Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/255

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/255

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх   

Шүүгдэгч: Ч.А, Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Чы А, Мянгад овогт Чы Б нарт холбогдох эрүүгийн 2212000000264 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Төмөрчин мэргэжилтэй, Эрдэм транс ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт ............................ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Мянгад овогт Чы Б, регистрийн дугаар: /ПЭ............/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 23-ны Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “МАКД”ХХК-Д мужаан ажилтай, ам бүл 3, эх, охины хамт ................оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн шүүхийн эрүүгийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т тус тус зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, Мянгад овогт Чы А/РД:ПЭ............../,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.А, Ч.Б нар бүлэглэн Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Өгийнуурын зүүн эрэгт байх С.Мийн эко гэрийн ойролцоо 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед иргэн Б.Т, Б.Тр нартай маргалдан улмаар тэдгээрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2212000000264 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Ты өгсөн:

“...Би 2022.06.25-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос 3 найзын хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт байрлах нууран дээр амрахаар ирсэн. С.Мийн эко гэр баазад гэр авч амарсан. Тэгтэл 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед гадаа тамхилаад зогсож байхад танихгүй 30 гаран насны эмэгтэй амь авраарай гэж хэлээд надаас зуураад миний араар орсон. Хоёр залуу уг эмэгтэй дээр ирээд Халзан толгойтой залуу нь амь авраарай гэж тусламж хүсэж ирсэн эмэгтэйг зодох гэж дайрсан. Энэ үед найз Б.Тр бид хоёр халзан толгойтой хүнд хандан наад эмэгтэйгээ зүгээр байлгаач яагаад энэ хүнийг айлгаж сүрдүүлээд байгаа юм бэ? гэж хэлтэл халзан толгойтой залуу тусламж хүсэж ирсэн эмэгтэйд хандан чи ямар овоо хүнээр хамгаалуулдаг гичий вэ? гэж хэлээд амарч байсан гэр рүүгээ гүйж ороод гартаа том хутга барьж гарч ирээд манай найз Б.Тр бид хоёрыг шууд ална гэж хэлээд хутга бариад дайрсан. Энэ үед Б.Тр бид хоёр нуурын эрэг рүү зугтаасан. Мөн бидэнтэй хамт байсан тусламж хүсэж ирсэн эмэгтэй мөн зугтаасан. Хэсэг нуурын эрэг дээр байж байгаад Д.Тр бид хоёр амарч байсан гэрээ онгорхой орхиод явсан байсан тул санаа зовоод гэртээ иртэл нөгөө халзан залуу гэрийнхээ гадаа байж байгаад гэр рүүгээ ална аа гэж хэлээд орсон. Энэ үед Д.Тр бид хоёр халзан толгойтой залууг гэрээсээ хутга аваад гаргаад ирэн гэж бодоод гэрийнхэн хаалгыг гаднаас нь хааж зогссон. Гэр дотроос халзан толгойтой нөхөр алнаа гээд орилж хашхираад гэрийн хаалгыг дотор талаас нь түлхээд байсан. Энэ үед халзан толгойтой залуутай хамт амарч явсан 5-аас 6 орчим залуучууд ирээд та хоёр яаж байна аа гэж ирсэн олон залуусаас хэн нэгэн хэлсэн. Энэ үед Д.Тр бид хоёр гэрийн хаалгыг дарж зогсож байгаад тавиад холдсон энэ үед халзан толгойтой залуу гэрээс гартаа хутгатай гарч ирсэн. Д.Тр бид хоёрыг хараад наад хоёр залуугаа бариад ав гэж ирсэн 5-аас 6 залуудаа хэлсэн. Энэ үед Д.Тр бид хоёр зугтаагаад нуурын эрэг рүү гүйсэн. Тэгтэл хэсэг залуус араас гүйж ирээд Д.Трыг барьж авсан приус машинтай залуус намайг приус машинаараа миний зүүн хөл рүү мөргөсөн энэ үед миний бие газар унасан тэгээд хурдан босоод цааш нуурын эрэг рүү гүйсэн. Нуурын эрэг дээр Д.Тр бид хоёрыг приустэй залуус тал талаас зодсон. Миний биед зодуулснаас болж баруун шанаа хөхөрсөн хавдсан, зүүн нүд хөхөрч хавдсан тухайн үед хамраас цус гарсан, үүдэн нэг шүдний үзүүр хэсэг сэтэрсэн, зүүн хөлийн шилбэний арын булчин зулгарч шалбарсан. Хоолой улайж зулгарсан. Нурууны ар хэсэгт зулгарсан уруул дотор талдаа язарсан. Миний бие эрх чөлөөнд халдсан залуусыг би хараад танина. Хутга барьж танхайрсан мөн намайг болон найз Д.Трыг зодсон хүнийг Ч.А мөн гүүрний инженер ажилтай Болдоо гэх залуу байсан энэ хоёр хүнийг би дуудлагаар очсон цагдаад шууд зааж өгсөн цагдаа дээрх хоёр хүний нэрийг надад хэлж өгсөн. Бусад залуус нь зодоон болсон газар байхгүй амралтын газраас яваад өгсөн байсан. Халзан залуу миний хоолойг миний цамцаар боож нуур руу хийнэ гээд намайг хэсэг газар чирсэн. Харанхуй шөнө байсан тул хэн хэн ямар ямар үгээр доромжлоод байгааг ялгах боломжгүй байсан. Халзан толгойтой Б.А гэх нөхөр бол намайг хэл үгээр доромжилсон би сайн харсан таньж байгаа. Халзан толгойтой Б.А гараараа цохиж гэмтэл учруулсан. Зүүн хөлний зулгаралт гэмтлийг бол приус машин жолоодож явсан залуу урд гуперээрээ мөргөж гэмтэл учруулсан. Приустэй залууг миний хувьд танихгүй шөнө урдаас гэрлэн тусаад байсан болохоор ямар хүн дээрх приус машиныг жолоодож яваан харагдахгүй байсан. Миний хувьд халзан толгойтой Б.А гэх залуугийн бие эрх чөлөөнд халдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/

 

*Хохирогч Б.Тгийн дахин өгсөн:

“...Хэрэг учрал болох үед Б.Тр бид хоёр 30 метрын зайтай байсан. Яг хэн нь тухайн гэмтлүүдийг учруулсан талаар нарийн сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ зодуулж байхыг нь харсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Ч.Б, Ч.А нар хэн нь ямар гэмтэл учруулсан талаар би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлсэн. Тухайн 2 этгээд нь намайг бүлэглэн зодсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 199-200 дугаар тал/

 

 *Хохирогч Б.Трын өгсөн:

 “...Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос 3 найзын хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутагт байрлах нууран дээр амрахаар ирсэн. С.Мийн эко гэр баазад гэр авч амарсан. Тэгтэл 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед найзуудын хамтаар амрахаар авсан гэрийнхээ гадаа тамхилаад зогсож байтал танихгүй 30 гаран насны эмэгтэй амь авраарай гэж хэлээд манай найз Б.Тгийн хувцаснаас зуураад Б.Т бид хоёрын араар орсон. Хоёр залуу уг эмэгтэй дээр ирээд халзан толгойтой залуу нь амь авраарай гэж тусламж хүсэж ирсэн эмэгтэйг зодох гэж дайрсан. Энэ үед найз Б.Тр бид хоёр халзан толгойтой хүнд хандан наад эмэгтэйгээ зүгээр байлгаач яагаад энэ хүнийг айлгаж сүрдүүлээд байгаа юм бэ? гэж хэлтэл халзан толгойтой залуу тусламж хүсэж ирсэн эмэгтэйд хандан чи ямар овоо хүнээр хамгаалуулдаг гичий вэ? гэж хэлээд халзан толгойтой залуу амарч байсан гэр рүүгээ гүйж ороод гартаа том хутга барьж гарч ирээд манай найз Б.Т бид хоёрыг шууд ална гэж хэлээд хутга бариад дайрсан. Энэ үед Б.Т бид хоёр нуурын эрэг рүү зугтаасан. Мөн бидэнтэй хамт байсан тусламж хүсэж ирсэн эмэгтэй мөн зугтаасан. Хэсэг нуурын эрэг дээр байж байгаад Б.Т бид хоёр амарч байсан гэрээ онгорхой орхиод явсан байсан тул санаа зовоод гэртээ иртэл нөгөө халзан залуу гэрийнхээ гадаа байж байгаад гэр рүүгээ ална аа гэж хэлээд орсон. Энэ үед Б.Т бид хоёр халзан толгойтой залууг гэрээсээ хутга аваад гаргаад ирнэ гэж бодоод гэрийнх нь хаалгыг гаднаас нь хааж зогссон. Гэр дотроос халзан толгойтой нөхөр ална аа гээд орилж хашхираад гэрийн хаалгыг дотор талаас нь түлхээд байсан. Энэ үед халзан толгойтой залуутай хамт амарч явсан гэх 5-аас 6 орчим залуучууд ирээд. Та хоёр яаж байна аа гэж ирсэн олон залуусаас хэн нэгэн хэлсэн. Энэ үед Б.Т бид хоёр гэрийн хаалгыг дарж зогсож байгаад тавиад холдсон энэ үед халзан толгойтой залуу гэрээс гартаа хутгатай гарч ирсэн. Б.Т бид хоёрыг хараад наад хоёр залуугаа бариад ав гэж ирсэн 5-аас 6 залуудаа хэлсэн. Энэ үед Б.Т бид хоёр зугтаагаад нуурын эрэг рүү гүйсэн. Тэгтэл хэсэг залуус араас гүйж ирээд намайг барьж авсан приус машинтай залуус Б.Тг приус машинаараа мөргөсөн энэ үед Б.Т газар унасан. Тэгээд Б.Т босоод цааш нуурын эрэг рүү гүйсэн. Нуурын эрэг дээр Б.Т бид хоёрыг приустэй залуус тал талаас зодсон. Миний бие зодуулснаас болж ,зүүн нүд хөхөрч хавдсан тухайн үед хамраас цус гарсан үүдэн нэг шүдний үзүүр хөдөлсөн. Нурууны ар хэсэгт зулгарсан зүүн гарын шуу орчим зулгарсан мөн зүүн гарын ар хэсэгт зулгарсан. Баруун гарын орчим зулгарсан шарх байгаа. Миний бие эрх чөлөөнд халдсан залуусыг би хараад танина хутга барьж танхайрсан мөн намайг болон найз Б.Тыг зодсон хүнийг Ч.А мөн гүүрний инженер ажилтай Болдоо гэх залуу байсан энэ хоёр хүнийг би дуудлагаар очсон цагдаад шууд зааж өгсөн цагдаа дээрх хоёр хүний нэрийг надад хэлж өгсөн. Бусад залуус нь зодоон болсон газар байхгүй амралтын газраас яваад өгсөн байсан. Харанхуй шөнө байсан тул хэн хэн ямар ямар үгээр доромжлоод байгааг ялгах боломжгүй байсан. Халзан толгойтой Б.А гэх нөхөр бол намайг хэл үгээр доромжилсон би сайн харсан таньж байгаа. Халзан толгойтой Б.А миний толгой хавирга хөл рүү өшиглөсөн. Миний нүд рүү цагаан фудволк өмсөж явсан залуу цохисон харвал танина...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/

 

 *Гэрч Э.Гын өгсөн:

 “...Өлзийт сумын Цайдам багт гүүр барьж байгаа манай ажлын хамт олон 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамт олноороо амрахаар Өгийнуур сумын нуурын зүүн эрэгт эко гэр бааз ажиллуулдаг С.Мэ гэх хүний гэр бааз дээр өдрийн 17 цагт очоод 3 гэр авсан. Тэгээд хамт олноороо хорхог хийж идээд нуурын усанд ороод орой гэртээ хамт олноороо нийлж архи пиво уусан миний бие архи пиво уугаагүй. Тэгээд шөнийн 23 цагийн багцаа зүүн талын гэрт Б.А, Ганаа, Төгсөө болон миний бие уг гэрт амарч байсан. Тэгтэл Төгсөө эгч Б.Аыг чи намайг яахаараа тоодоггүй юм бэ? гэж хэлээд богино холбооны станцыг Б.А руу шидсэн Төгсөө эгчийн Б.А ах руу шидсэн Хар өнгийн богино холбооны станц Б.А ахын духыг оносон. Б.А ахын дух баруун талдаа бага зэргийн шалбарсан

Гч*>

байсан. Тэгээд Б.А Төгсөө эгч хоёрын хооронд маргаан болсон. Маргалдаж байгаад Төгсөө эгч гэрээс ганцаараа явсан. Б.А ах бид хоёр баруун талын гэрт орсон уг гэрт байсан хүмүүс архи тойруулж ууж байсан. Б.А уг гэрт архи уусан тэгтэл гаднаас Төгсөө эгч согтуу орж ирээд Б.Аыг хэл үгээр доромжилж танай дүү нар хулгай хийдэг чи өөрөө хүүхэн хүчиндэж шоронд орсон гэж хэл үгээр доромжилсон. Энэ үед Б.А чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Уг гэрт Б.А Төгсөө эгч хоёр үлдсэн гэрээс Отгоо ах Нямаа, Хорлоо, Отгонбат, Болдоо , Кувиршэн бид нар нуурын эрэг явж түүдэг асааж шорлог хийсэн. Биднийг нуурын эрэг явсан хойгуур Б.А Төгсөө нар хоорондоо маргалдсан байсан. Миний хувьд 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө ямар ч хүнтэй зодоон хийгээгүй. Б.А зодоон хийж байсан. Дэргэд нь инженер Болдоо, Алтанабагана нар байсан харанхуйд надад тодорхой зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

 

*Гэрч Ч.Эийн өгсөн:

“…2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр найз Б, О, Б нарын хамт амарч байсан. Тэгсэн бид нарын амарч байсан газрын ойролцоо хүмүүс маргалдаад ирсэн. Тэгсэн тухайн хүмүүс дотор байсан нэг залуу нь би бишээ гээд орилоод байсан. Тэгээд бид нар машинаас буугаад нөгөө хүмүүс дээр очиход манай найз Бын ах Аын нүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгсэн Б ахыгаа өмөөрч нэг залууг гараараа цохиод авсан. Тэгсэн нөгөө залууг би босгож явуулсан. Найз Бын ах Аын амарч байсан гэрийн тэнд бас хүмүүс маргалдаад байсан. Яваад очиход нэг залууг бас зодчихсон байсан. Тэгээд бүгд гэр рүү хэрэлдээд орцгоосон. Ер нь бол ийм л зүйл болсон. Би цохиж зодоогүй харин Б нэг залууг нь цохисон. О, Б бид гурав цохиж зодоогүй харин салгасан. Б нэг залууг нь цохисон. Түүнээс өөр хэн нэгэн хүн цохиж зодсоныг мэдэхгүй байна. Намайг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би болон миний цуг явсан гурван найз архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин Аын ажилчид нь бол бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Төрсөн ахыгаа өмөөрч маргалдсан түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би тэрийг мэдэхгүй байна. Учир хараагүй болохоор. Харин бид нарыг уулзахаас өмнө юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-76 дугаар тал/

 

*Гэрч Э.Бийн өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр найз Б, О, Э нарын хамт амарч байсан. Тэгсэн бид нарын амарч байсан газрын ойролцоо хүмүүс маргалдаад ирсэн. Тэгсэн тухайн хүмүүс дотор байсан нэг залуу нь би бишээ гээд орилоод байсан. Тэгээд бид нар машинаас буугаад нөгөө хүмүүс дээр очиход манай найз Бын ах Аын нүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгсэн Б ахыгаа өмөөрч нэг залууг гараараа цохиод авсан. Тэгсэн нөгөө Э босгож явуулсан. Найз Бын ах Аын амарч байсан гэрийн тэнд бас хүмүүс маргалдаад байсан. Яваад очиход нэг залууг бас зодчихсон байсан. Тэгээд бүгд гэр рүү хэрэлдээд орцгоосон. Ер нь бол ийм л зүйл болсон. Би огт гар хүрээгүй харин салгасан. Надад тэр талаар мэдэхгүй. Бид нарыг очиход зодуулсан байсан. Намайг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би болон миний цуг явсан гурван найз архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин Аын ажилчид нь бол бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Төрсөн ахыгаа өмөөрч маргалдсан байх түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би тэрийг мэдэхгүй байна. Учир хараагүй болохоор. Харин бид нарыг уулзахаас өмнө юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-81 дүгээр тал/

 

*Гэрч С.Оын өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын 25-ний орой 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр найз Б, О, Б нарын хамт амарч байсан. Тэгсэн бид нарын амарч байсан газрын ойролцоо хүмүүс маргалдаад ирсэн. Тэгсэн тухайн хүмүүс дотор байсан нэг залуу нь би бишээ гээд орилоод байсан. Тэгээд бид нар машинаас буугаад нөгөө хүмүүс дээр очиход нэг залуу зодуулсан байсан. Тухайн хүн дээр очиход нэг өндөр шар залуу нь баярлалаа гээд байсан. Мөн намхан шар залуу чи их сайн залуу байна гээд байсан. Би тухайн зодоон болсон асуудлыг огт мэдэхгүй харин зодоон болсны дараа нөгөө хүмүүстэй уулзсан юм. Ер нь бол ийм л зүйл болсон. Би огт гар хүрээгүй харин салгасан. Бид нарыг очиход зодуулсан байсан. Намайг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би болон миний цуг явсан гурван найз архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин Аын ажилчид нь бол бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин бид нарыг уулзахаас өмнө юу болсныг мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 84-86 дугаар тал/

 

*Гэрч Ч.Гийн өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зам гүүрний ажилчдын хамтаар Өгийнуур сумын Өгий багийн нутагт байх нуурын эрэг дээр очиж амарсан хамт олноороо эко гэр баазаас 3 гэр аваад хуваагдаж орсон. Тэгээд хамт олноороо амарч байхдаа авсан гэртээ архи пиво уусан. Амралтын гэр дотроо хамт ажилладаг Ч.Атай маргалдсан. Ч.Аыг би орой болсон нар жаргах гээд харанхуй болж байна. Хамт нойл ороод ирье гэж хэлтэл Ч.А чадахгүй чи өөрөө гар гэсэн тэгээд би Ч.Ат уурлаад өмнө нь шоронд байсан энэ тэрийг нь  уурандаа хэлсэн. Тэгтэл Ч.А миний нүүр рүү нэг удаа гараараа алгадаж цохисон. Энэ үед миний бие хар өнгийн жижиг гар станцыг Ч.А руу шидсэн дээрх миний шидсэн богино холбооны станц Ч.Аын нүүрэн тус газар оносон. Тэгтэл Ч.А намайг ална гэж хэлээд сандал дээрээсээ босох үед миний бие гэрээс гараад гүйж яваад амарч байсан гэрийн баруун талын гэрийн гадаа хоёр залуу тамхи татаад зогсож байсан. Дээрх хоёр залууд миний бие хандан наад залуугаа аваадах намайг зодох гээд байна гэж хэлтэл. Нөгөө тамхи татаад зогсож байсан хоёр залуу Ч.Ат хандан ахаа та одоо болиоч эмэгтэй хүнийг битгий айлгаад байгаач гэж хэлсэн. Тэгээд миний бие гүйгээд амралтын гэрээсээ холдоод явсан. Ч.А тамхи татаж байсан хоёр залуутай маргалдаад үлдсэн. Надад тусалсан хоёр залуутай Ч.А маргалдан дээрх хоёр хүнийг бие эрх чөлөөнд Ч.А халдаж үед би байгаагүй. Мөн хэн хэн хэнтэй маргалдаж зодоон хийсэн талаар миний хувьд мэдэхгүй. Зодоон маргаан болохыг би хараагүй. Миний хувьд дээрх хоёр залуугаас тусламж гуйж очсон үнэн. Тэгээд Ч.Ааас нуугдаж дээрх хоёр залуугийн араар орж нуугдсан үнэн. Харин амь авраарай гэж бол хэлээгүй. Тухайн өдөр 3 суудлын машинаар эко гэр бааз дээр ирээд 3 гэр авч амарсан. Болдоо инженерийн мөнгөлөг саарал өнгийн приус маркийн машин. М.Булганчимэг эгчийн Цагаан өнгийн приус 20 маркийн машин. Баярцогтын цагаан өнгийн гранд марк-2 загварын машинтай нийт гурван машинтай 15 лаа нууран дээр ирж амарсан. М.Булганчимэг эгч цагаан өнгийн приус 20 маркийн машинаар бидний хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ явсан. Амарч байсан газар 2 машин үлдсэн. Архи пиво уусан үедээ шалихгүй зүйлээс болоод маргалдаад богино холбооны станц Ч.А руу шидсэн нь үнэн ямар нэгэн санаа байгаагүй. Ч.А бид хоёр хоорондоо үерхэх гээд байгаа юм. Одоо албан ёсоор үерхэж нөхөрлөсөн асуудал байхгүй. Миний хувьд цагдаагийн байгууллагаас дуудсан үед саадгүй ирж чадна бичүүлсэн гар утасны дугаар дээрээ байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-97 дугаар тал/

 

*Яллагдагч Ч.Аын өгсөн:

“...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 113-114 дүгээр тал/

 

*Яллагдагч Ч.Бын өгсөн:

“...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 123-124 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 254 дугаартай “...Б.Тгийн биед зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний ирмэг бага зэрэг эмтэрсэн, дээд уруулын дотор салстад цус хуралт, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн шилбэний арын дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн ташаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд үүдэн 1-р шүдний ирмэг эмтрэл болон бусад цус хуралт, зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/

                                                                                                                                                                                            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 253 дугаартай “...Б.Трын биед зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун шууны доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр гарын бугалганы гадна дунд хэсэг, хоёр тохойнд зулгаралт, нуруунд нидрэгдсэн мэт зулгаралт, өвчүүний зүүн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун шууны доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр гарын бугалганы гадна дунд хэсэг, хоёр тохойнд зулгаралт, нуруунд нидрэгдсэн мэт зулгаралт, өвчүүний зүүн хэсэгт цус хуралт гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 43-44 дүгээр тал/

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131, 133 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Өгийнуурын зүүн эрэгт байх эко гэрийн ойролцоо иргэн Б.Т, Б.Тр нар нь бусдад зодуулж, тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.А, Ч.Б нар нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Өгийнуурын зүүн эрэгт байх эко гэрийн ойролцоо иргэн Б.Т, Б.Тр нартай маргалдан улмаар тэдгээрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Тгийн“...Д.Тр бид хоёрыг хараад наад хоёр залуугаа бариад ав гэж ирсэн 5-аас 6 залуудаа хэлсэн. Энэ үед Д.Тр бид хоёр зугтаагаад нуурын эрэг рүү гүйсэн. Тэгтэл хэсэг залуус араас гүйж ирээд Д.Трыг барьж авсан приус машинтай залуус намайг приус машинаараа миний зүүн хөл рүү мөргөсөн энэ үед миний бие газар унасан тэгээд хурдан босоод цааш нуурын эрэг рүү гүйсэн. Нуурын эрэг дээр Д.Тр бид хоёрыг приустэй залуус тал талаас зодсон. Миний биед зодуулснаас болж баруун шанаа хөхөрсөн хавдсан, зүүн нүд хөхөрч хавдсан тухайн үед хамраас цус гарсан, үүдэн нэг шүдний үзүүр хэсэг сэтэрсэн, зүүн хөлийн шилбэний арын булчин зулгарч шалбарсан. Хоолой улайж зулгарсан. Нурууны ар хэсэгт зулгарсан уруул дотор талдаа язарсан. Миний бие эрх чөлөөнд халдсан залуусыг би хараад танина. Хутга барьж танхайрсан мөн намайг болон найз Д.Трыг зодсон хүнийг Ч.А мөн гүүрний инженер ажилтай Болдоо гэх залуу байсан энэ хоёр хүнийг би дуудлагаар очсон цагдаад шууд зааж өгсөн цагдаа дээрх хоёр хүний нэрийг надад хэлж өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Трын“...Энэ үед Б.Т бид хоёр зугтаагаад нуурын эрэг рүү гүйсэн. Тэгтэл хэсэг залуус араас гүйж ирээд намайг барьж авсан приус машинтай залуус Б.Тг приус машинаараа мөргөсөн энэ үед Б.Т газар унасан. Тэгээд Б.Т босоод цааш нуурын эрэг рүү гүйсэн. Нуурын эрэг дээр Б.Т бид хоёрыг приустэй залуус тал талаас зодсон. Миний бие зодуулснаас болж ,зүүн нүд хөхөрч хавдсан тухайн үед хамраас цус гарсан үүдэн нэг шүдний үзүүр хөдөлсөн. Нурууны ар хэсэгт зулгарсан зүүн гарын шуу орчим зулгарсан мөн зүүн гарын ар хэсэгт зулгарсан. Баруун гарын орчим зулгарсан шарх байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Э.Гын”...Биднийг нуурын эрэг явсан хойгуур Б.А Төгсөө нар хоорондоо маргалдсан байсан. Миний хувьд 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө ямар ч хүнтэй зодоон хийгээгүй. Б.А зодоон хийж байсан. Дэргэд нь инженер Болдоо, Алтанабагана нар байсан харанхуйд надад тодорхой зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Эийн”...Тэгээд бид нар машинаас буугаад нөгөө хүмүүс дээр очиход манай найз Бын ах Аын нүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгсэн Б ахыгаа өмөөрч нэг залууг гараараа цохиод авсан. Тэгсэн нөгөө залууг би босгож явуулсан. Найз Бын ах Аын амарч байсан гэрийн тэнд бас хүмүүс маргалдаад байсан. Яваад очиход нэг залууг бас зодчихсон байсан. Тэгээд бүгд гэр рүү хэрэлдээд орцгоосон. Ер нь бол ийм л зүйл болсон. Би цохиж зодоогүй харин Б нэг залууг нь цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бийн”...Тэгээд бид нар машинаас буугаад нөгөө хүмүүс дээр очиход манай найз Бын ах Аын нүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгсэн Б ахыгаа өмөөрч нэг залууг гараараа цохиод авсан. Тэгсэн нөгөө Э босгож явуулсан. Найз Бын ах Аын амарч байсан гэрийн тэнд бас хүмүүс маргалдаад байсан. Яваад очиход нэг залууг бас зодчихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Оын”...Тэгээд бид нар машинаас буугаад нөгөө хүмүүс дээр очиход нэг залуу зодуулсан байсан. Тухайн хүн дээр очиход нэг өндөр шар залуу нь баярлалаа гээд байсан. Мөн намхан шар залуу чи их сайн залуу байна гээд байсан. Би тухайн зодоон болсон асуудлыг огт мэдэхгүй харин зодоон болсны дараа нөгөө хүмүүстэй уулзсан...”гэх мэдүүлэг, гэрч Ч.Гийн”...Тэгтэл Ч.А намайг ална гэж хэлээд сандал дээрээсээ босох үед миний бие гэрээс гараад гүйж яваад амарч байсан гэрийн баруун талын гэрийн гадаа хоёр залуу тамхи татаад зогсож байсан. Дээрх хоёр залууд миний бие хандан наад залуугаа аваадах намайг зодох гээд байна гэж хэлтэл. Нөгөө тамхи татаад зогсож байсан хоёр залуу Ч.Ат хандан ахаа та одоо болиоч эмэгтэй хүнийг битгий айлгаад байгаач гэж хэлсэн. Тэгээд миний бие гүйгээд амралтын гэрээсээ холдоод явсан. Ч.А тамхи татаж байсан хоёр залуутай маргалдаад үлдсэн. Надад тусалсан хоёр залуутай Ч.А маргалдан дээрх хоёр хүнийг бие эрх чөлөөнд Ч.А халдаж үед би байгаагүй. Мөн хэн хэн хэнтэй маргалдаж зодоон хийсэн талаар миний хувьд мэдэхгүй...” гэх мэдүүлэг, өөрсдийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ч.А, Ч.Б нарын мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 253, 254 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Ч.А, Ч.Б нар бүлэглэн нь хохирогчийн Б.Тгийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол, Б.Трын эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун шууны доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.А, Ч.Б нарын бүлэглэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ч.А, Ч.Б нарыг бүлэглэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Т, Б.Тр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч Ч.А, Ч.Б нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, тэдгээрийг бүлэглэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ч.А, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мянгад овогт Чы А, Мянгад овогт Чы Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Ч.Б нарыг 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Ч.Б нар нь шүүхээс оногдуулсан 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Ч.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.А, Ч.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.А, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР