Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/706

    2022           9          20                                   2022/ШЦТ/706

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч Э.Т-

хохирогч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000002033 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 9 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.Т-. 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Т- нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 107 дугаар байрны гадаа согтуугаар хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Э.Т- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр, Б.М-, Б.М-ын эхнэр бид дөрөв уулзсан. Уулзаад хороололд нэг газар суугаад хоёр шил архи уусан. Гарч ирээд Б.М- эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Би гэртээ очиж байж байгаад найзтайгаа уулзана гээд гарсан. Манай эхнэр Анхзаяа Б.М-ынд очно гээд шөнийн 03 цагт явсан. Б.М- над руу байн байн залгаад байсан. Танай эхнэр чинь ирсэн байна гэж залгасан. Тэгээд гэрт нь яваад очиход тэр гурав 1 шил архи хуваагаад уусан байсан. Б.М-ын өгсөн мэдүүлэг хардалтын улмаас гэж байна. Бид хоёр хоорондоо бие биеэ хардаагүй. Б.М- маш их согтолттой байсан. Бид хоёр хоорондоо муудалцаад хаалгаар гарахад эхлээд Б.М- намайг цохисон. Би зөрүүлээд цохиход Б.М- унасан. Мэдүүлэгтээ намайг зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан. Би зодоогүй, нэг удаа нүүр рүү нь цохисон. Б.М- унахдаа шалан дээр унасан. Бид хоёр орцонд зодолдсон. Түүнээс хойш харилцаа тасарсан. Энэ хүн надад өс хонзон санаад байгаа юм шиг санагдсан. Эхнэрүүдийн хоорондох асуудлыг би сайн мэдэхгүй байна. Энэ хүн ингээгүй бол бид хоёр хоорондоо тохиролцоод би Япон явах байсан. Би Япон явж чадаагүй гурван удаа цуцлагдсан. Манай компани намайг авах авахгүй дээрээ тулж байгаа. Анхнаасаа хоорондоо тохиролцоод салъя гэж бодсон. Б.М- заавал цагдаагаар явна гэсэн. Над руу байнга дарамталсан мессеж бичдэг байсан. Чамайг Япон явуулахгүй байж чадна гэх зэргээр мессеж бичиж байсан. Би хохиролоо шүүх хурлын дараа нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Э.Т-ы эхнэр, манай эхнэр хоёр найзууд юм. Эхнэрүүд хоорондоо найз учраас Э.Т- бид хоёр найз нөхдийн харилцаатай болсон. Бид нар тэр өдөр нэг газар сууя гэж ярилцаад караокед суугаад архи уусан. Э.Т- дуугаа хураагаад тэнд байсан стакан хагалаад байсан. Ямар учиртай тэгээд байсныг би сайн ойлгоогүй. Тооцоогоо хийгээд Э.Т- эхнэртэйгээ үлдсэн. Би эхнэртэйгээ таксинд суугаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байтал Анхзаяа Э.Т-тай муудалцсан гээд хүрээд ирсэн. Э.Т- намайг эхнэртэйгээ хардаад байсан болохоор нь Э.Т-ыг ирж эхнэрийгээ ав гэж би хэлсэн. Тэгээд Э.Т- ирээд  намайг хоёулаа гараад үзье гэсэн. Би цохиулаад цохилтын шоконд орсон. Би бас өөрөө нэлээн согтсон байсан учир сайн санахгүй байгаа. Э.Т-ы эхнэр манай эхнэр хоёр гадаа намайг энэ хүний доороос авч байхыг санаж байна. Э.Т- бөх барилддаг байсан учир намайг газар тонгорсон. Би өвдөлтөөсөө болоод эргэж босож чадаагүй. Миний нүүр рүү цохиж байсан. Би их согтолттой байсан учир өвдгөөрөө маш хүчтэй унасан. Өвдөлтөөсөө болоод шоконд орсон. Тэгээд юм аа сайн санахгүй болсон. Нэг өвдөг зулгаралттай, нөгөө өвдөгний чагтан холбоос нь гэмтсэн гэсэн. Энэ хүнд гомдож байгаа гол зүйл нь миний хөл өвдөөд хэцүү байна. Энэ хүн надтай учраа олъё гэсэн. Намайг гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Миний нүд хөхөрсөн байсан. Би Гэмтлийн цагдаад худлаа яриад нүдэндээ хар шил зүүгээд орж үзүүлсэн. Ясны бэртэлгүй байна гэсэн. Рентгенд харуулаад зодуулсан байсан гэж хэлээгүй. Унаад бэртсэн гэж худал хэлсэн. Рентгений эмч нь тосон түрхлэг түрхээд чиг барьж боо гэсэн. Анхзаяа, Э.Т- нарт мөнгө байхгүй байсан учир тосон түрхлэг, чиг барьж боох зүйлийг манай эхнэр авсан. Нөгөөдөр нь цалин орсон гээд тосон түрхлэг, чиг барьж боох юмны мөнгө 135.000 төгрөгийг өгсөн. Хэд хоног тосоо түрхээд ажигла болохгүй бол MRI зураг авхуулаарай гэсэн. Тэрнээс хойш хөл өвдөөд болохгүй байсан. Э.Т- бие чинь яаж байна гэж асуухгүй байсан болохоор жаахан гомдоод чи мөнгө яриад байх юм, мөнгөнөөс илүү хүний эрүүл мэнд чухал биз дээ гэж мессеж явуулсан. Өдөр бүр өвчин намдаах эм уудаг. Сар гаруй хазгар явсан. Аппаратад орж байж арай гайгүй болсон. Намайг нөхөн сэргээх эмчилгээд 6 сар яв гэсэн. Нэг сарын төлбөр нь 250.000 төгрөг болно. 6 сарын төлбөр нийт 1.500.000 төгрөг, MRI зургийн 300.000 төгрөг, нүдний шилний 220.000 төгрөг нийт 2.020.000 төгрөгийг Э.Т-аас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг.

Гурав: Эрүүгийн 2205000002033 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 05-ний өдөр би гэртээ байж байтал Э.Т-, Анхзаяа нар над руу залгаад Ганзаяа хэдүүлээ гадуур гарч уулзъя гэж хэлсэн тэгээд Э.Т-, Анхзаяа хоёр намайг гэрээс ирж аваад манай эхнэр Ганзаяаг ажлаас нь очиж аваад хорооллын караокед 21 цагийн үед ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал Э.Т- уурлаад байсан. Манай эхнэр Ганзаяа юу болсон талаар асуутал манай эхнэр рүү уурласан. Тэгээд Э.Т- бид хоёр гарч тамхи татах гээд гарах гэтэл Э.Т-ы найз ирчихсэн байсан. Тэгээд би Э.Т-ы найз Түвшин гэх хүнийг надад танилцуулсан би ойлгохдоо Түвшин гэх залуу өөр баар руу өөр хүмүүстэй явъя гэж хэлсэн тэгээд би зөвшөөрөөгүй Ганзаяа бид хоёр гэртээ харьчихсан. Анхзаяа энэ явдлаас хойш 2 орчим цагийн дараа манай гэрт ирсэн тухайн үед Анхзаяа Э.Т-тай маргалдсан Анхзаяа гар утсаа Э.Т-ы машинд орхичихсон байна хамт яваад өгөөч гэж манай эхнэр Ганзаяагаас гуйсан манай эхнэр зөвшөөрч тэр хоёр манайхаас гарч яваад Э.Т-ы машинд очиж Анхзаяагийн гар утсыг олсон гээд буцаад манай гэрт ирсэн. Ингээд Анхзаяа, Ганзаяа бид  дахин нэг шил архи задалчхаад хувааж уугаад сууж байтал Э.Т- ганцаараа 1 цаг орчмын дараа манай гэрт хүрээд ирсэн. Э.Т- манай гэрт ирээд намайг Анхзаяатай хардаж уурлаад Э.Т- хоёулаа гадаа гарч зодолдъё гээд над руу дайраад байсан. Тэгээд над руу дайраад уурлаад байхаар нь би эмэгтэй хүмүүсийн хажууд Э.Т- ингээд байж магадгүй гадаа гараад эр хүмүүс хоорондоо ярилцаад учраа олох байх гээд гадаа гарсан. Гадаа гарах үед би Э.Т-ы ард явж байсан чинь Э.Т- эргэж хараад миний нүд рүү цохисон би тухайн үед шамбарам өвчнөөс болж идээлчихсэн байсан зүйлээ хагалуулаад хөдөлж чадахгүй дээрээс нь би их хэмжээний согтолттой байсан учир Э.Т-ы өөдөөс үйлдэл хийж чадалгүй зодуулсан. Э.Т- миний хаашаа хаашаа цохиж зодсон талаар санахгүй байна. Ингээд манай эхнэр Ганзаяа найз Анхзаяа нар бид хоёрыг салгаж байсан тухайн үед би Э.Т-ы доор орчихсон Э.Т- миний дээр гараад цохиод байсан. Ингээд Э.Т- ганцаараа явчихсан үүнээс хойш эхнэр бид хоёр Анхзаяа, Э.Т- нартай учраа олоод эмчилгээний төлбөрөө барагдуулаад учраа олно гэж бодсон боловч Э.Т- Анхзаяа нар утсаа авахаа больсон. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11250 дугаартай “Б.М-ын биед хоёр нүдний дээд, доод цус хуралт, дүүн дээд зовхи, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ганзаяагийн гэрчээр өгсөн: “...Э.Т- манай гэрт ирээд бид дөрөв нэг шил архи хувааж уугаад байж байхад Э.Т- манай нөхөр рүү уурлаж байгаад манай нөхөр мөн Э.Т- руу уурлаж, Б.М-, Э.Т- нар гарч зодолдоно гээд гарсан. Тэгэхээр нь гэрт битгий хэрэлдээд бай гарч хэрэлд гээд гаргасан. Ингээд би удалгүй Ганзаяатай ардаас нь очтол манай нөхөр газарт хэвтчихсэн Э.Т- дээр нь гараад суучихсан нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд би гүйгээд очтол манай нөхрийн шил хоёр хэсэг хуваагдсан байсан. Тэгээд би Э.Т-ыг болиулах гээд ардаас нь татаад үснээс нь зулгаасан. Тэгээд Э.Т- Б.М-аас холдож салсан. Э.Т- нь Анхзаяаг манай нөхөртэй хардаж уурласан. Тийм л зүйлээс болсон байх. Б.М-ын хоёр нүд хөхөрч хавдсан, баруун шанаа хавдаж зүүн талын хөл дээрээ гишгэж чадахгүй доголоод байсан. Би дунд зэргийн согтолттой байсан. Э.Т- бага зэргийн согтолттой байсан. Б.М-, Анхзаяа нар их хэмжээний согтолттой байсан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Анхзаяагийн гэрчээр өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 05-06 цагийн үед байсан байх Ганзаяа бид 2 Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Голден парк” хотхоны 107 дугаар байрны гадаа гарсан чинь Б.М-, Э.Т- 2 газар унасан байдалтай нэг нэгнийхээ дээр гараад өнхөрч байснаа, Э.Т- Б.М-ын дээр гарах үед Ганзаяа бид 2 болиулаад тэр хоёрыг салгаад Э.Т- бид 2 гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

5.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Т-ы яллагдагчаар өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 05-ны орой эхнэр Анхзаяа, түүний найз Ганзаяа түүний нөхөр Б.М- нарын хамт хорооллын эцэст байх караокед ороод бид дөрөв 0,75 л хэмжээ бүхий 2 шил архи захиалаад захиалсан зүйлээ ууж дуулцгаасан. 2022 оны 8 дугаар сарын 05-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед тус газраас гараад эхнэр Анхзаяа бид 2 гэр рүүгээ явсан. Эхнэр бид 2 гэртээ байж байгаад хоорондоо үл ойлголцоод юм ярьж байгаад би гэрээсээ гараад найз Шижирбаатарын гэр рүү явсан эхнэр гэртээ үлдсэн. 2022 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 03 цагийн үед миний дугаарт Б.М- залгаад надад хандаж эхнэр чинь манай гэрт байна чи хүрээд ир гэж хэлсэн. Би шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны 107 дугаар байрны 29 тоотод очих үед эхнэр Анхзаяа, Ганзаяа нар 0,75  л хэмжээ бүхий нэг шил архи хувааж уугаад сууж  байсан. Надад архи хийж өгсөн би уухгүй гэж хэлсэн. Б.М- надад хандаж “чи яагаад уухгүй байгаа юм гараад үзье” гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Б.М- бид хоёр тэдний гэрээс гараад эхнэр Анхзаяа, Ганзаяа хоёр гэртээ үлдсэн. Орцонд Б.М- миний зүүн нүд хэсэг рүү цохихоор нь би түүний толгой нүүр хэсэг рүү нь цохисон үед тэр шалан дээр унасан. Тэгээд Б.М- надад хандаж бүр гадаа гараад үзье гэж хэлэхээр нь би түүнийг дагаад байрны гадаа гарсан. Байрны гадаа гарч ирээд зогсож байсан чинь Б.М- намайг заамдаад авахаар нь би түүнийг зөрүүлж барьж аваад бид хоёр газар унаад ноцолдож байсан чинь эхнэр Анхзаяа, Ганзаяа хоёр гарч ирээд салгасан. Б.М- хэрүүл маргааныг эхэлсэн.  Би түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Б.М- их хэмжээний согтолттой байсан. Би архи бага уусан учир хэргийн талаар санаж байна. Би хохирогчийн хохирол мөнгийг барагдуулахаар түүнтэй холбоо барих үед ярих яриа байхгүй гээд утсаа  салгаад байсан. Хохирогчтой эвлэрч хохирол мөнгийг нь барагдуулах хүсэлтэй байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дах тал)

6. Шүүх хуралдаан дээр хохирогч Б.М-аас нэхэмжилж буй хохиролтой холбогдуулан гаргаж хэрэгт хавсаргуулсан 5 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Э.Т-, Б.М- нар нь найз нөхдийн харилцаатай гэх ба эхнэрүүдийн хамт дөрвүүлээ нийлж архидан согтуурсны улмаас Э.Т-, Б.М- нар хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч Э.Т- нь хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Б.М-ын хохирогчоор өгсөн: “...Э.Т- манай гэрт ирээд намайг Анхзаяатай хардаж уурлаад байсан...гадаа гарах үед би Э.Т-ы ард явж байсан чинь Э.Т- эргэж хараад миний нүд рүү цохисон...манай эхнэр Ганзаяа найз Анхзаяа нар бид хоёрыг салгаж байсан тухайн үед би Э.Т-ы доор орчихсон Э.Т- миний дээр гараад цохиод байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дах тал), Э.Ганзаяагийн гэрчээр өгсөн: “...манай нөхөр газарт хэвтчихсэн Э.Т- дээр нь гараад суучихсан нүүр рүү нь цохиж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), М.Анхзаяагийн гэрчээр өгсөн: “...Б.М-, Э.Т- хоёр газар унасан байдалтай нэг нэгнийхээ дээр гараад өнхөрч байснаа, Э.Т- Б.М-ын дээр гарах үед Ганзаяа бид хоёр болиулаад тэр хоёрыг салгаад Э.Т- бид хоёр гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Э.Т-ы яллагдагчаар өгсөн: “Орцонд Б.М- миний зүүн нүд хэсэг рүү цохихоор нь би түүний толгой нүүр хэсэг рүү нь цохисон үед тэр шалан дээр унасан. Тэгээд Б.М- надад хандаж бүр гадаа гараад үзье гэж хэлэхээр нь би түүнийг дагаад байрны гадаа гарсан. Байрны гадаа гарч ирээд зогсож байсан чинь Б.М- намайг заамдаад авахаар нь би түүнийг зөрүүлж барьж аваад бид 2 газар унаад ноцолдож байсан чинь эхнэр Анхзаяа, Ганзаяа хоёр гарч ирээд салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дах тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11250 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) болон хохиролын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч Б.М-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Т- нь хохирогчийн толгой, нүүрэн тус газар руу гараараа цохисон нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 107 дугаар байрны гадаа шүүгдэгч Э.Т- нь хохирогч Б.М-ын нүүр хэсэгт гараараа цохисны улмаас биед хоёр нүдний дээд, доод цус хуралт, дүүн дээд зовхи, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Э.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг, хохирогч шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Т- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр ял шийтгэв.

Зургаа: Бусад асуудлын талаар 

         “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Б.М-ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаан дээр хохирогчоос гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

хохирогч Б.М- нь “шүүгдэгч Э.Т-аас 6 сарын хугацаанд нөхөн сэргээх эмчилгээнд явахад зарцуулагдах 1.500.000 төгрөг болно. MRI  зураг авхуулсны 300.000 төгрөг, нүдний шилний 220.000 төгрөг нийт 2.020.000 төгрөг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн. 

Улсын яллагчаас “мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухайд нүдний шилний тухай нэхэмжилсэн мэдүүлэг өгч байгаагүй, үүнээс шалтгаалан нүдний шилийг хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийгдээгүй” гэсэн тайлбар гаргалаа.

Хохиролтой холбогдуулан гаргасан баримтуудаас “MED TRAUMA” эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариу   болон төлбөрт 300.000 төгрөг төлсөн баримт, “СЭЦЭН МЕД” эмнэлгийн 2 ширхэг тус тус 125.000 төгрөгийн буюу нийт 250.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Э.Т-аас нийт 550.000 төгрөг гаргуулж хохирогч Б.М-т олгохоор шүүх шийдвэрлэлээ.

Хохирогч цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд шаардагдах эмчилгээний зардал нэхэмжилсэн нь ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.М- өөрт учирсан хохирол, хор уршигтай /нүдний шилтэй/ холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Т-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хэрэгт шүүгдэгч Э.Т- цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           1. Э.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

             2. Шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

             4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-аас 550.000 төгрөг гаргуулж хохирогч Б.М-т  олгосугай.

            6. Хохирогч Б.М- өөрт учирсан хохирол, хор уршигтай  холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Т-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Э.Т- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

ДАР

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ