Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0498

 

 

 

 

 

 

 

 

    2021        07           29                                   128/ШШ2021/0498

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц*******ид холбогдуулан гаргасан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б*******ийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаар дүгнэлттэй зөрчлийн хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б******* би, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц******* 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн 13 дугаартай материалыг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянав.

Материалд авагдсан баримтаар, эрх бүхий албан тушаалтан Ц.Ц******* “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ нь 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т заасанаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэр нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна.

  1. Ч.Н******* нь “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ-ыг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд мөн эсэхийг тус комп*******ас тодруулаагүй, түүнийг “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ-ын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн,
  2. Зөрчилд холбогдогч Ч.Н*******ыг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т заасан зөрчлүүдийг үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, холбогдогч Ч.Н******* нь мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх ямар үүргээ биелүүлээгүй болохыг тогтоогоогүй байна. Түүнчлэн дээрх 2 зөрчлийг хэрэв нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдсэн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулах хуулийн заалтыг зөрчсөн байна.
  3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7, 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар Ч.Н******* нь нягтлан бодогчийн мэргэжлээр бакалаврын зэрэггүй, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орж эрх авалгүйгээр нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах ажлыг эрхэлж байсан бол Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Гэтэл бүртгэлийн 13 дугаартай материалын 11 дэх хуудсанд Ч.Н*******ын нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн бакалаврын дипломын хуулбар авагджээ.

Харин санхүүгийн тайланг хуулийн хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн байна.

Иймд “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ-ын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ-д 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал тус комп*******йн нягтлан бодогч Ч.Н*******ыг  Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24-т зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц*******ийн Ч.Н*******д шийтгэл оногдуулсан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2364812 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ-ын “2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б*******ийн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ-ын “санхүүгийн тайланг хуулиар тогтоосон хугацаанд цахим хэлбэрээр ирүүлээгүй” гэх зөрчилд нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц******* нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б*******ийн “...Ч.Н*******д шийтгэл оногдуулсан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2364812 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ-ын “2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б*******ийн “...Ч.Н*******д шийтгэл оногдуулсан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2364812 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “Д******* М*******ын сургалт арга зүй, судалгааны төв” ТББ-ын “2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаар дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод т*******лцуулахыг шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ