Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134001020310 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Б.Э, Төв аймгийн Цээл суманд ... оршин суудаг, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажилладаг,  эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, 34 настай, эрх зүйч  мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ... регистрийн дугаартай.

Шүүгдэгч Б.Эыг Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  75-20 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн 3-4313 дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Эд зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Ганбилэгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны бичсэн “илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоол үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э, гэрч Д.Э, Ж.Амарбаясгалан, Б.Отгонбаярын нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2134001020310 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн 75-20 УБА улсын дугаартай тээрийн хэрэгслийг жолоодсон зөрчлийн хэрэг бүртгэлтийн 3-4313 дугаартай гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Д.Эг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасан зөрчил үйлдсэн байхад Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй бусдад давуу байдал бий болгосон, мөн Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт болох Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч Ө.Ганбилэгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн “Илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасын агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж Д.Эд холбогдох бүртгэлийн 3-4313 дугаартай Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол” үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

   1.Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сард Ө.Ганбилэг цагдаа пост нь дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс байна гээд дуудсан. Би олон нийтийн цагдаатайгаа хамт очсон. Очоод харахад саарал өнгийн хоёр /Prius/ байсан жолооч нар нь Ж.Амарбаясгалан, Д.Э гэх хүмүүс байсан. Ж.Амарбаясгаланд драгейр үлээсэн, Д.Э би “COVID-19” вирустэй байгаа гээд үлээгээгүй. Тухайн үед хоёулаа гарч байсан ид “COVID-19” вирус гарчихсан ачаалал их байсан. Тэгээд цагдаа Ө.Ганбилэгийг илтгэх хуудсаа бичээд өгөөрэй гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хурааж аваад канондоод Ж.Амарбаясгалан бичиг баримтыг буцааж өгсөн. Дараа нь Д.Эгийн гэрчилгээ үлдсэн байсан. Тухайн үед драйгер үлээхгүй гэхээр нь би яваад өгсөн. Машиныг нь журамлаад наад ажлаа зохицуулчихаарай гээд гэртээ харьсан. Тухайн үед “COVID-19” вирус гарсан байсан учраас Д.Эг нотлох боломж байгаагүй хүн болгон нэгэндээ ойртохгүй айдастай ид мандаж байсан үе тийм учраас Д.Эг архи ууж согтуугаар жолоо барьсан гэдгийг илрүүлж чадаагүй. Цагдаа Н.Ганбилэгийн илтгэх хуудсан дээр агуулга зөрөөгүй байгаа, тухайн үед нэг багштай хамт гарч байсан. Тэгээд цагдаа Ө.Ганбилэгийн илтгэх хуудсыг хуулаад биччих наад хүнийхээ нэрийг битгий бичээрэй гэж хэлсэн. Агуулга нь өөрчлөгдөөгүй тэгээд бичсэн аваад л прокурорт хүргүүлэх материал руу хийсэн гэв.

 

2.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эгийн өгсөн:... Би Төв аймгийн Бүрэн сумын нутаг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан. Тухайн өдөр Төв аймгийн Бүрэн сумын “Төхөм” гэх газар найз Энхбаяр, Амарбаясгалан болон Лүн сумаас ирсэн 3 залуугийн хамт 1 шил 0.75 литр, 2 шил 0.5 литрийн архи хувааж ууцгаасан.  Тэгээд найз Баярбатын гэрт нь очоод амарч байхад Амарбаясгалан найз маань над руу залгаад “Бүрэн сумын постод байна хүрээд ир” гэхээр нь Тоёота приус-20 маркийн 75-20 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариад очиход Бүрэн сумын цагдаа Ганбилэг Амарбаясгаланг зогсоосон байсан. Тэгээд Ганбилэг мөн адил намайг шалгаж зогсоогоод Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Энхбат, олон нийтийн цагдаа Буянаа нарт хүлээлгэн өгсөн юм. Би тухайн үед согтуурал хэмжигч драйгер багаж үлээгээгүй ба тухайн үед бага зэрэг согтолттой байсан. Би тэр үед Төхөм гэх газар 3 хундага архи уугаад найз Баярбатын гэрт нь очиж хоол идэж амарч байгаад постод очсон юм. Цагдаагийн алба хаагч нарын зүгээс буюу хэсгийн төлөөлөгч Энхбатын зүгээс согтуурал хэмжигч драйгер багажаар шалгуулах талаар надад шаардлага тавьсан. Тэр үед Амарбаясгалан драйгер үлээгээд дараа нь надаар үлээлгэх гэж байсан. Учир би түүнд хандан “чи цар тахал гарсан байхад ямар учраас хүний ам дамжсан юмыг хуний аманд хийх гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн алба хаагч нар бидний машиныг Цагдаагийн хэсэг дээр авчирсан ба би Өвөрхангай аймаг явах хэрэг гарлаа гэж хэлээд манай төрсөн ах Батмөнх ирж миний машиныг авсан. Тэгээд би Батмөнхийн хамт явсан ба харин миний бичиг баримтыг өгөөгүй. Түүнээс хоёр хоногийн дараа би цагдаа Ганбилэг рүү ярихад тэрээр ажилтай байна, үдээс хойш ирээд ав гэсэн ба би бичиг баримтаа авья гэхэд хэсгийн төлөөлөгч Энхбат согтуу өөдөөс утсаа шидээд бичиг баримт өгөхгүй байсан. Тэгээд би Энхбатын гэрээс нь гарч яваад маргааш нь түүнтэй уулзаж “би чамайг ёс зүйн хороонд чинь хэлнэ, яахаараа чи хүний өөдөөс утсаа шиддэг юм” гэхэд тэрээр надад хэлэхдээ “нэгний чинь эрхийг хасаад, чиний эрхийг хасахгүйгээр өнгөрлөө” гэж хэлээд надад бичиг баримтыг минь өгсөн. Би хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Энхбатад ямар нэгэн байдлаар шан харамж, мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Надад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ арга хэмжээ тооцуулахад татгалзах зүйл байхгүй. Надтай хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Энхбат нь ямар нэгэн байдлаар дуудсан асуудал огт байхгүй гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141 хуудас/.

3.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Амарбаясгалангийн өгсөн:... Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт найзуудын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд сумын төвөөс гарч явах үед хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн алба хаагч зогсоож шалгаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг илрүүлж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн байгаа. Миний гаргасан зөрчлийг Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э шалгаж Зөрчлийн тухай хуульд зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгаа. Надад холбогдох зөрчлийг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э шалгаж шийдэхдээ ямар нэг шан харамж мөнгө эд зүйл нэхсэн, авсан үйлдэл үзүүлээгүй хуульд заасныг дагуу шалгаж шийдээд явуулсан. Манай найз Д.Э нь намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлуулсан байж байхад сумын төвөөс согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ 75-20 УБО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын зөрчлийг Бүрэн хөдөлгөөнд оролцож ирээд бас цагдаад журамлуулсан юм. Тухайн сумын хэсгийн цагдаа нь буюу ахлагч цолтой алба хаагч илрүүлээд хэсгийн төлөөлөгчид шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э нь Д.Э бид хоёрыг сумын төвд байрлах цагдаагийн хэсгийн байранд авч очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэж шалгаж тогтоосон. Манай найз Д.Э тухайн үед цар тахалтай холбоотойгоор ам дамжуулж драйгер багаж үлээхгүй гээд шалгуулахаас татгалзсан. Би Д.Эгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э нь шалгаад Зөрчлийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгэхгүйгээр зөрчлийн материалыг нь татгалзаж шийдвэрлэсэн талаар найз Энх-Амгалангаас өөрөөс нь сонсож мэдсэн. Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Э нь манай найз Д.Эг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчилд хариуцлага хүлээлгээгүйн хариуд мөнгө, эд зүйл авсан болон өгөхийг шаардсан талаар би мэдэхгүй байна. Д.Э л лав надад хэсгийн төлөөлөгч мөнгө төгрөг нэхсэн, авсан гэж огт яриагүй гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 хуудас/.

4.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбаярын өгсөн:... 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс одоог хүртэл Эрүүгийн цагдаагийн тасагт нохойн төлөөлөгчөөөр ажиллаж байна. Тиймээ 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг дахь цагдаагийн Эрүүгийн цагдаагийн тасгийн 134 тоот албан өрөөнд ажиллаж байх үед бүрэн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э ах гаднаас орж ирээд “сул компьютер байна уу” гэж асуухаар нь би өөрийн сууж байсан компьютерыг суллаж өгсөн. Гэтэл Б.Э сумын цагдаагийнхаа илтгэх хуудсыг сумандаа орхичихжээ чи манай сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Ө.Ганбилэгийн өмнөөс “ахдаа ганц илтгэх хуудас бичээд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та надаар юун илтгэх хуудас бичүүлэх гээд байгаа юм бэ гэж асуухад коронавирус цар тахлын үед сумандаа эргүүл шалгалт хийсэн талаар илтгэх хуудас байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь та хэсгийн цагдаагаараа өөрөөр нь бичүүлээд авчихгүй юу гэхэд манай цагдаа байгаа болохоор боломжгүй байна. Чамд ямар нэг асуудал болохгүй эргүүл шалгалт хийх талаар танилцуулгад хавсаргана гэж хэлээд надад бичгийн цаас бал өгөөд Б.Э Ганбилэг цагдаагийн өмнөөс өөрөө надад бичих зүйлийг хэлж бичүүлсэн. Би тухайн үед дэслэгч Б.Эаас Ө.Ганбилэг цагдаа энэ талаар мэдэж байгаа эсэхийг утсаар ярьсан яг ингээд биччих гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд надаар тухайн илтгэх хуудасыг бичүүлж аваад өрөөнөөс гараад явсан. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э нь Бүрэн сумын хэсгийн цагдаа Ө.Ганбилэгийн өмнөөс надаар "Илтгэх хуудас" бичүүлэхдээ надад шахалт үзүүлсэн үйлдэл байхгүй. Би бусдын өмнөөс хуурамчаар баримт бичиг үйлдэх нь хууль бус үйлдэл гэдгийг мэдэж байна. Би Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Эын хэлснээр Бүрэн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Ганбилэгийн нэрээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн огноо бүхий "Илтгэх хуудас" бичсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э ахтай нэг тасагт ажилладаг болохоор итгээд ийм үйлдэл хийчихсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 дугаар тал/,

5.Төв аймаг дах цагдаагийн газарт 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 06-5116 дугаартай “Нотлох баримт хуулбарлан авах тухай” албан бичиг хүргүүлсний дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр аймгийн цагдаагийн газрын 43-01-1515 дугаартай албан бичи, түүний хавсралтаар гаргаж ирүүлсэн Бүрэн сумын 202105200000001 дугаартай албаны шалтгалтын материалын хуулбар /1хх-ийн 73-133 дугаар тал/,

6.Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 1629 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны огноотой “ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ” гэсэн хавтаст хэргийн “10” гэж дугаарласан хуудаст байх 2020 оны 12 дугаар сарын 25-ны огноотой “Илтгэх хуудас” дээрх гар бичвэр, Б.Отгонбаярын гэх 2021 он “АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ТЭМДЭГЛЭЛ” гэсэн цэнхэр өнгийн дэвтэр 1 ширхэг, Б.Отгонбаярын гэх туршилтын загвар 2 хуудас баримтууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилж буй 2021 оны 2 дугаар сарын 26-ны огноотой ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ гэсэн хавтаст хэргийн “10” гэж дугаарласан хуудаст байх 2020 оны 12 дугаар сарын 25-ны огноотой “Илтгэх хуудас” дээрх гар бичвэр нь Б.Отгонбаярын гэх бичгийн хэвийн загвартай тохирно. 3. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэх дүгнэлт / 1хх-ийн 150-161 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож байна.  

 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн 75-20 УБА улсын дугаартай тээрийн хэрэгслийг жолоодсон зөрчлийн хэрэг бүртгэлтийн 3-4313 дугаартай гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Д.Эг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасан зөрчил үйлдсэн байхад Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй бусдад давуу байдал бий болгосон, мөн Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт болох Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч Ө.Ганбилэгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн “Илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасын агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж Д.Эд холбогдох бүртгэлийн 3-4313 дугаартай Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол” үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эгийн... Би Төв аймгийн Бүрэн сумын нутаг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан..., Тухайн өдөр Төв аймгийн Бүрэн сумын “Төхөм” гэх газар найз Энхбаяр, Амарбаясгалан болон Лүн сумаас ирсэн 3 залуугийн хамт 1 шил 0.75 литр, 2 шил 0.5 литрийн архи хувааж ууцгаасан..., надад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ арга хэмжээ тооцуулахад татгалзах зүйл байхгүй. Надтай хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Энхбат нь ямар нэгэн байдлаар дуудсан асуудал огт байхгүй гэх, гэрч Ж.Амарбаясгалангийн... Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт найзуудын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд сумын төвөөс гарч явах үед хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн алба хаагч зогсоож шалгаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг илрүүлж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн байгаа. Миний гаргасан зөрчлийг Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э шалгаж Зөрчлийн тухай хуульд зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэх,  гэрч Б.Отгонбаярын... би Бүрэн сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Эын хэлснээр Бүрэн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Ганбилэгийн нэрээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн огноо бүхий "Илтгэх хуудас" бичсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Э ахтай нэг тасагт ажилладаг болохоор итгээд ийм үйлдэл хийчихсэн юм гэх мэдүүлгүүд, Төв аймаг дах цагдаагийн газарт 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 06-5116 дугаартай “Нотлох баримт хуулбарлан авах тухай” албан бичиг хүргүүлсний дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр аймгийн цагдаагийн газрын 43-01-1515 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар гаргаж ирүүлсэн Бүрэн сумын 202105200000001 дугаартай албаны шалтгалтын материалын хуулбар, Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 1629 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны огноотой “ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ” гэсэн хавтаст хэргийн “10” гэж дугаарласан хуудаст байх 2020 оны 12 дугаар сарын 25-ны огноотой “Илтгэх хуудас” дээрх гар бичвэр, Б.Отгонбаярын гэх 2021 он “АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ТЭМДЭГЛЭЛ” гэсэн цэнхэр өнгийн дэвтэр 1 ширхэг, Б.Отгонбаярын гэх туршилтын загвар 2 хуудас баримтууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилж буй 2021 оны 2 дугаар сарын 26-ны огноотой ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ гэсэн хавтаст хэргийн “10” гэж дугаарласан хуудаст байх 2020 оны 12 дугаар сарын 25-ны огноотой “Илтгэх хуудас” дээрх гар бичвэр нь Б.Отгонбаярын гэх бичгийн хэвийн загвартай тохирно гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  75-20 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн 3-4313 дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Эд зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Ганбилэгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны бичсэн “илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн итгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоол үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд улсын яллагчийн гэм буруутай дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Эыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Б.Эын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өнгө үү гэж мэтгэлцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, мөн зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилж хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах заалтанд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүнийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 168 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, 175 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь 34 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ-Уул гэх газарт амьдардаг, дээд боловсролтой, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагаар ажилладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

 

Шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 8.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн  2134001020310 дугаартай хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 8.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.100.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

6.Эрүүгийн  2134001020310 дугаартай хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эад урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН