Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/377

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Иргэдийн төлөөлөгч Ц.Д,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогч А.О,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

Шүүгдэгч П.Б түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Алаг адуут овогт Сэргэлэнбаярын Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт П П.Б нарт холбогдох эрүүгийн ________________ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл ______________ Төв аймаг, Жаргалант сум, Буурал 1 дүгээр баг, 11-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, НМ98050419 регистрийн дугаартай, М овогт П П.Б.

2.Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл ______________ хамт Төв аймаг, Жаргалант сум, Буурал 1 дүгээр баг, Билүүтийн 10-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, НЙ96010139 регистрийн дугаартай, Алаг адуут овогт Сэргэлэнбаярын Б.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б, П.Б нар нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэн хун” ХХК-ийн ажилчдын байранд байрлах өрөөндөө иргэн А.Отай архи хамт уух явцдаа маргалдаж, улмаар А.Оыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Б нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “Тэн хун” ХХК-ийн ажилчдын байранд байрлах өрөөндөө иргэн А.Отай архи хамт уух явцдаа маргалдаж, улмаар А.Оын толгойн тус газар шилтэй архиар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

 

 

 

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

 

 

 

Хохирогч А.Оын өгсөн мэдүүлэг:         

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Алаг адуут овогт Сэргэлэнбаярын Б, шүүгдэгч М овогт П П.Бг нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч М овогт П П.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алаг адуут овогт Сэргэлэнбаярын Быг ____________ ялаар,

шүүгдэгч М овогт П П.Бд ________________ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй./

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 2 /хоёр/ сар хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн П.Бгийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан _________ хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Бд оногдуулсан ___________ хугацаагаар хорих ялыг байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас /2.100.259/ _________төгрөгийг, шүүгдэгч П.Бгаас /2.100.259/______________  төгрөийг тус тус гаргуулж, хохирогч А.Оад олгож,

 

 

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримт хураагдаж ирээгүй, иргэний бичиг баримтууд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг төмөр хөлтэй сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б, П.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ

                                     ШҮҮГЧИД                                   Ш.ГАНДАНСҮРЭН

                                                                                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН