Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 176/2022/0161/Э |
Дугаар | 2022/ШЦТ/324 |
Огноо | 2022-07-29 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,
Хохирогч З.Хүрэлбаатар,
Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Нд холбогдох эрүүгийн 2134003940105 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуй инженер механик мэргэжилтэй ам бүл 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо 42-994 тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гавьяа шагналгүй А.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Төв аймгийн Багахангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг Атар-13 гэх газар асфальтан зам дээр 74-73 УНО улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн машинд зорчиж явсан З.Хүрэлбаатарын биед хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч З.Хүрэлбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэгтээ: Гомдол саналтай байна. Хөдөлмөрийн чадваргүй болсон. Утсаар ярихад утас нь холбогдохгүй. Өөрт нь удаа дараа сануулсан. Надаас 4.800.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Хохирлын баримтыг Лүн сумын цагдаад өгсөн. Одоо 500.000 төгрөг нэхэмжилж байна. Эм тариа авч хэрэглэнэ гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Н нь “Төв аймгийн Багахангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг Атар-13 гэх газар асфальтан зам дээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Хонда-фит маркийн 74-73 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч З.Хүрэлбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134003940105 дугаартай хэрэгт авагдсан
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/,
Хохирогч З.Хүрэлбаатарын өгсөн “...Би Төв аймгийн Лүн суманд баригдаж байгаа махны үйлдвэрийн барилга дээр түр ажиллаж байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надтай хамт ажилладаг Нямсүрэн гэх хүнтэй хамт нэг шил архи хувааж уучихаад Нямсүрэнгийн 74-73 УБЗ улсын дугаартай “Хондо-фит” маркийн тээврийн хэрэгсэлтэй Нямсүрэн жолоо барьж Улаанбаатар хот руу явсан. Лүн сумаас гараад “Атар-13”-ийн тэнд явж байгаад урд талын машинаа гүйцэж түрүүлэхэд урдаас том машин гарч ирсэн. Тэгэхэд жолооч шууд замын хашлага руу дараад замын хашлага мөргөөд чигээрээ замаас гараад онхолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Цэдэвсүрэнгийн өгсөн “...Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг орох гээд өөрийн “Тоёота харриер” маркийн 49-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад Төв аймгийн Баянхангай сумыг өнгөрөөд явж байтал өөдөөс шороо бужигнаад нэг тээврийн хэрэгсэл ирээд замын хажуу руу онхолдож миний тээврийн хэрэгслийг осол хийх үедээ сэвтүүлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Гэрч М.Мэнд-Амарын өгсөн “...Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Арвайхээр аймаг явах чиглэлийн А0301 замын 113 дахь км-ын шонгийн ойролцоо 74-73 УНО улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр замын урд тал руу замын төмөр хашлага мөргөөд онхолдсон байдалтай байсан. Тухайн үед намайг очиход жолооч болон зорчигч нар эмнэлгийн тусламж авахаар Улаанбаатар хот явсан байсан. Би хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хэргийн газрын үзлэгийг хийсэн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Шүүгдэгч А.Нийн сэжигтнээр өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17-18 цагийн хооронд байх өөрийн 74-73 УБО улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу хамт ажиллаж байсан Хүрэлбаатар гэх хүнтэй Лүн сум өнгөрөөд явж байгаад асфальтан замын тойрог дээр замын хажуу талын төмөр хаалт мөргөөд замын урагш гарч осолд орсон. Тухайн үед машин хоёроос гурван удаа эргэж машин хажуу талаараа онхолдсон байсан. Би машинаасаа гараад хамт явсан Хүрэлбаатарыг гаргах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд замаар явж байсан машины жолооч нар ирээд хажуу талаараа байсан машиныг өргөж дугуй дээрээ босгоод явсан. Тэгээд Хүрэлбаатарыг гаргасан тэгээд Хүрэлбаатар би даараад байна ео ео гэж хэлээд байхаар нь би цагдаа болон эмч дуудаарай гэж надад тусалсан замын хүмүүст хэлсэн. Тэгээд би машины ард байсан хөнжил, гудсыг гаргаж ирээд Хүрэлбаатар хэвтүүлж хучсан. Тэгээд Лүн сумаас гарахдаа Хүрэлбаатар нь дэлгүүр орж нэг шил 0.5 хараа, нэг 0.75 хараа архи нэг удаа авсан. Тэгээд мөн хоёр чанадаг гоймон авсан тэгээд Хүрэлбаатар Лүн сумаас гарахдаа замдаа 0.5 граммтай архиа уугаад явж байсан. Осолд орсныхоо дараа би Хүрэлбаатарт 0.75 граммтай архинаас нь задалж өгөөд өөрөө ч гэсэн уг архинаас нь уусан. Тэгээд талд нь оруулаад байж байхад цагдаа, эмч нар ирсэн. Эмч бид хоёрын биеийг үзээд бид хоёрыг Баянхангай сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэгт ирээд тусламж авсан тэгээд хотоос манай охин, хүү нар ирээд намайг авч явсан. Би хот ороод эмнэлгээр явж биеэ үзүүлсэн. Хүрэлбаатар нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байх сүүлд нь би гэрт нь хэвтэж байхад хоёр удаа Хүрэлбаатар дээр очсон. Эхлээд 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь очихдоо 150.000 төгрөг өгсөн. Эмчилгээндээ хэрэглээрэй гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнгэ аймаг Бугант сум руу ажлаар явсан тухай үед миний утас холбогдохгүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 19-ны шөнө хотод ирсэн. Осол гарсан өдрийн өмнөх өдөр нь би Хүрэлбаатартай хамт нэг шил архи уусан. Уг архи нь тал байсан. Тэгээд маргааш нь хот явъя гэж Хүрэлбаатар надад хэлсэн. Би цалингаа аваад явна надад мөнгө байхгүй гэж хэлэхэд Хүрэлбаатар нь би шатахуун хийгээд өгье надад мөнгө байгаа гэж хэлсэн. Тэгээд хоёулаа хот явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлсэн. Маргааш нь Хүрэлбаатар Лүн сумын Төрийн банк орж мөнгө авсан. Тэгээд хот руу гарсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
-Тэнцвэр Эстимэйт ХХК-ний авто машины үнэлгээний тайлан болон гэрэл зургийн үзүүлэлтүүд “хх-ийн 45-48 тал/,
-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/,
-Төв аймгийн Авто тээврийн төв лавлагаа /хх-ийн 64-65 тал/,
-Зөрчлийн талаарх бүртгэл /хх-ийн 83-85 тал/,
-Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 88 тал/,
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 93 тал/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 95-97 тал/,
-Зардлын баримтууд /хх-ийн 98-111 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч А.Н гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас З.Хүрэлбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч А.Н нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 49 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч А.Н нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч А.Н нь хохирогч З.Хүрэлбаатарт 2.880.000 төгрөг төлсөн мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 700.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн 2134003940105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирээгүй, шүүгдэгч А.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Цэдэвсүрэнд 700.000 төгрөг, хохирогч З.Хүрэлбаатарт 2.880.000 төгрөг төлсөнг, хохирогч З.Хүрэлбаатар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН