Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2022/0283/Э |
Дугаар | 2022/ШЦТ/288 |
Огноо | 2022-09-22 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000300205 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн, Дорнод аймгийн шүүхийн 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн Б-д зааснаар 15 жил хорих ялаар, Баянзүрх дүүргийн 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн ялын зарим болох 6 жилийн хорих ялыг нэмж нийт 7 жил хорих ял шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үед Дорнод аймгийн сумын 1-р баг тоотод оршин суух хохирогч ******* байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Конка маркийн 50 инчийн зурагт, хүлээн авагч, удирдлага, хөшгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,259,940 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1-р багийн нутаг “” гэх газарт оршин суух хохирогч ******* гэрээс Самсунг А-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 347,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн сумын 1-р баг байрны тоотод оршин суух хохирогч байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолууд сур нь тасарсан мөнгөн хазаар 1 ширхэг, хазаарын төмөр амгайвч, эргүүлэг, хар урт савхин куртик, монгол хром зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,380,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үед Дорнод аймгийн сумын 10-р баг тоотод оршин суух хохирогч байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч суурин компьютер, 2 ширхэг чемодантай хувцас, хар тагтай цагаан өнгийн будаа агшаагч, 60 орчим ширхэг элдсэн хурганы арьс, хүрэн өнгийн ташуурын мод зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 930,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 10-р баг тоотод оршин суух хохирогч эсгий гэрийн цоожийг эвдэж шар, хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх 2 ширхэг, мөн тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс домбо 1 ширхэг, эмэгтэй хүний хар савхин куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 875,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 04 цагийн үед Дорнод аймгийн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлаас Redmi note 8 маркийн гар утас, 60,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч 272,280 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 2-р баг тоотод оршин суух хохирогч байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч цахилгаан тастагч дриль, 40 литрийн хэмжээтэй саарал өнгийн бетон, 8-9 ширхэг хос гутал, Элко маркийн 42 инчийн зурагт, 3 ширхэг мөнгөн хос ээмэг гинж, монетан ээмэг, машин угаадаг помп зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,258,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй байж чадна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
1. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад Ган-Эрдэнэ над руу утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би ээж рүү утсаар залгаж асуухад манай гэрт хулгай орсон гэж хэлсэн. Ингээд би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймагт ирсэн. Гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд манай гэрээс 52 инчийн Конка маркийн зурагт, хүлээн авагч, удирдлага болон нэг цонхны хөшгийг буулгаж аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-19/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сараас нилээн хойно сумын 6 дугаар баг Шүр зах дээр өөрийн гэрийнхээ зурагтыг засуулах гээд тэвэрчихсэн явж байтал Нийска /*******/-тай таарахад намайг та наад зурагтаа яах гэж байгаа юм, дүү нь зурагтыг чинь цааш, нааш нь зохицуулж болно шүү дээ, олон л зурагт зарж үрж явлаа гэх мэтээр согтуурхаад ярьж байснаа би 1 дүгээр баг Цэнхэрийн баруун талын хороололд байх айлаас хамгийн том зурагт авч байсан. Даанч хятад зурагт үнэ хүрэхгүйг нь мэдээд таксины жолоочид хямдхан зарчихсан гэх зэрэг юм яриад бахираад яваад өгсөн…” гэх мэдүүлэг /1xx-ийн 51-52/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна. Гадуур архи ууж явж байгаад цэнхэр өнгийн блокон хашаатай улаан хүрэн өнгийн төмөр байшинтай айл хүнгүй юм шиг харагдахаар нь шагайж ороод вакум цонхтой айлын цонхоор нь ороод хананд өлгөөтэй байсан хар өнгийн зурагтыг авсан. Тэгээд зам дээр явж байгаад такси бариад жолоочид нь 100,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө архи авч уусан. Таксины жолоочийг согтуу байсан учраас сайн хараагүй, ямар царайтай хүн байсныг санахгүй байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/
2. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өглөө хороололд явж байтал автобусны буудал дээр ******* жоохон архи уусан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь би очиж уулзаад хонь харах уу гэж асуухад ******* харъя гэж хэлэхээр нь машиндаа суулгаад ******* сум руу явсан. Тэгээд мал дээрээ очоод байж байтал ******* архи уусан шартаад байна гээд босохгүй хэвтээд байсан. Би гарч малаа хариулаад байгаад хажуу айлын Батжаргалтай уулзахад надад *******ыг яах гэж малчнаар авч ирсэн юм бэ, аймар хулгайч хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ очоод авдарт байсан гар утсаа үзэхэд байхгүй, авдрыг хүн онгойлгосон байдалтай байсан. Тэгээд би *******аас миний гар утас хаана байна гэхэд мэдэхгүй байна, би архи уухаараа хүний юм авчихаад байдаг юм, өөрөө өөрөөсөө нуугаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёулаа аймаг руу явъя, цагдаад бүртгүүлнэ гэж хэлэхэд аймагт ирээд машинаас буугаад зугтаасан. ...Би гар утсаа малын саравчны арын дугуйнууд хураалттай байдаг хэсгээс олсон. Тухайн үед ******* би авах нь авсан. Гэхдээ хаана хийснээ санахгүй байна гэж байсан. би гар утсаа олсон тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137, 140/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. сумын 4 дүгээр баг хорооллын автобусны буудал орчим сууж байсан чинь нутгийн машинтай ирээд манай хонийг хэд хоног хараад өгөх үү гэж асуухаар нь тэгье гэж хэлсэн. Ингээд ******* сумын 1 дүгээр баг гэх газарт гэрт нь очоод аймгаас авсан архиа уугаад 2 хоносон. Тэгээд би нилээн согтуу байгаад байсан учраас гэрт нь байсан утсыг оролдоод хэвтэж байснаа санаж байна. Нэг мэдсэн гар утас нь байхгүй хайгаад олоогүй. Би яг гар утас авснаа сайн мэдэхгүй байна ямар ч байсан оролдоод сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/
3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үдийн өмнө 10 цагийн орчим өөрийн гэр болох сумын 1 дүгээр баг ногоон байр тоотоос гарч өөрийн найз гэрт очиж хэдэн хөгшчүүлийн хамт хөзөр тоглож байгаад орой 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай байшингийн гэрлүүд асаалттай, урд талын вакум цонх онгойчихсон, мөн миний амьдардаг жижиг өрөөний модон хайрцаг дотроос эмээлийн мөнгөн тоноглолууд сур нь тасарсан мөнгөн хазаар 1 ширхэг, хазаарын төмөр амгайвч, эргүүлэг, хар урт савхин куртик, монгол хром зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Өнөө өглөө 06 цагийн орчим Нийслэлхүү хочтой ******* манай гэрт орж ирээд усанд орчихоод 07 цаг өнгөрөөгөөд гарсан. Өөр хүн манайд орж ирээгүй тул Нийслэлхүүг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цаг 30 минутаас 21 хооронд би өөрийн ....эзэмшлийн 65-00 ДОА улсын дугаартай приус маркийн машинд эхнэрээ хүлээгээд сууж байх үед хар өнгийн урт савхин курткатай, туранхайвтар, улаан шар царайтай, 40 гаран насны, 170 см-н орчим өндөртэй, бага зэргийн архи үнэртүүлчихсэн залуу над дээр хүрч ирээд “би эхнэрээсээ салчихаад ******* сумаас сая орж ирлээ. Үүнийг буюу 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар зэргийг нийлүүлээд 1.000.000 /нэг сая төгрөг/-нд зараад замын зардал хийгээд Улаанбаатар хот руу ах, дүү нар луугаа явмаар байна. Надад үүнээс өөр мөнгө болгож зарах мөнгөний эх үүсвэр байхгүй чи үүнийг худалдаж авч туслаач, эцэг эхээс өвлөж ирсэн ганц юм байгаа юм” гэх зэргээр надтай 1 цаг орчим ярилцаж байгаад 800.000 төгрөгөөр зарахаар болсон. ...тухайн залууг машиндаа суулгаад эхнэрийн ажиллуулдаг сумын 10 дугаар баг тоотод байх “ ” гэх нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүртээ 21 цаг өнгөрөөж очоод бэлнээр 400.000 төгрөг гаргаж өгөөд, EDEN нэртэй 0,75 граммын архи 3 шил 96.000 төгрөг, ELEX нэртэй 0.75 граммын архи 2 шил 40.000 төгрөг, Парламент тамхи 2 хайрцаг 10.400 төгрөгөөр нэмж худалдан аваад нийт 546.400 төгрөг болсон ба тухайн залуу үлдэгдэл мөнгийг нь маргааш өглөө дэлгүүр онгойхоор ирж авъя гэж хэлээд тортой архиуд болон бэлэн мөнгөө аваад явсан. Харин маргааш өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 10 цагийн орчим нөгөө надад мөнгөн эдлэл худалдсан залуу таксины жолооч гэх гэзэгтэй, бор царайтай, 40 орчим насны, 170 см-н өндөртэй залуугийн хамтаар манай дэлгүүрийн цонхон доор хөх цэнхэр өнгийн приус 20 маркийн машинаа тавиад орж ирээд үлдэгдэл мөнгөө авах ...болсон ба урд өдрийн үнийн дүнтэй нийт 799.400 төгрөг болсон. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр худалдан авсан гэх 4-н ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаарыг цагдаагийн газарт хураалгасан. Иймд би тухайн залуугаас 799,400 төгрөг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гадуур архи ууж явж байгаад сумын 1 дүгээр баг станцын ногооны тоотод хүргэн ах Батмөнхийн гэрт очиж унтах гээд очсон чинь гэрт нь хүн байхгүй болохоор нь вакум цонхыг нь түлхэж ороод мөнгөн эдлэлүүдийг нь аваад гарч явсан. Тэгээд гудамжинд хүнтэй тааралдаад мөнгөн хазаар, 4 ширхэг мөнгөн аягыг 800.000 төгрөгөнд зарахаар болоод хороололд байрлах дэлгүүрт очиж архи, тамхи зэргийг аваад бэлэн 400.000 төгрөг, маргааш нь очиж үлдэгдэл мөнгийг авсан. Ингээд үлдэгдэл бусад мөнгөн эдлэлийг нь цагдаагийн байгууллагад өгсөн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230/
4. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг хөдөө гэртээ байхад манай аймгийн төвийн хашаа байшин болох сумын ын тоот хашаанд байх эзгүй байшинд маань 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хулгайч орж байшингаас маань эд зүйлс хулгайлсан талаар ээж надад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр утсаар хэлж мэдэгдсэн. ...Ингээд би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн төвд ирээд ын тоот хашаанд байх эд зүйлс алдагдсан гэх байшин руугаа орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд 2 ширхэг чемодантай хувцас, элдсэн хурганы арьс, суурин компьютер 1 ширхэг, хүрэн өнгийн ташуурын мод, 9 ширхэг зааны дүрстэй сувинер 1 ширхэг, 2 ширхэг нохойны дүрстэй сувинер, хүрэн өнгийн үстэй малгай зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 249, 2-р хх-ийн 01/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний санаж байгаагаар 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд намайг өөрийн гэртээ буюу ын 5-12 тоотод ахтай хамт унтаж байхад гаднаас Нийска хочтой ******* ах, бурхан Алтаагийн хамт баараар хэсэж байгаад ирлээ гээд согтуу орж ирэхдээ малгай /хар өнгийн савхин гадартай, хүрэн өнгийн хиймэл үстэй/-г өмсөөд орж ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-10/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явж байсан чинь нь гудамжинд тааралдаад хоёулаа 10 дугаар баг ад айлд очоод миний савхин хүрмийг авч зараад архи авч ууя гэж хэлсэн. Ингээд нөгөө айлд очиход хүнгүй байхаар нь ыг чи явж бай, би явлаа гээд салж яваад буцаж нөгөө айлдаа ирээд саарал байшингийн вакум цонхыг түлхэж ороод 2 чемодантай хувцас, суурин компьютер, хурганы арьс, ташуурын мод, будаа агшаагч, зааны дүрстэй сувинер, хүрэн өнгийн малгай зэрэг эд зүйлийг хулгайлан авсан. Ингээд би гадуур явж байгаад эзэнгүй хашаа харагдахаар нь хурганы арьсыг давуулж шидээд, будаа агшаагч болон 2 чемодантай хувцас зэргийг мөнгө болохгүй байх гэж бодоод хаясан. Харин суурин компьютер, тэрэг 2-г гудамжинд явж байгаад танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32-32/
5. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд хөдөө гэртээ буюу сумын 3 дугаар баг гэх газарт очиж ямаа самнаж мал дээрээ байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эсгий гэрийн хаалга онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нартай хамт гэртээ ороход манай гэрийн хаалганы цүүг эвдэж ороод гэрийн хойд талын авдрын цоожийг эвдээд дотроос нь хар болон шар өнгийн гар цүнхийг бичиг баримттай нь бас Хараа нэртэй 0,75 литрийн 4 шил архийг авсан байсан. Өөр гэр дотроос авсан эд зүйл байгаагүй. Мөн манай эсгий гэрийн хойд талд байх 4х6 метрийн харьцаатай модон байшингийн вакум цонхыг түлхэж орсон байдалтай онгорхой байхаар нь орж үзэхэд хөргөгчид байсан хонины 5 кг мах, гал тогооны сервант дотор байсан зэс домбо, шүүгээний шургуулгад байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хар өнгийн савхин куртик зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-55/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна хороололд явж байгаад найз ы гэрийг асуух гээд ын тоот хашаа руу орсон чинь монгол гэр цоожтой байхаар нь хашаанд байсан төмрөөр цоожийг нь хөшиж онгойлгоод авдарнаас нь архи, мөнгөн аяга 2 ширхэг, савхин хүрэм, цүнх зэргийг авч гараад цүнхийг нь онгойлгож үзэхэд бичиг баримтууд байхаар нь хашаанд нь орхиод явсан. Ингээд мөнгөн аяга, хүрэм зэргийг нь гадуур архи ууж явж байгаад хаясан байсан. Яг хаана хаясан талаар сайн мэдэхгүй байна...” /2-р хх-ийн 87-88/
6. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө үүрээр 04 цаг 40 минутын үед 202 тоот өрөөнд ордог 160-165 см өндөртэй, шар царайтай, хар өнгийн куртиктэй, саарал өнгийн дээгүүрээ эсгий түрийтэй бакалан гуталтай 40-44 орчим насны үл таних эрэгтэй шатаар бууж ирээд надад хандан “манай өрөөнд байгаа хүмүүсийг та бүгдийг нь гарга, надтай муудах гээд байна” гэж хэлэхэд нь би буудлын эд зүйл эвдчихнэ гэж бодоод нөгөө залууг “хоёулаа тэгвэл цуг дээшээ өрөөнд чинь оръё” гэж хэлээд хамт өрөөнд нь ороход зодолдож барьсан зүйлгүй, хэрэлдэж маргалдаагүй сууцгааж байсан. Тэгээд би та хэд хоорондоо маргалдаж, зодолдоод байгаа юм уу, өрөөнөөс гарцгаа гэж хэлээд нэг залуу нь орон дээр унтаж байхыг сэрээх гээд жаахан удсан юм. Харин энэ хооронд намайг дээш нь дуудсан залуу доошоо буугаад текний арын сагсанд байсан 203 тоот өрөө рүү орохдоо барьцаанд тавьсан Redmi note 8 маркийн ягаан өнгийн гар утас болон миний цүнхэнд байсан 1 өрөөний орлого буюу 60,000 төгрөг, 1 удаагийн 10 ширхэг шампунь, 3 нүүр гарын саван зэргийг хулгайлаад аваад гарсан байсан…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100-101, 104-105/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг буудалд орж хоносон. Ингээд өглөө эрт гарах гэсэн чинь ресейпшний ширээн дээр хүн байхгүй болохоор нь гар утас 60.000 төгрөг шампунь зэргийг авч гарсан. Ингээд шампунийг нь буцааж өгөөд гар утсыг нь согтуу явж байгаад хаясан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141-142/
7. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын 2 дугаар баг тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай хүүхдүүдийн хичээл амраад ямаа санахаар хөдөө гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яваад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд байшингаа гаднаас нь харахад зүүн талын 2 цонхны урд талын цонх онгорхой, гэрийн гаднах цоож эвдрээгүй байсан. Тэгээд гэрийнхээ цоожийг онгойлгоод харахад үүдний таамбар хэсэгт эд зүйлийг шидлээд шалан дээр гаргачихсан. Үүдний шүүгээнд байсан таслагч дриль, 40 литрийн хэмжээтэй саарал өнгийн бетон, түрийтэй өвлийн гутал хосоороо 1 ширхэг, хавар намрын 3 ширхэг гутал, 2 ширхэг пүүз, эрэгтэй хагас түрийтэй өвлийн гутал, Монгол зузаан ултай гутал 1 ширхэг, таамбарын модон шүүгээнээс алга болсон байсан. Тэгээд гэр дотор ороход зүүн талын хананд байсан 42 инчийн Элко маркийн хар өнгийн зурагт, гал тогооны өрөөний урд талын хананд байрлах цагаан өнгийн хувцасны шүүгээг онгичоод доторх эд зүйлийг ухаж үзээд ээмэгний хайрцган дотор 3 ширхэг мөнгөн хос ээмэг, 2 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг монетан ээмэг хосоороо, 2 ширхэг бугуйн цаг, дэлгэц нь шатсан Самсунг А-7 маркийн асахгүй гар утас, хавар намрын миний өөрийн өмсдөг 1 ширхэг куртик, 1 ширхэг өмд алга болсон байсан. Мөн хөргөгчин дотор байсан сүү, банш, мах зэргийг авч явсан. Баруун талын өрөөний зүүн хойд талын буланд байсан хайрцаг дотроос машин угаадаг помп, 5 метр урттай шланк зэргийг аваад явсан байсан. Манай баруун талын өрөөнд байсан ягаан өнгийн том цүнхэн доторх хувцсыг асгаад гэрээс алдсан зүйлийг хийгээд зүүн талын цонхоор гаргаад аваад явсан юм шиг байсан…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 157-158/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Би хөдөө айлын ямаа самнаж байгаад дуусахад анх тохирсон үнээсээ буулгаж нэг ямааг 7,000 төгрөгөөр бодож мөнгө өгсөн. Тэгэхээр нь би аймагт ирээд гэрийг нь мэддэг учраас сумын 2 дугаар баг 4-4 тоотод очиж үлдэгдэл мөнгөө авах гэхэд хүнгүй байхаар нь цонхоор нь орж Элко зурагт, 40 литрийн битон, мөнгөн ээмэг гинж, 8-9 хос гутал машин угаадаг помп, монетон ээмэг |зэргийг хулгайлан авч гараад хос гуталнуудыг цагдаад буцаагаад өгч, ээмэг бөгж монетон гинж зэргийг гудамжинд явж байгаад танихгүй хүнд нийлүүлээд 100,000 төгрөгөнд бодож зарсан. Харин зурагтыг нь бол Эвэрээ гэх залууд энэ миний зурагт байгаа юм түр хадгалж байгаарай гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 06, 175, 240, 2-р хх-ийн 44, 2-р хх-ийн 96, 2-р хх-ийн 150, /
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-10, 18-19, 176-180, 242-246, 2-р хх-ийн 45-49, 2-р хх-ийн 151-155/
Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 22-23/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 39-40/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 43-44/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 47-48/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 57-61/
Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-71, 147-154, 203-210, 2-р хх-ийн 19-27, 2-р хх-ийн 69-76, 2-р хх-ийн 120-127, 2-р хх-ийн 188-196/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 50, 49 тоот дүгнэлтүүд /хх-ийн 74-75, 81-82/
, /-н , , -н //-н тоот дансны хуулга /хх-ийн 87-92/
, , , , , ,, , нарын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 94-103/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 197-198, 199-201/
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 213-214, 2-р хх-ийн 33-34, 2-р хх-ийн 63-64, 2-р хх-ийн 197-198/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 215-220, 2-р хх-ийн 35-36, 2-р хх-ийн 65-66, 2-р хх-ийн 114-115, 2-р хх-ийн 199-200/
Гэрч Я. мэдүүлэг /2-р хх-ийн 04-05/
Гэрч мэдүүлэг /2-р хх-ийн 09-10/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 27, 25, 26 тоот дүгнэлт /2-р хх-ийн 78-79, 173-174, 179-180/
Гэрч Э.*******ын мэдүүлэг /2-р хх-ийн 108-109/
Гэрч мэдүүлэг / 2-р хх-ийн 162-163/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 208/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 209-232/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үед Дорнод аймгийн сумын 1-р баг тоотод оршин суух хохирогч ******* байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Конка маркийн 50 инчийн зурагт, хүлээн авагч, удирдлага, хөшгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,259,940 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1-р багийн нутаг “” гэх газарт оршин суух хохирогч ******* гэрээс Самсунг А-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 347,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн сумын 1-р баг байрны тоотод оршин суух хохирогч байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолууд сур нь тасарсан мөнгөн хазаар 1 ширхэг, хазаарын төмөр амгайвч, эргүүлэг, хар урт савхин куртик, монгол хром зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,380,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үед Дорнод аймгийн сумын 10-р баг тоотод оршин суух хохирогч байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч суурин компьютер, 2 ширхэг чемодантай хувцас, хар тагтай цагаан өнгийн будаа агшаагч, 60 орчим ширхэг элдсэн хурганы арьс, хүрэн өнгийн ташуурын мод зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 930,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 10-р баг тоотод оршин суух хохирогч эсгий гэрийн цоожийг эвдэж шар, хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх 2 ширхгийг, мөн тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс домбо 1 ширхэг, эмэгтэй хүний хар савхин куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 875,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 04 цагийн үед Дорнод аймгийн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлаас Redmi note 8 маркийн гар утас, 60,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч 272,280 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 2-р баг тоотод оршин суух хохирогч байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч цахилгаан тастагч дриль, 40 литрийн хэмжээтэй саарал өнгийн бетон, 8-9 ширхэг хос гутал, Элко маркийн 42 инчийн зурагт, 3 ширхэг мөнгөн хос ээмэг гинж, монетан ээмэг, машин угаадаг помп зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,258,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч , Г., , , , , , гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог нь давталтын хэлбэрээр илэрдэг. Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг болно.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 1,259,940 төгрөгийн, ад 930,000 төгрөгийн, 2,258,000 төгрөгийн, т 875,000 төгрөгийн, 272,280 төгрөгийн, Г.од 347,000 төгрөгийн, 2,380,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч 799,400 төгрөгийн хохирол тус тус учирсан. Үүнээс хохирогч нь зэс домбо болон бичиг баримтаа буцааж авсан учир бусад хохирлоо нэхэмжлэхээс татгалзан, хулгайлан авсан эд зүйлийг буцаан өгч 2,380,000 төгрөгийн, ******* гар утсыг буцаан өгч 347,000 төгрөгийн, малгай, ташуурын мод зэргийг буцаан өгч 207,000 төгрөгийн, нэг удаагийн 10 ширхэг шампунь буцаан өгч 2,500 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч *******аас нийт 4,862,120 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч 1,259,940 төгрөг, ад 723,000 төгрөг, 1,810,000 төгрөг, 269,780 төгрөг, иргэний нэхэмжлэгч 799,400 төгрөгийн хохирлыг тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 4,862,120 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч 1,259,940 төгрөг, ад 723,000 төгрөг, 1,810,000 төгрөг, 269,780 төгрөг, иргэний нэхэмжлэгч 799,400 төгрөгийг тус тус олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА