Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0305/э |
Дугаар | 2022/ШЦТ/305 |
Огноо | 2022-09-28 |
Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221000000341 дугаартай хэргийг 2022 оны 0 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 174 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний үйлдвэрийн нэхэгч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 178 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, “ ” зочид буудлын урд талын сандал дээр иргэн *******тэй үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар цохих, заамдах, архины шилээр зүсэх байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, “ ” зочид буудлын урд талын сандал дээр иргэн *******той үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар баруун гарыг цохиж, арагш дарж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...миний худалдаж авсан газар дээр суманд амьдарч байгаа ******* гэх хүн хашаа бариад байгаа юм. Энэ асуудлаас болоод *******той маргаантай байгаа. Өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр Дорнод аймгийн тамгын газраар орж хувийн ажилтай явж байгаад *******той тааралдаад би мэндэлсэн. Мэндлээд би “Хоёулаа гарч уулзъя, учраа олъя” гээд хамт гадаа гарсан. ******* “Чи миний газрыг авлаа” гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь хоёулаа энд муудаад яахав гээд “ ”-гийн ойролцоо сандал дээр сууж байгаад ярилцсан. Ярилцаж байгаад хэл амаа ололцохгүй ******* над руу дайраад “Чи миний газрыг авлаа” гээд байхаар нь “би аваагүй, танайх сумын харьяат биш, мэдэлтэй хүмүүс нь надад өгсөн юм” гэсэн чинь “чи танил талаараа авлаа” гэж дайраад гэнэт л гараараа миний элэг рүү цохиод дух хэсэгт газраас хагархай архины шил аваад цохичихсон...” гэжээ. /хх-ийн 23-24/
******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...би өнөөдөр эхнэр хамт 14 цаг өнгөрөөгөөд аймгийн дарга уулзахаар Тамгын газарт очсон. Ингээд Тамгын газарт очоод 1 дэх өдөр даргатай уулзах цаг авсан. Хоёр давхраас буугаад гараад гадаа үүдэнд байж байхад “Хөөе уулзъя” гээд нэг залуу дуудсан. Тэгэхээр нь “би чамайг танихгүй байна, чи надтай уулзах ямар шаардлагатай юм” гэсэн чинь өөдөөс “чамайг гэдэг биз дээ, хоёулаа гараад уулзъя” гээд тамгын газрын хашаанаас гараад 5 дугаар байшингийн урд талын явган хүний замын хажуугийн сандал дээр суусан. Чи надтай яагаад уулзах гэж байгаа юм гэсэн чинь “би чиний газрыг авсан хүн байна, хоёулаа ярилцъя” гэхээр нь би “чамтай ярилцах юм байхгүй, би наад асуудлыг чинь бүх явдаг газраар нь явж шийдүүлнэ, 13 жил амьдарч байж газрын гэрчилгээгээ авч чадахгүй байхад чи ирээд удаагүй байж яахаараа түрүүлж газар авдаг юм” гэсэн чинь “Миний ар том, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гээд бүгд байна, чи муу баруун аймгийн цагаач, чи тэгээд яах юм” гэхээр нь “чи муу пизда минь, юу юм бандиа” гэхэд “чамайг яланд чинь явуулна” гээд миний баруун гарыг барьж аваад мушгихаар нь би заамдаж авахад намайг ч зөрүүлээд заамдсан. Хоёр биенийхээ хувцсыг ураад ... гараараа цээж рүү цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд утас руу нь цохисон. ...*******гийн фудволкийг урахад миний гарыг ******* барьж аваад хуруунуудыг маань хойш нь дарчихсан. Ер нь хэл амаа ололцохгүй юм байна гээд цагдаа руу явсан...” гэжээ. /хх-ийн 27-31/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр ******* гэх хүнд цохиулсныхаа дараа эргэж барьцалдаж аваад сандал дээр хоёр биенийгээ дарж унаад байсан. ...бие биеийнхээ үгийг сонсохгүй дайраад байсан, мөн ******* гэх хүн манай нөхөр *******ийг эхлээд нэг удаа цохиж авсан. Манай нөхөр ******* эргэж хараад барьцалдаж аваад сандал дээр дарж унасан. Босож ирээд хоёр биенийгээ цохиод байсан. ...заамдалцаж байхдаа тавиулах гээд манай нөхрийн хурууг мушгиад байсан. ...хоёулаа унаж босож ирээд бие биеийнхээ фудволкноос заамдаж аваад, хоёр биенийгээ алгадаад, цохиод нудраад хэрэлдээд заамдалцаж байгаад салсан...” гэжээ. /хх-ийн 32-33/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны өдрийн хооронд *******той хамт байсан гэж ойлгож болно. Учир нь бид хоёр гэр бүлийн найзууд бөгөөд Хэрлэн сумын нутагт бие биеийнхээ гэрээр орж гараад хэд хоног хамтдаа уусан юм. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр салцгаасан бөгөөд уг хугацаанд *******ийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин *******той 2022 оны 08 дугаар сарын 1-ний орой миний санаж байгаагаар 16-17 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр баг Цагдаагийн газрын гадаа уулзахад түүний баруун гар нь эвгүй болчихсон байсан. Юу болсон талаар асуухад ******* “Хэрлэн сумын дүгээр баг, зочид буудлын гадаа ******* гэх хүнтэй маргалдаж хоорондоо муудаад тэрээр миний баруун гарыг цохиж арагш дараад гарыг маань хугалчих шиг боллоо” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 37-38/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн 538 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед духны язарч хууларсан шарх, цээжний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 45-46/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 540 тоот дүгнэлтэд:
1. *******ийн биед баруун гарын сарвууны 2-р шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 52-53/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр ...******* таараад “хөөе хоёулаа гарч уулзъя” гэхэд нь би дагаж гараад “би чамайг танихгүй юм байна” гэхэд ******* “би чиний газрыг авсан хүн байна” гэхэд нь би уурлаад “чи яахаараа хүний газар авдаг юм бэ” гээд хоёулаа маргалдаж яваад зочид буудлын урд сандал дээр суусан. ...“би чамтай үг нийлэхгүй юм байна, явдаг хэлдэг газраар нь явж та нарыг том жижиггүй хэргийг чинь шийдүүлнэ” гэхэд “баруун аймгийн цагаач минь чамайг шоронд хийнэ” гээд миний цээжинд цохиод фудволкийг маань урахаар нь би зөрүүлээд заамдаад фудволкийг нь урж заамдалцаад дээр доороо орж барьцалдаж байх явцад ******* миний баруун гарын сарвууг гараараа цохиж мушгиж дараад байсан ба сандлын түшлэг хэсэгт ******* духаа цохисон...” гэжээ. /хх-ийн 70-72/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...******* намайг цохиод заамдахад нь би адилхан заамдалцсан. Тэгэхэд миний дух хэсэгт шилээр цохиход цус гарахаар нь би уурлаад намайг заамдсан гарыг нь тавиулах гэж байгаад гарт нь гэмтэл учруулсан байна...” гэжээ. /хх-ийн 78-7/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/
Мөрдөгчийн 2022 оны 0 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 18/
Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тогтоол, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-21/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 54/
“ ” эмнэлгийн рентген зураг /хх-ийн 55/
Шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг /хх-ийн 58-60/
*******ийн иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 82-83/
*******гийн иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 87-88/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-81/
*******, ******* нарын Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 7-8/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд баримтаар хураагдаж ирсэн сидид буулгасан бичлэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” зочид буудлын гадаа үл ойлголцлын улмаас хоорондоо маргалдан зодолдож,
******* нь *******гийн биед духны язарч хууларсан шарх, цээжний зурагдсан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
******* нь *******ийн биед баруун гарын сарвууны 2-р шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн хохирогчоор өгсөн ”...Ярилцаж байгаад хэл амаа ололцохгүй ******* над руу дайраад “Чи миний газрыг авлаа” гээд байхаар нь “би аваагүй, танайх сумын харьяат биш, мэдэлтэй хүмүүс нь надад өгсөн юм” гэсэн чинь “чи танил талаараа авлаа” гэж дайраад гэнэт л гараараа миний элэг рүү цохиод дух хэсэгт газраас хагархай архины шил аваад цохичихсон...” гэх, *******ийн хохирогчоор өгсөн “...миний баруун гарыг барьж аваад мушгихаар нь би заамдаж авахад намайг ч зөрүүлээд заамдсан. Хоёр биенийхээ хувцсыг ураад ... гараараа цээж рүү цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд утас руу нь цохисон. ...*******гийн фудволкийг урахад миний гарыг ******* барьж аваад хуруунуудыг маань хойш нь дарчихсан. Ер нь хэл амаа ололцохгүй юм байна гээд цагдаа руу явсан...” гэх мэдүүлгүүд,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж. “...манай нөхөр ******* гэх хүнд цохиулсныхаа дараа эргэж барьцалдаж аваад сандал дээр хоёр биенийгээ дарж унаад байсан. ...бие биеийнхээ үгийг сонсохгүй дайраад байсан, мөн ******* гэх хүн манай нөхөр *******ийг эхлээд нэг удаа цохиж авсан. Манай нөхөр ******* эргэж хараад барьцалдаж аваад сандал дээр дарж унасан. Босож ирээд хоёр биенийгээ цохиод байсан. ...заамдалцаж байхдаа тавиулах гээд манай нөхрийн хурууг мушгиад байсан. ...хоёулаа унаж босож ирээд бие биеийнхээ фудволкноос заамдаж аваад, хоёр биенийгээ алгадаад, цохиод нудраад хэрэлдээд заамдалцаж байгаад салсан...” гэх, гэрч ы “...*******той 2022 оны 08 дугаар сарын 1-ний орой миний санаж байгаагаар 16-17 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр баг Цагдаагийн газрын гадаа уулзахад түүний баруун гар нь эвгүй болчихсон байсан. Юу болсон талаар асуухад ******* “Хэрлэн сумын дүгээр баг, зочид буудлын гадаа ******* гэх хүнтэй маргалдаж хоорондоо муудаад тэрээр миний баруун гарыг цохиж арагш дараад гарыг маань хугалчих шиг боллоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн 538 тоот, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 540 тоот дүгнэлтүүд, дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тогтоол, хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, “ ” эмнэлгийн рентген зураг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн 538 тоот, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 540 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч ******* *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хоорондоо харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь хоорондоо харилцан зодолдож шүүгдэгч ******* нь *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч ******* нь *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгч нар нь бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул Ү.Мижиддрж, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ү.Мижиддрж, ******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /та зуу/ нэгжтэй тэнцэх хэжмээний буюу 500,000 /та зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ар та нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай, шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА