| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2018/00375/И |
| Дугаар | 142/ШШ2018/00673 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2018/00673
МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
Орхон аймаг дахь *******ум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг ** тоотод оршин суух *******,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ** тоотод оршин суух ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот *******онгино хайрхан дүүрэг 29 дүгээр хороо Москва хороолол Москвагийн гудамж ** тоотод байрлах ******* ******* /регистрийн дугаар ** / захирал ******* ,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-27-57 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/ нарт холбогдох,
24 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* , ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* , иргэн ******* бид хамтран ******* *******-тай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшлийн кранаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Орхон аймаг Баян-Өндөр суманд байрлах blue diamond хотхоны 1 дүгээр байрны 40 айлын орон сууцны өргөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал буюу "******* " ******* гэрээгээр тохиролцсон хөлс төлөхөөр тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2015 оны 05 сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд өргөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажил хийж гүйцэтгэсний хөлс нийт 24 700 000 төгрөг болсон бөгөөд захиалагч тал энэхүү хөлсийг одоог хүртэл огт төлөөгүй байна. Иймд ******* , "******* " *******-иас 24 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭ*******ЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* , ******* нар нь ******* *******, хариуцагч Ч.******* нарт холбогдуулан 24 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн бөгөөд, хариуцагч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч ******* *******, хариуцагч Ч.******* нар нь нэхэмжлэлийг гардаж аваад, хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ******* *******-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Орхон аймгийн Blue diamond хотхоны 1 дүгээр байрны 40 айлын орон сууцны өргөж тээвэр ажлыг хийж гүйцэтгэх, ******* ******* нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. Гэрээг тус компаний захирал баталж, гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарсан байна.
Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон өргөх механизмын цагийн бүртгэл гэсэн тооцооны талаар маргаагүй байх ба, уг тооцоог тус компанийн ажилтан ******* хянасан байна.
Гэрээнд ажлын хөлсийг цагийн 80 000 төгрөгөөр тохирсон байх ба хэрэгт ирүүлсэн тооцоогоор ******* ******* нь нийт 24 700 000 төгрөгийн өглөгтэй болох нь нотлогдож байна. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээг ******* тай байгуулсан хэдий ч, уг өргөх механизм нь ******* ын өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх тул тэднийг хамтран нэхэмжлэгч гэж үзэх үндэслэлтэй.
Харин хариуцагч Ч.******* нь ******* *******-нд тухайн барилгын явцад хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд, гэрээний дагуу ******* , ******* нарын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх тул Ч.******* д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 281 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-с 281 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан ******* *******-с 24 700 000 төгрөг гаргуулан ******* , ******* нарт олгож, хариуцагч Ч.******* д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 450 төгрөгийг төрийн санд хэвээр, хариуцагч ******* *******-с улсын тэмдэгтийн хураамжаар 281 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА