Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч М.Одгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тг,

хохирогч Г.Н,

хохирогч Э.С,

гэрч П.Баярнэмэх /онлайн/,

хохирогчийн өмгөөлөгч Б.Булгантамир, Н.Оюунцэцэг,

шүүгдэгч Ч.Ч.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э холбогдох 2234000690201 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш, эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл .....оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч:Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч.Э нь согтуурсан үедээ Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос баруун аймаг руу явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 109/302 дугаартай километрийн шонгийн баруун талд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а.Тухайн ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, мөн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд П.Баярнэмэхийн жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 07-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хоёр хүний буюу Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч 47 настай, эрэгтэй, Д.Ганболд, мөн Тоёота приус 20 маркийн 07-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч 9 настай, эрэгтэй Т.Б нарын амь нас хохирч, Г.Нн эрүүл мэндэд хүнд, О.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т, хохирогч Г.Н, хохирогч Э.С, гэрч П.Б нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2234000690201 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Ч.Ч.Э нь согтуурсан үедээ Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос баруун аймаг руу явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 109/302 дугаартай километрийн шонгийн баруун талд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, мөн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд П.Баярнэмэхийн жолоодож явсан Т.Прусс-20 маркийн 07-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хоёр хүний буюу Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч 47 настай, эрэгтэй, Д.Ганболд, мөн Тоёота приус 20 маркийн 07-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч 9 настай, эрэгтэй Т.Б нарын амь нас хохирч, Г.Нн эрүүл мэндэд хүнд, О.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч.Эын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тийн өгсөн: Маш их гомдолтой байна. Хүүгээ алдсан манай гэр бүлд хэзээ ч нөхөж баршгүй их гай зовлон тохиосон. Хань ижил маань өрөөл татанхай болж хөдөлмөрийн чадвараа алдсан. Хань ижлээ эрүүл саруул болгохын тулд манайх зарж болох бүхнээ зарсан. Эхнэр маань дахин хагалгаанд орно. Мөн хөл нь урт богино болсон.  Нэг талаараа яваад нуруундаа ачаалал өгөөд эхэлсэн. Өмнө нь нурууны хагалгаатай байсан. 5 сар эмнэлгээр явсан 6 удаа хагалгаанд орсон. Талийгаач хүүгийнхээ оршуулгын зардалд 13.548.991 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдуламын өгсөн: Миний нөхөр гэр бүлээ авч явдаг байсан. Үнэхээр гомдолтой байна. Хохирол төлбөрийн хувьд оршуулгын зардалд 34.736.430 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нн өгсөн: Тэр өдөр би хүүтэйгээ хамт Баянхонгор аймаг явахаар жижиг машинд суусан. Унтаад сэртэл ийм зүйл болсон байсан. Гурван хуруугаа тайруулсан алга тэр чигтээ байхгүй нэг хуруу нь мэдээтэй нэг хуруу нь мэдээгүй болсон. Тийм учраас эмч нар дахин хагалгаанд оруулна, хиймэл гар суулгах боломжтой өөр боломжгүй гэсэн. Хагалгаанд орохоос өмнө гарыг нь тэр чийгтэн тайрана, шөрмөснүүд нь тасарсан ямар ч мэдээгүй учраас гэж хэлсэн. Би хагалгаанд орохгүй, хоёр хуруутай ч гэсэн хамаагүй өөрийн гараа байлгана гэж бодож байгаа. Нэг хөл маань хазгай болсон тэрнээс болоод нуруундаа ачаалал өгөөд байгаа. Урьд нь би нурууны асуудалтай байсан. Уг замын тээврийн осолд орсноос болоод дахин сэдэрсэн. Толгойндоо нэг хагалгаанд орсон, гарандаа гурван удаа, хөлөндөө хоёр удаа хагалгаанд орсон. Шөнө унтахад үнэхээр хэцүү маш их өвдөж зовж байна. Эмчилгээний зардалд 41.094.298 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

5.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Сын өгсөн: Хохирлын хэмжээ бол эмчилгээний зардлаа бичсэн энэ хугацаанд 2 сарын цалингаа нэхэмжлэнэ гэж бодож байна. Би өөрөө гэр бүлээ тэжээдэг бөгөөд ах, дүү нараасаа эмчилгээний зардал авсан. Ослын улмаас тархиндаа гэмтэл авсан ба удаан дээш, доош харахад толгой эргэнэ, тархи жоохон гэмтэлтэй байгаа. Эмчилгээний зардалд 8.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

6.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Баярнэмэхийн өгсөн: Тухайн өдөр Баянхонгор аймаг руу хүмүүс аваад явсан. Миний урд талын суудал дээр хохирогч гэх Нэргүй нь хүүхэдтэйгээ суусан. Ингээд 12 цаг өнгөрөөд явж байхад Улаанбаатар хотоос гараад 60-70 км цагийн хурдтай Баянхангай сум өнгөрөөд явж байсан. Тэгтэл эсрэг урсгалаас цагаан өнгийн суудлын автомашин гарч ирээд өөдөөс явж байгаа харагдсан. Тэгээд манай машинд ойртож ирээд бараг яг зэрэгцээд зөрөхийн өмнөхөн гэнэт манай урсгал руу орж ирээд миний машины зүүн гар талын урд хэсгээс мөргөөд манай машин замын хойд тал руу унасан. Энэ ослын улмаас миний бие зөрчлийн арга хэмжээ авагдсан гэв.

 

7.Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газрын үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос баруун аймгууд руу явах чиглэлийн хатуу хучилттай асфалтан замын 109/322 дугаартай километрийн шонгийн баруун талд 51-69 УНР улсын дугаартай Тоёота простер, 07-62 БНА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байв. 07-62 БНА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хойд тал толгой тал нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан, баруун хажуу талаараа байрлалтай, 51-69 УНР улсын дугаартай Тоёота простер маркийн тээврийн хэрэгсэл замын урд талд 4 дугуй дээрээ ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү зогссон байрлалтай, жолоочийн эсрэг талын хаалганы гадна хажуу талд эрэгтэй хүний цогцос байсныг В үсгээр, 07-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хажуу талд эрэгтэй хүүхдийн цогцос байсныг В1 үсгээр тэмдэглэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 5-14 дэх тал/,

8.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: 51-69 УНР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота простер маркийн тээврийн хэрэгслийн салхины шил цуурсан, зүүн гар талын хажуу хэсэг цөмөрсөн, урд буфер зүүн тал нь хагарсан, баруун талын толь хугарсан, хаалга нугас хэсгээрээ будаг хамарч мурийсан, хойд салхины шил хагарсан, хойд буфер түгжээ нь эвдэрч салсан, зүүн урд талын дугуй мултарч унасан, зүүн урд талын крило багана, хаалга, толь, цонх бүгд дотогш цөмөрч салж унасан, зүүн хойд хаалга мөн доод хэсгээрээ зурагдаж эвдэрсэн, зүүн талын хаалганы дээд баганад хоёр хэсэг газарт улаан өнгийн цус мэт зүйл цацарч наалдсан, жолоочийн хажуу талын суудалд хар өнгийн өрөөсөн гутал, нэхий оймс, урд талын салон дээр нэлэнхүйдээ цус мэт улаан өнгийн зүйл цацагдаж наалдаж доош урсаж наалдсан, тээврийн хэрэгслийн хажуу талд салсан дугуй нь байв.

07-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл цагаан өнгөтэй Тоёота приус-20 маркийн зүүн хажуу талаараа газарт унасан, урд талын салхины шил үгүй, урд буферийн зүүн тал хагарч үгүй болсон, зүүн талын толь, крило, хойд, урд хаалга, урд талын дугуй обуднаасаа салж унасан, зүүн тал хажуу нэлэнхүйдээ эвдэрсэн дотогш цөмөрч эвдэрсэн байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-24 дах тал/,

9.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: Цогцосны урт 174 см, толгойдоо 3 см хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, булчин, өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, 2 нүд хагас аниатай, зовхины салт улаан ягаан, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, эвэрлэг булингартсан, хамрын яс бүтэн, буйл завьжны салт цайвар өнгөтэй байв... гэх тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 109-112 дах тал/,

Цогцосны урт 131 см, толгойд 7 см хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, булчин, өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, 2 нүд хагас аниатай, зовхины салст улаан ягаан, зүүн нүдний алим дотогш орсон, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, хамрын яс мөгөөрс бүтэн, буйл завьжны салст цайвар өнгөтэй байв... гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 99-101 дэх тал/,

10.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Тийн өгсөн “Би аав нь байгаа юм талийгаач хүү маань 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн одоо 8 настай, Баянхонгор аймгийн 2 дугаар 10-н жилийн Номгон ахлах сургуулийн 2г ангид суралцдаг байсан. Талийгаачийн дээр нэг хүү байгаа одоо 10 дугаар ангид суралцдаг. Манай эхнэр Ганбаатарын Нэргүй 2019 онд нүхэнд унаад нуруундаа гэмтэл аваад грүппт орсон юм. Сая осолд орохынхоо өмнө Улаанбаатар хотод ирж хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд нутаг руугаа буцаж яваад осолд орсон. Одоогоор ослын улмаас баруун гарын сарвуугаар хугарсан, баруун хөлний дунд чөмөг хугарсан бид орж уулзаж чадахгүй биеийн байдал нь маш муу сэхээн амьдруулахад байгаа өөр ямар гэмтэл авсан, цаашдаа яахыг мэдэхгүй байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 45 дах тал/,

11.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдуламын өгсөн “...Манай нөхөр 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 17 цаг 40 минутын орчимд Нямаа гэх найзтайгаа Архангай аймгийн Өгий нуур руу загасанд явлаа гэж хэлээд гэрээсээ гарсан. Нямаа гэх хүн нь манай гэрт орж ирээгүй гэрийн гадаа ирлээ гэж хэлээд л гэрээсээ гараад явсан. Өмнө нь тэр Нямаа гэх хүн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр загасанд явъя гээд яриад байх шиг байсан. Тэгтэл манай хүн хүйтэрчихлээ болъё гээд больсон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахиад загасанд явъя гээд  ярихад нь манай хүн миний хажууд байж байгаад маргааш явья гээд яриад утсаа салгасан. Тэгтэл орой 17 цаг өнгөрч байхад дахиж залгаад гэрийн чинь гадаа ирчихсэн байна гараад ир гэсээр байгаад манай хүн хувцсаа бэлдээд хөгшин нь маргааш орой ирнэ гэж хэлээд гараад явсан..., би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хохирлоо нэхэмжилж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. Баримтаар гарсан хохирлоо хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа нийт 32.081.430 төгрөгийн баримттай зардал гарсан. Баримтгүй зардалд ламд буяны ном уншуулах, алтан хайрцаг нээлгэх, гэртээ газартаа ном уншуулсан, ажил явдалд ирсэн хүмүүс болон газарт явсан хүмүүст мааний ерөөл авхуулсан, нас барснаас хойш 2 хоногт гэртээ лам нар ном уншуулсан. Талийгаачийн хөрөг зураг, буян үйлдэж нэг өдрийн гэр хорооллын худгийн усны мөнгийг даасан, ослын газарт ламаар ном уншуулсан нийт 2.655.000 төгрөгийн баримтгүй зардал гарсан. Нийт хохирол 34.736.430 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Одоогоор хохирол төлбөрт нэг ч төгрөг аваагүй байгаа миний сэтгэл санаа маш их хямралтай маш их гомдолтой байна. Мөн талийгаач хүүхдийнхээ сургалтын төлбөрийг 5 жилээр нь төлөхөөр хувь хүнээс 5000 доллар зээлээд төлбөрийг нь хийчихсэн байсан. Хүү маань одоо Хөх хотод механик технологийн инженер мэргэжлээр 2 дугаар курст суралцаж байгаа. Тус мөнгийг төлөхөөр сард 1 сая төгрөг нөхөр маань өгдөг байсан. Би үргэлжлүүлж Ө.Тунгалаг гэх хүнд тус төлбөрийг нь төлж барагдуулж байгаа. Мөн одоо амьдарч байгаа орон сууцаа лизингээр худалдаж авсан байсан одоо 40 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үүнийг нэхэмжилнэ гэж бодож байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 48-49 дэх тал/,

12. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сын өгсөн “...Би дээрх жолоочийг танихгүй. Би тухайн өдөр Баянхонор аймаг явах гээд Драгон автобусны буудлын касснаас билет авхаар яваад ороход билет дууссан байхаар нь гараад иртэл үүдэнд Баянхонгор аймаг явах гэж байна нэг хүн аваад гарлаа гээд нэг хүн зогсож байхаар нь би явъя гэж хэлээд нөгөө хүнийг дагаад явахад драгоны автобусны буудлын хойд талын хулгайн машины зогсоол дээр зогсож байсан. Ингээд би урд суух гэтэл наана чинь хүүхэдтэй хүүхэн ирнэ гээд би хойд суудалд суусан. Түүнээс хойш намайг яаж авчирсан тэр маягаараа хүмүүсээ цуглуулаад 3 том хүн 2 хүүхэд болоод тэндээс Баянхонгор руу хөдөлсөн. Жолоочийн хажуу талын суудалд өвөр дээрээ хүүхдээ суулгасан эмэгтэй хүн сууж явсан. Ингээд би 22-ын товчоо хавьцаанаас унтаад өгсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 52 дах тал/,

13.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Сийн өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явах гээд Драгон авто буудал дээр очсон тэгтэл жижиг унаа явна гэхээр нь тус машинд суусан. Миний суусан приус-20 машинд надаас гадна жолоочийн урд суудалд хүүхэдтэй хүүхэн, миний хажуу талд нэг залуу нэг эрэгтэй хүүхэд суусан. Ингээд Улаанбаатар хотоос гараад би унтаад өгсөн. Тэгээд л түүнээс хойш юу болсныг мэдээгүй нэг сэрэхэд Улаанбаатар хотод эгчийнд хоол идээд сууж байхдаа ухаан мэдрэл орсон өнгөрсөн бүгдийг зүүд гэж бодоод байсан тэгтэл аав, ээж, эгч намайг осолд ороод эмнэлэгт хэвтээд 1 сар болсон гэж хэлж байсан. Би өөрийн ухаан мэдэрдэггүй их олон хоносон юм шиг байна лээ ухаан мэдрэл орсноосоо хойш өөрийгөө бас их гайхаж байгаа хийж чаддаг байсан үйлдлүүдээ хийж чадахгүй, ярьж чадахгүй жоохон хүүхэд шиг мэдрэмж төрөөд байдаг болсон үе, үе толгой хүчтэй өвддөг болсон. Мөн нуруу өвддөг болсон. Гэрээсээ гарч зугтаадаг хүртэл байсан. Би энэ бүхнийгээ зүүд л гэж бодоод байсан. Одоо бол гайгүй болсон ой санамж эргээд сэргэж эхэлж байгаа гэв... гэх  мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 55 дах тал/,

14.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нн өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Драгон автобусны буудал дээр өмнө ярьсан хүн дээрээ машинд нь суух гээд ирэхэд тэр Эрка гэх залуу миний энэ сууж яваад осолд орсон машины жолоочид та энэ хүнийг аваад яв гээд өгөөд явуулсан ингээд би тэр хүнийг дагаж очоод цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд хүү Дүүрэнбаяны хамт суугаад жолооч хүнээ дүүргээд хотоос гарсан. Ингээд замд явж байхдаа жолоочоос дэлгүүрт зогсоод өгөөч гэж гуйхад ерөөсөө зогсож өгөөгүй. Ингээд шууд гараад явж би урд суудалд хүүтэйгээ өвөр дээрээ аваад явсан. Тэгээд л би эмнэлэгт сэрсэн. Би осол яаж болсныг мэдээгүй ухаан санаа тухайн үеийн болсон процессийг санахгүй байгаа. Зүүн хөл хугарсан, зүүн хөл шилбээрээ хугарсан, өвдөг мөн хугарч бяцарч төмөр суулгасан, баруун гарын эрхий, дунд долоовор хурууг тайрсан, цавьны арьснаас авч нөхсөн, гавалын яс цуурч тархинд няцрал өгсөн гэсэн цээжээр байнга гэнэт хатгаж час хийж хоёр талаараа өвдөнө, эмч мэдрэлийн өвдөлт гэж хэлсэн. Эмч нарийн шинжилгээ өгч оношоо нарийн тогтоолго гэсэн. Хүзүү, нуруу баруун талын чих байнга дүнгнэж өвдөөд байгаа. Толгой байнга өвдөөд байгаа, хүзүү ард байнга чангаралтай байнга өвчин намдаах лаа, кетонол тариа байнга хийлгэж байгаа, дандаа нэг талаараа унтаж, сууж байгаа, би ослын улмаас өрөөл дутуу боллоо, хүүгээ алдлаа маш их гомдолтой байна. Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 58-59 дэх тал/,

15.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Ч.Эын гэрчээр өгсөн “... Би энэ хүнийг одоогоос 3  жил орчмын өмнө эмнэлэгт хамт хэвтэж байгаад танилцсан юм. Түүнээс хойш загас барих хобби нэгтэй учир найзалж нөхөрлөж ирсэн. Бид хоёр танилцсанаасаа хойш 2-3 удаа уулзаж нэг удаа хамтдаа Хэрлэн гол руу загасанд явж байсан. 2020 он шиг санагдаж байна өөрөөр хамт явж нээх олон удаа уулзаж байгаагүй. Ингээд нэг хэсэг холбоогүй байж байгаад Ганболд над руу 2021 оны 12 дугаар сарын 30, 31-ний үед залгаад загасанд явах уу гэж санал тавьсан. Би ээжийгээ асарч байгаа учир ойрдоо амжихгүй байх гэдэг хариу хэлсэн Тэгтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ганболд над руу залгаад миний төрсөн өдөр болж байна салхинд гарчихаад ирмээр байна хоёулаа “Өгий нуур” яваад ирэх үү гэх санал тавихаар нь би асууж судалж байж болъе, мөн ээж маань бие муу байгаа учраас би загасанд явах боломжгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Ганболд над руу 1 дүгээр сарын 02-нд залгаад төрсөн өдөр болж байна шүү дээ хоёулаа салхинд гараад загасчилаад ирье гэхээр нь би хариуд  нь за хүнээс загас хаагуур байгааг нь асууя тэгээд явья гэж хэлсэн. Оройхон гараад замдаа явдлаа тааруулаад маргааш өглөө очиж загасчилаад оройдоо буцъя гэж ярьж тохиролцоод би хувцсаа өмсөж загасны хэрэглэлээ аваад Ганболд дээр очиж Ганболдыг гэрээс нь аваад замаараа загасны дэлгүүр орж өгөөш аваад Улаанбаатар хотоос 19 цагийн орчимд гараад “Өгий нуур” руу явсан. Ингээд замдаа дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Экс нэртэй архи аваад замдаа явж байгаад Лүн сум дээрээс дэлгүүрээс би тамхи авсан тэгтэл Ганболд 1 шил 0.5 литрийн Экс архи аваад цаашаа хөдлөөд Булган аймгийн Дашинчилэн сум дээрээс банкаа дүүргээд цаашаа яваад “Өгий нуур” руу салдаг шороон замаар байршил тогтоогч ашиглаж салаад явсан тэгтэл замд Ганболдын гар утасны цэнэг дуусаж унтраад бид хоёр Өгий нуурыг олохгүй төөрсөн. Ингээд зогсож байгаад хоёулаа 1 цагаас хойш 2 цагийн орчимд архи ууж  эхлээд 2 шил архиа хувааж ууж дуусахад өглөө гэгээ орж эхэлж байсан. Ингээд хоорондоо ярилцаж гэр рүүгээ буцъя гэсэн санал гаргаад буцахаар болоод 10-11 цагийн орчимд би өөрөө жолоогоо бариад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ингээд засмал зам дээр ирж бензин аваад дэлгүүрээс 1 шил архи авсан яг хэн нь тооцоо хийж хэдэн граммтай ямар архи авснаа санахгүй байна. Ингээд тэндээс хөдлөөд сумаас гарч зогсож байгаад авсан архиа хоёулаа хувааж уугаад машиндаа сууж байснаа санаж байна.  Түүнээс хойш юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд Баянхангай сумын эмнэлэгт ирчихсэн байсан. Хамт байсан тэр хавиар байсан хүмүүс осол аваар боллоо хүн нас барлаа гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/,

16.Гэрч Д.Батхуягийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг 45 минутад Лүн сумын цагдаа зохицуулагч Манлайбаатар над руу утасдаад Баянхангай сум, Лүн сум хоёрын хооронд хоёр машин мөргөлдсөн байна гэж хэлсний дагуу сумын эрүүл мэндийн төв рүү залгаж ослын газар руу явуулаад өөрөө араас нь машинтай очиход Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос баруун аймгууд руу явах чиглэлийн асфальтан замын 109 дэх км шонгийн хажууд 2 тээврийн  хэрэгсэл мөргөлдсөн байсан. Замын урд талд 51-39 УНР улсын дугаартай цагаан өнгийн “Форестор” маркийн машин урд дугуй нь замын шороон хөвөөний урд тал руу тонгойсон хойд дугуй засмал замын урд шороон хөвөөн дээр зогсож байрласан засмал замын хойд талд 07-62 БНА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоочийн хажуу талаараа онхолдож зогссон байсан. Ингээд “Форестор” маркийн машин дээр очиход жолоочийн суудал дээр рулын ард цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр өнгийн малгайтай эрэгтэй хүн авраачээ намайг гаргаач ээ гэж тусламж хүссэн, жолоочийн хажуу талд улаан өнгийн дээлтэй эрэгтэй хүн нас барсан байсан ингээд жолооч талын хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй гажсан байхаар нь дугуйн торцовоор хөшиж онгойлгож жолоочийг гаргаж эмчид үзүүлсэн машинаас гарч ирсний дараа жолоочоос архи үнэртэж байхаар нь замын байцаагч Манлайбаатарыг дуудаж осолд орсон хоёр машины жолоочийн согтуурлыг багажаар үлээлгэж шалга гэж хэлэхэд приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч багаж үлээж шалгуулсан харин “Форестер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч үлээхээс татгалзаж би машин бариагүй учир багаж үлээх шаардлагагүй гэж хэлээд үлээгээгүй ингээд хоёр жолоочийг эмнэлэгт аваачиж үзүүлээд бүрэлдэхүүн ирсний дараа буцааж хэргийн газарт авчирч үзлэгт оруулсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 66 дах тал/,

17.Гэрч Г.Манлайбаатарын өгсөн “...Тус өдөр миний бие хуваарийн дагуу Төв аймгийн Лүн сумын замын цагдаагийн хяналтын цэгт цагдаагийн ахлагч Н.Мөнхбатын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 14 цаг 30 минутын орчимд цагдаагийн газрын жижүүрээс Баянхангай сумын нутагт 109 дэх км замд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх дуудлага хүлээн  авч дуудлагын дагуу ослын газарт очиход цагаан өнгийн Тоёота приус-20” маркийн 07-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл асфальтан замы зорчих хэсгийн хойд шороон хэсэгт хажуу талаараа онхолдсон байрлалтай, “Субару форестер” маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл асфальтан замын урд хэсэгт зүүн урагшаа харж замын шороон хөвөөний гадна хэсэг рүү урагш тонгойсон байдалтай зүүн гар талын урд дугуй нь салж унасан 3 дугуй дээрээ зогсож байсан. Биднийг очиход Баянхангай сумын эрүүл мэндийн төвийн машин эмчтэйгээ ирээд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан жолооч, зорчигч нар машинаасаа гарчихсан байсан учир шууд тэдэнд тусламж үзүүлэхээр явчихсан. Миний бие Мөнхбат цагдаагийн хамт “Субару форестер” маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очиход жолооч талын хаалгыг татаж үзэхэд хаалга нь онгойхгүй гажсан байсан тэгэхээр нь тойроод урд салхины шилээр нь харахад жолооны хүрдний ар талд жолоочийн суудал дээр цэнхэр өнгийн малгайтай дээрүүгээ цэнхэр өнгин цамцтай, түүний дотроос хар өнгийн юүдэнтэй малгай цухуйсан эрэгтэй хүн сууж байсан тэр хүн суудал дээрээ хоёр гараа хооронд хавсарч залбираад байгаа мэт үйлдэл үзүүлж хөдөлсөн байсан. Харин жолоочийн хажуу талын зорчигчийн суудал дээр дээгүүрээ улаан өнгийн дээлтэй, шар өнгийн бүс бүсэлсэн эрэгтэй хүн толгойноос нь цус гарч нүүр хэсэг рүү урссан байдалтай жолоочийн тал руу хазайсан байрлалтай ямар ч хөдөлгөөнгүй байсан. Энэ үед Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Батхуяг хүрч ирээд мөн Субару маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг онгойлгох гээд татахад онгойхгүй байсан. Ингээд би приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр явж очиход эмч надад хандаж нэг хүүхэд нас барсан, нэг хүн ухаангүй байна гэмтсэн хүмүүсийг нь аваад явна гэж хэлээд эмч форестэр маркийн тээврийн хэрэгсэл рүү явсан. Би приус-20 маркийн жолоочтой уулзаж мэдээлэл авчихаад эргээд форестер маркийн  машин дээр ирэхэд жолоочийн суудал дээр сууж байсан цэнхэр цамцтай залуу гараад ирчихсэн байхаар нь би очиж уулзаад мэдээлэл авах гээд ойртож очиход их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би асуулт асуухад мэдэхгүй байна, санахгүй байна гэх хариулт өгч байсан. Ингээд би эмчээс асуухад зорчигчийн суудал дээр нэг хүн нас барсан байна гээд хаалгыг нь онгойлгох гэтэл хаалга нь онгойхгүй байхаар нь Лүн сумын Онцгой байдал дуудаж хаалгыг нь эвдлэгч багажаар эвдлүүлж онгойлгож гаргаж авсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 68-69 дэх тал/,

18.Насанд хүрээгүй гэрч С.Ухаантөгөлдөрийн өгсөн “Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу эмээ, өвөө дээрээ очихоор болоод Баянхонгорын нэгдсэн зар дээрээс аймаг явах унаа хайгаад нэг машинтай явахаар тохироод хүлээгээд байж байтал тус машины жолооч манай аав руу утсаар залгаад Баянхонгор аймаг руу хүүхэд явуулах юм уу гээд аав зөвшөөрөөд намайг Улаанбаатар хотын Драгоны хажуу талын Хаан буузны зогсоол дээр хүргэж өгөөд суулгасан. Би ард голын суудалд суусан. Ард суусан хүмүүс бүгд суудлын бүс бүслээгүй урд жолоочийн хажуу талд суусан эмэгтэй өвөр дээрээ хүүхдээ аваад суусан байсан. Тэр хоёр ч мөн суудлын бүс зүүгээгүй явж байсан. Жолооч суудлын бүсээ зүүсэн эсэхийг бол анзаарч хараагүй ээ. Ингээд замдаа явж байтал гэнэт өөдөөс цагаан өнгийн машин гарч ирээд манай машины өөдөөс явж байхдаа хоёр тийшээ гуйваад манай урсгалыг сөрж яваад өөрийнхөө урсгалд ороод эргээд манай урсгал руу орж ирээд манай машиныг хажуу талаас нь мөргөсөн. Манай машин замын хажуу тал руу унасан. Би хэсэг ухаан алдаад нэг сэргэхэд манай машин хажуу руугаа унасан байсан. Манай жолооч намайг машинаас гаргаж авсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 71 дэх тал/,

19.Гэрч П.Баярнэмэхийн өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явах гээд байж байтал манай нутгийн 4 хүн утсаар залгаж хамт явахаар би хүмүүсээ Сүлжмэлийн баруун талын хаан буузны хойд талын машины зогсоол дээрээс утсаар дуудаж суулгаад 3 том хүн 2 хүүхэдтэй хөдөлсөн. Ингээд 12 цаг  өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад 60-70 км цагийн хурдтай Баянхангай сум өнгөрөөд явж байсан. Тэгтэл эсрэг урсгалаас цагаан өнгийн суудлын машин гарч ирээд өөдөөс явж байгаа харагдсан. Тэгтэл манай  машинд ойртож ирээд бараг яг зэрэгцээд зөрөхийн өмнөхөн гэнэт манай урсгал руу орж ирээд миний машины зүүн гар талын урд хэсгээс мөргөөд манай машин замын хойд тал руу унасан тэгээд л түүнээс хойш юу болсныг мэдээгүй нэг сэрэхэд машин хажуугаараа харчихсан байсан ингээд би машинаас гараад ирэхэд манай машинд сууж явсан нэг залуугийн толгой нь хагарсан машинаас гарч ирсэн тэгээд л замаар явж байсан. Машинууд зогсоод  хүрч ирээд миний машиныг хажуу тийш нь өнхөрүүлж дотор нь байсан хүмүүсийг гаргахад нэг хүүхэд нас барчихсан байсан. Ингээд бидэнд тусалсан хүмүүс тус “Форестер” машиныг бидний урд зам хэрж яваад байсан юм. Бид нар энэ хүнд гай болох нь гэж ярьж явсан юм. Тэгтэл чамд гай болчихлоо гэж хэлж байсан. Яг хэн хэлснийг нь санахгүй байна. Тэнд  бид нарт тусалж байсан хүмүүс л тэгэж яриад байсан. Тэр хүмүүс бид нар харсан гэрчилж өгнө өө гэж хэлээд утасны дугааруудаа надад өгсөн 80000514, 85111651, 88687786 гэсэн дугаарууд  байгаа...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 73-74 дэх тал/,

20.Гэрч Н.Мөнхбатын өгсөн “...Би тус өдөр зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Манлайбаатартай Лүн сумын замын цагдаагийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байгаад 14 цаг 30 минутын үед Төв аймгийн Баянхангай сумын нутаг Улаанбаатар хотоос 109 дэх км шон дээр хоёр машин мөргөлдсөн гэх дуудлагыг хүлээн авч ослын газарт очсон. Очиход “Субару форестер” маркийн 51-69 УНР улсын дугаартай цагаан өнгийн тээврийн  хэрэгсэл баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн шороон хөвөөн дээр зүүн урагш харсан байдалтай зүүн урд талаараа эвдрэлтэй зогсож байсан. Машины жолооч талын хаалгыг гаднаас татахад онгойхгүй гажсан байсан. Машин дотор хоёр хүн байсан. Тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр өнгийн малгайтай хүн сууж байсан. Жолоочийн хажуу талд улаан өнгийн дээлтэй шар өнгийн бүс бүсэлсэн эрэгтэй хүн толгой нь хагарсан бололтой нүүр рүү нь их цус урссан тээврийн хэрэгслийн зүүн талаас дотогш цөмөрч зорчигчийг хавсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй нас барсан бололтой байсан. Замын хойд талд 07-62 БНА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл хажуу талаараа унасан  байсан хажуу талд нь нэг хүүхэд нас барсан зорчигч нар тээврийн хэрэгслээс гарчихсан байсан. Ингээд Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Батхуяг ирээд намайг зам хааж хамгаалалт ав гэсэн үүрэг өгсний дагуу би явж замд хаалт тавьж үүрэг гүйцэтгэсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 76 дах тал/,

21.Гэрч Ц.Золнэмэхийн өгсөн “...Тухайн өдөр би 14-52 УНА улсын дугаартай “Тоёота альфард” маркийн машин жолоодоод Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байхад миний урд Ланд-200 маркийн машин явж байгаад урдаа явж байсан цагаан өнгийн “Тоёота форестер” маркийн машиныг гүйцэт түрүүлсэн тэгтэл нөгөө машин Ланд-200 маркийн машиныг дөнгөж урд нь гарангуут араас нь хурд нэмж хажуугаар нь гүйцэт түрүүлэхдээ мөргөх шахаад хажуу талынхаа шороон хөвөө дээгүүр гарч тоос үүсгээд эсрэг талынхаа шороо хөвөө рүү мөн гараад замдаа ороод их хурдтай явчихсан. Би машин дотроо явсан хүмүүсийг энэ машины жолооч согтуу байгаа байх гэж ярьж явж байсан. Ингээд Ланд-200 маркийн машины хөдөлгөөн удааширхаар нь тус машиныг гүйцэт түрүүлээд явж байтал нөгөө цагаан өнгийн “Форестер” машиныг урдаа байсан  машинуудыг гүйцээд л харагдахаа байчихсан. Ингээд араас нь явж байтал нөгөө машин цагаан өнгийн приус-20 маркийн машинтай мөргөлдөөд замын урд тал руу гараад зогсчихсон. Приүс-20 маркийн замын хойд тал руу хажуугаараа ойччихсон байсан. Ингээд би машинаа зогсоож эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Тэгээд бид нарыг араас явж байсан машинууд бүгд зогсож эмнэлэг цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан. Ингээд цагдаа ирэхээр холбогдох утасны дугаараа үлдээгээд явсан яг осол болохыг бол хараагүй...гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас хэргийн 77-78 дах тал/,

22.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн “1.Талийгаач Д.Ганболдын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцралт, хатуу хальсны урагдал, гол судасны урагдал, хамар яс, зүүн нүдний ухархайн ясны хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал, хуйхны шарх, нүүрэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач Д.Ганболдын цусанд 3.2% спиртийн агууламж илэрсэн байна. 3.Цусанд илэрсэн 3.2% спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач Д.Ганболд нь гавал яс тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаач Д.Ганболд нь /I/-р бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 109-112 дах тал/,

23.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн “1.О.Сийн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархайд цус хуралт, эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 115 дах тал/,

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн “1.Г.Нн биед зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун сарвууны 1,2,3-р хурууны тасрал, /2022.01.11-ний мэс заслын бичлэг тайрагдалт/ баруун сарвуунд шарх, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Баруун сарвууны 1, 2, 3-р хурууны тайрагдал гэмтэл нь 4.15.92.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 50% тогтмол алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 128 дах тал/,

25.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн “1.Талийгаач Т.Бы биед гавал ясны хугарал, хуйх шарх, нүүр, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач Т.Б нь гавал ясны хугарал, тархины эдийн няцралтын улмаас нас баржээ. 3.талийгаач нь /II/ бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 100-101 дэх тал/,

26.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн “1.Э.Сын биед духанд шарх, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэмтлүүд байна гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 94 дэх тал/,

27.Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №12 дугаартай: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ч.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ч.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу яадарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 07-62 БНА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.Баярнэмэх нь  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  заасан заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч мөн “ж/ жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8.-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ч.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу яадарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ослын газрын асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, хоёр эгнээ гэсэн байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 142-145 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож байна.  

 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдулам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т, хохирогч Г.Н, хохирогч Э.С нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлын талаар гэрчилсэн гэрч Д.Батхуяг, Г.Манлайбаатар, насанд хүрээгүй гэрч С.Ухаантөгөлдөр, П.Баярнэмэх, Н.Мөнхбат, Ц.Золнэмэх нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос баруун аймгууд руу явах чиглэлийн хатуу хучилттай асфалтан замын 109/322 дугаартай километрийг шонгийн баруун талд 51-69 УНР улсын дугаартай Тоёота простер, 07-62 БНА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байв. 07-62 БНА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хойд тал толгой тал нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан, баруун хажуу талаараа байрлалтай, 51-69 УНР улсын дугаартай Тоёота простер маркийн тээврийн хэрэгсэл замын урд талд 4 дугуй дээрээ ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү зогссон байрлалтай, жолоочийн эсрэг талын хаалганы гадна хажуу талд эрэгтэй хүний цогцос байсныг В үсгээр, 07-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хажуу талд эрэгтэй хүүхдийн цогцос байсныг В1 үсгээр тэмдэглэв гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн “1.Талийгаач Д.Ганболдын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцралт, хатуу хальсны урагдал, гол судасны урагдал, хамар яс, зүүн нүдний ухархайн ясны хугарал, зүүн дунд чөмөгт ясны хугарал, хуйхны шарх, нүүрэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...,  талийгаач Д.Ганболд нь гавал яс тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ..., Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн: О.Сийн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархайд цус хуралт, эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн: Г.Нн биед зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун сарвууны 1,2,3-р хурууны тасрал, /2022.01.11-ний мэс заслын бичлэг тайрагдалт/ баруун сарвуунд шарх, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо..., баруун сарвууны 1, 2, 3-р хурууны тайрагдал гэмтэл нь 4.15.92.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 50% тогтмол алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн: талийгаач Т.Бы биед гавал ясны хугарал, хуйх шарх, нүүр, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., талийгаач Т.Б нь гавал ясны хугарал, тархины эдийн няцралтын улмаас нас баржээ гэх дүгнэлтүүд, Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №12 дугаартай: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ч.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу яадарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Б, Д.Ганболд нарын амь нас хохироосон, хохирогч Г.Нн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч О.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Э.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Ч.Ч.Эын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Ганболд, амь хохирогч Т.Б, хохирогч Г.Н, хохирогч Э.С, хохирогч О.С нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзэлгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.Ч.Эын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

            Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.Ч.Э жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.Ч.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон, хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно зэрэг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хоёр хүний амь хохирч хүнд хохирол учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Ч.Эыг согтуурсан үедээ Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос баруун аймаг руу явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 109/302 дугаартай километрийн шонгийн баруун талд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Субару Форестер маркийн 51-69 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч Д.Ганболд, Т.Б нарын амь насыг хохироосон, хохирогч Г.Н, Э.С, О.С нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч.Эын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Д.Ганболдын нь гавал яс тархины хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдулам мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаачийн оршуулгын зардалд 34.736.430 төгрөгийн нэхэмжлэл гаргасан, 

Амь хохирогч Т.Б нь гавал ясны хугарал, тархины эдийн няцралтын улмаас нас барсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардалд 13.548.991 төгрөгийн нэхэмжилэл гаргасан,

Хохирогч О.Сийн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархайд цус хуралт, эдийн няцрал гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч О.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 1.560.985 төгрөгийн нэхэмжлэл гаргасан,

Хохирогч Г.Нн биед зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун сарвууны 1,2,3-р хурууны тасрал, баруун сарвуунд шарх, зүүн гуянд шарх гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний болон банкны зээлийн төлбөрт 41.094.298 төгрөгийн нэхэмжлэл гаргасан,

Хохирогч Э.Сын биед духанд шарх, тархи доргилт бүхий гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэцүүлэгт эмчлгээний болон ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 8.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж тус тус нотлох баримтыг ирүүлсэн байна.  

 

Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Ц.Дашдулам, Н.Т, хохирогч Г.Н, Э.С, О.С нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1.Хохирогч Э.Сын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн хавтас хэргийн 212-215 дугаар талд авагдсан эмчилгээний төлбөр, эм тарианы зардлын баримтаар 8000₮, 8580₮, 6750₮, 120.000₮, 36500₮, 62500₮, 66850₮, 8000₮, 70000₮, 7200₮, 50000₮, 50000₮, 43000₮, 19500₮, 6900₮, 42240₮, 100.000₮, 10000₮, 8500₮, 5800₮, 30500₮, 419.000₮ нийт 1.179.820 төгрөг,

 2.Хохирогч О.Сийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 2 дугаар хавтас хэргийн 22-28 дугаар талд авагдсан эмчилгээний төлбөр, эм тарианы зардлын баримтаар 680000₮, 151600₮, 3350₮, 11550₮, 7808₮, 6700₮, 8500₮, 20801₮, 1300₮, 6087₮, 10898₮, 11950₮, 14406₮, 3300₮, 42760₮, 10300₮, 6000₮, 135250₮, 34580₮, 25230₮, 238000₮, 40000₮, 50000₮, 8700₮, 2800₮, 1250₮, 4450₮, 4450₮, 3000₮, 12400₮, 1250₮, 2610₮, 5200₮ нийт 1.560.985 төгрөг,

3.Хохирогч Г.Нн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 1 дүгээр хавтас хэргийн 181-201 дүгээр талд авагдсан баримтаар эмчилгээний төлбөрт 1.723.655₮, хоол, хүнс ахуйн бараа 3.136.188₮, шатахууны баримт 1.705.730₮ нийт 6.903.963 төгрөг, 2 дугаар хавтас хэргийн 83-102 дугаар талд авагдсан хоол хүнс, ахуйн бараа 5.700.913₮, эмчилгээний төлбөр, эм тарианы зардал 1.989.755₮, шатахууны баримтаар 2.222.830₮ нийт 9.913.498 төгрөг, эмчилгээ болон замын зардалд 771.716₮ буюу нийт 17.589.177 төгрөг,

4.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдулам оршуулгын зардал 1 дүгээр хавтас хэргийн 220-250 дах талд авагдсан баримтаар оршуулгын зардалд 6000₮, 95000₮, 380000₮, 5700000₮, 1000000₮, 3000₮, 8000₮, 49000₮, 4000₮, 21000₮, 10000₮, 2600₮, 10641₮, 6800₮, 4719₮, 334410₮, 15250₮, 40200₮, 64650₮, 500₮, 25000₮, 24300₮, 334800₮, 15000₮, 9000₮, 502000₮, 425000₮, 33800₮, 81900₮, 6000₮, 30000₮, 24000₮, 351040₮, 383500₮, 4000₮, 25650₮, 25200₮, 79500₮, 45140₮, 397500₮, 85200₮, 63000₮, 120000₮, 34000₮, 67800₮, 9500₮, 23000₮, 30900₮, 22700₮, 34000₮, 29300₮, 28000₮, 253000₮, 336000₮, 486000₮, 20400₮, 225500₮, 326000₮, 631000₮, 102000₮, 31400₮, 28600₮, 33700₮, 8600₮, 205000₮, 23000₮, 14500₮ нийт 13.850.200 төгрөг,

5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т оршуулгын зардалд 1 дүгээр хавтас хэргийн 202-208 дах талд авагдсан баримтаар хүнс бараа, буяны ажилд хэрэглэсэн ногоо 2.815.462₮, аймгаас буян хураах зүйл 200 хүнд 3.150.800₮, шатахууны зардал/ ажил явдал 1.762.529₮, ном хуруулах 945.200₮ нийт 8.673.991 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нотлох баримтын шаардлага хангасан, талийгаач нарын оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, хохирогч нарын эмчилгээ болон унаа, хүнсний зардал, гэм хорын хохиролд хамаарч байна гэж дүгнэж, шүүгдэгч Ч.Ч.Эаас хохирогч Г.Нд 17.589.177₮, хохирогч О.Сд 1.560.985₮, хохирогч Э.Сад 1.179.820₮, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдуламд 13.850.200₮, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тт 8.673.991₮ нийт 42.854.173 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдуламын нэхэмжлэлийн шаардлагаас Нөмөр кредит ББСБ-ын барьцаат зээлийн гэрээний төлбөр 2.999.900₮ нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй мөн оршуулгын зардалд нотлох баримтын шаардлага хангаагүй 16.886.330₮ нийт 19.886.230 төгрөгийг нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тийн нэхэмжлэлийн шаардлагаас баримтгүй хүнс, буяны ажилд хэрэглэсэн 2.100.000₮, буяны ном хуруулсан баримтгүй 1.200.000₮, ажил явдалд лам нарт өгсөн 1.075.000₮, хүмүүсийн буудал, хоол, хүнс баримтгүй 500.000₮ нийт 4.875.000 төгрөгийг нотлох баримтаа ирүүлээгүй үндэслэлээр,

Хохирогч Г.Нн нэхэмжлэлийн шаардлагаас баримтгүй хоол хүнс/ ахуйн бараа 3.375.000₮, эм тариа, эмчилгээний баримтгүй 3.590.100₮, Хас банкны зээлийн төлбөр 8.000.000₮, Хаан банкны зээлийн төлбөр 2.667.700₮, Хаан банкны тэтгэврийн зээл 3.745.000₮, нийт 23.505.121 төгрөг зэргийг нотлох баримтаа ирүүлээгүй болон банкны зээлийн үлдэгдэл, зээлийн төлбөр нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүйгээр,

Хохирогч Э.Сын нэхэмжлэлийн шаардлагаас баримтгүйгээр 2 сарын цалин 6.000.000₮, шатахуун болон хүнс 820.180₮ нийт 6.820.180 төгрөгийг хуульд заасан шаардлага хангаагүй болон нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хуульд заасан зайлшгүй гаргах шууд хохиролд тус тус хамаарахгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тийн 13.548.991 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.673.991 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 4.875.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдуламын 34.736.430 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч 1.000.000 төгрөг төлснийг хасаж 33.736.430 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 13.850.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 19.886.230 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

хохирогч Г.Нн 41.094.298 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 17.589.177 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 23.505.121 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

хохирогч Э.Сын 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.179.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 6.820.180 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн ба шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдуламд 13.860.000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тт 8.675.000 төгрөг, хохирогч Г.Нд 17.600.000 төгрөг, хохирогч О.Сд 1.570.000 төгрөг, хохирогч Э.Сад 1.200.000 төгрөг тус тус хохирогч нарын дансанд шилжүүлсэн болон мөнгө хүлээлцсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүх амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Дашдулам, Н.Т нар болон хохирогч Г.Н, О.С, Э.С нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Ч.Эыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дах заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүнийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 169 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Ч.Э нь 41 настай, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 517-18 тоотод амьдардаг, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

 

Шүүгдэгч Ч.Ч.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Ч.Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Ч.Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дах заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс шүүгдэгч Ч.Ч.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр буюу талийгаач нарыг оршуулахтай холбоотой зардлыг төлж барагдуулсан, хохирогч нарт хохирлыг төлсөн, ар гэрийн байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулах боломжтой гэж санал дүгнэлтээ гаргаж байгаа боловч шүүгдэгч Ч.Ч.Эын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж, ниймгийн аюулыг дүгнэхэд хор уршиг арилаагүй, талийгаач нарын оршуулгын зардал, хохирогч нарын эмчилгээний зардлыг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Ч.Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Ч.Ч.Эын 179760 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хатигин овогт Чимэдийн Ч.Эыг “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар Ч.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8/найм/ жилийн хугацаагаар хасаж, 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Эд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ч.Э нь гэмт хэргийн хохирол 42.854.173 /дөчин хоёр сая найман зуун тавин дөрвөн мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т нэхэмжлэлийн шаардлагаас 4.875.000 төгрөгийг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д 19.886.230 төгрөгийг, хохирогч Г.Нн 23.505.121 төгрөгийг, хохирогч Э.Сын 6.820.180 төгрөгийг хуульд заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5.Шүүгдэгч Ч.Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Ч.Ч.Эын 179760 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүрүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай. 

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ч.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН