Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 176/2022/0301/Э |
Дугаар | 2022/ШЦТ/320 |
Огноо | 2022-07-26 |
Зүйл хэсэг | 27.10.2.2., |
Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн 2134001390212 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономч зоо техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн 155 км заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр “Нет капитал Финанс корпораци” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй “Альфард” маркийн 31-42 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийн хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Б.Хүүхэнхүү, Б.Оюунзаяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн 155 км заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр “Нет капитал Финанс корпораци” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй “Альфард” маркийн 31-42 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийн хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Б.Хүүхэнхүү, Б.Оюунзаяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134001390212 дугаартай хэрэгт авагдсан
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-23 тал/,
-Гэрч Н.Батсайханы өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Макс худалдааны төв дээр очиж Чойр явах таксинд суусан. Уг такси 14 цагийн үед Чойр руу хөдөлсөн ба “Тоёота альфард” маркийн цагаан өнгийн автомашин байсан, улсын дугаарыг нь санахгүй байна. Жолооч нь Мийгаа гэж хүн байсан. Уг таксинд надаас гадна 5 хүн байсан ба жолоочтой нийлээд 7 хүн байсан. Тэгээд замдаа буюу 14 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байтал машин гэнэт эсрэг урсгал руу даялаад буцаад зам руугаа оронгуутаа замынхаа баруун тал руу гараад онхолдсон. Ямар ч байсан 2-3 удаа өнхрөөд 4 дугуйн дээрээ хойд зүгт Улаанбаатар хот явах зам чиглэлд хараад зогссон. Тухайн үед би хамгаалах бүсээ зүүсэн байсан бөгөөд машинаас буугаад харахад машин бүхэлдээ эвдэрсэн, жолоочийн ард суудалд сууж байсан намхан залуу болон хамгийн арын суудалд сууж байсан эрэгтэй, эмэгтэй нар нь машины цонхоор шидэгдээд гадаа байсан. Миний арын суудалд сууж байсан өвгөн суудалдаа сууж байсан ба голын суудалд сууж байсан өндөр залуу бас машин дотор байсан. Тэгээд машинаас буугаад би ард сууж байсан өвгөнийг хаалгыг нь онгойлгож буулгахад газар хэвтээд өгсөн бөгөөд би түүнд дэрлэх юм өгсөн. Нөгөө гадаа шидэгдэж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэй нь бие нь арай гайгүй, эмэгтэйгийнх нь толгойноос цус гарч байсан. Жолоочийн ард сууж байгаад цонхоор шидэгдсэн намхан залуу зүүн талын гарын бугуй салаа хэсгээс цус гарчихсан гараа бариад сууж байсан. Тэгээд байж байхад нэг нь цагдаа, эмнэлэг дуудлага өгсөн гэсэн. Үүнээс хойш бараг 1 цаг орчмын дараа Чойрын эмнэлгийн машин ирсэн. Эмнэлэг ирэхээс өмнө нөгөө өндөр залуу болон намхан залуу хоёр хар өнгийн “Харрейр” маркийн машинд суугаад Чойр руу яваад өгсөн байсан. Тэгээд эмнэлэг ирээд бид нарын аваад Чойрт ирсэн. Өөр болсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
-Хохирогч Э.Цагаанбаярын өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг руу явах гээд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Макс” гэдэг нэртэй худалдааны төвийн үүднээс 14 цагийн орчид цагаан шаргал өнгийн нэрийг нь мэдэхгүй 8 хүний суудалтай машинд суусан. Тухайн машин Говьсүмбэр аймаг руу явна гэж байсан бөгөөд унааны зардал болгож 20.000 төгрөг авсан юм. Тэр машинд надаас гадна 5 хүн зорчиж явсан, өөрөөр хэлбэл жолоочтой, надтай нийлээд 6 хүн зорчиж явсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос 14 цагийн орчимд Чойр руу гарсан бөгөөд тухайн машины жолооч замдаа зүүн талын дугуйны боолт нь сулараад байна гээд 2 удаа бууж дугуйныхаа боолтын чангалсан. Тэгээд цаашаа яваад Төв аймгийн Баян сум өнгөрөөд Төмөр замын 14 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байтал гэнэт машин зүүл тал руугаа ханараад замын эсрэг урсгал руу ороод явчихсан чинь жолооч нь “Хавантай дугуй хагарчихлаа” гэж хэлээд жолооны хүрдээ баруун гар тал руугаа мушгитал машин замын баруун тал руу уначихсан. Би нэг мэдсэн чинь газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
-Хохирогч Б.Оюунзаяагийн өгсөн “....Би Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг руу явах гээд 31-42 УАО улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Тухайн тээврийн хэрэгсэл жолоочтой нийлээд 7 хүн явж байсан. Би жолоочийн дэргэд урд суудалд суугаад явж байтал жолооч Б.М 100 км цагаас дээш явахаар машины үрүүл салгалаад байна гээд замын хажууд зогсож дугуйгаа шалгасан. Жолооч Б.М бид хоёр бууж машины 4 дугуйг харахад дугуй ямар нэгэн хавагнасан зүйл байхгүй болохоор нь 4 дугуйны боолтыг чангалаад цааш явж байтал гэнэт машин эсрэг урсгал руу ороход нь би яаж байна гэхэд жолооч Б.М буцаагаад дарахад шарваад зам руу ороод замын нөгөө тал руу өнхрөөд замаас гараад шороон дээр онхолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
-Хохирогч М.Баяндалайн өгсөн “... Би Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг “Макс” супермаркетын үүднээс цагаан өнгийн “Альфард” маркийн машинд Говьсүмбэр аймгийн төв орохоор 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд суусан. Намайг суухад дотор надтай хамт 6 зорчигч жолоочтойгоо 7 хүн суугаад хөдөлсөн. Жолооч болон зорчигч нарыг сайн танихгүй. Улаанбаатар хотоос гараад миний бодлоор 100 км гаран яваад жолооч талын урд талын дугуй гэнэт буудаад хэд шарваад замын баруун гар тал руу унаж 3 удаа өнхөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай “1. Э.Цагаанбаярын биед зүүн 12 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүн мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Н.Дөлгөөний өгсөн “...Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Баянжаргал нь манай байгууллагад өргөдөл гаргаж унаж явах зориулалттайгаар “Тоёота альфард” маркийн тээврийн хэрэгслийг 23.000.000 төгрөгөөр худалдаж авч урьдчилгаа 30 хувь болох 6.900.000 төгрөгийг өгч үлдсэн 16.100.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 69 тал/,
-Шүүгдэгч Б.Мгийн сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлд 31-42 УАО улсын дугаартай цагаан өнгийн альфард машинтай 6 зорчигч аваал Улаанбаатар хотоос гараад явж байтал Улаанбаатар хотын Багахангай дүүргийн хангай зөрлөг гэх газарт асфальтан зам дээр явж байтал миний 31-42 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үрүүл жоохон чичирч салгалаад байсан. Би зогсоод машиныхаа 4 дугуйг шалгаж үзээд шипилкүүдийг нь үзэхэд чанга байсан болохоор нь цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал машины хурдыг 90 км цаг хүргэхэд дахиад машины үрүүл чичирч салгалаад байсан. Тэгэхээр нь би хурдаа хасаад 70-75 км цагийн хурдтай явсан. Төв аймгийн Баян сумын нутаг 154-155 дугаартай шонгийн дунд машины үрүүл булаагаад эсрэг урсгалд орсон. Би машины тэгшлэх гэж үзсэн боловч зогсохгүй машины бөгс хэсэг шарваж зам дээр машин унах гээд байхаар нь замын намхан шороотой хэсэг рүү дарж ороод шороон дээр онхолдсон. Тухайн үед сандраад хэд эргэсэн яаж мэдэхгүй байна. Осол болох үед ухаан балартаад сэргэсэн. Сэргээд харахад би үрүүл дээрээ машины хойшоо харсан байдалтай зогсож байсан. Миний хажууд сууж байсан эрэгтэй хүн суудал дээр сууж байсан. Би арын зорчигч нарыг хаалга онгойлгож гаргахад арын суудал дээр сууж байсан эхнэр, нөхөр хоёр байхгүй байсан. Би зорчигч нарыг буулгачхаад машиныхаа араар тойрсон чинь нөхөр нь эхнэрээ тэвэрчихсэн сууж байсан. Эхнэр нь ослын үед цонхоор шидэгдсэн байх магадлалтай байсан. Эхнэрийнх нь толгой хагарсан цус гарч байсан болохоор нь би алчуур нөмрөх юм дөхүүлж өгсөн. Бусад зорчигч нарын биеийн байдлыг асуугаад замаар өнгөрч явсан тээврийн хэрэгсэлтэй Говьсүмбэр аймгийн түргэн тусламж дуудаж өгсөн. Түргэм тусламж ирэхээс өмнө дунд тээврийн хэрэгслийн дунд талын суудал дээр сууж байсан хоёр эрэгтэй хүн өөрсдийнхөө хувийн унааг дуудаад бид хоёрын биеийн байдал зүгээр байна. Бид хоёр цаашаа хөдөө явах ажилтай учраас явлаа гээд түрүүлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаартай “1. Н.Батсайханы биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 39 дугаартай “1. Н.Хүүхэнхүүгийн биед баруун 2-5-р хавирга, зүүн 1-10-р хавирганууд, зүүн дал яс их бие хэсгээр бяцарсан хугарал, баруун, зүүн талын уушгины плеврийн хөндийд шингэн хуралдалт, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай “1. Б.Оюунзаяагийн биед зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрсөн далд хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай “ 1. Б.Мөнхзаяагийн биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хураг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98 тал/,
-“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний шүүгдэгч Б.Мгийн өмчлөлийн “Альфарт” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 106-123 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1378 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн автомашины явах эд ангид үүссэн эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. 2. Уг гэмтлүүд нь ослын үед үүссэн байна. 3.Уг гэмтлүүд осол болоход нөлөөлөхгүй. 4. Тээврийн хэрэгслийн дугуйнуудын гэмтлүүд ослын үед үүссэн байна. 5. Шинээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл ирээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-130 тал/,
-Шинжээчийн 1378 дугаартай тоот дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 131-141 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай “1. Э.Цагаанбаярын биед зүүн 12 хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 157-158 тал/,
-Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай тэмдэглэл /хх-ийн 169-185 тал/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 186 тал/,
-Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 189-206 тал/,
-Шүүгдэгч Б.Мгийн хүсэлт /хх-ийн 245 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас Н.Хүүхэнхүү, Б.Оюунзаяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.М нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Төгрөгийн 2-209 тоотод, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 31 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.М нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Н.Хүүхэнхүүд 2.500.000 төгрөг төлсөн, Э.Цагаанбаярт 500.000 төгрөг төлсөн, Н.Батсайханд 102.000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн 2134001390212 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирээгүй, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Хохирогч Н.Хүүхэнхүү, Б.Оюунзаяа нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН