Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч *******,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Иргэний хариуцагч ******* /цахимаар/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдийн хамт 00000 аймгийн 0000 сумын 1–р багийн 0-0-00 тоотод түр оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Боржигон овогт ******* ******* /РД:/,

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 ******* нь 2021 оны 01 дүгээр сараас 08 дүгээр сарын хугацаанд “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0000 тоот байрыг зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн *******аас 20.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 20.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

 

 Улсын яллагчаас:

-Хохирогч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 06-нд цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 5-р хуудас/,

-Иргэн гын ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-9-р хуудас/,

-******* *******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 75-89-р хуудас/,

-, , фесбүүк чатны хуулбар /хх-ийн 94-101-р хуудас/,

-Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

-Гэрч *******ын мэдүүлэг  /хх-ийн 18-20-р хуудас/,

-Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

-Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

-Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

-Яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/ зэрэг нотлох баримтыг,   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс

 

-Хохирогч *******ын дансанд мөнгө орсон баримт,

-гийн ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулга /хх-ийн 103-110-р хуудас/,

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс

-гийн ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулга /хх-ийн 103-110-р хуудас/,

-гийн ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 181-р хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны А/158 тоот “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж /хх-ийн 174-р хуудас/,

  -Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 -2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 175-р хуудас/,

-Яллагдагч *******гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 191-р хуудас/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.                                                                                          

  1. Гэм буруугийн талаар

******* нь 2021 оны 01 дүгээр сараас 08 дүгээр сарын хугацаанд “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 000 тоот байрыг зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж /фэйсбүүк чатаар ын өмнөөс , , гэх хаягнаас хохирогч *******тай холбогдож, дуу хоолойгоо өөрчлөх программ ашиглах гэх мэт/ иргэн *******аас 20.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 20.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

1.Хохирогч  *******ын өгсөн: “...Анх эхлээд 2021 оны 01 сарын  хорьдын үеэр ******* та байр сонирхож байгаа юу? гээд би хүүхдэдээ байр аваад өгье гэж байсан юм. 2, 3 хоногийн дараа гэсэн хаягаас та байр сонирхож байгаа юм уу? манай эхнэр тэгсэн. Манайх байраа зарах гэж байгаа гэхээр нь тиймээ, танай байр ч бас дажгүй л дээ гэж байсан юм. Хэд хоногийн дараа та хэдэд байр сонирхож байгаа вэ? гэхэд 30 саяас 27, 28 сая төгрөгт манайх байраа зарна гэж гэсэн хаягаараа бичээд байсан. Ярьж байгаад байрыг нь үзэж харъя гэсэн тухайн үед ковид гараад манай гэрт Улаанбаатар хотоос хүүхэд ирээд манайх 14 хоног хөл хорионд орсон байсан. Тэгж байтал манайх жоохон яриад 26,500,00 төгрөгт ав тэрнээс доошоо байхгүй шүү гэсэн чат ирсэн. Худлаа яриагүй биз гэхэд худлаа яриагүй баараагүй өвөө надад миний нэр дээр байраа шилжүүлсэн байгаа гэж ярихаар нь үнэмшсэн. Тэгсэн 2, 3 хоногийн дараа утсаар яриад ордероо тавиад зээл авцан байгаа. Танаас мөнгө аваад ордероо аваад танд шилжүүлж өгье гэсэн. Эхлээд хэдэн төгрөг авах вэ? гэхэд 1 сарын 27, 28-ны үеэр 4,000,000 төгрөг гээд тэгээд 4,000,000 төгрөг аваад маргааш нь миний зээл 4,500,000 юм байна, та надаа 1 сая төгрөг нэмээд өгчих би Сэлэнгэд явна зардал бас хэрэгтэй байна байраа шилжүүлж өгье гээд маргааш билүү нөгөөдөр нь Сэлэнгэд ирсэн байна гээд иргэний үнэмлэхийн зургаа явуул гэхээр нь би чатаар үнэмлэхийн зургаа авч явуулсан. Тэгж байтал үл хөдлөхийн хүнтэй яриулж байна гээд эрэгтэй хүний хоолойгоор дандаа ярьж байсан. Сонин дугарч байсан. Манай гэрийнхэн бүгд л сонсож байсан. Тэгээд үл хөдлөхийн байцаагчтай яриулж байна гээд нэрийн хэлсэн би тогтоогоогүй байрын ордер таны нэр дээр шилжсэн нэг ирээд гарын үсэг зураад өгөөрэй гэсэн. Тэр үедээ тэгж ярьчихаад мөнгө төгрөгөө хэрэгтэй үедээ цувуулж аваад 06 сарын 05-нд байраа шилжүүлж өгье гэсэн. Мөнгөө цувуулж өгч байсан. Тэгсэн манайх 6 сард болсон манайх одоохондоо арай болоогүй байна. Байраа 8  сард өгье. Манайх Солонгос явах гэж байгаа арай болоогүй байна. 1 сард Манай ******* Солонгос улсад байгаа сүүлд нь ******* чат бичээд би буцаад ирсэн. Машин тэрэг юу болоод гэнэ үү? Нэг юм ярьсан. Чатад бүгд байгаа. Тэгээд ийм хурдан явж ирдэг юм байдаг юм уу? гэсэн байдаг байдаг гэж байсан. Тэгээд *******ыг чи яагаад *******гийн дансыг ингээд ашиглаж байдаг юм. Чи яагаад мэддэг юм гэсэн чинь надаа орхиод явсан гэсэн. Тэгж явсаар 8 сар нь болсон чинь байр нь ч худлаа болоод бүгдээрээ худлаа болоод явсан. Худлаа гэдгийг нь 8 сард мэдсэн. Хамгийн сүүлд 8 сард гурвуулаа ковид туссан гээд 2 сая төгрөг авсан. Тэгээд би дахиад мөнгө өгөхгүй байраа аваад үлдсэн мөнгөө өгье гэсэн. Сүүлдээ биш болоод 2022 оны 1 сард билүү? баривчилгаанд ороход нь *******аас асуусан би мэдэхгүй та нарыг танихгүй юм байна гэсэн. *******гаас асуухад өөрөө мэдэж байгаа гэсэн. Тэгээд цагдаад өгсөн гэв...” гэсэн мэдүүлэг,

2.Шүүгдэгч *******гийн: ”...Уг нь асуудал 2021 оны 1 сард болсон. Түүнээс өмнө мөнгө төгрөгийн асуудал өр ширний асуудал хоорондоо маргалдах асуудал их байсан. *******ын машиныг нь аваарт оруулсан. Түүнийхээ хохирлыг барагдуулсан боловч надаас ******* машинаа надаас нэхсээр байсан. Би тэгээд *******т машин аваад өгчихвөл ааш зан нь гайгүй болчих юм болов уу? гэж бодсон. Хүн залилъя гэж бодоогүй. ******* тухайн мөнгөний зарцуулалтыг мэдэж байж мэдээгүй гээд байгаа. Би *******ын хаан банкны зээлийг хааж өгсөн. Хааж өгөхдөө гэж хүнийг таньдаг болсон. Тэрнээс биш гэж хүнийг танихгүй. Намайг анх хамт ирэхэд энэ байрыг нь *******ын байр гэж байсан. Тухай байранд анх ороход аав ээж минь засвар хийж оруулж байсан. *******ын талаас надад дарамт их ирдэг. Эгч нь хүртэл зоддог. Өөрийнхөө оршин суугаа газар аваачиж зодож байсан. Худлаа ярьж хүртэл зээл авхуулж байсан. Тэгээд би залуу хүн юм чинь болно доо яаж ийж байгаад болгоно доо гэж бодсон. Энэ асуудлаас гарчихвал болно гээд би хувьдаа их хичээсэн. Даанч би энэ үйлдлээрээ буруу зүйл хийсэн. Гэм буруу нь дандаа над дээр ирдэг. Ямарваа нэгэн юм *******т авч өгөхөөр авч өгөөгүй гэдэг. Мэдэхгүй мэдээгүй би тэгдэггүй гэдэг. ******* нь бичиг үсэг мэддэг, уншина сайн ярина гэтэл ******* дандаа мэдэхгүй би уншиж чадахгүй бичиг үсэг мэдэхгүй гэж өөрийгөө ярьдаг юм шиг байна лээ.  гэж хүнээс мөнгө авсан шалтгаан нь *******т машин авч өгсөн өр зээлтэй, өр зээлээ жоохон ч гэсэн даръя гэж бодсон чадаагүй. Би өөрөө ажил эрхэлдэггүй хүүхдээ харж гэртээ байдаг байсан. *******т ямарваа нэгэн асуудал болоод хэлэхээр чиний асуудлыг би яаж мэддэг юм өөрөө өөрийнхөө асуудлыг өөрөө зохицуул гээд нь намайг ойшоож үздэггүй байсан. Тэр асуудлаас болоод маргаан их гараад гэр бүлийн асуудлаар шүүхээр орсон. Тэрнээс хойш тархи толгой өвдөөд биеийн байдал хэцүү байгаа. Айдастай байгаа. Өөрийнхөө гэм бурууг бол ойлгож байгаа. Өөрийнхөө хариуцлагыг өөр хэн нэгэнд хүлээлгэхгүй. Гэхдээ юм болгоны өөдөөс би сөрж төлөөлөөд байж чадахгүй. Үнэхээр ******* авсан юм бол авснаа хүлээн зөвшөөрөөд мөнгөө төлөөч гэж хэлмээр байна. ******* авсан нотлох баримт нь байхад аваагүй гээд өөрөө мэлзээд байх шиг байна. Уул нь тэр машин тэргийг аваад өөрөө л унаж эдэлсэн.  *******ын данс руу мөнгө шилжүүлээгүй. Машин авахдаа 6,500,000 төгрөгийг урьдчилгаа болгож өөрийнхөө данснаас би гаргасан. Тухайн үед машинаа банк бусаас авсан, банк бусаа хаахдаа 9,480,000 төгрөг өгч хаасан. Өөрөө ******* хажууд байсан. Машинаа авахдаа ч байсан. Машинаа банк бусаас гаргахдаа ч хажууд ******* байсан. Өөрөө мэдэж байгаа. Өөрөө бол аваагүй л гэж хэлээд байгаа. Ер нь бол аваагүй л гэж хэлдэг. Авсан юм байсан ч ******* аваагүй л гэдэг. Хэдий би хариуцлага хүлээж чадаж байгаа ч гэсэн хүний өмнөөс хариуцлага хүлээмээргүй байна. Одоо би үнэхээр ядарч байна. Дийлэхгүй байна. Би бас ажил хийж чадахгүй. Хэцүү байна. Хүүхдээ Саяхнаас *******т өгсөн. Цагдаагаас чи яаж ч магадгүй хүүхдээ хариуцагчид өгөх шаардлагатай гэсэн болохоор нь охиноо өгсөн. Ийм л байна...” гэх мэдүүлэг,

3.Иргэний хариуцагч *******ын: “...Би гэж хүнийг анх удаа баривчилгаа гээд 15 хоног баривчилгаанд суусан тэгэхэд гэж хүн өөр нэг эрэгтэй хүнтэй 2 хүн орж ирээд чи надаас 20,000,000 төгрөг авсан биз дээ? байр зарна гээд чи Батсүхийн мөн биз дээ гэсэн чи надаас мөнгө авсан биз дээ гээд би танаас мөнгө төгрөг аваагүй юу яриад байгаа юм бэ гэхэд чи надтай яриа биз дээ чат бичээд байраа зарна гээд мөнгө авсан биз дээ гэсэн. Би чат бичиж яриагүй би гэж хүнийг тэр өдөр л харсан. Манай өвөөгийн зөндөө олон хүн орж гардаг байсан тэр үедээ л би жоохон байсан болохоор хүн орж ирэхээр сайн байна уу та л гэдэг байсан. Тэрнээс үед би 20,000,000 төгрөг гэж мэдсэн тэрнээс өмнө нь сонсоогүй.  Анх приус-30 машин авахдаа гээд тендерт явдаг ах приус-30 авсан байна гээд ******* хэлсэн. ******* яаж мэдсэн бэ? гэсэн чинь Сэлэнгэ яваад ирье гэхэд гэж ахтай цуг яваад замдаа ярьсан юм шиг байна лээ. Би тэрийг сайн мэдэхгүй. Маргааш нь машинаа зарна урьдчилгаа нь 6,500,000 төгрөг гэнэ гэхээр нь үнэтэй юм байна гээд Сансараа ах гадаа байна чи гараад уулз гээд тэгэхээр нь яах гээд байгаа юм гээд би тухайн үедээ дургүйцсэн. ******* гараад явсан. Араас нь гарсан чинь хэлсэн нэг хүн эхнэрийг чинь зодоод алгадаад явлаа гэхээр нь ээж нь юм байлгүй гэсэн. Харин тийн аймар зодоод явлаа гэсэн. ахтай машины нь сонирхоод хэдэд зарах вэ? гэсэн чинь ах нь царай царайгаа таньдаг юм чинь урьдчилгаа 6,500,000 төгрөгт чамд бол өгнө өөр хүнд 7,500,000 төгрөгт өгнө гээд машинаа банк бусад тавьсан байгаа. Яагаад машинаа зарах гээд байгаа юм бэ? гэсэн чинь ах нь харин тендерт явдаг приус тохирохгүй юм байна гээд урьдчилгаа би гаргаагүй ******* өөрөө шууд 6.500.000 төгрөгийг өөрөө шилжүүлж өгсөн. Яаж төлсний мэдэхгүй. 5, 6 сар унаад явж байсан машинаа ******* заръя гээд хотод ирээд машинаа зарах гээд банк бус дээр очиж уулзахад манай банк бус дээр байгаа машиныг өөр хүнд зарах эрх байхгүй гэж банк бусаас хэлсэн. Сансар-эрдэнэ гээд хүн өөрөө ирсэн ирэхдээ 3 сараар эргүүлээд сунгуулчхаад явсан. Ийм учиртай гэж хэлээгүй гэсэн. Бид нар гэж хүнд 6,500,000 төгрөгийг өгөөд авсан бид нар бас хохирчихоод байна гэж хэлсэн. Тэгээд машинаа зараад банк бусад гаргуулж авъя гээд зарсан. Үлдсэн мөнгөө яасныг мэдэхгүй. Тухай үед би байртай машинтай ажилтай байсан одоо аль нь ч алга. Надад үнэхээр хэцүү байна. Эд хөрөнгөөрөө хохирсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

4.Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 7-8 үед танил хүнээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн 0000 тоотыг түрээслэх гэж байна гэж сонссон юм. Би Мандал сумаас гэр бүлээрээ шилжиж ирээд байр хайж байсан юм. Тухайн хүнээс байрны эзний утсыг аваад гэсэн дугаар руу залгаж ярьсан юм. Тэгээд маргааш нь очиж уулзаад 1 сарын 200,000 төгрөгөөр 6 сарын хугацаатай түрээсэлж суухаар болоод тэр өдрөө нүүж орсон юм. Манайхыг нүүж ороход тухайн байр хүнгүй сул хоосон байсан. Хэний эзэмшлийн байр гэдгийг огт мэдэхгүй байна. Тухайн байраа надад түрээсэлж мөнгө авсан гэсэн данстай Батсүхийн Лхазымаа гэсэн эмэгтэй хүн байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

5.Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн хүмүүст байр зарна гэж мөнгө авсан асуудал байхгүй. Би 2021 оны 12 дугаар сарын эхээр цагдаад баривчилгаанд байхад тухайн 2 хүн над дээр ирж мөнгөө авья гэж ирсэн юм. Би тэр мөнгийг аваагүй мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тухайн хүмүүс чатаар харилцаж байгаад та хоёр авсан гэж хэлсэн. Тэгээд би гэх хүнтэй чатлаагүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүн явсан. Тэгээд би цагдаагаас гарсны дараа эхнэр *******гаас юун 20 сая төгрөг нэхээд  яваад байгаа юм бэ гэж асуусан чинь тэр 20 сая надад ямар ч хамааралгүй гээд хэлэхгүй тоохгүй байсан. Одоо болохоор тухайн аас мөнгө авснаа хэлсэн найз болох Буянтогтох-д өгсөн гэж хэлсэн. Байр авах гэж байгаа гээд авсан гээл байгаа юм... нэртэй фэйсбүүк хаяг миний урьдын хаяг юм. Тухайн хаяг нь 2021 оны 12 дугаар сараас эхлээд орох гэхээр болохгүй болчихсон байсан юм. Миний фэйсбүүк хаяг нь эхнэр *******гийн фэйсбүүк хаягтай холбоотой байсан юм.  Би гэх хүнтэй огт чатаар харилцаж байгаагүй. Би утсаар ярьж байгаагүй. дугаарыг барьж байсан. тэгээд 2021 оны 12 дугаар сараас одоогийн барьж байгаа гэсэн аавынхаа дугаарыг барьж байгаа. Иka гэсэн фэйсбүүк хаягийг ******* нээсэн байсан. “ ” гэсэн хаягтай нүдний шил зүүсэн миний зурагтай хаяг ашигладаг байсан юм. Тэгээд тухайн гэх хүнтэй байр зарах талаар огт чат бичиж байгаагүй. ******* бид хоёр хамт нэг гэрт амьдарч байсан бөгөөд нэг нэгнийхээ фэйсбүүк хаягийн нууц дугаарыг мэддэг байсан юм. Би энэ асуудал болсны дараа *******д яах гэж миний фэйсбүүкээр орж хүнээс мөнгө авсан юм бэ гэх хэлсэн чинь “уучлаарай” гээд байсан юм...  гэх мэдүүлэг  /хх-ийн 18-20-р хуудас/,

 

6.Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний нэр дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг 11-22 тоотод арктай 1 өрөө байр байдаг юм. Тухайн байр хамтран өмчлөгчөөр бусад миний өвөөгийн нэр байдаг. Өвөө маань 2019 оны 04 дүгээр сарын 18-нд нас барсан юм. Тэгээд нэрийг нь хасалт хийлгэж чадаагүй байсан. Би тухайн хаягт амьдардаг байж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Манай 11-22 тоот байранд 2020 оноос эхлэн ганцаараа амьдарч байсан. Сүүлд нь тэндээ ажилд орж эхнэр аваад амьдрах болсон юм. Тэгсэн саяхан 2021 оны 11 сарын орчимд ******* хоёр хоорондоо маргалдаад ыг баривчилгаанд оруулсан байсан. Тэгэхлээр нь би байрандаа ******* хоёрыг амьдруулахгүй гэж хэлээд гаргаад өөр хүнд түрээсэлсэн юм. Тэгсэн миний байрыг түрээсэлсэн хүний эхнэр нь манай ээж Лхазымаа руу залгаад энэ байрыг зарна гээд надаас байраа зарна гээд мөнгө авсан юм. , ******* хоёр байна уу гээд хүн асуугаад байна гэж хэлсэн байсан. Тэгээд энэ талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

7.Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Анх 2019 оны зун ******* гэдэг  хүүхэд манай эгчийн хүү зээ  дүү болох тай үерхээд манайхаар ирж очоод явдаг байсан юм. Тухайн үед нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 11 дүгээр байрны 22 тоот байранд ганцаараа байдаг байсан юм. Тухайн байр нь манай талийгаач эцэг Батсүх, манай төрсөн охин Батболор нарын эзэмшлийн байр юм. Тухайн байрыг манай талийгаач эцэг байхдаа гэрийн зээ хүү болох т өгнө шүү харж хандаж байгаарай гэж захидаг байсан юм. Тэгээд ******* нар цуг амьдраад 2020 оны 06 дугаар сард хүүхэдтэй болсон юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сар хүртэл тухайн байранд цуг амьдарч байгаад гэр бүлийн  маргаанаас болоод ыг цагдаад баривчилгаанд өгөөд сална гээд хамаг юмаа аваад явчихсан байсан юм. Тэгээд би , ******* хоёрыг салж байгаа юм байна гээд тухайн байрыг хүнд түрээсэлсэн юм. Тухайн байр манай охины нэр дээр байдаг боловч би тухайн байрыг зарж үрэх, түрээслэх зэрэг бүх асуудлыг шийдвэрлэдэг юм. ******* нь эхлээд манай дүүтэй гэр бүл болоод гайгүй амьдраад байгаа юм байна гэж бодож байсан юм. Тэгтэл 2021 оны намраас эхлээд мөнгөтэй холбоотой хэрүүл маргаан гараад байхаар нь анхаарал хандуулж эхэлсэн юм. Тухай үед шүүхээр эвлэрүүлэн зуучлалаар 3 хүнээс мөнгө авсан гээд  эвлэрлийн гэрээ хийж байсан юм. Түүнээс болоод гэр бүлийн маргаан гарч эхэлсэн юм...2021 оны 12 дугаар сард надруу утсаар яриад “намайг баривчилгаанд байхад 2 дээлтэй хүн ирээд надаас байр зарна гэж 20 сая төгрөг авгай чинь авсан, чи утсаар ярьсан биз дээ гэж ирлээ” би тэр талаар мэдэхгүй байна гэж хэлсэн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

8.Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би гэх хүнийг танихгүй уулзаж ярилцаж байгаагүй *******г хүнтэй суусан гэж сонсож байсан. ямар хүн гэдгийг нь мэдэхгүй байна...2021 оны 11 дүгээр сард санагдаж байна. ******* Орхон аймагт зодуулчихсан байна очиж авчрах гэсэн юм хамт яваад ирээч гэсний дагуу би шөнө Энхсайхан эгч таксины жолооч бид 3 очиж авчирч байсан юм. Хэнд зодуулсан талаар нь мэдэхгүй. Би *******гийн утасаар *******гийн нөхөр ын  утасруу огт ярьж байгаагүй. Тухайн залууг танихгүй учраас утсаар ярих шалтгаан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

9.Хохирогч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 06-нд цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 5-р хуудас/,

10.Иргэн гын ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-9-р хуудас/,

11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/,

12.******* *******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-89-р хуудас/,

13., , фесбүүк шатны хуулбар /хх-ийн 94-101-р хуудас/,

           14.гийн ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулга /хх-ийн 103-110-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь *******ын өмнөөс түүний фэйсбүүк хаягийг ашиглан хохирогч *******тай фэйсбүүк чатаар харилцаж, утсандаа дуу хоолойгоо өөрчилдөг программ суулгаж, утсаар ярин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 11-22 тоот байрыг зах зээлийн ханшнаас доогуур буюу 26.5 сая төгрөгөөр зарна гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2021 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-нд 4.000.000, 2021 оны 01 дүгээр сарын 28-нд 1.000.000, 2021 оны 01 дүгээр сарын 29-нд 3.000.000, 2021 оны 01 дүгээр сарын 31-нд 4.000.000, 2021 оны 02 дугаар сарын 19-нд 2.000.000, 2021 оны 03 дугаар сарын 18-нд 2.000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 22-нд  2.000.000, 2021 оны 03 дугаар сарын 23-нд 500.000, 2021 оны 08 дугаар сарын 12-нд 2.000.000 нийт 20.500.000 төгрөгийг өөрийн тоот дансаар авсан үйлд баримт нь хэрэгт цугларсан хохирогч *******ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-9 хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 18-20, 27 хуудас/, гэрч Э.Батболорын мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/, *******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /75-89 хуудас/, гэх фэйсбүүк хаягнаас хохирогч *******тай харилцсан чат /хх-ийн 94-98 хуудас/, “” гэх фэйсбүүк хаягнаас хохирогч *******тай харилцсан чат /хх-ийн 99-100 хуудас/, Duma гэх фэйсбүүк хаягнаас хохирогч *******тай харилцсан чат /хх-ийн 101 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа ба залилан мэхлэх гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан байна.

Эрүүгийн тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаарх дүгнэлтийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “гэм буруу”-н талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирогч *******д 20.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******: “...Би хохирогчоос 20.500.000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ би энэ мөнгийг ганцаараа хэрэглээгүй. ын машиныг би унаж яваад осол гаргаад хохирлыг нь төлсөн. Төлсөн ч гэсэн машин тэрэг байхгүй гэж уурладаг байсан учраас машин тэрэг аваад өгчихвөл ааш зан нь арай гайгүй болох юм болов уу гэж бодож авсан. *******т ямарваа нэгэн асуудал болоод хэлэхээр чиний асуудлыг би яаж мэддэг юм өөрөө өөрийнхөө асуудлыг өөрөө зохицуул гээд ******* нь намайг ойшоож үздэггүй байсан. Өөрийнхөө гэм бурууг бол ойлгож байгаа. Өөрийнхөө хариуцлагыг өөр хэн нэгэнд хүлээлгэхгүй. Гэхдээ юм болгоны өөдөөс би сөрж төлөөлөөд байж чадахгүй. Үнэхээр ******* авсан юм бол авснаа хүлээн зөвшөөрөөд мөнгөө төлөөч гэж хэлмээр байна. ******* авсан нотлох баримт нь байхад аваагүй гээд өөрөө мэлзээд байх шиг байна. Уул нь тэр машин тэргийг аваад өөрөө л унаж эдэлсэн.  *******ын данс руу мөнгө шилжүүлээгүй. Машин авахдаа 6,500,000 төгрөгийг урьдчилгаа болгож өөрийнхөө данснаас би гаргасан. Тухайн үед машинаа банк бусаас авсан банк бусаа хаахдаа 9,480,000 төгрөг өгч хаасан. ******* машинаа авахдаа ч байсан. Машинаа банк бусаас гаргахдаа ч хажууд ******* байсан. Өөрөө мэдэж байгаа. Хэдий би хариуцлага хүлээж чадаж байгаа ч гэсэн хүний өмнөөс хариуцлага хүлээмээргүй байна. Приус 30 маркийн машины авахдаа урьдчилгаанд 6.500.000 төгрөг, банк бусаас зээлээр авсан машин байсан тул банк бусаа хаахад 9.480.000 төгрөг нийт 15.980.000 төгрөгийг хариуцах ёстой, би үлдсэн мөнгийг нь хариуцна” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч *******: “...Би *******г гэж хүнээс 20.500.000 төгрөг авсныг мэдээгүй. Сүүлд 12 сард баривчилгаанд байхад ирж уулзахад л мэдсэн. Машин авна гээд Приус 30 маркийн машин урьдчилгаанд 6.500.000 төгрөгийг ******* шилжүүлсэн. Дараа нь машинаа зарна гээд ББСБ-с зээлээ чөлөөлнө гээд 9.480.000 төгрөгийг ******* шилжүүлсэн. Энэ ямар учиртай мөнгө вэ? Гэж асуухаар чамд хамаагүй гээд нарийн учрыг нь хэлдэггүй байсан. сүүлдээ асуухаар хэрүүл болдог байсан. Би энэ мөнгөний асуудлыг мэдэхгүй учраас  машины мөнгийг хариуцахгүй” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...аас залилж авсан мөнгийг ******* ганцаараа хэрэглээгүй гэдэг асуудал яригдаж байна. *******гийн мэдүүлж байгаагаар Б.ын өмнөх машины зээл 3,500,000 төгрөгийн зээлтэй, цалингийн зээл зэргийг ******* нь хаасан. Сансар-эрдэнээс авч байгаа машины урьдчилгаа 6,500,000 төгрөгийг төлсөн. 9,480,000 төгрөгийг нь банк бус санхүүгийн байгууллагат төлж чөлөөлж машины зээл хаасан. Приус-30 машиныг буцааж 10,600,000 төгрөгөөр зарсан гэж байгаа. Приус-30 машиныг 750,000 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүр төлж 2,250,000 төгрөгийг төлсөн. Ингээд приус-30 машиныг авахад залилсан мөнгөнөөс төлсөн нь нь нотлогдож байна. Ингээд нэгэнт л хамтран амьдарч байгаагаас амьдралын шаардлагаар аппликейшн зээл авах асуудал байгаа. Энэ зээлийг цалин хөлстэй хүн ******* аваад амьдрал ахуйдаа хэрэглэж байсан гэж үзэж байна. Б.т 1 сая гаруй төгрөгөөр утас авч өгсөн. ******* үүнийг шүүх хуралдааны явцад үгүйсгээгүй. Гар утас авхуулсан гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-д зааснаар ******* нь иргэний хариуцагч юм гэдэг нь харагдаж байна. *******гийн аас авсан 20,500,000 төгрөгөөс 15,980,000 төгрөгийг *******аас гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж байна” гэж

 Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгч *******: ... “Өнөөдрийн шүүх хуралдаанд *******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байна. Миний үйлчлүүлэгч Б.ыг шүүгдэгч *******тай хамт амьдарч байсан тул хамт хариуцаж төлөх ёстой гэж үзэж байх шиг байна. Нэгдүгээрт ******* нь байр зарж байгаа гэж аас увуулж цувуулж 20,500,000 төгрөг авсан тухайгаа *******т хэлсэн зүйл байхгүй. Хоёрдугаарт аас авсан мөнгөөрөө банк бусаа төлж байгаа гэж *******т хэлсэн зүйлгүй. *******г гэмт хэрэг үйлдэж бусдыг төөрөгдүүлж мөнгө авчирч байгааг огт мэдээгүй. Хэрвээ ******* *******аа би тэр машиныг ингэж авсан шүү гэж ярьж ярилцаж байсан бол нэг өөр хэрэг. Огт хэлээгүй хаанаас мөнгө олоод байгаа юм гэрээ нөхөртөө худлаа хэлээд ******* нь ээж өгсөн Солонгос улсаас эгч өгсөн гэж худлаа ярьдаг байсан. Нөхөртөө ч худлаа хэлсэн. Өөрөө ч ******* хэлсэн баривчилгаанд байхад нь танихгүй ах эгч ирээд мөнгө нэхэж ******* нь 11 сард мэдсэн. 2021 оны 1 сараас 8 сар хүртэл хугацаанд аас мөнгө авсныг  ******* нь 11 сард мэдээд байгаа. Машин аваад зарагдаад бүх зүйл болж дууссаны дараа мэдсэн. ******* нь мэдүүлэг тайлбар өгөхдөө *******т авч өгсөн гээд байгаа. Тэр машин ын нэр дээр ч шилжээгүй.

хоёрдугаарт ******* нь өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үүднээс иргэний хариуцагч яагаад болохгүйг тайлбарлая гэж бодож байна. Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарласан. Тухайн тайлбарт гэмт хэргийн улмаас хохирсон эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлын хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд иргэний хариуцагчийн статусыг тодорхой заагаад өгсөн. Хууль ёсоор хариуцвал зохих этгээд гээд хууль ёсоор гэдэг үг байгаа шүү. Хууль ёсоор гэдэг нь юу гэсэн үг юм бэ? гэдгийг Улсын дээд шүүхийн 2009 оны тайлбар болон мөн Улсын дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх замаар эрүүгийн хуулийг тайлбар хийж болно гэж заасан байдаг. Иргэний хариуцагч гэж хэнийг хэлээд байна вэ? гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгдүгээрт Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мөн эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн боловч иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх зүйн бүрэн бус чадамжтай буюу 14-18 хүртэлх насны өсвөр насны яллагдагчийн бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх харгалзан дэмжигч хариуцна гэж тодорхой байж байгаа. Хоёрдугаарт иргэний хуулийн 503.3, 503.6-д зааснаар өсвөр насны яллагдагч сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцна гэж заасан байдаг. Мөн гуравдугаарт хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу гүйцэтгэх үүргийн улмаас ажилчдын бусдад учруулсан гэм хорыг иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ажил олгогч хариуцна гэж тодорхой заасан байдаг. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хохирлын эзэмшигч буюу өмчлөгч хариуцна гэж иргэний хуульд заасан. Хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж ингэж заасан байдаг. Ямар нэгэн байдлаар эхнэр нөхөр аль нэгнийхээ гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг хариуцаж төлнө гэсэн зохицуулалт байхгүй. 2009 оны 05 сарын 22-ны 15 дугаартай дээд шүүхийн тайлбар байгаа. Энэ тайлбараар тодорхой тайлбарлаад зохицуулаад өгсөн байгаа. Нэг гэр бүл гэдэг утгаараа гэмт хэрэг үйлдэж гэм хор учруулсан тохиолдолд эхнэр нөхөр нь хариуцна гэсэн зүйл хуульд байхгүй. *******гийн учруулсан хохирлыг ******* хариуцах этгээд биш юм аа. *******ын зүгээс хамтран амьдрагч байсан, дундаасаа хүүхэдтэй гэдэг утгаараа хохирол төлбөр төлөх асуудалд ******* анхаарч үзнэ гэснээс биш шүүх хуралдаан иргэний хариуцагчаар татаж оруулсан хуульд нийцээгүй гэж үзэж байгаа. Эцэг хүний, нөхрийн үүднээс хохирол төлбөрийг сайн дураараа төлөх асуудал анхаарч үзнэ л гэж байгаа. Шүүхээр гаргуулах асуудал дээр хууль ёсны дагуу шийдэх ёстой гэж үзэж байна” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******ыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол үйлдсэн байна. /хх-ийн 175 хуудас/

Шүүх хуралдаанаас тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд *******гийн гэмт хэрэг үйлдээд бусдад учруулсан хохирлын тодорхой хэмжээг иргэний хариуцагч *******аар  нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь:

******* нь *******г гэмт хэрэг үйлдэж буюу хохирогч *******ыг хуурч мэхлэн мөнгө залилах гэмт хэргийг үйлдэж байгааг мэдээгүй,

Шүүгдэгч ******* нь сайн дураараа Приус-30 маркийн машиныг худалдан авч төлбөрийг төлсөн байх ба энэ нь хохирогч *******аас авсан мөнгөнөөс машины мөнгийг төлсөн гэдэг нь тогтоогдохгүй, нотлох баримт хэрэгт байхгүй,

Нөгөөтэйгүүр ******* нь *******т Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг авч өгсөн, өөрөө унаж хэрэглэдэг байсан гэж байх боловч Приус 30 машин *******ын нэр дээр шилжээгүй /ын өмчлөлд шилжээгүй/, машины урьдчилгааны 6.500.000 төгрөгийг д,  үлдэгдэл 9.480.000 төгрөгийг ББСБ-ын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн

Иргэний хариуцагч *******ын өгсөн: ...Тэгээд би очиж үзэхэд гээд зүс таньдаг ах байсан. тэгсэн сувдан цагаан өнгийн 0000 УАР улсын дугаартай Приус-30 маркийн машин байсан. Би үнийг нь асуухад урьдчилгаа 6.500.000 төгрөг төлөөд банк бусын зээлийг нь шууд шилжүүлж авахаар ярьсан. Би тухайн машиныг арай үнэтэй байгаа юм биш үү надад мөнгө байхгүй гэж *******д хэлсэн чинь тэгүүл авчихъя л даа би урьдчилгаа мөнгийг нь шилжүүлье гээд шууд ******* өөрийнхөө данснаас урьдчилгаа мөнгийг нь шилжүүлчихсэн. Тэрнээс хойш Банк бусын мөнгийг нь төлж явж байгаад сарын төлөлт нь өндөр байхаар нь ******* бид хоёр банк бус дээр очиж уулзсан. Тэгсэн 9 сая гаран төгрөг төлөөд зээл хаагдах юм байна гэсэн чинь ******* тэгвэл зээлээ хаая гээд мөнгө шилжүүлсэн. Би мөнгийг хаанаас олсныг мэдэхгүй байна. ******* өөрөө мөнгө зохицуулаад төлчихсөн. Би сүүлд нь энэ талаар мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 177 хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт *******ын өгсөн: ...*******гаас ямар учиртай мөнгө юм бэ гэж суухаар уурлаад чамд ямар хамаатай юм бэ? Би өөрөө мэдэж байна гээд хэрүүл үүсдэг байсан. Тухайн үедээ яагаад хүнээс зээл аваад байгаа юм бэ? Хүн амьтан орж ирээд байна гэхээр тодорхой ярьдаггүй уурладаг байсан. Тэр ББСБ-ын зээлийг хаасан мөнгийг асуухад эгч хэрэглэ гэж өгсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг

*******гийн Хаан банкны тоот данснаас 5926054823 тоот дансруу  2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр машины урьдчилаа 6.500.000 төгрөг хийсэн, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр   тоот данснаас 5219112666 тоот дансруу “65-51 УАР зээл хаав” гэсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 186-187 хуудас/

Шүүгдэгч *******гийн өгсөн: “...Бид хоёр машинаа 10 сая гаран төгрөгт зарсан. Машинаа зарахаар хот руу явахдаа хүнээс мөнгө зээлээд 7,000,000 гаруй төгрөг зээлж аваад хүүтэй нь 8,000,000 төгрөг буцааж өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгөө хувьдаа зарцуулсан” гэх,

Гэрч *******ын өгсөн: ...Би *******г гэж хүнээс мөнгө авсныг мэдээгүй, 2021 оны 12 сард баривчилгаанд байхад 2 танихгүй дээлтэй хүн ирээд “чи байраа зарна гээд 20 сая төгрөг авсан” гэх хэлэхэд нь л анх мэдсэн... мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд иргэний хариуцагч ******* нь *******гийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 20.500.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нь “******* нь *******т утас авч өгсөн, өмнөх машиных нь зээлийг нь чөлөөлж өгсөн, машин авч өгсөн” гэх зэргээр ярьж тайлбарлаж байх бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын хооронд мөнгө төгрөгний тооцоо, өглөг, авлага байхыг үгүйсгэхгүй бөгөөд ийм тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэд хоорондын маргаанаа шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: ... “*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулж гэм хорыг арилгуулах, оршин суугаа газар ажил сургуулиа солихгүй байх үүрэг хүлээлгэсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өмнөх шийтгэх тогтоолын ялын эдлээгүй үлдсэн 6 сар 5 хоногийг нэмж нэгтгэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 ар 5 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх санал”-ыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний бага насны хүүхэдтэй хүүхдийн асран хамгаалагчаар аав нь тогтоогдсон хэдий ч хүүхэд 2021 оны 11 сараас хойш хүүхэд ээжтэйгээ байсан. Тэр байдлыг харгалзан үзэж хүүхдийн эрх ашгийг бодооч гэмээр байна. Ялын хувьд сонгох санкцтай ял байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрх хязгаарлах ялыг сонгож хэрэглээч гэдэг хүсэлтийг гаргаж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор хорих ялыг хойшлуулсан. Өмнөх хохирлоос 2 сая гаруй төгрөгийг төлсөн байгаа. 2018 оноос эхлэн гэр бүл болоод амьдарч байсан. *******ын хувьд ******* ажил хөдөлмөр эрхэлдэггүй хаанаас мөнгө олоод байгааг мэдэх боломжтой байсан. Өмнөх ялын хэвээр үлдээж нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулж өгөөч. Энэ хүн нийтэд тустай ажил хийгээд бусад цагт ажил хийж төлбөрөө төлөх боломжтой гэж үзэж байна. Өмнөх хэрэг дээрх үйлдлийг харахаар  Осоржиноос 2021 оны 08 сарын 20-нд 4,500,000 төгрөг авсан байдаг. Тэгэхээр энэ үйлдэл нь 2021 оны 1 сараас 8 сар хүртэл 20,500,000 төгрөг авснаас хойш хийгдсэн үйлдэл байх тул ийм саналыг гаргаж байна” ... гэж,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч *******: ...2022 оны 02 сарын 10-ны өдөр ял шийтгүүлсэн. Ял хойшилсон хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байдал харагдахгүй байна. Иймд хойшлуулсан ял шийтгэлийг нэмж нэгтгэх шаардлага байна уу? гэж харж үзээрэй гэж хүсч байна... гэх саналыг тус тус гаргасан.

Шүүх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж хуульчилжээ.

Шүүх *******д оногдуулах ялыг хойшлуулах хууль зүйн боломж нээлттэй боловч ******* нь “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэх хуулийн шаардлагыг хангаагүй буюу урьд нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байх тул ял хойшлуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг давтан үйлдсэн /зэргийг нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухай гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.

Өмнөх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд “2021 оны  08 дугаар сарын 27-ны өдөр” үйлдэгдсэн бөгөөд энэ гэмт хэрэг нь 2021 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ял шийтгүүлэхээс өмнө гэмт хэрэг үйлдсэн буюу *******аас мөнгө залилсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

*******д оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

******* нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн 2 настай буюу бага насны хүүхэдтэй болох нь дугаартай Сартуул овгийн ын гийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна /хх-ийн 57 хуудас/

******* *******  нар нь албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, хамтын амьдралтай байсан бөгөөд одоо тусдаа амьдарч байгаа ба 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын а/158 тоот асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамжаар хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар *******ыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3.1, 36.6, 36.7, 36.8, 36.10,  заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******гийн 2022 оны 02 дугаар  сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй 1 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын  хорих ял дээр нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар *******д оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар  зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 20.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. *******гийн бага насны хүүхэд Н.г асран хамгаалах хууль ёсны этгээдээр эцэг *******ыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН