Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/366

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч М.Даваасүрэн,

хохирогч Б.Б,

хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034002350377 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, .... төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боолвсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....гэх газар эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай .... регистрийн дугаартай.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны 20 цаг 30 минутын орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 91 дэх км-т Тоёота Ланд-80 маркийн 12-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дах хэсэгт заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдод эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт зөрчсөны улмаас иргэн Д.Сугарын жолоодож явсан Тоёота Ланд-200 маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу 95 419 756 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны 20 цаг 30 минутын орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 91 дэх км-т Тоёота Ланд-80 маркийн 12-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дах хэсэгт заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдод эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт зөрчсөны улмаас иргэн Д.Сугарын жолоодож явсан Тоёота Ланд-200 маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу 95 419 756 төгрөгний хохирол учруулсан үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

   1.Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

            2.Хохирогч М.Мижиддоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт осол болсон. Тухайн осол болоход Б.Б гэх хүн машин барьж явсан. Мөргөлдсөн Б.Б ирж уулзсан хүн нь гайгүй байна уу ямаа мөргөөд танай машиныг мөргөчихлөө гэж ирсэн. Тохиролцъё гэдэг асуудлыг надад хэлсэн. Миний машин 2018 онд 0 км аваад явж байгаа шинэ машин хүн нь гайгүй учраас тохиролцоод хохирол төлбөр нь гарвал болно гэж саналаа хэлсэн. Машиныг би зээлээр авсан хүүтэй тухайн үед банкны нэр дээр байдаг байсан. Хүнээс мөнгө зээлж банкны зээлийг хаасан. Тухайн үед би төрийн албан хаагч ажлаа хийгээд явж байгаа энэ машиныг засуулахдаа хамт зогсоод өгч гэж гуйж байсан. Нэг хажуу талаасаа бут үсэрчихсэн 1 боолт авахдаа  2.000.000-3.000.000 гэдэг би өөрөө ажил хийж яваа болохоор та засвар дээр нь зогсоод өгч гэхэд зугтсан яагаад зугтсан гэхэд өмгөөлөгч авсан гэх шалтгаанаар алга болсон. Хажуу талаас ирээд мөргөчихсөн. Тэгсэн өнөөдөр намайг мөргөсөн гэж ярьж байна. Би очиж мөргөсөн бол миний машины урд тал нь эвдэрчихсэн байх байсан. Хуулийн байгуулга 5-н хүнтэй хэргийг 3 жил шалгаад шийдвэрт яагаад хүрэхгүй байна вэ? 100.000.000 төгрөгийн хүүтэй мөнгө нь 100.000.000 төгрөгөөс илүү гарчихсан явж байна. Банкнаас намайг шахсан төрийн албанд би ажиллаж байгаа ажилгүй болохоор учраас урьдчилан сэргийлээд хохирлоо эхлээд би өрөө барагдуулъя гэдэг байдлаар хүнээс хүүтэй мөнгө зээлээд авчихсан өнөөдөр хүү төлөөд явж байна зарим нь цагдаа, шүүхийн байгууллагаар орох дээрээ тулчихсан байна. Энэ асуудлыг нэхэмжлэх бүрэн эрх нь байгаа гэдгээ мэдэж байна гэхдээ хүн юм даа гэж бодож явсан миний буруу байсан. Хохирлын асуудлыг барагдуулах хүсэлттэй байна.” гэв.

 

            3.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Бийн өгсөн: Би 2020 оны 2 дугаар сарын 20-ны орой найз Д.Сугарын, найзын ах Ээгий нарын хамтаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй манай найз Сугар жолоодоод би жолоочийн хажууд урд суудал дээр суугаад юм яриад явж байтал манай машины урдаас эсрэг урсгал сөрөөд шарваад хөндөлсөөд ороод ирсэн. Тэгээд манай машины хажуу талаас мөргөөд манай машин далан руу шидэгдсэн гэх мэдүүлэг /1хх-ийн 14 дүгээр тал/,

 

            4.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Оюунхандын өгсөн: Би 2020 оны 2 дугаар сарын 20-ны орой Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Биндэр сум орох гээд хүү Бадрах, бэр Туяа, охин Уранчимэг, зээ охин Бадамнямбуу нарын хамт хүү Бадрахын машинтай, Бадрах жолоодоод явсан. Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд явж байтал зам дээгүүр ямаа явж байсан араас манай хүүхдүүд ямаа, ямаа гээд байсан. Гэтэл гэнэт гэрэл гялс гээд чимээ их гарсан юу болсныг сайн мэдээгүй болсон явдал энэ байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 15 дугаар тал/,

 

            5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхболдын өгсөн: Би 2020 оны 2 дугаар сарын 20-ны орой Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд Тоёота Ланд-200 маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суугаад Б.Б, үеэл дүү Сугар нарын хамт Д.Сугар машин жолоодож явсан. Тэгээд Баяндэлгэр сум өнгөрөөд явж байтал урдаас гэрэл гялс гээд машин хөндөлсөөд ороод ирсэн. Нэг мэдэхэд замаас буугад зогсож байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 16 дугаар тал/,  

           

6.Мөрдөн шалгах ажиллагаанд Төв аймаг дах Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №37 дугаартай дүгнэлтэнд: 1 Тоёота Ланд-200 маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Сугар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. 2. Хэргийн материалтай уншиж танилцахад Тоёота Ланд-80 маркийн 12-99 УНН улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Хэргийн материалтай танилцахад Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Ланд-80 маркийн 12-99 УНН улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйлдлээс болсон гэж үзэв. 4. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. 5. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно гэх дүгнэлт /1хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэж байна.    

 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

2.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, гэрч Ч.Оюунханд, Д.Энхболд нарын  хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлын талаар гэрчилсэн гэрчүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд Төв аймаг дах Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №37 дугаартай дүгнэлтэндээр... Тоёота Ланд-80 маркийн 12-99 УНН улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна...гэх дүгнэлт зэргээр хохирогч Б.Бийн эд хөрөнгөд хохирол учруулсан шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

                                   

3.Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

 

Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчилан тогтоодог тул үүнд зааснаас өөр үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдоггүй билээ.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан ниймгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхой заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ердийн бүрэлдэхүүн буюу 1 дэх хэсгийн диспозицэд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж зааснаар авто тээврийн ослын улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд л гэмт хэрэгт тооцохоор хуульчилан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл эсхүл бусдын эд хөрөнгөд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгохгүй байгаа тохиолдод тэдгээрийг нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохрлын хэр хэмжээ, шинж чанарт оруулан тооцож болохгүй.

 

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгслээр хохирогчийн эд хөрөнгөд хохирол учуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...”, гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэг нь “...энэ гэмт хэргийг...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан буюу “хүндэвтэр гэмтэл” учруулсан гэмт хэргийг тухайн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогч тогтоосон байна.

 

Өөрөөр хэлбэл хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон болохоос тухайн гэмт хэргийн гарчиг буюу “27.10 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх шинжээр шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоогоогүй, нөгөөтээгүүр 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гарчиг нь эрүүгийн хуулийн эрх зүйн онолын ойлголт болох диспозецийг илэрхийлдэггүй, тухайн гэмт хэргийн шинжийг хангаддаггүй, тогтоодоггүй гэж үзэв.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Борисын Бадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн болон өмгөөлөгчдийн дүгнэлт нь шүүхээс тогтоосон эрх зүйн дүгнэлтээр үгүйсгэгдсэн болно.

 

4. Хохирол, хор уршиг:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих.” гэж хуульчилсан байна.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх боловч шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг “...гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Бусад асуудлын талаар

Эрүүгийн  2134001020310 дугаартай хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх зардалгүй, хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин хэрэгт зам тээврийн осолтой холбоотой, эд мөрийн баримтаар тооцогдсон CD ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дах хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034002350377 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч Б.Б нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгасугай.

 

3.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Б.Бид 1.500.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дах заалтад зааснаар хохирогч Б.Бийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтоосугай.

 

6.Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

            7.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН