Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын  газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2233000000042 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Чулуутын бригадад тоотод оршин суух, Б*** овогт /РД:*******/.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шунахай сэдэлтээр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг 1-37 тоотод оршин суух иргэн *******гийн гэрээс Төрийн банкны виза картыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******д 480,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

 

Улсын яллагчаас

-гийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол  /хх-ийн 03-р хуудас/,

 -Төрийн банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

-Хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/,

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

-Яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно. 

 

Хувийн байдалтай холбоотой баримтууд

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/,

-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 37-р хуудас/,

-Гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 38-р хуудас/ зэрэг болно.

                                                                                              

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шунахай сэдэлтээр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг 1-37 тоотод оршин суух иргэн *******гийн гэрээс Төрийн банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******д 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

- Шүүгдэгч *******гийн: “...2022 оны 4 сарын 01-ний өмнөх өдөр эгч залгаад манайд хүрээд ир гэсэн. Маргааш өглөө нь очих гээд явж байхдаа ******* гээд залуутай таараад нөхөр тай хамт эгчийнд очсон. г 1 шил архи аваад ир гээд эгч  визагаа өгч явуулсан. Архи авч ирээд уугаад визагаа хөргөгчийн хулдаасанд доогуур хийж байсан. Тэтгэврийн мөнгө орчлоо гээд эгч хэлж байсан. Уугаад жоохон халаад Хөтөл рүү орж ирээд хүүхдэдээ, гэр орондоо юм авсан. Тэгээд нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Өглөө сэрээд халаасаа ухахад виза нь байж байсан. Манай нөхөр уурлаад одоо хүрээд ирэх байх өг гэсэн. эгч чи миний данснаас зөндөө мөнгө авсан байна мессеж ирсэн дансанд 21.000 төгрөг үлдсэн байна гэсэн. Би миний буруу ямаа самналтад явж байгаад төлнө гэж хэлсэн... тэгээд би ямаа самнаад 150.000 төгрөгийг өөрөө өгсөн, үлдсэн мөнгийг нь манай ах өгөөд хохиролгүй болгосон байгаа” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

 

-Хохирогч *******гийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр миний тэтгэврийн мөнгө буусан юм. Тэгээд өглөөний 10 цагийн орчимд манай гэрт , , Махан толгой ******* гурав орж ирсэн. Тэр гурав манайд орж ирээд хоол идье гэхээр нь би дэлгүүр орж хэрчсэн гурил, боорцог бэлэн мөнгөөр  ийн дэлгүүрээс аваад гэртээ хариад гаар хоол хийлгүүлж идсэн. Тэгээд виза картаа хөргөгчийн тавцан дээрх хулдаасан доогуур хийчихсэн. Хоол хийж идчихээд байж байтал ******* гараад явчихсан ба , хоёр манай гэрт унтана гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойд өрөөндөө  орж амарч байгаад гарч ирээд , хоёр гараад явчихсан байсан. Тухайн үедээ би виза картаа алга болсноо 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдээд хайгаад байж байтал ******* орж ирэхээр нь картаа асуусан чинь хөргөгчийн чинь хажууд зогсоод  байсан л авсан байх гэж хэлсэн. Тэгэхээр нь , хоёр дээр очоод миний картыг аваад ир гэж хэлэхэд гаргаж ирээд надад өгөхдөө би картан дотор мөнгийг чинь авчихсан шүү намайг уучлаарай гэхээр нь дансаа шалгахад 21000 төгрөг үлдээгээд бусад мөнгийг нь авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/,

-Гэрч *******ын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн орчимд гэртээ  байж байхад манай сумын тоот дугаарын утсаар манай дугаарын утас руу залгаад гэртээ дуудсан юм. Тэгээд гэрт очихоор явж байхад замд ******* таарахаар нь дагуулаад гийнд очсон. Гэрт нь ороход   шартаад байна нэг шил архи аваад ирээч төрийн банкны виза картаа өгөөд кодоо хэлэхээр нь дэлгүүр орж 1 шил архи, хүүхдэд нь жижиг ундаа аваад гэрт нь очсон. Гэрт нь ороод картыг нь д өөрт нь өгсөн. Тэгээд тэр архи *******, , бид  дөрөв хувааж уугаад сууж байхад ******* түрүүлээд гараад явсан. Тэгээд тэдний гэрт сууж байтал гэнэтхэн бид хоёрыг гэрээсээ хөөгөөд байсан ба явах гэсэн чинь байж бай дахиад архи ууя гээд байхаар нь би болилоо гэж хэлээд гэрээс нь гарсан юм. Араас нь манай эхнэр гарч ирэхээр нь хамтдаа гэр лүүгээ явсан ба замдаа  манай эхнэр намайг гэртээ харьж бай гэж хэлээд ээж Цолмонгийнх руугаа орсон юм. Тэгээд би гэртээ ороод амарч байхад орой 18 цагийн орчимд манай эхнэр гэртээ ирсэн бай унтаж амарцгаасан. Харин маргааш өглөө нь босоход манай эхнэр гийн виза картыг нь надад өгөөд би хүний мөнгө үрчихжээ гэж хэлэхээр нь би загнаад байж байтал ирж картаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

-Гэрч Г.ийн өгсөн: “...Тухайн өдөр гэрээсээ 10 цагийн орчимд гараад , хоёр дээр очиж уулзаад гийнх руу алхаж орсон. Тэдний гэрт ороод байж байтал , хоёр араас орж ирсэн. Тэгтэл манай гэрт хүн үхсэн гээд хүн орж ирэхгүй байгаа юм. Хоол идчихээд байж байтал гийн дансанд мөнгө орж ирсэн ба надаар уншуулахаар нь тэтгэвэр чинь орж ирсэн юм шиг байна 500,000 төгрөг  орж иржээ гэж хэлсэн. Тэгээд картаа өгөөд хөргөгчний дээрх хулдаасан доороо хийлгэсэн. Тэгээд би гэрээс нь гараад яваад гэртээ ирж унтсан. Харин маргааш өглөө нь тай таарсан чинь харин гийн мөнгийг аваад үрчихжээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

                                                                                                                                                                  -2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

-Төрийн банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

-Хохирогч *******гийн Төрийн банкны “харилцах дансны харилцагчийн хуулга” /хх-ийн 43 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас *******д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Прокурорын газраас *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 480,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвшөөр мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч *******гийн нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ “...3 сард нийт 450.00 төгрөгийг авсан 150.000 төгрөгийг өөрийн биеэр надад өгсөн, үлдэгдэл 300.000 төгрөгийг бэлнээр өглөө. Хохирлыг барагдуулсан болно” гэсэн байх тул шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-аар тогтоогдлоо /хх-ийн 59  хуудас/

 

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 32 тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа прокурортой тохиролцож, хүлээн зөвшөөрсөн ял, эрүүгийн хариуцлагын хэмжээнд оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10,  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Бөөдий овогт /РД:******/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН