Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/904

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Мөнхтогоо /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б ын Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овогт Б ын Б  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Г.Т ийг өөрийн эхнэр Э.Б тэй хардсаны улмаас маргалдан зодож, биед “дээд уруул, дагзанд шарх, баруун, зүүн нүдний доод зовхи, хамарт зулгаралт, баруун нүдний доод зовхи, хүзүү, хэвлийнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Г.Т ийг өөрийн эхнэр Э.Б тэй хардсаны улмаас маргалдан зодож, биед “дээд уруул, дагзанд шарх, баруун, зүүн нүдний доод зовхи, хамарт зулгаралт, баруун нүдний доод зовхи, хүзүү, хэвлийнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Г.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 6 сарийн 17-ны өдөр манай ажлын Б  гэдэг эмэгтэйн нөхөр фейсбүүкээр хүний эхнэртэй янз бүр болохоор яадгийг харуулна гэхээр нь би ямар ч хамаагүй, буруу ойлгоод байна гэсэн чинь тэгвэл хэнтэй явалдаад байгааг хэлээд өгчих, хоёулаа оройхон уулзах уу гэхээр нь тэгье, ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үед чат дууссан.

Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар 21-ний өдөр 06 цагийн үед ажил руугаа очиж унтах гээд явж байхад 01 цаг 26 минутад Б  залгаад би эрүүл байна, манай хоёр найзыг гэрт нь хүргээд өгөөч гээд шалаад байхаар нь би хоёр найзыг нь гэрт нь хүргэж өгөх санаатай Хүүхдийн-100 дээр очиж хоёр найзтай нь хамт аваад Яармагт хүргэж өгсөн. Б  жаахан согтолттой  байсан. Тиймээс гэрт нь хүргэж өгөхөөр буцаж Халдвартад ирээд эндээс такси бариад яваарай, хангалтай дөхүүлж өглөө, гэрт чинь очвол нөхөр чинь бас хардана гээд таксинд суулгаад явуулах гэсэн чинь боловч эрсдэлтэй санагдаад байрных нь гадаа хүргэж өгөөд буулгах гэтэл миний машины хаалгыг нэг эрэгтэй хүн тогшсон. Б  тэр хүнийг хараад манай нөхрийн дүү байна, чи яв гэхээр нь би хөдлөөд нэлээн холдож байгаад Б ийг  буулгаад явсан. Нөхрийнх дүү гэсэн хүн намайг дагаж байсан юм билээ. Би 11 дүгээр хорооллын автбусны буудал дээр зогсоод машин дотроо тамхи татаж байхад нөхрийнх дүү гэх хүн миний ард зогсоод, над дээр ирээд Б ийг сая хүргэж өгсөн үү гэхээр нь би тэгсэн гэж хэлээд намайг нөхөр нь хий хардаад байна гээд нотлох зорилготойгоор чатаа харуулсан. Тэр залуу нөхөртэй нь би хамт байна гээд яриад дуудсан. Б ийн нөхөр 5 минут орчмын дараа хүрч ирээд шууд намайг цохиж зодсон.

Би яаж ч тайлбарлах гээд нэмэр байгаагүй. Хамт байсан найзууд нь болиулаагүй. Намайг зодсон Б- гэдэг хүн сүрдүүлэхдээ эхнэртэй чинь явалдана, хүүхдийг чинь ална, чиний амьдралыг самарна, одоо бичлэгийг чинь хийгээд фейсбүүкээр тараана,  Б ийн аав, ээж дээр нь очоод би танай охинтой явалдсан гэж хэл, тэгэхгүй бол эхнэртэй чинь ярьж уулзана, хүүхдээ Монголоос хайгаарай, хүний наймаанд явуулна гэж хэлэхээр нь би миний амьдралд битгий гай болооч, гэр бүлийнхээ асуудлыг хоорондоо шийд гэж хэлээд нэмэр байгаагүй. Миний  уруул сэтэрсэн, толгой хагарсан юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

 

Гэрч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2017 онд Б  гэдэг  хүнтэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон Нөхөр бид хоёр гэр бүлийн асуудлаас болоод 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс одоог хүртэл тусдаа байгаа. Над дээр миний 3 хүүхэд байгаа. 2022 оны 6 дугаар сард би гэрлэх ёслолын ордонд худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Өчигдөр буюу 2022 оны 6 дугаар 21-ний орой 20 цагийн үед би найз М, З  нартай уулзахаар болоод гэрлэх ёслолын ордны хойд талын пабад уулзсан. Тэнд бид коктель ууж, юм ярьж байгаад 22 цагийн орчим гарцгааж, Хүүхдийн 100-д байдаг ... нэртэй лаунжид очиж коктель ууж нэлээн халсан. Тэгээд 02 цагийн үед бид гурав гэртээ хүргүүлэхээр ажлын газрын хүн болох Т ийн чат руу 2 найзыгаа Яармагт хүргүүлэх гэсэн юм, хүрээд ирээч гэсэн чат бичсэн бөгөөд 02 цагийн үед Сөүл плазагийн урд ирчихлээ, гараад ир гэсэн. Манай хоёр найзыг хүргэж өгөөд дараа нь намайг хүргэж өгөхөөр Сансар руу явсан. 03 цаг өнгөрч байхад ирээд буух гэж байтал манай нөхөр болох Б ийн хуурай дүү М.Д- зогсож байсан. Би Д-ийг намайг буруугаар ойлгочих байх гэж бодоод манай нөхрийн хуурай дүү байна, цаашаа жоохон холдоод зогсчих гээд байрныхаа туслах замын хажууд зогсоод би буусан. Гэртээ ороход манай аав, ээж, хүүхдүүд унтаж байсан тул би орондоо ороод унтсан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй. Тухайн өдөр би хэмжээндээ тааруулж уусан, болсон зүйлсийг санаж байгаа. Би өмнө нь Т  гэдэг хүнтэй ажлын шугамаар 2, 3 удаа чат бичиж байсан, дотно харилцаа байхгүй. 2022 оны 6 дугаар 22-ны өглөө 06 цагийн үед Т  залгаад танай нөхөрт зодуулчихлаа гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8929 дугаартай “...Г.Т ийн биед дээд уруул, дагзанд шарх, баруун, зүүн нүдний доод зовхи, хамарт зулгаралт, баруун нүдний доод зовхи, хүзүү, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/,

Яллагдагч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг болон өөрийн гэм бүрууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Т  манай эхнэртэй явалдаж, түүнээс болж би Т  гэх залууг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Хохирогч Т  гэх залуу манай гэр бүлийн хүнтэй 2 сар явалдсан байсан бөгөөд өмнө нь бас би тэр залууд харилцаагаа зогсоо гэж анхааруулж байсан. Тухайн процесс болсон өдрийн өглөө үүрээр тухайн залуу манай эхнэрийг хүргэж өгч байгааг манай дүү харсан. Үүнээс болоод энэ асуудал болсон бөгөөд би хохирогчийг гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Надад танхайрах зорилго байгаагүй бөгөөд гэр бүлээ хамгаалах зорилгоор тийм үйлдэл гаргасан... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8929 дугаар дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Г.Т нь хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Г.Т  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлын нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.И. эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Хохирогч Г.Т өөс нэхэмжилсэн хохирлын тооцоо гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлах үндэстэй байна. Миний үйлчлүүлэгч одоогоор ажил хийдэггүй ба хөгжмийн өндөр чадвартай хүн байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага нэгжээр торгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 38 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Б ын Б ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Т  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлын нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т  болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН