Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/557

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        05          23                                    2022/ШЦТ/557

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                              Хэргийн индекс: .../Э

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Д.М оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М холбогдох хэргийг хянан хэлэлцэв 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгэзр зүйлийн 181.2.1-дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнцэж хянан харгалзсан,

2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тоГ-гоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ял дээр урьд тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д.М,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилших шөнө согтуурсан үедээ ... тоотод хохирогч З.Г-г ямар нэгэн шалтгаангүйгээр зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

Хохирогч З.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би ... тоотод байх гэрээсээ 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед 17-ийн буудал дээр байх Д баарны хажуу талын нэг бүжиглэдэг газарт ганцаараа ороод 2 ширхэг 0.5 литртэй С нэртэй пиво уугаад бүжиглэж байхад 30-35 орчим насны нэг залуутай танилцаж тэр залуу хажуугийн кароаке орж дуулах уу гэсэн тэгээд би зөвшөөрч бид хоёр хамт хажуу талын караокед орсон. Тухайн газар хаах болж байна манайх дуулуулахгүй гэсэн. Тэр газарт сууж байгаад бид хоёр хүний 2 ширхэг нэрийг нь санахгүй байна пиво уусан. Ууж дуусаад тэр газараас гарахад нөгөө залуу хамт такси бариад намайг замдаа 6 буудал дээр буулгана гэж хэлсэн. Бид хоёр замаас таксинд сууж хөдлөөд явж байгаад би нэг мэдсэн танихгүй газар ирэхээр нь машинаас буухгүй би харьмаар байна гэж хэлэхэд тэр залуу миний хувцаснаас үстээд буулгасан тэгээд намайг элдвээр хэлээд хараагаад байсан тэгээд намайг зодоод гэр рүүгээ чирээд орсон. Гэрт нь ороход нэг залуу архи уугаад ганцаараа сууж байсан би тэр залууд надад туслаарай гэж орилоод хэлэхэд юу ч болоогүй юм шиг суугаад байсан. Нөгөө залуу миний хувцсыг ураад намайг хүчирхийлэхийг оролдсон тэгээд би эсэргүүцэл үзүүлж тэмцсэн. Тэр залуу намайг зодож байгаад нөгөө гэрт сууж байсан залуутайгаа архи уусан. Тэр хооронд би гэрээс гараад хашааны үүдэнд зогсож байгаад цүнхээ ухаж үзэхэд Самсунг А7 загварын гар утас байхгүй байсан, Нокиа маркын жижиг утас байсан тэр утсаараа цагдаад дуудпага өгсөн. Толгойн ар хэсэгт хавдсан байна гараа атгаж байгаад цохиж байсан, Хөл гар руу хөшиглөсөн, Бүсэлхий хэсгээс атгаад базаад байсан, Бөөр нурууны хэсэгт аймаг чанга өшиглөсөн, Гарын бугуй хэсэгт гээд ер нь хүрээгүй цохиогүй шүү гээд хараагаад байсан газар гэж байхгүй . Ална гээд хараагаад л зодоод байсан. Битонд зутгаад алчихна шүү гээд хараагаад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22, 27-р хуудас/

Гэрч Б.О-ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...за тэгээд өчигдөр гэртээ байж байтал 4 жилийн өмнө танилцсан М манайд ирж 3 шил архи хувааж уусан, одоо цагийг нь санахгүй байна М караоке орж ууя гээд намайг явах уу гэхэд нь архи уугаад муудсан байсан тул би яваагүй гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд шөнө гэртээ байж байтал найз М гэрийн гадаа таксинд тасарчихсан, нэг хүүхэн дагуулчихсан бас нэлээн согтсон байдалтай байсан. тэгээд гэртээ оруулж ирээд байж байтал М нөгөө хүүхэнтэй нэг юмны талаар яриад ноцолдож байгаад М нь архиндаа тасраад уначихсан. Нөгөө хүүхэн нь гэрээс гарч яваад цагдаа дуудчихсан. Би архи уугаад нилээн согтсон байсан болохоор гэрт болж байгаа юмыг хянах чадваргүй байсан. би гэрийнхээ зүүн орон дээр сууж байсан. тэр 2 баруун орон дээр сууж байсан.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

Яллагдагч Д.М-ын гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай дүгнэлтээр “З.Г-гийн биед тархи доргилт, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 42-44-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Д.М-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 62 тал),

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-67 тал/

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар ял эдлэхээс 1 жил 6 сар 28 хоногийн хугацаанаас өмнө тэнссэн суллах тухай захирамжийн хуулбар /хх-ийн 67-69  тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 54 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч “Шүүгдэгч Д.М нь согтуугаар хохирогч З.Г-г ямар нэгэн шалтгаангүйгээр үстэж, зодож эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Г-г үстэж, гараараа цохиж, хөл гар руу нь өшиглөх зэргээр зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаар дүгнэлтээр З.Г-гийн биед “...тархи доргилт, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.М нь хохирогч З.Г-гийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч З.Гд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаар дүгнэлтээр “...тархи доргилт, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.М нь хохирогч З.Г-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ихээр, байнга хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч З.Г  нь гэм хорын хохиролд 130.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь Д.М нь хохирлыг төлж барагдуулаагүй болох нь хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.М бусдад төлбөртэй байх бөгөөд шүүгдэгчээс 130.000 төгрөгийг даруй гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай,

гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Д.М-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулъя гэснийг, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид “...тархи доргилт, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал”  бүхий хөнгөн хохирол учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөртэй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноГ-гүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т нарт оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож  ялаар солихыг анхааруулсугай.

 

5. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Гд даруй олгосугай.

 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноГ-гүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.АЗЖАРГАЛ