Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/842

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

  2022         08          24                                   2022/ШЦТ/842

                                                                                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,           

Улсын яллагч Э.Булганчимэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-ын Б холбогдох эрүүгийн ... дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эмээ, эцэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармал 5 дугаар байрны 5-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Б-ын Б /РД:НН00000000/,

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............. нэртэй ресторанд зөөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус рестораны 2021 оны 09 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдийн орлогыг өөрийн Хаан банкны 0000000000000 тоот дансаар шилжүүлэн авч, бага бус хэмжээнээс дээш буюу 836,700 төгрөгийг “...........” ХХК-нд тушаалгүй хувьдаа завшиж “Хөрөнгө  завших” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр

-2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ” гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) “ Зээлийн эрх дээшлүүлнэ” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн С.Д-той фейсбүүк чатаар “Бид” нэртэй зээлийн  аппликейшнд 150,000 төгрөгийг байршуул” “Бид ” нэртэй аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг над руу явуул” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Бид” нэртэй зээлийн аплпикейшны нэвьрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150,000 төгрөгийн зээл авч иргэн *******-ийн  Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 150,000 төгрөгийн,

-2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ” гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) “ Покетын мөнгөн дүнг өсгөнө” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн Ч.Э-тэй фейсбүүк чатаар “программ уншуулаад зээлийн мөнгөн дунг чинь ихэсгээд өгнө“ , “одоо чам руу код очно тэрийг хэлээд өгөөч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд  оруулж, “Покет” (Pocket) нэртэй зээлийн  аплпикейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 264,000 төгрөгийн зээл авч иргэн Б.А-ийн  Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 264,000 төгрөгийн,

-2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ” гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) “” Бид ББСБ-ийн зээлийн эрх нэмэгдүүлж өгнө” гэсэн худал зар Фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн Ч, М-тай фейсбүүк чатаар “Зээлийн ”Бид” ББСБ аппликейшны чинь зээлийн хугацааг нэг сараар сунгаад өгье мөн видео каллаар холбогдон “ Таны гар утсанд 6 оронтой код ирсэн байгаа. Тэрийг надад хэлээд өгчих" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Бид” нэртэй зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийн зээл авч иргэн Б.А-ийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 500,000 төгрөгийн,

-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж "..............." гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) "Pocket app" гэсэн нэртэй facebook group (фейсбүүк групп)-т “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн С.С-тай фейсбүүк чатаар холбогдон "Өмнөх зээлээ төлсөн байх шаардлагатай” гэж тус зээлийг төлүүлэн, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Покет" (Pocket) нэртэй зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 480,000 төгрөгийн зээл авч иргэн Б.М-ийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 480,000 төгрөгийн,

- 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ." гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) "Pocket app" гэсэн нэртэй facebook group (фейсбүүк групп)-т "Покет аппликейшны зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн Б.С-д фейсбүүк чатаар "программ ашиглаж зээлийн эрхийг нэмэгдүүлдэг” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Покет" (Pocket) нэртэй зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц угийг авч нэвтрэн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 810,000 төгрөгийн зээлийг иргэн Б.А-ийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 810,000 төгрөгийн,

 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ.” гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаa (facebook account) "Pocket app" гэсэн нэртэй facebook group (фейсбүүк групп)-т “Покет аппликейшны зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн Д.Ш-тай фейсбүүк чатаар холбогдон “Зээлийн эрхийг чинь нэмэгдүүлж өгье, "покет" аппликейшн луу ордог нууц үгээ хэлчих" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Покет" (Pocket) нэртэй зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 150,000 төгрөгийн зээл авч иргэн Б.М-н Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 150,000 төгрөгийн нийт бусдад 3,190,700 төгрөгийн хохирол учруулж “Хөрөнгө завших” болох “Залилах” гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Өнөөдрийн байдлаар учруулсан хохирол төлбөрүүдээ бүгдийг нь барагдуулсан. Цагдаад шалгагдаж эхэлснээс хойш 5 сарын турш тогтвортой ажил хийж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............... нэртэй ресторанд зөөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус рестораны 2021 оны 09 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдийн орлогыг өөрийн Хаан банкны 000000000000000 тоот дансаар шилжүүлэн авч, бага бус хэмжээнээс дээш буюу 836,700 төгрөгийг “..........” ХХК-нд тушаалгүй хувьдаа завшиж “Хөрөнгө  завших” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр

-2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ” гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) “ Зээлийн эрх дээшлүүлнэ” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн С.Д-той фейсбүүк чатаар “Бид” нэртэй зээлийн  аппликейшнд 150,000 төгрөгийг байршуул” “Бид ” нэртэй аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг над руу явуул” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Бид” нэртэй зээлийн аплпикейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150,000 төгрөгийн зээл авч иргэн *******-ийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 150,000 төгрөгийн,

-2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ” гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) “ Покетын мөнгөн дүнг өсгөнө” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн Ч.Э-тэй фейсбүүк чатаар “программ уншуулаад зээлийн мөнгөн дунг чинь ихэсгээд өгнө“ , “одоо чам руу код очно тэрийг хэлээд өгөөч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд  оруулж, “Покет” (Pocket) нэртэй зээлийн  аплпикейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 264,000 төгрөгийн зээл авч иргэн Б.А-ийн  Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 264,000 төгрөгийн,

-2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ” гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) “” Бид ББСБ-ийн зээлийн эрх нэмэгдүүлж өгнө” гэсэн худал зар Фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн Ч,М-тай фейсбүүк чатаар “Зээлийн ”Бид” ББСБ аппликейшны чинь зээлийн хугацааг нэг сараар сунгаад өгье мөн видео каллаар холбогдон “ Таны гар утсанд 6 оронтой код ирсэн байгаа. Тэрийг надад хэлээд өгчих" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Бид” нэртэй зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийн зээл авч иргэн Б.А-ийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 500,000 төгрөгийн,

-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж "............" гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) "Pocket app" гэсэн нэртэй facebook group (фейсбүүк групп)-т “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн С.С-тай фейсбүүк чатаар холбогдон "Өмнөх зээлээ төлсөн байх шаардлагатай” гэж тус зээлийг төлүүлэн, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Покет" (Pocket) нэртэй зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 480,000 төгрөгийн зээл авч иргэн Б.М-н Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 480,000 төгрөгийн,

- 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ." гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаа (facebook account) "Pocket app" гэсэн нэртэй facebook group (фейсбүүк групп)-т "Покет аппликейшны зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн Б.С-д фейсбүүк чатаар "программ ашиглаж зээлийн эрхийг нэмэгдүүлдэг” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Покет" (Pocket) нэртэй зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц угийг авч нэвтрэн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 810,000 төгрөгийн зээлийг иргэн Б.А-гийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 810,000 төгрөгийн,

 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж “ЭЦ.” гэсэн хуурамч фейсбүүк хаягаасаa (facebook account) "Pocket app" гэсэн нэртэй facebook group (фейсбүүк групп)-т “Покет аппликейшны зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэсэн худал зар фейсбүүкт нийтэлж тус зарын дагуу холбогдсон хохирогч иргэн Д.Ш-тай фейсбүүк чатаар холбогдон “Зээлийн эрхийг чинь нэмэгдүүлж өгье, "покет" аппликейшн луу ордог нууц үгээ хэлчих" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Покет" (Pocket) нэртэй зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг авч нэвтрэн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 150,000 төгрөгийн зээл авч иргэн Б.М-ийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн залилан авч 150,000 төгрөгийн нийт бусдад 3,190,700 төгрөгийн хохирол учруулж “Хөрөнгө завших” болох “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.С-ын өгсөн “...******* нь манай байгууллагад 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөөгчөөр ажилд орсон бөгөөд тухайн үед туршилтын 7 хоногийн хугацаанд ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орлогыг өөрийн хувийн дансаар авсан байхаар нь би түүнд хандан “...Чи яагаад байгууллагын мөнгийг өөрийн хувийн дансаар авч байгаа юм бэ ингэж болохгүй яг одоо байгууллагын данс руу шилжүүлж гэж хэлсэн чинь утсаа оролдож байгаа интернэт банк хаагдчихлаа гэж хэлсэн. Дараа нь ******* нь цаасан дээр “нэгж авчхаад ирье” гэж биччихээд гарч яваад тэр чигээрээ алга болсон. Манай байгууллагад нийт 836.700 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******-ийн өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би тухай рестораны орлогыг өөрийн хувийн дансаар авч бооцоот тоглоом тоглоод алдсан. Байгууллагад учирсан хохирлыг удахгүй нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Д-н өгсөн “...Надад мөнгөний шаардлага гараад зээлийн эрхээ дээшлүүлэх зорилгоор “ЭЦ” гэсэн хаягтай хүнтэй холбогдож түүний хэлснээр “Бид” нэртэй зээлийн  аппликейшнд 150,000 төгрөгийг байршуулаад аплпикейшны нэвтрэх нэр, нууц үгийг өгсөн. Тэгээд миний данснаас 149.000 төгрөг алдагдсан бөгөөд тухайн эрэгтэйг танихгүй, дээл өмсчихсөн эрэгтэй хүний зурагтай цахим хаяг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/-р тал,

Хохирогч С.Даваа-Очрын Хаан банкны 00000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 80-82/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******-ийн өгсөн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би фейсбүүк цахим хуудсан дээр “ЭЦ” гэсэн хуурамч хаяг ашигладаг. Хохирогч С.Д-с авсан 149.000 төгрөгөөр бооцоо тавиад алдчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Э-ийн өгсөн “...Покетын мөнгөн дүнг ихэсгэнэ гэсэн зарын дагуу “ЭЦ” гэсэн цахим хаягтай холбогдож ярилцсан. Тэгэхэд надад хандан одоо чам руу код очно тэрийг над руу явуулаарай гэж хэлсний дагуу явуулсан. Дараа нь би өөрийн Покет аппликейшн руу орох гэхэд нууц үгийг солиод миний хэтэвчнээс 264.000 төгрөгийг аваад намайг блок хийчихсэн байсан. Би тухайн үел ажил ихтэй байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй бөгөөд “ЭЦ” гэсэн эрэгтэй хүний дээл өмссөн зурагтай хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******-ийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Покет  аппликейшны зээлийн эрх нэмэгдүүлнэ гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ч.Э гэдэг хүнээс нэвтрэх нэр, нууц үгийг нь аваад 264.000 төгрөгийг аваад бооцоо тавиад алдчихсан. Би хохирлын мөнгийг нь өгнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.С-ийн өгсөн “...Покет аппликейшны зээлийн эрх нэмэгдүүлнэ гэсэн зарын дагуу холбогдож чаталсан. Тэгээд зээлийн эрхээ нэмэгдүүлэх гэсэн чинь өмнөх зээлийн үлдэгдлээ төлсөн байх шаардлагатай гэсэн. Ингээд би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлээ төлөөд өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг явуулсан бөгөөд 2 удаагийн ирсэн нууц кодыг явуултал миний аппликейшнаас 480.000 төгрөг 5017339346 гэсэн данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.М-ийн өгсөн “...Би ******* гэж хүнийг танихгүй. Би цахим орчинд хүмүүс спорт бооцоо тавихаар нь аккаунтыг нь цэнэглэж өгдөг бөгөөд “ЭЦ” гэсэн хаягтай хүн 480.000, 150.000 төгрөгөөр тус тус цэнэглүүлсэн. Дараа нь цагдаагаас дуудахад нь би “ЭЦ” гэсэн хаягтай хүн нь Б-ын Б гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******-ийн яллагдагчаар өгсөн “...Зүйл ангийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Би хуурамч цахим хаяг нээгээд тухайн хаягтаа покетийн зээлийн эрх нэмж өгнө гэсэн зарыг байршуулсан бөгөөд үүний дагуу С.С гэж  хүн холбогдохоор нь эхлээд өмнөх зээлээ хаа гэж хэлээд хаалгуулсан. Ингээд нууц үг, нэвтрэх нэрийг нь аваад 480.000 төгрөгийг аваад цахим бооцоот тоглоом тоглосон. Би өмнө нь яг ийм байдлаар мөнгөө алдаж байсан болохоор санаа авч залилсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.С-ийн өгсөн “...Тухайн хүн намайг покет аппликейшныхаа зээлийг дарах ёстой гэхээр нь хүнээс мөнгө зээлж байгаад 810.000 төгрөгийн зээлээ дараад өөрийнхөө эзэмшдэг данс руу хийчихсэн чинь миний нууц үгээр нэвтэрч ороод авчихсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******-н яллагдагчаар өгсөн “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, надад асууж тодруулах зүйл байхгүй. Б.С гэдэг хаягаас над руу зээлийн эрхээ нэмэгдүүлье гэж холбогдохоор нь та болно гэхдээ өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэж хэлсэн. Мөн зээлийн тань эрхийг нэмэхийн тулд надад нэвтрэх нэр, нууц үг тань хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд би аппликейшнээр нь нэвтэрч ороод 810.000 төгрөгийг аваад цахим тоглоомд тавьж тоглоод алдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ш-ын өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкээ үзээд сууж байтал “ЭЦ” гэсэн хаягаас покет аппликейшны зээлийн эрх нэмэгдүүлнэ гэсэн зар байршуулсан байсны дагуу өөрийн “Д.Ш” гэсэн хаягаас холбогдоход намайг нэвтрэх нэр, нууц үгээ өг гэж хэлэхээр нь би өгчихсөн. Гэтэл миний хэтэвч рүү хийсэн байсан 150.000 төгрөг “ЭЦ” гэсэн утгатайгаар зарлага гарсан байсан. Би нийт 150.000 төгрөгөө залилуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******-ийн яллагдагчаар өгсөн “...Д.Ш- гэсэн хаягаас над руу холбогдоод покет аппликейшны зээлийн эрхээ нэмэгдүүлье гэхээр нь “болно, надад нэвтрэх нэр, нууц үгээ өгчих” гэж хэлсэн. Тэгээд аппликейшн рүү нь нэвтэрч ороод 150.000 төгрөгийг аваад цахим орчинд бооцоо тавьж тоглоод дуусгасан. Би мөнгийг нь аваад Д.Ш-ыг блок хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 111/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч *******-н тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч *******-г тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж, “Зээлийн эрх нэмэгдүүлж өгнө” хэмээн хуурамч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарыг залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******-н залилах үйлдэлтэй нь холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ******* зээлийн эрх нэмэгдүүлэх эрх бүхий албан тушаалтан биш гэдгээ мэдсээр байж нөгөөтээгүүр зээлийн эрх нэмэгдүүлэх боломжгүй гэдгээ анхнаасаа мэдсээр байж бусдыг төөрөгдөлд оруулан залилсан шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... нэртэй ресторанд зөөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус рестораны 2021 оны 09 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдийн орлогыг өөрийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн авч, бага бус хэмжээнээс дээш буюу 836,700 төгрөгийг “..........” ХХК-нд тушаалгүй хувьдаа завшсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон прокуророос тухайн үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 02 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол шүүгдэгч *******ат-Эрдэнийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгуулийн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгуулийн ялд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4.000.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан 4.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч *******д хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж байгаа нь түүнд итгэл хүлээлгэх замаар нийгэмд зөв зүйтэй ухамсраар ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг олгож байгаагийн нэг хэлбэр мөн бөгөөд цаашид шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруутай үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хуулиар тогтоосон нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг өөрийн амьдралд хэвшил болговол зохино.

Гурав. Бусад

Шүүгдэгч ******* нь нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өгсөн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт Б-ын Б-ийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/-н сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР