Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал, 

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч ************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************холбогдох эрүүгийн 2238000000564 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************************нь 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 6-09 тоотод эхнэр ************************маргалдаж улмаар зүүн гар руу нь цохиж зүүн шуу болон богтос ясанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ************************нь 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 6-09 тоотод эхнэр ************************маргалдаж улмаар зүүн гар руу нь цохиж зүүн шуу болон богтос ясанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000564 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр ************************үл ойлголцсоны улмаас түүний биед халдаж хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би ************************гаас уучлалт гуйж одоо бид хоёр эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ************************Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт гаргасан гомдол  (хх-ийн 9-р хуудас),

Хохирогч ************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******д хандаж гэртээ харья даа гээд гарнаас нь зуурахад нөгөө Мөнхтуяа явуулахгүй гээд манай нөхрөөс бас зуурсан. Би *******гийн энгэрээс нь хоёр гараараа зуураад чирээд гадаа гарсан. Хашааных нь банз руу бид гурав зууралдсаар хамт очоод зогстол ************************баруун гараараа миний зуурч байгаа зүүн гарыг тавиулах гээд хүчтэй цохиход миний зүүн гар хүчтэй өвдөж эхэлсэн. Тэгснээ ************************зугтаад явчихсан...Би ************************гэртээ харья гэж хэлээд гараараа зуураад байж байтал ************************тавиач пизда минь гээд баруун гараараа миний зүүн гарын бугуй хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон...Лхагвасүрэн надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 13, 15-р хуудас),

Гэрч ************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 сарын 16-ны өдрийн оройхон тийшээ ************************ах манай гэрт Мөнхтуяа болон хүүхдийнхээ хамт ирсэн. ************************ах архи уусан байсан. Манайд орж ирэнгүүтээ унтчихсан. Нэлээн унтаж байтал, ************************ эгч гаднаас манайд ганцаараа орж ирсэн...************************, *******, Мөнхтуяа нар хоорондоо гэр бүлийн асуудлаар хэрэлдэж маргалдаад байхаар нь эхнэр бид хоёр дэлгүүр орохоор болон ээжийнхээ гэрт очихоор явчихсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

Гэрч ************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ванчин-Эрдэнэ гэрээс гараад явсан. Араас нь Сэлэнгэмөрөн гарсан. Би тэр хоёрын араас нь гараад хартал Сэлэнгэмөрөн Вачин-Эрдэнэ гуайг унагаад хөл дээр нь дэвсэн гээд газар шороотой хутгаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч ************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед манай гэрт ************************ах Мөнхтуяа гэх эмэгтэйтэй хамт ирсэн. Тэгээд удаагүй байж байтал гаднаас ************************ эгч манайд орж ирсэн. ************************ эгч нөхөртөө хандаж гэр лүүгээ явъя гээд ам зөрөлдөөд байсан. Нөхөр бид хоёр гэрээсээ гараад ээжийнх рүүгээ яваад өгсөн юм...22 цаг өнгөрч байхад ************************ эгч гаднаас орж ирээд надад хандаж эгчийгээ 4-р хороонд хүргээд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд такси бариад 4-р хороонд хүргэж өгөөд би буцаад гэртээ ирсэн...Харин маргааш өглөө нь ************************ эгч надтай гар утсаар ярихдаа эгч нь хөдөө гарч явна гар гэмтчихсэн юм шиг байна гэхээр нь яагаад вэ гэж асуухад өчигдөр орой ************************гараараа зуурчихсан байж байхад ************************гар тавиулах гэж дугтраад гар гэмтээчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************************биед учирсан зүүн шуу болон богтос ясны хугарал нь эфипиз буюу яс болон ясны үе үүсгэх гадаргуу хэсгийн холбоос хэсэгт учирсан байсан. Энэ гэмтэл нь хүнийг цохих, алгадах, юм руу цохих зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй юм. Харин тухайн яг үе хэсэг дээр цохих, тухайн үеэр хүчтэй мушгих, өчих зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 455 дугаартай:

1. ************************биед зүүн шуу болон богтос ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. ************************биед учирсан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 26-р хуудас),

       Хохирогч ************************ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 48-р хуудас),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 39-42, 45-47-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000564 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************************нь 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 6-09 тоотод эхнэр ************************маргалдаж улмаар зүүн гар руу нь цохиж зүүн шуу болон богтос ясанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ************************Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт гаргасан гомдол  (хх-ийн 9-р хуудас),

Хохирогч ************************(хх-ийн 13, 15-р хуудас), гэрч ************************(хх-ийн 19-р хуудас), гэрч ************************(хх-ийн 21-р хуудас), гэрч ************************(хх-ийн 23-р хуудас), шинжээч эмч М.Батмөнхийн (хх-ийн 30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 455 дугаартай дүгнэлт (хх-ийн 26-р хуудас),

       Хохирогч ************************ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 48-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ************************нь хохирогч ************************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч ************************ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 48-р хуудас) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************************нь урьд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 252 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 39-42-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ************************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000564 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1.  Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

       4. Эрүүгийн 2238000000564 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР