Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/562

 

 

 

 

 

 

 

 

 2022        05          27                                    2022/ШЦТ/562

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                        Хэргийн индекс: .../Э

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Ц.Буянхишиг,

шүүгдэгч Б.О, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Б.О,  Гөрөөчин овгийн Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг  2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овгийн Б.О

            Г овгийн Б.О

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шөнө ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л” бааранд хохирогч Х.Эы нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь “үүдэн дээд баруун, зүүн 2 дугаар, доод баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал уруулд язрал, баруун хацарт зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шөнө ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л" бааранд хохирогч Б.Згийн нүүр хэсэгт нь гараараа цохиж “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шөнө ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л” бааранд хохирогч Х.Эы нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь “үүдэн дээд баруун, зүүн 2 дугаар, доод баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал уруулд язрал, баруун хацарт зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Х.Эы “Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 5 цагийн орчимд Л баарнаас гарах үеэр үл таних 2 залуу ирээд манай найзтай маргалдаж эхэлсэн ба тухайн үед тэр хоёрыг болиулах гээд боль гээд хэлтэл болиогүй. ...Тухайн үедээ хамгаалагч нартай нийлээд зодчихов уу гэж бодоод хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд бүх зүйл тодорхой харагдаж байсан..,” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн цагаар 04 цаг 42 минутанд үүдний хэсэгт хохирогч Х.Э нь саарал өнгийн малгайтай, дээгүүрээ шалдан, бүдүүндүү намхан эрэгтэй хүнийг хүмүүс бужигнаж байх хооронд нэг удаа цохих зүүн гараараа далайхад уг залуу цохиулахгүйгээр бултаж 3 эрэгтэй хүн сууж байсан цагаан өнгийн будангийн хэсэг рүү гүйж очоод , ширээнээс нэг зүйл авч байгаа харагдах ба хохирогч Х.Э нь араас нь хөөх бөгөөд хохирогчийг хар өнгийн хувцастай залуу салгах гэж араас нь тэврээд дээрээс нь унах үед саарал өнгийн малгайтай дээгүүрээ шалдан залуу толгой хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохиж байгаа дүрс бичлэг байх ба тухайн үед буйдангийн хэсэгт хүмүүс бужигналдаж салгаж байгаа харагдаж байв. Хохирогч буйдангийн хажууд цохиулж байх үед араас нь очсон гэзэгтэй дээгүүрээ шалдан эрэгтэй хүнийг үсээ хажуу тийш самнасан, саарал өнгийн цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй залуу ирж нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж газар унагааж байгаа дүрс бичлэг байв..,” гэх тэмдэглэл, /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай “...Х.Эы биед үүдэн дээд баруун, зүүн 2 дугаар, доод баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал уруулд язрал, баруун хацарт зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 31-33 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шөнө ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л" бааранд хохирогч Б.Згийн нүүр хэсэгт нь гараараа цохиж “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Згийн “...1 давхрын үүдний хэсгийн буйданд ирж сууж байсан тэгээд тэрнээс хойш болсон үйл явдлын талаар санахгүй байна. Тэгээд манай нэг дүү намайг гэрт хүргэж өгсөн байсан. Тэгээд маргааш өглөө нь сэртэл миний баруун талын нүд хөхрөөд хавдчихсан байсан..,” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн цагаар 04 цаг 42 минутанд үүдний хэсэгт хохирогч Х.Э нь саарал өнгийн малгайтай, дээгүүрээ шалдан, бүдүүндүү намхан эрэгтэй хүнийг хүмүүс бужигнаж байх хооронд нэг удаа цохих зүүн гараараа далайхад уг залуу цохиулахгүйгээр бултаж 3 эрэгтэй хүн сууж байсан цагаан өнгийн будангийн хэсэг рүү гүйж очоод , ширээнээс нэг зүйл авч байгаа харагдах ба хохирогч Х.Э нь араас нь хөөх бөгөөд хохирогчийг хар өнгийн хувцастай залуу салгах гэж араас нь тэврээд дээрээс нь унах үед саарал өнгийн малгайтай дээгүүрээ шалдан залуу толгой хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохиж байгаа дүрс бичлэг байх ба тухайн үед буйдангийн хэсэгт хүмүүс бужигналдаж салгаж байгаа харагдаж байв. Хохирогч буйдангийн хажууд цохиулж байх үед араас нь очсон гэзэгтэй дээгүүрээ шалдан эрэгтэй хүнийг үсээ хажуу тийш самнасан, саарал өнгийн цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй залуу ирж нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж газар унагааж байгаа дүрс бичлэг байв..,” гэх тэмдэглэл, /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4170 дугаартай “...Б.Згийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /38-39 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 тал/,

Шүүгдэгч Б.Огийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 62 тал),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 57 тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 54 тал) зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэнд олгох тодорхойлолт /хх-ийн 60 тал/,

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61 тал/,

Шүүгдэгч Б.О-ий Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 63 тал),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 59 тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шөнө ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л” бааранд хохирогч Х.Эы нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь “үүдэн дээд баруун, зүүн 2 дугаар, доод баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал уруулд язрал, баруун хацарт зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шөнө ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л" бааранд хохирогч Б.Згийн нүүр хэсэгт нь гараараа цохиж “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Згийн нүүр хэсэгт нь гараараа цохиж “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт,

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Эы нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь “үүдэн дээд баруун, зүүн 2 дугаар, доод баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал уруулд язрал, баруун хацарт зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай “...Б.Згийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт бүхий гэмтэл,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай “...Х.Эы биед үүдэн дээд баруун, зүүн 2 дугаар, доод баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал уруулд язрал, баруун хацарт зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.О, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Згийн эрүүл мэндэд халдаж, шүүгдэгч Б.О нь хохирогч Х.Эы эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Згийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас, шүүгдэгч Б.О нь хохирогч Х.Эы эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.О, Б.О нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ихээр, байнга хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.З, Х.Э нар  нь гэм хорын хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх бөгөөд хохирогч Б.З нь бүрэн эдгэрсэн тул шүүгдэгч Б.Огаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Хохирогч Х.Эы тухайд гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Оэс эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.О, Б.О нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Б.О, Б.О нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулъя гэснийг, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Б.О-ий тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О, Б.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.О нар нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.О, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О,  Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.О нарыг тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.О, Б.О  нар нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ