Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/248

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх    

Шүүгдэгч: Б.Э  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Бийн Эд холбогдох эрүүгийн 2212000000267 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аюулгүй байдал хууль сахиулагч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр ............... ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай ...........сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хатгин овогт Бийн Э/РД:АЙ..................../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Хатгин ургийн овгийн Бийн Э нь 2022 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арвис баарны гадна Б.Э нь согтуурсан үедээ иргэн хохирогч Ж.Тыг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны дээд 1/3 хэсгийн цууралт, хамарт зулгаралт, баруун зовхины гадна булан, зүүн зовхины дотор буланд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт, баруун дээд үүдэн 1-р шүдний ирмэг эмтэрсэн, доод уруулын салстад цус хуралт, баруун ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2212000000267 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ж.Тын өгсөн:

“...Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байгаад 22 цагийн үед Залуус караокед жаахан сууж ганц нэг пиво уугаад байгаад Одод караокед ороод бас ганц нэг пиво уусан тухайн үед би ганцаар явж байсан. Тэгээд 23-00 цагийн хооронд Арвис бааранд орсон. Тэгээд жаахан сууж байтал манай дижи найз Д хүмүүстэй маргалдаад гараад явахаар нь дагаад гарахад Б.Э гэх залуу чанга дуугарч орилоод байхаар нь би толгой хэсэг буюу нүүр хэсэгт нь зүүн гараар нэг удаа цохисон. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгаад би орох гээд явж байхад нөгөө залуу намайг дуудахаар нь очиход намайг учир зүггүй толгой тархи руу цохиод хавсарч унагаад дээрээс өшиглөсөн. Тэгсэн Б.Эн найз нь бололтой нэг залуу ирээд салгасан. Тэгээд миний хамраас болон уруулаас цус гараад байж байтал өндөр ногоон дээлтэй залуу болох Г.Ө над дээр ирээд миний үүдэн шүд рүү нэг удаа цохиход найзууд нь ирээд аваад явсан ер нь тийм л зүйл болсон. Миний хамар баруун нүд эрүү шүд, ташаа хэсэгтээ гэмтэл авсан. Энэ гэмтлийг Б.Э гэх залуу учруулсан. Харин 1 дүгээр үүдэн шүдний ирмэг эмтрэлийг Г.Ө гэх залуу учруулсан. Би өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Б.Э Г.Ө хоёроос өөр гар хүрсэн зүйл байхгүй. Миний нэрийг нь мэдэхээс Б.Э Г.Ө нар байсан. Харин нөгөө 2 залууг нь танихгүй нэрийг нь мэдэхгүй байна. Манай найзаас гэвэл дижи Д гэх залуу байсан. Би нэлээн согтуу байсан гэхдээ болсон зүйлийг мэдэж байна. Нөгөө залуучууд ч гэсэн согтуу байсан. Би гомдолтой байна. Өөрт учирсан эмчилгээний зардал болон бусад гарах зардлыг бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54 дүгээр тал/

 

*Гэрч Г.Өын өгсөн:

“...Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр найз болох А.Аын гэрт Б.Э Б.Г бид нар байсан юм. Тэгээд бид нар цаг караокед дуулахаар гарсан. Тэгээд Одод гэх караоке орсон. Үүний дараа Залуус гэх караокед ороод 00 цаг өнгөрч байхад Арвис баар руу орсон. Тэндээ сууж байгаад баарны дижитэй уулзаад ая тавиач гэхэд чи мэддэг юм уу гэхээр нь маргалдаад цугтаа гарсан. Гадаа гараад ирэхэд зөндөө олон залуучууд байсан. Тэгээд би дижи залуутай учраа олоод уучлалт гуйгаад баар руу орсон. Тэгээд бааран дотор текэн дээр нь нэг шил пиво уугаад сууж байхад Б.Г А.А нар намайг баарнаас дэмнэж гаргасан. Тэгээд намайг гадаа суулгаад А.А Б.Г нар Б.Эг хайгаад тэр хавиар нэр дуудсан тэгсэн гарч ирэхгүй байхаар нь манай 2 найзын нэг нь залгаад хаана байгаа газрыг нь асуухад 12 дугаар дэлгүүрийн хажууд байна гэсэн. Үүнээс хойш юу болсонг мэдэхгүй байна би тасарсан байсан. Би цохиж зодсон зүйл байхгүй. Харин манай найз Б.Э цохиод Б.Э зөрүүлээд цохисон гэж дараа нь буюу маргааш өдөр сонссон. Тэрнээс бол яг зодоон болох үед би хажууд нь байгаагүй. Бид нар өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. А.А Б.Г нар байсан байх гэж бодож байна. Би тэр талаар мэдэхгүй. Одод, Залуус караокед байхдаа танилцаж байсан их гоё дуулдаг юм байна гэж хэн хэнийг хэлж байсан. Би нэлээн согтуу байсан цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд ороод согтуурал хэмжих багаж үлээхэд 1,63 хувийн согтолттой байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар тал/

 

 *Гэрч А.Аын өгсөн:

 “...Манайх Архангай аймгийн төвд орж ирээд жил гаран болж байна тэгээд манай найз нар болох Г.Ө, Б..Г Б.Э нар аймагт ажлаар ирсэн. Тэгээд найзууд уулзсан юм чинь гадуур гарья гэж хэлээд цаг караокед дуулахаар гарсан юм тэгээд Одод гэх караоке ороод дараа нь Залуус караокеноос гараад Арвис бааранд 00 цааг өнгөрч байхад орсон тэгсэн Г.Ө Б.Г нар дижи залуу хөгжмөө тавиач гэсэн. Тэгсэн Дижи залуу та нар мэддэг юм уу чацга нар минь гэсэн тэгээд бид нар хоорондоо маргалдаад гараад хоорондоо учраа олоод байж байхад урт үстэй залуу/Т/ гарч ирээд манай найз Б.Эг цохисон.  Тэгээд Б.Э зөрүүлээд цохихоор нь Б.Г бид 2 тэнд байсан ганц нэг хүмүүстэй хамт салгасан. Тэгээд баарнаас орж Г.Өыг гаргаж ирэхэд Б.Э байхгүй байхаар нь залгахад 12 дугаар дэлгүүрийн хажууд байна гэсэн тэгээд очоод байж байтал цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Би харснаар толгой хэсэгтээ нэг нэг удаа гараараа цохилцсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Б.Э бид нар багцаагаар 6-7 ширхэг 0,5гр пиво уусан байсан. Согтолт гайгүй энэ дундаас хамгийн их согтсон нь Г.Ө байсан. Харин нөгөө залуу согтуу байсан. Хэр согтуу байсанг мэдэхгүй байна.        Өөр хүн цохиж зодоогүй манай найз Б.Этай л маргалдаж харилцан нэг нэг удаа цохилцсон. Бид нар өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Б.Г Г.Ө, Б.Э бид нар болон баарны дижи хийдэг залуу байсан. Өөр танихгүй ганц нэг хүмүүс байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/

 

 *Гэрч Б.Гийн өгсөн:

 “...Архангай аймгийн Хангай сумаас ирээд удаагүй байсан. Манай найз болох А.А нь Архангай аймгийн төвд байдаг юм. Тэгээд тэднийд Г.Ө Б.Э бид нар тэднийд байсан юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад гэрээс нь гарч Одод гэх караокед ороод цаг гаран болоод Залуус караокед орсон. Дараа нь Арвис бааранд 00 цаг өнгөрч байхад орсон. Тэгсэн ая нь зогссон байсан хэсэг сууж байгаад Г.Ө бид 2 дижи залуу руу хандаад ая тавиач гэж хэлэхэд дижи залуу чи мэддэг юм уу гээд Г.Өыг болон А.А нарыг хэсэг залуусын хамтаар дижи залуу дагуулаад гарсан араас нь Б.Э бид 2 гараад ах нараас уучлалт гуйгаад зогсож байсан би Б.Эг Ж.Т гэх залуу шанаа хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгсэн Б.Э нөгөө залууг зөрүүлээд эрүү хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд Б.Э намайг зүгээр байхад цохилоо гэж орилсон. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд бид нар авч явсан.  Миний харснаар эрүү хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тэр 2 огт маргалдсан зүйл байхгүй. Харин гадаа зогсож байхад Ж.Т эхлээд Б.Эг цохиж авсан. Одод болон Залуус караокед байхад Ж.Т манай найз Г.Өыг ямар гоё дуулдаг залуу вэ гээд танилцаад гар барьсан. Б.Э бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан. Мөн Ж.Т гэх залуу согтуу байсан. Өөр хүн цохиж зодоогүй манай найз Б.Этай л маргалдсан. Б.Э ч мөн адил ямар нэгэн хүнд цохиж зодуулаагүй. Бид нар өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Дижи залуу маргалдаад эвлэрсэн байсан. А.А, Г.Ө, Б.Э бид нар болон баарны дижи хийдэг залуу байсан. Өөр танихгүй ганц нэг хүмүүс тэгээд Ж.Т нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Эн өгсөн:

“…Би зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-63 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 310 дугаартай “...Ж.Тын биед хамар ясны дээд 1/3 хэсгийн цууралт, хамарт зулгаралт, баруун зовхины гадна булан, зүүн зовхины дотор буланд цус хуралт, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт, баруун дээд үүдэн 1-р шүдний ирмэг эмтэрсэн, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хамар ясны дээд 1/3 хэсгийн цууралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арвис баарны гадна иргэн Ж.Т нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арвис баарны гадна хохирогч Ж.Ттой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Тын“...Б.Э гэх залуу чанга дуугарч орилоод байхаар нь би толгой хэсэг буюу нүүр хэсэгт нь зүүн гараар нэг удаа цохисон. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгаад би орох гээд явж байхад нөгөө залуу намайг дуудахаар нь очиход намайг учир зүггүй толгой тархи руу цохиод хавсарч унагаад дээрээс өшиглөсөн. Тэгсэн Б.Эн найз нь бололтой нэг залуу ирээд салгасан. Тэгээд миний хамраас болон уруулаас цус гараад байж байтал өндөр ногоон дээлтэй залуу болох Г.Ө над дээр ирээд миний үүдэн шүд рүү нэг удаа цохиход найзууд нь ирээд аваад явсан ер нь тийм л зүйл болсон. Миний хамар баруун нүд эрүү шүд, ташаа хэсэгтээ гэмтэл авсан. Энэ гэмтлийг Б.Э гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Өын“...Харин манай найз Б.Э цохиод Б.Э зөрүүлээд цохисон гэж дараа нь буюу маргааш өдөр сонссон. Тэрнээс бол яг зодоон болох үед би хажууд нь байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч А.Аын”...Дижи залуу та нар мэддэг юм уу чацга нар минь гэсэн тэгээд бид нар хоорондоо маргалдаад гараад хоорондоо учраа олоод байж байхад урт үстэй залуу/Т/ гарч ирээд манай найз Б.Эг цохисон.  Тэгээд Б.Э зөрүүлээд цохихоор нь Б.Г бид 2 тэнд байсан ганц нэг хүмүүстэй хамт салгасан. Тэгээд баарнаас орж Г.Өыг гаргаж ирэхэд Б.Э байхгүй байхаар нь залгахад 12 дугаар дэлгүүрийн хажууд байна гэсэн тэгээд очоод байж байтал цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Би харснаар толгой хэсэгтээ нэг нэг удаа гараараа цохилцсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гийн”...Б.Эг Ж.Т гэх залуу шанаа хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгсэн Б.Э нөгөө залууг зөрүүлээд эрүү хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд Б.Э намайг зүгээр байхад цохилоо гэж орилсон. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд бид нар авч явсан.  Миний харснаар эрүү хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тэр 2 огт маргалдсан зүйл байхгүй. Харин гадаа зогсож байхад Ж.Т эхлээд Б.Эг цохиж авсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Эн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны дээд 1/3 хэсгийн цууралт, хамарт зулгаралт, баруун зовхины гадна булан, зүүн зовхины дотор буланд цус хуралт, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт, баруун дээд үүдэн 1-р шүдний ирмэг эмтэрсэн, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ж.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Бийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР