Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

 

 

 

 

                                                                                                            

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нд холбогдох 2226002640180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 21 настай, регистрийн дугаар ЙИ,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сэргээгдэх эрчим хүчний техникч мэргэжилтэй, “Монхорус Интернэшл” ХХК-нд цахилгааны техникч ажилтай, ам бүл 5, ээж, эгч, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.Н.

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ЗДТГ-ын байрны зүүн талд хохирогч Н.Лхувийн таарамжгүй харьцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн зүүн болон баруун хэсэг, хамар хэсэгт гараараа тус тус нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь "хамар ясны муруйлт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед Х.Ч, Н.Тбид гурав уулзаад онгийн гол дээр очиж хоёр пиво уусан. Тэгээд пиво ууж дуусаад 22-ын байрны гадаа сууж байгаад Н.Түвшинбаярыг буулгачихаад Х.Ч бид хоёр сууж байсан чинь Н.Л гарч ирсэн. Н.Лтэй Засаг даргын Тамгын гарзын үүдэнд уулзсан. Тухайн өдрийн урд өдөр нь Н.Лтэй маргалдсан байсан болохоор тэр үед очиж уучлалт гуйсан. Тэгээд хамт танилцаад пиво ууя гэсэн чинь Н.Л  уухгүй  гэхээр  нь  жаахан  юм  ярьж

 

 

 

байгаад хувийн шалтгааны улмаас үл ойлголцон тухайн хүний биед хүрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 630,000 төгрөг өгсөн.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Н.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 06

дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн 22 дугаар байрнаас Ичинноров, Бундхорол бид 3 гартал байрны үүдэнд цэнхэр өнгийн дунд гарын цэнхэр өнгийн жийп маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд бид гурвыг бизнес хөгжлийн байр руу буюу гэр лүүгээ явахад дээрх машинд Чимэджавхлан, Баяржавхлан нар байсан. Намайг дагаад Засаг даргын тамгын газрын байрны зүүн тал хүртэл дагаж яваад ирж зогсоод дээрх машинаас Баяржавхлан бууж ирээд хөөш гээд 2-3 удаа намайг дуудсан. Тэгэхлээр нь би тоолгүй яваад байсан чинь араас ойртоод ирээд чамайг дуудаад байна гэхээр нь би эргэж хараад за гэж хэлсэн. Тэгээд хоорондоо уулзаад байж байтал Баяржавхлан гэх залуу “дээрийн болсон асуудалд уучлаарай” гээд гар барихаар нь “би юм бодоогүй” гэж хэлсэн чинь “за машинд суучих, сайхан архи ууя” гээд

миний куртикнээс татахаар нь би “архи уудаггүй ээ” гэж хэлтэл Баяржавхлан “за шаагаад байгаарай” гээд хэлэхээр нь би “юу гэсэн үг юм бэ, уудаггүй, цөс муу явлаа” гэтэл “сумынхан чамайг улаан архичин, уудаг гэсэн гээд байна, алив машинд суу, архи ууя” гээд байхаар нь “хэн нь тэгж архи уудаг гэж хэлээд байгаа юм бэ, чи Дууяаа багшаас асуухгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл Баяржавхлан “чи миний ээжийн нэрийг дурдах эргүй шүү пизда минь” гэсэн. Би тэгээд явах гэтэл Баяржавхлан “чи ямар пээдгэр, ямар том юм бэ” гэхээр нь “чи надаас уучлалт гуйх гэж ирсэн юм уу, яах гэж ирсэн юм бэ, бороо ороод байна, би явлаа” гэтэл Баяржавхлан “хоёулаа зодолдох уу” гэхээр нь “би үгүй ээ, би явлаа, би чамайг зодолдоод дийлэхгүй, юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь миний толгойн зүүн хэсэг рүү гараараа цохьсон. Тэгээд би доошоо бөхийгөөд ухаан манараад сууж байтал дахиад толгойн баруун хэсэг рүү цохьсон. Миний ухаан балартаад би доошоо суусан. Тэр үед Баяржавхлан пизда гэх зэрэг хараалын үг урсгаж, миний дагз хэсэг рүү цохиж, мөн хамар хэсэгт цохьсон. Тэгээд би 3-4 минут ухаан балартаад суусан чинь Ичинноров та нар болиоч гэж тэд нарт хэлсэн. Тэгээд машин дотор жолоон дээр сууж байсан багийн дарга Чимэджавхлан нь “хөөш чи зүгээр үү, наадахаа орхи, би маргааш зохицуулчихна” гэхээр нь би юм ярилгүй гэр рүүгээ орсон. ...Баяржавхлан миний толгойн зүүн болон баруун хэсэгт нэг нэг удаа гараараа нийт хоёр удаа цохьсон. Мөн миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/

 

Гэрч Х.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би найз Баяржавхлан Түвшинбаяр нартай гол дээр 2 сав 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэгээд би өөрийн жолоодож явсан “Тоёота клүгер” маркийн 15-74 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож 22 дугаар байрны гадна очоод байж байтал Лүндааренчин, Ичинноров нар 22 айлын байрнаас гараад ирсэн. Тэгээд Лүндааренчин байрны араар тойроод явсан чинь Баяржавхлан “араас нь очоодох, би Лүндааречинтэй уулзаадахъя” гэхээр нь би машинаа жолоодоод ЗДТГ-ын байрны урд зогсоол дээр очоод зогссон. Лүндааренчин хажуугаар явж байтал Баяржавхлан би буугаад уулзаадахъя гээд машинаас буугаад Лүндааренчингийн араас нь дуудсан чинь Лүндааренчин эргээд Баяржавхлан дээр ирсэн. Тэр хоёр хоорондоо юм яриад байсан. Тэгтэл Баяржавхлан Лүндааренчингийн толгойн зүүн болон баруун шанааны хэсэгт гараараа нэг нэг удаа цохьсон. Тэгээд би цонхоороо Баяржавхлангийн араас гараараа татаад “чи боль, машинд суу” гэж хэлээд Баяржавхлан машинд суусан. Би Лүндааренчинг “чи зүгээр үү” гээд олон дахин асуусан чинь тонгойгоод суугаад байсан. Ичинноров гэх эмэгтэй намайг машины цонхоор түлхээд та нар яаж байгаа юм бэ гэж хэлээд Лүндааренчинг сугадаад аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/

 

Гэрч М.Ичинноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 00 цаг 10 минутын үед сургуулийн 22 дугаар байрнаас Лүндааренчин, Бундхорол нарын хамт гартал байрны үүдэнд цэнхэр өнгийн дунд гарын жийп маркийн автомашин зогсож байсан. Машин дотор нь Чимэджавхлан машины жолоон дээр сууж байсан. Тэгээд бид 3 сургуулийн урдуур гараад захиргааны урд талд явж байтал дээрх машин хажууд ирээд зогсоод машин дотроос Баяржавхлан бууж ирээд Лүндааренчинг уулзъя гээд дуудаад уулзаад байсан. Бундхорол бид 2 захиргааны урд талын шатан дээр зогсож байсан. Тухайн үед бороо орж байсан болохоор бид 2 өөд өөдөөсөө хараад зогсож байтал юм цохиж байгаа юм шиг чимээ гарахаар нь Баяржавхлан, Лүндааренчин хоёр руу хартал Лүндааренчин нүүрээ дарсан байдалтай явган сууж байхаар нь би очоод зодоон болоод байгаа юм уу гэж асуутал Баяржавхлан машинд суусан. Тэгээд Бундхорол бид хоёр Лундааренчинг хоёр талаас нь түшээд бизнес хөгжлийн төвд байх гэрт нь оруулж өгсөн. Гэрт нь оруулж өгөөд Лүндааренчингийн нүүр лүү хартал Лүндааренчингийн зүүн талын хөмсөгний хажууд хавдсан, баруун хацар нь улаан болсон байсан. Тэр үед Лүндааренчин хэлэхдээ толгой маш их өвдөж байна гээд гэртээ ганцаараа үлдсэн. ...Лүндааренчин надад хэлэхдээ Баяржавхлан миний толгойн баруун, зүүн хэсэгт нэг нэг удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

 

Яллагдагч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим Зүүнбаян-Улаан сумын урд талд байдаг Онгийн гол дээр Чимэджавхлан, Түвшинбаяр нарын хамт пиво ууцгаасан. Гол дээр 2 том пиво уусан. Тэгээд ууж дуусаад гэр рүүгээ Чимэджавхлангийн машинтай явсан. Чимэджавхлан өөрөө машинаа унаад би ард нь суугаад, Түвшинбаяр урд нь суугаад явсан. 22 айлын орон сууцны гадаа зогсоод, тэнд Түвшинбаярын гэр байдаг. Машин дотор нэлээд юм яриад сууж байсан чинь тэр байрнаас Лүндааренчин, Ичинноров, Бундхорол 3 гарч ирсэн. Тэгээд тойроод машины хажуугаар явсан. Тэгэхээр нь бид хэд амдаад тойрч очоод захиргааны зүүн урд талд зогссон. Тэгсэн хүрээд ирсэн. Би бууж Лүндааренчинтэй уулзаад урьд нэг таараад юм асууж байсан, тэгэхэд дуугарахгүй, тоохгүй байсан талаар нь яриад жоохон ам муруйгаад танилцаад юм уух уу? гэсэн чинь үгүй гээд хэгжүүрхээд байсан. Би баруун, зүүн гараараа Лүндааренчингийн баруун, зүүн шанаа хэсэгт нэг нэг удаа цохьсон. Тэгтэл нүүрээ дараад доошоо суусан. Тэгээд би машинд суугаад явсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирогч Лүндааренчин хамар руу цохьсон, ар дагз руу цохьсон гэж мэдүүлсэн байна. Би тэгж цохиогүй, баруун, зүүн шанаа хэсэгт нэг удаа л цохьсон. Хамарт нь хүрээгүй байхад хамар муруйсан гэсэн дүгнэлт гарсанд гайхаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №400 дугаартай “...1. Үзүүлэгч Н.Лгийн  биед хамар ясны муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22260002640180 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын

тогтоол /хх-ийн 38-39 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Бгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  0064 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын төлөлтийн талаарх лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 16, 46, 48, 50, 51 хуудас/ зэрэг болно.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 05 дугаар  сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны зүүн хажуу талд иргэн Н.Лхувийн таарамжгүй харьцааны улмаас үл ялих зүйлээр шалтгаалан эрүүл мэндэд нь толгойн зүүн болон баруун хэсэгт гараараа тус тус нэг удаа цохисон, мөн хамар хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Л, гэрч Х.Ч,  М.Ичинноров нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №400 дугаартай дүгнэлт, яллагдагч Т.Бгийн мэдүүлэг /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бгэм буруугийн талаар “...Гэмт хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагын талаар өмгөөлөгчөөс маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Хохирол төлбөртэй холбоотой санал байна. Хохирогчийн мэдүүлэгт дурдсанаар 550,000 төгрөг, бусад зардал 80,000 төгрөг, нийт 630,000 төгрөгийг хохирол төлбөрт авсан гэж байгаа. Өнөөдөр шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан баримтад 18,873 төгрөг, 39,700 төгрөгийн шатахуун, 21,200 төгрөгийн сүү, ус гэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Үүнтэй холбоотой болон Улаанбаатар хот руу ирж очсон эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн гэж нийтдээ 884,000 төгрөгийг тусад нь нэмж нэхэмжилсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Энэ нэхэмжлэл хэдийгээр ийм хохирол төлбөр, зардал гарсан байхыг үгүйсгэхгүй ч гэсэн нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 884,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Т.Бг бусдад төлөх төлбөргүй гэснийг тогтоолдоо дурдаж өгөхийг хүсэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ЗДТГ-ын байрны дэргэд хохирогч  Н.Лхувийн таарамжгүй харьцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан толгойн зүүн болон баруун хэсэг рүү, мөн хамар хэсэгт нь гараараа тус тус нэг удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд  "хамар ясны муруйлт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

          Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.Лгийн “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн 22 дугаар байрнаас Ичинноров, Бундхорол бид 3 гартал байрны үүдэнд цэнхэр өнгийн дунд гарын цэнхэр өнгийн жийп маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд бид гурвыг бизнес хөгжлийн байр руу буюу гэрлүүгээ явахад дээрх машинд Чимэджавхлан, Баяржавхлан нар байсан. ...Тэгээд хоорондоо уулзаад байж байтал Баяржавхлан гэх залуу “дээрийн болсон асуудалд уучлаарай” гээд гар барихаар нь би “юм бодоогүй” гэж хэлсэн чинь “за машинд суучих, сайхан архи ууя” гээд миний куртикнээс татахаар нь би “архи уудаггүй ээ” гэж хэлтэл Баяржавхлан “за шаагаад байгаарай”гэхээр нь би “юу гэсэн үг юм бэ, уудаггүй, цөс муу явлаа” гэтэл “сумынхан чамайг улаан архичин” уудаг гэсэн, алив машинд суу, архи ууя” гээд байхаар нь “хэн нь тэгж архи уудаг гэж хэлээд байгаа юм бэ, чи Дууяаа багшаас асуухгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл Баяржавхлан “чи миний ээжийн нэрийг дурдах эрхгүй шүү пизда минь” гэсэн.  Би тэгээд явах гэтэл Баяржавхлан “чи ямар пээдгэр, ямар том юм бэ” гэхээр нь “чи надаас уучлалт гуйх гэж ирсэн юм уу, яах гэж ирсэн юм бэ, бороо ороод байна, би явлаа” гэтэл Баяржавхлан хоёулаа зодолдох уу гэхээр нь би “үгүй ээ, би явлаа, би чамайг зодолдоод дийлэхгүй, юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь миний толгойн зүүн хэсэг рүү гараараа цохьсон. Тэгээд би доошоо бөхийгөөд ухаан манараад сууж байтал дахиад толгойн баруун хэсэг рүү цохьсон. Миний ухаан балартаад би доошоо суусан. Тэр үед Баяржавхлан пизда гэх зэрэг хараалын үг урсгаж миний дагз хэсэг рүү цохиж мөн хамар хэсэгт цохьсон. ...Баяржавхлан миний толгойн зүүн болон баруун хэсэгт нэг нэг удаа гараараа нийт хоёр удаа цохьсон. Мөн миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/

 

Гэрч Х.Чгийн “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би найз Баяржавхлан Түвшинбаяр нартай гол дээр 2 сав 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэгээд ... 22 дугаар байрны гадна очоод байж байтал Лүндааренчин, Ичинноров нар 22 айлын байрнаас гараад ирсэн. Тэгээд Лүндааренчин байрны араар тойроод явсан чинь Баяржавхлан “араас нь очоодох, би Лүндааречинтэй уулзаадахъя” гэхээр нь би машинаа жолоодоод ЗДТГ-ын байрны урд зогсоол дээр очоод зогссон. Лүндааренчин хажуугаар явж байтал Баяржавхлан би буугаад уулзаадахъя гээд машинаас буугаад Лүндааренчингийн араас нь дуудсан чинь Лүндааренчин эргээд Баяржавхлан дээр ирсэн. Тэр хоёр хоорондоо юм яриад байсан. Тэгтэл Баяржавхлан Лүндааренчингийн толгойн зүүн болон баруун шанааны хэсэгт гараараа нэг нэг удаа цохьсон. Тэгээд би цонхоороо Баяржавхлангийн араас гараараа татаад “чи боль, машинд суу” гэж хэлээд Баяржавхлан машинд суусан. Би Лүндааренчинг “чи зүгээр үү” гээд олон дахин асуусан чинь тонгойгоод суугаад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/

 

Гэрч М.Ичинноровын “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 00 цаг 10 минутын үед сургуулийн 22 дугаар байрнаас Лүндааренчин, Бундхорол нарын хамт гартал байрны үүдэнд цэнхэр өнгийн дунд гарын жийп маркийн автомашин зогсож байсан. Машин дотор нь Чимэджавхлан машины жолоон дээр сууж байсан. Тэгээд бид 3 сургуулийн урдуур гараад захиргааны урд талд явж байтал дээрх машин хажууд ирээд зогсоод машин дотроос Баяржавхлан бууж ирээд Лүндааренчинг уулзъя гээд дуудаад уулзаад байсан. Бундхорол бид 2 захиргааны урд талын шатан дээр зогсож байсан. Тухайн үед бороо орж байсан болохоор бид 2 өөд өөдөөсөө хараад зогсож байтал юм цохиж байгаа юм шиг чимээ гарахаар нь Баяржавхлан, Лүндааренчин хоёр руу хартал Лүндааренчин нүүрээ дарсан байдалтай явган сууж байхаар нь би очоод зодоон болоод байгаа юм уу гэж асуутал Баяржавхлан машинд суусан. Тэгээд Бундхорол бид хоёр Лундааренчинг хоёр талаас нь түшээд бизнес хөгжлийн төвд байх гэрт нь оруулж өгсөн. Гэрт нь оруулж өгөөд Лүндааренчингийн нүүр лүү хартал Лүндааренчингийн зүүн талын хөмсөгний хажууд хавдсан, баруун хацар нь улаан болсон байсан. Тэр үед Лүндааренчин “толгой маш их өвдөж байна” гээд гэртээ ганцаараа үлдсэн. ...Лүндааренчин надад хэлэхдээ Баяржавхлан миний толгой баруун зүүн хэсэгт нэг нэг удаа цохьсон гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

 

Яллагдагч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №400 дугаартай “...1. Үзүүлэгч Н.Лгийн  биед хамар ясны муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 

 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22260002640180 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Л, гэрч Х.Ч, М.Ичинноров нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №400 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

          Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна гэж дүгнэв.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

          Хохирогч Н.Л нь шүүхэд “...5 сарын 29-ний өглөө Арвайхээр сумаас Улаанбаатар хот руу толгойн зураг даруулахаар “X-trail” маркийн машинаар явсан. Үүнд:

Бензиний 119,500 төгрөг, жолоочийн хөлс 50,000 төгрөг, ундаа, ус, хоол 38,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд толгойгоо 3 удаа бариулсны 40,000 төгрөг, бариач руу 6 удаа таксидаж ирж, очсоны төлбөр 36,000 төгрөг, 06 дугаар сарын 02-03-ны өдөр Интермэд эмнэлэгт толгойн зурагны хариу авах гэж таксидаж очсоны төлбөр 30,000 төгрөг, гэмтлийн эмчид ү зүүлэх гэж таксидаж очсоны төлбөр 30,000 төгрөг, эмчилгээ, эм тарианд нийт 373,200 төгрөг, Улаанбаатар хотоос Арвайхээр суманд гэртээ ирэхдээ бензиний үнэ 119,500 төгрөг, жолооч хөлсөлсөн төлбөр 50,000 төгрөг, нийт 884,000 төгрөг, мөн “эрүүл мэндэд гарсан хохирлоо барагдуулна” гэсэн хүсэлтийг гаргаж, 3 ширхэг НӨАТ-ын баримтыг хавсарган ирүүлжээ.

 

          Эдгээр нотлох баримтыг судалж үзэхэд хоолны үнэ болох 21,200 төгрөгийн, хүнсний бүтээгдэхүүн авсан16,873 төгрөг, нийт 38,073 төгрөгийн нэхэмжлэлийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, 

 

          Шатахууны үнэ болох 39,700 төгрөгийг нэхэмжилсэн НӨАТ-ын баримтыг ирүүлсэн боловч хаашаа ямар зорилгоор явсан, ямар төрлийн машинд хийсэн нь тодорхойгүй, мөн 806,227 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нийт 845,927 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Л нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Т.Бгийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Мөн Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бшүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзвэл зохих нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь Т.Б хохирогч Н.Лд гэмтэл учруулахдаа урьдаас төлөвлөсөн бэлтгэсэн зүйл байгаагүй. Тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас цохисон асуудал байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна. Мөн зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн /нэн шаардлагатай томографийн төлбөрийг төлсөн/ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд тодорхой эрхэлсэн ажилтай, 2021 оноос хойш тасралтгүй нийгмийн даатгал төлж байгаа, зээлийн мэдээллийн санд зөрчилтэй биш зэрэг нөхцөл байдал харагдаж байна. Иймд түүнийг торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Торгох ял оногдуулахдаа түүний хохирол төлсөн байдал, хувийн байдал, цалин орлогын нөхцөл байдлыг харгалзан хамгийн доод хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг, 

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Лгийн нэхэмжлэлээс 38,073 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 845,927 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Л нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ