Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2022/0051/Э |
Дугаар | 2022/ШЦТ/48 |
Огноо | 2022-08-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн 22330006700... дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1976 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, комбайн трактор барьдаг ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..... хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, . М....... /РД:М/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М.. нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1-р багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.М....... таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.М...... нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр .........нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.М....... таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.М..... “ ...2022 оны 06 сарын 22-нд найз М......... согтуугаар маргалдаж найзыг аягаар цохисон. Тэгээд ирсэн гэв...Маш их гэмшиж байна “ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Г.М....... өгсөн “ 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Сэлэнгэ аймгийн О.. сум дах гэртээ ганцаараа байж байтал орой 22 цагийн үед Ж.М....... халамцуу орж ирэхээр нь би гэрт байсан нэг шил архиа гаргаад Ж.М.........хувааж уусан юм. Манай нэг хөргөгч Ж.М.... гэрт байдаг юм. Тэгээд тухайн үед би Ж.М....... хөргөгчөө авмаар байгаа талаараа хэлэхэд Ж.......... уурлаад хэрүүл өдөөд байхаар нь би “ за за чамтай хэрэлдэж байхаар явж амарлаа гээд “ зурагтынхаа уурд газар хэвтээд унтаж байтал гэнэт толгой руу цохихоор нь би босоод хартал Ж.М....... шилэн стаканаар миний толгойны дагж хэсэг рүү цохичихсон байсан. Тэгээд толгойноос цус гараад байхаар нь би найз Ц..........дуудаад эмнэлэгт хүргүүлж оёо тавиулсан юм...Бид хоёроос өөр хүн гэрт байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас /,
Гэрч Ц.Ц...... “ 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал миний утас руу М....... залгаад “ М.... миний толгойг хагалчихлаа хурдан хүрээд ир” гэхээр нь би яваад очтол М...... гэрт М....... М хоёр хоёулаа байсан юм.Намайг ороход М....... гэрийн хаалганы ойролцоо зогсчихсон харин М....... зурагтынхаа өмнө орон дотроо хэвтэж байсан юм. Би М........ дөхөөд очиход толгойноос нь их хэмжээний цус гарчихсан ойролцоо шилэн аяга хагарсан бололтой олон шилний хэлтэрхий, хагархайнууд байсан юм. Тэгээд би М......... авч яваад эмнэлэгт үзүүлсэн юм. Эмнэлэгт очоод М......... толгойд оёдол тавиулаад байж байхад манай сумын хэгсийн төлөөлөгч ирсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 35-р хуудас/,
Гэрч Ч......... “ Би 2022 оны 06 сарын 06-ны өдөр эмнэлэг дээр байж байхад орой 23 цаг өнгөрч байхад гаднаас толгойгоо гэмтээсэн байдалтай хүн орж ирсэн талаар тухайн өдрийн ээлжийн сувилагч надад хэлэхээр нь би үзлэгийн өрөөнд ороод үзэхэд ахимаг насны 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд ....... гэдэг хүн нь толгойгоо гэмтээсэн байсан болохоор биед нь үзлэг хийхэд толгойныхоо дагзандаа 7-8 см орчим ярагдсан. Толгойноос нь цус гарсан байдалтай, өөрөө архи уучихсан согтуу, үг хүлээн авах чадваргүй байдалтай байсан. Тухайн үед М..... дагзанд оёдол тавиад өвдөлт намдаах шингэн сэлбэх эмчилгээ хийгээд хэсэг ажиглаж байгаад гэр лүү нь буцаасан..” гэх мэдүүлэг/ хэргийн 52-р хуудас/
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Дархан уул аймгийн Шүүх шинжилгээний албаны “ ........ биед дагзны хуйханд зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г........... биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх 632 дугаартай дүгнэлтийн хэсэг /хэргийн 12-р хуудас/,
2022 оны 06 сарын 07-ны өдөр Ж.М........... согтуурлыг шалгаж хэмжсэн тухай тодорхойлолт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /8 хэргийн 17-р хуудас/ гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Мөнх-Очиртой маргалдаж толгойн тус газар нь стаканаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ............. биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн стаканаар цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж......... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт засан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г........ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй тул энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар :
Шүүгдэгч Ж........ холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын жинтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж......... нь оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай тохиролцсон болох нь хэргийн 66 дугаар хуудаст авагдсан яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ..... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгуулийн шийтгэлийг шүүгдэгч Ж.М... нь 3 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч М...... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж........ 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ж........ нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр улсын яллагчтай тохиролцсоныг дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.......... торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж........ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА