Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 126

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чинзориг,

улсын яллагч Т.Оргил-Очир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг /№0272/,

иргэдийн төлөөлөгч Г.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Боржигон овогт Энхтүвшингийн Батхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201501000051 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ганц бие, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-36 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхээс тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 661 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 cap хорих ялаар тогтоож, улмаар уг ялыг эдэлж байгаад Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 121 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 cap 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Энхтүвшингийн Батхүү /РД: ЧМ85043031/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Э.Батхүү нь 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2 удаагийн давтан үйлдлээр 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метафетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулсан,

2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны гадна талын авто зогсоолд 06-04 УНЛ улсын дугаартай автомашин дотор 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын" тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх "мөс" гэх нэршилтэй бодисыг Э.Энхбилэгтэй бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батхүү мэдүүлэхдээ: 2015 оны 5 дугаар сарын 30-нд Энхбилэгээс мессеж ирсэн байхаар нь би эргүүлж залгаад түүнтэй Багатойрогт уулзсан. Энхбилэгтэд тэр үед хүнээс авсан хар тамхи байхаар нь бид хэрэглэж байгаад баригдсан. Тухайн үед миний биеэс хар тамхи гарч ирээгүй, мөн гэрээс маань хар тамхи гарч ирээгүй. Дараа нь “2 удаа чи борлуулсан байна. Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан бичлэг байгаа” гэж зүйл ангийг хүндрүүлсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энхбилэг нь надтай хамт баригдахаасаа өмнө хар тамхины хэргээр шалгагдаж байсан юм. Би Энхбилэгтэй хамт хар тамхи татсанаа хүлээн зөвшөөрч байна. Харин 2 удаа борлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7 дахь хавтасны 8-14х/, Харьцуулах шинжилгээнд хэв, хэлбэр авах тухай тогтоол, тэмдэглэл /9хх-ийн 22-23х/

Хүний биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7 дахь хавтасны 15-18, 20-23х/, Эрүүгийн Цагдаагийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн "Мэдээлэл хүргүүлэх" тухай 10/5-731 дугаартай албан бичиг, мөн газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Хариу хүргүүлэх" тухай 10/5-878 дугаартай албан бичиг /9хх-ийн 44-45х, 56х/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /7хх-ийн 46, 208-209х, 9хх-ийн 24х/

Гаалийн төв лабораторийн сорилтын дүн №0013771 /7хх-ийн 56х/

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4007 дугаартай дүгнэлт:

"...Шинжилгээнд ирүүлсэн "bathuu.avi" гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс 00:00:57 секунд, "Rec2_0005.avi" гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс 00:00:09 секундын хооронд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн "bathuu-1.mp4", "bathuu-2.mp4" гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн Э.Батхүү дүрслэгдсэн байна..." гэсэн дүгнэлт /9хх-ийн 38-39х/

Гэрч А.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Батхүүг ямар хэрэгт холбогдсон талаар эгчээс нь сонссон. Батхүүг яагаад мансууруулах бодистой гэмт хэрэгт холбогдоод байгаа талаар ерөөсөө ойлгохгүй байна. Эхнэр, хүүхдээсээ салснаас хойш онц хийсэн ажил төрөл байхгүй байна..." /7хх-ийн 47х/

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний
хүрээлэнгийн шинжээчийн 5186 дугаартай дүгнэлт /7хх-ийн 49х/

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 598 дугаартай дүгнэлтэд: 1.Э.Батхүү нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл байхгүй байна. 2.Э.Батхүү нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 3.Э.Батхүү нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.      4.Э.Батхүү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна... гэх дүгнэлт /7хх-ийн 51-52х/

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний
үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5035 дугаартай дүгнэлтэд: "...Шинжилгээнд ирүүлсэн "№01 0,6" гэж хаягласан гялгар ууттай тунгалаг талст хэлбэртэй зүйл болон "№02 0,7" гэж хаягласан гялгар ууттай тунгалаг талст хэлбэртэй зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь 1971 оны Нэгдсэн үндэстний байгууллагын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын" тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно..." гэх дүгнэлт /9хх-ийн 34-35х/

Яллагдагч Э.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 11 цагийн үед утсаа асаахад миний 86056000 дугаарын утсанд Энхбилэгийн 96993300 дугаарын утаснаас дуудлага ирээд хадгалагдсан байсан, ингэхээр нь би түүний 96993300 юм уу эсхүл 99198492 дугаарын аль нэг рүү нь эргүүлээд залгасан чинь Энхбилэг "12 дугаар байрны үсчингийн энд байна, хүрч ирээд микрофоноо ав" гэсэн тэгэхээр нь 13 дугаар хороололд байх гэрээсээ такси бариад бага тойргийн шийдний хажуу талын 12 дугаар байрны гадна очоод таксинаасаа буусан. Тэгээд гадаа нь Энхбилэгийг хүлээгээд зогсож байхад Энхбилэг ирсэн. Тойргийн үсчин дээр л хүрээд ир гэсэн товлосон цаг бол байхгүй. Тойргийн үсчин гэдэг нь 12 дугаар байрны урагшаа харсан өргөтгөлд 1 давхарт байрладаг Үсчингийн газрыг хэлдэг. 12 дугаар байранд байх Үсчингийн үүдэнд түүнийг хүлээж байсан. Түүнийг 3-4 минут л хүлээсэн байх хүрээд ирсэн. Энхбилэг ганцаараа өөрийнхөө хар ногоон өнгийн пруйс 20 маркийн машинтай ирсэн. Улсын дугаарыг нь санахгүй байна. Энхбилэгийн машинын жолоочийн эсрэг талд зүүн урьд талын суудалд суусан, барьж явсан хар өнгийн үүргэвчээ хойд суудал дээр нь тавьсан. Түүний машинд 5-6 минут л болсон байх дэлгүүр орж ундаа авсан..." гэх мэдүүлэг /7 хх-ийн 105-108х/

 

Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх-ийн 8х/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд 7хх-ийн 16х, 21х/, орон байранд үзлэг нэгжлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 31х/, сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /7хх-ийн 52х/, захидалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх-ийн 206х/, Энхбилэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-ийн 214х/, захидал /8хх-ийн 124х/, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт /8хх-ийн 123х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7хх-ийн 124х/

 

шүүгдэгч Э.Батхүү нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны гадна талын авто зогсоолд 06-04 УНЛ улсын дугаартай автомашин дотор 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын" тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх "мөс" гэх нэршилтэй 0.5 грамм бодисыг Э.Энхбилэгтэй бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

мөн 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2 удаагийн давтан үйлдлээр 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метафетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй 0.6, 0.7 грамм бодисуудыг борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /7 хх-ийн 105-108х/ өгсөн мэдүүлэг, гэрч А.Алтанцэцэг /7хх-ийн 47х/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 8-14х/, харьцуулах шинжилгээнд хэв, хэлбэр авах тухай тогтоол, тэмдэглэл /9хх-ийн 22-23х/, хүний биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 15-18х, 20-23х/, Эрүүгийн Цагдаагийн газрын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн "Мэдээлэл хүргүүлэх" тухай 10/5-731 дугаартай албан бичиг, мөн газрын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн "Хариу хүргүүлэх" тухай 10/5-878 дугаартай албан бичиг /9хх-ийн 44-45х, 56х/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /7хх-ийн 46, 208-209х, 9хх-ийн 24х/, Гаалийн төв лабораторийн сорилтын дүн №0013771 /7хх-ийн 56х/, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4007 дугаартай дүгнэлт /9хх-ийн 38-39х/, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5186 дугаартай дүгнэлт /7хх-ийн 49х/, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 598 дугаартай дүгнэлт /7хх-ийн 51-52х/, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5035 дугаартай дүгнэлт /9хх-ийн 34-35х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Э.Батхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Э.Батхүүгийн 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бусадтай бүлэглэн үйлдсэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилогогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх ба шүүгдэгч энэ үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар дээрх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Эрүүгийн 201501000051 дугаартай хэргийн эд мөрийн баримт” гэж хаяглан гялгар уутанд савласан Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторын итгэмжлэгдсэн лабораторын сорилын дүн буюу шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0013771 дугаартай дүгнэлтээр 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт бодис болох нь тогтоогдсон 6см х 4см харьцах хэмжээтэй зип лок түгжээ бүхий уутанд “00”-ын байж болох цайвар өнгийн цаасанд ороож савласан, цаасны хамт 0.5 грамм хэмжээтэй цайвар өнгийн талстлаг “МӨС” гэх гудамжны нэршилтэй бодис 1 ширхэг байсныг ¹1 гэж дугаарлан “Э.Энхбилэг 0.5 грамм” гэж хаягласан 1 ширхэг ууттай зүйл, ¹01 гэж дугаарласан ууталж савласан уутны хамт 0.6 грамм, ¹02 гэж дугаарласан ууталж савласан уутны хамт 0.7 грамм цайвар өнгийн талстлаг эд зүйл /мөс/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэж, мөн хуйлж ороож соруул мэт болгосон AJ6602846 серийн дугаартай Монгол улсын 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн яллагдагчаар шалгагдсан Э.Энхбилэгийн яллагдагч Э.Батхүүд бичсэн захидал нь хэрэгт хамааралтай байх тул хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Э.Батхүүгийн урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 cap хорих ялаар тогтоосон эрүүгийн хэргийн ялтай байдлын хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролд төлөх төлбөргүй байдал, хувийн байдлыг нь харгалзав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Энхтүвшингийн Батхүүг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг давтан борлуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус баримтлан Э.Батхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Э.Батхүүг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Батхүүд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Батхүүгийн цагдан хоригдсон нийт 479 /дөрвөн зуун далан ес/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулж тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Батхүү нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Эрүүгийн 201501000051 дугаартай хэргийн эд мөрийн баримт” гэж хаяглан гялгар уутанд савласан Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторын итгэмжлэгдсэн лабораторын сорилын дүн буюу шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0013771 дугаартай дүгнэлтээр 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт бодис болох нь тогтоогдсон 6см х 4см харьцах хэмжээтэй зип лок түгжээ бүхий уутанд “00”-ын байж болох цайвар өнгийн цаасанд ороож савласан, цаасны хамт 0.5 грамм хэмжээтэй цайвар өнгийн талстлаг “МӨС” гэх гудамжны нэршилтэй бодис 1 ширхэг байсныг ¹1 гэж дугаарлан “Э.Энхбилэг 0.5 грамм” гэж хаягласан 1 ширхэг ууттай зүйл, ¹01 гэж дугаарласан ууталж савласан уутны хамт 0.6 грамм, ¹02 гэж дугаарласан ууталж савласан уутны хамт 0.7 грамм цайвар өнгийн талстлаг эд зүйл /мөс/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хуйлж ороож соруул мэт болгосон AJ6602846 серийн дугаартай Монгол улсын 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн яллагдагчаар шалгагдсан Э.Энхбилэгийн яллагдагч Э.Батхүүд бичсэн захидлыг хэрэгт нь хавсрагсугай.

  

8. Э.Батхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Батхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ         

 

     ШҮҮГЧИД                                      Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                                Б.ХАЛИУН