| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2018/00710/И |
| Дугаар | 138/ШШ2018/00761 |
| Огноо | 2018-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2018/00761
| 2018 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 138/ШШ2018/007*******1 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******/РД:ЗК8*******040*******01/-гийн,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт /РД:*******02*******435/ холбогдох
Ажлаас буруу халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 8 817 820 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгох тухай гомдлыг 2018 оны 7 сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Баттулга
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан гомдол болон түүний өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.******* нь ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2012 оны 7 сарын 0*******-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ажлаасаа үндэслэлгүй халагдан чөлөөлөгдсөн. Энэ үндэслэлгүй халагдсан гэдгийг шүүх 2017 оны 8 сарын 21-ний өдөр намайг ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр 2017 оны 4 сарын 2*******-ны өдрөөс 8 сарын 21-ний өдрийг хүртэлх цалинг олгож нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг ******* сумын Засаг дарга эс зөвшөөрөн завж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээр анхан шатны шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь зөв байна. Харин ажилгүй байсан хугацааны мөнгийг буруу бодсон байна гэсэн шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийг нэхэмжлэгч У.******* эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Улсын дээд шүүхээс Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулаагүй. Улсын дээд шүүх нь 2018 оны 3 сарын 18-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч маань Улсын дээд шүүхийн тогтоолыг 2018 оны 5 сарын 03-ны өдөр гардаж авсан. Хариуцагч байгууллага нь 2018 оны 5 сарын 01-ний өдөр гардаж авсан байдаг. Хариуцагч 2018 оны 5 сарын 08-ны өдөр тушаалыг чинь гаргасан, ажилдаа ор гэж дуудсан байдаг. Нэхэмжлэгч У.******* нь очоод Засаг даргын 2018 оны 5 сарын 01-ний өдрийн №Б/0******* тоот тушаалтай танилцахад У.*******г ямар албан тушаал дээр томилсон нь тодорхойгүй, ажил хүлээлцэх комиссыг томилсон тушаал байсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч У.******* хүлээн зөвшөөрөхгүй шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажилд томилсон захирамжаа гарга гэсэн байдлаа хэлсэн. Тэгтэл хариуцагч буруу захирамж гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч захирамжаа зөвтгөөд дуудна гэж хэлсэн байдаг. Тэгээд 2018 оны 5 сарын 14-ний өдөр дахин дуудаж захирамжтайгаа танилцаад ажлаа ав гэж хэлэхэд нь очоод захирамжтайгаа танилцахад ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр буцаан авсугай гэсэн захирамж гарсан байсан. Энэ албан тушаал нь тус эмнэлэг дээр байдаггүй. Гурван шатны шүүхээр ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эргүүлэн томилсон байдаг. Мөн нэхэмжлэгч У.*******г халагдсаны дараа Идэрзориг гэдэг хүнийг Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон ба Идэрзориг нь сургалтаар явсан байсан. Чулуунчимэг гэдэг хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Энэ хоёр хүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирамж байна уу, миний захирамжин дээр энэ хоёр хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн зүйл байхгүй байна гэж хандсан. Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал дээр гурван хүн байсан. Хэн нь энэ албан тушаал дээр байх нь ойлгомжгүй байсан учраас энэ хоёр хүний хөдөлмөрийн гэрээг цуцлаад намайг авах ёстой гэсэн байдлаар хандсан. Гэтэл хариуцагч байгууллагаас тэр хоёр хүний хөдөлмөрийн гэрээг нь цуцалж албан тушаалыг нь өөрчилж гаргана гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа ямар нэгэн байдлаар дуудаагүй. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байдалд орсон учраас нэхэмжлэгч маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар асуудлыг шийдүүлье гэсэн үүднээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтийн дагуу 2018 оны 5 сарын 24-ний өдрөөр албадан гүйцэтгүүлэх захирамж болон гүйцэтгэх хуудас бичигдэж гарсан. Үүнийг 2018 оны 5 сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид гардуулсан байдаг. Тус гүйцэтгэх хуудсыг аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны ******* сарын 25-ны өдөр дуудаж захирамжийг өөрчилсөн, мөн өмнө ажиллаж байсан хоёр хүний албан тушаалыг өөрчилсөн учраас та ажилдаа орж болно гэж хэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч 2018 оны ******* сарын 2*******-ны өдөр ажлаа хүлээн авч ажилдаа орсон байдаг. Иймд 2017 оны 8 сарын 21-ний өдрөөс ажлаа хүлээж авсан өдөр буюу 2018 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэлх нийт *******0 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. У.*******гийн нэг өдрийн дундаж цалинг 40 081 төгрөгөөр гурван шатны шүүх тогтоосон, мөн хариуцагч энэ талаар маргаагүй тул *******0*40 081 төгрөгөөр үржүүлж нийт 8 817 820 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны бөглөгдөөгүй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. ******* сумын Засаг даргын 2018 оны 5 сарын 01-ний өдрийн №Б/0******* тоот захирамж нийт гурван удаа өөрчлөгдсөн байгаа. Хэрвээ нэхэмжлэгчийг 2018 оны 5 сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авах ёстой байсан гэвэл энэ хугацааны цалинг нь олгох ёстой, гэтэл захирамжаа удаа дараа буруу гаргасан, цалинг нь олгоогүй байж энэ хугацааны цалинг хасна гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг дарга нэхэмжлэгч У.*******г ажилд нь эргүүлэн авахаар 2018 оны 5 сарын 01-ний өдрийн Б/0******* тоот захирамж гаргасан байдаг. Энэ захирамжийг хамгийн анх гаргахдаа У.*******гийн ажлыг хүлээлцэх комиссыг томилсон байснаа өөрчилж У.*******г Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр томилсон захирамж гаргасан байсан. Энэ томилсон албан тушаал нь буруу байна гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2018 оны ******* сарын 18-ны өдрийн захирамжаар 5 сарын 01-ний өдрийн Б/0******* тоот захирамжинд дурдагдсан албан тушаалыг Эрүүл мэндийн төвийн дарга болгож өөрчилсөн. Энэ захирамжийг өөрчилж гурван удаа гаргасан нь үнэн. Гэхдээ он сар өдөр дугаар нь өөрчлөгдөөгүй учраас 2018 оны 5 сарын 01-ний өдрөөс 2018 оны ******* сарын 2*******-ны өдрийн ажлын өдрийг тооцохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ захирамж нь 2018 оны 5 сарын 01-ний өдөр гарсан, энэ өдөр ажлаа авах ёстой байсан гэж үзэж байна. 2017 оны 8 сарын 21-ний өдрөөс 2018 оны ******* сарын 2*******-ны өдрийг хүртэлх ажлын хоног нь *******0 хоногийн ажлын хөлс гэж нэхэмжилсэн байдаг. Үүнээс бидний тооцоогоор бүх нийтээр амрах амралтын өдрүүд болон 2018 оны 5 сарын 01-ний өдрөөс 2018 оны ******* сарын 2*******-ны өдрийг хүртэлх 40 хоногийг тус тус хасч тооцоод 2017 оны 8 сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэлх ажлын хөлсийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд 174 хоногийг нэг өдрийн цалин болох 40 081 төгрөгөөр тооцоод ******* *******74 0*******4 төгрөгийг нэхэмжлэгч У.*******д олгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажлаас буруу халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 8 сарын 21-ний өдрөөс 2018 оны ******* сарын 2*******-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 8 817 820 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгах тухай гомдлыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарагдахаас гадна мөн хуулийн 12******* дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарагдахгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаар нэхэмжлэгч У.******* нь 2012 оны 7 сарын 0*******-ны өдрөөс Дорнод аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан байх ба ажил олгогч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга 2017 оны 4 сарын 2*******-ны өдрийн Б/10 тоот захирамжаар нэхэмжлэгч У.*******г эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч У.*******гийн гомдлын дагуу Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 сарын 21-ний өдрийн №835 дугаартай шийдвэрээр сумын Засаг даргын Б/10 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг дүгнэж У.*******г ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Улмаар нэхэмжлэгч хариуцагч нарын гомдлоор Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн №835 дугаартай шийдвэр Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээр тус тус хянагдаж, нэхэмжлэгч У.*******г ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон хууль зүйн үндэслэлтэй талаар дүгнэсэн Улсын дээд шүүхийн №420 тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ажил олгогч ******* сумын Засаг дарга нь нэхэмжлэгч У.*******г Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд буцаан томилох тухай 2018 оны 5 сарын 01-ний өдрийн №Б/0******* тоот захирамж гаргахдаа шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалыг буруу бичих, эсхүл ажилтныг албан тушаалд нь томилох заалтгүйгээр зөвхөн түүний ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг томилох гэх зэргээр удаа дараа буруу гаргасны эцэст 2018 оны ******* сарын 18-ны өдөр №Б/07 тоот захирамжаар 2018 оны 5 сарын 01-ний өдрийн №Б/0******* тоот захирамжийн 1 дүгээр заалтын эрхлэгч гэснийг дарга болгон өөрчилж, захирамжийг нэхэмжлэгч У.*******д 2018 оны ******* сарын 25-ны өдөр танилцуулснаар тэрээр сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаа 2018 оны ******* сарын 2*******-ны өдөр хүлээн авсан байх ба талууд энэ үйл баримтын талаар хэн алин нь маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон боловч түүнийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилохдоо шүүхийн шийдвэрээр тогтоосон ажил албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүй гэх үндэслэлээр 2017 оны 8 сарын 21-ний өдрөөс эхлэн ажлаа хүлээн авсан өдөр болох 2018 оны ******* сарын 2*******-ны өдрийг хүртэл ажилгүй байсан гэж үзэн энэ хугацааны олговорт 8 817 820 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч нь уг олговрын зарим хэсэг буюу 2017 оны 8 сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 сарын 01-ний өдрийг хүртлэх хугацааны олговорт ******* *******74 0*******4 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч 2018 оны 5 сарын 01-ний өдрөөс ******* сарын 2*******-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
Нэхэмжлэгч У.******* нь ажлаас халагдахын өмнө ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан байх ба ажил олгогч буюу ******* сумын Засаг дарга нь 2018 оны ******* сарын 2*******-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч У.*******г шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаал болох ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилолгүйгээр шүүхийн шийдвэрт заагаагүй албан тушаалд томилох зэргээр 2018 оны 5 сарын 01-ний өдрийн №Б/0******* тоот захирамжийг удаа дараа буруу гаргаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлд нийцээгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгч У.*******г ажилд нь буцаан томилсон тухай захирамжийг 2018 оны 5 сарын 01-ний өдөр гаргасан, мөн уг захирамжийг 3 удаа өөрчлөхдөө он сар өдөр, дугаарыг өөрчлөөгүй учир У.******* нь 2018 оны 5 сарын 01-ний өдөр ажилдаа орох ёстой байсан тул энэ хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
Гэвч ажил олгогч ******* сумын Засаг дарга нь У.*******г ажилд нь эгүүлэн томилох тухай 2018 оны 5 сарын 01-ний өдрийн №Б/0******* тоот захирамжаа хууль зүйн үндэслэлгүйгээр гаргасны улмаас удаа дараа өөрчлөлт оруулахдаа он сар өдөр дугаарыг өөрчлөөгүй нь ажилтан У.*******г 2018 оны 5 сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авах ёстой байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл ажил олгогч хууль зүйн үндэслэлгүй гаргасан шийдвэрээ өөрөө засч өөрчилсөн бол уг өөрчлөлтийг хийсэн үеэс эхлэн ажил олгогчийн шийдвэр хууль зүйн хүчин чадалтай эрхийн актад тооцогдоно.
Иймд нэхэмжлэгч У.*******гийн өөрийн ажилгүй байсан хугацаагаа шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 8 сарын 21-ний өдрөөс эхлэн ажил олгогчийн 2018 оны ******* сарын 18-ны өдрийн №Б/07 тоот Захирамжинд өөрчлөлт оруулах тухай захирамжийг хүлээн авч танилцан ажлаа хүлээн авсан өдөр буюу 2018 оны ******* сарын 2*******-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаагаа нийт *******0 хоногоор тооцон нэг өдрийн дундаж цалин болох 40 081 төгрөгөөр бодон 8 817 820 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 8 сарын 21-ний өдрөөс эхлэн түүнийг ажил албан тушаалаа хүлээж авсан өдөр болох 2018 оны ******* сарын 2*******-ны өдрийг хүртэл ажлын хоногоор тоолбол нийт 21******* хоног байх бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрээр тогтоосон түүний нэг өдрийн ажлын дундаж цалин болох 40 081 төгрөгөөр үржүүлэн 8 *******57 4************** төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт тооцон хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1*******0 324 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 8 *******57 4************** төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд үүрэг болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу дээрх гомдлыг шүүхэд гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заажээ. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15******* 035 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 153 470 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгч У.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба өөрийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд утсаар мэдэгдсэнээс гадна түүний эрх ашгийг хамгаалан өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож байгаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэхээр хүсэлт гаргасан зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт цугларсан бичгийн баримтуудын хүрээнд хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 11*******, 118, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажлаас буруу халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 8 *******57 4************** /найман сая зургаан зуун тавин долоон мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1*******0 324 /нэг зуун жаран мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, 4*******.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч У.*******д олгох 8 *******57 4************** төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15******* 035 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгож, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 153 470 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4 дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН