| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2022/0050/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/50 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 22330000000.. дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, өрмийн мастер мэргэжилтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт, ......оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б.М /РД: МК/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим ....багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Л..... хуувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зүүн чихний арын хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б....... нь 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим ..........тосгон 1 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Л........ хуувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зүүн чихний арын хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.М..... “ ... 2022 оны 06 сарын 09-ний өдөр Орхонтуул өртөөний гүүрний их засварын ажил хийгдэж байхад Б.Л....... тамхи авъя гэхэд 10.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд дараа нь тамхи авах гэж яваад ангийн маань хүүхэд таараад архи авч өгсөн. Тэр өдөр Л..... шагнал авах байсан. Л. яв гэсэн явахгүй байсан. Ууж байсан архины шилний хагархайгаа шидсэн. Цус гарахаар нь эмнэлэг явсан. Иймэрхүү юм болсон...“ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Л......... өгсөн “2022 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 09 цагийн орчимд ".......... ын .........хэсэг дээр чулуу ачих ажил хийж байгаад би хамт ажилладаг Б........ гэх залуугаас 10.000 төгрөг аваад дэлгүүр явсан юм. Тухайн үед би дэлгүүрээс 200 граммын архи аваад Б...... бид хоёр дотроо засаж хувааж уусан. Бид хоёр өмнөх орой нь 2 шил архи хувааж уугаад дотор муу байсан юм л даа. Ингээд буцаад дэгүүр орж тамхи авахаар явж байтал Б.М.......арван жилийн ангийхан охин таараад бид хоёрт1 шил Хараа нэртэй 0.75 архи, 1 кола ундаатай авж өгсөн. Тэгээд бид хоёр тухайн архи, ундаагаа бариад Рашаант тосгоны арын гудамны хамгийн хойд талын хашаатай айлын ард талд 1 шил архиа хувааж уусан. Уг архийг бид хоёр талд нь ортол уугаад хоёулаа муудацгааж эхэлсэн.Тухайн үед Б.М........ яг юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Б.М........ бид хоёр архи уухдаа аягагүй байсан болохоор хагарсан архины шилний ёроолд нь хийж архи ууж байсан ба тухайн хагархай архины шилнээр миний зүүн талын чихний ард талд цохисон. Тухайн үед яг юунаас болж тэгж цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь чихний ард талаас халуун мэдрэмж төрөөд, янгинаад эхэлсэн. Тэгээд Б.М............ нь өмсөж явсан хувцасныхаа хармаанаас бээлий гаргаж ирээд миний чихний ард талд дараад явж байгаад Б.М......... нь хэсэг ард үлдсэн. Би шууд .........орж чихнийхээ ард талд 5 оёдол тавиулсан. Ингээд байж байтал ардаас Б.М........ орж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас /,
-2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Дархан уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “1.Б.Л....... биед зүүн чихний арын зүсэгдсэн шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Б....... биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 679 дугаартай дүгнэлтийн хэсэг /хэргийн 07-р хуудас/,
-Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 06-р хуудас/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 41-р хуудас/ гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М....... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Л......... маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зүүн чихний арын хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Л........ биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн архины шилний хагархайгаа шидсэн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б........ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт засан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Л......... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй тул энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар :
Шүүгдэгч Б.......... холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын жинтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.......... нь оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай тохиролцсон болох нь хэргийн 66 дугаар хуудаст авагдсан яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б........... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгуулийн шийтгэлийг шүүгдэгч Б.......... нь 3 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч..........г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М......... 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр улсын яллагчтай тохиролцсоныг дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М......... торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М......... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА