Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 48 настай, регистрийн дугаар *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 1 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Бурхи 42 дугаар гудамжны  9 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овгийн ******* *******.

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 3 тоот хашааны үүдэнд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч биед халдаж банзны завсар хоёр гарыг нь хавчиж шахсаны улмаас эрүүл мэндэд нь баруун зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй.Хисэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед би хамар хашааны айлын хүн болох *******ыг хашааныхаа үүдэнд зогсож байхаар нь очоод *******аа хө юу байна? гэсэн чинь, ******* дуугараагүй, чи залуу хүнтэй янханддаг, орой үдшийн цагаар хашаанаас хулгай хийдэг гээд хэл амаар доромжлоод байсан. Миний уур хүрээд уйлаад орилсон. ******* миний хоёр гарыг 3 салаа банзны завсар хийгээд шахаад миний 2 гарыг банзаар урсан. Миний толгой руу гараараа цохисон, алах нь ээ цагдаа дуудъя гээд утсаа гаргаад ирсэн чинь ******* миний гар утсыг булааж аваад шидчихсэн. Би хамар хашааны Цэрэндулам гэх айлд ороод “******* намайг зодчихлоо, цагдаа дуудъя утсаа өгчих” гэсэн чинь “айл саахалт хүмүүс юм чинь би утсаа өгмөөргүй байна, ******* сүүлд нь агсам тавиад болохгүй” гээд утсаа өгөөгүй. Буцаад гараад ирсэн чинь ******* одоо миний цагдаад өгөх ээлж болсон, чамайг шоронд хатаана гээд цагдаа руу өөрөө дуудлага өгсөн. Тухайн асуудал болох үед *******ын зүүн талын хашааны хүн гэх эмэгтэй гараад ирчихсэн хараад зогсож байсан. *******ын охин гар утсаараа бичлэг хийгээд байсан. *******ын амьдарч байсан хашаа нь өөрийнх нь хашаа биш. Хашааны эзэн Ганчимэг гэх эмэгтэй нүүхдээ надад манай хашааг харж байгаарай гээд захиад явсан юм. Тухайн хашааных нь банзнууд нь нураад уначихсан байхаар нь би банзыг нь янзалъя гэж бодоод хашааных нь үүдэнд очсон чинь л намайг элдвээр доромжилж ******* намайг зодсон. Тухайн үед ******* миний баруун, зүүн гарыг банзан завсар хавчуулж, арьсыг хуулж хөхрүүлсэн, мөн миний толгой руу гараараа 1удаа цохисон. Тухайн асуудлаас болж миний биед одоо өвдөж зовиуртай байгаа зүйл байхгүй. *******, түүний эхнэр Эрдэнэчимэг, бас охин нь, хамар хашааны бид хэд л байсан. Тухайн асуудал нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхийн 9 дүгээр багийн 7-2 тоот хашааны үүдэнд болсон. ******* эрүүл байсан, би бол архи согтууруулах зүйл хэрэглэдэггүй. ******* миний гар утсыг булааж авч шидсэн, миний утас товчлууртай утас байсан учир ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй. ******* дахиж намайг элдвээр доромжилж, дарамтлаад байхгүй бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

 

               Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...*******, нарыг танина. Садан төрлийн холбоо байхгүй, ******* манай баруун талын хашаанд байдаг. мөн *******ын баруун талын хашаанд байдаг, манай айл хөрш хүмүүс. 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн алдад би гэртээ байж байсан чинь манай хажуу айл *******ын хашаанд нэг эмэгтэй хүн аллаа барилаа гээд аймаар орилоод хэрүүл болоод, орилж чарлаад байхаар нь би эхнэр, хүүхдээ зодоод байна гэж бодоод гараад харсан чинь хашааны үүдний шонгийн хажууд нэг банз тэвэрчихсэн, *******, эхнэр Чимгээ нар нөгөө банзыг нь авах гээд ноцолдоод байсан. Би гэртээ буцаад ороод ирсэн чинь гэх хүн орж ирээд “утсаа өгөөдөх, би цагдаа дуудмаар байна” гэхээр нь 2 айлын дунд хэрүүлийн нэмэр гээд утсаа өгөөгүй. ******* цаанаас утсаа битгий өгөөрэй гээд орилоод байсан. эгчийн 2 гарынх нь шуу хэсэг халцраад хөхөрчихсөн байсан. ******* нь г цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. хүүхэн цээжиндээ нэг банз тэвэрчихсэн, ******* эхнэртэйгээ нөгөө банзыг нь авах гээд ноцолдоод байсан, өөр зүйл хараагүй. Энэ 2 хүн өвөлжингөө, хаваржингаа хэрэлдэж байгаа. Энэ ******* гэдэг хүний хашаан дээрээс л болж хэрэлдээд байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

 

               Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Арвайхээр сумын Бурхийн 9 дүгээр багийн 7-3 тоот хашаа нь миний эзэмшлийн хашаа, гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Би 2018 онд Өмнөговь аймагт очиж амьдарсан. Явахдаа хажуу айл болох гэх хүнд харж байгаарай гээд захиад үлдээсэн. Тэгээд 2019 оны 11 сарын үед над руу залгаад танай танай хашааг айл авна гэнэ, хашаанд чинь буулгалаа гэхээр нь тэг тэг гэсэн чинь ******* гэх айлыг буулгасан. Тэр ******* гэх хүн надтай яриад 3,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод надад 500,000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг нь гэрчилгээ шилжихээр өгнө гэсэн. Би тухайн үедээ Өмнөговь аймагт хол байсан болохоор хашааны гэрчилгээгээ шилжүүлж амжаагүй явж байгаад мөнгөний хэрэг гараад 2021 оны 04 дүгээр сард ломбард ажиллуулдаг гэх хүнд 1,500,000 төгрөгөнд тавиад хугацаа заагаагүй 2,000,000 төгрөг болгож өгнө гээд явсан. Одоо би гэх хүнд мөнгө өгөөгүй байгаа. Би 2021 оны намар хажуу айлын гэж хүн рүү залгаад та наад хашаагаа мөнгийг нь өгөөд бичиг баримтаа шилжүүлээд авчих гэж хэлсэн. ******* гэж хүн ноднин 2021 оны намар хүүхдээ сургуульд оруулах гэсэн юм гэрчилгээгээ шилжүүлээд өгөөч гэж нэг удаа ярьсан. Надад хашааны үлдэгдэл мөнгө төгрөг өгнө гэж яриагүй болохоор, би завгүй ч байсан би боломжгүй байна гэсэн. Би 500,000 төгрөгийг өгөөгүй, тэр ******* гэх хүн 2019 оноос хойш манай хашаанд үнэ төлбөргүй байсан. Манай хашааг арай дэндүү муухай болгосон байсан, би мөнгийг нь ямар хашаа байсан тэр хэвэнд болгож байж өгнө.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

 

               Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... гэх охин нөхөртэйгөө ирээд надад Арвайхээр сумын Бурхийн 9 дүгээр багийн 7-3 тоотод байрлах хашааны гэрчилгээг 1,500,000 төгрөгт тавьсан, түүнээс хойш сунгуулж явж байгаад алга болчихсон. Хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сард холбогдоод 3 сая төгрөг өгнө гээд одоог хүртэл өгөөгүй байгаа. Би г муухан танина, төрөл садангийн холбоо байхгүй. надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй, та надад 3,000,000 төгрөгөөр зарчих гэж байсан. Би гэж эзнээс асууж байж болно гэж хэлсэн. Саяхан 4 дүгээр сарын сүүлээр ийн хашаан дээр очсон чинь би авна, би авна гээд хэрэлдээд байхаар нь би яваад өгсөн. Би д хашаа сайн харж байгаарай гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

 

               Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь санахгүй байна, манай баруун талын хашаанд байдаг гэдэг эмэгтэй манай хашаанд орж ирээд манай хашаанаас банз аваад байсан. Тэгэхээр нь манай аав ******* “яагаад хашаанаас банз аваад байгаа юм” гэж хэлсэн чинь гэх эмэгтэй “Би өөрийнхөө юмыг авч байж яагаад хэлж ярих ёстой юм” гэсэн. Тэгсэн чинь манай аав банз өгөхгүй гээд гэх эмэгтэйн барьж байсан банзнаас татаж зууралдсан. гэх эмэгтэйн гар шалбарчихсан байсан.   гэх эмэгтэй манай аавыг зодчихлоо, цагдаад өгнө гээд байсан. Манай аав ******* намайг гар утсаараа бичлэг хий гэж хэлээд би бичлэг хийсэн. Би цагдаа руу залгаад аавд гар утсаа өгсөн, аав ******* цагдаа дуудсан. Тухайн асуудал болох үед манай аав ******* г цохиж зодсон юм байхгүй. манай хашаанаас банз авах гээд байхлаар нь банз өгөхгүй гэж л зууралдсан. Манай аав ******* нар урьд өмнө зөндөө хэрүүл маргаан хийж байсан. Хашаа руу хог хаялаа манай танай хашаа гэдэг байдлаар хэрүүл хийдэг байсан. Энэ асуудал болох үед манай аав ******* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би ээж Эрдэнэчимэгийн эзэмшлийн Самсунг  маркийн утсаар бичлэг хийсэн. Тухайн асуудал болох үед г цохиж зодсон хүн байхгүй, аав ******* гараас нь банзыг авах гээд зууралдаад, ээж Эрдэнэчимэг аавыг салгах гээд байх шиг байсан. Манай аав ******* нь 1974 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн эхээс 12-уул айлын том хүүхэд доороо 11 дүүтэй, багаасаа мал маллаж өссөн, бүрэн бус дунд боловсролтой, манай ээж Эрдэнэчимэгтэй хамт амьдраад 3 хүүхэд төрсөн. Манай аав ******* зан байдлын хувьд даруу төлөв дөлгөөхөн хүн байгаа, аливаа асуудалд хүлээцтэй бусдын үгийг сонсдог, ямар нэгэн хэрүүл маргаан болоход эвээр шийдэхийг хүсдэг, бусдад тусархуу, ажилч хичээнгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэртээ хашаан дотроо юм хийж байсан чинь манай баруун талын хашааны манай хашааны үүдэн ирчихсэн уначихсан байсан хашааны жижиг хаалгыг аваад өөрийнхөө хашааны гадаа тавьчихаад буцаж ирээд газар сул унасан байсан 2-3 хэлхээстэй банзыг өргөөд гарах гэхээр нь би яах гээд хашаанаас юм зөөгөөд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь би энэ хашааг чинь ломбардын гэх хүнээс 3 сая төгрөгөөр авсан юм. Танайх эндээс нүүгээрэй гээд байсан. Тэгэхээр нь би явж очоод би ямар чамтай наймаа хийсэн биш, чи яахлаараа хүний хашааны банз зөөгөөд байгаа юм гээд гийн барьж байсан банзыг нь авах гээд татсан чинь өгөхгүй зуураад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би охин бичлэг хийгээрэй, сүүлд нь нотлох баримт шүү гээд гар утсаар нь бичлэг хийлгүүлсэн. Тэгсэн манай охин болон бид нарыг элдвээр доромжлоод хашгичаад байсан. Тэгэхээр нь би уурандаа гийн гарыг нь банзнуудын дунд хийгээд хавччихсан  байсан. Би гийн гарын банзны завсарт хийж хавчихаас өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №350 дугаартай “1. Үзүүлэгч биед баруун,  зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 17-18 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 58 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 93 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №376 дугаартай тодорхойлолт,  үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-72, 74 хуудас/,

 

          Хохирогч шүүхэд ирүүлсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан *******т холбогдох хэргийн хохирогч би *******т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор хангаж, прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг яллагдагч ******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд  прокуророос 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагч *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 3 тоот хашааны үүдэнд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч тай “хашааны банз зөөлөө” гэж маргалдаж, түүний 2 гарыг банзны завсар хавчсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун, зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

          Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд “баруун, зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

 

    Хохирогч “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед би хамар хашааны айлын хүн болох *******ыг хашааныхаа үүдэнд зогсож байхаар нь очоод *******аа хө юу байна гэсэн чинь ******* дуугараагүй, чи залуу хүнтэй янханддаг, орой үдшийн цагаар хашаанаас хулгай хийдэг гээд хэл амаар доромжлоод байсан. Миний уур хүрээд уйлаад орилсон. ******* миний хоёр гарыг 3 салаа банзны завсар хийгээд, шахаад миний 2 гарыг банзаар урсан. Миний толгой руу гараараа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

 

     Гэрч Д.ын ”...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн алдад би гэртээ байж байсан чинь манай хажуу айл *******ын хашаанд нэг эмэгтэй хүн аллаа барилаа гээд аймаар орилолдоод хэрүүл болоод байхаар нь би эхнэр, хүүхдээ зодоод байна гэж бодоод  гараад харсан чинь хашааны үүдний шонгийн хажууд нэг банз тэвэрчихсэн, *******, эхнэр Чимгээ нар нөгөө банзыг нь авах гээд ноцолдоод байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч ”... 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь санахгүй байна, манай баруун талын хашаанд байдаг гэдэг эмэгтэй манай хашаанд орж ирээд манай хашаанаас банз аваад байсан. Тэгэхээр нь манай аав ******* “яагаад хашаанаас банз аваад байгаа юм” гэж хэлсэн чинь гэх эмэгтэй “Би өөрийнхөө юмыг авч байж яагаад хэлж ярих ёстой юм” гэсэн тэгсэн чинь манай аав банз өгөхгүй гээд гэх эмэгтэйн барьж байсан банзнаас татаж зууралдсан. гэх эмэгтэйн гар шалбарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

 

     Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэртээ хашаан дотроо юм хийж байсан чинь манай баруун талын хашааны манай хашааны үүдэн ирчихсэн уначихсан байсан хашааны жижиг хаалгыг аваад өөрийнхөө хашааны гадаа тавьчхаад буцаж ирээд газар сул унасан байсан 2-3 хэлхээстэй банзыг өргөөд гарах гэхээр нь би яах гээд хашаанаас юм зөөгөөд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь би энэ хашааг чинь ломбардын гэх хүнээс 3 сая төгрөгөөр авсан юм. Танайх эндээс нүүгээрэй гээд байсан. Тэгэхээр нь би явж очоод би ямар чамтай наймаа хийсэн биш чи яахлаараа хүний хашааны банз зөөгөөд байгаа юм гээд гийн барьж байсан банзыг нь авах гээд татсан чинь өгөхгүй зуураад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурандаа гийн гарыг нь банзнуудын дунд хийгээд хавччихсан  байсан. Би гийн гарын банзны завсарт хийж хавчихаас өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/

 

    Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №350 дугаартай “1. Үзүүлэгч биед баруун,  зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

     2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

     3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

     4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 17-18 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №350 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч  шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

 Шүүгдэгч *******ын Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 3 тоот хашааны үүдэнд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч тай “хашааны банз зөөлөө” гэж маргалдаж, түүний 2 гарыг банзны завсар хавчсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун, зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ *******ын гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь прокурортой тохиролцсон ялын санал зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай  аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны бичлэг бүхий  CD 1 ширхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

             1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ