Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/865

 

 

                                                                                                                             

           

 

   2022         09         07                                   2022/ШЦТ/865

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Б, Б овогт Г-ын Ж нарт холбогдох эрүүгийн .... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, яс үндэс халх, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Сэлбийн 0 дүгээр гудамж, 0-000 тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял,

       -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 838 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 9 сарын хугацаагаар хорих ял,

       Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жил, 6 сар, 11 хоногийн хорих хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Б овогт Т-ийн Б /РД:НН00000000/;

           Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Говь-Сүмбэр аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......... нэртэй хоолны газарт зөөгч ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г-ын Ж /РД:НН00000000/;

      Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

      Шүүгдэгч******* нь бусадтай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 09-ний 01 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 510 дугаар байрны "А-" нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 550.000 төгрөг, 200.000 төгрөгийн нэгж, 5 шил виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

     Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 09-ний 01 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 510 дугаар байрны "А3-2" нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 550.000 төгрөг, 200.000 төгрөгийн нэгж, 5 шил виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч Ш.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ж.. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй, сонсгосон зүйл анги тохирсон гэж үзэж байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй...” гэжээ.

            Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч******* нь бусадтай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 09-ний 01 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 510 дугаар байрны "А-" нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 550.000 төгрөг, 200.000 төгрөгийн нэгж, 5 шил виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг,

 Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 09-ний 01 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 510 дугаар байрны "А-" нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 550.000 төгрөг, 200.000 төгрөгийн нэгж, 5 шил виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах авч бусдад нийт 1.191.180 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э-ын өгсөн “...2022 оны 05 сарын 09-ний өглөө 08 цагт 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, - давхарт үйл ажиллагаа явуулах “A-” хүнсний дэлгүүрийнхээ түлхүүрийг худалдагч охин Х-д өгөөд “онгойлго” гэсэн юм. тэгээд Хонгорзул очиж онгойлгоод дотор орсон чинь кассан дээр задгай мөнгө дэлгээтэй байсан гэсэн. Тэгээд би очоод үзэхэд 1000 төгрөгийн дэвсгэрт, 500 төгрөгийн дэвсгэрт, 20.000 төгрөгийн дэвсгэрт, 5000 төгрөгийн дэвсгэртээр нийт 550.000 төгрөгийг кассаас авсан байсан. Тэнд мөн нийт 200.000 төгрөгийн нэгж байсныг аваад мөн дэлгүүрийн лангуунаас 1 литрийн жак даниэлс 2 шил, 1 литрийн баллентайнс 2 шилийг, 700 грамм жак даниэлс 1 шилийг, нийт 5 шил виски алга болсон байсан. Мөн 20.000 төгрөгийн солонгос хувцас зайлагчийг авч явсан байсан.  Мөн дэлгүүрийн арын цонхны хаалт төмрийн гагнаасыг салгаж, хананы шаврыг цохиж унагаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.М-ийн өгсөн “...Өнөөдөр өглөө гэртээ ирэхэд манай гэрт манай найз У хичээлдээ явах гээд ганцаараа байж байсан, би Ууганаатай ойр зуурын юм ярьж байхад өчигдөр Ж, Б хоёр шагийн юм зараад зарагдахгүй, үлдчихлээ, танай гэрт үлдээчихье гэж шөнө ирээд гэрт ээж байгаа учраас аваад явж чадахгүй байна, маргааш ирээд авчихъя" гэж Ж У-д хэлээд үлдээсэн талаар хэлэхээр нь би харахад, 5 шил виски байсан. Би одоо үнэтэй юм байна гэж бодоод, вагонд замдаа унтаагүй болохоор нээх их удалгүй унтчихсан байсан, сэрээд харахад У хичээлдээ явчихсан, цаг харахад 15:00 цаг болж байсан. Тэгээд... Б 17:00 цагийн үед манай гэрт ганцаараа ирээд вискинүүдээ авч яваад зарна гэж хэлээд аваад явсан. Быг ирсний дараа Ж над руу чат бичээд хаана байгаа талаар асуухад гэртээ байна гэж хэлэхэд Б очиж юмаа авсан уу? гэж надаас асуухаар нь аваад явчихсан гэж би Жд хэлсэн..." мэдүүлэг /хх-ийн 30-31/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.У-ын өгсөн "...Ж надад чи гэртээ ганцаараа байгаа юм бол мань чинь танайд очоод юм тавиадахъя гэж хэлсэн, тэгэхээр нь би юу тавих гээд байгаа юм бэ? гэж асуухад очиж байгаад хэлье одоо яваад очъё гэж хэлэн, юу тавих гэж байгаа талаараа надад тодорхой хариулт хэлээгүй, тэгэхээр нь би Ж-г хэнтэй яваа талаар нь асуухад Б-тай явж байна гэж хэлсэн. /би Б гэдэг залууг Ж-тай явж байхад нь нэг удаа тааралдаж танилцаж байсан/ тэгээд очоод яръя гэж надад хэлсэн. ...бид хоёр хэдэн архи тавьчихъя, бид хоёр хэдэн виски шаглаж зарах гэж байсан чинь хүн авсангүй ээ гэж хэлсэн, ...тэр хоёр вискигээ маргааш ирээд авчихъя гэж хэлээд надад үлдээсэн. ...хичээлдээ явахаасаа өмнө Ж ирж виски авна шүү гэсэн, ....Би хэд орчим байсныг нь мэдэхгүй байна, тоо нь бол 3, 4 эсвэл 5 байсан ямар ч байсан 3-аас дээш тооны виски байсан, төрөл нь гэвэл Жак даниелс, Баллентайнс хоёр төрлийн виски байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Д-гийн өгсөн “...Манай хүү Ж2022 оны 05 сарын 09-ний шөнө 03:00 цаг өнгөрөөд ирж байсан. Би өглөө 06:00 цаг өнгөрөөд босоод ажилдаа явах гээд босоод хувцас хунараа өмсөөд цай ундаа уугаад явах гэж байхад Ж ширээн дээр мөнгө тавьчихсан байсан, би өглөө “-юун мөнгө ингээд тавчихаа чи өчигдөр хаана юу хийж яваад ирэв" гэж асуухад, манай хүү Ж нь “-Би хүүхдээс өрөө авсан юм гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би итгээд мөнгийг аваад ажилдаа явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/-р тал,

"Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 144-145/-р тал,

 Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 102-107/-р тал,  

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-111/-р тал,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 139 145/-р тал,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 146-147-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 152/-р тал зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч*******, ******* нарын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын тухайд нэгэнт өөрсдийн гэм бурууг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан аль нэг баримтын талаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

Иймд, шүүгдэгч*******, ******* нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч*******д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил, 10 сарын, 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 07 сар, 01 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил, 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 05 жил, 01 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Н.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан нэр бүхий шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч*******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй байхаар хуульчлагдсан бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ял, шийтгэлийг хөнгөрүүлэх боломжийг хуульд тусгаж өгчээ.

Шүүхээс шүүгдэгч*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил, 10 сар, 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 07 сар, 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 05 жил, 01 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч *******гийн хувийн байдал, түүний өсөж хүмүүжсэн орчин нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил төрөл эрхэлж, аж амьдарлаа авч явах талаар хариуцлага хүлээж байгаа байдал болоод түүний нийгэмд эзлэх байр суурь...” зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарах буюу түүний өмчлөх эрхийн эсрэг хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдал, өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй байгаа байдал болоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлсэн болохыг дурдвал зохино.

Гурав. Бусад

Шүүгдэгч******* нь энэ хэргийн учир 03 хоног цагдан хоригдсоны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Б-ыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Б овогт Г-ын Ж-г бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил, 10 сар, 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 07 сар, 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 05 жил, 01 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******д оногдуулсан 05 жил, 01 сар, 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын энэ хэргийн учир урьдчилсан цагдан хоригдсон 03 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүгдэгч*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР