| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/03842/И |
| Дугаар | 3239 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 3239
| 2018 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 102/ШЗ2018/14341 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж дугаар байр тоотод оршин суух У овогт Б.Н
Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо, орхон дүгээр гудамж тоотод оршин суух Д овогт Б.У
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2012 онд танилцсан. 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд 2013 оны 5 дугаар сарын 14-нд охин У.М төрсөн. Гэвч Б.У нь 2015 оноос эхлэн намайг элдвээр хэлж хараан, айлган сүрдүүлж, харддаг, зоддог болсон. Урьд өмнө нь энэ асуудлаар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвд хандаж мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байсан. Энэ байдал цаашид үргэлжлэх нь миний болон хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад ахин асуудал гаргахгүй хэмээн нэхэмжлэлийг эргүүлэн татуулсан. Гэтэл Б.У нь огт засраагүй ба ажлын газрынхаа сэтгүүлч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж охин бид хоёрыг гэрээсээ хөөсөн. Ингээд 2018 оны 5 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Бидний хамтын амьдрал дуусгавар болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдээ өөрийн асрамжид үлдээнэ. Охин У.Мийг 18 насанд хүртэл нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Нтэй 2012 онд танилцсан. 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд 2013 оны 5 дугаар сарын 14-нд охин У.М төрсөн. Бид гэр бүл болсноос хойш манай ээж аавын гэрээр хамт амьдарч байсан юм. Хамт амьдарч байх хугацаанд таарч тохирохгүй үе байсан үүнд хэн хэн нь буруутай үүнийг Б.Н мэдэж байгаа. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө. Эд хөрөнгийн маргаангүй. Тэтгэлэг өгөхөөс татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Ут холбогдох гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Б.Н Б.У нар 2012 онд танилцан, хамтын амьдралын хугацаанд нэг хүүхэд төрүүлж, 2015 оны 3 сарын 16 гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгч Б.Н, Б.У нар зан харилцаа, таарамжгүй байдлын улмаас 2018 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, өнгөрсөн хугацаанд гэр бүлийн харилцаагүй болсон, нөхөр Б.У тусдаа амьдралтай болж талууд цаашид эвлэрч амьдрахгүй гэж тайлбарласан, шүүхийн хэлэлцүүлгээр гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болсон нь тогтоогдсон зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Зохигч эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдсан тал Б.У эвлэрэх уулзалтын дуудлагад удаа дараа хүрэлцэн ирээгүй тул эвлэрлийн ажиллагааг дуусгавар болгосон байна.
Иймд Б.Н, Б.У нарын гэрлэлтийг цуцалж, охин У.Мийг эхийн асрамжид үлдээж, 18 насанд хүртэл эцэг Б.Уаас тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдаж шийдвэрлэв.
Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаа боловч эцэг Б.У нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Улаан овогт Батсаханы Номин-Эрдэнэ, Дуулга овогт Бямбын Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдөртөрсөн охин У.Мийг эх Б.Номин-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Уаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
4. Охин У.Мийг 18 насанд хүртэл эцэг Б.Уаас сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй, дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч ньшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА