Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч Х.Э..... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э........ холбогдох эрүүгийн 223...... дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр  хүлээн авч хянан шийдвэрлэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Салхит төвийн баазад замчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ..........тоотод оршин суух, Э /РД/.

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х....... нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ...........байрлах "Шимт нарс" гэх амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б....... зодож хамрын нурууны дээд 1/3-д язалсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.......... нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ............нутагт байрлах "Шимт нарс" гэх амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б........... зодож хамрын нурууны дээд 1/3-д язалсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт үйлдэл нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х......... өгсөн “...2022 оны 05 сарын 28-ны өдөр ...... нарс гэдэг газар болсон. Гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ......... маргалдсан. Эхнэрийн хамран дээр шарх үүссэн.Алдаа хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

1.Хохирогч Б............ өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 27-ны 20 цагийн үед гэртээ байж байгаад нөхөр болох Э.......... муудалцсан, манай нөхөр гараад явсан юм. Би машинаа аваад эмээ өвөө дээрээ очсон чинь манай 2 найз таараад би амралт хүргэж өгсөн. Тэгээд манай нөхөр "хэнийг машинаар зөөгөөд байгаа юм бэ" гээд уурлаад байхаар нь би "нөхөр уурлаад байна" гээд буцаад явсан. Тэгээд утсаар залгаад намайг хараагаад машин аваад ир гээд байхаар нь би машиныг нь хүргэж өгөөд шууд гэртээ ирсэн. Тэгсэн чинь шөнө 02 цаг болж байхад манай найз Б......... залгаад нөхөр чинь чамайг хайгаад манайд ороод ирлээ" гэхээр нь би очиж авахаар очтол гараад явсан байсан ба хайгаад олоогүй. Тэгсэн чинь манай нөхөртэй хамт байсан найз ........ гэх залуугаас чат ирээд "танай нөхөр Ш....... нарс гэх амралтад байна ирж аваач ээ" гэж хэлсэн. Тэгээд би ороод "энд юу хийж байгаа юм бэ ч ээ гэж хэлсэн чинь босож ирээд” яахаараа хүнд хүрдэг юм" гээд нүүр лүү гараараа нэлээн олон удаа цохисон. Тэгээд би утсаараа бичлэг хийж байсан чинь \утсыг цохиод, би авах гээд доошоо болтол нүүр рүү өшиглөөд миний хамар шалбараад тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 25-28-р хуудас/,

2.Гэрч Ц......... өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байсан. Би гэртээ орой унтаж байтал манай найз ........... над руу залгаад “манай нөхөр алга болчихлоо, чи намайг ....... нарс амралтын газарт хүргээд өгчих” гэж гуйхаар нь би А....... аваад амралтын газарт хүргэж өгсөн. Амралтын газрын гадаа очоод А......... машинаас буугаад гэр рүү ороод Э......... уулзсан. Харин гадаа бороо ороод гэрт  хүүхэд уйлаад байна гээд дуудаад байсан болохоор би буцаад явсан. Намайг явсан хойгуур маргаан болсон юм шиг байсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 47-р хуудас/,

3.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 560 дугаартай ДҮГНЭЛТ: “...1.Б.А........ биед хамрын нуруунд шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Б.Ач....... биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/ хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

4.2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус сумын цагдаагийн хэлтэст иргэн Б.......... гаргасан гомдол/хавтаст хэргийн 3-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ......... нь архи ууж согтуурсан үедээ ...хохирогчийн нүүр лүү гараараа нэлээн олон удаа цохиж, өшиглөсөнөөс түүний хамрын нуруунд шарх тогтоогдож биед нь хөнгөн хохирол учруулсан... байна.

 Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 560 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/ болно.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.Э......... хохирогчийн нүүр лүү гараараа нэлээн олон удаа цохиж, өшиглөсөн санаатай  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Х....... үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.      

Иймд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч .......... нь, Х......... хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х........... нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүхээр шийдвэрлэх хохиролгүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Х.......... нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн хуудас 42/-оор тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч Х.......... эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх  удаа гэмт хэрэгт холбогдсоныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х........... оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт/хавтаст хэргийн 31,34-р хуудас/ гаргасныг прокурор хянаад 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай /хавтаст хэргийн 45/-аар хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х........ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь торгох ялыг 03  сарын хугацаанд төлөхөөр улсын яллагчтай тохиролцон болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь торгох ялыг 02 сарын хугацаанд төлөхөөр улсын яллагчтай тохиролцон болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х.Э.............гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э........ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан........... нь торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд төлөхөөр улсын яллагчтай тохиролцсоныг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан ......... нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.         

5.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах  албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х..........мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч  нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

9.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА