Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000286 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт бойчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* ******* 4 дүгээр байрны 39 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 5 дугаар баг, 12-02 тоотод оршин суух иргэн гэрийн хашаанд хэрүүл маргаан үүсгэн иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унаган биед зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сумын төвд бага сага зүйл авах гэж нөхөр Батцэрэн болон аймгаас ирсэн дүү нарын хамт ирээд байхад бүтэн нэрийг нь мэдэхгүй нөхрийн хамаатан эхнэр гэх эмэгтэй надад хандан “Танай суманд ирсэн юм чинь бааранд орох уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрч хамтаар сумын бааранд 22 цагийн орчимд ороод хүн тус бүр 2 шил пиво захиалаад ууж байхад удалгүй араас нөхөр Мөнхөө хамт ирсэн нэг залуутай цуг архи уусан байдалтай орж ирээд мөн хүн тус бүр 1 шил пиво уугаад баар хаах цаг болоход бүгдээрээ гарч манай дүүгийн гэрт очсон юм. Тэгээд дүүгийн гэрт очоод бид нарын хувьд нэг шил “Хараа” гэх шошготой 0,75 литрийн архийг хоорондоо юм яриад ууж байх үед эхнэр өөрийнхөө машиныг унаад дүүгийн гэрээс холгүй байдаг миний төрсөн эгч гэр рүү яваад өгсөн. Ингээд үлдсэн бид нар архиа ууж дуусгаад шөнийн 01 цагийн орчимд бид нар алхаад эгчийн гэрт ирэхэд гэнэт Мөнхөө уусан архиндаа согтсон бололтой эхнэрээ асууж байснаа хамаатны дүү нар руу агсам согтуу тавьж байх үед байшин дотроос түүний эхнэр гарч ирсэн. Тухайн үед Мөнхөө эхнэр рүүгээ дайрч давшлаад “хаашаа явсан” гэх мэтээр зодох гээд байхаар нь би голоор нь орж Мөнхөөд хандан “чи эхнэрээ зодож болохгүй” гэж хэлэхэд шууд миний өөдөөс “танд хамаагүй” гэж хэлээд цээж рүү хоёр гараараа маш хүчтэй түлхээд намайг газарт унагаасан. Миний хувьд газарт унахдаа гараа эвгүй тулаад зүүн гарынхаа шуу хэсгийг хугалсан. Тухайн үед эхнэр нь харж байсан. Мөнхөө маргааш нь болон манай гэрт 2 хоног хонины ноос хайчлах хугацаандаа надаас ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй бөгөөд миний хувьд өөрөө мөнгөөрөө өвчин намдаах эм авч байгаад Мөнхөөг манай гэрээс явсны дараа өөрийнхөө зардлаар аймгийн төвд ирж үзүүлэхэд “зүүн гарын шууны яс хугарсан” гэж хэлэхээр нь өнөөдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Мөнхөөг ноос хайчилж дууссаны дараа сумын төвөөс явах гэж байхад нь би түүнд хандан “чи надад өвчин намдаах эм тариа авч өгөхгүй явах гэж байгаа юм уу” гэхэд миний өөдөөс “та өөрөө яах гэж миний эхнэрийг авч гараад архи уулгасан юм бэ, гар чинь хугарсан ч юм уу, хэн мэдэх юм, эмчилгээний зардлыг сүүлд нь шийднэ” гэж хэлээд явсан...” гэжээ. /хх-ийн 11-13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бид нарыг сумын төвд гэрт байж байхад орой 22 цагийн орчимд байх надад хандан “хоёулаа хамт бааранд оръё” гэж хэлэхээр нь би зөвшөөрч бид хоёр гэрээс гарч сумын төвийн нэг караокед орсон. Гэхдээ ажиллуулдаг хүнийг нь гэрээс нь очиж аваад онгойлгуулсан. Ингээд бид хоёр тус газарт ороод хүн тус бүр 2 пиво уугаад сууж байхад өөрийн нөхөр ийн гар утас руу залгаад дуудсан. Тухайн үед гаднаас миний хамтран амьдрагч , аймгийн төвөөс хамт ирсэн Ууганбаяр болон ийн дүү гэх залуу эхнэрийн хамтаар орж ирсэн. Бид нарын хувьд дотроос дахин пиво захиалж мөн “Эдэн” гэх шошготой 0,75 литрийн архи авч ууцгаасан. Тухайн газраас 00 цагийн орчимд гараад гийн найзынд очиж “Хараа” болон “Эдэн” гэх шошготой хоёр 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Ингээд хоорондоо юм ярьж байхдаа тухайн архийг ууж дууссаны дараа тэд нар дахин архи уух гээд гийн хувьд сүүлд ирсэн 2 залуугийн хамтаар машинтай архи хайгаад гэрээс гарсан бөгөөд тухайн үед миний хамтран амьдрагч хүртэл түрүүлээд гарахаар нь би хамт архи уусан хүмүүсийн хамтаар тэр айлын гэрээс гарч гэрт ирэхэд миний хамтран амьдрагч ирээгүй байсан. Ингээд миний хувьд буцаад ганцаараа ийг авах гээд ирэхэд мөн байхгүй болохоор нь буцаад ганцаараа д ирэхэд миний хамтран амьдрагч хамт ажилладаг гэх 2 залуутай маргалдаад зогсож байхаар нь би очсон. Тухайн үед миний хамтран амьдрагч нь намайг “хаагуур яваад ирж байгаа юм, хүн хайгаад байхад чинь, пизда чинь” гэж хэлээд надтай маргалдах үед нэг залуу нь “чи яагаад эмэгтэй хүн зодох гээд байгаа юм бэ” гэж хэлээд намайг өмөөрч хоорондоо зууралдаад газарт унасан. Тухайн үед хажууд байсан тэр хоёрыг салгахад миний хамтран амьдрагч газраас босож ирэх үед нь “чи яагаад эмэгтэй хүн зодох гээд, дайраад байгаа юм” гэж хэлэхэд түүнд хандан “чи анхнаасаа зүгээр байсан хүмүүсийг уруу татаж архи уулгасан биз дээ, пизда минь зайл” гэж хэлээд түүний цээж рүү гараараа цааш түлхэхэд арагш унахдаа майхны уяанд тээглэж газарт унасан. “ёоо гар эвгүй болчихлоо” гээд газраас босож ирэхээр нь би “эмнэлэг явж үзүүлье” гэхэд “явахгүй шууд бариач руу бариулна” гээд явсан...” гэжээ. /хх-ийн 21-23/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 487 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...архи ууж байхад эхнэр эгчийн гэр рүү явчихсан байсан бөгөөд бид нар архи ууж дууссаны дараа эгчийн гэрт очоод эхнэрээ хайгаад бага зэрэг уурласан. Тэр үед эгчийн дүү гэх хоёр залуу байсан бөгөөд би тэр хоёр залуутай бага зэрэг маргалдахад голоор орж ирээд “яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “чамд хамаагүй би эхнэрээ хайж байна, холд” гэж хэлээд уурандаа түүнийг цааш түлхэхэд арагш унасан. Тухайн үед “ёо гар эвгүй болчихлоо” гээд газраас босч ирсэн, мөн тэр үед байшин дотроос унтаж амарч байсан миний эхнэр гарч ирсэн. Би эхнэр болон эгчид “би эгчийг түлхээд гарыг нь гэмтээчихсэн” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 34-36/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 38/

“” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 53/

“******* *******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 55/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч овогт ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг 12-02 тоотод байрлах хашаанд хэрүүл маргаан үүсгэн хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түлхэж унагаан түүний биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...Мөнхөө эхнэр рүүгээ дайрч давшлаад “хаашаа явсан” гэх мэтээр зодох гээд байхаар нь би голоор нь орж Мөнхөөд хандан “чи эхнэрээ зодож болохгүй” гэж хэлэхэд шууд миний өөдөөс “танд хамаагүй” гэж хэлээд цээж рүү хоёр гараараа маш хүчтэй түлхээд намайг газарт унагаасан. Миний хувьд газарт унахдаа гараа эвгүй тулаад зүүн гарынхаа шуу хэсгийг хугалсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ы “...Тухайн үед миний хамтран амьдрагч нь намайг “хаагуур яваад ирж байгаа юм, хүн хайгаад байхад чинь, пизда чинь” гэж хэлээд надтай маргалдах үед нэг залуу нь “чи яагаад эмэгтэй хүн зодох гээд байгаа юм бэ” гэж хэлээд намайг өмөөрч хоорондоо зууралдаад газарт унасан. Тухайн үед хажууд байсан тэр хоёрыг салгахад миний хамтран амьдрагч газраас босож ирэх үед нь “чи яагаад эмэгтэй хүн зодох гээд, дайраад байгаа юм” гэж хэлэхэд түүнд хандан “чи анхнаасаа зүгээр байсан хүмүүсийг уруу татаж архи уулгасан биз дээ, пизда минь зайл” гэж хэлээд түүний цээж рүү гараараа цааш түлхэхэд арагш унахдаа майхны уяанд тээглэж газарт унасан. “ёоо гар эвгүй болчихлоо” гээд газраас босож ирэхээр нь би “эмнэлэг явж үзүүлье” гэхэд “явахгүй шууд бариач руу бариулна” гээд явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 487 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 487 тоот “... биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч *******өд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА