Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 160/2022/0215/Э |
Дугаар | 2022/ШЦТ/253 |
Огноо | 2022-09-23 |
Зүйл хэсэг | 17.1.3.1., |
Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/253
2022/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Б.Отгонцэцэг, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: С.Батсүх
Иргэдийн төлөөлөгч: Б.Д
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, Г.Энхбаяр
Шүүгдэгч: Д.С, Ц.Ба, М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дгийн С, Ханх овогт Цын Ба, Боржигон овогт Мн Г нарт холбогдох эрүүгийн 1726001530157 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 сарын 04-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сум ........ хаягтай, урьд Архангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 08 сарын 31-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 06 сар хорих ялаар, Архангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 11 сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123/1 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар, Архангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1198 оны 12 сарын 01-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123/1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил 06 сар хорих ялаар, Архангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 05 сарын 28-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 06 сар хорих ялаар, Архангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 сарын 15-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 7 жил хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 23-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 7 жил хорих, 4 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэгдсэн, Боржигон овогт Дгийн С регистрийн дугаар/АИ................./,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 1, ганцаараа Өвөрхангай ............оршин суудаг, урьд Өвөрхангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 04 сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 сарын 28-ний өдрийн 1/46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Өвөрхангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 сарын 25-ний өдрийн 1/95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Өвөрхангай аймаг Хархорин сум дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 12-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1,2.3, 2,5-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж 2021 оны 06 сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дах шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан, Ханх овогт Цын Ба/РД:ЙА............../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 08 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймаг ............отод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дах эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 сарын 25-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар, Архангай аймаг дах эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 02 сарын 23-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар, Архангай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 сарын 24-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 жил хорих ялаар, Өвөрхангай аймаг Хархорин сум дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 12-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2,5-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж 2021 оны 03 сарын 05-ний өдөр Өвөрхангай аймаг Хархорин сум дах шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт Мн Г/РД:АЭ8................/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ба нь ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны 2-30 тоот хашааны гаднаас иргэн Э.Гын Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 49-09 тоот хашааны гаднаас иргэн С.Нгийн өмчлөлийн мотоцикль хулгайлсан,
Шүүгдэгч Ц.Ба, Д.С М.Г нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар 13-09 тоот хашаан дотроос иргэн Д.Гийн өмчлөлийн хар өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийг хэрэгслийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнс бараан захын” хашаан дотор байрлах “Янзага” зоогийн газрын үүдэнд байсан иргэн Ж.Бгийн өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын 17-09 тоотод оршин суух иргэн Ч.Оын гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын 17-08 тоотод оршин суух иргэн Ү.Сийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 910000 /есөн зуун арван мянга/төгрөгийн эд зүйл хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын 17-08 тоотод оршин суух иргэн З.Чийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1455000 үнэ бүхий эд зүйл хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цехийн 8-815 тоотод байх иргэн С.Нын гэрт хууль бусаар нэвтрэн орж 2420000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, 2021 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Ц.Дгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 2551000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр style shop дэлгүүрийн урд талын зогсоол дээр байсан иргэн П.Лгийн өмчлөлийн 71-98 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийг хэрэгслийг хулгайлан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч Ц.Ба, Д.С нар нь бүлэглэн 2021 оны 07 сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг хуучин хүнсний хашаанд байрлах хохирогч М.Дийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 711000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
Шүүгдэгч М.Г нь яллагдагч Н.тэй бүлэглэн 2017 оны 10 сарын 22-наас 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 55-03 тоотод оршин суугч Д.Нын хүн байнга амьдрах суух зориулалт бүхий орон байранд нэвтрэн орж 6545000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,
Шүүгдэгч М.Г, Д.С нар нь бүлэглэн 2021 оны 07 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Бийн улаан өнгийн "Мустанг-5" мотоциклийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
*Шүүгдэгч Ц.Бын шүүх хуралдаанд: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 49-09 тоот хашааны гаднаас иргэн С.Нгийн өмчлөлийн мотоциклийг хулгайлсан хэргийн тухайд тус мотоциклыг Архангай аймгийн Цагдаад хураалгасан. Тус мотоциклыг хохирогч С.Нд буцааж өгч хохирол төлбөрийг төлөх саналтай байна. Бусад үйлдэл холбогдлоо хүлээн зөвшөөрч байгаа ...” гэж
* Шүүгдэгч М.Гын шүүх хуралдаанд: “..Дундговь аймгийн Сайхан Овоо сумаас авсан хурганы арьсыг хурааж авсан буюу хавтаст хэрэгт зураг нь авагдсан байгаа боловч энэ хэргийг шалгаагүй аваад үлдчихсэн байна. Энэ хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Энэ шийтгэх тогтоолоор ял эдэлж дууссаны дараа дахин тус хурганы арьсны хэргээр ял шийтгүүлж магадгүй буюу эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсэж байгаа учраас тус хэргийг шалгуулж, нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Бусад үйлдэл холбогдол дээр маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэж мэдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ба, М.Г, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ба, М.Г, Д.С нар нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Нын өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр нөхөр Дашзэвэгийн хамт явсан. Явахдаа Арвайхээр сумын 55-3 тоотод байрлах байшингаа цоожлоод хүүхдүүддээ захиж үлдээгээд явсан. 2017 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ ирэхэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 55-3 тоот хашаанд байрлах байшинд хулгай орсон талаар мэдсэн. Хулгай орсон талаар тухайн үед манай том хүү Батдорж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт очтол байшин доторх эд зүйлсийн бусниулаад эмх замбараагүй болгосон байсан гэсэн. Тухайн үед манай хүү Батдорж хүүхдүүд тоглоод эмх замбараагүй болгочихлоо гэж ойлгоод гэрээ цэвэрлээд янзалсан гэсэн. Тэгээд хүргэн Мөнхсайхантай ярьж байгаад гэнэт буудаг булган малгай байхгүй болсон талаар мэдээд хулгай орж гэж мэдсэн гэсэн. Эрэгтэй хүний буудаг булган малгай 1 ширхэг, /2 жилийн өмнө авч байсан гэх/, дээл хийх гээд элдээд бэлдчихсэн 90 ширхэг хурганы арьс, /заримыг нь дөрвөлжлөөд оёход бэлдсэн, зарим хэсгийг хооронд нь оёсон/ байсан, Шинэ цагийн “АА-40 жил” гэсэн бичигтэй, дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг, Жижиг цагаан тагтай, саарал өнгийн хайрцаг дотор 3 дээлийн хуучны мөнгөн товч 15 ширхэг /буурцган хэлбэртэй-5 ширхэг, бундан хэлбэртэй-5 ширхэг, цулгай хээгүй-5 ширхэг/ байсан, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 2 хос /тольтой гэж нэрлэдэг ээмэг, нөгөөх нь хар шигтгээтэй урт унжлагатай/ байсан, мөнгөн эрэгтэй бөгж-1 ширхэг /цулгуй гольцоо хэлбэртэй/ байсан, задгай мөнгөний өөдөснүүд, дээр үеийн шилэн товчнууд ойролцоогоор 150 ширхэг орчим их олон ширхэг байсан, дээр үеийн бөөрөнхий шүр байсан. Саарал өнгийн хайрцагтай харааны нүдний шил байсан, хөнгөн цагаан 2 ширхэг төмпөн сав, 1 ширхэг 8 литрийн хөнгөн цагаан хувин зэрэг эд зүйлс алдагдсан. Эд зүйлээ алдсан учир гомдолтой, хурдан олж авмаар байна. Үнийн талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 34-36 дугаар тал/,
*Гэрч Д.Дгийн өгсөн:
“...Би М.Г, З.Н, Н.С гэх хүмүүсийг танина. Манайх Арвайхээр сумын 5 дугаар баг Дангины байрны урд талд байдаг байхад цагдаагаар шалгагдаж байгаа гээд орж гарж байдаг байсан тэгээд таньдаг болсон. Харин Хатанбаатар гэх хүнийг нь танихгүй. Манайх түүнээс хойш нүүгээд 9 дүгээр хороонд буусан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх би одоо өдөр судрыг нь сайн санахгүй байна орой гэртэй утаж байхад М.Г, З.Н 2 хурганы арьс, булган малгай, ууттай борц зэрэг эд зүйл авч ирсэн. Би тэр талаар урьд өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтэй өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр бүгдийг ярьж мэдүүлсэн. Тухайн үед М.Г хэсэг хугацаанд манайд ирж очоод хонж өнждөг байсан тухайн үедээ ямар нэгэн унаа тээврийн хэрэгсэл байгаагүй, М.Г, З.Н хоёроос өөр хүн байгаагүй, тэр 2 хурганы арьс, малгай, борц зэрэг эд зүйл авч ирэхдээ унаагүй явган ирсэн байх, ирэх үед нь машин мотоцикл дугараагүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр тал/,
*Гэрч Н.Сын өгсөн:
“...Би эрэгтэй хүний буудаг булган малгай, элдсэн 20 ширхэг хурганы арьс зэрэг эд зүйл авч явсан. Намайг М.Гын амьдарч байсан Д.Д гэх айлд очиход М.Г, Д.Д мөн Халтар гээд жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй Д.Дгийн охин нар 1 шил нутгийн буян нэртэй архи ууж байгаад М.Г гэрийнх нь хойморт байх урт авдарыг онгойлгоод эрэгтэй хүний буудаг булган малгай гаргаж ирээд толгойн дээрээ тавин сууж байснаа Архангай яваад ирлээ малгайгаа зарна чи авахгүй юм уу гэхээр нь чи хэдэд өгөх үү гэж асуухад 150,000 төгрөгөөр өгчихнө гэхээр би 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэндээ М.Гтой 1 шил нутгийн нэртэй архи хувааж уугаад орой нь гарах гэтэл бараан даавуунд боодолтой байсан хурганы 20 ширхэг арьсыг хар жижиг цүнхэнд хийж өгөөд чамд бэлэглэж байна гэхээр нь би аваад хар цүнхэнд нь хийж үүрээд мотоциклтой Уянга сум руу явсан. Би булган малгайг нь ганц нэг удаа өмсөж байгаад 2017 оны 11 сард Батмөнх гэх айлын үхрийг тэдний хүү болох Ои гэх залуутай /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй/ отроор Уянга сумын хангай овоо явахдаа тухайн малгайгаа өмсөөд явсан, тухайн үед Ои гэх залуу малгайгаа зарчих гээд байхаар нь шүдлэн үхэр өгөөрэй гээд Оид зарсан. Харин хурганы арьсыг нь Баянхонгор аймгийн Баасанжаргал гэх залууд дээл хийх гээд хурганы арьс дутаад байна гэхээр нь эр ямаа өгөөрэй гээд өгчихсөн. Б.Ои Хайрхандулаан сумын Хөгшин тээл гэх газраар нутагладаг байсан одоо хаана байгааг мөн ямар утастай болох талаар мэдэхгүй, харин Баасанжаргал Баянхонгор аймгийн Шаргалжуутад 2, 3 жилийн өмнө байсан одоо хаана байгаа, ямар утасны дугаартайг нь мэдэхгүй байна. Надад булган малгай, хурганы арьсаа хаанаас авсан талаараа хэлээгүй, Архангайгаас ирсэн гэхээр нь би өөрийн юмаа Архангай аймгаас авч ирсэн юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 60 дугаар тал/
*Гэрч Б.Оийн өгсөн:
“...Би 2017 оны өвөл Н.Саас буудаг булган малгай худалдаж авсан. Содон шинж тэмдэг нь хоёр чих нь буудаг хар хүрэн өнгийн булган малгай байгаа. Одоо надад байгаа авснаасаа хойш нэг их өмсөөгүй авдаранд байгаа. Би Н.Саас буудаг булган малгайг 500.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Өвлийн идэш байхгүй гэхээр нь шүдлэн үхэр өгсөн чинь голоод авахгүй байхаар нь 10 хурганы мах нэгийг нь 50.000 төгрөгөөр бодож худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-64 дүгээр тал/
*Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/10 дугаартай:
“...эрэгтэй булган малгай 1ширхэг, шинэ хурганы арьс 90 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 15 ширхэг мөнгөн товч, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, зөөлөн цагаан мөнгө, 150 ширхэг шилэн товч, ойрын харааны хуучин шил 1 ширхэг, хөнгөн цагаан хуучин сав 2 ширхэг, хөнгөн цагаан 1 ширхэг хувины нийт үнэлгээг 6.645.000/зургаан сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 79-80 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/1-р хх-ийн 4-6 дугаар тал, 74 дүгээр тал/
*Хохирогч П.Лгийн өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд Арвайхээр сумын 5 дугаар баг, Хүнс барааны зах дээр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикл жолоодоод ирсэн тэгээд би зах дотор Style shop нэртэй дэлгүүрийн гадаа тавьчихаад Хангамж худалдааны төв рүү орох гээд явтал захын зүүн талын хаалгаад 3 сундалгаатай хүрэн өнгөтэй мотоциклтой дээлтэй 3 залуу Андууд төвийн урд талд ирж зогсоод хойгуур нь сундалсан байсан 2 залуу нь Андууд руу яваад орж байгаа харагдсан. Тэгээд би тухайн үед юм бодолгүй яваад өгсөн. Бороо ороод байсан болохоор би Хангамж худалдааны төв рүү орж 10 орчим минут зогссон. Тэгээд би гараад ирэхэд миний мотоцикл байж байгаа харагдсан тэгээд би гадаа худалдаа явуулдаг континер дээгүүр очоод борооны цув аваад иргээд ирсэн чинь мотоцикл байхгүй болсон байсан. Тэгээд би захын баруун талын хаалга нь дээр байдаг хамгаалагч дээр очоод сурсан чинь гараагүй гэсэн тэгээд би Хангамж худалдааны төв рүү орж 1 хамгаалагчид хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би 5-10 минут л болсон байх удаагүй. Андуудын үүдэнд зогссон 3 залуу хүрэн өнгийн мотоцикл уначихсан жолооч нь хар бараан царайтай хүрэн өнгийн дээлтэй саравчтай хар малгай өмссөн залуу байсан. Хойгуур нь сундалж явсан хүмүүсийг би анзаарч хараагүй намайг Хангамж худалдааны төв рүү очихоор гараад ирэх үед гадаа нь мотоциклын жолооч нь мотоцикл дээрээ сууж байгаа харагдсан. Би 2019 оны 07 дугаар сард 1.850.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо би 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Мэргэжлийн байгууллагаар үнэлгээг нь гаргуулна. Мотоциклын жолооч харвал танина...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 147 дугаар тал/,
*Гэрч А.Тийн өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэртээ орох гээд гудамжинд эхнэр Энхжаргалын хамт явж байтал хашааны баруун урд талын буланд зүүн талаас улаан мотоциклтой жолооч нь хүрэн өнгийн дээлтэй араас нь сундалж явсан залуу нь ногоон өнгийн дээлтэй 2 залуу давхиж ирээд миний баруун өвдгөвч хэсгээр мөргөөд уначихсан тэгтэл манай эхнэр яаж байгаа юм бэ гэсэн чинь тухайн хоёр согтуу залуус юу ч хэлэлгүй гүйгээд явчихсан. Тэгэхээр нь эргэж ирээд уучлал гуйх байх гэж бодоод хэсэг мотоциклынхон дэргэд зогсож байгаад тухайн мотоциклийг хашаандаа түрж оруулчхаад цагдаад дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 дүгээр тал/,
*Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 07/01 дугаартай:
“...2019 онд үйлдвэрлэгдсэн 71-83 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гэж үнэлж байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 172-174 дүгээр тал/
*Хохирогч Д.Гийн өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 7 дугаар багаас манай хүү Г.Го хөдөөнөөс вакцинаа хийлгэх гэж сумын төв рүү явсан юм явахад нь би өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклоо унуулаад явсан юм. Тухайн мотоцикл нь миний өөрийн эзэмшлийн мотоцикл байгаа юм. Манай хүү Го Уянга сумын төв ороод 2 хоносны дараа 07 дугаар сарын 03-ны өглөө манай төрсөн дүү Дуламжав миний 98198474 дугаарын утас залгаад хүүхэд чинь таны мотоциклыг алдчихлаа хүрээд ирээ ахаа гэж надад хэлсэн. Тэгээд би сумын төв рүү ороод би болон манай дүү, хүүхдүүд маань сумын төвөөр хайж нэлээн явсан. Гэвч уг мотоциклийн сураг гарахгүй байсан. Тэгээд хайж явсаар байгаад орой болгосон. Миний мотоцикл хар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл байгаа. Урд талдаа цагаан, саарал өнгийн цацруулагчтай, шаргал өнгийн бүдүүн ширхэгтэй суудлын бүрээстэй, сударны урд байрлах хамгаалах төмрийг нь хар өнгийн лентээр ороосон шинж тэмдэгтэй. Өөр бусад зүйлсийн хувьд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй, бүх зүйлс нь шинээрээ байгаа. Би гомдолтой байна. Би өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклоо 2021 оны 02 дугаар сард 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийн алдсан мотоциклоо одоо 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Шинээрээ мотоцикл байгаа юм. Би хоёр хүүхдийнхээ найз нөхдийн талаар сайн мэдэхгүй байна. Бодвол ангийн хүүхдүүд нь л найз нөхдүүд нь байдаг байх...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 239-240 дүгээр тал/
*Насанд хүрээгүй гэрч Г.Гын өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөө гэр байдаг Баарай гэх газраас Уянга сум руу Ковид-19 вакцин хийлгэхээр ганцаараа аавын эзэмшдэг хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор сумын төв рүү явж ирсэн. Тэгээд сумын төв дээр ирээд вакцинд хамрагдах гэтэл вакцин дууссан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хийнэ гэж надад хэлсэн тэгээд би Уянга сумын 8 дугаар баг жаргалант 13-09 тоотод байрлах өөрийн гэрт очиж дүү Бийн хамт гэртээ хоносон тэгээд бид хоёр гар утсаараа тоглож байгаад орой 22 цагт унтсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цагт явж вакцинд хамрагдсан буцаад гэртээ хариад гэрээс гараагүй дүү Бийн хамт гэртээ байсан дүүгийн хамт гар утсаараа тоглож байгаад 23 цагт унтсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 10 цагт сэрээд гэрээсээ гартал мотоцикл байхгүй байсан тэгэхээр нь ах Дуламжав руу залгаад хамт Уянга сумын төвөөр хайж явсан тэгээд олдохгүй байхаар 2021 оны 07 дугаар 05-ны өдөр цагдаад мэдэгдсэн. Би сумын төв дээр очоод вакциндаа хамрагдчихаад буцаад хөдөө гэр рүүгээ явна гэж гарсан тэгтэл ирсэн өдөр вакцин дууссан гээд хийлгэж амжаагүй тэгээд төвийн гэрт маань манай дүү Б байсан тэгээд дүүгийн хамт гэртээ байсан. Намайг хөдөө гэрээс гарахад мэдэж байсан хүмүүс л мэдэж байсан би төвд ирээд хүнтэй уулзаагүй гэртээ дүүтэйгээ байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 243-244 дүгээр тал/
*Насанд хүрээгүй гэрч Г.Бийн өгсөн:
“...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөдөө байдаг гэрээсээ вакцинаа хийлгэх гээд ээж Даваадолгорийн хамт Уянга сумын Өлт 7 дугаар багт байх гэрээсээ өөрсдийн L200 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд орой болсон ах бид хоёр гар утсаараа пабжт тоглоом тоглож байгаад 23 цагийн үед унтсан. Тэгээд маргааш өглөө нь босоод хартал хашаан дотор оруулаад үрүүлийг нь түгжээд хоносон мотоцикл байхгүй байсан. Тэгээд бид над өдөржин хайгаад олоогүй. Манай гэрт ах Го бид хоносон өөр гаднаас хүн ирж хоноогүй. Хулгайд алдсан мотоцикл бол манай аав Г гэх хүний мотоцикл. Уг мотоцикл хар өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Шаргал өнгийн суудлын бүрээстэй, урд талдаа гэрэл асдаг 2 ширхэг цагаан, саарал өнгийн цацруулагчтай, урд талын хамгаалах төмөр нь хар өнгийн лентээр ороосон байгаа, Өөр бусад шинж тэмдгийн талаар сайн санахгүй байна. Манай аав 2021 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн төвөөс авчирч байсан. Хэдэн төгрөгөөр авч байсан талаар мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 246-247 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээ ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07/02 дугаартай “... 1 ширхэг 2020 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.500.000/нэг сая таван зуун мянга/ гэж тооцлоо” гэх үнэлгээний тайлан 2-р хх-ийн 15-16 дугаар тал/
*Хохирогч С.Нгийн өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 16:00 цагийн үед Арвайхээр сумын 8 дугаар багт байх Сүхээ гэх найзындаа архи уусан. Тэндээ архи ууж байгаад оройд 19:00 цагийн үед санаж байна Арвайхээр сумын 1 дүгээр багт байх Өндөрлөгийн урд талд найз Дын хашааны гадаа очоод мотоциклоо хашааны үүдэнд тавьчихаад Дын илүү гэрт нь ороод шууд унтаад өгсөн. Унтаж байтал намайг Да сэрээгээд чиний мотоцикль хулгайд алдагдсан байна гэсэн. Тэгээд би босоод ямар учиртай хэн гэж хүн аваад явчихав гээд хэлтэл Да надад “чамайг ирэх үеэр Батбаатартай хамт ирсэн Ба гээд нөхөр жижигхэн шар нөхөр унаад явчихлаа. Тэр саяхан шоронгоос гарч ирсэн юм гэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад очиж хэлье гэж бодоод гарах гэтэл Да надад чи энд байж бай би Батбаатартай явчихаад ирье гээд явсан. Миний алдсан мотоцикль хүрэн бор өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл байгаа. Би тус мотоциклийг Өвөрхангай аймгийн Хангамж захаас 2,350,000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан. Аваад огт эвдрэл, гэмтэл байхгүй, сэв зураасгүй цоо шинэ мотоцикл байгаа, би бараг унаагүй. Батбаатартай ирсэн Ба гэх хүнийг сэжиглэж байна. Сэжиглэх ч гэж ер нь тэр аваад явсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 176 дугаар тал/,
*Гэрч С.Дын өгсөн:
“...Би өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14:00 цагийн үед Арвайхээр сумын 7 дугаар багийн зүүн талд Гандангийн ойролцоо өөрийнхөө мотоциклтой явж байтал Цын Батай таарсан. Бид хоёр мэнд мэдээд манай гэр рүү хамт явсан. Гэрийн гадаа очоод гэрээ онгойлгох гэтэл би түлхүүрээ гээчихсэн байж таараад гэрээ онгойлгож чадаагүй. Тэгээд бид хоёр сундаллаад Да ахынх рүү явсан. Ба явах замдаа баривчилгаанаас саяхан гарсан, аймагт эмээл, хазаарын хулгайн хэргээр баригдсан. Хоёулаа Архангай явчихаад ирье гээд надаас хоргоогоод байсан. Би түүнд тэр дэмий байх, харин хоёулаа ганц, хоёр шил архи ууя гэсэн. Тэгээд би Бад чи ер нь Архангай явж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь “миний хэрэг хам хэн ч гэнээ нэг нэр хэлээд тэр дуудаад байна” гэсэн. Бид хоёр заамдаа тэгж ярьж яваад Да ахын гадаа очоод бид хоёр гэрт нь ороод сууж байсан. Тэгсэн чинь удалгүй нэг мотоциклтой хүн гадаа үүдэнд нь ирээд мотоциклоосоо ойчсон чинь Ба гарч очоод тэр хүнийг босгоод мотоциклийг данхраадаад тавьсан. Тэр мотоциклтой хүн нь нилээн согтуу байсан. Тэгээд шууд Да ахын илүү гэр рүү нь яваад орчихсон. Тэгээд бид хоёр буцаж Да ахын гэрт нь ороод гар утсаа аваад Да ахаас “ганц шил архи байна уу” гэтэл тэр тал шил Нутгийн буян гаргаж ирээд “манайд хүмүүс байна бүгдээрээ манай хойд хоосон байшинд орж ууя” гээд бид хоёрыг дагуулаад гарсан. Бид гурав хойд байшинд нь орж ирээд нөгөө архийг нь ууж байгаад би утсаар яриад сууж байгаад эргээд хартал Ба байхгүй болчихсон байсан. Тэгээд гадаа мотоцикль дуугархаар нь гараад хартал, тэр хүний мотоциклыг унаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 180 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 07/20 дугаартай:
“...2021 онд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Мустанг-5 ХҮ-150” маркийн мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2,300,000 төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 187-190 дугаар тал/
*Хохирогч Э.Гын өгсөн:
“...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны 2-30 тоот хашаанд Амгалан гэх ахынхаа байшинг барилцаж байсан юм. Өдөр би 2 цагийн хавьцаа Онгоцны буудлын хажуу талаас Амгалан гэх ахтайгаа хоёулаа ээзгий гэх шороо татаж байсан юм. Тэгээд 3 цагийн үед шороогоо татаж дуусаад Амгалан ахын хашааны гадаа иртэл Тогтох гэх байшин барилцаж байгаа манай хуурай ах нэг ногоон дээлтэй үл таних хүн барьчихсан байж байсан. Би тухайн хүнийг Тогтох ахаас юун хүн талаар тодруулан асуухад хашааны гадаа байсан чиний мотоциклийг хулгайлах гээд зогсож байсан. Тэгээд намайг харснаа зугтаачихсан тэгэхээр нь Бууяа бид 2 хөөж байгаад бариад авсан гэж надад хэлсэн. Миний мотоциклийг хулгайлж байсан ногоон дээлтэй хүнийг би танихгүй. Тухайн үед Бууяа ах машинтай Амгалан ахын гадаа ирэхэд Гын мотоцикл дээр үл таних мордчихсон оролдоод байж байхаар нь Тогтох ахтай уулзаад Э.Гын мотоциклийг нэг хүн оролдоод байж байна юун хүн юм бэ гэхэд мэдэхгүй гээд гэрээсээ хашааны гадаа гүйгээд гарахад нөгөө хүн нь зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 9-11 дүгээр тал/
*Гэрч Ш.Бын өгсөн:
“...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 02-30 тоот оршин суух найз Тогтох гэх айлд очсон юм хашааны гадна Э.Гын улаан хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг ногоон дээлтэй хар малгай өмссөн үл таних хүн доод хашааны үүдэнд аваачсан оролдоод байсан би Тогтохынд ороод Гын мотоциклоор ямар хүн явах гэж байгаа гэтэл явах хүн байхгүй гэсэн гэсэн тэгээд бишдлээ гэж бодоод буцаад гараад хартал зугтаад гүйж байсан тэгэхээр нь би урд гудмаар нь гүйж ороод барьж авсан. Би харсан манай эхнэр харсан Тогтохын хашаанд байсан хүмүүс мэдээгүй байсан би орж хэлээд мэдсэн байх. Мотоцикл хулгайлах гэж байгаад баригдсан хүнийг танихгүй. Нэрээ бол хэлээгүй Давааны ард мод үржүүлгийн тэнд амьдардаг гэж хэлж байсан. Э.Г нь манай аавын дүүгийнх нь охинтой суусан манай хүргэн байгаа юм. Манай найз Тогтох гэх айл тухайн хашаанд байдаг юм тэр өдөр Г байшингийн барилцаж өгч байсан юм. Мотоцикл алдагдах үед Г байхгүй байсан хайрганд явсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 24-25 дугаар тал/
*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 227 дугаартай:
“...1 ширхэг Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 34 дүгээр тал/
*Хохирогч Ч.Оын өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчимд Отгонжаргал гэх 89169838 дугаарын утсаар залгаад танай гэрийн хаалга уначихсан байна танайд орсонгүй хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд сумын хэсгийн цагдаад утсаар хэлсэн. Тэгээд цагдаа очиж шалгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Арвайхээр сумаас гарч сумандаа ирэхэд гэрийн хаалга онгорхой, хамаг юм цацаад гаргаад орхисон байсан. Манай гэрт байсан бурханы гуун дотор байсан жижиг цайны мөнгөн аяга 1 ширхэг, хүзүүний мөнгөн гинж , гинжийг нь 2009 онд авч байсан гинжнээс зүүлттэй хоролыг 2019 онд тухайн үед 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгөөр хийлгэж байсан алдагдсан байна. Тогооны саван дотор байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 2014 онд найрнаас хүмүүс өгч байсан, ханын толгойд зүүлттэй байсан 12 алд татлаг үхрийн ширэн сур, 7 алд суран бугуйл бугуйлны урд талд сүлжмэл чагтан тээглүүртэй байсан алдагдсан байна. Гэрээс өөр эд зүйл алдагдаагүй гэрийн хаалга эвдэлж хаясан байсан. Хашаанд байсан грашын хаалгыг онгойлгон граш дотор байсан авдарнаас хуучин цагийн эмээлийн арван цагаан мөнгөн даруулга, хуучин цагийн мөнгөн хазаарын тоноглол, хүүхдийн мөнгөн товч 6 ширхэг алга болсон содон шинж нь буурцган хэлбэртэй, цутгасан юм шиг цул мөнгөнүүд, мөнгөний үлдэц, алдарт эхийн нэгдүгээр одон 1 ширхэг, хоёр дугаар одон 2 ширхэг, голдоо ногоон оюу номин шигтгээтэй сувдын гараар хэлхэж ар тал эв цагаан шармал эдээр бүрсэн мөнгөн саран зүү 1 ширхэг 2020 оны 12 сарын 03-нд 260.000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгөөр авч байсан, эрэгтэй хүний хүрэн өнгөтэй мөнгөн товчтой дээл 1 ширхэг, мөнгөн товчтой саарал өнгөтэй үстэй дотортой дээл 1 ширхэг, хүрэн өнгийн бор эмжээртэй ягаан өнгийн дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, түрүүвчин дотроос бэлнээр 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг алдагдсан байна. Миний шар дурдан бүс, гэрээс хөлдөөнчинд байсан хонины цул мах 4 кг орчим мах алдагдсан байна. Манайх 2021 оны 06 дугар сарын 28-ны өдөр Арвайхээр сум руу яваад найз болох Отгонжаргалыг нохойд хоол өгч байгаарай гэж хэлээд явсан тэгээд 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр залгаад танай гэрийн хаалга эвдэрсэн байна хүн орсон юм шиг байна гэж хэлсэн тэгээд сумын цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан эд зүйлээ тооцоолж үзэхэд алдагдсан 4 ширхэг мөнгөн аяга 800.000 /найман зуун мянга/, 12 алд татлаг сур 150.000 /нэг зуун тавин мянга/аар бугуйлыг 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр, эмээл хазаарын тоног нийлээд 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр, цул мөнгө, мөнгөны үлдэц нийлээд 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр, саран зүү 260.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр, 3 ширхэг дээлнүүд нийлээд, хүзүүний гинж 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр, бэлнээр 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлж нийт 6.500.000/зургаан сая таван зуун мянга/ орчим төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Надад өс санасан хүн байхгүй байхаа нээх их хүнтэй муудалцдаггүй болохоор гайгүй байх гэж бодож байна. Сэжиглэж байгаа болон холбогдуулан шалгуулах хүн байхгүй. Гомдолтой байна алдагдсан эд зүйлээ олж авхуулмаар байна. Мөн гэрийн хаалга, авдар савны цоожоо төлүүлмээр байна. Би алдагдсан эд зүйлүүдийн хохирлыг барагдуулсан тохиолдолд шүүх хуралд оролцохгүй байж болно...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 83-84 дүгээр тал/
*Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 08/12 дугаартай:
“...дурдагдсан хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ 3.049.5000/гурван сая дөчин есөн мянга таван зуу/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 100-107 дугаар тал/
*Хохирогч Ү.Сийн өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай ах Ч.О залгаад гэр чинь онгорхой байна хүн ирнэ гэж хэлж байсан уу гэж асуусан. Би манайд хүн очно гэж хэлээгүй гэж ах Ч.От хэлсэн. Ч.О ах хэлэхдээ манай хоёр гэрт хулгай орчихсон байна танай гэрт алдчихаар юу байсан бэ гэж асуусан. Манай гэрт ээж өгч байсан миний мөнгөн бүс л байгаа өөр алдахаар юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд ах Ч.О цагдаа дуудаж байна хүрээд ир гэхээр иртэл гэрийн хаалга онгойлгоод авдар дотор байсан хүүхдийн хувцаснууд бүгдийн гаргаад хаяцан авдар дотроос мөнгөн бүс нэг ширхэг байхгүй, манай нөхрийн савхин куртик 1 ширхэг байхгүй болсон байсан. Миний бүс хуучны ширтэй зууван дугуй хэлбэрийн мөнгөөр бүрсэн эмэгтэй хүний мөнгөн бүс байгаа. Манай нөхрийн өмсдөг савхи нь улаан эмжээртэй зүүн гарын ханцуйн дотор талдаа урагдсан хар савхи байгаа. Манайх 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр суманд covid-19 цар тахал батлагдах үед хөдөө гэр рүүгээ явсан. Алдагдсан эд зүйлээ тооцоолж үзэхэд алдагдсан мөнгөн бүс 700.000 /долоон зуун мянга/, савхин куртикээ 320.000 /гурван зуун хорь мянган/ төгрөгөөр 2019 оны намар худалдаж авч байсан юм. нийт 1.050.000 /нэг сая тавин мянга/ орчим төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Сэжиглэж байгаа болон холбогдуулан шалгуулах хүн байхгүй. Алдагдсан эд зүйлээ олоод авчуул надад гомдол гээд байх юм алга Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 142-143 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 08/13 дугаартай:
“...эрэгтэй савхин куртик, олон үйлдэлт бахь, бахь, 5 ширхэг мөнгөн гоёлтой эмэгтэй бүс зэрэг эд зүйлийн үнэлгээг 910.000/есөн зуун арван мянга/ төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт/хх-ийн 159-162 дугаар тал/
*Хохирогч Ц.Дгийн өгсөн:
“...2021 оны 06-р сарын 27-ны өдрийн 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2-р багийн нутаг Дээд эрдэний ар гэх нэртэй газарт эхнэр Ц.Бямбажав, зээ Дөлгөөнбат бид гурав очоод сумын төвийн гэртээ байхгүй байсан. Тэгээд сумын төвийн гэртээ 2021 оны 06-р сарын 29-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожны цүүг суга татчихсан газарт хаячихсан байхаар нь цүүг аваад гэртээ орсон чинь авдар савыг маань онгойлгож хамаг юм гаргачихсан байсан. Тэгэхээр нь би хулгай орсон байна гэж бодоод нүдээрээ ил харагдах алга болчихмоор зүйлсээ бүртгэж харсан чинь мөнгөн тоногтой эмээл алга болчихсон байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. Тухайн алга болсон байж болзошгүй 2021 он 06-р сарын 28, 29-ны өдрүүдэд манай хамар хашааны айлын эзэн Пүрэв, Мянганган гэж хоёр айл гэртээ байсан ба учир байдлыг асууж хүн болон сэжигтэй тээврийн хэрэгсэл дуу чимээ гарсан эсэхийг асуухад “Юм мэдэгдээгүй” гэсэн. Ийм л асуудал болсон. Шинэ цагийн дунд гарын цулгуй мөнгөн аяга 1 ширхэг/ гадна ёроол буюу суурь морины зурагтай /, шинэ цагийн бага гарын цулгуй мөнгөн аяга 1 ширхэг, Эмэгтэй хүний шар суртай том том хэмжээтэй тойрсон 5-н мөнгөтэй, мөнгө нь цэцэг хэлбэртэй мөнгөн бүс 1 ширхэг, Эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг / хугархай буюу хоёр хэсэг болсон / Эмэгтэй шинэ цагийн мөнгөн унжуургатай 1 хос ээмэг, шинэ цагийн цулгуй мөнгөн 1 хос, Улаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, Эрэгтэй хүний хэрэглэдэг: Хөх цэнхэр өнгөтэй хуучны манан хөөрөг / хөөргөний хэмжээ шүдэнзны хайрцаг шиг хэмжээтэй ба хөөргөний хүзүү жаахан дээш бага зэргийн илүү урттай / шинэ цагийн оюу толгойтой, гуулин тавтай, ясан халбагатай. Эрэгтэй хүний чигчий хуруунд таарах мөнгөн бөгж 1ширхэг, 3-н даруулга, 2 баавар, 2 хяртай мөнгөн хэрэглэлтэй эмээл, ногоон гөлөмтэй, цагаан будагтай, ногоон оломцогтой / баруун талын хойд талын даруулга 1 ширхэг нь байхгүй байсан /, Бор шаргал өнгийн хөвөнтэй дээл / шинэ дээл /, Бор шар дэвсгэртэй хар хээтэй үйтэн хуар, дотор хэсэг нь ногоон өнгийн нударгатай дээл / хуучин дээл /, цагаан саарал өнгийн бор шар дотортой эрэгтэй хүний шинэвтэр дээл, цэнхэр даавуун эрэгтэй дээл хөх цоохор ширмэл дотортой эрэгтэй дээл, улаан шаргал өнгийн бүс 8 метр / алд хэрээтэй индүүгээр түлсэн хуучин бүс / эдгээр хоёр тооны дээл эрэгтэй дээл / Хромон гутал 2020 оны 10-р сард худалдаж авсан эрэгтэй хүний хар өнгийн гутал 39 размер, 3 литрийн Никль тагтай төмпөн, 1 жигнүүр бууз, 3 кг хөлдөөсөн цул мах, ямааны хоёр хуйхлаагүй өвчүү ба өвчүүтэй хамт байсан ямааны хошног, Хүүхдийн цүнх, эвдэрхий ажилладаггүй Элжи Элжи4 нэртэй гар утас зэргүүд нь алдагдсан байсан. Пүрэв гэж хүний төрсөн ах нь болох Мянганган байгаа юм. Энэ хоёр хүний аав нь болох Дашдондов нь манай эхнэр Ц. Бямбажавын төрсөн дүү байгаа юм. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 188-189 дүгээр тал/
*Иргэний нэхэмжлэгч Г.Бгийн өгсөн:
“...Өөрийнхөө 5143047803 тоот Хаан банкны данснаас надад эд зүйл худалдсан хүний надад хэлж өгсөн 5156153317 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Би нийт бэлнээр болон дансаар 1.000.000 төгрөгийг авсан эд зүйлсийнхээ хариуд өгсөн би энэ мөнгөө нэхэмжилж байна. Мөнгөө эргүүлээд авчихвал санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 194 дүгээр тал/
*Гэрч М.Гын өгсөн:
“...Миний хүү Б Завхан аймаг явж трактор авч ирэхээр явахдаа манайд мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн тоногтой эмээл олонцог нь муудсан 7 завхай эмээлийг үлдээгээд явсан. Тэгээд хэд хонож байтал цагдаагийн газраас цагдаа нар ирэхээр нь уулзаж учир байдлыг асуухад хүүгийн худалдаж авсан мөнгөн аяга, бүс, эмээл зэргийг Мн Г гэдэг хүн хулгай хийж зарсан байна гэж хэлэхээр нь мөнгөн эдлэлүүдийг цагдаад өгч явуулсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 208-209 дүгээр тал/
*Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 11/25 дугаартай:
“...Нийт дурдагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэ 2.551.000/хоёр сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 229-235 дугаар тал/
*Хохирогч С.Нын өгсөн:
“...Миний бие 2021 оны 07 дугаар сарын 02-ны 15 цагийн үед гэртээ ганцаараа ирэхэд хаалга түлхүүрээр онгойлгох гэсэн боловч онгойхгүй байхаар нь хартал байшингийн нүүрэн хэсгийн зүүн талын цонх онгорхой байсан тэгээд би цонхоороо хартал авдар доторх эд зүйлийг гаргасан байдалтай эмх замбараагүй байсан тэгээд би цонхоороо орж хаалгаа дотор талаасаа онгойлгож цагдаад дуудлага өгсөн. Манай авдар дотор байсан 10 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг шинэ цагийн их гарын мөнгөн аяга, бор өнгийн мөш манан, даваа толгойтой, мөнгөн нугатай, мөнгөн халбагатай 1 ширхэг хөөрөг тус тус алдагдсан. Бор өнгийн мөш манан, даваа толгойтой, мөнгөн нугатай, мөнгөн халбагатай 1 ширхэг хөөрөг 2021 оны 01 сард Улаанбаатар хотоос хувь хүнээс 1.500.000 төгрөгөөр авч байсан, харин мөнгөн аягануудыг 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хурим хийхэд хүмүүс бэлэглэсэн аяганууд байгаа юм зах зээлийн ханшаар үнэлэх байх. Би гэр бүлийн хамт байнгын оршин суудаг юм. Бат-Өлзий сум 3-р багт Горхи 6-601 тоотод байрлах хадам аавын эзэмшлийн Хос Ундраа хүнсний 8 нэрийн дэлгүүрийн эхнэрийн хамт хоносон. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай багт хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 31 дүгээр тал/
*Гэрч Б.Дадуламын өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 02-ны манай нөхөр С.Н нь дэлгүүрээс гэр рүүгээ явчихаад ирье гээд явсан тэгээд удалгүй утсаар залгаж гэрт хулгай орсон байна цагдаа дуудсан гэж хэлсэн тэгээд намайг гэрт ирэхэд авдар дотор байсан 10 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг шинэ цагийн их гарын мөнгөн аяга, бор өнгийн мөш манан, даваа толгойтой, мөнгөн нугатай, мөнгөн халбагатай 1 ширхэг хөөрөг тус тус алдагдсан байсан. Бор өнгийн мөш манан, даваа толгойтой, мөнгөн нугатай, мөнгөн халбагатай 1 ширхэг хөөрөг 2021 оны 01 сард Улаанбаатар хотоос манай хүн хувь хүнээс 1.500.000 төгрөгөөр авч байсан, харин мөнгөн аягануудыг 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хурим хийхэд хүмүүс бэлэглэсэн аяганууд байгаа юм зах зээлийн ханшаар үнэлэх байх. Би гэр бүлийн хамт байнгын оршин суудаг юм. Бат-Өлзий сум 3-р багт Горхи 6-601 тоотод байрлах өөрийн аавын эзэмшлийн Хос Ундраа хүнсний 8 нэрийн дэлгүүрийн нөхрийн хамт хоносон. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай багт хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 35 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 11/24 дугаартай:
“...Алдагдсан эд хөрөнгүүдийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2.420.000/хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 48-51 дүгээр тал/
*Хохирогч З.Чийн өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд цагдаагаас залгаад танай гэрт хулгай орсон байна та хүрээд ир гэж хэлсэн байсан. Орой 20 цагийн орчим суманд ирсэн. Хөдөө мал дээрээ байдаг сумын төвийн гэрт хүн байдаггүй юм. Гэрээ онгойлготол гэрийн хаалга онгорхой, авдарыг таг хэмхлээд орхисон авдар дотор байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Тэгээд бурхан дээр байсан хоёр ширхэг мөнгөн цөгц, хөлдөөгч дээр байсан эрэгтэй хүний савхин куртик, авдар дотроос цэхэр ногоон хаш хөөргө даалинтайгаа байхгүй болсон байсан. Орны хажууд байсан цаасан хайрцагнаас орос хромон гутал алдагдсан басан. Өөр хулгайд алдагдсан юм байхгүй байсан. Манай гэрийн хаалганы цүүг эвдэж хаясан байсан. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийж ажилласан. Манай гэрийн бурханы гуу нь дээр байсан том жижиг хоёр мөнгөн цөгц, шар өнгийн эмжээртэй бор торгон даалинтай цэхэр ногоон өнгийн хаш хөөргө хөөргө нь доод талдаа хар толботой, даваа толгойтой, мөнгөн нуухтай, халбага нь мөнгөөр хийсэн халбагатай жижиг гарын хөөргө байгаа. 40 размерын орос хромон гутал 2020 онд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр авч байсан. Манай хүүгийн хар савхин куртик, мөрнөөсөө ханцуй руугаа дагасан улбар шар өнгийн хавчуургатай савхи байгаа. Манайх 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сонгуулиар ирэхдээ гэртээ хэд хоносон тэрнээс хойш гэртээ ирээгүй. Алдагдсан эд зүйлээ тооцоолж үзэхэд алдагдсан 2 ширхэг мөнгөн цөгц 500.000/таван зуун мянга/, хаш хөөргө 500.000 /таван зуун мянга/-аар хромон гутал 300.000/гурван зуун мянга/ төгрөгөөр, савхин куртикээ 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж нийт 1.580.000 /нэг сая таван зуун наян мянга/ орчим төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Отроор явахдаа авч яваад сүүлд ерөнхийлөгчийн сонгуулиар ирэхдээ гэртээ үлдээсэн. Манайд гаднаас хүн орж ирээгүй мэдэх хүн байхгүй. Сэжиглэж байгаа болон холбогдуулан шалгуулах хүн байхгүй. Гомдолтой байна. Эвдээд хаясан авдараа нөхөн төлүүлмээр байна. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 121-122 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 123-129 дүгээр тал,
*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт130-132 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 08/14 дугаартай:
“...Алдагдсан эд хөрөнгүүдийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.455.000/нэг сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 136-140 дүгээр тал/
*Хохирогч Ж.Бгийн өгсөн:
“...Би 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамт засал хийлгэх гээд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой хүнс бараан зах ороод “Янзага” төвийн үүдэнд 13 цаг 15 минутын орчимд мотоциклоо нугасыг нь түгжиж орхиод хоёр давхарт нь ирсэн байсан нэг үзмэрч дээр орж засал номоо хийлгээд 30 гаран минут болоод 14 цагийн орчимд гараад ирсэн чинь мотоцикл алга болсон байсан. Тэгээд тэр хавьд хайгаад байхгүй байсан тэгтэл гурил будаа зардаг нэг эрэгтэй хүн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нэг туранхай залуу унаад гараад явсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тэр ах туранхай залууг танихгүй гэж хэлж байсан. Би 2021 оны 06 дугаар сарын 10-ны үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн иргэн Оюун-Эрдэнэ овогтой Сайханбилэг гэх хүнээс 2018 онд үйлдвэрлэгдсэн хуучин мотоцикл худалдаж авсан юм. Миний хулгайд алдсан мотоциклын содон шинж тэмдэг нь урд крило байхгүй арын дугуй холбосон сэрээ нь саарал өнгөтэй, банкин дээр нь гүнжтэй хүүхдийн бохьны зураг наасан, улаан хар алаг суудлын бүрээстэй моторын масло асгадаг боолт нь цавуугаар наасан банкины баруун урд хэсэгтээ хонхорхойтой хуучин мотоцикл байгаа юм. Би мотоциклоо 900.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна. Мотоциклоо олж авмаар байна...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 171-172 дугаар тал/
*Гэрч Г.Цын өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын 02-03-ны өдрийн үед хариуцсан сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Уянга сумын ертөнцийн дүгээр зүүн зүгт 500 метр зайнд “Онги” голын эрэг дээр цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл байхаар нь очин шалгахад Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас цагдаагийн газрын эрэн сурвалжлах хаалттай группд эрэн сурвалжлан ажиллах талаар зарлан мэдээлсэн мотоциклтой содон шинж тэмдгээрээ тохирч байсан тул тус мотоциклыг Уянга сумын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд түрж аваачин хийсэн. Тухайн мотоциклыг саатуулсаны дараа нь Уянга сумын 3 дугаар баг 1-13 тоотод оршин суух Г.Го гэх иргэнээс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоо алдсан талаар гомдол мэдээлэл ирсэн. Уг гомдол мэдээллийг материалжуулан шалгах хугацаанд тус мотоциклийг М.Г гэгч нь Хархорин сум дахь цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Золбаярт манай сумаас алдагдсан мотоциклыг унаж яваад баригдан саатуулагдсан байсан...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 175 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 06/26 дугаартай:
“...2018 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн, улсын дугааргүй Мустанг-5 ХҮ-150 маркийн мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ 800.000/найман зуун мянга/ төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 05-08 дугаар тал/
*Хохирогч Ц.Дгийн өгсөн:
“...Пүрэв гээд манай зүүн талд залгаа байдаг айлын хүн 28-наас 29-нд шилжих шөнө шагай харваж байгаад 00 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ орж явахад гудамжны хойно 1 гэрэл байсан машин юм уу мотоцикл юм уу юу байсныг нь бол мэдээгүй юм билээ тэгэхээр манай гэрээс эд зүйл авсан хүн бол ганцаараа яваагүй унаатай явсан болов уу гэж бодоод бас хашааны хаалга түгждэг мод орон дээр байсан хашааны хойшоо гардаг хаалганы түгжээг нь мулталчихсан онгорхой байсан тэгэхээр тэр хүмүүс манай хашаа руу урд талаас нь ороод хойд хаалгаар гарсан байх гэж бодоод байгаа юм. Монголд л үйлдвэрлэсэн эрэгтэй хүний 39 размерын хром байгаа юм түрийг нь эргүүлж бариагүй 2020 оны зун авч байсан гэхдээ нээх өмсөөгүй 1 удаа найранд явахдаа өмссөн тийм л гутал байгаа юм. Урд талын хаалгаа түгждэг модыг гэрийн баруун талын орон дээр тавьчихсан байсан тэгээд хойд хаалганы түгжээг тайлсан байсан тэр дэгээ нь дотроосоо л тайлагддаг тэхээр урдаасаа ороод хойшоо гарсан байх гэж бодоод байгаа юм...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 192 дугаар тал/
*Хохирогч Б.Бийн өгсөн:
“...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12:34 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн Лхасамбуу гэх айлд би захаас юм аваад өөрийн улаан өнгийн Мустанг-5 мотоциклоо унаад очсон. Би мотоциклоо хашааны гадаа цоожлоогүй орхиод Лхасамбуугийн гэрт нь ороод нэлээд удсан гараад иртэл мотоцикл байхгүй болчихсон байсан. Надад учирсан хохирол байгаа. Би мотоциклоо олж авмаар байна.
*Гэрч А.Мгийн өгсөн:
“...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд иргэн А.М би захаас мотоциклийн такси дуудаж тухайн мотоциклийн таксины жолооч болох иргэн Б.Б мотоциклтой ирж захиалсан бараа бүтээгдэхүүнийг манай гэрт авчирч өгсөн. Гэрт орж цай уугаад гартал мотоцикл байхгүй болсон байсан. Гэрт байхад мотоцикл дугараад байсан. Найдвартай болохоор дуудлага өгдөг байсан. Зарим үед ажил тараад гэрт хүргүүлдэг...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 21-22 дугаар тал/
*Хохирогч М.Дийн өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ны орой 19 цагийн алдад байшингийнхаа хаалгыг цоожлоод Гүррагчаа хүүгийндээ очиж хонох гээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өглөөний 07 цагийн үед гэртээ ирээд байшингийн хаалга онгойлгоод ороход гэрийн хамаг юмыг онгичоод хаясан, арын цонх онгойсон байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдсэн. Байшингийн арын цонхоор орохдоо цонхны түгжээг эвдсэн байсан. Одоогоор алдсан юм тодорхойгүй байна, их л юм онгичсон байсан. Шкафанд байсан хувцас гаргаад шидсэн, хөргөгч онгойлгож мах, шөл, ааруулыг гаргаад газар унагасан байсан. Эвдэрсэн эд зүйл байхгүй байсан. Би гэртээ эхнэрийн хамт амьдардаг. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 11-12 дугаар тал/
*Хохирогч М.Дийн дахин өгсөн:
“...Би эд зүйлээ бүртгэж үзэхэд ногоон өнгийн даавуун дээл, хар өнгийн пакал хагас түрийг нь эргүүлсэн, саарал дээл, хар өнгийн ноосон ханцуйтай куртик, приус маркийн машины шалавч, 1 литр масло зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би эд зүйлүүдээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 15-18 дугаар тал/
*Гэрч Ц.Чийн өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын сүүлээр 08 дугаар сарын эхээр намайг Архангай аймгийн төвд орой гэртээ байхад утсаар дуудсан. Тэгээд цагдаагийн газарт ирэхэд өмнө нь таньдаг байсан Цын Ба гэж залуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас оргон зайлсан, сая мотоцикл хулгайлаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь аймгийн төвд үйлдсэн хэрэг байгаа юу гэж асуухад би аймгийн төвд нэг орон байрны хулгай хийгээд хувцас голдуу авсан гэж хэлсэн. Тэр үедээ би эрүүгийн мөрдөгч дэслэгч Бямбабаяртай хамт хувийн машинаар Цын Быг суулгаад орон байрны хулгай хийсэн айлыг заалгаж явахад дүнзээр барьсан буудлын урд байсан айлын хойд талын жижиг цонхоор орсон гэж яриад заасан. Тухайн үед М.Д гэх айл нь хүнгүй байсан. М.Д гэж айлд хулгай орлоо гэсэн дуудлага мэдээлэл ирээгүй байсан учир буцаж цагдаагийн газарт ирсэн. Энэ үед Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хүмүүс ирж яваа Ц.Быг авч явна гэхээр нь Ц.Баас салаад явсан. Ц.Ба нь би Д.С ахтай хамт иргэн М.Дийн байшингийн арын цонхоор орсон талаараа ярьж байсан нь үнэн. М.Дийн хашааны хаалгыг тухайн үедээ нүдээд байшинд нь гэрэл байхгүй, хүнгүй байгаа нь мэдэгдэж байсан учир шууд ажил руугаа явсан. Ц.Бын заасан байшин нь урд зүг рүү харсан хойд талдаа нэг цонхтой тухайн цонхоор орсон талаараа ярьж байсан юм. Дгийн Стай хамт архи ууж явж байгаад гэрэлгүй айл байхаар нь орсон талаар ярьсан. Дээл, гутал авсан гэж байсан өөр эд зүйл авсан талаар яриагүй...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 41-42 дугаар тал/
*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 305 дугаартай:
“...ногоон өнгийн даавуун дээл, саарал өнгийн цэмбэн дээл, орос пакал, эрэгтэй урт куртик, 1 литр масло, Приус-20 маркийн машины шалавч зэрэг хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээг нийт 711.000/долоон зуун арван нэгэн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 26 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан давааны 2-30 тоот хашааны гаднаас иргэн Э.Гын Мустанг-5 маркийн мотоцикль алдагдаж 2.500.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 49-09 тоот хашааны гаднаас иргэн С.Нгийн өмчлөлийн мотоцикль алдагдаж 2.300.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар 13-09 тоот хашаан дотроос иргэн Д.Гийн өмчлөлийн хар өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикль алдагдаж 2.000.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнс бараан захын” хашаан дотор байрлах “Янзага” зоогийн газрын үүдэнд байсан иргэн Ж.Бгийн өмчлөлийн “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоцикль алдагдаж 800.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын 17-09 тоотод оршин суух иргэн Ч.Оын гэрээс эд зүйл алдагдаж 3.059.500 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын 17-08 тоотод оршин суух иргэн Ү.Сийн гэр эд зүйл алдагдаж 910.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын 17-08 тоотод оршин суух иргэн З.Чийн гэрээс эд зүйл алдагдаж 1.455.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цехийн 8-815 тоотод байх иргэн С.Нын гэрээс эд зүйл алдагдаж 2.420.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Ц.Дгийн гэрээс эд зүйл алдагдаж 2.551.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр style shop дэлгүүрийн урд талын зогсоол дээр байсан иргэн П.Лгийн өмчлөлийн 71-98 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикль алдагдаж 1.400.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг хуучин хүнсний хашаанд байрлах иргэн М.Дийн гэрээс эд зүйл алдагдаж 711.000 төгрөгийн хохирол учирсан, 2017 оны 10 сарын 22-наас 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 55-03 тоотод оршин суугч иргэн Д.Нын гэрээс эд зүйл алдагдаж 6.545.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 07 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Бийн улаан өнгийн "Мустанг-5" мотоцикль алдагдаж 350.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тус тус тогтоогдох бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Ба нар нь хулгайлах гэмт хэрэгт урьд ял шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэлийн тэмдэглэл болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.Г, Ц.Ба нар нь хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж 2021 оны 3 болон 6 сард ялын хугацаа дуусч суллагдсан, шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн байна. Шүүгдэгч нар нь ганцаараа болон бүлэглэн хулгайлах гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа тогтвортой үйлдэж, уг хулгайн гэмт хэргийн улмаас олсон ашгийг өөрсдийн хэрэгцээнд зарцуулж, энэ гэмт хэргийг үйлдэж амьдралын хэвшил болгосон, шунахайн зорилгоор, амар хялбар амьдрах амьжиргааны эх үүсвэр болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Ба нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Ба нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй бөгөөд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Даш нь шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Ба нь хохирогч С.Нгийн мотоциклийг Архангай аймгийн Ихтамир суманд амьдардаг хүнд зарсан, уг мотоциклийг мөрдөгч хурааж авсан гэж надад хэлсэн, иймд энэ байдлыг шалгаж, мотоциклийг хохирогчид буцааж өгнө үү гэсэн, шүүгдэгч Ц.Ба, М.Г нар нь Дундговь аймгийн Сайхан овоо сумын айлаас хурганы арьс хулгайлж авсан үйлдэл байгаа энэ хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэж өгнө үү хүсэлт гаргасныг тус тус хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллага нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан, хохирогч С.Нгийн мотоциклийг олж тогтоосон, түүнийг хураан авсан, битүүмжилсэн талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч Ц.Ба, М.Г нарыг өөр хэрэгт яллагдагчаар татсан, эсхүл өөр гэмт хэрэгт шалгаж байгаа талаар баримт байхгүй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуульд заасан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нод 6.545.000 төгрөг, хохирогч П.Лд 1.400.000 төгрөгийн, хохирогч С.Нд 2.300.000 төгрөгийн, хохирогч Д.Гт 1.500.000 төгрөгийн, хохирогч Э.Гт 2.500.000 төгрөгийн, хохирогч Ч.От 3.049.500 төгрөгийн, хохирогч Ү.Сэд 910.000 төгрөгийн, хохирогч Ц.Дд 2.551.000 төгрөгийн, хохирогч С.Над 2.420.000 төгрөгийн, хохирогч З.Чөд 1.455.000 төгрөгийн, хохирогч Ж.Бд 800.000 төгрөгийн, хохирогч Б.Бт 350.000 төгрөгийн хохирогч М.Дт 711.000 хохирол учирсан болох нь хохирогч болон гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Хохирогч Д.Г, Э.Г, С.Н, Ж.Б нар нь эд зүйлээ буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, харин хохиргч Д.Нын алдагдсан эд зүйлээс 380.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган малгайг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан байх тул уг малгай хохирогчид буцаан олгож, шүүгдэгч М.Г нь дээрх гэмт хэргийн З.Нтэй бүлэглэж үйлдсэн тул хохирлыг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч М.Горс 3.028.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Нод олгохоор хохирогч Ч.О, Ү.Сэ, Ц.Д, З.Ч, нарын хувьд алдагдсан эд зүйлээс зарим зүйлийг буцааж аваагүй гэж мэдүүлсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтэд заасан үнэлгээний дагуу шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Саас 219.700 төгрөг, шүүгдэгч М.Гоос 219.700 төгрөг, шүүгдэгч Ц.Баас 219.700 төгрөг тус тус гаргуулан хохирогч Ч.От, шүүгдэгч Д.Саас 233.400 төгрөг, шүүгдэгч М.Гоос 233.400 төгрөг, шүүгдэгч Ц.Баас 233.400 төгрөг гаргуулан хохирогч Ү.Сэд, шүүгдэгч Д.Саас 387.000 төгрөг, шүүгдэгч М.Гоос 387.000 төгрөг, шүүгдэгч Ц.Баас 387.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Дд, шүүгдэгч Д.Саас 94.000 төгрөг, шүүгдэгч М.Гоос 94.000 төгрөг, шүүгдэгч Ц.Баас 94.000 төгрөг гаргуулан хохирогч З.Чөд, олгох зүйтэй байна. хохирогч Б.Б болон хохирогч М.Д хохирогч С.Н нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцааж олж авч чадаагүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Саас 175.000 төгрөг, шүүгдэгч М.Гоос 175.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бт, шүүгдэгч Д.Саас 355.500 төгрөг, шүүгдэгч Ц.Баас 355.500 төгрөг гаргуулан хохирогч М.Дт, шүүгдэгч Ц.Баас 2.300.000 төгрөг гаргуулан хохирогч С.Нд олгож, тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Б, Б.Ои нар нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэнэ гэсэн байх тул шүүгдэгч Д.Саас 334.000 төгрөг, шүүгдэгч М.Гоос 334.000 төгрөг, шүүгдэгч Ц.Баас 334.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Бд, шүүгдэгч М.Гоос 500.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р баг, Эмээлт гэх газар оршин суух хаягтай Б.Оид тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Ба нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Сыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, тус тусад нь эдлүүлж, хорих ялыг эдэлж дууссан үеэс зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч Д.Сын уг тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэж, харин түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Сын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 128/нэг зуун хорин найм/ хоног, шүүгдэгч М.Гын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 433/дөрвөн зуун гучин гурав/ хоног, шүүгдэгч Ц.Бын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 334/гурван зуун гучин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 3 ширхэгийг хэргийг хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дгийн С, Ханх овогт Цын Ба, Боржигон овогт Мн Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 7/долоо/ жил, М.Гыг 7/долоо/ жил, Ц.Быг 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ст Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2/хоёр/ жил 6/зургаа/ сар 25/хорин тав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 9/ес/ жил 6/зургаа/ сар 25/хорин тав/ хоногийн хорих ялаар тогтоож, түүнд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Ц.Ба нарт оногдуулсан 7/долоо/ жил, шүүгдэгч Д.Ст оногдуулсан 9/ес/ жил 6/зургаа/ сар 25/хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 127/нэг зуун хорин найм/ хоног, шүүгдэгч М.Гын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 432/дөрвөн зуун гучин гурав/ хоног, шүүгдэгч Ц.Бын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 333 /гурван зуун гучин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан булган малгай нэг ширхэгийг хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р баг, 55-3 тоотод оршин суух хаягтай Д.Нод,
шүүгдэгч М.Гоос 3.028.000/гурван сая хорин найман мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р баг, 55-3 тоотод оршин суух хаягтай Д.Нод, шүүгдэгч Д.Саас 219.700/хоёр зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 219.700/хоёр зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.Баас 219.700/хоёр зуун арван есөн мянга долоон зуу/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Баянгол баг, Ширээгийн 17-09 тоотод оршин суух Ч.От, шүүгдэгч Д.Саас 233.400/хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 233.400/хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.Баас 233.400/хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3-р баг, Цагаан булан гэх газар оршин суух Ү.Сэд, шүүгдэгч Д.Саас 387.000/гурван зуун наян долоон мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 387.000/гурван зуун наян долоон мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Баас 387.000/гурван зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5-р баг, Мааньтын 1-3 тоотод оршин суух хаягтай Ц.Дд, шүүгдэгч Д.Саас 94.000/ерэн дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 94.000/ерэн дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Баас 94.000/ерэн дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5-р баг, Бударган ус гэх газар оршин суух хаягтай З.Чөд, шүүгдэгч Д.Саас 175.000/нэг зуун далан тав таван мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 175.000/нэг зуун далан тав таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, 55-5 тоотод оршин суух хаягтай Б.Бт, шүүгдэгч Д.Саас 355.500/гурван зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.Баас 355.500/гурван зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Хуучин хүнсний үйлдвэрийн хашаанд оршин суух хаягтай М.Дт, шүүгдэгч Ц.Баас 2.300.000/хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.Нд, шүүгдэгч Д.Саас 334.000/гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 334.000/гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Баас 334.000/гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан Г.Бд, шүүгдэгч М.Гоос 500.000/таван зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р баг, Эмээлт гэх газар оршин суух хаягтай Б.Оид тус тус олгож, хэрэгт хураагдсан сиди 3 /гурав/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Ба нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Саас 500.000/таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч М.Гоос 500.000/таван зуун мянга/, шүүгдэгч Ц.Баас 500.000/таван зуун мянга/ гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.С, М.Г, Ц.Ба нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН