Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/827

 

   

                                                                                                                  

           

 

  2022        08          19                                     2022/ШЦТ/827

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Ц.Шагдар,

Өсвөр насны шүүгдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч Э.Г, өмгөөлөгч Д.Алтантуяа,

Өсвөр насны шүүгдэгч******* түүний хууль ёсны төлөөлөгч Н.Г өмгөөлөгч Ш.Бадмаараг,  

Шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

Шүүгдэгч*******,******* тэдгээрийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Н, Б овогт Ж-ын Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн М, Л овогт Б-ийн Ө, Т овогт Э-ийн Б, Ө овогт Г-ийн Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай 3 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улс, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн .......... дүгээр хороо ....... тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 00-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял шийтгүүлж байсан, 2021 оны 02 дугаар сарын 00-ны өдрийн 21/000 тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Б овогт М-ын Н, /РД:НН00000000/,

Монгол улс, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эцэг, эх, ах, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо 0000 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж-ын Д, /РД:НН00000000/,

Монгол улс, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ...... улсад төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ............. коллежийн .................... ангийн сурагч, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо ....-.......... тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн М, /РД:НН00000000/,

Монгол улс, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ...................... сургуулийн бүлгийн оюутан, ам бүл 4 эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 000 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Л овогт Б-ийн Ө, /РД:НН00000000/,

Монгол улс, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6 ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Э-ийн Б, /РД:НН00000000/,

Монгол улс, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5 эмээ, ээж, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо 000 тоотод суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Г-ийн Э /РД:НН00000000/,

 Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч*******,*******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгай тоотод байрлах Л.А-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 6.543.294 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан,

Шүүгдэгч*******,*******,*******, Э.Б нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай тоотод байрлах Б.М-ын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж 2.802.090 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан,

Шүүгдэгч*******,*******, өсвөр насны******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгай тоотод байрлах Б.Б-ын эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 670.100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч бусдад нийт 10.015.484 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Шүүгдэгч*******,*******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгай тоотод байрлах Л.А-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 6.543.294 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан,

Шүүгдэгч*******,*******,*******, Э.Б нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, ... зуслангийн задгай тоотод байрлах Б.М-ын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж 2.802.090 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан,

Шүүгдэгч*******,*******, өсвөр насны******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ... зуслангийн задгай тоотод байрлах Б.Б-ын эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 670.100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч бусдад нийт 10.015.484 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Л.А-т хохирол учруулсан хэргийн нотлох баримт

2022 оны 03 сарын 27-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-н 35-40/-р тал,

2022 оны 03 сарын 29-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-н 53-57/-р тал,

Эд зүйл хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 58/-р тал,

Шүүгдэгч*******,******* нарын мөнгөн аяга зарсан талаар мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 60-62/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.А-ийн өгсөн “...Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайн өдөр манай нөхөр Ц зуслангаа нэг эргэж ирэхэд зүгээр байсан. Тэгээд өнөөдөр 15:30 минутын үед дахиж зуслан дээр ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь байшин луугаа ороход байшингүй баруун талын хаалганы дэргэдэх цонхны хаалт доошоо хаалттай, цонх онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн... Үүдний хэсэгт байх камерыг аваад хардыг нь авч явсан, цахилгаан тасалсан байна. 1 давхарт байсан грашын дэргэд байх өрөөнд байсан Австралиас ирүүлсэн вискинүүд, винонууд, шаазан тавгийн ком, шингэн вокнууд, будаанууд, оливын тоснууд, ай киагийн аяга тавгийн ком, самнууд, 2 давхраас бас Австралиас ирүүлсэн пүүз гутлууд, шинэ хувцаснууд, чемодан 2 ширхэг, хурган дотортой дээл 4 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байна...

...эд зүйлсээ бүртгэж байхад Түүл про нэртэй багажийн ком, мөн манай Австралид байдаг хүүхдүүдийн нааш нь өгч явуулсан Хюго босс брэндийн костюмын 3 хосыг нийт 5 сая төгрөгөөр, Хюго босс эрэгтэй гутал 1 ширхэг 2 сая төгрөгөөр, Поло маркийн эрэгтэй, эмэгтэй өвлийн куртикийг нийт 6 сая төгрөгөөр, Поло маркийн эрэгтэй, эмэгтэй том хүний болон хүүхдийн өвлийн хувцас, өмд, цамц, малгай ороолт нийлээд 30 ширхэг орчим байсан 8 сая төгрөгөөр, эко брэндийн эрэгтэй гутал 8 ширхэг байсан бөгөөд 5 сая төгрөгөөр, Найкын эрэгтэй, эмэгтэй том хүний болон хүүхдийн гутал 28 ширхэг нийт 15 сая төгрөгөөр, жордан эрэгтэй гутал 3 ширхэг 4.5 сая төгрөгөөр, андер армоурын эрэгтэй эмэгтэй гутал 5 ширхгийг 3 сая төгрөгөөр, Юникло-ийн эрэгтэй, эмэгтэй том хүний болон хүүхдийн хувцас, куртик, пальто ойролцоогоор 50 ширхэг орчим нийт 7 сая төгрөгөөр, Норд фэйсийн эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн гутал, өвлийн хувцас, өмд цамц, футволк малгай, ороолт 15 орчим ширхэг нийт 5 сая төгрөгөөр, Тимбарландын эрэгтэй эмэгтэй гутал, эмэгтэй цув, цүнх нийт 6 ширхэг нийлээд 5 сая төгрөгөөр, эмэгтэй Люус виутон, кате спэйд, майкл корс, фурла, көүч, оротон, Южж зэрэг брэндийн 1 ширхэг гар цүнх 15 ширхэг 13 сая төгрөг, Сваровски, пандора брэндийн ээмэг бөгж ToMac caбoгийн бугуйвч, эрэгтэй эмэгтэй тиссот, сватч, жи шок зэрэг брэндийн бугуйн цагнууд нийлээд 385 ширхэг орчим нийт 15 сая төгрөгөөр, Курт жэйгэ лондон брэндийн эмэгтэй гутал 7 ширхэг нийт 4 сая төгрөгөөр, Икиа брэндийн гэр ахуйн бараа /хутганы ком, аяга тавганы ком, сав суулганы ком, ганбанзны ком шилэн сав суулга/ нийт 35 ширхэгийг 3.5 сая төгрөгөөр, Канон камер 1 ширхэг, хол ойрын линц ний 2 ширхэг 8 сая төгрөгөөр, Норитэйк брэндийн аяга тавагны ком 2 ширхэг 5 сая төгрөгөөр, Норитэйк халбага сэрээний ком 1 ширхэг 1.5 сая төгрөгөөр, гал тогооны сав суулганы ком 1.5 сая төгрөгөөр, Бүрберри брендийн эмэгтэй куртик гутал 2 ширхэг 5 сая төгрөгөөр, 2 литрийн хэмжээтэй оливийн тос 2 хайрцагийг 2 сая төгрөгөөр, угаалга, цэвэрлэгээний бодис 3 хайрцгийг 2 сая төгрөгөөр, Санрайс нэртэй 10 кг савалгаатай цагаан будаа 30 ширхэг нийт 2.7 сая төгрөгөөр, аялалын сувинерүүд 45-50 орчим ширхэг нийт сая төгрөгөөр, эмэгтэй хүний өсгийтэй гутал /мелиса, көүч, маркс, дюнэ лондон брэндийн/ 8 ширхэг гутал сая төгрөг, хүмүүст өгөх бэлгийн эд зүйлс /дурсгалын эд зүйлс, хувцас, үнэртэй ус, түрийвч, цүнхнүүд/ 3 хайрцаг нийт 5 сая төгрөгөөр тус тус Австрали улсаас худалдаж авч явуулж байсан байна лээ. Эдгээр эд зүйлсийг алдсан гэж үзэж байна... Манай хүүхдүүд Австрали улсад 10 жил орчим амьдарч байгаа бөгөөд 2-3 жилийн өмнөөс эхлэн шинээр хувцас, эд зүйлс худалдаж аваад Монгол руу явуулдаг байсан юм. Тэдэнд худалдаж авсан баримт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Манай гадаадад байдаг хүүхдүүдээс ирсэн зүйлсийг нарийн тоо ширхгээр нь мэдэхгүй байгаа боловч хүүхдүүдээсээ асууж мэдсэн юм. Ихэнх зүйлс нь хайрцагтай болохоор онгойлгож үзээгүй байсан юм. Гэхдээ сүүлд ирсэн зүйлс дандаа хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлс байсан юм. Манай хүүхдүүд Австрали улсад ажиллаж амьдардаг. 2013 оноос хойш мана хүүхдүүд амралтаараа ирэх болон нааш цаашаа явахдаа авчирсан эд зүйлүүд байгаа мөн газар каргогоор ирүүлсэн эд зүйлс байгаа. Сүүлд нэг машин оруулж ирсэн тэгэхэд дотор нь хувцас гэх мэт зүйл хийсэн байсан тэр нь машины гаалийн мэдүүлэгт мөнгө тушаасан баримт байгаа түүнээс биш чиг хувцасны мэдүүлэг гэж байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 66-75/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М-ийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 23 билүү 24-ний өдөр 20 гаруй насны 2 залуу 18 цагаас 19 цагийн хооронд орж ирээд мөнгөн аяга авах уу гэж надаас асуусан, би авна, үзье гээд тухайн 2 ширхэг аягыг үзсэн, харахад нэг аяга нь шинэ, нөгөө аяга нь амсар хэсэгтээ хонхойчихсон хуучин гэмээр аяга байсан, тэгсэн атлаа 220.000 төгрөг гэсэн үнийн цаас наасан байсан юм. Надад тэр хоёр залуу хажууд 350.000 төгрөгөөр худалдаж авна гэж байна, та 350.000 төгрөгөөр худалдаад авчих гэхээр нь би авахгүй, та хоёр хажуугийн хүн рүү ороод зарчих гэж хэлэхэд тэр хоёр гараад явсан юм. Удалгүй буцаад тэр хоёр залуу ороод ирсэн. Худалдаж авахаар болоод 260.000 төгрөгийг нь бэлнээр арай өндөр залууд нь өгсөн юм... Би аяга авахдаа хулгай эд зүйлс биш биз дээ гэж асуухад үгүй ээ, гэрээсээ авч ирсэн гэж хэлсэн юм... Мөнгөн аяга худалдан авсны маргааш нь би арай шинэ аягыг нь зарах гэхэд ийм нимгэн аяга хүмүүс авахгүй гээд байсан, тэгэхээр нь 2 ширхэг аягаа хуулсан хуулаад граммлаад үзэхэд 105 грамм болсон, тэгэхээр нь би танихгүй хувь хүнд 220.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 109-110/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч*******ын өгсөн “...Цагаан худгийн цаана байх машин оношилгооны буудлаас уул тал руу гарч хар өнгийн төмөр сараалжин хар өнгийн гурав хашааг давж ороод байшингийн урд талд байсан нэг цонх байсан гадуураа хашаа байсан хашааны голд 2 давхар цагаан байшинтай Н М бид 3 хашааг давж ороод ... Байшин дотроос авах юм хараад 2 давхарт гарч кардонон хайрцагтай зүйл байхаар нь хутгаар зүсэж онгойлгоход 1 хос хар ботинк, 2 хос бор ботинк, 5 хос пүүз байсан би пүүзний өнгийг санахгүй байна. Нэрийг нь сайн мэдэхгүй байна 5 шил вино, 1 жак даниелс, 1 жин саяан 1 ширхэг байсныг аваад бид гурав хуваагаад ууцан. 2 давхрын авдарт 4 ширхэг хурган дотор дээл, 2 ширхэг мөнгөн аяга урд талдаа үнэ нь бичээстэй байсан 320,000 төгрөг 360,000 төгрөг гэж бичсэн байсан. Байшингийн 1 давхрын үүдэнд Улаан өнгийн хайрцагтай Toolpro брэндийн багажийн ком байсныг авсан. Хар үүргэвчтэй савхин цүнх, хар өнгийн чемодан, хар өнгийн том цүнх аваад энэ цүнх дотроо хулгайлж авсан зүйлүүдээ хийгээд гараад явсан. Хашааны гадаа хулгайлж авсан зүйлсээ нуугаад маргааш өдөр 14 цагийн орчим гэрт хүн байхгүй болохоор нь нуусан байсан зүйлүүдээ хашаан дотор нуусан. Тэр өдрөө бид гурав 2 ширхэг мөнгөн аягаа зарахаар болоод урт цагаан дээр очиж М бид хоёр дотор байсан нэг хүнд 2 мөнгөн аягаа нийлүүлээд 260,000 төгрөгөөр зарсан Мөнгөн аяга зарсан 260,000 төгрөгөөрөө хоол унд идээд дууссан. М өөрийн ...- дугаарын данс руу хийлгэж авсан. Би уг хүнээ харуул танина М нь утсаа ТБД андуудын тэнд байх ломбардад өөрийн самсунг А90 маркийн гар утсаа тавсан байсан... хулгай хийж авсан эз зүйлсээс өөр зүйл зараагүй... хулгай хийж авсан эд зүйлсээ манай хашаанд бүгдийн нуусан байсан. Тэгтэл манай ээж хараад хашаан дотор байсан эд юу юм гэхэд М манай эмээгийнхээс авцан юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 77-78/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч*******ын өгсөн “...сараалж хашаатай хажуудаа гражтай цагаан өнгийн 2 давхар байшингийн хаалганы хажууд талын вакум цонхыг нь өөрийнхөө хашаанаас авчирсан жижиг модон иштэй сүхээр онгойлгоод дотогш орж эд зүйлсийг нь онгичиж байгаад давхарт байсан бурхны судрууд тавьсан байсан модон авдрууд дотроос ширхэг дээл, 2 ширхэг мөнгөн аяга, 2 давхрын хүүхдийн өрөөнөөс нь хайрцагтай шинэ авто машины багаж, шинэ, хуучин пүүз, гутлууд авсан тэгээд 1 давхраа нь 4 шил Еллов тайл нэртэй вино, 1 шил Жак даньелс нэртэй виски, 1 шил Саяа нэртэй архи, 1 шил Жим бим нэртэй виски, нэрийг нь мэдэхгүй бас 1 шил виски цүнх, чемодан, ногоон өнгийн жижиг цүнх, бөөрөнхий төмөр савтай Монгол, гадаа, холилдсон зоосон мөнгөнүүд, гадуураа хуйтай жижиг төмөр сувнер сэлэм, саарал өнгийн хавар намрын эмэгтэй хүний цахилгаан товчтой хантаз зэрэг эд зүйлсийн авч тэр айлд байсан том хар цүнхэнд хийгээд бид гурав хоёр гартаа ээлжилж бариад Дын гэр хүртэл явж Дын хашааны доохон талд байдаг эзэнгүй хашаанд оруулаад хашааных нь буланг дагуулаад нуусан. Тэгээ тэндээсээ гэр гэр лүүгээ явцгаасан. Тэр өдөр М манайд очих хоносон Маргааш өглөө нь би ажилдаа яваад ажил дээрээ байж байх үед өдөр 16 цагийн үед Д, М хоёр нөгөө айлаас авсан 2 ширхэг мөнгөн аягыг бариа, ирсэн. Бид гурав тэр 2 ширхэг мөнгөн аягыг урт цагааны алт, мөнгө, монет авна гэсэн газарт очиж 2 аягыг нийлүүлээд 260.000 төгрөгөөр зарсан. Мөн вино, виск зэргийг нь Модны 2-ын тэнд байдаг паб, бааранд зарсан. Үлдсэнийг нь уучихсан Бусад үлдсэн эд зүйлс нь одоо Дын амбаар, хашаанд нь нуучихсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-н 81-82/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч *******ын өгсөн “...Би он сараа сайн санахгүй байна 3 дугаар сарын сүүл хавиар байх нэг орой бид гурав Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн хажууд 23 цаг өнгөрч байхад уулзаад хойшоо Өвөр согоот явсан. Өвөр согоотод очоод Дын гэрт орсон тухайн үед цаг бараг 00 цаг болж байсан байх бид гурав Дын гэрт байж байгаад шөнө 02-03 цагийн орчим гараад Өвөр согоотын эцсийн дэлгүүр явсан. Бид гурав дэлгүүр ороод ундаа аваад буцах замдаа бид гурав кино ярьж яваад уг киноноос санаа аваад айл ухъя гэж ярилцаад Өвөр согоотын уул өөд өгсөөд хоёр давхар саарал өнгийн байшинтай айлын хашаагаар ороод цонхны хаалтыг нь өргөхөд онгойсон тэгээд цонхыг нь Н сүхээр хөшөөд бид гурав уг цонхоор дотогш орсон хоёр дугаар давхарт нь гараад нэг өрөөнд ороход пүүзнүүд байсан түүнийг авсан тэгээд уг өрөөнөөс машины ком багаж авсан. Мөн уг өрөөнд байсан авдраас 2 мөнгөн аяга, нэг чемодан байсан түүнд авсан эд зүйлээ хийсэн. Доошоо буугаад 1 давхраас 4-5 ширхэг вино байсан түүнийг нь аваад мөн нэг шил архи авсан нэрийг нь мэдэхгүй байна. Мөн 2 дугаар давхарт байсан 3-4 ширхэг монгол дээл авсан тэгээд уг айлаас гараад авсан эд зүйлээ Дын гэрт аваачиж тэдний хашаанд байдаг амбаарт аваачиж тавьсан. Н гэртээ харьсан Д бид хоёр Дын гэр хоносон. Маргааш нь өдөр 13-14 цагийн хооронд Д бид хоёр нөгөө хоёр мөнгөө аягаа аваад явсан Н өглөө түрүүлээд ажилдаа явсан байсан бид хоёр араас нь Нын ажил дээр очоод гурвуулаа цаашаа яваад 8 шарга худалдааны төвийн орчим очоод нөгөө хоёр мөнгөн аягаа нэг лангуутай хүнд нийлүүлээд 260,000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 84-87/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 03/175 дугаартай “...Цагдаагийн дэслэгч Э.Пунцагцэрэнгийн илрүүлж бэхжүүлсэн №1-8 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 8 ширхэг гарын мөрүүд болон харьцуулах загварт ирүүлсэн хохирогч Н.Ц, Л.А нарын гарын хээний дардаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх №1 "Seiko гэсэн хайрцгийн гадна талаас" гэж тэмдэглэсэн 1 ширхэг гарын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн хохирогч У овгийн Н-ийн Ц-ын зүүн гарын эрхий, №3,6,8 "Yellow tail гэсэн бичигтэй wine-ний гадаргуу хэсгээс" гэж тэмдэглэсэн 3 ширхэг гарын мөрүүд нь Б овгийн М-ын Н-ын баруун гарын дунд, эрхий, зүүн гарын дунд хурууны дардастай тус тус тохирч байна. Харин эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Харин шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь харьцуулах загварт ирүүлсэн хохирогч Н.Ц, Л.А нарын гарын хээний дардас, нэгдсэн санд бүртгэгдсэн иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-н 127-129/-р тал,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий “...Хурган дотортой дээл 4 ширхэг 288.000 төгрөг, 198 ширхэгтэй Toolpro багажны ком 1 ширхэг 386.694 төгрөг, Мөнгөн аяга 1 ширхэг 140.000 төгрөг, Жак даниелс Виски 1 ширхэг 110.000 төгрөг, нэр нь тодорхойгүй  Вино 5 ширхэг 100.000 төгрөг, Саян нэртэй архи 1 ширхэг 29.000 төгрөг, дарсны хундага 1 ширхэг 15.000, Сувинер сэлэм 1 ширхэг 39.000 төгрөг, Вискиний хундага сая 1 ширхэг 112.800 төгрөг, Hugo boss брэндийн гутал 1 хос 864.000 төгрөг, Jordan пүүз 4 хос 1.080.000 төгрөг, Echo брэндийн гутал 2 хос 646.800 төгрөг нийт 6.403.294 төгрөг...” үнэлсэн тайлан /1-р хх-н 168-169/-р тал,

Улаанбаатар хот дахь гаалийн газраас 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн 02/314 дугаартай “...Л А-н /РД:НН00000000/ нэр дээр хийсэн гаалийн мэдүүлгүүдийг дагалдах бичиг баримтын хамт хуулбарлан ирүүлсэн...” гэх албан бичиг /2-р хх-н 239- 3-р хх-н 29/-р тал,

Хохирогч Б.М-ын хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд

Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 215-223/-р тал,

Хохирогч Б.М-аар алдагдсан гэх эд зүйлийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-н 224-225/-р тал,

Хохирогч Б.М-д түүний алдсан гэх эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-н 226/-р тал,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М-ын өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 30-ны 11:20 цагийн үед СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр Шарга морьт зуслангийн эцэст байрлах задгай тоот байшиндаа очсон чинь манай байшингийн урд талын цонхны төмөр сараалжин хаалтыг аваад жижиг цонхыг хагалж хулгай орсон байхаар нь цагдаа хандсан юмаа. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очсон дахиж очоогүй 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ирсэн хулгай орсон байна. Харж сахидаг гэх хүн байхгүй эргэн тойрон өвөлдөө бараг хүн байдаггүй хааяа л ирдэг 1. Эмэгтэй хүний хурган дотортой дээл ягаан торгон гадартай 1 ширхэг зах зээлийн ханшаар үнэлнэ, 2. Эрэгтэй хүний хурган дотортой дээл хар даавуун гадартай 1 ширхэг зах зээлийн ханшаар үнэлнэ, 3. Марк тодорхойгүй тоос сорогч 1 ширхэг /хар өнгөтэй/ 2012 онд 80000 төгрөг авсан, 50000 төгрөг, 4. Акира брэндийн будаа агшаагч 1 ширхэг 2018 онд 60000 төгрөг авч байсан Одоо 30000 төгрөгөөр үнэлж байна, 5. Мечта брэндийн плитка 2 ширэмтэй, 1 ширхэг /цагаан өнгийн/ 2010 онд 145000 төгрөгөөр авч байсан одоо 100000 төгрөг, 6. Индүү 1 ширхэг марк тодорхойгүй /цайвар ягаан өнгөтэй/ 25000 төгрөгөөр үнэлж байна, 7. Цахилгаан дрилл ком /улаан цүнхтэй кен бичигдэлтэй/ 250000 төгрөгөөр үнэлж байна, 8. Цахилгаан хөрөө 1 ширхэг /хятад/ 300000 төгрөгөөр үнэлж байна. 9. Уртасгагч 30 метрийн урттай /шар өнгийн/ 50000 төгрөг үнэлж байна. 10. Уртасгагч 5 метрийн 2 ширхэг /цагаан өнгийн/ /хятад/ 20000 төгрөгөөр үнэлж байна. 11. "Венн тура" нэртэй 6 хүний Майхан ком 6 жилийн өмнө авсан 500000 төгрөгөөр үнэлж байна. 12. Аяны ширээ, хар өнгийн тавцантай, 6 сандалтай /улаан хүрэн өнгөтэй/ 220000 төгрөгөөр үнэлж байна. 13. Аяны гар шийдэн 2 ширхэг 50000 төгрөг үнэлж байна. 14. Төмөр данх 3 литртэй 1 ширхэг 30000 төгрөг үнэлж байна. 15. Ус цэвэршүүлэгч 1 ширхэг 50000 төгрөгөөр үнэлж байна. 16. Газан плитка /солонгос/ хар хайрцагтай 30000 төгрөгөөр үнэлж байна. 17. 3 литр шилэн тагтай төмөр кострюль /хоолны сав/ 30000 төгрөгөөр үнэлж байна. Алдсан эд зүйлсээс 2 ширхэг хурган дотортой дээл байхгүй байна. Шарп брэндийн индүү, тоос сорогч, 30 метрийн урт утастай уртасгагч, улаан өнгийн цахилгаан хөрөө, кен маркийн цүнтэй багаж, номин ногоог өнгийн 6 хүний аяны майхан /сүүдрэвчтэй, 2  ширхэг сандалтай/ хүрэн бор өнгийн аяны гэрэл, 3 литрийн сав зэрэг зүйлс байхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-н 230-234/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч*******ын өгсөн “...Н, Ө, Б нар сууж явахдаа айлд орж хулгай хийх талаараа ярилцсан юм шиг байсан. Бид нар Шарга морьтын эцэс ороод таксигаа хүлээж байгаарай гэж хэлчхээд эцсээс цааш бид нар зам дагаад нэлээд алхсан. Тэгээд шөнө байсан болохоор гаднаас нь байшингийнх нь өнгийг анзаараагүй 2 давхар гадна талаараа пассаттай уул руугаа харсан гадуураа төмөр сараалжин хаалттай 2 ширхэг вакум цонхтой 2 цонхны голдоо бор өнгийн төмөр хаалгатай айлын гадна очоод Н Б хоёр уг байшингийн цонхны төмөр сараалжийг гагнаасаар нь салгаж Ө, бид хоёр тэр төмрийг нь хоёр тийш нь татаж өгөхөд Н завсраар нь орж цонхных нь салхивчийн шилийг цохиж хагалаад дотогш орж тэндээсээ лоом авч цонхоор бид нарт өгөөд Б, Ө бид гурав тэр лоомоор нь цонхных нь хаалтыг хөшиж унагаагаад дотогш орцгоосон. Тэгээд тэр байшин дотроос бид нар ярилцаж байгаад 1-р давхраас бариултай хайруулын том таваг, данх, майхан, ширхэг аяны сандал, эвхдэг аяны ширээ, дээр үеийн 2 ширэмтэй мечта плитк, шар өнгийн эвхэгддэг цахилгааны залгуур, индүү, ус цэвэршүүлэгч, будаа агшаагч, гар чийдэн, газын плитк, тоос сорогч, эрэгтэй хүний хар өнгийн гадартай хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн гадартай хурган дотортой дээл 1 ширхэг зэргийг авсан тэгээд 2-р давхраас 2 ширхэг аяны хөнжил авсан. Тэгээд тэдгээрийг аваад хүлээлгэсэн такси дээрээ ирээд такситайгаа Сансарын хойн байдаг түрээсийн байшин дээрээ ирээд таксигаа буцаасан... майхан 2 ширхэг дээл, аяны ширээ зэргийг засран бусад байгаа. Зарсан зүйлсээ танихгүй хүмүүст зарсан. 2 дээлийг нийлүүлээд 360.000 төгрөгт, майхан, ширээ хоёрыг нийлүүлээд 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 237-239/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч*******ын өгсөн “...нэг мэдсэн шарга морьтод Н, Д, Б бид нар ирчихсэн зуслангийн төмөр сараалжин хашааг давж ороод 2 давхар байшингийн 1 давхрын цонхоор төмөр сараалжин хаалтыг татаж байгаад Ныг оруулж байснаа санаж байна. Тэгээд бид нар уг байшинд ороод аяны сандал, аяны ширээ, мечта плитк, аяны хөнжил, тоос сорогч, хурган дотортой дээл, газын плитк, шар өнгийн цахилгааны уртасгагч залгуур, ус цэвэршүүлэгч зэргийг хулгайлан авсан байсан би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг 1-р хх-н 244-245/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч*******ын өгсөн “...Бид нар уг байшингаас майхан, аяны ширээ, сандал, дээл, мечта плитк, газын плитк, будаа агшаагч, тоос сорогч, ус цэвэршүүлэгч, индүү, цахилгаан уртасгагч залгуур, гар чийдэн зэргийг хулгайлан авч хүлээлгэж байсан таксиндаа зөөж хийгээд буцаж Сансарын КТМС-ийн тэнд байдаг байрандаа ирцгээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 248-249/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/196 дугаартай “...шинжилгээнд тэнцэх Ж-ын Дын зүүн гарын дунд хурууны хээний дардас нь санд 2022-044-СБД2 бүртгэлийн дугаараар кодлогдсон “СБД-н 19 дүгээр хороо шарга морьтын задгай тоотод байрлах зуслангийн байшинд хулгайч орж эд зүйл алдагдсан гэх” хэргийн газрын үзлэгээр ахлах шинжээч, цагдаагийн хошууч Г.Г-ийн илрүүлж бэхжүүлэн авсан 1 ширхэг гарын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /2-р хх-н 17-26/-р тал,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий “...Эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг 840.000 төгрөг, Эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг 900.000 төгрөг, тоос сорогч 1 ширхэг 78.000 төгрөг, будаа агшаагч 1 ширхэг 36.000 төгрөг, Плиткт 1 ширхэг 50.000 төгрөг, индүү 1 ширхэг 18.000 төгрөг, дрилл 1 ширхэг 64.000 төгрөг, хөрөө 1 ширхэг 168.000 төгрөг, уртасгагч 1 ширхэг 36.000 төгрөг, 5 урттай уртасгагч 2 ширхэг 24.000 төгрөг, майхан 1 ширхэг 270.090 төгрөг, аяны ширээ сандал ком 150.000 төгрөг, гар чийдэн 2 ширхэг 24.000 төгрөг, данх 1 ширхэг 20.000 төгрөг, ус цэвэршүүлэгч 1 ширхэг 80.000 төгрөг, газан плиткт 1 ширхэг 20.000 төгрөг, костроль 1 ширхэг 24.000 төгрөг нийт 2.802.090 төгрөгөөр үнэлсэн” тайлан /2-р хх-н 30-32-р хуудас/,

Хохирогч Б.Б-д хохирол учруулсан хэргийн нотлох баримт:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 44-46/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ын өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод байрлах зуслангийн байшингаасаа яваад өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед иртэл манай зуслангийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байна. Би өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тээврийн хэрэгслийн гражид байгаа гэр ахуйн эд зүйлсээс өөрийн гэрээс хулгайд алдсан Улаанбаатар хивс 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, хайруулын таваг 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, аяга, таваг, виноны аяга, гутлын тавиур, аяны ор болдог сандал, явган ширээ, орны даавуутай хөнжил гудас зэрэг зүйлсээ хүлээн авлаа, хулгайд алдсан зүйлсээс хар өнгийн кофе чанагч машин байхгүй байна. Бусад эд зүйл бол байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 52-56/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-оор алдагдсан эд зүйлийг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-н 58-59/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-н 60/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч*******-ын өгсөн “...2022 оны 01-р сарын дундуур Э бид хоёр Өвөр согоотод Эгийнд байж байхад 21 цагийн үед Н араас ирээд бид 3 Өвөр согоотод дээшээ ууланд байдаг саарал өнгийн 2 давхар байшин дээр алхаж очоод эхлээд Н, Э хоёр тэр байшин руу 2 давхрын тагт руу авирч орсон тагтны хаалгаар орсон байсан би араас нь Э-өөр татуулж орсон болохоор тэр хоёр хаалгыг нь яаж онгойлгосныг мэдэхгүй, онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 65-66/-р тал,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий “...Хивс 1 ширхэг 120.000 төгрөг, кофены машин 1 ширхэг 35.000 төгрөг, будаа агшаагч 1 ширхэг 39.000 төгрөг, хайруулын таваг 1 ширхэг 27.000 төгрөг, орны бүтээлэг 4 ширхэг 156.000, Аяга 1 ширхэг 21.000 төгрөг, Таваг 6 ширхэг 12.600 төгрөг, Аяга 5 ширхэг 19.500 төгрөг, Тавиур 1 ширхэг 39.000 төгрөг, Сандал 1 ширхэг 72.000, ширээ 2 ширхэг 102.000 төгрөг, хөнжил гудас 1 ширхэг 27.000 төгрөг... нийт 670.100 төгрөг” гэх тайлан /2-р хх-н 74-75/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.

Нэр бүхий шүүгдэгч нарын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцон...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч**************, нарын үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсанд үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Өсвөр насны шүүгдэгч *******,*******, шүүгдэгч*******, Э.Б нарын бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тус тус тохирсон гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч************** нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Өсвөр насны шүүгдэгч  *******,*******, шүүгдэгч*******, Э.Б нарын бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 02 сарын хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарт тус бүр 02 жил, 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг тус бүр 01 жил, 01 сарын хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч П.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нар нь 21 нас хүрээгүй, гэнэн томоогүй насан дээрээ, хүүхэд сэтгэхүйгээс салаагүй юм. Гэнэн томоогүй зангаасаа болоод нийтийн байр түрээсэлж гар утсаа зараад түрээсийн төлбөрөө төлчихсөн. Түрээсэлж байгаа байранд нь юу ч байхгүй байсан бөгөөд хоолоо олж идэхийн тулд бусдаас хулгай хийсэн. Тусдаа гараад амьдрах зорилгоо биелүүлэхийн тулд хулгай хийсэн. Үстэй дээлийг нөмөрч унтах зорилгоор авсан боловч зарчихсан, архи согтууруулах ундаа зүйлийг буруу зуршилгүй учраас зарсан. Бусад эд зүйлсийг мөнгөн хэлбэрээр, биет байдлаар нь төлж барагдуулсан гэх зэргийг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг гарсан шалтгаант нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авч өгнө үү ...” гэх саналыг,

Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Ж.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч*******,******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэгт оролцсон.******* нь урд нь шийтгэгдэж байсан ч ялаа эдэлж дуусаж дуусгавар болсон учраас анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нуулгүйгээр гаргаж өгсөн учраас шүүгдэгч нарын ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ялыг оногдуулж өгнө үү ...” гэх саналыг,

Өсвөр насны шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Эд зүйлийг буцаан хүлээлгэн өгч, барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар оноосон ялын 2/1-тэй тэнцэх хэмжээний ялаар шийтгэж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгчид оногдуулах 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү. Шүүгдэгч нар нь бүгдээрээ 21 насанд хүрээгүй байх тул насанд хүрээгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү ...” гэх саналыг,  

Өсвөр насны шүүгдэгч******* болон шүүгдэгч Э.Б нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Миний үйлчлүүлэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг буюу үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшдэг. Хохирогч Мөнхзул нь шүүгдэгч нарт хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт бичиж өгсөн. Миний үйлчлүүлэгч нар нь хулгай хийж болохгүй талаар маш сайн ойлгож, өөртөө дүгнэлт хийсэн, хоёулаа нэг удаагийн үйлдэлтэй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол нэр бүхийн шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч М.Н,*******,*******, Э.Б, *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч*******,*******, Э.Б,*******, *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарт тус бүр 01 жил, 02 сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б,******* нарт тус бүр 01 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нарт тус бүр 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, тус бүр 01 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан тус бүр 01 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нар нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тус тус сануулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч**************,*******, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч**************,*******, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн тус тус өөрчлөн тэднийг цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсны зэрэгцээ шүүгдэгч нарын насны онцлог, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, тэдгээрийн өсөж хүмүүжсэн орчин, ар гэрийн байдал зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Гурав. Бусад

Нэр бүхий шүүгдэгч нар нь шүүхийн шатанд хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч*******,******* нар нь энэ хэргийн учир тус бүр 2 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч*******, Э.Б, өсвөр насны шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй 1 ширхэг сүхийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Н, Б овогт Ж-ын Д нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Л овогт Б-ийн Ө, Т овогт Э-ийн Б, өсвөр насны шүүгдэгч Б овогт Г-ийн М, Ө овогт Г-ийн Э нарыг бүлэглэн бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарт тус бүр 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, Э.Б нарт тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нарт тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг хоёр дахин багасган тус бүр 01 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нарт 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нар нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******,******* нар нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарт оногдуулсан 01 жил, 02 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******, Э.Б нарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарын тус бүрийн урьдчилан цагдан хоригдсон 02 /хоёр/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Шүүгдэгч*******,*******,*******, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүгдэгч*******,******* нар нь энэ хэргийн учир тус бүр 2 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч*******, Э.Б, өсвөр насны шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй 1 ширхэг сүхийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,*******,*******, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР