Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч...... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .........холбогдох эрүүгийн 2233000680056 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн  хамт .........тоотод оршин суух,  М...

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ....... нь 2022 оны 06 дугаар сарын 06-наас 2022 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө .........нутагт эхнэр .......... бие эрх чөлөөнд халдаж баруун гарын шуу хэсэгт өшиглөж баруун шуу ясны хоёрлосон хугарал үүсгэн биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:    

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч.......... нь 2022 оны 06 дугаар сарын 06-наас 2022 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө ...........сумын нутагт эхнэр ............ бие эрх чөлөөнд халдаж баруун гарын шуу хэсэгт өшиглөж баруун шуу ясны хоёрлосон хугарал үүсгэн биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ........... өгсөн: “.............2022 оны 06 сарын 06-аас 07-нд шилжих шөнө эхнэртэйгээ гэр бүлийн маргаан хийж эхнэрийнхээ биед халдсан. Биед нь халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан. Гэр бүл болоод 15 жил болж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр их гэмшиж байна. Цаашдаа хүүхдүүддээ сайн аав нь байх болно...” гэв.

Мөрдөн байцаалтад

  1. Хохирогч........... өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутагт хөдөө ...........13 настай, ........9 настай, хүү ..............1 настай хүүхдүүд маань хамт явсан юм. Тэр айлд очиход 0,75 литрийн Хараа нэртэй архи авч очсон ба ............. ах, эхнэр нь ..........3 хувааж уусан. Би 1 удаа уусан. Тэр айлд очихдоо ......... өмнө нь архи уучихсан байсан ба тэр айлын хүмүүс бас архи уучихсан байсан. Тэгээд авч очсон архийг уугаад ер н......... нэлээд согтсон. Тэгээд тэр айлаас 22 цаг өнгөрөөгөөд гарсан, ........... над руу янз бүрийн юм яриад хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд ирэх замдаа машинаа 5-6 удаа зогсоож бууж маргалдаж хэрэлдсэн. Ер нь бол хүүхдүүд машинд байсан болохоор машинаасаа бууж маргаан хийгээд байсан. Тэгээд хамгийн сүүлийн машинаас бууж маргалдах үед сумын төв харагдаад ....... гүүр хүрээгүй ............ сумаас ирдэг шороон зам дээр намайг түлхээд унагаасан. Тэгээд уначихсан байхад миний баруун гар руу хөлөөрөө өшиглөхөд миний гар эвгүй болчихсон юм. Тэгээд би ........ "чи гар хугалчихлаа" гэж тухайн үед нь хэлсэн. М....... нэлээд согтуу байсан болохоор тухайн миний хэлсэн зүйлийг ойлгосон эсэх нь тодорхойгүй гэртээ харьсан. Гэрт ирэх үед 01 цаг өнгөрч байсан ба гэртээ би хүүхдүүдтэйгээ орсон. М....... яваад өгсөн юм. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн. Цагдаа ирээд би эмнэлэг явж эмчид үзүүлэхэд зургийг нь авах хэрэгтэй гэж хэлсэн. Би 2-3 хоногийн дараа Д....... аймаг явж зургийг нь авхуулсан чинь гар хугарчихсан байна гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/...” гэх мэдүүлэг/хавтаст х эргийн 32-34-р хуудас/,

2.Насанд хүрээгүй гэрч Б........ өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын эхээр үдээс хойш санагдаж байна. Гэр бүлийн хамт хөдөө ......... гэдэг ахынх руу явсан. Тэгээд тэнд байж байгаад орой харанхуй болсны дараа гэр рүүгээ явсан. Гэр рүү явж байхад аав ээж хоёр машинаас буугаад хэрэлдээд байсан. Ер нь машинаас 2-3 удаа бууж хэрэлдсэн. Тэгээд шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд аав бид нарыг буулгачхаад яваад өгсөн юм. Тэгээд тэр шөнө өвөөг дуудаад цагдаагийн газарт очсон. Тэгээд гар нь гэмтсэн байна гээд маргааш нь Д....... аймаг явж гараа гипсдүүлсэн. Аав хөдөө айлд очоод архи уучихсан нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

3.Гэрч .......... өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын эхээр шөнө 01 цагийн үед гэртээ байж байхад бэр болох Батхүү утсаар ярьсан. Тэгээд .......... муудалцсан талаар хэлсэн. Тэгээд би гэрт нь ганцаараа очсон. Намайг очиход Мөнхсоёл байхгүй бэр Батхүү 3 хүүхдийн хамт гэртээ байсан. Тэгээд тэд нарыг аваад эмнэлэг дээр ирж үзүүлэхэд маргааш ир гэж байна гээд гараад ирсэн.Тэгээд Батхүү цагдаа дээр очъё гээд цагдаа дээр ирж уулзсан. Би хүүхдүүдтэй машиндаа сууж байсан. Тэгээд бэр болон хүүхдүүдийг нь аваад гэртээ аваачиж хонуулсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

4.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай ...Н......... биед баруун шуу ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

5.2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н......... Сэлэнгэ аймгийн .........дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хавтаст хэргийн 2-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч......... нь архи ууж согтуурсан үедээ ...хохирогчийг шороон зам дээр түлхэж унагаагаад, уначихсан байхад баруун гар руу нь хөлөөрөө өшиглөсөнөөс түүнд баруун шуу ясны хоёрлосон хугарал үүсгэн биед нь хүндэвтэр хохирол учруулсан байна. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд Д......... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/ болно.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь хохирогчийн амь насанд аюулгүй боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж улмаар хохирогчийн хөдөлмөр чадварыг 3/1-ээс дээш хувиар алдагдуулдаг хор уршигтай.

 

Хохирогч Н.......... эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч М.М......... хохирогчийн баруун гар руу нь хөлөөрөө өшиглөсөн санаатай  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймд шүүгдэгч М.......... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь М........... хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч ............ нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүхээр шийдвэрлэх хохиролгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар :

Шүүгдэгч......... нь урд нь өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь  хавтаст хэргийн /55-56/ дугаар хуудаст авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 70-71-р хуудас/ гаргасныг прокурор хянаад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай /хавтаст хэргийн 72/-аар хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М............ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь торгох ялыг 02 сарын хугацаанд төлөхөөр улсын яллагчтай тохиролцсон болно.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.........хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.....г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан М........ нь торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд төлөхөөр улсын яллагчтай тохиролцсоныг дурдсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 02 /хоёр/ сарын хугацаанд хязгаарлах  албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М......... нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.        

 

6.Шүүгдэгч М........... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.......... нь гомдол саналгүй,хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА