Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/371

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Насан хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б, тэдний өмгөөлөгч А.Содхүү,

Гэрч А.Сүхбат, Т.Ганболд,

Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.С холбогдох эрүүгийн 2034000000373 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .... оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.С

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь иргэн Б.Мий адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг хорин зургаагийн гол гэх газраас түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшиж, 15.000.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С нь мэдүүлэгтээ: Мэргэнтэй 2020 оны 2 сард Хадбаатар гэх ахындаа байж байгаад морь уяулах хүн хэрэгтэй байна гээд. Тухайн үед Мэргэнтэй утсаар харж ярилцаад мэнд ус мэдэлцээд өнгөрсөн ба facebook хаягаа солилцсон. Тэрнээс хойш хавар 5 сар хүртэл байнга холбоотой байсан. Би 3 сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу адуу авахаар явахдаа Мэргэнд хэлсэн. Хэнтий явж байна гэхэд ахаа таныд нэг гайгүй үүрээ захья. Хүрэн халзан зүстэй байвал зүгээр 2.500.000 төгрөг над руу шилжүүлээд тэр үүрээгээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас кемп дээр нь авчирч өгсөн. Тэгж анх нэгнээ харж байсан. Тэрнээс хойш байнгын холбоотой байж байгаад 2020 оны 04 сарын сүүлээр Хадаа ахаас авсан хээр дагаа уяж байна ажил хийх үү гэж бид хоёр хороондоо байнгын зөвлөлцөж ярьдаг байсан. Би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Заамар сумын төв дээр сунгаа хийгээд даагануудаа аваачаад бэлтгэл хийгээд явж байхад. Мэргэн над руу заалгаад ахаа та яваад ирээч. Ирээд хээр даагыг уяад өгөөч гэж өөрөө хүсэлт тавьсан. Гэр бүлийнхэнтэйгээ ярьж байгаад явахаар шийдсэн. Яавахдаа ахынхаа машинтай өөрийн эзэмшлийн болох хоёр хүрээн халзан даага ачаад Мэргэнийд 2020 оны 5 сарын 01-ний өдөр очсон. Гэхдээ би очихдоо адуучин биш адуу маллах биш морийг уяж сойн гэдэг үгийн хороонд ялгаа байгаа. Адуучийн гэхээр адууг маллах би бол тэнд байгаа бүх адуунд анхаарал тавьж маллаж, хариуцах биш уяж байгаа хээр дааганд миний бүх анхаарал хандуулахаар зориулагдсан байсан. Би тийм үүрэгтэй очсон морь уяж хурдлуулах тал дээр тэрнээс биш би адуу маллах гэж очоогүй. Би анх очихдоо Мэргэнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Гэрээ хэлцэл гэдэг нь цаасан дээр цагаан дээр хараар бичих юм уу нэг бол аман гэрээ. Бид хоёрын дунд ямар хэлэлцээр аман хэлэлцээр байсан вэ? гэхээр цалингийн асуудал яригдсан. Тэрнээс би таныд 8 адуу авч ирлээ, 5 адуу авч ирлээ хотоос нэг адуу авч ирлээ тэдэн сарын тэдний өдөр таныд бүрэн бүтээн хүлээлгэж өглөө гэж ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад надад маш их дарамт ирж байсан. Н.Чулуунбаатар ахмад, ахлах дэслэгч н.Бямбабаатар гэх хүмүүсээс Б.М бол өөр айлын эрх хүүхэд чи зүгээр эртхэн хэргээ хүлээчих гээд дандаа п-гээр хараан. Анх хэрэгт дуудахдаа утсаар мэдэгдээгүй энэ нь хууль зөрчиж байгаа байх гэж би бодож байна. Тухайн үед ийм процесс болоод энэ асуудал үүсэж явж байхад. Би хотод сургуулиа төгсөхийн хажуугаар ажил хийж байсан. Мөрдөн байцаалтын явцад чи авсан биз дээ, чи бол өөр айлын хүүхэд энэ хүүхэд өөр айлын хүүхэд, чи авснаа зүгээр хэлээдэх дээ, 9 адуу аваачиж өгсөн биз дээ худлаа яриад байгаа юм биш үү гэсэн. Би тухайн үед ээжийн би муу байсан сэтгэл санаа тавгүй байсан тэгэхээр нь тэгвэл би худлаа хэлсэн юм байлгүй дээ гэхийг. Байцаалтын явцад худлаа хэлсэн гээд оруулчихсан байна. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аваачиж өгсөн тэр даага байсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед би яаралтай явахаар болсон. Тэр үед COVID-19 өвчийн гарчихсан байсан тэгээд би хоёр наадам болохгүй юм байна гэж ярилцаад хавар ногоо гарчихсан байгаа юм чинь түр өрхөд би хот явах ажилтай байна. Сургуулиа төгссөн, ээжийн бие муу байна гээд тэгээд тохиролцоод явсан. Яг явах үедээ 10 адуу байна уу 11 адуу байна уу би аваачиж өгсөн гэж бодсон. Камерын бичлэг нь дээр тэр объект дээр би үлдээгээд явчихсан гэж бодож байна. Би ганцаараа чирээд авч ирэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. н.Хүчитбаатар гэх хүний мэдүүлэг дээр даага худгийн хажууд харагдсан гэж байна. Б.Мийг адуу нь дээрээ очихоос 2 хонгийн өмнө гэхээр 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр адуу нь дээр очсон гэхээр 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр кемпийн гадаа худаг нь хажууд байна гэж би үзэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.М нь мэдүүлэгтээ: 2020 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын дараа хуучин ажиллаж байсан морь уядаг байсан н.Хадаа ахтай ярьсан. Та ирээд ажиллах боломж байна уу гэтэл эсвэл миний адууг маллаад уях хүн байна уу гэмтэл манай нэг дүү байна Ц.С гээд суманд морь нь айрагдаж байсан морь уядаг гэж яриад тасалсан. Сүүлд Ц.С Хэнтий аймагт явж байна гэхээр нь би үүрээ захисан. Энд 2.500.000 төгрөгийн үүрээ байна гэхээр нь за би мөнгийг нь шилжүүлье аваад ирээч гэсэн. Тэр үед л танилцаж байсан. 04 дүгээр сарын сүүлээр 5 дугаар сарын 02-ны өдөр Заамар сумын төв дээр дааганы уралдаан болон гэж даага зарсан ах маань хэлсэн. Би даагандаа ажил хийж байгаа хөдөө хүүхдээр уяуулж байгаа. Ёр нь уяач адуучинтай болъё гээд чат бичсэн тэгээд хүрээд ир гэсэн.  Өөрөө хоёр даагатай тэр хоёроо аваад очъё гэсэн. Тэгээ тэг гэсэн тэгээд цэнхэр өнгийн портертой хоёр даага ачаад ирсэн. Тэрний дараа Дорнод аймгаас даага ачуулаад Төв аймгийн урд тал зүчээ дээр ирчихсэн байсан. Хоёр хоног байлгачихад Заамар сум руу татна гээд уурхайн машинаа жолоочтой нь явуулаад шөнө 11 цагийн үед би даага буулгаж аваарай гээд утсаар хэлсэн. Өдөр завтай морины ажлаа хийгээд байж байхдаа туранхай байна ирэх жилээс уралдуулья гэж бид хоёр ярьсан. Тэгээд Заамар сум нь дээр сунгаа хийгээд маргааш  нөгөөдөр нь улсаас covid-19  наадамгүй болчихлоо гээд морьдоо ногоонд гаргаад энэ жил уралдахгүй юм байна гээд морьдоо ногоонд гаргасан. Сүхбатынх руу хүргээд өгчих очоод хүлээлгэж өгөөрэй гэсэн. Тэгээд намайг өдөр сэртэл хүргээд өгчихсөн оройхон явна гэж хэлсэн. Хэнтэй яаж явах гэж байгаа юм гэж хэлтэл Тэгшээгийн машинтай явчихна гэсэн. Маргааш нь хоёр даага ачихаар ирэхдээ мал дээр байгаа очоод ачаад яв гэсэн. Хаврын тариа тарих гээд очтол Сүхбатыг морьдоо хөөгөөд аваад ир гэтэл миний хонгор халзан даага байхгүй байсан. Тэгээд хонгор халзан даага нь хаясан юм бэ? агаа гээд Сүхбат ахаас асуутал юун хонгор халзан даага ирээгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сүлжээ нь дээр гараад ярьтал би бүрэн хүлээлгэж өгсөн гэж мессеж хүртэл бичсэн. Та тэгвэл маргаашаас ирээд хайгаад олоод өг гэж хэлсэн. За ах нь маргааш яваад очъё гэж хэлээд өдөр нь утсаа аваад ярьж байтал тэгээд утсаа хаагаад алга болсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Сүхбат нь мэдүүлэгтээ: Б.М нэг өдөр ирээд миний хонгор халзан даага байхгүй байна гэж хэлсэн. Би юун хонгор халзан даага ирсэн адуу нь бүгд байна гээд Б.М бид хоёр хойш нь уулан дээр гараад утсаар ярихаар залгасан. Залгаад ярьтал хэдэн адуу аваачсан тэр нь бүрэн байгаа гээд Б.М бид хоёр адуугаа хайсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Ганболд нь мэдүүлэгтээ: Дорнод аймгийн Цагаан-Уул суманд бид хоёр очтол Б.М дүү нэг хурдан азрагны төл авмаар байна гээд манай уяач Т.Батзоригтой яриад Тугал ухай гээд Их Монголын шилдэг азрага байдаг тэрний төлийг авна гэж ярилцаад. 20.000.000 төгрөгөөр өгч авалцан гэж тохиролцсон гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, “Хөрөнгийн үнэлгээний төв” үнэлгээ /2хх-242-250/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 84 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

1.Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Мий өгсөн: “Би Б.Сармандахаас өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Тэр даагыг би өөрөө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас очиж авсан. Би тэр үед дээрхи даагыг авмаар байна гэж аавдаа хэлэхэд аав намайг тэгээ ав ав гэж хэлээд надад авч өгсөн даага юм. Тиймээс дээрхи даага нь аав бид хоёрын өмчлөлийн даага байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10-11 дүгээр тал хуудас/,

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний гэрчээр өгсөн “... 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн малчнаас 8 адуу авчираад Улаанбаатар хотоос 1 адуу, Заамар сумаас 2 адуу авчраад “Баянгол Эко Заамар” ХХК-иий кемп дээр адуучин Сармандах гээд залуугаар ... адуугаа тэжээлгэсэн. Заамар сумаас ирсэн 2 тооны хүрэн халзан даага нь Сармандах гээд адуучных, Улаанбаатар хотоос авчирсан 1 тооны хонгор халзан даагыг тод манлай уяач Батзориг гэдэг хүнээс хуурай ах Ганболдын хамт явж, 20,000,000 төгрөгөөр авсан..., тухайн үед Сармандах миний хонгор халзан даагыг аймаг, суманд чөлөөтэй амжилт гаргахаар юм байна гээд шохоорхоод байсан. Манайд ажилладаг байсан Хадаа гээд ах руу та ирж морь тэжээхгүй юм уу? Гээд  video call  хийсэн чинь хажууд нь нэг залуу сууж байсан... тэр Сармандах гээд ахтай яриад ажилд авахаар болсон... би Ц.Стай эхний сардаа 500.000 төгрөгөөр, харин цаашдаа уяач, адуу маллах болохоор сарын 800.000 төгрөгийн цалинтайгаар тохирч, өөрийн адуугаа маллуулж, хурдан морио уяуулахаар харилцан ярилцаж тохиролцсон. Тэгээд Сармандах надтай холбоо барьж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр ирээд байж байгаад 10 хоночихоод буцаад явсан. Тэгээд би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр малчин Сүхбатын гэрт... тариа хийх гэж очоод адуучин Сүхбатыг адуугаа хөөгөөд ир гэж хэлэхэд... миний хонгор халзан даага байхгүй байсан. Адуучнаас асуухад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ц.Сыг адуу авч ирэхэд ирээгүй гэж хэлсэн... 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн уурхайн хяналтын камерын бичлэг дээр Ц.С нь кемпнээс адуучин Сүхбатынх руу адуу туугаад явж байхдаа 9 тооны адуу туугаад явсан бичлэг байдаг юм. Тэгснээ надад болохоор 10 тооны адуу тууж, хүлээлгэж өгсөн гээд худлаа яриад байгаа юм. Мөн дээрхи 9 тооны адуу туугаад явахынхаа өмнөхөн кемп дээр хурааж байсан адууг тоолохоор 10 тооны адуу хурааж байсан бичлэг нь байгаа бөгөөд хэсэг хугацаанд камераас гаргаад, буцаж орж ирэхдээ 9 тооны адуу хөөгөөд орж ирсэн дүрс байдаг. Дээрхи хяналтын камерын бичлэг дээр Ц.С нь уурхайн кемпийн хойд талаар 10 тооны адууг ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа хөөгөөд камернаас гараад, буцаад камерт орж ирэхдээ урдаасаа хойшоо 9 тооны адууг хөөж байгаа юм. Анх хойноос урагшаа хөөж байгаа 10 тооны адууны сүүлээсээ 2 дахь адуу нь миний хонгор халзан даага бөгөөд буцаад орж ирэхдээ миний хонгор халзан даага байхгүй болчихож байгаа юм. Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ц.Сыг адуугаа Сүхбатынд хүргэж өгөөрэй гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12-13 болон 77-78 дугаар тал хуудас/,

3.Гэрч Ч.Сарантуяагийн “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ц.Сыг адуу авчирч өгнө шүү гэж Б.М хэлээгүй. Нөхөр бид хоёр бодохдоо Ц.Сыг адуучин нь л гэж бодож байсан бөгөөд дээрхи адуунуудыг хариулж, уяж, сойгоод манайд байх юм болов уу? гэж бодсон. Учир нь хэд хоногийн өмнө Б.М, Ц.С хоёр хамт ирээд манайд байж байхдаа Мэргэн нь энэ ахыг танайд байлгадаг юм билүү гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу манайд дээл, бүсээ үлдээгээд явсан. Одоо болтол манай гэрт дээл, бүс хоёр нь байж л байна. Ц.С өөрөө тэдэн тооны адуу авч ирлээ шүү, хүлээж аваарай гэж хэлээгүй. Би адуу ус ууж байхад нь тоолоход унаж яваа морьтой нь нийлээд 10 тооны адуу байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83 дугаар тал/,  

4. Насанд хүрээгүй гэрч Г.Бямбадоржийн “... 2020 оны  05 дугаар сарын 01-ний өдөр худаг дээр Сүхбат ах, эхнэр Сараа эгч нарын хамт хувцас угаагаад байж байхад Сараа ах том хүрэн зүсмийн морь уначихсан, 9 тооны адуу туугаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 11 дүгээр тал/,

5.Гэрч Г.Хүчитбаатарын “...өдрийг нь санахгүй байна, 9 цагийн орчимд уурхайн кемпийн баруун талд намайг ажил хийж байхад худгийн хажууд хонгор халзан даага явж байхыг харсан, тэр өдрөөс хойш 2 билүү 3 хоногийн дараа Мэргэн, Анхаа бид гурав Цагаан булагт байдаг малчны гэрт адуу тарих гээд очиход хонгор халзан даага байхгүй байхыг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51 дүгээр тал/,

6. Гэрч Б.Цэндбаатарын “...Тугал ухаа нэртэй хурдан удмын азарга миний адуу мөн, 2008 онд Улсын баяр наадмаар түрүүлж, 2009 онд Улсад аман хүзүүдсэн, нийт Улсад 1 түрүүлж, 2 айрагдаж байсан, Бүсэд 1 түрүүлж, 3 айрагдаж байсан юм. Би дээрхи азарганы төл болох халзан даагыг Б.М гэх залууд зараагүй, харин найз болох Дорнод аймгийн Цагаан Овоо сумын харъяат тод манлай уяач Батзориг гэх хүнд зарсан. Тэр найз маань цаашаа Төв аймаг руу зарсан гэж байсан. Тэр зарсан гэх даага нь миний улс, бүсийн наадам, мөн Дүнжингаравт түрүүлж айрагдаж байсан тугал ухаа азарганы төл нь байгаа юм. Одоо эх болох хээр гүү болон, эцэг тугал ухаа азарга нь хоёул надад байгаа ... угшилын хувьд миний яалтачгүй тугал ухаа азарганы төл, эр даага байгаа юм. Би тэр үед 15-20 сая төгрөгийн хувьд ярилцаж байгаад 10 сая төгрөгөөр найз болох Батзоригт өгч байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 18-19 дүгээр тал/,

7. Гэрч Т.Ганболдын “... би Б.Мийг дагуулж Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач Батзориг гэх найзындаа очиж, адуу үзүүлсэн. Тухайн үед Б.М нь тугал ухаа гэдэг азарганы төл олоод өгөөч гэж гуйгаад байсан болохоор найз Батзоригтоо энэ талаар хэлэхэд ...хонгор халзан даагыг үзүүлсэн... би найзаасаа 20 сая төгрөгөөр худалдаж авч өгөхөөр болсон. Анх авах үедээ бол төлбөр мөнгийг нь өгөөгүй, Б.Мд зээлээр авч өгөөд сүүлд нь 2020.05.06-наас 07-ны хооронд Мэргэн миний данс руу 20.000.000 төгрөг шилжүүлээд, би тухайн мөнгийг цааш нь Батзоригийн данс руу шилжүүлсэн болно...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 185-186 дугаар тал/,

8. Камерын бичлэгт үзлэг хийсэн “... “Баянгол Эко Заамар” ХХК-ний камерийн өрөө байх бөгөөд..., саарал өнгийн 3 эгнээ контейнар техник байв. Камерийн бичлэгийн цаг 16 цаг 32 минутанд хүрэн морьтой адуучин залуу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш туухад, цавьдар үрээ, цоохор даага, хул даага, хонгор даага, халтар даага, халзан үрээ, хонгор морь, 2 хүрэн халзан даага, хонгор халзан даагыг том хүрэн морь уначихсан туулаа ... 16 цаг 38 минутанд зүүнээс баруун тийш том хүрэн морийг унасан хүн 9 тооны адууг тууж хойд хэсэгт аваачиж, адуучин зүүн зүг рүү явав. 17 цаг 26 минутанд адуучин гарч ирээд адууг зүүн хойд зүгт туугаад ...зүүн зүгт явав. 17 цаг 52 минутанд адуучин хойд хэсгээс адууг туугаад хашаа руу оруулав. 19 цаг 43 минутанд адуучин хүрэн морь унаад хойд зүгт 9 тооны адуу туув...” гэсэн тэмдэглэл. /1 дүгээр хавтасны 22 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сын өгсөн... Мэргэнийд 2020 оны 5 сарын 01-ний өдөр очсон. Гэхдээ би очихдоо адуучин биш адуу маллах биш морийг уяж сойн гэдэг үгийн хороонд ялгаа байгаа. Адуучийн гэхээр адууг маллах би бол тэнд байгаа бүх адуунд анхаарал тавьж маллаж, хариуцах биш уяж байгаа хээр дааганд миний бүх анхаарал хандуулахаар зориулагдсан байсан. Би тийм үүрэгтэй очсон морь уяж хурдлуулах тал дээр тэрнээс биш би адуу маллах гэж очоогүй. Би анх очихдоо Мэргэнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Гэрээ хэлцэл гэдэг нь цаасан дээр цагаан дээр хараар бичих юм уу нэг бол аман гэрээ. Бид хоёрын дунд ямар хэлэлцээр аман хэлэлцээр байсан вэ? гэхээр цалингийн асуудал яригдсан. Тэрнээс би таныд 8 адуу авч ирлээ 5 адуу авч ирлээ хотоос нэг адуу авч ирлээ тэдэн сарын тэдний өдөр таныд бүрэн бүтээн хүлээлгэж өглөө гэж ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Мий өгсөн... Заамар сум нь дээр сунгаа хийгээд маргааш  нөгөөдөр нь улсаас covid-19 наадамгүй болчихлоо гээд морьдоо ногоонд гаргаад энэ жил уралдахгүй юм байна гээд морьдоо ногоонд гаргасан. Сүхбатынх руу хүргээд өгчих очоод хүлээлгэж өгөөрэй гэсэн. Тэгээд намайг өдөр сэртэл хүргээд өгчихсөн оройхон явна гэж хэлсэн. Хэнтэй яаж явах гэж байгаа юм гэж хэлтэл Тэгшээгийн машинтай явчихна гэсэн. Маргааш нь хоёр даага ачихаар ирэхдээ мал дээр байгаа очоод ачаад яв гэсэн. Хаврын тариа тарих гээд очтол Сүхбатыг морьдоо хөөгөөд аваад ир гэтэл миний хонгор халзан даага байхгүй байсан гэх мэдүүлэг, камерийн бичлэгийн цаг 16 цаг 32 минутанд хүрэн морьтой адуучин залуу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш туухад, цавьдар үрээ, цоохор даага, хул даага, хонгор даага, халтар даага, халзан үрээ, хонгор морь, 2 хүрэн халзан даага, хонгор халзан даагыг том хүрэн морь уначихсан туулаа ... 16 цаг 38 минутанд зүүнээс баруун тийш том хүрэн морийг унасан хүн 9 тооны адууг тууж хойд хэсэгт аваачиж, адуучин зүүн зүг рүү явав. 17 цаг 26 минутанд адуучин гарч ирээд адууг зүүн хойд зүгт туугаад ...зүүн зүгт явав. 17 цаг 52 минутанд адуучин хойд хэсгээс адууг туугаад хашаа руу оруулав. 19 цаг 43 минутанд адуучин хүрэн морь унаад хойд зүгт 9 тооны адуу туув...”гэх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Сын дээрх үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцсан хөрөнгийг завшиж өөртөө захиран зарцуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх ба уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна гэж үзлээ.

            Харин шүүгдэгч Ц.Сын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийн хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь иргэн Б.Мий адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг хорин зургаагийн гол гэх газраас түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг устгаж 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч Ц.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн устгах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгч Ц.Саас 15.000.000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бд олгох нь зүйтэй байна.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Ц.С нь “бусдын эд хөрөнгийн устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Сын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Ц.С  “бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сад оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөхийг сануулсугай.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

6.Шүүгдэгч Ц.Сад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Саас 15.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо Жапен таун С5-504 тоотод оршин суух Ш.Бурмаад олгосугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Сад урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН