Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

хохирогч Т.М,

хохирогч Ц.Золзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

хохирогчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

иргэний хариуцагч Б.Очирхүү,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох 2134004420102 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 57 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ....оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Ширээгийн булаг” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Т.Мын жолоодож явсан Тоёота приус маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч М.Норовсүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, хохирогч Т.М, Ц.Золзаяа, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б, иргэний хариуцагч Б.Очирхүү нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2134004420102 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Ширээгийн булаг” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Т.Мын жолоодож явсан Тоёота приус маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч М.Норовсүрэнгийн амь насыг хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: Бүдээ овогт Болд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг. 1964 онд төрсөн, 60 нас хүрэх гэж байна. Би хувиараа компанид хүмүүс зөөж амьдардаг. Тухайн өдөр Өмнөговь явах ажилтай болоод хэдэн хүн аваад гарсан. Төв аймгийн Ширээгийн булаг гэх газарт машин гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийж өөдөөс ирсэн машинтай мөргөлдөж олон хүн хохироож гэмтээсэнд маш их гэмшиж байна. Миний буруу. Би бүх хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бгийн өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн эгч н.Норовсүрэн, хүргэн ах Т.М, хүргэн ахын ах Р.Энхээ, Р.Энхээ ахын зээ хүү бид тавуулаа Дундговь аймгаас гарсан. Тэгээд Төв аймаг орох замд алан хядлага шиг шууд гарч ирээд мөргөсөн. Ямар нэгэн байдлаар гүйцэт түрүүлэх гэж байгаа машин буцдаг ямар ч тийм үйлдэл хийлгүйгээр шууд гарч ирээд мөргөсөн. Бид хэд осол гарахын өмнөх нь бие засаад хөдөлсөн байсан болохоор хурдаа авч амжаагүй байсан. Бид нар харьцангуй удаан явж байсан. Ослын улмаас эгч маань газар дээрээ нас барсан. Хүргэн ах маань группт орсон. Хүргэн ахын ах бас эрэмдэг болж группэд орсон. Эмчилгээ хийлгээд хагалгаанд ороод явж байгаа.

Өөртэйгөө холбоотой нэмэмжлэх зүйл байхгүй. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэхэмжилж байгаа зүйл маань оршуулгын зардал 27.252.897 төгрөг, автомашины үнэ 10.650.000 төгрөг, талийгаачийн цалингийн зээл 8.748.447 төгрөгийг нийт 48.651.344 төгрөгийг нэхэмжилж байгаагаас 29.000.000 төгрөгийг нь авсан. Сая яагаад баримт нэмж өгсөн юм бэ гэвэл ажил явдлын үеэр охин нь өөрийнхөө унаж явсан унаагаа зарсан байсан. Яагаад гэвэл эмчилгээний төлбөр, мөнгө төгрөг зэрэгт хэрэглэсэн. Таньдаг хүндээ зарсан. Өмнөх шүүх хурлын дараа машин авсан хүн нь танай машинаас чинь ийм баримт гарсан энэ чинь хэрэгтэй юм уу гэж асуусан. Тэрийгээ аваад үүнд 1.051.000 төгрөг байсан. Тэрийг нэхэмжилж байгаа. Тэрнээс биш бид нар хамаагүй баримт нэхэмжлээгүй. Шуналын сэдэлтэй тийм зүйл байхгүй. Үүнийг би гаргуулна. Бид нар хүнээ алдсан хүн. Гомдолтой байна гэв.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мын өгсөн: Би Дундговь аймгаас гарч явсан. Гэнэт машин гүйцэт түрүүлж гарч ирээд ямар ч боломжгүй байсан. Эхнэрээ алдчихаад байна. Надад эмчилгээний зардал 2 сая гаруй төгрөг өгсөн. Нэхэмжилсэн мөнгө өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэв.

4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Золзаяагийн: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  “Хүннү Молл”-ын автобусны буудал дээрээс Өмнөговь аймаг руу энэ жолоочийн автомашинд суусан. Жолоочийн баруун гар талд буюу урд суудалд сууж явсан. Төв аймгийн нутагт явж байгаад машин гүйцэт түрүүлж байсан. Би урагшаа машины салон мөргөж нүүр задарсан, хамар хугарсан, уруул сэтэрсэн, гэмтэл дээр очоод оёулсан. Нэг хүн намайг унаанд суулгаад нацилькан дээр хэвтэж эмнэлэгт очсон. Энэ ослоос болоод эмчилгээний зардал болох 7.564.963 төгрөг эмчилгээнд, намайг асарч байсан сахиур буюу манай ээжийн 4 сарын цалин, миний ажилдаа явж чадахгүй байсан 4 сарын цалин мөн би нутаг руу явж чадахгүй байсан. Би биеэ тэнхрүүлэх гэж 2 сар байр түрээсэлсэн. Байрны түрээсийн зардал 2.000.000 төгрөг. Миний цалин 3.680.000 төгрөг, ээжийн 4 сарын цалин 3.300.000 төгрөг гээд нийт 16.544.963 төгрөгөөс жолооч надад эхлээд 1.500.000 төгрөг, дараа нь 3.500.000 төгрөг өгөөд авсан. Миний хамар мурийсан, нүдний аяга хугарсан байна. Би ханиаж найтааж болохгүй, нусаа нийж болохгүй байна. Гуншиж ярьж  байна. Би одоо хамрынхаа хагалгаанд эхний ээлжинд орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэв.

5.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Очирхүүгийн өгсөн: Шүүх хуралдаанд надад хэлж ярих зүйл байхгүй гэв.

6.Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газрын үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Ногоон довын даваа гэх газар байх ба Ногоон Довын давааны ертөнцийн зүгээр урд давааны өвөр хэсэгт Улаанбаатар хотоос Дундговь аймаг чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр замын 86/186 дугаартай километрийн шонгийн дэргэд асфальтан зам дээр Тоёота приус 20 маркийн цагаан өнгийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Гранд старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй асфальтан замын голын цагаан шугамны ертөнцийн зүгээр зүүн талд нь мөргөлдсөн байх ба цагаан өнгийн тоёота приус 20 маркийн 51-54 УНЕ тээврийн хэрэгслийн хамар хэсэг нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харж арын улсын дугаар хэсэг нь зүүн урд зүгт харж зогссон байх ба уг машины хамар хэсэгт нь эвдэрч хэлбэр дүрсээ алдсан, урд талын салхины шил нь хагарсан, буруу талын урд талын салхины шил нь хагарсан, буруу талын урд талын дугуйны хий нь гарсан байх ба Гранд старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь асфальтан замын ертөнцийн зүгээр зүүн талд асфалтан замаас 40 метр орчим зайд урд талын улсын дугаар нь урд зүгт харж арын улсын дугаар хэсэг нь баруун хойд зүгт харж зогссон байх ба уг машины урд талын хамар хэсэг нь эвдэрсэн урд талын салхины шил цуурсан байв. ...зүүн талын мөрний эхлэлийг №1 тоогоор, баруун талын мөрний эхлэлийг №2 тоогоор тэмдэглэж хэмжилтийг хийв. Хэмжилтээр үл хөдлөх А цэгээс зүүн зүгт асфальтан замын ирмэг хүртэл 0.40 см, А цэгээс ертөнцийн зүгээр баруун зүгт асфальтан замын баруун ирмэг хүртэл 6.60 м, А цэгээс хойд зүгт байх үл хөдлөх В цэг болох 186/86 дугаартай шон хүртэл тэгш өнцөгтөөр хэмжихэд 9.40х16.40 метр, А цэгээс баруун урд зүгт байх Тоёота приус маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын дугаар хүртэл асфальтан зам дээр үүссэн зурагдалтын мөрийг хэмжихэд 11.10 метр...тэмдэглэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 4-17 дахь тал/,

7.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын хамар хэсэг нь эвдэрч хэлбэр дүрсээ алдсан, буруу талын урд талын дугуйны хий гарч эвдэрсэн, буруу талын урд талын крилион эвдэрсэн, урд талын гэрэл дохио эвдэрч хагарсан, буруу талын урд талын хаалга гажсан, хойд талын шил хагарсан, зөв талын урд крилло, гэрэл дохио эвдэрсэн, зөв талын урд талын хаалга эвдэрч гажсан, хойд талын гуфер хуучин эвдрэлтэй, хар өнгийн зүйлээр хаасан байх ба гадна талд үзлэгийг дуусгаж зөв талын урд талын хаалгыг онгойлгон дотор талд үзлэг хийхэд хянах самбар эвдэрч гэмтсэн, аюулгүйн дэр нь задарч ил гарсан, хянах самбар хэсэг нь эвдэрч хэлбэр дүрсээ алдсан байх ба зөв талын хойд хаалгыг онгойлгон хойд талд үзлэг хийхэд арын суудлын аравч хэсэг нь урагш түлхэгдэж эвдэрсэн байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дах тал/,

8.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: Цогцос нь 161 см урттай, толгойн орой хэсэгтээ будаг орсон хар хүрэн өнгийн үстэй биеийн ерөнхий хөгжил зөв, мах мариа дунд, 45-50 орчим насны эмэгтэй хүний цогцос байна. ...Үзлэгээр хоёр нүдний зовхи аниастай, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг салст цайвар шаргал, хамар хацар яс бүтэн ам хаалттай, уруул цайвар өөхөн бор, үзэгдэх шүд бүрэн байв... гэх тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дах тал/,

9.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Буджавын өгсөн “Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатараас Өмнөговь аймаг руу явах гээд Жетро хүнсний дэлгүүрийн хажуугаас хот хооронд явдаг хувийн машины зогсоол дээрээс Старекс маркийн тээврийн хэрэгсэлд Болд гэх жолоочтой машинд суусан. Тухайн өдөр 14 цагийн орчимд Улаанбаатараас хөдөлсөн. Тэгээд явж байх замдаа хотын захаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн суулгаад шууд хөдөлсөн. Машинд суусан хүмүүсээс жолооч нэг шатахуун түгээх газар зогсоод тус бүр 50.000 төгрөг хурааж аваад машинд бензин хийж аваад явсан. Машин явж байхад би ерөнхийдөө зүүрмэглээд яваад байсан. Гэхдээ намайг зам руу хальт хараад явж байхад эсрэг урсгалд нүүрсний машины маш урт цуваа болсон байсан. Тэгээд би тэр нүүрсний цуваа өнгөрөөд хэсэг зуур явж байгаад унтчихсан байсан. Гэтэл надтай цуг явсан хүн эгчээ гээд дуудаад байхаар нь сэрээд харахад манай машин осолд орсон байсан. Би цуг явсан хүнээсээ юу болсон, яасан бэ? гэж асуух гэтэл миний нүүрний ам хэсэгт гэмтэл авсан тул ярьж болохгүй, хэл маань уруулан завсраар ороод, чихнээс цус тогтохгүй байсан. Тэр үед миний бие муу байсан болохоор надтай цуг явсан хүн маань түргэн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гээд замын машин зогсоогоод суулгасан. Тухайн машинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс явж байсан осолд орсон хүмүүсээс би, надаас гадна нэг эмэгтэй машинд суугаад шууд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед эмнэлэгт ор байхгүй гээд хүлээж аваагүй, надад түргэн тусламж үзүүлж, миний уруул, шанаа гэх газруудад оёо тавиулаад гэртэй харьсан. Маргааш өглөө нь Сонгодо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед намайг машинд сэрүүн явж байхад Улаанбаатар хот руу нүүрсний машины цуваа байсан болохоор нээх хурдтай яваагүй. Харин намайг унтсан цагаас хойш хэр хурдан явсан талаар сайн мэдэхгүй байна. Би тэр үед жолоочийн эсрэг талын суудлын арын суудал дээр сууж явсан. Тухайн үед өдөр байсан болохоор миний бодлоор үзэгдэх орчин хэвийн, зүгээр байсан. Миний биеийн толгой, тархи, шанаа хэсэгт гэмтэл авсан бас ерөнхийдөө нүүрэн хэсэгт уруул, шүд орчимд хүнд гэмтэл авсан. Харин нурууны ахар сүүлний дээд талын нуруу хугарсан, цус их хэмжээгээр алдсан. Тухайн үеэс хойш эмчилгээ хийлгэсэн ч сайн дээрдэхгүй байна. Одоо уруул, шанаа мэдээгүй, оёдол хийлгэсэн хэсэг маань байнга өвдөж, таталдаж байгаа. Нуруу хэсэг маань удаан сууж болохгүй, зогсож болохгүй өвдөж байна. Миний сууж явсан машин дотор жолоочоос гадна 8 зорчигч байсан. Би гомдолтой байгаа, миний гоо сайхан, эрүүл мэнд гэх зүйл хохирсон тул маш их гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байгаа. Миний эрүүл мэндэд учирсан хохиролд зарцуулсан 6.080.000 төгрөгийг нөхөн төлүүлмээр байна. Би хувиараа бизнес эрхэлдэг хүн болохоор осолд орсноос хойш 4 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, энэ цаг хугацаанд учирсан эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 26-27 дах тал/,

10.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цэндсүрэнгийн өгсөн “Би тухайн өдөр 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд явах гээд замын унаа явдаг газар болох Жетро дэлгүүрийн хажуугаас унаанд суусан. Тухайн үед миний сууж байсан тээврийн хэрэгсэл нь Старекс маркийн олон хүн суудаг тээврийн хэрэгсэл байсан. Би өдөр машин дээр 12 цаг өнгөрөөгөөд очиж суугаад тэндээс өдрийн 13 цагийн орчимд хөдөлсөн. Тэр өдөр зам их түгжрээтэй байсан болохоор удаан хотын төвөөс гарсан. Машины жолооч явах замдаа дайвар болон яармагийн автобусны буудал дээрээс нэг эмэгтэй хүн суулгаад хотын захад байрлах Шунхлай шатахуун түгээх газраас бензин авахдаа, бид нараас тээврийн зардал гэж 50.000 төгрөг тус бүрээс аваад шууд явсан. Би тэр үед машинд шатахуун хийгээд хөдлөхөд нь унтаад явсан. Харин унтаж байхад жолооч их эвгүй машин бариад байх шиг байсан. Урд сууж явсан эгч хүүе яаж яваад байна, ямар эвгүй яваад байна гэж хэлэх нь сонсогдож байсан. Машин дотор би явахдаа 1 нас 5 сартай хүүхдийн хамт явж байсан болохоор би унтаад, харин миний хүүхэд сэрүүн явж байсан. Тэгээд сэрээд харахад миний сууж явсан машин нүүрсний том оврын ачааны машины ард явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр эсрэг урсгалд ороход урдаас жижиг машинтай халз тулаад осол болсон. Тэгээд осол болсны дараа жолооч бууж ирээд машины том хаалгыг онгойлгож, хүмүүсийг буулгаж эхэлхэд би жолооч ахад хүүхдээ өгсөн. Миний хүүхэд хэсэг амьсгалж байгаад ухаан алдсан, тэгээд эргээд ухаан ороход жолооч миний дүү хүүхэд чинь зүгээр болчихлоо гээд надад өгөхөөр нь би замын унаанд сууж, Төв аймгийн эмнэлэгт очоод хүүхдээ үзүүлж, рентгенд харуулсан. Улаанбаатар хотоос би нөхрийгөө дуудаж, нээх удалгүй манай нөхөр ирж, би Гэмтлийн эмнэлэгт очиж хүүхдээ үзүүлж толгойн томографит харуулчхаад шууд гэртээ харьсан. Миний сууж явсан машин 100 гаран километр цагийн хурдтай явж байсан байх, тэр үед надад тэгж санагдаж байсан. Би машин дотор хамгийн арын эгнээний жолоочийн арын харалдаа сууж явсан. Тэр үед өдөр гэгээтэй байсан болохоор үзэгдэх орчин бол сайн, харин замын хажуу хэсгээр цас ихтэй харагдаж байсан. Халтиргаа, гулгаа бараг байхгүй байсан. Тэр үед миний хүүхдийн толгой доргилт авч хөдөлсөн байсан. Харин миний нуруу хэсэг цууралттай, баруун талын хөл зөөлөн эдийн гэмтэл авсан байсан болохоор гэмтлийн эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээг сарын хугацаанд хийлгэсэн. Миний хүү Д.Өсөхбаяр 1 нас 10 сартай мэдүүлэг өгөх шаардлагагүй. Миний сууж явсан машин дотор жолоочоос гадна 10 зорчигч байсан. Би тухайн машинд суухдаа Өмнөговь-Улаанбаатар хоорондын унаа гэх Facebook цахим групп хаягаас хараад зарын дагуу өөрөө очиж суусан. Манай хүүхдийн биед учирсан гэмтэл байхгүй. Харин миний биед зовуурьтай байгаа тул би шинжээч эмчид үзүүлнэ. Би гомдолтой байгаа, миний болон хүүхдэд учирсан хохирлыг барагдуулмаар байна. Миний эмчилгээний зардал болох 2.000.000 сая төгрөгийн зардал гарсан тул нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 30-31 дэх тал/,

11.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батцэрэнгийн өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явах машинд суусан. Машины дугаар нь 14-17 УБЦ улсын дугаартай автомашин байсан. Машин дотор жолоочоос гадна 8 зорчигч байсан. Тэгээд бид нар Төв аймгийн замд явж байгаад Улаанбаатар хот явж байгаа чиглэлтэй машинтай мөргөлдсөн. Манай машинтай мөргөлдсөн машины дугаар маркийг нь би мэдэхгүй. Тэгээд осол болох үед би ухаан алдаад унасан байсан. Хэр удсаныг мэдэхгүй байна. Удалгүй нэг залуу ирээд намайг машинаас буулгасан, би машинд өөр хүн байна уу гээд харахад өөр хүн байхгүй, би машиндаа ганцаараа байсан. Тэгээд машинаас буугаад бие засчхаад буцаж машин дээрээ ирээд сууж байсан чинь нөгөө залуу замын машин зогсоогоод Төв аймгийн эмнэлэгт очоод үзүүлж бай гэж хэлсэн. Тэгээд Төв аймагт очоод эмчид үзүүлэхэд миний хавиргануудыг хугарсан байна. Орой манай эмнэлгийн машин Гэмтэл согогт хүн хүргэж өгнө тэр үед хамт явчих гэхээр нь хүлээж байгаад тэр машинаар Гэмтэл согогийн үндэсний төвд хүргүүлээд шууд хэвтсэн. Тэгээд эмчлүүлж байгаад хамт эмнэлэг яваад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эмнэлгээс гарсан. Би машины хамгийн арын суудалд сууж явсан. Үзэгдэх орчин сайн байсан. Нартай цэлмэг өдөр байсан. Би Старекс машины хамгийн арын голын суудалд сууж явсан. Миний баруун талын 1, 2-р хавирга хугарсан байсан. 1-р хавирга зөрүүтэй хугарсан, 2-р хавирга зөрүүгүй хугарсан гэсэн. Зүүн талын хацар, нүүр хөхөрч няцарсан, зүүн талын хөл мөн адил хөхөрсөн, няцарсан, хавдсан байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Миний эмчилгээний зардалд нийт 1.386.090 төгрөгийн хохирол учирсан. Энэ зардлаа төлүүлж авмаар байна. Би хэргийн материалд гарсан зардлаа нэг бүрчлэн бичиж, тэмдэглэсэн байгаа. Тэрийг хэргийн материалд хавсаргахаар авч ирсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 37-38 дах тал/,

12.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бгийн өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн эгч М.Норовсүрэн, нөхөр Мандахбаатар, хүргэн ахын ах Энхээ, түүний ач хүүхдийн хамт Улаанбаатар хот руу явж байсан. Манай машиныг хүргэн ах Мандахбаатар барьж явсан. Тэгээд Төв аймгийн Ногоон довын давааны урд талд 10 км гаран зайд явж байхад эсрэг урсгалд том оврын нүүрсний ачааны машинтай зөрж байхад тэр том машины араас гэнэт нэг машин гарч ирээд манай машиныг шууд мөргөсөн. Би хэсэг зуур ухаан алдаад сэрэхэд би машинаас буух гэхэд миний зүүн хөл хөдлөхгүй байсан. Тэгсэн танихгүй хоёр хүн ирээд намайг өргөөд машинаас гаргасан. Намайг машинаас буулгаж байхад миний төрсөн эгч элгээ дараад, доошоо тонгойн ёолоод байсан. Энхээ ах жолоочийн суудлыг дэрлээд ухаангүй байсан. Энхээ ахын хүүхдийг хэн гаргасныг мэдэхгүй, уйлаад амнаас нь цус гарсан байсан. Би босох гэсэн босож чадахгүй байсан. Би хүүхдийг татаж авах гэсэн чадахгүй байтал нэг хүн хүүхдийг авчраад энэ хүүхдийн нүүр, амнаас цус гараад байна, хүүхэдтэй эмэгтэйг аваад явъя гэж байсан. Тэгсэн тэнд байсан хоёр залуу намайг өргөж, машинд суулгаад намайг хамгийн ойр Төв аймгийн эмнэлэгт хүргэж өгье гээд өргөөд манай машины урдуур явж байхад би хүргэн ах Мандахбаатарыг харахад толгой нь цус болчихсон, зүүн гараас нь их цус гарч байсан. Гар нь бугалга хэсэгтээ ухагдсан байсан. Тэгэхээр нь ахаа та яаж байна гэхэд Мандахбаатар ах хөл хугарсан босож чадахгүй байна гэж хэлж байсан. Би түүнд хандан дүү нь гялс тусламж дуудаад ирье гээд тэгээд машинд суугаад явсан. Би хүүхдийг аваад явсан. Төв аймгийн эмнэлэг дээр ирэхэд Энхээ ах эмнэлэгт ирсэн хөлийг нь гаргасан, нүүрийг нь цэвэрлэж байсан. Тэгэхээр нь эмчээс нь энэ хүн яасан байна вэ? гэж асуухад толгойдоо их гэмтэл авсан, хөл нь хугарсан байна гэж хэлж байсан. Тэр үед Энхээ ах ухаангүй, хүүхдээ танихгүй, хөлөө маажаад ёолоод байхаар нь Энхээ ахаа та зүгээр үү гэж асуухад ухаангүй, хариулахгүй байсан. Миний хөлийг эмч гаднаас нь тэмтэрч үзээд хугарсан байна, зургийг нь авна гээд явсан. Тэгсэн зураг авдаг эмч нь байхгүй хэмээн удаан хүлээсэн. Тэр хооронд эгчийг маань эмнэлэгт авч ирсэн байсан. Эмчийг дуудсан гээд би хүлээсэн. Тэр үед хотоос гэрийнхнийгээ дуудсан, гэтэл эгчийг нас барсан талаар мэдсэн тэр үед хүргэн ах Мандахбаатарыг эмнэлэгт авчирсан. Тэгээд бид нарыг түргэний машинаар ГССҮТ-д хүргэж авчирсан. Хүргэн ах Мандахбаатар жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын суудлын ард арын суудал дээр сууж байсан. Жолооч түүний хажууд явсан эгч хоёр суудлын бүс зүүсэн байсан. Энхээ ахыг мэдэхгүй байна. Би бүс зүүгээгүй байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам чөлөөтэй харагдаж байсан.  Гэгээтэй, цаг 16 цаг өнгөрч байх шиг байсан. Би тэр үед цагдаад дуудлага өгөхөөр утсаа харсан. Том оврын нүүрсний машин явж байсан. Манай машинтай зөрөх үед тэр машины араас гэнэт нэг машин гараад ирсэн. Шууд ирээд мөргөөд замаас гараад нэлээн хол яваад зогссон байсан. Миний зүүн хөл зөөлөн эдийн гэмтэлтэй, имрайн зургаар хүзүүний C5-C6 үе гэмтсэн, шулуун гэдсээр 4 хоног цус алдсан, нуруу, толгой өвдөж байгаа. Цаашид үзүүлж харуулах шаардлагатай байгаа. Би гомдолтой байна. Хэргийг түргэн шуурхай, хуулийн хүрээнд шийдэж бид нарын хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Одоо ах маань хөл нь хугарсан, нэг нялх хүүхэдтэй, цалингийн зээл нь үлдээд байна. Өөр ярих зүйл байхгүй... гэх  мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 78-80 дах тал/,

13.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мын өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот орохоор приус-20 маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй би өөрөө машинаа жолоодоод хажууд манай эхнэр Норовсүрэн, хойд талын суудал дээр эхнэрийн дүү Хоролсүрэн, манай ах Энхээ нар сууж явсан. Нийтдээ 5-лаа явсан. Энхээ ахын ач нь болох 3 настай хүүхэд явсан. Тэгээд ойролцоогоор 16 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Ногоон дов гэх газар явж байтал өөдөөс Старекс маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд манай машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас миний хажууд сууж явсан эхнэр Норовсүрэн маань нас барсан юм. Замын нөхцөл байдал хэвийн, нартай гэгээтэй байсан, үзэгдэх орчин хэвийн байсан. Би ойролцоогоор 70-80 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн машиныг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Өөдөөс урсгал сөрөөд машин гарч ирэхэд нь би тоормос гишгэсэн. Тухайн үед миний хажуугаар эсрэг урсгалаар том ачааны машин зөрсөн. Түүнийг яг зөрж байтал өөдөөс эсрэг урсгалаас машин гараад ирсэн. Би бодохдоо тухайн зөрсөн гэх том машиныг гүйцэт түрүүлэх гэж байгаад эсрэг урсгал сөрсөн гэж бодож байгаа. Хөл бүдүүн гуяар хугарсан, тархи гэмтсэн, цээж хэвлий гэмтэж хагалгаанд орсон. Би тухайн үед цоо эрүүл байсан. Архи дарс уугаагүй байсан. Тухайн машин миний талийгаач эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг машин байгаа юм. Эмчилгээний зардал болон талийгаачийн оршуулгын зардал, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэн, хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлүүлнэ үү...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 81-86 дах тал/,

14.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Золзаяагийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би Улаанбаатар хотын ХУД-ийн орчимд байх “Жетро’’ нэртэй үйлчилгээний төвийн тэнд машины зогсоол дээр байсан жолоочтой уулзаад Өмнөговь аймаг явах уу гэж асуухад тэр хүн явна гээд тэгэхээр нь ярьж тохироод утасны дугаарыг нь аваад замаас нь суухаар болсон. Тэр жолооч мөнгөлөг өнгийн Старекс машинтай явж байсан. Би өдөр 14 цагийн орчим тэр хүнтэй яриад “ Хүннү” моллын автобусны буудал дээрээс суух гэж байгаад хамт нэг залуу машинд суугаад тэгээд шууд явсан. Тэр машинд жолоочтой нийлээд 11 хүн явсан. Бид нар Төв аймгийн цагдаагийн постны орчмоос бензин аваад тэгээд явсан. Бид нар явж байгаад 16-17 цагийн хооронд байх цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан “Нүүрс” буулгах цэг өнгөрөөд  явж байхад манай машины урд том оврын шалаанз явж байхаар нь миний сууж явсан манай машины жолооч ах гүйцэж түрүүлэх үйлдэл хийж том оврын машины хажуугаар ортол өөдөөс ирж байсан цагаан өнгийн жижиг тэрэгтэй мөргөлдсөн. Би хэсэг зуур ухаан алдсан байж байгаад сэрсэн. Тэгтэл хүмүүс шуугилдах чимээ гарч байсан. Миний хамраас цус гараад дуу гарч чадахгүй байсан, нэг эмэгтэй миний хүүхэд сэрчихлээ, туслаарай гэж байсан, жолооч ах машинаас буусан байсан, миний хажууд сууж байсан эгч надад хандан их цус алдаж байх шиг байна, гэдийх хэрэгтэй гэж байсан. Эмнэлэгт дуудлага өгөх гээд утсаа хартал сүлжээ байхгүй байсан. Тэр машинд хамт зорчиж байсан ах машин зогсоогоод тэгээд замын унаагаар шууд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Жолоочийг Болд гэдэг, буурал толгойтой, махлаг ах байсан. Тэр машин зогсоогүй явж байсан. Тэгэхээр нь манай машин гүйцэж түрүүлэхээр хажуугаар нь эсрэг урсгал руу орсон. Тэгсэн эсрэг урсгалаас ирж байсан машинтай мөргөлдсөн. Шууд л мөргөлдсөн. Мөргөлдсөнийхөө дараа юутай мөргөлдчихвөө гэж хэлж байсан. Зам гэгээтэй харагдаж байсан. Би жолоочийн хажуу талд голын сандал дээр сууж явсан. Унтаагүй сэрүүн байсан. Миний нурууны яс хугарсан, нүүр хэсэг маань гэмтэж хавдсан, ахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргийн дүгнэлт гаргуулна. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-92 тал/,

15.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Энхээгийн өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Мандахбаатарын эзэмшлийн приус машинтай зээ хүү, Мандахбаатар, түүний эхнэр, эхнэрийнх нь дүү Хоролсүрэнгийн хамтаар Дундговь аймгаас Улаанбаатар хот явахаар явсан. Бид нар Ногоон довын урд энгэр буюу осол болсон газраас 15 км орчим зайтаа явж байхад унтсан байсан. Осол болсон талаар мэдээгүй, Улаанбаатар хотын ГССҮТ-д ирээд эмчилгээ хийлгэж байхад орой ухаан орсон. Би унтаж байсан. Осол болохыг мэдээгүй. Миний толгой, баруун хөлийн нарийн бүдүүн яс хугарсан гэмтэл авсан байсан. Мандахбаатар жолоодож явсан. Их зөөлөн явж байсан. 60-70 км цагийн хурдтай явж байсан. Би жолоочийн арын суудалд сууж явсан. Суудлын бүс хэрэглээгүй байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам чөлөөтэй харагдаж байсан. Будхүүгийн Бадрал 2 настай. Зээ хүү Б.Бадралын баруун хацар нь шилэнд зүсэгдсэн байсан. Машинд эвдрэл байгаагүй. Зогсохгүй зүгээр явж байсан. Би гомдолтой, эмчилгээний зардал, гарч байгаа бодит зардлаа баримтаар нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-97 дах тал/,

16.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Будбилэгийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед фэсбүүк зар дээр Улаанбаатар хотоос Даланзадгад явна гээд утасны дугаар тавьсан байхаар нь асуухад өдөр 13 цагт явна, 13 цагт ХУД-ийн нутагт Жетро супермаркетын тэндээс явна, тэнд ирээрэй гэж хэлсэн. Би 13 цагаас хоцроод очиж байтал тэр жолооч миний гар утас руу ирж байна уу гээд 2-3  удаа залгасан. Би 13 цаг 40 минутын үед машинд нь суусан. Тэр жолооч ахин хүн хүлээж байгаад аваад 14 цаг өнгөрч байхад Өмнөговь явахаар хөдөлсөн. Замдаа явж байгаад Шинэ спорт ордны тэндээс бас эрэгтэй, эмэгтэй хүн авсан. Хүмүүсээ суулгаад бүх хүнд суудлын бүс зүүхийг шаардсан. Суудлын бүс нь цээжээр дардаггүй, шууд бүсэлхийгээр дардаг бүс байсан. Замаасаа бензин аваад хурдны замаар явах байсан ч бензин байхгүй байсан учир Төв аймгийн нутгаас 15 цагийн орчим байхаа бензин аваад шууд явсан. Би нойр муутай байсан болохоор унтаж, сэрээд явж байсан. Тэгтэл машин дайвалзаад байх шиг байхаар нь би сэрэхэд осол болсон, миний зүүн талын хацар хэсэг хавдсан, хацар хэсэгт зулгарч цус гарсан байсан. Миний ард талд сууж явсан эмэгтэй хүн маань хүүхэд ухаан алдчихлаа гээд орилтол машины заалны хаалгыг нэг хүн онгойлгоход миний хажууд сууж байсан эрэгтэй хүн намайг буу гээд түлхэж буулгахад би цасан  дээр унасан. Би цасан дээр 10-аад минут суусан байхаа, тэрний дараа зам дээр мөргүүлсэн машин байсан мөн манай машинд явж байгаад гэмтсэн хүмүүсийг замын унаанд суулгаад бужигнаж байсан. Би босоод алхах гэхээр босч чадахгүй хэвлийгээр өвдөөд байсан. Бүх хүн явсан бас нэг эгч бид хоёр машины хажууд үлдсэн байсан. Манай машины жолооч надтай хамт байсан эгч бид хоёрыг замын унаанд суулгаад Төв аймгийн эмнэлэг рүү явуулсан. Би жолоочийн арын суудал дээр урагш харж суусан байсан. Би жолоочийг танихгүй, 50 гаран насны эрэгтэй хүн байсан. Ер  нь хурдтай явж байгаа санагдаж байсан. Жолоочтой нийлээд 10 хүн байсан ба 9 том хүн 1 хүүхэд явж байсан. Зам бол харагдаж байсан. Би унтаж байсан. Би нүүрээрээ юм мөргөж, миний зүүн талын нүдний ухархайн яс цөмөрсөн, бүс зүүж явсан хэвлийн хэсгээр хөхөрч, хавдсан байгаа. Би гомдолтой байна. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-100 тал/,

17.Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Очирхүүгийн өгсөн: “Улсын бүртгэлд Болдын Очирхүү миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний аав унаж эзэмшдэг, миний аавын тээврийн хэрэгсэл байгаа юм. Эргүүлээд зарж, үрэхэд үнээ алдахгүй гэж л Улаанбаатар хотын хаягтай миний нэр дээр худалдаж авч байсан юм. Би 2021 оны 06 дугаар сард хувь хүнээс 19.500 000 /арван есөн сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би Болд гэх хүний төрсөн хүү нь байгаа юм. Миний нэр дээр боловч миний аав Болд унаж эзэмшдэг юм. Гэр бүлийн гишүүд болохоор худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дах тал/.

18.Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Очирхүүгийн өгсөн: “Улсын бүртгэлд Болдын Очирхүү миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний аав унаж эзэмшдэг, миний аав Б.Бын тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Улаанбаатар хотын хаягтай болохоор Улаанбаатар хотын серийн  дугаартай, авахын тулд миний нэр дээр авсан юм. Би уг тээврийн хэрэгслийг аваад аав Болдод өгсөн. Миний аав Болд л унаж эзэмшдэг. Гэрээ хийгээгүй, миний аав учраас миний нэр дээр байлгаж байсан. Намайг иргэний хариуцагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар эргүүлээд зарж барьсан ч үнэ гайгүй байх гэж бодоод л Улаанбаатар хотод оршин суудаг. Миний нэр дээр худалдаж аваад аав маань унаж,  эзэмшдэг байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107 дах тал/,

19.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 120  гэх газарт өөрийн эзэмшлийн Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа очсон. Би тэнд очоод өөрийн гар утсаар Өмнөговь аймгийн зарын групп дээр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу хүн авч явна гэсэн зар тавьсан. Тэгсэн хүмүүс миний зарыг хараад ярьж байсан. Миний машин 8 хүний суудалтай байдаг юм. Тэгээд 8 хүний тоо бүрдэхээр нь эрэгтэй хүн 2, эмэгтэй 6, 1 хүүхэд байсан, хүүхэд нь жаахан хүүхэд байсан. Би тэр хүмүүсийг өөрийн машиндаа суулгаад, хүмүүсдээ суудлын бүсээ зүүгээрэй, цагдаа зогсоогоод торгоно гэвэл өөрсдөө хариуцаарай гэж хэлсэн. Тэгээд 14 цагийн үед Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 120 гэх газраас Өмнөговь аймаг явахаар гарсан. Бид нар 15 цагийн орчим байх, цагийг нь сайн санахгүй байна, тэр үед Улаанбаатар хотын Өлзийт хорооллын постоор гараад явсан. Тэгээд Төв аймгийн Өндөр довын цагдаагийн постны орчим байх Горгаз шатахуун түгээгүүрийн газраас машиндаа түлш хийгээд явсан. Горгаз шатахуун түгээх газраас түлш аваад Өмнөговь аймаг явахаар шууд явсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Ногоон даваа гэх давааг даваад уруудаад явж байсан чинь зам дээр Бор ногоон өнгөтэй приус-20 маркийн машин зогссон байхаар нь хажуугаар нь гарахдаа эсрэг урсгалд өөдөөс явж байгаа машиныг харахад том оврын машин харагдахаар нь амжаад орчихно гэж бодоод эсрэг урсгал руу орсон чинь миний хажууд сууж байсан нэг эмэгтэй өөдөөс чинь машин гэж хэлсэн. Тэгтэл шууд цагаан өнгийн тоёота приус-20 маркийн машинтай мөргөлдсөн. Миний өөдөөс нарны гэрэл тусаад би ирж яваа машиныг харж чадаагүй. Тэгээд сандраад машины жолооны хүрдийг зүүн гар тийш нь дараад замаас гараад зогссон. Машин зогссоны дараа миний машинд явсан 5 хүний нүүр нь хавдаж, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд би машинаасаа бууж, нөгөө машин  дээр очиход 1 эмэгтэй жолоочийн эсрэг талд зам дээр доошоо хараад хэвтсэн байсан, жолооч эрэгтэйгийн баруун хөл нь хугарчихсан, нүүрнээс нь цус гарчихсан, хүмүүс уг хүнийг машинаас нь гаргаад газарт хэвтүүлсэн байсан. Тэгээд би тэнд явж байсан машиныг зогсоож, гуйн хүмүүсийг нь эмнэлэг рүү хүргээд өг гэж хэлээд унаанд гуйж суулгаад , би өөрөө хэрэг болсон газарт ганцаараа үлдсэн. Хүн зөөх зөвшөөрөл байхгүй. Би Улаанбаатар хотод хүүхдүүддээ идэш хоолыг нь хүргэж өгчхөөд тэгээд буцах гэж байсан юм. Бүдээгийн Болд би өөрөө жолоодож явсан. Би 100 километр цагийн хурдтай явж байсан. Улсын бүртгэлд миний хүү Болдын Очирхүүгийн нэр дээр байдаг, миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Эвдрэл гэмтэл байгаагүй. 2021 оны 07 дугаар сард авсан машин байгаа юм. Миний явж байсан зам 2 эгнээтэй асфальтан зам байсан. Дундаа тусгаарлах тасархай цагаан шугам байсан. Зам чөлөөтэй харагдаж байсан. Замд эвдрэл байгаагүй. Би зам дээр байсан машины хажуугаар гараад эсрэг урсгалд орсон. Миний явж байсан эгнээнд болоогүй замын тусгаарлах цагаан шугамны ертөнцийн зүгээр зүүн талд эсрэг урсгалд осол болсон байгаа. Би зам дээр явж байсан машиныг тойроод гарсан чинь нарны гэрэлд миний нүд гялбаад машин ирж явааг хараагүй. Би зогсоох арга хэмжээ авч амжаагүй. Өөдөөс чинь машин гэж хэлтэл тоормоз гишгэж чадалгүй мөргөлдсөн. Би хараагүй. Бүгд суудлын бүс хэрэглэсэн байсан. Миний машинтай мөргөлдсөн хүн бүдүүн эрэгтэй хүн байсан. Цагаан өнгийн тоёота приус-20 маркийн машины дэргэд газарт хэвтэж байсан эмэгтэйн биеийн байдал нь нэлээн хүнд байсан. Толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд цээжээр өвдөөд байна гэж хэлж байсан. Би жолооны үнэмлэхтэй. Хэзээ жолооч болсноо санахгүй байна. Би жолооны BCD ангилалтай. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний машинд сууж явсан хүмүүс Өмнөговь аймгийн хүмүүс байсан байх. Би дэвтэр дээр утасны дугаарыг нь тэмдэглэж авсан байгаа. Миний цээж өвчүүний хэсэгт товойсон байна. Даралт ихэссэн, зүрхний хэмнэл алдагдсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дах тал/.

20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн “1.Талийгаач М.Норовсүрэн нь гол судасны урагдал тасралын улмаас цочмог цус алдаж нас баржээ. 2.Талийгаач М.Норовсүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гол судасны тасрал, урагдал, цээжний хөндийд 2200 мл цусан хуралдалт, элгэнд язарсан шарх, бөөрний өөхөн эдэд цус хуралт, хуйханд шарх, цус хуралдалт, цээж, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 7.Талийгаач 1-р бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 119-121 дэх тал/,

21.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн “1.Т.Мын биед хэвлийд шингэн /400мл/, сэмжний урагдал, элэгний урагдал, бүдүүн гэдэсний чацархайд няцрал, баруун дунд чөмөгт ясны хугарал, тархи доргилт, нүүр, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 134-135 дах тал/,

22.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн “1.Р.Энхээгийн биед суурь ясны хугарал, дух ясны ялтасны хугарал, субарахнойдал зайнд цус харвалт, баруун шилбэ ясны хугарал, тархи доргилт, баруун шилбэнд шарх, нүүр, баруун хөмсгөнд шарх, нүүр зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 155-156 дах тал/,

23.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаартай шинжээчийн “1.Б.Бгийн биед хүзүүний 5,6-р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний урагдал, тархи доргилт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 170-171 дэх тал/,

24.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаартай шинжээчийн “Ц.Золзаяагийн биед бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, нүүрний зүүн хэсгийн шарх, шүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 175-176 дах тал/,

25.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 843 дугаартай шинжээчийн “Д.Батцэрэнгийн биед баруун талд 1, 2-р хавирганы далд хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 178-179 дах тал/,

26.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны  01 дүгээр сарын 14-ны өдрийн 1645 дугаартай шинжээчийн “О.Буджавын биед бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун чих, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 184-185 дах тал/,

27.Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 6.2 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Приус маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэв. 6.3 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. 6.4 хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 208 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож байна.  

 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б, хохирогч Т.М, хохирогч Ц.Золзаяа, иргэний хариуцагч Б.Очирхүү, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Энхээ, хохирогч Б.Будбилэг, хохирогч О.Буджав, хохирогч Д.Цэндсүрэн, хохирогч Д.Батцэрэн, нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Ногоон довын даваа гэх газар байх ба Ногоон Довын давааны ертөнцийн зүгээр урд давааны өвөр хэсэгт Улаанбаатар хотоос Дундговь аймаг чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр замын 86/186 дугаартай километрийн шонгийн дэргэд асфальтан зам дээр Тоёота приус 20 маркийн цагаан өнгийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Гранд старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй асфальтан замын голын цагаан шугамны ертөнцийн зүгээр зүүн талд нь мөргөлдсөн байх ба цагаан өнгийн тоёота приус 20 маркийн 51-54 УНЕ тээврийн хэрэгслийн хамар хэсэг нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харж арын улсын дугаар хэсэг нь зүүн урд зүгт харж зогссон байх ба уг машины хамар хэсэгт нь эвдэрч хэлбэр дүрсээ алдсан, урд талын салхины шил нь хагарсан, буруу талын урд талын салхины шил нь хагарсан, буруу талын урд талын дугуйны хий нь гарсан байх ба Гранд старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь асфальтан замын ертөнцийн зүгээр зүүн талд асфалтан замаас 40 м орчим зайд урд талын улсын дугаар нь урд зүгт харж арын улсын дугаар хэсэг нь баруун хойд зүгт харж зогссон байх ба уг машины урд талын хамар хэсэг нь эвдэрсэн урд талын салхины шил цуурсан байв. ...зүүн талын мөрний эхлэлийг 1 тоогоор, баруун талын мөрний эхлэлийг 2 тоогоор тэмдэглэж хэмжилтийг хийв. Хэмжилтээр үл хөдлөх А цэгээс зүүн зүгт асфальтан замын ирмэг хүртэл 0.40 см, А цэгээс ертөнцийн зүгээр баруун зүгт асфальтан замын баруун ирмэг хүртэл 6.60 м, А цэгээс хойд зүгт байх үл хөдлөх В цэг болох 186/86 дугаартай шон хүртэл тэгш өнцөгтөөр хэмжихэд 9.40х16.40 м, А цэгээс баруун урд зүгт байх Тоёота приус маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын дугаар хүртэл асфальтан зам дээр үүссэн зурагдалтын мөрийг хэмжихэд 11.10 м ...тэмдэглэв гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн талийгаач М.Норовсүрэн нь гол судасны урагдал тасралын улмаас цочмог цус алдаж нас баржээ..., талийгаач М.Норовсүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гол судасны тасрал, урагдал, цээжний хөндийд 2200 мл цусан хуралдалт, элгэнд язарсан шарх, бөөрний өөхөн эдэд цус хуралт, хуйханд шарх, цус хуралдалт, цээж, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн Т.Мын биед хэвлийд шингэн /400мл/, сэмжний урагдал, элэгний урагдал, бүдүүн гэдэсний чацархайд няцрал, баруун дунд чөмөгт ясны хугарал, тархи доргилт, нүүр, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн Р.Энхээгийн биед суурь ясны хугарал, дух ясны ялтасны хугарал, субарахнойдал зайнд цус харвалт, баруун шилбэ ясны хугарал, тархи доргилт, баруун шилбэнд шарх, нүүр, баруун хөмсгөнд шарх, нүүр зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо...гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаартай шинжээчийн Б.Бгийн биед хүзүүний 5,6-р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний урагдал, тархи доргилт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаартай шинжээчийн “Ц.Золзаяагийн биед бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, нүүрний зүүн хэсгийн шарх, шүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 843 дугаартай шинжээчийн “Д.Батцэрэнгийн биед баруун талд 1, 2-р хавирганы далд хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны  01 дүгээр сарын 14-ны өдрийн 1645 дугаартай шинжээчийн О.Буджавын биед бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун чих, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлтүүд, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 6.2 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Приус маркийн 51-54 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэв. 6.3 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. 6.4 хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Гранд Старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.Норовсүрэнгийн амь нас хохироосон, Р.Мандахбаатар, Р.Энхээ нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ц.Золзаяа, О.Буджав, Д.Батцэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч М.Норовсүрэн, хохирогч Р.Мандахбаатар, Р.Энхээ, Ц.Золзаяа, О.Буджав, Д.Цэндсүрэн, Б.Б нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзэлгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Бын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

            Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Б нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, нэг хүний амь хохирч хүнд хохирол учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Ширээгийн булаг” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Гранд старекс маркийн 14-17 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч М.Норовсүрэнгийн амь насыг хохироосон, хохирогч Р.Мандахбаатар, Р.Энхээ, Ц.Золзаяа, О.Буджав, Д.Цэндсүрэн, Б.Б нарын эрүүл мэндэд тус тус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч М.Норовсүрэнгийн гол судасны урагдал тасралын улмаас цочмог цус алдаж нас  барсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаачийн оршуулгын зардал, талийгаачийн банкны зээлийн төлбөр, өмгөөлөгчийн хөлс болон бусад зардал 48.651.344 төгрөгийн нэхэмжлэл гаргасан, 

Хохирогч Р.Энхээгийн биед суурь ясны хугарал, дух ясны ялтасны хугарал, субарахнойдал зайнд цус харвалт, баруун шилбэ ясны хугарал, тархи доргилт, баруун шилбэнд шарх, нүүр, баруун хөмсгөнд шарх, нүүр зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч Р.Энхээ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал, бусад зардалд 9.032.681 төгрөгийн нэхэмжлэл гаргасан,

Хохирогч Ц.Золзаяагийн биед бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, нүүрний зүүн хэсгийн шарх, шүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч Ц.Золзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал, байрны түрээсийн зардал, ажилгүй байх үеийн цалин, ээж Цэцэгмаагийн цалин 16.544.963 төгрөгийн нэхэмжлэл гаргаж тус тус нотлох баримтыг ирүүлсэн байна. 

Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Б.Б, хохирогч Р.Энхээ, Ц.Золзаяа нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1.Хохирогч Ц.Золзаяагийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 2 дугаар хавтас хэргийн 200-212, 214, 221 дүгээр талд авагдсан эмчилгээний төлбөр, эм тарианы зардлын баримтаар 5136288₮, 100000₮, 220000₮, 115000₮, 73600₮, 280000₮, 107275₮, 39000₮, 3800₮, 80000₮, 27300₮, 85000₮, 30000₮, 14800₮, 15000₮, 30000₮, 18000₮, 46000₮, 126900₮, 12500₮, 9200₮, 22900₮, 25000₮, 47800₮, 20000₮, 8000₮, 1200₮, 2000₮, 15000₮, 580000₮, 7000₮, 30930₮, 44800₮, 136.288₮ нийт 2.381.293 төгрөг 2021.12.01-нээс 2022.02.01-ний хооронд хоёр сар байр түрээслэсэн төлбөрт 2.000.000 төгрөг нийт 9.510.581 төгрөг, 

 2.Хохирогч Р.Энхээгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 2 дугаар хавтас хэргийн 34-41 дүгээр эмчилгээ, сувилгаа, эм хэрэгслийн зардалд 519.034 төгрөг, аймаг, хот хооронд Улаанбаатар хот, Төв аймаг, Дундговь аймаг хооронд явахад зарцуулсан шатахууны зардалд 433.647 төгрөг, эмчилгээ үзлэгт орж байсан, гэрээс ГССҮТ хоорондын таксины мөнгө, авто зогсоолын төлбөрт 540.000 төгрөг нийт 1.492.681 төгрөг,

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн оршуулгын зардалд 2 дугаар хавтас хэргийн 112 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хүнс 50900₮, 113 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хөвөн, хадаг 34000₮, 115 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хүнс 20470₮, 118 дугаар талд авагдсан зарлагын баримтаар чихэр 16800₮, 119 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар хүнсний ногоо 43000₮, 120 дугаар талд авагдсан баримтаар хүнсний ногоо 168500₮, 121 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар ар хөвч 50000₮, 124 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар үхрийн мах 134000₮, 128 дугаар талд авагдсан зарлагын баримтаар 80000₮, 130 дугаар талд хүнс 163500₮, 131 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар 18500₮, 135 дугаар талд авагдсан баримтаар хүнс 166650₮, 137 дугаар талд авагдсан хүнс 45000₮, 139 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар хүнс 30500₮, 140 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар хүнс 21000₮, 145 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хүнс 201000₮, 148 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хүнс 394500₮, 149 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар 7500₮, 150 дугаар талд авагдсан ширээний бүтээлэг 20000₮, 151 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар дамар, хонх, арц, хүж 548000₮, 152 дугаар талд авагдсан 60500₮, 154 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар манал бурхан 210000₮, 155 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хүж 13500₮, 157 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хүнс 382310₮, 158 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хүнс 401870₮, 159 дүгээр талд авагдсан хүнс 16000₮, хүнс 10750₮, 168 дугаар талд авагдсан 3 м даавуу 15000 төгрөг нийт 3.323.550 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 1.051.446 төгрөг нийт

4.374.990 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нотлох баримтын шаардлага хангасан, талийгаачийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, хохирогч нарын эмчилгээ болон унаа, хүнсний зардал, гэм хорын хохиролд хамаарч байна гэж дүгнэж, шүүгдэгч Б.Боос хохирогч Ц.Золзаяад 4.510.581₮, хохирогч Р.Энхээд 1.492.681 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 4.374.990 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.651.344 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1.Оршуулын зардлын хүнсний барааны зардлын тамга, тэмдэг гарын үсэггүй 112.500₮, 944.000₮, 232400₮, 351000₮, 686300₮, 120700₮, 66600₮, 139000₮, 187500₮, 108400₮, 72600₮, 42300₮, 15000₮, 95000₮, 29900₮, 26650₮, 8500₮, 5000₮, 16000₮, 71500₮, 258800₮, 220450₮, 39000₮, 459900₮, 243000₮ нийт 4.527.907 төгрөгний нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр,

2.Талийгаач М.Норовсүрэнгийн Хаан банкнаас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр цалийнгийн зээлийн үлдэгдэл 8.748.447 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүйгээр,

3. 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хууль зүйн туслалцаа авах гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг баримтаар ирүүлсэн боловч Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,...” эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон иргэний эрх зүйн харилцаанд орж өмгөөлөгч талаас үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч талаас өмгөөлөгчид тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс төлсөн 2.000.000 төгрөг нь хуульд заасан зайлшгүй гаргах шууд хохиролд хамаарахгүй үндэслэлээр,

4.Хохирогч Ц.Золзаяагийн нэхэмжлэлийн шаардлагаас ээж Цэцэгмаагийн 4 сарын цалин 3.300.000 төгрөг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүйгээр, эмчилгээний баримтаас нотлох баримтын шаардлага хангаагүй 3.734.382 төгрөгийг хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр, 

5.Хохирогч Р.Энхээгийн нэхэмжлэлийн шаардлагаас иргэн Г.Баяржаргалын бууц засварлах төлбөрт 2.500.000 төгрөг, асаргаатай байх үед олох байсан орлого 5.040.000 төгрөг шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүйгээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн  48.651.344 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч 29.000.000 төгрөг төлснгийг хасаж, үлдэх 19.651.344 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардалд 2.000.000 төгрөг, амь хохирогчийн цалингийн зээл 8.748.447 төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй үлдэх 4.527.907 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Ц.Золзаяагийн 16.544.963 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч 5.000.000 төгрөг төлснийг хасаж, үлдэх 7.034.382 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангасан 4.510.581 төгрөгийг гаргуулахаар

Хохирогч Р.Энхээгийн 9.032.681 нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч 2.000.000 төгрөг төлснийг хасаж, үлдэх 7.540.000 төгрөгийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллгааны шатанд шүүгдэгч Б.Б нь хохирогч Р.Мандахбаатарт мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 2.130.650₮, хохирогч О.Б эмчилгээний зардалд 5.210.000₮, хохирогч Д.Б эмчилгээний зардалд 1.400.000₮, эмчилгээний зардалд Цэнд-Аюушид 150.000₮, хохирогч Ц.Золзаяад эмчилгээний зардалд 5.000.000₮, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд оршуулагын зардал болон автомашины төлбөрт 29.000.000 төгрөг нийт 42.890.650 төгрөг төлж хохирогч нарын дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

 

Шүүх амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Б болон хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүнийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 231 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 237 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь 57 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоотод амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, тэтгэвэрт, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагаас шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр буюу талийгаач нарыг оршуулахтай холбоотой зардлыг төлж барагдуулсан, хохирогч нарт хохирлыг төлсөн, ар гэрийн байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэж хорих ял тэнсэх боломжтой гэж санал дүгнэлтээ гаргаж байгаа боловч шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж, ниймгийн аюулыг дүгнэхэд хор уршиг арилаагүй, талийгаачийн оршуулгын зардал, хохирогч нарын эмчилгээний зардлыг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Б.Бын 441810 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хохирол 42.890.650 төгрөгийг төлсөнг, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 4.374.990, хохирогч Ц.З 4.510.581 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 15.276.354 төгрөгийг,  Ц.З үлдэх 7.034.382 төгрөг, Р.Э 7.540.000 төгрөгийг хуульд заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Б.Бын 441810 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүрүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай. 

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН