Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/01243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Б.Б нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр байр, 11 тоотод оршин суух/ 

Хариуцагч: Хэрэйд овогтой, Н.Э холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 19 дүгээр байр, Цэцэг хотхон, 19 тоотод оршин суух/

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагч Н.Э, гэрч Х.Баатар, Ц.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Н.Этай 2013 онд анх танилцаж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, бидний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр охин Э.Сондор төрсөн. Н.Э гэр бүл болсноос хойш гэртээ ирэхгүй, 2 сараар алга болдог байсан ба архи, дарс их уудаг байсан тул энэ талаар нь түүнд хэлэхэд шөнийн 3 цагт өлгийтэй охинтой минь хамт гэрээс хөөдөг байсан. Мөн охиныг өвдсөн үед ч халамжлаагүй, эмнэлэгт хэвтэж байхад хүртэл эргэж байгаагүй ба халамж, анхаарал тавьдаггүй байсан. Ингээд би аргагүй эрхэнд 2017 онд охиноо дагуулаад аав, ээж дээрээ ирсэн. Цаашид Н.Этай хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Э.Сондорыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд биднийг гэр бүл болох үед Н.Эын аав, ээж нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37А дугаар байр, 19 тоот орон сууцыг бидэнд бэлэглэж, манай аав, ээжээс бүрэн тавилга авч өгсөн ба бид уг орон сууцанд амьдарч байсан. Иймд уг орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Мөн уг орон сууцанд байсан эд хөрөнгө болох буйдан, зурагт, ханын стенка, шкаф, авжур, хиншүү сорогч, тоос сорогч, ус цэвэршүүлэгч, хоёр хүний ор, орны хажуу талын түмбүшик 2 ширхэг, гоо сайханы толь, сандал ширээ, авдар 2 ширхэг, охин бид хоёрын хувцас, хүүхдийн автомашины суудал, хөшиг, хивс, мөнгөн аяга 5 ширхэг, гал тогооны тавилга, угаалгын машин, пэтч, плитка, нөүтбүүк компьютер зэргийг Н.Эаас гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б бид хоёр 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр охин Э.Сондор төрсөн. Б.Б бид хоёр таарч тохирдоггүй, харилцан ойлголцдоггүй байсны улмаас салсан. Миний хувьд хааяа найз нөхөдтэйгээ уулзаж, согтуу ирдэг үе байсан. Тэр үед би биш, харин Б.Б намайг хөөдөг байсан ба түүний ааш зангийн хувьд маш хэцүү. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг, охиноо ээжийнх нь асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн тавилгуудын хувьд бүгдийг бүрэн бүтэн хадгалж байгаа бөгөөд буйдан, зурагт, ханын стенка, шкаф, авжур, хиншүү сорогч, тоос сорогч, ус цэвэршүүлэгч, хоёр хүний ор, орны хажуу талын түмбүшик 2 ширхэг, гоо сайханы толь, сандал ширээ, авдар 2 ширхэг, охин Э.Сондор болон Б.Б хоёрын хувцас, хүүхдийн автомашины суудал, хөшиг, хивс, мөнгөн аяга 5 ширхэг, гал тогооны тавилга, угаалгын машин, пэтч, плитка, нөүтбүүк компьютер зэргийг Б.Бд хүлээлгэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна.

Харин Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37А дугаар байр, 19 тоот орон сууцыг Б.Б бид хоёрт бэлэглээгүй бөгөөд манай ах биднийг орон сууцандаа түр амьдруулсан тул уг орон сууц нь Б.Б бид хоёрт ямарч хамааралгүй учраас ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй, Н.Эад холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Боржигин овогтой, Баатарын Бадамсүрэн, Хэрэйд овогтой, Нармандахын Эрдэнэбат нар 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1107000923 дугаарт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн лавлагаагаар нотлогджээ.

 

Гэрлэгчид “...бид 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хойшид эвлэрэн, хамт амьдрах боломжгүй, зан харилцааны хувьд таарч тохирдоггүй” гэсэн тайлбар, мөн гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Б, Н.Э нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.

 

2. Гэрлэгчдийн дундаас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эмэгтэй Эрдэнэбатын Сондор төрсөнийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсний бүртгэлийн 1107001578 дугаарт бүртгүүлсэн болох нь Төрсний бүртгэлийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн лавлагаа, талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд охин Э.Сондор эрүүл бойжиж байгаа, эх Б.Бгийн хамт амьдарч байгаа болох нь Өрхийн эмч Удвалын Энхмаагийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Зохигчид охин Э.Сондорыг эх Б.Бгийн асрамжид үлдээх талаар тохиролцсон байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Сондорыг эх Б.Бгийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Э.Сондорыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Эаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

3. Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37А дугаар байр, 19  тоот, 34.7 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр Н.Золбат 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр Ж.Эрдэнэтуяагийн өмчлөлд шилжсэн болох нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 668 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Бгийн “...Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37А дугаар байр, 19 тоот хоёр өрөө орон сууцыг Н.Эын эцэг, эх нь Б.Б, Н.Э бид хоёрыг гэр бүл болоход бэлэглэсэн” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд гэрч Х.Баатар, Ц.Эрдэнэчимэг нарын “...Б.Б, Н.Э нарыг гэр бүл болж, хурим хийх үед Н.Эын эцэг, эх нь уг орон сууцыг бэлэглэж байна гэсэн бөгөөд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37А дугаар байр, 19 тоот орон сууцанд Б.Б, Н.Э, охин Э.Сондор нар амьдарч байсан” гэсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2-т зааснаар Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37А дугаар байр, 19 тоот орон сууцыг Б.Б, Н.Э нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхээргүй байх тул уг орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогтой, Б.Б, Хэрэйд овогтой, Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Сондорыг эх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Э.Сондорыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Эаас тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Б.Б, Н.Э нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37А дугаар байр, 19 тоот орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Эаас “буйдан, зурагт, ханын стенка, шкаф, авжур, хиншүү сорогч, тоос сорогч, ус цэвэршүүлэгч, хоёр хүний ор, орны хажуу талын түмбүшик 2 ширхэг, гоо сайханы толь, сандал ширээ, авдар 2 ширхэг, охин бид хоёрын хувцас, хүүхдийн автомашины суудал, хөшиг, хивс, мөнгөн аяга 5 ширхэг, гал тогооны тавилга, угаалгын машин, пэтч, плитка, нөүтбүүк компьютер” зэргийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                                                      Ж.СЭМЖИД