Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Улсын яллагч Г.Ундрах,

Ө.н шүүгдэгч Э.Н,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 22330000000..  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, сурагч, ам бүл 6, аав ээж, ах, дүү нарын хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг 6-27 тоотод оршин суудаг, Э.Н /РД:/.

 Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Н нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой Сэлэнгэ аймаг Сайхан ...... байрны ард Д...... нүүрэнд цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Н нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой Сэлэнгэ аймаг Сайхан сумын .........байрны ард Н.Д.. нүүрэнд цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн насан хүрээгүй шүүгдэгч Э.Н...... “ ... 06 сарын 23-ны өдөр орой 23 цагийн үед явж байсан. Манай дүү Тэмүүлэн дээрэлхээд байна гээд очоод уучлалт гуйлгаад явж байсан чинь араас муулаад байхаар нь буцаж очоод харилцан зодолдсон. Д......... хамраас цус гарсан. Эмчилгээ хийлгэсэн Хохирол 335 мянган төгрөг төлсөн. Энийг хийсэндээ гэмшиж байна...“ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Өсвөр насны хохирогч Н.Д...... өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед найз .............нарын хамт 4 дүгээр байрны орчим явж байгаад Н......... дүү гэх танихгүй тааралдсан юм. Тэгтэл тэр хүүхэд электрон тамхи татаад явж байхад нь манай найз Дөлгөөн тухайн хүүхдийн татаж явсан электрон тамхийг нь өгч байж байдлаа гээд авсан. Тэгээд тэрнээс нь Дөлгөөн 1-2 удаа сороод буцаагаад өгсөн юм. Тэгээд тэр хүүхэд яваад өгсөн юм. Тэгээд бид нар 10 дугаар байрны ард байдаг Монгол ардын намын байрны урд байдаг сандал дээр сууж байхад түрүүний танихгүй хүүхэд Н.......... гэх ахтайгаа бид нар дээр ирсэн. Ирээд Н........ цээж рүү цохиод дараа нь намхан хашаан дээгүүр түлхээд унагаачихсан юм. Тэр үед Д......... өмд урагдсан  бөгөөд босоод ирэхээр нь дахиад цохих гэхээр нь би болиулахаар салгасан чинь миний нүүр рүү 1 удаа их хүчтэй цохисон юм. Тэгээд би буцаагаад баруун гараараа Н....... зүүн хацар орчимд нь цохисон. Тэгээд бид хоёр харилцан зодолдоод нэг нэгнийхээ нүүр орчимд нь 4-5 удаа цохисон юм. Тэгээд тэнд байсан хүүхдүүд салгасан бөгөөд салгасны дараа миний хамраас цус гарсан байсан бөгөөд миний хувцас нилэнхүүдээ цус болчихсон байсан. Тухайн үед Н........ яваад өгсөн байсан. Тэгээд хамт явсан хүүхдүүд миний хамрыг далийчихсан байна гэж хэлэхээр нь тэндээс шууд эмнэлэг явсан. Эмнэлэгт очиход үзсэн Г........  гэх эмч хамар чинь хугарсан байна гэж хэлээд хамар тэгшлээд чихээс хийж өгсөн юм. Тэгээд тэнд байсан айлдаа ирсэн. Тэгээд маргааш өглөө нь Дархан-Уул аймаг руу явж Бид гэдэг эмнэлэг дээр очиж үзүүлэн эмчилгээ хийлгэж тэгшлүүлсэн юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас /,

Насанд хүрээгүй гэрч Х.Т........ өгсөн: “...Би зуны амралтаараа Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2022 лны 06 дугаар сарын дундуур ирсэн юм. Тэгээд авга ах Э......... гэрт амралтаа өнгөрөөж байсан юм. 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой Н..... ахын найзад электрон тамхийг нь аваачиж өгөх гээд явж байтал 26 дугаар байрны хажууд 7-8 хүүхэд таараад нэг хүүхэд нь зам хааж зогсоод намайг албаар мөрлөөд тэгснээ яаж яваад байгаа юм бэ гэж хэрүүл өдөөд байхаар нь би тоохгүй явах гэж байтал нэг хар цамцтай хүүхэд нь миний гарнаас Электрон тамхийг булааж аваад шууд ........ нь би буцаагаад электрон тамхиа авах гэтэл тэр хүүхэд миний гарнаас ча....... атгаад яах гээд байгаа юм гээд охин шиг үстэй, охин шиг алхдаг сүртэй гөлөгвэ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би тэр хүүхдийн гарнаас Электрон тамхиа татаж аваад яваад өгсөн юм. Тэгээд 10 дугаар байрны ойролцоо Насанбуян ахын байгаа газар очоод болсон асуудлын талаар ...... ахад хэлсэн чинь........ ах тэр хүүхдүүд дээр чинь очиж уулзая гээд бид хоёр хамтдаа тухайн хүүхдүүд дээр очсон юм. Н....... ах тухайн хүүхдүүдийн дэргэд очоод уулзаад дүү яагаад доромжилоод байгаа юм бэ та нар манай дүүгээс уучлалт гуй гээд тэгээд тухайн үед хоорондоо эвлэрээд гар барилцчихаад буцаад явж байтал- Н....... ах бид хоёрын ардаас тухайн хүүхдүүдийн нэг нь бид хоёрын ардаас "сүртэй нохойн гөлөг вэ пизда" гээд хэл амаар доромжлоод эхэлсэн юмтэгсэн Н ах тэр хүүхэдтэй маргалдаад тэгсэн нөгөө хүүхэд нь ........ |ахын мөрлүү нь түлхсэн юм тэгсэн Н........ нөгөө хүүхдийг зөрүүлээд түлхтэл хашаанд тээглээд унаад өгсөн юм. Тэр үед хажууд зогсож байсан /надаас Электрон тамхи булааж авдаг хүүхэд/ хүүхэд миний баруун талын эрүү хэсэгрүу гараа атгаж байгаад нэг удаа цохисон юм тэгээд би нүүрээ дараад доошоо тонгЬйгоод хэсэг байж байгаад дээш өндийгөөд хартал Н....... нөгөө хүүхдүүд бүүцээрээ нүүр болон нуруу хэсэгрүү нь цохиод байсан юм тэгээд нэг хүүхэд Н.... ахыг түлхсэн чинь Н хойшоо болохдоо гараа саваад тухайн хүүхдүүдийн нэгнийх нь нүүрлүү цохичих шиг болсон тэр үед' гадаа харанхуй байсан..... болхоор би сайн харж чадаагүй юм.Тэр үед нэг эгч ирээд бид хэдийг салгасан тзгээд салсаны дараа нөгөө Н......ахад цохиулсан хүүхэд хамраа дарчихсан байж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас /,

Насанд хүрээгүй гэрч Ж.......... өгсөн: “...Манай үеэл дүү Д зуны амралтаараа Сэлэнгэ аймгийн С суманд манайд ирчихсэн байсан юм. 2022 оны 06 дугаар сарын 23-ны брой ойролцоогоор 23 цагийн үед би гэртээ орсон чинь дүү Д байхгүй байхаар нь би дүүгээ хайгаад Парк орсон чинь Парк дотор бас байхгүй байхаар нь да ;ад хайгаад явж байтал 10 дугаар байрны хажууд намын байрны үүдэнд найзуудтайгаа байж байсан юм. Тэгээд би дүүгийн хажууд очоод байж байтал манай ангийн хүүхэд болох Н цаанаас бас нэг хүүхдийн хамт ирээд цуг ирсэн хүүхдээсээ "хэн юм" гэж асуугаад байсан тэгсэн дүү нь манай дүү Д цуг байсан хүүхдүүдийн нэг болох Д заагаад энэ хүүхэд гээд хэлсэн чинь Насанбуян тэр хүүхэд дээр очоод " чи яахаараа миний дүүгийн юмыг авдаг юм гээд уурласан чинь" нөгөө хүүхэд Д Н уучлалт гуйсан юм тэгсэн Н........ гэдэс рүү нь гараараа цохисон чинь Дө өөн хашаанд тээглээд хойшоогоо уначихсан юм тэр үед манай дүү Д боль гээд хэлсэн чинь Н нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон юм Тэгхээр нь би дундуур нь ороод салгах гэсэн боловч чадаагүй юм.Тэгээд Н хоёр хоорондоо цохилцоод зх: юэн чинь хажууд байсан найзууд нь тэр хоёрыг салгацгаасан юм. Тухайн зодоон болсны дараа манай дүү Д....... хамар хэсгээс нь их цус гараад тогтохгүй байсан юм тэгээд гадаа харанхуй байсан болхоор доошоо уруудаад замын гэрэлд очоод харсан чинь Д....... хамар нь далийчихсан байсап тэгэхээр нь шууд Сайхан сумын эмнэлэг дээр очоод Д... эмчид үзүүлсэн юм. Эмчид узүүлхээсээ өмнө Н...... дуудаад дүүгийнхээ хамарыг харуулсан юм. Тухайн үед хамар нь далийчихсан байдалтай байгааг Н...... харчихаад юм хэлэхгүй яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45-р хуудас /,

Насанд хүрээгүй гэрч Ц.А...... өгсөн: “...Та 2022 оны 06 дугааар сарын 23-ны өдөр байсан санагдаж байна. Тухайн өдөр Д..... бид нар хэздхийн паркаас дээшээ өгсөөд 3 дугаар байрны ард талын авто бусны зогсоол орчимд очсон юм. Тэгээд би Б.........араас нь очсон. Тзгэхэд 1 танихгүй хүүхэд зөрөөд явсан юм. Тэгээд доошоо уруудаад 10 дугаар байрны ард сууж байсан чинь тухайн танихгүй хүүхдийн ах гээд Н..... гэдэг бид нараас 2 ах хүүхэд ирээд дүү ягаад дээрэлхээд байна гээд Д....... 2 удаа цээж орчимд нь цохисон. Тэгээд Д....... болиулах гээд найз яагаад цохиод байгаан гээд дундуур нь орсон чинь Н.........хамар орчимд нь гараа 2 удаа цохих шиг болсон тэгээд тэр хоёр хоорондоо цохилцсон. Тэр үед  эгч нь гээд хүүхэд ирчихсэн байсан бөгөөд салгасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас /,

-2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дархан уул аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны Н....... биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүү хоолойнд зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Н биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 669 дугаартай дүгнэлтийн хэсэг /хэргийн 07-р хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 02-р хуудас/,

-Өсвөр насны хохирогч Н.Д....... хамрын гэмтлийг эмчилж байгаа зураг /хавтаст хэргийн 5-8-р хуудас/

-Яаралтай тусламжийн хуудас хавтаст хэргийн 13-р хуудас/,

-”Бид” эмнэлгийн эмчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 14-р хуудас/

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 99-р хуудас/ гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

           

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

             Өсвөр насны шүүгдэгч.......  нь өсвөр насны хохирогч Н........ маргалдаж биед  хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун доод нүдний зовхинд цус хуралт,хүзүү хоолонд зулгаралт гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

            Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өсвөр насны хохирогч  биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь түүний санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

            Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Н....... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт засан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээний зардалд  355.000 төгрөг нэхэмжилсэн/ хавтаст хэргийн 30-33/ бөгөөд энэ хохирлыг өсвөр насны шүүгдэгчийн ээж төлж барагдуулсан болох нь хэргийн 34 дүгээр хуудаст авагдсан “ Э.Н.......... гомдолгүй болно. Нийт 355.000 төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан гэх өсвөр насны хууль ёсны төлөөлөгчийн тодорхойлолт-/ хавтаст хэргийн 34-р хуудас/-оор  тогтоогдож байна.  Иймд энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх иргэний нэхэмжлэл байхгүй болно.       

 

Эрүүгийн хариуцлагын талаар :

 

Өсвөр насны шүүгдэгч нь  тохиолдлын жинтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 хэсэгт зааснаар, учруулсан хохирлыг нөхөн төлснийг 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа хөнгөн зэргийн гэмт хэрэгт холбогдсон , гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан,  өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэсэн байна. Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ ухамсарлан ойлгож  гэмшиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг  улсын яллагч хүлээн авч 2022 оны 08 сарын 18-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн / хавтаст хэргийн  109/ байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан нөхцөл байдал хангадсан гэж үзлээ.

           Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Н.......... улсын яллагчтай Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 03 сарын хугацаанд  хэсэгчлэн биелүүлэхээр тохиролцсон ялыг оногдуулсан болно.

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны хохирогч гомдол саналгүй  гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х..........  овогт Э........ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Н......... 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Өсвөр насны шүүгдэгч нь  торгуулийн ялыг 03 сарын хугацаанд  хэсэгчлэн биелүүлэхээр улсын яллагчтай тохиролцсоныг дурдсугай.

 4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .......... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА