Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/850

 

 

 

 

 

 

 

 

  2022         08          26                                    2022/ШЦТ/850

                                                                                                                                     

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү

Улсын яллагч *******нхжаргал

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн

Хохирогч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Эын Эд холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүгийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00/0 дүгээр байр, 00 тоотод оршин суудаг гэх,

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1  дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж  байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Эын Э /РД:НН00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Чингэлтэйн өргөн чөлөө, Долоон буудлын эцсийн замд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 23 цаг 40 минутын орчим “Toyota Prius-20” маркийн 00-00 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,орчны байдлыг биеэр шалгаж,хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Тийн баруун хөлийн шагай хэсгээр дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Н-ийн авах гэж Салхитын хавьд явж байгаад зогсоол руу машинаа тавих гэж байхад хохирогч нь согтуу дайваад явж байсан бөгөөд хажуу талаараа шүргээд гарсан...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ц... шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байгаа бөгөөд эмнэлэгт байх хугацаанд нь боломжоороо тусалж, дэмжиж байсан. Шүүгдэгч нь хохирогчийн хувийн байдлыг ойлгож байсан болохоор мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг өгнө гэж хэлж байсан. Хохирогч нь ажилгүйдлийн 3 сараа нотлоод холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, цаашид гарах эмчилгээний зардалтай хамт нэхэмжлэх боломжтой бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд тогтоох боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогчид цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулж байна гэж үзэж байна...” гэжээ.

Хохирогч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Би ажлаа тараад ажлын найзтайгаа төрсөн өдөр тэмдэглэчхээд явж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гурвуулаа 2 шил архи уусан байсан. Би ухаан алдаж байгаад сэрсэн бөгөөд түргэн тусламж ирэхэд ухаан орж ирсэн. Намайг ухарч байгаад мөргөсөн...” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, ... эцсийн замд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 23 цаг 40 минутын орчим “Toyota Prius-20” маркийн 00-00 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,орчны байдлыг биеэр шалгаж,хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Тийн баруун хөлийн шагай хэсгээр дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. Үүнд:

2021 оны 11дүгээр сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сд-д үзлэг хийсэн тухай “...Бичлэгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 08 минут автомашин нь ертөнцийн зүгээс урдаасаа хойшоо чиглэлтэй, явж байсан иргэн Б.Тийг мөргөж байгаа дүрс бичигдсэн байлаа...” гэх тэмдэглэл /хх-ийн 13/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Тийн өгсөн “...би дэлгүүр орж даралтын аппарат авах гээд явсан боловч дэлгүүр хаалттай байхаар нь зогсоол дээр байх 1000-ын унаанд суух гээд алхаж явтал 2 автомашины дунд ойчсон. Би түлхэгдээд унасан. Тэгээд унаад ухаан ороод босох гэтэл босож чадахгүй байсан. Тэр машин намайг шүргээд зогсоод жолооч нь гүйж гарч ирээд би таныг татъя, босож чадах нь уу гэхээр нь би босож чадахгүй байна, хөл өвдөөд байна гэхэд түшээд машиндаа суулгасан. Машинд суулгаад эргээд доошоо уруудаадявж байгаад айлын гадна очоод хүн хүлээгээд байх шиг байсан. Удалгүй найз нь ирээд “түргэн дуудъя” гээд дуудсан, түргэн ирээд намайг аваад гэмтэл орсон. Гэмтэл дээр очоод зураг авхуулахад шагай бяцарсан, мултарсан гэсэн. Тэгээд маргааш нь хагалгаанд орсон гэх мэдүүлэг.  /хх-ийн 16-17/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11252 дугаартай “...Б.Тийн биед баруун тахилзуур, шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. З.дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авто тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ын Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 259 дугаартай дүгнэлт: Хариулт  Энэхүү тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй стандартын шаардлага хангаж байгаа ба уг зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй болно....” гэх дүгнэлт. /хх-ийн  56-61/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  иргэний хариуцагч Б.Н-ийн “...осол гарах үед өөр газар байсан. Манай найз Э өглөө нь надаас гуйгаад аваад явсан байсан. Би Салхитад найзуудтайгаа байх үед ирж авна гэхээр нь хүлээж байтал хүн мөргөчихлөө гэж хэлсэн...., “...тээврийн хэрэгслээр бусдад учруулсан гэм хор, хохирлыг төлж барагдуулах хуулийг ойлгосон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 33/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан мөрдөгчийн ”...Жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам.орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй...” гэх магадалгаа /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, ... эцсийн замд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 23 цаг 40 минутын орчим “Toyota Prius-20” маркийн 00-00 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,орчны байдлыг биеэр шалгаж,хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Тийн баруун хөлийн шагай хэсгээр дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Иймд, шүүгдэгч Э.Эийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Э.Эд 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 04 сар, 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01 жил, 07 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид анх гэмтэл учруулсан цагаасаа эхлээд тусалж, дэмжиж байсан нь тогтоогдож байна. Ялыг заавал нэмж, нэгтгэхгүйгээр тус туст нь эдлүүлэх боломжтой байдаг бөгөөд ялаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч болдог. Миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч Э.Эийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Э.Эд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч Э.Эд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Э нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгэгдэж, өнөөдрийн байдлаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа болох нь тус хорих ангийн тодорхойлолт болон ялын тооцоогоор тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэл тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангийн ялын тооцооноос харвал шүүгдэгч Э.Э нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас 06 сар, 20 хоногийн ялыг биечлэн эдэлж, 01 сарын хугацаагаар шагналын хоногоор шагнуулж, нийт 07 сар, 20 хоногийн ялыг эдэлж, одоо 01 жил, 04 сар, 10 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нийт 01 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дэх зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 04 сар, 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01 жил, 05 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлаар.

Хохирогч Б.Тийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Ажилгүй байсан хугацааны үеийн цалин, хөлс болоод цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн боловч энэ талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй байгаа нь тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин прокурорын хяналтын шатанд хохирогч Б.Т нь 295.045 төгрөгийн баримт гаргаж ирүүлснээс шүүгдэгч Э.Э нь 307.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул Э.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч Б.Т нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Э.Эээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, 00000000 дугаартай Э.Эийн жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Эын Эийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нийт 01 сарын хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дэх зааснаар шүүгдэгч Э.Эд өмнөх шийтгэх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 04 сар, 10 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил, 05 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 01 жил, 05 сар, 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 6. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, 000000 дугаартай Э.Эийн жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Т нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Э.Эээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шүүгдэгч Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР