Мөнхбадрахыг татаад тэр хүнээс салгах гээд л байсан. Тэр орой Лхагвадоржийн гэрийн гадаа махаа буулгасан үед Мөнхбадрах бид нараас намайг хэн цохисон бэ гэж асуусан тэгэхэд нь би чамайг цохисон гэж хэлсэн. Би Мөнхбадрахыг заамдсан байсан хүний гарыг тавиулах гэж байгаад би Мөнхбадрахын зүүн шанааруу чулуугаар цохисон. Би ШШҮХ-н шинжээч эмчийн 18242 дугаартай шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа хүнд зэргийн гэмтлийг нь хүлээн зөвшөөрч байна. Би Амгаланжаргал, Мөнхбадрах нарыг айлаас зурагт, компьютер авчирах үед би машин дотор байсан Амгаланжаргал, Мөнхбадрах нарыг айлаас мах хулгайлж байх үед би машин дотор байсан. Би Амгаланжаргал, Мөнхбадрах нарыг айлаас зурагт, компьютер хулгайлж орж ирээд явж байхдаа тэд нарыг хулгай хийж байна гэж мэдсэн. Тухайн үед би өөрөө орооцолдоно гэж бодоод би цагдаад хэлээгүй. Би хохирогчид учруулсан гэмтлийг хэн учруулсаныг мэдэхгүй би тэр хүнийг ингэж гэмтсэн гэдгийг мэдэхгүй байна. Мөнхбадрахын зүүн шанаанаас нь цус шүүрч байсан. Хохирогч хүн Мөнхбадрахын доор нь унасан, нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл бүгд үнэн зөв гэх мэдүүлгүүд /3хх-ийн 169-191х/

Сэжигтэн, яллагдагч Н.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: 2013 онд эхнэр Үүрийнтуяа бид 2 хувийн таарамжгүй харилцааны улмаас салцгаасан тэр явдлаас болоод гэр орондоо муу хэлүүлээд байхаар нь үел ах Очхүүгийн гэрт нь ойр зуурын ажилд нь туслаад амьдарч байсан. Хэрэг гардаг өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Очхүү ахын байж байтал 16:00 цагийн орчин багын найз Амгаланжаргал надруу залгаад юу байна хө, өнөөдөр уулзах зав байна уу гэж хэлэхээр нь би 5 буудалд ахындаа байна гэтэл зах тархаар яваад очий гэж хэлсэн тэгээд тасалсан. Удалгүй 2 цагийн дараа надруу залгаад ирчихлээ гэхээр нь би яваад очтол цагаан өнгийн приус-20 маркийн сериал дугаарыг нь санахгүй байна машинд суутал 2 залуутай сууж байсан. Тэгээд жолооч гэх Лхагвадорж хажууд нь сууж явсан. Мөнхбадрах гэх 2 залуутай танилцаад машин дотор Амгаланжаргал бид хоёр, 2 шил архи уухад нөгөө 2 ерөөсөө архи уугаагүй тэгтэл Амгаланжаргал найзад нь нэг ажил байна бүгдээрээ нэг ойрхон юманд яваадхья гэж хэлээд хөдлөөд долоон буудлын эцсээс ертөнцийн зүгээр баруун тийшээ нилээд явж байтал Амгаланжаргал нэг мухар гудамж заагаад ийшээ баруун эргээд зогсчих гэж хэлээд машиныг зогсоосон тэгээд Амгаланжаргал буугаад ганцаараа нэг айлруу яваад орчихсон. Бид 3 машин сууж байтал удалгүй хар өнгийн 32 инчийн зурагт, саарал өнгийн антен зэрэг эд зүйл бариад гарч ирээд шууд машинд суусан тэгээд зурагт антен хоёроо машины ар талын суудалруу хийчихсэн, тэгээд тэндээсээ хөдлөөд буцаж замруу ороод Хайлаастын чиглэлд явж байгаад ертөнцийн зүгээр урагш иргээд мухар гудамжруу ороход Амгаланжаргал зогсчих гэж хэлээд бид 2 буугаад саарал блокон хашаатай айлруу явж ороод вакум цонхыг нь гараараа Амгаланжаргал хагалсан тэгээд би үүдэнд нь зогсож байтал цонхоор надад 9 ширхэг мөнгөн аяга өгөхөөр нь аваад машинруу очтол зөрөөд Мөнхбадрах тэр айлруу ороод зурагт бариад гараад ирсэн тэгээд машиндаа юмаа ачихад Амгаланжаргал гарч ирэхгүй болохоор нь би очиод одоо  болио хүн хүрээд ирнэ гэж хэлээд дагуулаад машинд суугаад бид нар хөдлөөд  хүнсний 4 дэлгүүрийн тэнд нэрийг нь санахгүй байна ломбарьданд өөрийнхөө бичиг баримтаар 6 ширхэг мөнгөн аягыг 400.000 төгрөгний барьцаанд тавиад гараад ирэхэд зөрөөд Лхагвадорж, Амгаланжаргал 2 дахиж ороод зурагтыг хэний бичиг баримтаар хэдэн төгрөгөөр тавьсаныг мэдэхгүй байна. Амгаланжаргал машин дотор Мөнхбадрах, Лхагвадорж 2т 100.000 төгрөг өгсөн. Надад 80.000 төгрөг өгөөд бид хэд тэндээсээ хөдлөөд Хайлаастын буудлын кароакены үүдэнд хамгийн анхны айлаас авсан зурагт, антен, мөн 3 ширхэг мөнгөн аягыг аваад бид гуравыг буулгаад Лхагвадорж явсан тэр кароакед Амгаланжаргал, Мөнхбадрах бид 3 шөнийн 01:00 цаг хүртэл сууж байгаад салцгаасан. Би Амгаланжаргалаас авсан 80.000 төгрөгөөр архи тамхи ойр зуурын ахуй хэрэглээндээ хэрэглээд дууссан.Миний мэдэхийн багаж зэвсэг ашиглаж байгаа харагдаагүй хулгайлсан эд зүйлээ аваачиж зарж борлуулдаг таньдаг ченж байхгүй. Хулгай хийх санаачилгыг Амгаланжаргал гаргадаг байсан намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд айлгаж сүрдүүлж дарамталсан асуудал байхгүй тухайн үед Лхагвадорж машиндаа сууж байдаг байсан харин сүүлийн айлаас хулгай хийхэд Мөнхбадрах орж зурагт авсан.  Амгаланжаргал дээрх 2 удаагийн үйлдэлд гол оролцоотой байдаг байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлгүүд /3хх-ийн 203-208х/

Гэрэл зургаар таниж олуулах ажиллагаа /1хх-ийн 63-65, 181-183х/,  Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 82х, 202х, 3хх-ийн 62х, 137х, 193х/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглууж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар Оюунцэцэгийн Амгаланжаргал, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар Мөнхбаярын Лхагвадорж, Оюунцэцэгийн Насанбуян нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд:

шүүгдэгч О.Амгаланжаргал, Д.Мөнхбадрах, М.Лхагвадорж, О.Насанбуян нар нь бүлэглэн машин механизм хэрэглэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20-1112 тоот хохирогч Ж.Энхтөрийн байшинд вакум цонхны шилийг хагалан нэвтэрч 120кг үхрийн мах хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцад шүүгдэгч О.Амгаланжаргал, М.Лхагвадорж, О.Насанбуян нар нь хэргийн газраас зугтаж, шүүгдэгч Д.Мөнхбадрах нь үйлдэл дээрээ хохирогч Ж.Энхтөрд баригдаж, улмаар шүүгдэгч О.Амгаланжаргал, М.Лхагвадорж, О.Насанбуян нар нь шүүгдэгч Д.Мөнхбадрахыг суллаж авах тодорхой зорилготойгоор буюу хувийн сэдэлтээр буцаж очин, газраас чулуу авч  хохирогч Ж.Энхтөрийн гэрийн хашааны хаалгаар орж шүүгдэгч О.Амгаланжаргал нь ганцаараа хохирогч Ж.Энхтөрийн толгойн тус газар нь цохиж дух ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн болон хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүгдэгч О.Амгаланжаргалын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Лхагвадорж, О.Насанбуян, Д.Мөнхбадрах нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 41-45х/, гэрч Б.Цогтсайхан /1хх-ийн 59-60х/, Ц.Мөнх-Алдар /1хх-ийн 61-62х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Энхтөрийн эмчилгээ, оношлогоо хийлгэсэн баримтууд /1хх-ийн 22-36х/, Ж.Энхтөрийн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүх /1хх-ийн 67-73х/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 63-65х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 52х/, Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /1хх-ийн 53-56х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Лхагвадорж, О.Насанбуян нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж хэрэгсэхгүй болгож,

Харин О.Амгаланжаргалыг хувийн сэдэлтээр бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн өөрчилөн гэм буруутайд тооцож. Түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн шүүгдэгч О.Амгаланжаргал нь дангаараа 4 удаагийн давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж 5 удаагийн давтан үйлдлээр 2014 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн хооронд Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт машин механзим хэрэглэж, иргэн Ж.Энхтөр, У.Халиун, Ц.Аззаяа, Б.Чулуунхүү, Д.Ганбаатар, Л.Гүндэгмаа, Э.Сүхчулуун, Б.Баасан-Очир, Т.Бямбадолгор нарын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан нийт 7.069.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч М.Лхагвадорж нь бусадтай бүлэглэн нийт 5 удаагийн давтан үйлдлээр 2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн  дүүргийн нутаг дэвсгэрт машин механзим хэрэглэж, Ж.Энхтөр, У.Халиун, Ц.Аззаяа, Б.Чулуунхүү, Д.Ганбаатар нарын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан нийт 4.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч О.Насанбуян нь бусадтай бүлэглэн нийт 2 удаагийн давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  дүүргийн нутаг дэвсгэрт машин механзим хэрэглэж, Ж.Энхтөр, У.Халиун нарын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан нийт 1.860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Д.Мөнхбадрах нь бусадтай бүлэглэн нийт 5 удаагийн давтан үйлдлээр 2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  дүүргийн нутаг дэвсгэрт машин механзим хэрэглэж, Ж.Энхтөр, У.Халиун, Ц.Аззаяа, Б.Чулуунхүү, Д.Ганбаатар нарын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан нийт 4.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Н.Гантулга нь нийт 2 удаагийн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Аззаяа, Б.Чулуунхүү нарын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан нийт 2.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

  шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохиролын мөнгө төлсөн баримт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд О.Амгаланжаргал, М.Лхагвадорж, О.Насанбуян, Д.Мөнхбадрах нарыг бүлэглэн давтан үйлдлээр машин механизм хэрэглэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, Н.Гантулгыг бусадтай бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ж.Энхтөр нь гэмт хэргийн улмаас өөрийн биед  учирсан гэм хорын хохирол, хулгайд алдсан эд зүйлийнхээ хохиролыг шүүгдэгч нараас бүрэн барагдуулж авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бие эрүүл зүгээр байгаа гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч нараас түүнд төлөх төлбөргүй байна.

Мөн шүүгдэгч М.Лхагвадорж, О.Насанбуян, Д.Мөнхбадрах нар нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнийхээ улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролын өөрсдөд ноогдох хэсгээ бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч О.Амгаланжаргал, Н.Гантулга нар нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнийхээ улмаас  хохирогч нарын хохиролоос өөрсдөд ноогдох хэсгээ төлж барагдуулаагүй байх тул О.Амгаланжаргалаас нийт  2.702.700 төгрөг,  Н.Гантулгаас нийт 536.200 төгрөгийг тус тус нэр бүхий хохирогч нарт төлөх ёстой хувиар тооцон гаргуулж, олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

О.Амгаланжаргалд ял шийтгэл оногдуулахдаа түүний 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 2014 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 12 дуугар сарын 10-ны хооронд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх ба тус өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлүийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн талаар маргахгүй, хохиролоо бүрэн төлж барагдуулахаа илхэрхийлж байх тул дээрх өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамруулав.

Түүний урьд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 cap 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 cap 3 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба уг хугацаа дуусаагүй байхдаа буюу 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт зааснаар О.Амгаланжаргалд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр, урьдах шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ялын заримыг нэмж нэгтгэв.

  Мөн О.Амгаланжаргалын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан үзэв.

 

Д.Мөнхбадрахад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, урьд  2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 -т зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан хэргийн ялтай байдлын хугацааг нь мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм хорын хохиролыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзав.

 

М.Лхагвадорж, О.Насанбуян, Н.Гантулга  нарын 2014 онд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх ба шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, бусдад учруулсан хохиролоо М.Лхагвадорж, О.Насанбуян нар нь бүрэн төлж барагдуулсан, Н.Гантулга нь бүрэн төлж барагдуулахаа шүүхэд илэрхийлж байх тул тэдгээрийг дээрх өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамруулж шийдвэрлэв.

 

Иргэн Я.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 62-42 УНТ улсын дугаартай   Хьюндай Верна Аксент   маркийн тээврийн хэрэгслийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1112 тоотод хохирогч Ж.Энхтөрийн байшинд вакум цонхны шилийг хагалан нэвтэрч 120кг үхрийн мах хулгайлж, 910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар уг автомашины үнэ 2.500.000 төгрөгийг О.Амгаланжаргал, М.Лхагвадорж, О.Насанбуян, Д.Мөнхбадрах нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс нь 625.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2,  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Лхагвадорж, О.Насанбуян нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Амгаланжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Амгаланжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

дангаараа буюу бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан, бага бус  хэмжээний хохирол учруулсан,

 Сутай овогт Мөнхбаярын Лхагвадорж, Саарал адуу овогт Оюунцэцэгийн Насанбуян, Боржигон овогт Даваахүүгийн Мөнхбадрах нар нь бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан, бага бус хэмжээний хохирол учруулсан,

Луузан овогт Намсрайн Гантулга нь бүлэглэн, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус баримтлан О.Амгаланжаргал, М.Лхагвадорж, О.Насанбуяан, Н.Гантулга нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар О.Амгаланжаргалд 5 /тав/ жил, 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхбадрахад эд хөрөнгө хураахгүйгээр,  3 /гурав/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан О.Амгаланжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сар хорих ялаас, 2 /хоёр/ жилийг өршөөн хассугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан О.Амгаланжаргалд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялд, урьд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 cap 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 3 хоног хорих ялын зарим болох 5 /тав/ сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Амгаланжаргалын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхбадрахын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Мөнхбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дарь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.  

 

10. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар О.Амгаланжаргалын цагдан хоригдсон  нийт 433 /дөрвөн зуун гучин гурав/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцож.

Д.Мөнхбадрах 392 /гурван зуун ерэн хоёр/, О.Насанбуян 89 /наян ес/, М.Лхагвадорж 48 /дөчин найм/, Н.Гантулга 41 /дөчин нэг/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Амгаланжаргалаас нийт 2.702.700 /хоёр сая долоон зуун хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж,

хохирогч У.Халиунд 25.000 /хорин таван мянга/ төгрөг, 

хохирогч Ц.Аззаяад 68.700 /жаран найман мянга долоон зуу/ төгрөг, 

хохирогч Б.Чулуунхүүд 467.500 /дөрвөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөг, 

хохирогч Д.Ганбаатарт 42.500 /дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, 

хохирогч Т.Бямбадолгорт  345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг, 

хохирогч Б.Баасан-Очирт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, 

хохирогч Э.Сүхчулуунд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, 

хохирогч Л.Гүндэгмаад 854.000 /найман зуун тавин дөрвөн мянга/ төгрөг,

 

шүүгдэгч Н.Гантулгаас нийт 536.200 /таван зуун гучин зургаа мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж,

хохирогч Ц.Аззаяад 68.700 /жаран найман мянга долоон зуу/ төгрөг, 

хохирогч Б.Чулуунхүүд 467.500 /дөрвөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг  тус тус олгосугай.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар иргэн Я.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 62-42 УНТ улсын дугаартай   Хьюндай Верна Аксент   маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг О.Амгаланжаргал, М.Лхагвадорж, О.Насанбуян, Д.Мөнхбадрах нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс нь 625.000 /зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

14. О.Амгаланжаргалын урьд авсан бусдын батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялын хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

16. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Амгаланжаргалд урьд авсан цагдан хорих, Д.Мөнхбадрах, М.Лхагвадорж, О.Насанбуян, Н.Гантулга нарт бусдын батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

 

                                          ШҮҮГЧИД                                     Н.БАЯРМАА

 

                                                                                                Б.ХАЛИУН