Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/657

 

 

     2022           *******0           03                                         2022/ШЦТ/657                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн******* овогт******* *******д холбогдох эрүүгийн 22100 0000*******013 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,*******989 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл*******,******* дүүргийн******* дугаар хороо,******* дүгээр хорооллын*******3Б байрны 22 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны******* тоотод оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт******* ******* /РД:........

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны******* тоотод 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Түмэнжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Я.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн*******6 дугаар зүйлийн*******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Я.*******гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Прокуророос гаргасан ялын саналыг мөн хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан өмнөх хүсэлтээ дэмжиж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 0000*******013 дугаартай хэргээс:

 

1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 06-07 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Түмэнжаргалын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө миний хамтран амьдрагч Я.*******гийн төрсөн өдөр байсан учир түүний 3 найзын хамт тавуулаа 25 дугаар эмийн сангийн тэнд төрсөн өдөр тэмдэглэсэн. Я.*******гийн найзуудыг нь танихгүй, би тухайн үед 2 пиво уусан юм. Тэгж байхад хоорондоо маргалдсан ба Я.******* намайг орхиод явсан. Үүрийн 05 цаг болж байхаар нь би дуудлагын такси дуудаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны******* тоотод ирэхэд Я.******* унтаж байгаад сэрсэн. Тэгэхэд найзуудтайгаа зодолдсон юм уу хүзүү нь урагдчихсан байсан ба нээх согтуу бол харагдаагүй. Тэгээд босож ирээд өөр лүүгээ заагаад “энэ яаж байгаа юм” гээд, шууд баруун гараараа миний нүүр лүү цохисон. Цохих үедээ “чи муу намайг ийм болгосон юм уу, чи ер нь хэн юм” гээд орилоод байсан. Миний дээд талын уруул руу гараараа цохиж гэмтээсэн, бас цээж хэсэг рүү цохиод жижиг өрөөнөөс ариун цэврийн өрөө рүү үснээс зулгааж чирсэн.

Бид хоёр 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа. Өмнө нь 5-6 удаа бид хоёр муудалцахад согтуудаа намайг зодож нүдэж байсан. Миний хавирга хугараад, 3-4 удаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж шалгуулж байсан. Хохирлоо төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн*******1-12 дахь тал),

 

3. ШШҮХ-ийн 2022 оны 8 дугаар сарын*******1-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний*******0891 тоот:

1. Б.Түмэнжаргалын биед дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь*******-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хэргийн*******5-16 дахь тал),

 

4. Хохирогч Б.Түмэнжаргал нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн*******7-18 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Я.*******гийн яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30-31 дэх тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хэргийн 33-34 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 38 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 44 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Я.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Түмэнжаргал нь “гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн (хэргийн 46 дахь тал) ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 48 дахь тал) 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 242 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Я.*******д хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 0000*******013 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Я.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Я.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны******* тоотод 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Түмэнжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр, цээжин тус газарт гараараа цохих, үсдэж чирэх зэргээр махбодын хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “...зүүн өвөгт шарх, баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 06-07 дахь тал),

- хохирогч Б.Түмэнжаргалын: “...2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө миний хамтран амьдрагч Я.*******гийн төрсөн өдөр байсан учир түүний 3 найзын хамт тавуулаа 25 дугаар эмийн сангийн тэнд төрсөн өдөр тэмдэглэсэн.

...Үүрийн 05 цаг болж байхаар нь би дуудлагын такси дуудаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны******* тоотод ирэхэд Я.******* унтаж байгаад сэрсэн. Тэгэхэд найзуудтайгаа зодолдсон юм уу, хүзүү нь урагдчихсан байсан ба нэг их согтуу бол харагдаагүй. Тэгээд босож ирээд өөр лүүгээ заагаад “энэ яаж байгаа юм” гээд, шууд баруун гараараа миний нүүр лүү цохисон. Цохих үедээ “чи муу намайг ийм болгосон юм уу, чи ер нь хэн юм” гээд орилоод байсан. Миний дээд талын уруул руу гараараа цохиж гэмтээсэн, бас цээж хэсэг рүү цохиод жижиг өрөөнөөс ариун цэврийн өрөө рүү үснээс зулгааж чирсэн.

Бид хоёр 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа. Өмнө нь 5-6 удаа бид хоёр муудалцахад согтуудаа намайг зодож нүдэж байсан. Миний хавирга хугараад, 3-4 удаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандаж шалгуулж байсан. Хохирлоо төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн*******1-12 дахь тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 8 дугаар сарын*******1-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний*******0891 тоот:

1. Б.Түмэнжаргалын биед дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь*******-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хэргийн*******5-16 дахь тал),

- хохирогч Б.Түмэнжаргал нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн*******7-18 дахь тал) болон шүүгдэгч Я.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 30-31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч Б.Түмэнжаргалын биед учирсан “дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн ташаанд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Я.******* нь түүний нүүр, цээжин тус газарт гараараа цохих, газарт унаган чирэх зэргээр зодсон гэмт үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Я.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны******* тоотод 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Түмэнжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар маргалдаж, улмаар түүний нүүр, цээжин тус газарт гараараа цохих, үсдэж чирэх зэргээр махбодын хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “...зүүн өвөгт шарх, баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******0.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Я.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн*******0.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Б.Түмэнжаргалын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.    

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,*******5 дугаар зүйлийн*******5.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Б.Түмэнжаргал нь Монгол улсын Үндсэн хуулийн*******6 дугаар зүйлийн*******4 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн******* дэх хэсгийн*******.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээний баримттай гарсан зардлын 298.000 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлт гомдлын гаргаж “...Хохирлоо төлүүлмээр байна.” хэмээн мэдүүлсэн /хэргийн*******2 дахь тал/ ба шүүгдэгчээс дээрх мөнгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Түмэнжаргал нь “...Я.*******д холбогдох хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй тул хялбаршуулсан аргаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг (хэргийн 46 дахь тал) хэрэгт бичгээр гаргасан байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Я.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 44 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн******* дэх хэсгийн*******.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Я.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт Я.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7.4 дүгээр зүйлийн*******, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн*******, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1.******* овогт******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн*******0.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар Я.*******д*******0 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******0.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******60 дугаар зүйлийн*******60.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын*******5 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Я.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Түмэнжаргал “гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Я.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     С.БАЗАРХАНД