Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/735

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, А.Золжаргал,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

улсын яллагч Г.Энхмаа нарыг оролцуулан,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанцоожийн А, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад Боржигон овогт Дарханбаатарын Б нарт холбогдох эрүүгийн 2102 00000 0334 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хиадборжигон овогт Дарханбаатарын Б, /РД:./,

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гал cap уул” ХХК-д борлуулалт, хүргэлтийн ажилтан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнх 4 дүгээр гудамж, 10 тоотод оршин суух хаягтай боловч, одоогоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Монис 65б байрны 62 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Боржигон овогт Алтанцоожийн А /РД: /,

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамд Баянзүрх дүүргийн 2-р хороо, 3 хэсэг “Их Дарь Эх” 5 гудамж 187 тоот үндсэн хаягтай, боловч одоо Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 76 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх станцын орчим 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “15-86 УБИ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Г.Гантогтохын “76-30 УАН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаснаа шалган, шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл дотор 200,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч А.А нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт “МТ” шатахуун түгээх станцын орчим “15-86 УБИ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, “76-30 УАН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх иргэн Г.Гантогтохоос ирүүлсэн мэдээллийн дагуу дуудлагаар очиж ажиллахдаа:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.5. “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.7 “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол зөрчлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэх, эсхүл хэрэг  бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хүргэх” гэснийг,

Ажлын байрны тодорхойлолтын 4.2-т “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх” гэснийг тус тус зөрчиж,

хахууль өгөгч Д.Бын зам тээврийн осол гаргаснаа шалган шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Д.Баас 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор 200,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 46А дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.А, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах байр сууринаас,

Шүүгдэгч Д.Б гэм буруугаа, түүний өмгөөлөгч Ж.Ганболд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх станцын орчим 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “15-86” УБИ дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Г.Гантогтохын “76-30” УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаснаа шалган, шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл дотор 200,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч А.А нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт “МТ” шатахуун түгээх станцын орчим “15-86” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, “76-30” УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх иргэн Г.Гантогтохоос ирүүлсэн мэдээллийн дагуу дуудлагаар очиж ажиллахдаа:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.5. “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.7 “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол зөрчлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэх, эсхүл хэрэг  бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хүргэх” гэснийг,

Ажлын байрны тодорхойлолтын 4.2-т “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх” гэснийг тус тус зөрчиж,

Хахууль өгөгч Д.Бын зам тээврийн осол гаргаснаа шалган шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Д.Баас 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор 200,000 төгрөгийн хахууль авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Энэ нь дуудлагын лавлагааны хуудас “...2020-12-12 өдрийн 00:33:20 цагт дуудлага өгсөн, 76-30 УАН, 15-86 УБИ, Яргайт “МТ” ШТС хажууд...” /1-р хавтаст хэргийн 113-130 дугаар тал/,

Хаан банк дахь 5954234245 тоот дансны лавлагаа /1-р хавтаст хэргийн 84-89 дүгээр тал/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт /1-р хавтаст хэргийн 97-99 дүгээр тал/,          

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт /1-р хавтаст хэргийн 103-108 дугаар тал/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 134-137 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14- 2а/2282 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1-р хавтаст хэргийн 139-161 дүгээр тал/,

Цагдаагийн Ерөнхий Газрын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 56/2030 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1-р хавтаст хэргийн 165-209 дүгээр тал/,

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21/2157 дугаартай албан бичиг /2-р хавтаст хэргийн 95-98 дугаар тал/,

Н.Мөнгөншагайгаас хэрэгт хавсаргуулахаар өгсөн “Дуудлага, мэдээллийн бүртгэлийн систем” гэсэн бичиглэл бүхий 5 хуудас баримт /3-р хавтаст хэргийн 2-6 дугаар тал/,

Мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл “...99191901 дугаартай хэрэглэгч А.Агийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн утасны холболтын лавлагаанд 98888149 дугаарын хэрэглэгч /СЖ90122450/ регистрийн дугаартай Дарханбаатарын Бтай болон “Булган жацо” ХХК-ийн ачилтын дугаарт холбогдож байсныг тодруулах зорилгоор үзлэг хийхэд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1:28: 1:35 цагт “Булган жацо” ХХК-ийн ачилтын дугаарт 2 удаа холбогдож ярьсан байна. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17:37, 18:51 цагт иргэн Д.Бын 98888149 дугаарт 2 удаа холбогдож ярьсан байна...”, /1-р хавтаст хэргийн 6-24 дүгээр тал/,

Мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл “...98888149 дугаартай хэрэглэгч Д.Бын 2020 оны 12 дугаар сарын утасны холболтын лавлагаанд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч “МХ84120813” регистрийн дугаартай А.Агийн 99191901 дугаарт холбогдож байсныг тодруулах зорилгоор үзлэг хийхэд 98888149, 99191901 дугаарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15:37:46 цагаас 2020 оны 12 дугаар' сарын 05-ны өдрийн 19:33:23 цаг хүртэл 14 удаа холбогдож хоорондоо ярьсан байна...” /1-р хавтаст хэргийн 71-81 дүгээр тал/,

Гэрч Г.Гантогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яргайтын “МТ” шатахуун түгээх станц дээр очсон. Тэгтэл “15-86” УБИ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй 4-5 согтуу залуучууд ирээд миний машины зүүн хойд талын крыло, хаалгыг мөргөсөн. Миний машиныг мөргөчихөөр нь би буугаад яагаад машин мөргөж байгаа юм бэ гэхэд, 4-5 согтуу, жолооч нь хүртэл согтуу байсан. “...тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд нөгөө хүмүүсийн гэрийг нь заалгаад машиныг нь ачуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Бүрэлдэхүүн ахалж ирсэн хүн нэлээн том цолтой хүн байсан. Цагдаа дээр байж байсан чинь намайг гараад байж бай гэсэн. Тэгтэл араас 2 залуу гарч ирээд учраа ольё, хохирол гомдлыг чинь барагдуулаад салъя гэсэн. Тэгэхээр нь би 30,000 төгрөг өгчих гээд нөгөө машин барьж явсан залуугаас 30,000 төгрөг аваад салсан...” гэх /1-р хавтаст хэргийн 91-92 дугаар тал/,

Гэрч Л.Пүрэв-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын “МТ” шатахуун түгээх станцын хажууд “76-30” УАН, “15-86” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна гэдэг мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 00:33 цагт хүлээн авсан байна. Энэ дуудлагыг хүлээн аваад тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд дамжуулсан байна. Мөрдөгч Агийн ахалсан бүрэлдэхүүнийг дуудлага дээр очоод 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03:58 цагт буцаж ирсэн. Энэ дуудлагыг А шийдвэрлэсэн байна..." гэх /1-р хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

Гэрч Б.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дуудлагын дагуу мөрдөгч А, техникийн шинжээч Баттүвшин, шинжээч Билгүүн нарын хамт дуудлага дээр очсон. Тэгээд очиход мөргүүлсэн гэх машин нь байсан, нөгөө машин нь байхгүй байсан. Мөргүүлсэн машины жолоочоор нь заалгаад мөргөсөн гэх машины байгаа газар нь очсон. Тэгтэл тэр машин байгаа газар нь 1 байшин байсан бөгөөд гадаа нь машин нь байж байсан. Тэгээд байшинд ороход 6-9 согтуу хүмүүс байсан. Нөгөө мөргүүлсэн машины жолооч нь намайг мөргөсөн машиныг барьж явсан жолооч нь энэ хүн байсан гэж зааж өгсөн. Тэгээд ачигч машин дуудаж машиныг нь ачуулсан. Тэгээд согтуу гээд байгаа жолоочийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү хүргэж өгсөн. Тэгээд ажил руу буцаад явсан...” гэх /1-р хавтаст хэргийн 96 дугаар тал/,

Гэрч Б.Баттүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...очиж шалтгаан нөхцөлтэй нь танилцахад “76- 30” УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч архи зарж, нөгөө машины жолооч худалдан авах гэж байгаад хоорондоо маргаан өрнүүлж, нөгөө машин нь машиныг нь шүргэж явсан гэж ярьж байсан. Тэгээд би “Замын цагдаагийн газар үзлэгийн тэмдэглэл” дэвтэр дээрээ тухайн автомашины жолоочийн нэр, хаяг, утас зэргийг нь бүртгэж авсан. Хэргийн газрын үзлэг хийгээгүй. Мөргөлдсөн гэх 2 машин нь хэргийн газраас хөдөлсөн байсан. Тэгээд нөгөө жолоочийн гэрийг нь заалгаад гэрт очиж “15-86” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачуулж, уг автомашиныг жолоодсон жолоочийг Г.Гантогтохоор заалгаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргэж өгсөн...” гэх /1-р хавтаст хэргийн 101-102 дугаар тал/,

Гэрч Б.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дуудлагын дагуу мөрдөгч А, техникийн шинжээч Баттүвшин, шинжээч Билгүүн нарын хамт дуудлага дээр очсон. Тэгээд очиход мөргүүлсэн гэх машин нь байсан бөгөөд нөгөө машин нь байхгүй байсан. Мөргүүлсэн машины жолоочоор нь заалгаад мөргөсөн гэх машины байгаа газар нь очсон. Тэгтэл тэр машин байгаа газар нь 1 байшин байсан бөгөөд гадаа нь машин нь байж байсан. Тэгээд байшинд ороход 6-7 согтуу хүмүүс байсан. Нөгөө мөргүүлсэн машины жолооч нь намайг мөргөсөн машиныг Дарьж явсан жолооч нь намайг мөргөсөн машиныг барьж явсан жолооч нь энэ хүн байсан гэж зааж өгсөн. Тэгээд ачигч машин дуудаад машиныг нь ачуулсан. Тэгээд согтуу гээд байгаа жолоочийг суулгаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүргэж өгсөн. Тэгээд ажил руу буцсан...” гэх /1-р хавтаст хэргийн 96 дугаар тал/,

Гэрч Д.Буянзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед Ковидын хөл хорионы үе байсан. Тээврийн хэрэгсэл нэг их ачигдаж ирдэггүй байсан. Тухайн өдөр ачилтын машины жолооч манай компанийн 98000338 дугаарын утсыг барьж байсан бөгөөд дуудлага ирсэн тохиолдолд очиж байсан. Тухайн үед ямар жолооч ажиллаж байсныг хэлж мэдэхгүй байна. Тэр өдөр манай компанийн дансаар орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй байсан. Би бодохдоо тэр машиныг ачиж ирсэн жолооч нь журмын хашааны төлбөрийг авсан байж магадгүй юм...” гэх /1-р хавтаст хэргийн 132-133 дугаар тал/,

Гэрч Э.Анхжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 05-ны орой намайг ажлаас манай нөхөр очиж аваад харих замдаа цагдаатай Сүхбаатарын талбайн хойд талын уулзвар гараад уулзсан. Тэгтэл тэр цагдаа нь манай нөхрийг торгоно гэсэн. Манай нөхөр Д.Б намайг цагдаа торгоно гэнэ гээд байна гэж хэлээд миний Хаан банкны картыг аваад “ATM” явсан. Тэгээд миний Хаан банкны 5954234245 тоот данснаас 200,000 төгрөг аваад цагдаад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр харьсан. “...манай нөхрийг урд өдөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан гээд  эрхийг нь хасна гэсэн. Манай нөхөр нэлээн гуйж байгаад 200,000 төгрөг өгөөд эрхээ хасуулаагүй юм...” гэх /1-р хавтаст хэргийн 83 дугаар тал/,

Гэрч Д.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр манай дүү Д.Бын Чингэлтэй дүүргийн Яргайтад байдаг гэрт нь би, манай дүү Д.Б, Д.Бын найз нь гээд нэг залуу бид гурав 1 шил 0,75 граммын архийг хувааж уусан. Ингээд нэмж архи уухаар дуудлагын архи дуудсан. Тэгээд дуудлагын архи ирээд гэрийг олохгүй байна гээд доод талын “МТ” шатахуун түгээх станц дээр байна гээд залгасан. Тэгээд бид нар очиж авахаар Д.Б машинаа бариад явсан. “МТ” шатахуун түгээх станц дээр очихдоо Д.Б нөгөө дуудлагын жолоочийн машиныг шүргэсэн. Тэгээд гэртээ очоод нөгөө архиа уугаад байж байтал цагдаа нар ороод ирсэн. Цагдаа нар Д.Бын машиныг ачуулаад Д.Б бид хоёрыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр хэсэг байж байгаад бид хоёрыг явуулсан. Манай дүү борлуулалтын компанид ажилладаг бөгөөд маргааш нь машинаа аль журмын хашаанд байгааг хайгаад олохгүй байсан. Тэгээд би Мижидсамдан гэж таньдаг ахтайгаа яриад болсон асуудлын талаар хэлээд яах ёстой талаар асуусан. “...тухайн үед эхний шил архиа дуусаад сүүлийн дуудлагын жолоочийн авч ирсэн архийг нь талд нь оруулсан байсан. Нөгөө мөргөсөн машиныхаа залуутай зохицоод явсан. “...тэр цагдаа дүү бид хоёроор ямар нэгэн драгерь багаж үлээлгэж согтуурлын зэрэг шалгаагүй, нөгөө шүргэсэн машины жолоочтой зохицоод яв гэж хэлсэн. Тэгээд дүү нөгөө жолоочтой нь тохироод бид хоёр явсан. ...өмнө нь манай дүүгийн найз бид гурав 1 шил 0,75 граммын архи уучхаад нөгөө дуудлагын жолоочийн авч ирсэн 0,75 граммын архийг уугаад талд нь оруулсан байхад цагдаа нар ирсэн...” гэх /2-р хавтаст хэргийн 169-170 дугаар тал/,

Гэрч Б.Мижидсамдан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тухайн үед Аг таних талаар Д.Пүрэвжавд хэлэхэд холбоо барих утасны дугаарыг нь над руу явуулсан. Би явуулсан дугаар луу залгаж А.Атой утсаар ярьсан. Би түүнтэй ярихдаа Д.Б гэх хүний тээврийн хэрэгслийг саатуулсан болон гаргасан зөрчлийн талаар асууж, хүргэлтийн үйлчилгээнд явж байсан тээврийн хэрэгсэл юм байна, машиныг нь өгөх боломжтой юу гэж А.Агоос асуусан. А.А надад хэлэхдээ Д.Б гэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн тээврийн хэрэгсэл мөргөсөн зөрчил гаргасан болохоор саатуулах талаар хэлсэн. Тээврийн хэрэгслийг нь гаргаж өгч болно, харин арга хэмжээ тооцох ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь зөрчил гаргасан хүн нь миний таньдаг хүний дүү юм байна, боломжтой бол тээврийн хэрэгслийг нь гаргаж өгөөд дараа нь арга хэмжээ авч болох уу гэж асуусан. А.А би өнөөдөр амарч байгаа, маргаашаас машиныг нь гаргаж өгье гэж хэлсэн. Би Атой Д.Бын гаргасан зөрчилд хариуцлага тооцуулахгүй байх талаар ярьж гуйгаагүй, хэлээгүй, харин боломжтой бол саатуулагдсан тээврийн хэрэгслийг нь журмын хашаанаас гаргаж өгөх боломжтой эсэх талаар асуусан...” гэх /2-р хавтаст хэргийн 172-173 дугаар тал/,

Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн бүртгэлийн системийн бүртгэл /3-р хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Гэрч О.Гарьд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...танай байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан 2020 оны 12 дугаар сарын үетэй холбоотой замын тээврийн осол, хэргийн дуудлагад Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн жижүүрийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу хэргийн газарт үзлэг хийж, ажиллаж байсан. Дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийнхэн хамгаалалтад зогсож үүрэг гүйцэтгэж байсан. ...Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн замын тээврийн осол, хэргийн газрын дуудлага дээр очиж ажиллаж байсан. Албан ёсоор зохицуулсан тушаал, шийдвэр гараагүй шиг санаж байна. Дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ аваад ажиллаж байсан. Дүүрэг дэх зохицуулагч нар ямар ямар үүрэг гүйцэтгэж байсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. ...Шийдвэрлэлтийн утга дээр цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж хаасан бол шийдвэрлэсэн гэж үзнэ...” гэх /3-р хавтаст хэргийн 101-102 дугаар тал/,

Гэрч Л.Пүрэв-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Зам тээврийн осол, хэргийн дуудлагыг цагдаагийн байгууллагын 102 дугаартай утсанд манай Тээврийн цагдаагийн албанд шилжүүлдэг. Ирсэн дуудлагыг бид нар харьяа дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдад шилжүүлдэг. Харьяа дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дуудлага дээр очоод хүн гэмтсэн, эвдрэл ихтэй дуудлага дээр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүнийг дууддаг. Тухайн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд жижүүрийн шуурхай удирдлагын мэдээ хүлээн авагч нар мэдэгддэг. Тэгээд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн осол, хэргийн газарт очиж ажиллагаа явуулдаг. Анх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирэхэд хаана, ямар осол гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл нь цахимаар Тээврийн цагдаагийн албанд ирдэг. Энэ мэдээллийг авсан мэдээл хүлээн авагч цагдаа Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд мэдэгддэг. Ингээд Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийгээд ирсний дараа мэдээлэл хүлээн авагч цагдаа дээр жижүүрийн мөрдөгч нь тухайн осол, хэргийн дуудлагыг өөрөө хэлж хаалгадаг. Тухайн осол, дуудлагад явсан жижүүрийн мөрдөгч тухайн осол, хэргийг цааш нь үргэлжлүүлэн өөрөө шалгахаар бол “Хэрэг, рапорт” гэж манай “Дуудлага, мэдээллийн бүртгэлийн систем”-д хаалгадаг. Харьяаллын дагуу дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү шилжүүлэхээр бол “Осол, акт” гэж хаалгадаг. Цааш нь тухайн ослыг: шалгуулахааргүй бол “Цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй” гэж хаалгадаг. “...Дуудлага мэдээллийн бүртгэлийн систем”-д дээр дурдсан 3 төрлөөр хаагддаг. “Цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй” гэж хаалгасан бол тухайн мөрдөгч цаашаа шалгаагүй, харьяаллын дагуу харьяа дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэст шилжүүлээгүй шууд хаалгасан байна. Тухайн дуудлагыг дуудлагад явсан мөрдөгч утсаар болон биеэр мэдэгдэж хаалгадаг...” гэх  /3-р хавтаст хэргийн 109 дүгээр тал/,

Гэрч Н.Батдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид хоёр Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй таараагүй. Тухайн үед Н.Мөнгөншагай “А-1”-ээс Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр согтуу жолооч байна, “очоод “драгер” үлээлгээдэх гэж байна” гээд бид Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явсан. Хаанаас саатуулагдсан хүмүүс байсан талаар мэдэхгүй байна. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр архи зарсан гэж асуудалтай хүмүүс байна гэж ойлгосон...” гэх /3-р хавтаст хэргийн 104-105 дугаар тал/

Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өмгөөлөгч авч байгаа. Одоогоор мэдүүлэг өгөхгүй...” гэх /2-р хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад манай найзууд ирсэн. Тэгээд тухайн үед хүн тус бүр 2, 2 пиво уусан. Тэгээд архи дуудлагаар хүргэнэ гэсэн зарын дагуу архи дуудсан. Тэгээд дуудлагын архи хүргэх хүн нь ирээд манай доод талын “МТ” шатахуун түгээх станц дээр намайг дуудсан. Би тухайн үед өөрөө жолоогоо бариад 3 найзын хамт очсон. Тэр үед тэр архи хүргэж ирсэн хүний машины хажуу талд очиж зогсоод буухдаа хаалгаараа машиныг нь цохисон. Тэгээд жоохон маргаан үүссэн. Бид нар тэгээд шууд манай гэр лүү яваад өгсөн. Тэр хүнээс мөнгийг өгөөд дахиад авсан байсан. Тэгээд бид нар тэр авсан архиа уучхаад унтаж байхад цагдаа нар гэрт ирсэн. Цагдаа нар ирээд миний машиныг ачуулаад, бид нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Нөгөө машины жолооч та машины будгийн үнэ өгчих гэхээр нь 30,000 төгрөг өгөөд салсан. Тэр цагдаа дээр байж байхад бид нарыг яв гэхээр явсан. Өглөө нь босоод машинаа хайж эхэлсэн. Журмын хашаануудаар яваад олдохгүй байсан. Тэгэхээр нь нөгөө дуудлагын дагуу ирсэн бүрэлдэхүүнийг ахалж байсан хүний утасны дугаарыг хайж байгаад олж авсан. Тэгээд бүрэлдэхүүн ахалж А гэдэг цагдаатай утсаар ярьсан. Тухайн үед А нь Баянбүрдийн тэнд байдаг журмын хашаанаас машинаа очоод aв маргааш ирж надтай уулзаарай гэсэн. Журмын хашаанаас машинаа аваад бэлнээр 60,000 төгрөг өгч авсан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар 05-ны өдөр Атой утсаар нь ярьж байгаад Сүхбаатарын талбайн хойд талын одоогоор Чингис хааны музейн хажуу талын зам дээр Атой уулзсан. Тухайн үед А шууд миний жолооны эрхийг хасна гэсэн. Тэгэхээр нь би торгуулаад эрхээ хасуулахгүй өнгөрөөж явуулъя хэдэн төгрөг өгчих гэсэн. Тухайн үед би эхнэртэйгээ явж байгаад эхнэр Э.Анхжингийн дансанд байсан 200,000 төгрөгийг АТМ-ээс аваад Ад өгсөн. Тэгээд намайг А яв гээд би эхнэртэй цуг яваад өгсөн. Тэрнээс хойш дахиж Атой уулзаагүй...”, “ ...Би тухайн үед ямар цагдаа байсныг нь мэдэхгүй байна. Би бодохдоо жижүүрийн цагдаа байна гэж бодсон. Тэр цагдаа нь та хоёр хоорондоо зохицооч чиний машин чинь гайгүй юм байна ш дээ гэсэн. Тэгээд би нөгөө машиныхаа жолоочид 30,000 төгрөг өгөөд зохицсон. Тухайн үед миний машины гэрчилгээ, жолооны үнэмлэх надад байсан. Мөрдөгч А.А тухайн үед хурааж аваагүй. Чингэлтэй дүүргийн цагдаа нөгөө жолооч бид хоёрыг хоорондоо зохицоод яв гэсэн юм...” “...Би Мижидсамданг гэж хүнийг танихгүй учраас бид хоёр хоорондоо ярилцаж байгаагүй. Миний унаж явсан машин нь манай компанийн машин байсан. Тэгээд компаниас машинаа нэхээд байсан. Би тухайн үед нэлээн олон журмын хашаагаар машинаа хайж байгаад Агийн утсыг олоод аль журмын хашаанаас авах талаар асуухад машин байгаа журмын хашааг хэлж өгсөн. Тэгээд А нэг дэх өдөр ирээд эрхээ хасуулаарай гээд байсан. Тэгэхээр нь би 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Атой уулзахад миний эрхийг хасна гээд байсан. Тэгэхээр нь би ахаа торгуулийн арга хэмжээ авч болохгүй юм уу? эрхээ хасуулахгүй байж болохгүй юу гээд нэлээн гуйсан. Тэгсэн чинь А нэг удаа эрхийг чинь хасахгүй торгоод өнгөрье гэсэн. Тэгээд би эхнэрийнхээ данснаас талбайн хойд талын АТМ-ээс 200,000 төгрөгийг аваад Ад өгсөн.... “ гэх /2-р хавтаст хэргийн 195-196, 211-212 дугаар тал/

     Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт, надад холбогдох хэргийг 1 жилийн хугацаанд АТГ-аас шалгасан. 2021 оны 10 дугаар сард намайг шууд яллагдагчаар татсан. Би 20 дахь жилдээ Цагдаагийн байгууллагад ажилласан. Цагдаагийн байгууллагаас хэргийг АТГ-руу шилжүүлээд шалгах 1 жилийн хугацаа өнгөрсөн байсан. Энэ хугацаанд хэргийг шалгасан бол миний буруугүй хангалттай нотлогдох байсан. Прокурорын яллах дүгнэлтэд намайг чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж хэлж байна, би тухайн үед согтуугаар машин жолоодож байсан Д.Б гэж хүнийг тухайн үед шалгаад “драгьер” үлээлгээд, машиныг нь ачуулаад хамт архи ууж явсан 4 хүний хамт хүлээлгэж өгсөн. Намайг хар өнгийн машинтай гэж байна, надад хар өнгийн ямар ч машин байхгүй. Гэрч Гантогтохыг хүрэлцэн ирэхийг хүссэн боловч ирээгүй байна тэр хүн ирсэн бол хэргийг нэг талд нь шийдэх байсан гэх,

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан дуудлагын лавлагааны хуудас, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.Анхжингийн 5954234245 дугаар хаан банкны дансны хуулга, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Быг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх станцын орчим 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “15-86” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Г.Гантогтохын “76-30” УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаснаа шалган шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл дотор 200,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч А.Аг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт “МТ” шатахуун түгээх станцын орчим “15-86” УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа, “76-30” УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх иргэн Г.Гантогтохоос ирүүлсэн мэдээллийн дагуу дуудлагаар очиж ажиллахдаа:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.5. “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.7 “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол зөрчлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэх, эсхүл хэрэг  бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хүргэх” гэснийг,

Ажлын байрны тодорхойлолтын 4.2-т “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх” гэснийг тус тус зөрчиж, Хахууль өгөгч Д.Бын зам тээврийн осол гаргаснаа шалган шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Д.Баас 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор 200,000 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 

шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд нийтийн албанд томилох эрх хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Боржигон овогт Алтанцоожийн Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

 

Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.

Шүүх шүүгдэгч А.Агийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч Д.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, А.Золжаргал нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаарх баримт байхгүй байна. “АТМ”-ээс мөнгө авсан нь үнэн юм байна гэдгийг тогтоосон, гэтэл тэр мөнгө нь Ад очсон үгүй нь нотлогдохгүй байна. Өнөөдөр шүүхэд шилжүүлж ирсэн хавтаст хэрэгт байгаа баримт нь хахууль авсан талаарх үйлдлийг нотлохгүй байна. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт гэрч нарын мэдүүлгээс шүүгдэгч А.А нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт “МТ” шатахуун түгээх станцын орчим 15-86 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа, 76-30 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх иргэн Г.Гантогтохоос ирүүлсэн мэдээллийн дагуу дуудлагаар очиж ажиллахдаа:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”-ийн 37.1,1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.5. “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.7 “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол зөрчлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэх, эсхүл хэрэг  бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хүргэх” гэснийг,

Ажлын байрны тодорхойлолтын 4.2-т “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх” гэснийг тус тус зөрчиж, Хахууль өгөгч Д.Бын зам тээврийн осол гаргаснаа шалган шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Д.Баас 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор 200,000 төгрөгийн хахууль авсан нь нотлогдон тогтоогдож өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.

 

Хохирол, хор уршгийн талаар. 

Гэмт хэргийн бусдад учирсан хохиролгүй, шүүгдэгч А.Агийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 200,000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэрэгт хавсаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцоожийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,

Шүүгдэгч Хиадборжигон овогт Дарханбаатарын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийн 5 жил хүртэлх хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жил,

Шүүгдэгч Д.Быг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /сарын/ хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агоос гэмт хэрэг үйлдэж олсон 200,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Хавтаст  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авах эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                    П.АРИУНБОЛД