| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0856/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/885 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/885
2022 09 14 2022/ШЦТ/885
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямгэрэл,
Улсын яллагч Д.Даваадорж
Шүүгдэгч, хохирогч *******,
Шүүгдэгч, хохирогч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Эгийн Д, М овогт М А нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
М Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0000 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хэсэг, Улайстайн гудамжны 00 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, М овогт Эгийн Д /РД:НН00000000/,
М Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...................................................... ажилладаг, цагдаагийн дэд ахлагч цолтой, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамтаар Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруу гудамжны 00-00 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Их М овогт М А /РД:НН00000000/
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Laser” нэртэй төвийн гадна хохирогч М.Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар харилцан зодолдож, биед нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун тохой, хүзүүнд зулгаралт, баруун тохой, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, доод уруулын завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М овогт Эгийн Д /РД:НН00000000/ нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо,... тоот хаягт байрлах “..........” нэртэй оёдлын газарт иргэн*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, зүүн эрхий хуруу, баруун долоовор хурууг хазах зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацрын шонтон, тохойд зулгаралт, зүүн эрхий хуруу, баруун долоовор хуруунд шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Их М овогт М А /РД:НН00000000/ нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ... хаягт байрлах “..........” нэртэй оёдлын газарт иргэн *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохих, хүзүү, хоолойг нь боох, оёдлын ширээн дээр унагах зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...баруун дээд зовхинд цус хуралт, хүзүү, нуруунд цус хуралтууд, жавьжны салстад шарх, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч, хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ... тоот хаягт байрлах “..........” нэртэй оёдлын газарт иргэн*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, зүүн эрхий хуруу, баруун долоовор хурууг хазах зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацрын шонтон, тохойд зулгаралт, зүүн эрхий хуруу, баруун долоовор хуруунд шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.А нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах “.........” нэртэй оёдлын газарт иргэн *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохих, хүзүү, хоолойг нь боох, оёдлын ширээн дээр унагах зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...баруун дээд зовхинд цус хуралт, хүзүү, нуруунд цус хуралтууд, жавьжны салстад шарх, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-25/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчимд өөрийн найз Атэй Улсын их дэлгүүрийн урд талд уулзсан. Тэгэхэд бид хоёр хоёулаа архи уусан байдалтай, ер нь согтуу уулзсан. Тэгээд миний ажиллуулдаг газар болох Тээврийн товчооны хажуу талд байдаг “Ф-” нэртэй урланд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид хоёр 2.5 литрийн савлагаатай, “Сэнгүр” нэртэй пиво уусан бөгөөд ууж байхдаа А нь нэлээд согтсон байдалтай байсан. Бид хоёр юм ярилцаж байхдаа авсан пиво дуустал нь уугаад өглөөний 05 цагийн орчимд хэрэлдэж, маргалдаж эхэлсэн. Тэрээр надад хандаж “чиний яриа таалагдахгүй байна” гэж хэлснээс болж бид хоёр муудалцаж эхэлсэн. А нь намайг баруун гараараа нүүрэн тус газарт маань маш олон удаа цохисон. Мөн хоёр гараараа миний хүзүү, хоолойг боосон. Бас тэнд байсан даавууны өөдсөөр хоолойг маань боосон. Тэгээд 06 цаг 30 минутын орчимд байх А гараад явсан. ...Миний баруун нүд хөхөрч цус хурж хавдсан байдалтай байна. Мөн хүзүүнд олон тооны шарх байна. Баруун, зүүн хоёр гарт мөн адил олон тооны шарх байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн дахин өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сараас хойш С түрээслэн ажиллуулдаг “Т-” нэртэй оёдлын газрыг хамтран түрээсэлж төлбөрийг нь хувааж төлж ажиллуулдаг байсан. Оёдлын машин нь С эзэмшлийнх биш юм. 2022 оны 07 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед найз охин Ч, С нарын хамтаар оёдлын газраасаа гараад Ч бид хоёр “Хүүхдийн-100”-гийн тэнд байдаг паб-д орсон. Харин С гэртээ харихаар явсан. Ингээд найз охины хамт тус бүр 3 шил пиво ууж байгаад шөнө 00 цагийн орчимд Атэй холбогдоод түүнийг дуудсан. Тэрээр удалгүй хүрээд ирэхээр нь дахин тус бүр нэг шил пиво уучхаад гадаа гарч “Си юу” нэртэй сүлжээ дэлгүүр орж А бид хоёр нэг, нэг лааз пиво авч уусан. Пиво ууж байхад Ч гэртээ харихаар явсан ба А бид хоёр дахиад 2 литрийн савлагаатай пиво аваад С бид хоёрын түрээслэн ажиллуулдаг оёдлын гаар руу орж хувааж уусан. Тус газарт шөнийн 03 цагийн үед орсон санагдаж байна, пиво ууж байхад миний хувьд их согтсон байсан ба бид хоёр хоорондоо маргалдаад А нь гараараа миний нүүрэн тус газарт олон удаа цохисон. Мөн хүзүү, хоолойг боосон. Миний хувьд согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан бид хоёр муудалцаад зодолдсон. А-н нүүр рүү нь би цохисон байсан. Маргааш нь тэрээр намайг гар хазсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******-ийн хохирогчоор өгсөн “... Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирсэн. Гэрт байж байхад Д нь шөнө залгаад “уулзах уу” гэхээр нь уулзахаар болоод шөнийн 00-01 цагийн орчимд “Хүүхдийн 100”-гийн тэнд түүнтэй уулзахад тэрээр нэг танихгүй охинтой хамт пабад пиво уугаад сууж байсан. Удалгүй хамт байсан эмэгтэй нь яваад өгсөн. Д бид хоёр тухайн пабаас гараад “Си юу” дэлгүүр орж тус бүр 2 лааз пиво уугаад түүний түрээслэн ажиллуулдаг оёдлын газарт нь орж пиво уухаар болоод 2 литрийн савлагаатай 1 сав пиво аваад шөнийн 03 цагийн орчимд орсон. Тус газарт нь хэн ч байгаагүй болохоор Д бид хоёр авч орсон савтай пиво хувааж уугаад талд нь орж байхад Д нь согтоод миний зүүн нүдний орчимд гараараа хоёр удаа шууд л цохисон. Тэгэхээр нь би болиулах гээд заамдсан чинь миний зүүн гарын эрхийн хурууг хазаад тавихгүй байхаар нь би гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон боловч тэрээр тавихгүй байхаар нь хуруугаа татахад хумс салаад хуруунаас их хэмжээний цус гарсан. Тэгээд Д дайраад байсан болохоор нь бид хоёр хоорондоо зодолдсон. Түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. мөн хавирга орчимд нь 1-2 удаа цохисон. тэгээд бид хоёр ноцолдож байхдаа оёдлын газарт байсан ширээ, эд зүйлийг нь унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.С өгсөн “...Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах 0 дүгээр байрны подвалд байрлалтай оёдлын газрыг Д нь түрээсэлж ажилладаг. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би оройн 23 цагийн үед түүн дээр үл таних эмэгтэй хүн ирсэн. Тэгээд тэр эмэгтэйн хамт Д бид хоёр хамт ажлаас гарсан. Би ганцаараа салаад гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 10 цаг 20 минутын орчимд намайг ажил дээрээ ирэхэд үүдний гадна талын ягаан өнгийн хаалга нь гадна талдаа цус болсон байсан. Тэгээд би Дг ажил дээрээ байж магадгүй гэж бодоод хаалга тогшсон. Тэгтэл онгойхгүй байхаар нь өөрөө түлхүүрдээд онгойлгож ороход эсгүүрийн ширээ, үүдний ширээ, угаалын өрөөний модон хаалт, босоо булангийн гэрэл эвдэрсэн, мөн оёдлын даавууны материалууд замбараагүй шидэгдсэн, оёдлын өрөөний шал хаа сайгүй цус болсон байдалтай байсан. Тэгээд Д ганцаараа орон дээр хөнжил нөмөрсөн байдалтай унтаж байсан. Би түүнийг үхсэн байж магадгүй гэж бодоод шүүрийн ишээр биед нь хүрсэн. Тэгтэл тэрээр ашгүй амьд байсан. Түүнийг орноосоо босоход нь цагдаагийн албан хаагчийн хээрийн хувцасны хар өмд байхыг харсан. ...Миний оёдлын газарт Цагдаагийн албан хаагчийн хээрийн хувцасны өмд байсан. Уг хувцас нь Дгийн найз А гэдэг хүний хувцас юм. А нь саяхан 3 дугаар сард Цагдаагийн албанд ажилд орсон. Өмнө нь манай ажил дээр хэд хэдэн удаа ирж байсан болохоор би түүнийг танина ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.С дахин өгсөн “...Тухайн газар нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 0 дүгээр байрны 00 тоот гэсэн хаягтай байдаг. Хэрэг болсноос хойш Д ирээд эсгүүрийн ширээ, индүүний ширээ хоёрыг авч өгсөн. Булангийн босоо цагаан өнгийн бүрхүүлтэй гэрэл, уурын индүү зэргийг өөрөө янзлаад хэвийн болгосон. Сүртэй эд зүйл эврээгүй байсан юм шиг байна. ...Д, А нар нь засаж янзлахаар байсан зүйлийг янзлаад хуучин эсгүүрийн ширээ, индүүний ширээ хоёрын оронд нь ширээ аваад өгсөн болохоор надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ч-ийн өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд найз Дгийн ажилладаг оёдлын цех дээр очиж түүнтэй уулзаад хамт байж байгаад ойролцоогоор нэг цагийн дараа хамт гарсан. Тэгээд бид хоёр Ард кино театрын тийш хамт яваад буцаж Хүүхдийн 100 орчимд очоод лаонжид сууж пиво уусан. Ингээд орой 22-23 цагийн орчимд Д найз А-ийг дуудаж, улмаар А гэдэг найз нь ирээд хамт 1-2 пиво ууж суусан. Хэсэг байж байгаад бид нар лоунжоос гараад “Си юу” нэртэй дэлгүүр ороод Д болон А /А/ хоёр том савтай пиво авсан байсан. Тэгээд би гэртээ харихаар салаад явсан. ...Дараа нь Дтой уулзахад тухайн өдөр А-тай зодолдсон гэж ярьсан. Дгийн хувьд төлөв даруу зантай, бусадтай нийтэч, архи согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр уугаад байдаггүй, надад болон бусдад муухай ааш зан гаргаж байхыг хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №9462 дугаартай “... *******д баруун дээд зовхинд цус хуралт, хүзүү, нуруунд цус хуралтууд, жавьжны салстад шарх, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмаар 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийг гэмтэл тогтоов...” гэх дүгнэлт /хх-ий 58-59/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №9488 дугаартай “...М.Ад зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацрын шонтон, тохойд зулгаралт, зүүн эрхий хуруу, баруун долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов, дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...Өмнө нь тодорхой мэдүүлэг өгсөн. А бид хоёр хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас болж маргалдаад хоорондоо зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч*******-ийн яллагдагчаар өгсөн “... Бид хоёрын хувьд яг маргалдаад сүйд болоогүй, согтуу байсан болохоор ийм асуудал үүссэн. Бид хоёр хэрэлдээд байсан асуудал байхгүй. Зүгээр байж байгаад зодоон үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж,
Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана...” тус тус заасан бол,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч*******, ******* нарын зүгээс холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял санал болгосныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч*******, ******* нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч М.А, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.А, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч М.А, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч*******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Эгийн Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч М овогт М А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, ******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, ******* нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.А, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР