Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нэргүй,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б холбогдох эрүүгийн 2234001680162 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл Э.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 2 дугаар багийн нутаг дэвсгэр 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас морины хөлс хусдаг модон хусуураар цохиж биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, хацарт шарх, зүүн нүдний доод зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Тухайн үед Э.Бтай муудалцаад аав нь хутга барьж гарч ирээд хутга шидчихлээ гэж бодтол хусуур шидсэн байсан. Хохиролд 855.100 төгрөг авсан.” гэв.

 

2234001680162 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

 

            Хохирогч Б.Бын өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт эхнэр хүүхэд нарын хамтаар морь уяж ногоо тарьж амьдарч байна. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр моринд ажил хийх гээд манай урд хашааны айл Ганбаярын морь унадаг хүүхдийг морь унаад моринд ажил хийгээд өг гэсэн. Удалгүй Ганбаярын гэрт очоод нөгөө хүүхдийг авах гэтэл Биндэръяа ирээд морь унах хүүхдийг боль гээд явуулсан байсан. Тэгэхээр нь би хүүхэдтэй ч үе хүүхэдгүй ч үе байна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл танай шээс хов зөөгөөд байгаа юм уу гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Биндэръяагийн сууж байсан машины хажууд очоод чи юу гээд байгаа юм гэхэд морины хөлс хусдаг хусуураар цээж рүү хатгаад хусуур барьж байсан гарыг нь барьж машинаас нь татаад буулгасан. Тэгтэл утсаар хүн рүү яриад бүдүүн Шоко хүн дээрэлхээд байна гэж яриад хол очоод хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Биндэръяагийн аав Энхсайхан машинтай ирээд яагаад байгаа пизда вэ гээд машинаас хутга аваад над руу дайраад хажуунаас нь хүүхэд нь наадхаа шаа гээд би хойшоо ухраад тэгтэл нүүр хэсэгт нэг юмаар цохих шиг болсон. Миний баруун хацар зүсэгдэж цус гараад гэмтэл авсан. Миний баруун хацарт зүсэгдэж дотор талдаа 5 гадна талдаа мөн оёдол тавиулсан. Мөн хамар хугарсан. Баруун нүднээс нулимс гараад байгаа. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан. Гадуур эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Гэрч М.Энхсайханы өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай хүү Биндэръяа над руу утсаар яриад Баярбат ах намайг зодоод байна гээд дуудсан би яваад очтол Батбаяр гартаа төмөр бариад Биндэръяа руу дайрч байсан. Больчих байх гэж бодоод машиндаа хараад сууж байтал Баярбат нь цохиж байгаа юм шиг л харагдсан. Тэгэхээр нь хуйтай хутга аваад Батбаярыг айлгах санаатай очсон. Батбаяр цаашаа нэлээн холдоод явсан би хутгаа бариад машин руугаа буцаад явж байхад манай хүү Биндэръяа машин руугаа явж байсан тэгтэл Батбаяр Биндэръяагийн араас хөөхөөр нь Биндэръяа хусуураа Батбаяр руу шидсэн. Тэгсэн хусуур нь хацарт нь оносон. Батбаярын хацраас цус гарч байсан. Эмнэлэг рүү Батбаяр, Биндэръяа нар явсан. Би гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

            Насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр морь унаад Ганбаяр ахын худгийн тэнд явж байхад Бажий хүрээд ирсэн. Араас нь Биндэръяа ах ус аваад машинтай явж байсан. Надтай таараад хэний морийг унаж яваа юм бэ гэхээр нь Мандалай ахын морийг унаад явж байна гэсэн. Тэгтэл Биндэръяа ах намайг хүний морь унаж явж байж хөл гараа хугалчихав гэж хэлээд явсан. Миний хажууд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй.” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

            Гэрч Б.Барсрагчаагийн өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Биндэръяа над руу залгаад гэрт хүрээд ирээч гэсэн би өмнө нь хонь захиж байсан чинь Биндэрьяа хонь байхгүй мах байна ирээд авчих та хэрэглэж бай гэсэн би гэрт нь очсон Биндэръяа хашаанд нь нэг адуу байсан чинь энийг хойшоо хүнд аваачиж өгөх гээд хоёулаа цуг яваад ирэх үү гэсэн ингээд нөгөө адууг ачаад портер машинтай Биндэръяа бид хоёр явж байсан чинь сүүний үйлдвэрийн хойд талаар тойроод явж байтал нэг хар машин гэрлээ дохиод байсан зогсохгүй явж байсан чинь шууд шахаж орж ирээд машин зогсоосон. Биндэръяа цонхоо онгойлгосон, Баярбат мөн цонхоо онгойлгосон. Батбаяр над руу утсаа аваач хүн залгаад байх чинь гэсэн би утасгүй явж байна гэсэн Биндэръяа морь зүгээр унах гэж байсан хүүхэд юу гээд хуцаад байгаа юм бэ Биндэръяа гуай гэсэн хариуд нь Биндэрьяа би юу гэж хуцсын гээд надаа ямар хамаа байдаг юм аав нь энд явж байна ааваас нь асуухгүй юу гэсэн чинь юу гээд хуцаад байгаа юм бэ гээд цохиод авсан. Биндэръяаг машинаас нь хөлнөөс нь чирээд буулгасан ална шүү гээд чирч буулгахаар нь би машинаас бууж байтал Баярбат явж байсан Болдоо гэх залуу бууж ирээд Биндэръяа, Баярбат хоёрыг салгаад Батбаярыг тэврээд явсан би Биндэръяаг салгаад авсан чинь Баярбат дугуйн дорцов гаргаад ирсэн чинь Биндэръяа хусуур гаргаад ирсэн тэгээд Биндэрьяа аав руу залгаад дуудаж байсан энэ үед Баярбат нь би ах дүү нартай хүн шүү гээд орилоод байсан. Энхсайхан ах ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Баярбат би ах дүү нартай хүн шүү гээд орилоод байхаар нь Энхсайхан ах хутга бариад Баярбатыг хөөсөн би Энхсайхан ахыг боль гээд салгаад машин руу нь явуулж байтал Биндэръяа Энхсайхан ахын хажуу талаар зөрж гараад Батбаяр луу хусуураа шидсэн тэгээд л Батбаярын хацраас нь цус гараад би ах дүү нартай хүн чамайг ална гээд араас нь Биндэръяа ах миний буруу болчихлоо эмнэлэг явж оёулъя гэсэн чинь Баярбат нь үгүй үгүй би ах дүү нартай хүн гээд л яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

            Шүүгдэгч Э.Бгийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ганбаяр ахын худгаас ганцаараа явж ус авчхаад гэртээ харих гээд явж байтал морь унасан 3 хүүхэд явж байсан Мандлаагийн хүүхэд Мандах, Шоогийн хүүхэд Бүлтэкэ гэдэг нэрийг нь мэдэхгүй байна. Батбаяр ахын банди Баажий нар байсан тэгэхээр нь би машины цонхоор Шоогийн ахын банди Бултэкэд хүний морь унаж байж хөл гараа хугалчхав гэж хэлчхээд л машинтай хөдлөөд явсан. Гэртээ ирээд байж байтал Шоогийн ах ирээд мах авах гээд хүрээд ирсэн махыг нь гаргаж өгөөд Шоогий ахыг хоёулаа морь ачаад хойшоо давуулж өгчхөөд ирье гээд цуг миний машинд суугаад явж байтал араас хар өнгийн машин гэрлээр дохихоор нь би зогсоогүй явж байтал хажуугаар шууд шахаж орж ирээд намайг зогсоосон би машины цонхоо онгойлготол Батбаяр, Болд хоёр хар машинтай явж байсан Батбаяр нь надтай цуг явж байсан Шоогийд хандаж морины хоёр хүүхдээ өгчих морь хөдөлгөөд байх юм гэсэн Шоогий ах юм яриагүй юм тэгсэн Биндэръяа чи пизда минь яагаад байгаа юм бэ морь унах хүүхэд харамлаад байгаа юм уу гэсэн би тэгэхээр нь надад бол морины хүүхэд байхгүй та ааваас нь асуу гэж хэлсэн аав энэ явж байна гээд Шоогий ахыг хэлсэн, тэгсэн Биндэръяа чи муу бацаан хэзээ ийм болсон юм гэхээр нь би за зүгээр байгаарай Батбаяр ах гэж хэлсэн, тэгсэн намайг Батбаяр нь ална шүү муу гөлөг минь гэсэн гэхээр нь би битгий андуураад байгаарай пизда минь гэж хэлсэн, тэгээд шууд Батбаяр нь машинаасаа бууж ирээд над руу ирээд цонх онгорхой байсан болохоор намайг шууд толгой руу цохиод, мөн элэгдсэн, би гутлын түрийнд байсан морины хусуур гаргаж ирээд Батбаярын өөдөөс далайсан чинь намайг Батбаяр нь хөлөөс татаж буулгаад Батбаяр намайг боосон би ах за болъё гээд хэлсэн дахиад боогоод байсан Батбаяртай явсан Болд ирж салгасан. Салгаад хойшоо ухраад байж байтал Батбаяр нь машины араас дугуй дорцов аваад над руу алчья гээд дайрсан, би хойшоо ухраад айгаад айсандаа аав Энхсайханыг дуудсан аав ирээд за юу болоод байна гээд машинаас буугаад ирсэн Батбаяр ах гартаа төмөр барчхаад дайраад байхаар нь аав иргэж машиндаа очиж хутага авсан. яах гээд байна гээд аав асуутал Б, цаашаа зугтаасан, Шоогий ах аавыг салгаад машин руу нь аваад явсан, Баярбат эргээд төмөр бариад над руу дайрсан би хусуураа Батбаярын еедеес шидсэн чинь миний шидсэн хусуур Батбаярын нүдний доод талд оноод зүссэн байсан. Би Баярбат ахыг дагаад гэрт нь ороод ах уучлаарай гэж хэлсэн хамт эмнэлэг явсан. Аав Энхсайханы барьсан байсан хутга гарт нь байсан Батбаяр руу шидээгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй. Би Батбаяртай ямар нэгэн өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 155 дугаартай “1.Б.Бын биед хамар ясны зөрүүтэй хугарал, хацарт шарх, зүүн нүдний доод зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх хацарт шарх бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-35 тал/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60 тал/, зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, морины хөлс хусдаг модон хусуураар цохиж Б.Бын биед хамар ясны зөрүүтэй хугарал, хацарт шарх, зүүн нүдний доод зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмэнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Б, гэрч М.Энхсайхан, Б.Барсрагчаа, насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэн нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Бын биед хамар ясны зөрүүтэй хугарал, хацарт шарх, зүүн нүдний доод зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмэнд зулгаралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 155 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бад эмчилгээний зардал 855.150 төгрөг төлсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгаас 459.588 төгрөг гаргуулж хохирогч Б.Бад олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Э.Бд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

            Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бад 855.000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хусуурыг шүүгдэгч Э.Бд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бад 855.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгаас 459.588 төгрөг гаргуулж хохирогч ... Б.Б д олгосугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хусуурыг шүүгдэгч Э.Бд буцаан олгосугай.  

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН