Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0303/э |
Дугаар | 2022/ШЦТ/303 |
Огноо | 2022-09-28 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000315 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчимд иргэн ******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар харилцан зодолдох явцдаа ******* нүүр болон гэдсэн тус газарт өшиглөж 6-8 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, зүүн уушги авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 17 цагийн үед манай гадаа манай найз нь ганцаараа ирсэн. Тэрээр надад хандаж “хөдөө гэр рүү маань хүргээд өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 49-04 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ түүнийг хажуудаа суулгаад замаараа дэлгүүр орж 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи аваад хамтдаа ******* сумын төвөөс урд зүгт чиглэн явсан. Ингээд сумаас урагш ойролцоогоор миний санаж байгаагаар 10 орчим км зайд байрлах газарт машинаа зогсоогоод дэлгүүрээс авсан архиа бид 2 ууж эхэлсэн. Эргэж хөдлөөд архи талдаа орох үед ийн хөдөө гэрт ирсэн. Тэр сумын төвөөс авсан зүйлээ гэртээ орхиод надтай хамт эргэж сумын төв явсан. Сумын төвд 18-19 цагийн үед ирээд дэлгүүрээс нэмж 2 ширхэг том пиво аваад сумын баруун талд хөдөө очиж зогссон. Гэтэл манай сумын иргэн *******, нар Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ойролцоогоор 20 цагийн үед ирж зогссон. Энэ үед *******, нар хоёулаа согтуу байсан бөгөөд бид хоёртой мэнд мэдээд ярилцаж эхэлсэн. Ингээд би тухайн тээврийн хэрэгсэл рүү очоод сууж байсан хэсгийн цонхоор нь түүнтэй юм яриад зогсож байхад ******* явах гээд яараад байсан. Тэгээд бид 2 түүнийг үл тоогоод үргэлжлүүлэн юм ярьж байсан чинь ******* уурлаад машинаасаа бууж ирсэн. Ингээд над руу дөхөж ирээд “бид 2 явмаар байна даа, чи ер нь яах гээд байгаа юм бэ” гээд гараараа нүүрэн тус газарт маань цохисон бөгөөд хамраас цус гарахаар нь би уурлаад машин руугаа очиж гартаа хутга аваад түүн рүү очсон. Гэтэл тэрээр намайг газарт унагаад хөлөөрөө цээж рүү маань өшиглөөд байсан. Яг хэдэн удаа өшиглөснийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан тэгээд ухаан алдчихсан. Миний хувьд биед халдсан асуудал байхгүй бөгөөд уг нь зодолдох гэж дайрсан боловч түүнд зодуулаад биедээ хүнд гэмтэл авсан. ...Зүүн 6-8 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, зүүн уушги авчилт, хамрын нурууны язарсан шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан. ...Миний санаж байгаагаар 2022 оны 08 дугаар сарын 22 билүү 23-ны өдөр намайг аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад ******* эргэж ирээд 400,000 төгрөг бэлнээр өгсөн. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* нь миний ХААН банкны ... данс руу 2,600,000 төгрөг шилжүүлсэн. Миний зүгээс гаргах гомдол байхгүй...” гэжээ. /хх-ийн 9-10/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... бид хоёр ууцгаасан. Тэгээд сумын төвд орж ирээд явж байхад цагаан өнгийн Портертой манай сумын *******, гэх 2 ах халамцуу таарсан. Тэгтэл *******тай маргаад сумын наадмын урд талд ирээд , ******* 2 маргалдаад зодолдсон. Гэтэл машинаасаа хутга аваад ******* руу ирсэн. ******* хавирч унагаад нүүр болон гэдэс рүү нь өшиглөхөд хамарнаас нь их цус гарсан. Би салгаад , ******* хоёрыг эмнэлэгт хүргэж өг гээд г машинтай явуулсан...” гэжээ. /хх-ийн 14-15/
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* бид 2 миний машинтай дахиж нэг шил архи аваад буцаад явж байхад манай сумын 49-04 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл бариад хажууд нь суучихсан урдуур хэрээд согтуу явуулахгүй байсан. Тэгэхээр нь зогсоод ******* буугаад тай маргалдаад байхаар нь би боль гээд салгахад машин руугаа гүйж очоод хутга гаргаад над руу ирэхээр нь би холдоод зугтахад ******* руу дайрсан. *******, 2 барьцалдаад үлдсэн. Би холдоод явсан тул юу болсныг мэдээгүй. Хоёулаа газарт унаад босож ирсэн. Би очиход ын хамраас цус гарсан байсан. Би 5 литрийн ус гаргаад угааж өгсөн. Тэгээд “Зүгээр үү” гэхэд “зүгээр” гээд байсан. ******* эмнэлэгт хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 18-19/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 556 тоот дүгнэлтэд:
1. О.гийн биед зүүн 6-8-р хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, зүүн уушги авчилт, хамрын нурууны язарсан шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар тогтоогдсон зүүн 6-8-р хавирганы далд хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, зүүн уушги авчилт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар хамрын нурууны язарсан шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 29-30/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... бид түүний эзэмшлийн Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын төвийн дэлгүүр рүү архи авах гээд явсан. Ингээд дэлгүүр орчихоод цагдаагийн байрны зүүн хойд талд , нартай тааралдсан. Энэ үед , нар согтуу байсан ба машины урдуур ороод замд саад болоод байсан. Би түүнд хандаж “яах гээд байгаа юм бэ, чи холд” гэхэд тэрээр “гаръя” гээд байхаар нь бид нар хамтдаа наадмын талбайн урд хэсэгт очиж зогсоцгоосон. Би машинаасаа буугаад "чи яагаад явуулахгүй саад болоод байгаа юм бэ” гэсэн чинь уурлаж агсраад машин руугаа очоод хутга гаргаж ирээд эхлээд руу хутгаа далайгаад хөөгөөд байсан. Ингээд түүнд оногдоогүй бөгөөд над руу ирэхээр нь арагшаа ухарч хутганаас нь зайлсхийгээд нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөхөд тэрээр газарт унаад өгсөн. Улмаар түүний хутгыг булаах гэж байхдаа дээрээс нь дараад, өвдгөөрөө цээжин хэсгийг нь нидэрчихсэн юм шиг байгаа юм. Ингээд бид 2 салсан бөгөөд гийн хамраас нь цус гараад байсан. г би ганцаараа эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 44-45/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 55 тоот дүгнэлт /хх-ийн 32/
Дорнод аймгийн ******* сумын Рашаант багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 60/
малын А дансны хуулбар /хх-ийн 61-62/
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/
******* Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 68/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч овогт ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд хохирогч ******* үл ялих зүйлээс болж маргалдаж харилцан зодолдох явцдаа түүний биед 6-8 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, зүүн уушги авчилт, хамрын нурууны язарсан шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би машинаасаа буугаад "чи яагаад явуулахгүй саад болоод байгаа юм бэ” гэсэн чинь уурлаж агсраад машин руугаа очоод хутга гаргаж ирээд эхлээд руу хутгаа далайгаад хөөгөөд байсан. Ингээд түүнд оногдоогүй бөгөөд над руу ирэхээр нь арагшаа ухарч хутганаас нь зайлсхийгээд нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөхөд тэрээр газарт унаад өгсөн. Улмаар түүний хутгыг булаах гэж байхдаа дээрээс нь дараад, өвдгөөрөө цээжин хэсгийг нь нидэрчихсэн юм шиг байгаа юм. Ингээд бид 2 салсан бөгөөд гийн хамраас нь цус гараад байсан. г би ганцаараа эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...би уурлаад машин руугаа очиж гартаа хутга аваад түүн рүү очсон. Гэтэл тэрээр намайг газарт унагаад хөлөөрөө цээж рүү маань өшиглөөд байсан. Яг хэдэн удаа өшиглөснийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан тэгээд ухаан алдчихсан. ...Зүүн 6-8 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, зүүн уушги авчилт, хамрын нурууны язарсан шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ийн “... *******тай маргаад сумын наадмын урд талд ирээд , ******* 2 маргалдаад зодолдсон. Гэтэл машинаасаа хутга аваад ******* руу ирсэн. ******* хавирч унагаад нүүр болон гэдэс рүү нь өшиглөхөд хамарнаас нь их цус гарсан. Би салгаад , ******* хоёрыг эмнэлэгт хүргэж өг гээд г машинтай явуулсан...” гэх, гэрч О. “...******* буугаад тай маргалдаад байхаар нь би боль гээд салгахад машин руугаа гүйж очоод хутга гаргаад над руу ирэхээр нь би холдоод зугтахад ******* руу дайрсан. *******, 2 барьцалдаад үлдсэн. Би холдоод явсан тул юу болсныг мэдээгүй. Хоёулаа газарт унаад босож ирсэн. Би очиход ын хамраас цус гарсан байсан. Би 5 литрийн ус гаргаад угааж өгсөн. Тэгээд “Зүгээр үү” гэхэд “зүгээр” гээд байсан. ******* эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 556 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 556 тоот “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар тогтоогдсон зүүн 6-8-р хавирганы далд хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, зүүн уушги авчилт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар хамрын нурууны язарсан шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА