Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1239

 

2022        08          19                                         2022/ШЦТ/1239

 

                             

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Түмэннаст, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Булганчимэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Б, 

гэрч Б.Н /цахимаар/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109 00000 1572 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Б овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ням ням нэртэй солонгос хоолны газарт иргэн С.Г-ийн айфоне экс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Анжунабүүк анд арт” нэртэй кофе шопоос иргэн У.Ү-ийн эзэмшлийн айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нөмөр” кофе шопоор үйлчлүүлж байсан иргэн С.З-ийн цэнэглэж байсан “айфоне экс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 870,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэйти жэпэн косметикс” дэлгүүрээс хохирогч Б.М-ын эзэмшлийн айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Блю Фин” ресторанаар үйлчлүүлж байсан иргэн Б.Э-ын тэкен дээр цэнэглэж байсан “Самсунг галакси А-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ паркийн кофе шопд хохирогч Г.Г-ын өмчлөлийн айфоне икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 835,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пролайв тоглоомын газарт хохирогч Б.А-ийн өмчлөлийн айфоне икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Доне Порк” гэх солонгос хоолны газарт хохирогч Д.А-ын эзэмшлийн “хар өнгийн самсунг галакси зи полд 3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төвөөс иргэн Ч.Г-ийн өмчлөлийн Редми-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эгүүшин” гэх нэртэй худалдааны төвөөр үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Д.Э-ийн самсунг эс 9 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ парк төвийн 1 давхарт гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн кассан дээрээс Д.А-ийн айфоне экс р загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 925,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “VIР” гэх нэртэй караоке дотор иргэн Ө.М-ны “Iphone Xs мах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,025,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Метромалл” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Н.Б-ийн буйдан дээр байсан “Хиаоми ми про 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн гоо сайхны лангууны ширээн дээрээс Л.О-ын өмчлөлийн “Хуайвэй пи 40 лайт” гэх загварын 900,000 тгөрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

15. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 1 дүгээр гудамжны 34а тоотод үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс С.М-ийн ширээн дээр байсан айфоне 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шан Хө” нэртэй хоолны газраас ажилтан Ц.А-ийн самсунг А52 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч нийт 899,100 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүр дотроос хохирогч Ц.Н-ийн риелми жити мастер загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,189,600 төгрөгийн хохирол учруулж нийт бусдад 23,458,700 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “как тус зоне” нэртэй кофе шопын текэн дээрээс хохирогч Ч.Л-ны эзэмшлийн айфоне 8 плас маркийн гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 180,000 төгрөгөөр зарж, түүний эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Тоглоомын газар олуулаа орж хулгай хийсэн боловч ганцаараа шийтгүүлээд зогсож байна. Амьдралдаа тэр мөнгийг хэрэглээгүй. Өөртөө нэг хувцас ч аваагүй байхад амьдралын эх үүсвэр болгосон гэж хэлээд байна. Камерийн бичлэг үзвэл олуулаа орж хулгай хийж байгаа харагддаг. Ял авах болохоороо ганцаараа зогсож байна. Би тэр хүмүүстэй хамт хулгай хийж, тоглоом тоглож тэр мөнгийг байхгүй болгосон. Амьдрал дээр бол өөртөө хувцас аваад өмссөн, хоол аваад идсэн юм байхгүй. Амьдралын эх үүсвэр болгосон гэсэн зүйл анги дээр хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.М-ын “...2021 оны 11 сарын 07-ны өдөр 18 цагийн орчимд өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фантамын ертөнцийн зүгээр баруун талын “Бэйти жэпэн косметикс” гэх нэртэй газар байж байсан ба манай өрөөнд 2 ширхэг ширээ байдаг бөгөөд би гар утсаа өөр ширээн дээр тавиад орхичихсон байсан юм. Тэгээд би үйлчлүүлэгч рүүгээ хараад байж байтал хажуугаар өөр хүн манай өрөө рүү ороод гарах шиг болсон юм. Тэр хүнийг ороод гарсны дараа 10 минутын орчмын дараа би өөрийн гар утсаа авах гээд очтол миний утас ширээн дээр байхгүй байсан бөгөөд би өөрийн 99720463 дугаар луу залгатал холбогдох боломжгүй байсан юм. Тэгээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл манай өрөөн дотор бол хяналтын камерын бичлэг байхгүй харин зааланд камер байсан ба хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл тэр үл таних залуугаас өөр хүн манай өрөөнд орж ирээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,

2. “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №СБ1-21-1360 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.000.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20- 21 дүгээр хуудас/,

3. Хохирогч Г.Г-ын гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ паркийн кофе шопд ажлаа хийж байхад хар өнгийн хувцас, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй орж ирээд ширхэгийн идчихээр юм юу байна гээд нэг хүн рүү залгаад надтай яриулсан тэгээд тэр хүн нь надтай утсаар ярихдаа ямар ямар идэх юм байна гэж хэлээд наад хүүхэд чинь хөдөөнөөс ирсэн хүүхэд болохоор юм мэдэхгүй байгаа, тиймээс ахын дүү юу байгаагаа хэлээд өг, ах нь дансаар мөнгийг нь шилжүүлэг хийе гэж хэлсэн тэгэхээр нь гар утсыг нь өгчихөөд өөр нэг захиалга авч байх хооронд текэн дээр байсан миний гар утас байхгүй болчихсон байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...айфоне икс загварын хар өнгийн гар утас байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/,

4. “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №СБ1-21-1568 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 835,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “... кофе шопын лангууны хэсэгт 20-25 орчим насны 160-165 орчим өндөртэй хар өнгийн малгайтай, хар өнгийн малгайтай цамц, куртик, өмдтэй цагаан өнгийн пүүзтэй этгээд уг хяналтын камерын 02 минут 14 секундэд лангууны араас гомдол гаргагч Г.Г-ын гар утсыг хулгайлан авч байгаа дүрс бичлэг...” гэх /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

6. Хохирогч Б.А-ийн гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Пролайв цахим тоглоомын газар ажил дээрээ байж байгаад 12 цагийн орчимд лангууны ард байсан ай фоне икс эс загварын гар утсаа хулгайд алдсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... Манай Пролайв тоглоомын газрын хяналтын камерийг шүүж үзэхэд үл таних эрэгтэй, саравчтай малгайтай цагаан өнгийн масктай, хар өнгийн хувцастай, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй миний гар утсыг авч байгаа нь бичлэгт үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

7. Сидинд үзлэг хийсэн “...2 минут 4 секундийн бичлэг байх бөгөөд хар өнгийн малгай, хар өнгийн куртик, өмд, цагаан өнгийн гутал, өмссөн, цагаан өнгийн амны маск зүүсэн эрэгтэй хүн тейкний орчим гар утсаараа ярьж, эргэн тойрноо харах, ажиглах, үйлдэл гаргана. Түүний наана тейкний хэсэгт хүрэн, бор үстэй, хар өнгийн цамц өмссөн эмэгтэй хүн зогсоно. Тухайн эрэгтэй гар утсаараа ярьж байх үед хар, саарал өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн, хар өнгийн амны маск зүүсэн эрэгтэй хүн бичлэгт 1 удаа үзэгдэнэ. Бичлэгийг 1 минут 57 дахь секундэд 1 дэх эрэгтэй тейкний дээгүүр гараа явуулж, тейкний ард талд байсан гар утсыг авч халаасандаа хийснээр бичлэг 2 минут 4 дэх секундэд дуусна...” гэх тэмдэглэл /хх-ийн 80-82 дугаар хуудас/,

8. “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №СБ1-21-1440 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 925,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

9. Хохирогч Д.А-ын гэрчээр өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Доне Порк гэх нэртэй солонгос хоолны газарт ажлаа хийж байхад 19 цаг 40 минутын орчимд гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд “авч явахаар хоол захиална” гэсэн тэгээд меню үзээд тайлбарлуулаад 5-7 орчим минут болсон. Тэгээд намайг өөр ширээнд үйлчилж байх явцад текний дотор талын тавцан дээр байсан миний гар утсыг уг залуу аваад явсан байсан. Би “самсунг зи полд 3” загварын гар утсыг Солонгос улсаас 4.607.605 төгрөгөөр 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр худалдаж авч байсан. Манай байгууллагаар үйлчлүүлэхээр орж ирсэн хар өнгийн куртиктай, хар өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн пүүзтэй, 25 орчим насны далий хамартай хүнхэгэр нүдтэй, 165 орчим өндөртэй туранхай залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/,

10. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 115 дугаар хуудас/,

11. “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №СБ1-21-1389 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 4,400,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

12. Хохирогч Ч.Г-ийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дэлгүүр дээрээ зогсож байгаад 17 цаг 50 минутын хавьцаа 2 давхрынхаа худалдааны төв буюу хувцасны дэлгүүр рүү ороод бараа үзээд 10-15 минут болоод буцаад ирсэн чинь миний текен дээр тавьсан байсан гар утас алга болсон байсан. 2020 оны 12 сард БНХАУ-аас захиалж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 139 дугаар хуудас/,

13.  “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №СБ1-21-1411 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 360,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 144-145 дугаар хуудас/,

14. Хохирогч С.З-ийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг 06 минутын үед Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нөмөр кофе шоп дотор хичээлээ хийгээд сууж байсан. Миний сууж байсан ширээний ойр орчим залгуур байгаагүй тул би гар утсаа нүдэнд ил харагдахаар урд талынхаа ширээний залгуурт цэнэглэж байсан юм. Тэгээд хичээлээ хийж байгаад гар утсаа шалгаж үзтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд хар саравчтай малгайтай, цэнхэр өнгийн масктай, саарал өнгийн малгайтай ноосон цамцтай, хар өнгийн хантаазтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хар өнгийн масктай, саарал өнгийн куртик нөмөрсөн, цайвар өнгийн цамцтай, хар нэг мөрөвчтэй цүнх үүрсэн хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 208 дугаар хуудас /,

15. “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №СБ1-21-1091 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 870.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 215-216 дугаар хуудас/,

16. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 222-223 дугаар хуудас/,

17. Хохирогч Ө.М-ы гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 06- ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг \/IР караокед ажил дээрээ байхад миний гар утас алга болсон. Хайгаад олдохгүй байсан. Тэгээд ээжийн хамт камер шүүж үзтэл саарал өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн жижиг цүнхтэй, жинсэн өмдтэй залуу тейкен дээр манай ээжээс меню асууж байгаа нэрийдлээр менюн доор миний утсыг оруулж байгаад гар утсыг аваад гарсан байсан.... Миний гар утас Iphone Xs mах загварын гар утас байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 244 дүгээр хуудас/,

18. “Дамно" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №СБ1-21-187 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1,025,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 247-248 дугаар хуудас/,

19. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас/,

20. Хохирогч Н.Б-ийн гэрчээр өгсөн“...2022 оны 01 дүгээр сарын 08- ны өдөр 15 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метромалл төвийн 2 давхарт байрлах хувцасны дэлгүүрт байсан юм. Тэгээд хувцас үзэж байгаад гар утсаа крессэл дээр тавьсан байсан. тэгээд жоохон байж байгаад гар утсаа хайсан чинь алга болсон байсан ба, залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд саарал цагаан өнгийн куртик, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмдтэй 170-175 см өндөртэй эрэгтэй хүн аваад гарч байсан юм. ..” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

21. “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №СБ1-22- 321 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1,900,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

22. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

23. Хохирогч Б.Э-ын гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Blue fin” ресторанд үйлчлүүлж байх үедээ гар утсаа цэнэглүүлэхээр тухайн газрын тек хэсэгт 21 цагийн үед гар утсаа өгөөд 22 цагийн үед гар утсаа авах гэтэл байхгүй болсон байсан тэгэхээр нь тухайн газрын зөөгчөөс асуухад 2 хүн ороод гарсан хяналтын камерын бичлэгийг шүүж үзье гээд хяналтын камерыг шүүж үзэхэд 20-25 орчим насны 2 эрэгтэй орж ирээд текэн дээр цэнэглэж байсан гар утсыг дотор талаас нь авч байгааг нь хяналтын камерт бичигдэж үлдсэн байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

24. “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №СБ1-21-1368 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 380,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

25. Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 76 дугаар хуудас/,

26. Хохирогч С.М-ийн "... 16 цагийн үед дэлгүүрээ хаах гэж байхад танихгүй нэг залуу орж ирээд ширээний тавцан хийлгэх гэсэн юм аа гэхээр нь манайх хаачихсан цагаан сарын дараа хийх боломжтой гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн утсаар ярьж байгаад гараад явсан. Тэгээд тэр хүнийг гарснаас хойш 10 минутын дараа гар утсаа алга болгосноо мэдсэн...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/,

27. “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №СБ1-22-192 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2,650,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,

28. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 140-142 дугаар хуудас/,

29. Хохирогч С.Г-ийн “... өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 02- ны өдрийн 12 цаг 40 минутын үед манай хоолны газарт гаднаас саравчтай малгай өмссөн, эрэгтэй хүн намхан майга хөлтэй эмэгтэй хүнтэй цуг орж ирээд кассны хажуу талд байсан хоолны цэсийг үзээд байх шиг харагдсан. Би тухайн үед текнийхээ ард талаар ороод бусад захиалагч нарын хоолыг нь аваачиж өгөх гээд юм хийж байсан намайг гараад ирэхэд нөгөө 2 хүн гараад явчихсан байсан. тухайн үед гар утсаа хайтал байхгүй болохоор нь хяналтын камераа шүүж үзтэл дээрх хүн авч байгаа дүрс бичлэг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 170 дугаар хуудас/,

30. Иргэний нэхэмжлэгч Ц.О-ын “... миний бие 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үл таних нэгэн залуугаас цагаан өнгийн айфоне экс маркийн гар утас 270,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тэр утас нь одоог хүртэл байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 172-173 дугаар хуудас/,

31. Гэрч Н.Э-ын “... тэгээд би хоол үзэж байтал шогно нь надад энд олигтой хоол алга эндээс гарцгаая гэж хэлээд намайг дагуулаад гарсан. тухайн үед миний бие хамт байсан гэхдээ яг юм авч байгааг нь нээх сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 175 дугаар хуудас/,

32. “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №СБ1-21-559 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 08 сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 900.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

33. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 181-184 дүгээр хуудас/,

34. Хохирогч Ч.Л-ийн “... 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 эмэгтэй 2 эрэгтэй орж ирсэн....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 233 дугаар хуудас/,

35. Гэрч Б.Н-ийн “... миний бие өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Шогни хочит Г, найз бүсгүй Э-ын хамтаар мөнгөн завьяагийн ардуур туслах замаар явж байгаад хуучин гуанзын үйл ажиллагаа явуулдаг байсан нэгэн кофе шоп руу 12-13 цагийн орчимд хоол идэх зорилгоор орсон. Тухайн үед бид 3 гурвуулаа согтуу явж байсан. Тэгээд тэрхүү үйлчилгээний газарт ороход хүлээн авах ширээн дээр айфоне 8 маркийн гар утас байгааг миний бие харсан бөгөөд тэрхүү хүлээн авах дээр сууж байсан ажилтан нь цаашаа хараад кофе янзлаад байхаар нь би ширээн дээр байсан гар утсыг мэдэгдэлгүйгээр аваад халаасандаа хийсэн. Тухайн үед манай найз охин үүдэнд байсан ба харин Шогни бид 2 орсон бөгөөд найз охин маань намайг гар утас авсныг мэдээгүй ба харин Шогни харсан тэгээд гар утсыг нь аваад тус газраас гараад мөнгөн завьяагийн араар гараад их дэлгүүрийн хойгуур бид 3 явж байхдаа би өнөөх авсан гар утсаа найз охиндоо анзаарагдахгүйгээр Шогнид өгчихсөн бөгөөд Шогни надаас “маньдаа наад утсаа өгчих өө мань нь зараадхая” гэж хэлээд авсан ба бид цааш явсаар бөмбөгөр дээр ирсэн. Бөмбөгөр дээр ирээд Шогни нь “та 2 наанаа байж байхгүй юу би ороод оймс дотуур хувцас авчихаад ирье” гэж хэлээд бөмбөгөр худалдааны төв рүү ороод гарч ирээгүй ба тэгээд алга болчихсон. Одоо болтол холбогдоогүй байна..." гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 234-235 дугаар хуудас/,

36. Гэрч Н.Э-ын “... өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз залуу болох Нямдорж, мөн найз Шогни гэх залуугийн хамтаар 3- уулаа уулзаад 1 шил 0,5 литрийн стандарт архи фреш төвийн ойролцоо хувааж уусан бөгөөд бид хамтдаа цаашаа мөнгөн завьяагийн ойролцоо нэгэн цайны газарт хоол идэхээр очоод манай найз залуу болон Шогни нар тус цайны газар руу ороод хоол байгаа эсэхийг асуухад хоол байхгүй хэмээн хэлсэн би үүдэнд нь гадаа зогсож байсан юм. Бөмбөгөр дээр ирээд Шогни нь “та 2 наанаа байж байхгүй юу би ороод оймс дотуур хувцас авчихаад ирье” гэж хэлээд бөмбөгөр худалдааны төв рүү ороод гарч ирээгүй ба тэгээд алга болчихсон. Миний бие найз залуугаа гар утас хулгайлан авсан гэдгийг мэдээгүй, хараагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 236-237 дугаар хуудас/,

37. Иргэний нэхэмжлэгч Д.Х-ийн “... миний бие 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр миний бие Монтел төвөөс утасны сэлбэг үзэж аваад теди төврүү ирсэн. Теди төвийн ойролцоо ирэх үед гадаа нэгэн үл таних залуу 2-3 ченж бололтой хүмүүст гар утас зарна хэмээн үзүүлээд зогсож байсан бөгөөд миний бие сонирхоод ямар утас гэдгийг сонирхож асуутал айфоне 8 плас загварын гар утас байсан.... асуухад тэрхүү залуу 200,000 төгрөгөөр зарна гэхээр нь би түүнтэй хамт ярьж байгаад 180,000 төгрөгөөр авсан. Би гомдолтой байна 180,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас/,

38. Яллагдагч *******-ын “.... 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах казтус зоне нэртэй кофе шопын тэкэн дээрээс хохирогч Ч.Л-ийн эзэмшлийн айфоне 8 плас загварын гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, бусдад 180,000 төгрөгөөр зарж, түүний эх үүсвэр, эзэмшил, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцууллаа гэхэд уг прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. би гар утас худалдаж авсан хүнд уг утсыг нүүр таних кодтой манай хүүхэд оролдож байгаад кодтой болгочихсон юм гэж хэлээд зарсан. Захиран зарцуулах эрхтэй хүн би биш....” гэх мэдүүлэг /3-р хх- ийн 83 дугаар хуудас/,

39. Хохирогч Д.А-ийн “... Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо централ парк төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны дэлгүүрийн кассан дээр өөрийн гар утсыг тавьсан байхад үл таних хүн авч явсан байна. тухайн үед манай гоо сайхны дэлгүүрээр гурван хүн үйлчлүүлж байсан би хоёр хүнд нь бүтээгдэхүүнээ танилцуулж байсан. би касснаас хол байсан болохоор яг сайн анзаараагүй. Би хоёр хүнд бүтээгдэхүүн тайлбарлаж байхад каснаас аваад явахыг би камерын бичлэгээс харсан камерын бичлэгт тэр хүний нүүр царай сайн харагдахгүй байсан. Хар өнгийн урт куртиктэй юүдэнтэй малгайтай бас нэг талдаа үүрдэг цүнхтэй байсан. масктай байсан болохоор царайг нь сайн хараагүй..” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

40. Дамно ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №СБ1-21-1703 дугаартай “... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар

  1.  оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 925,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, 

41. Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

42. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 4 дүгээр хавтаст хэргийн 67-69 дугаар хуудас/,

43. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 4 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

44. Хохирогч Ц.А-ийн "... Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн цагийн ажил хийдэг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Шан хө хоолны газар ажлаа хийгээд байж байгаад аяга таваг угаахаар болоод өөрийн гар утсаа унагаачихаж магадгүй гэж бодоод үүдний хэсэгт байрлах текний доор үлдээгээд явах гэтэл гаднаас 25-30 орчим насны саарал өнгийн куртик хар өнгийн саравчтай малгайтай хүн орж ирсэн би тухайн хүнийг хараад юм бодолгүй тухайн хоолны газрын аяга таваг угаадаг өрөө лүү ороод аяга тавгаа угаачихаад гарч ирээд өөрийн гар утсаа үлдээсэн байсан газар ирээд үзсэн чинь миний гар утас байхгүй байсан тэгэхээр нь би дотор талд байрлах хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд намайг аяга угаахад орж ирж байсан нөгөө саарал куртиктэй ах миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

45. Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №БГ1-22-93 дугаартай “... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 899,100 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /4 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

46. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 120-122 дугаар хуудас/,

47. Насанд хүрээгүй хохирогч Д.Э-ийн “... Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 цаг 45 минутаас 15 цаг 45 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны эцсийн автобусны буудал дээр ээж Н-ийн хамт зах орох гээд явж байхдаа автобус хүлээж байх зуур ээж надад ундаа авч өгөхөөр хамт Эгүшин гэх дэлгүүр орсон. Эгүшин гэх дэлгүүр ороод гарч ирсний дараа утсаа үзэхэд байхгүй байсан..” гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

48. Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 сарын 29-ний байдлаар самсунг эс 9 загварын гар утас нь 450,000 төгрөгөөр үнэлэгдэв гэх үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,

49. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 4 дүгээр хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас/,

50. Хохирогч У.Ү-ийн “... Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Анжуна бүүк анд арт нэртэй кофе шоп-д менежер ажилтай бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим өөрийн айфоне 11 про маркийн гар утсаа баруун хойд талд байдаг булангийн ширээн дээр цэнэглэж орхиод ариун цэврийн өрөө орчихоод ирэхэд миний гар утас байхгүй болсон байсан. ..” гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 185-186 хуудас/,

51. Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээгээр “...1,850,000 төгрөгөөр үнэлэгдэв .” гэх үнэлгээний тайлан /4 дүгээр хх-ийн 195-196 хуудас/,

52. Хохирогч Ц.Н-н “.... захиалга өгч байсан чинь дэлгүүрт хүн орж ирж байсан маш хурдан буцаад гараад явсан би буцаад лангуун дээрээ ирсэн чинь миний рейлми загварын гар утас алга болсон байсан. миний утас кассын хажуу талын лангуун дээр байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 219 хуудас/,

53. “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №БЗДЗ-22-135 дугаартай дүгнэлтээр "... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,189,600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хх-ийн 226-227 дугаар хуудас/,

54. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 4 дүгээр хх-ийн 232-233 дүгээр хуудас/,

55. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 4 дүгээр хх-ийн 234-235 дугаар хуудас/,

56. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хх-ийн 81-83 дугаар хуудас/,

57. Хохирогч Л.О-ын “... Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны лангуун дээр ажиллаж байх үедээ лангууны ширээн дээр байсан хуавей пи40 загварын гар утсаа алдсан. Саарал хувцастай үл таних эрэгтэй манай лангууны ойролцоо зогсож байсан. тэгээд худалдааны төвийнхөө камерын бичлэгийг маргааш нь шүүсэн, шүүхэд манай лангуу руу харсан хяналтын камер байхгүй харин худалдааны төвийн үүдний хэсгийн хяналтын камерын бичлэгт бичигдсэн сэжигтэй 2 этгээдийн саарал хувцастай этгээд нь манай лангуу руу ойртсон манай лангууны ойрхон байсан эрэгтэй...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 95-96 хуудас/,

58. Гэрч Б.Э-ийн “.... надад үзүүлсэн бичлэгийг харлаа би тухайн өдөр болсон асуудлын талаар санаж байна. О нь лангуун дээрээсээ гар утсаа алдсан өдөр байна... тухайн 2 этгээд нь цуг явж байсан цуг орж ирээд цуг гарцгаасан тус тусдаа салаагүй цус явж байсан. О нь лангууны орчимд цуг байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 101 дүгээр хуудас/,

59. Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хх-ийн 112-113 дугаар хуудас/,

60. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл  /5 дугаар хх-ийн 159-166 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

 

              Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

 

Шүүгдэгч ******* нь:

1. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ням ням нэртэй солонгос хоолны газарт иргэн С.Г-ийн айфоне экс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Анжунабүүк анд арт” нэртэй кофе шопоос иргэн У.Ү-ийн эзэмшлийн айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нөмөр” кофе шопоор үйлчлүүлж байсан иргэн С.З-ийн цэнэглэж байсан “айфоне экс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 870,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэйти жэпэн косметикс” дэлгүүрээс хохирогч Б.М-ын эзэмшлийн айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Блю Фин” ресторанаар үйлчлүүлж байсан иргэн Б.Э-ын тэкен дээр цэнэглэж байсан “Самсунг галакси А-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ паркийн кофе шопд хохирогч Г.Г-ын өмчлөлийн айфоне икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 835,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пролайв тоглоомын газарт хохирогч Б.А-ийн өмчлөлийн айфоне икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Доне Порк” гэх солонгос хоолны газарт хохирогч Д.А-ын эзэмшлийн “хар өнгийн самсунг галакси зи полд 3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төвөөс иргэн Ч.Г-ийн өмчлөлийн Редми-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эгүүшин” гэх нэртэй худалдааны төвөөр үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Д.Э-ийн самсунг эс 9 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ парк төвийн 1 давхарт гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн кассан дээрээс Д.А-ийн айфоне экс р загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 925,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “VIР” гэх нэртэй караоке дотор иргэн Ө.М-ны “Iphone Xs мах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,025,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Метромалл” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Н.Б-ийн буйдан дээр байсан “Хиаоми ми про 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн гоо сайхны лангууны ширээн дээрээс Л.О-ын өмчлөлийн “Хуайвэй пи 40 лайт” гэх загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан

15. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 1 дүгээр гудамжны 34а тоотод үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс С.М-ийн ширээн дээр байсан айфоне 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шан Хө” нэртэй хоолны газраас ажилтан Ц.А-ийн самсунг А52 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч нийт 899,100 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүр дотроос хохирогч Ц.Н-ийн риелми жити мастер загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,189,600 төгрөгийн хохирол учруулж нийт бусдад 23,458,700 төгрөгийн хохирол учруулсан,

18. Мөн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “как тус зоне” нэртэй кофе шопын текэн дээрээс хохирогч Ч.Л-ны эзэмшлийн айфоне 8 плас маркийн гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 180,000 төгрөгөөр зарж, түүний эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.М, Г.Г, Б.А, Д.А, Ч.Г, С.З, Ө.М, Н.Б, Б.Э, С.М, С.Г, Ч.Л, Д.А, Ц.А, насанд хүрээгүй хохирогч Д.Э, У.Ү, Ц.Н, Л.О нарын мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Ц.О, Д.Х нарын мэдүүлэг, гэрч Н.Э, Б.Н, Н.Э, Б.Э нарын мэдүүлгүүд,  “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлангууд, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, сидинд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, яллагдагч *******-ын мэдүүлгүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж, түүний эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, таньж олуулах ажиллагаа хэргийн газрын үзлэг, хяналтын камер шалгасан тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.  

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. 2 дахь хэсэгт...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******-ын үйлдэл нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, нууцаар, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр бусдад мэдэгдэлгүйгээр авч хор уршигийг зориудаар хүсч үйлдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.

Тодруулбал шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох  Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, хүндрүүлэх шинж болох энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсч идэвхтэйгээр байнгаар үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч *******-ын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Шүүгдэгч ******* нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хэдийгээр шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг амьдралдаа хэрэглээгүй, хувцас хоол авч хэрэглээгүй амьдралын эх үүсвэр болгоогүй гэх боловч гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан хохирол учруулсан, мөн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж, түүний эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн хувийн хэрэгцээг хангаж хэрэглэж байгааг уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, барьцаалж зээл авах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэж байгаагаар илэрхийлэгддэг.

Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, амьдрах аргаа болгосон нөхцөл байдлыг ойлгоно.

Мөн шүүгдэгч Г нь  2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “как тус зоне” нэртэй кофе шопын текэн дээрээс хохирогч Ч.Л-ны эзэмшлийн айфоне 8 плас маркийн гар утсыг Нямдорж хулгайлж авчирсныг мэдсээр байж бусдад зарж, мөнгийг хамтдаа хэрэглэсэн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж ашигласан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа юм.

Иймээс шүүгдэгч *******-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.  

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

            Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жил хорих ял оногдуулах, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялыг тус тус оногдуулж, нэмж нэгтгээд уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оролцуулан тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Г-ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнд тооцож ял оноож байгааг 5 жил, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял, нийтдээ 5 жил 6 сарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ял болгож өгнө үү. Өөр зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч *******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлнө гэв.   

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-дэх заалтад... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч *******-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******анбаатарыг  6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 6 жилийн хорих ял, 6 сарын хорих ялыг нэмж нэгтгээд 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоолоо.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хойш засрал хүмүүжлийг ололгүй санаатайгаар үргэлжлүүлэн энэ төрлийн гэмт хэргээ үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.  

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул *******-аас 18.428.700 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д 3,000,000 төгрөг, Г.Г-д 835,000 төгрөг, Б.А-т 925,000 төгрөг, Ч.Г-д 360,000 төгрөг, С.З-д 870,000 төгрөг, Ө.М-д 1,025,000 төгрөг, Н.Б-д 1,900,000 төгрөг, Б.Э-т 380,000 төгрөг, С.М-т 2,650,000 төгрөг, Д.А-т 925,000 төгрөг, Ц.А-д 899,100, Д.Э-д 450,000 төгрөг, У.Ү-д 1,850,000 төгрөг, Ц.Н-д 1,189,600 төгрөг, Л.О-д 900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.О-д 270,000 төгрөгийг олгож, шүүгдэгч ******* нь хохирогч Д.А, С.Г нарын эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч Ч.Л-ийн хохирлын 180,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н-оос 180,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Х-д олгож шийдвэрлэсэн байгаа зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 ширхэг Сидиг хэрэгт хавсарган хадгалах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бн овогт *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж  түүнийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-ыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хорих ял, 6 сарын хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

           

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 182 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 ширхэг Сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.   

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 18.428.700 төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-р хороолол ..... тоот хаягт оршин суух Батбаярын М-д 3,000,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 26-р хороо Олимп хотхон .... тоот хаягт оршин суух Г.Г-д 835,000 төгрөг, Баянгол дүүрэг 22 дугаар хороо зүүн наран .... тоот хаягт оршин суух Б.А-т 925,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын .....тоот хаягт оршин суух Ч.Г-д 360,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо .... тоот хаягт оршин суух С.З-д 870,000 төгрөг, Чингэлтэй дүүрэг 6-р хороо .... тоот хаягт оршин суух Ө.М-д 1,025,000 төгрөг, Хан-Уул дүүрэг 16-р хороо Виктория Тауны .... тоот хаягт оршин суух Н.Б-д 1,900,000 төгрөг, Баянгол дүүрэг 20-р хороо нөхөрлөлийн ... тоот хаягт оршин суух Б.Э-т 380,000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо Москва .... тоот хаягт оршин суух С.М-т 2,650,000 төгрөг, Баянгол дүүрэг 9-р хороо ... тоот хаягт оршин суух Д.А-т 925,000 төгрөг, Баянгол дүүрэг 1-р хороо .... тоот хаягт оршин суух Ц.А-д 899,100 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Арьс ширний 84 айл .... тоот хаягт оршин суух Д.Э-д 450,000 төгрөг, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Авзага .... тоот хаягт оршин суух У.Ү-д 1,850,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 28-р хороо хужир булан 5 хэсэг ... тоот хаягт оршин суух Ц.Н-д 189,600 төгрөг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн ... тоот хаягт оршин суух Л.О-д 900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 04-р хороо Цэргийн хотхон ... тоот хаягт оршин суух Ц.О-д 270,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ

 

                   ШҮҮГЧИД                                  М.ТҮМЭННАСТ

 

                                                                        Э.ЧИНГИС